Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CAHAKA » Fri Feb 11, 2011 3:22 am

Дээхнэ хэдэн тоглогч хэрэгт холбогдоод юм хум шуугаад баригдсан гэж дуулдаад байсан тэгсгээд намжсан. Тэр юу болсон юм бол? Мэдээ сэлт байна уу? Саяны филипинтэй хийдэг тоглолтон дээр танидаг 2 3 хүний нэрс байхгүй гайхаад байсан юм....
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Fri Feb 11, 2011 12:12 pm

Урагшаа!!! Монголын Хөлбөмбөгийн Шигшээ баг минь...
Өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт Филиппиний Баколод хотын Панаад цэнгэлдэх хүрээлэнд Филиппин – Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багуудын тоглолт боллоо. Энэхүү тоглолт хоёр жил тутам болдог Азийн чансаа доогуур багуудын дунд зохиогддог тэмцээн (Asian Challenge cup - 2012) бөгөөд манай шигшээ багийн хувьд анх удаагаа урьдчилсан шатны тоглолтонд оролцож байгаа нь энэ юм.

Манай шигшээ баг энд УБДС-ын биеийн тамирын зааланд бэлтгэл хийж байгаад 1 сарын 29-д БНХАУ-ын зорьж 10 хоног бэлтгэл хийж байгаад Филиппин руу хөдөлсөн. Гуанжоуд очсон 10 хоног манай тамирчдын хувьд сайхан бэлтгэл болж эхний тоглолтонд урд хөршийн Б лигт тоглодог Гуанжоу хотын багтай тоглож 3-1-ээр хожигдсон бөгөөд Г.Төгсбаяр гоол оруулсан бол дараагийн тоглолтоо Гуанжоу хотын залуучуудын багтай хийж 2-1-ээр хожигдсон юм. Э.Ганзориг нэг гоол оруулсан.

Харин албан ёсны тоглолтын өмнө Филиппинчууд улс орноороо анхаарал тавьж Монголын “Хөх чононууд” (blue wolves) –тай хийх тоглолт гээд реклам зар сурталчилгаа тогтмол явж байлаа. Өөрсдийгөө Азкалс гэх бөгөөд энэ нь зөвхөн Филиппинд байдаг нохойны нэр гэнэ лээ.Тамирчид нь ч од юм. Гарын үсэг авах гэсэн хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэлтэнд дарагдсан байгаа зураг ч харагдав. Хаалгач Нэйл Этэриж нь Английн Фүлхэм клубын дөрөвдэх хаалгачаар бүртгэгдэг бөгөөд одоогоор Литэрхид багт зээлээр тоглож буй 20 настай залуу байв. Мөн Английн 16-аас доош насны шигшээд дуудагдаж байсныг бодоход тийм муу тоглогч биш.

Тоглолт эхлэлээ. Шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат 4-5-1 хувилбарыг сонгожээ.

1.Ганбаяр (УБДС)

3.Лүмбэнгарав (УБДС) 5.Гарьдмагнай (Мазаалай)
8.Энхжаргал (Эрчим) 2.Очбаяр (УБДС)


7.Баттулга (Эрчим) 10.Чинзориг (УБДС)

9.Алтантулга (УБДС) 13.Түмэнжаргал (УБДС) 11.Цэдэнбал (УБДС)


12.Төгсбаяр (Сэлэнгэ Пресс)

Тоглолт эхлээд Филиппиний баг бөмбөгийг илүүтэй эзэмшин тоглож байсан бөгөөд тоглолт ерөнхийдөө манай талбай дээр болж байлаа. Тоглолт эхлээд эхний довтолгооны Филиппинчүүд хийж ахлагч Д.Лүмбэнгарав мөргөж холдуулсан юм. 15 дахь минутанд баруун хагас хамгаалагч П.Алтантулга алдаа гаргаж шар хуудсаар торгуулж улмаар 25 дахь минутанд хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөллөө. Филиппиний шигшээ чөлөөт цохилтыг гүйцэтгэх үедээ 2 тамирчин бөмбөгөнд хүрэлгүй гүйж байх үед Үндэсний Лигийн шилдэг тоглогч П.Алтантулга 9 метрийн зайнаас илт ойртсон учир шүүгч хоёр дахь шар хуудсыг өгөв. Манай тамирчдын онолын мэдлэг дутагдалтай байгаа нь харагдсан юм. Хөлбөмбөгийн спорт өөрөө ямар нэгэн хэмжээт стандартад бага баригддаг спорт ч гэсэн манай тамирчин дэндүү ойртож очсон байв. Харин бага зэрэг ойртох бол байдаг л асуудал болох байв. Ийнхүү бид нэг хүн дутуу тоглосон ч тун сайн хамгаалж байлаа. Филиппиний тайлбарлагчид Монголын багийн хамгаалалт муугуй байна шүү гэж хүртэл хэлж байв. Эхний үед манай баг 2 эвгүй довтолгоон хийж Б.Гарьдмагнайгийн маш гоё дамжуулалтаар шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч Г.Төгсбаяр сөрөг довтолгоонд орж баруунаараа дарж солгой хөлөөрөө цохисон боловч сулхан байлаа. Дараа нь Г.Төгсбаярын баруун жигүүрээс хаясан дамжуулалт Ц.Түмэнжаргалд маш гоё ирсэн боловч залуу тамирчин маань боломжоо ашиглаж чадсангүй. Гэвч эхний үеийн 43 дахь минутанд Эмэлио Калигдонг Ц.Энхжаргалын дээгүүр нь давуулан хуурч хаалга руу шууд цохисон нь хаалгач Ц.Ганбаярын хоёр хөлний дундуур орж гоол болсон. Энэ үед 15 000 хүний суудалтай Панаад цэнгэлдэх хүрээлэнд камер чичиртэл үзэгчид орилж байв.

Хоёрдугаар үе эхлэхэд Филиппиний довтолгоон улам ширүүсч хэд хэдэн шон онов. Хаалгач Ц.Ганбаяр тун сайн тоглож олон ч аюултай довтолгооны зогсоож байлаа. Эсрэг багийн хаалгач хүртэл манай шонг онож үзэв. Улмаар минут болгон довтолгоо зохион байгуулж байсан Филиппинчууд 90+3 минутанд Н.Цэдэнбал, Б.Анар нарын ойлголцоогүй дундаа үлдээсэн бөмбөгийг Филип Янгхасбанд ашиглаж 2-0-ээр болгож хожсон юм.

Солилцооны хувьд 64 дэх минутанд З.Баттулга оронд Хоромхоны Ж.Цацрал, 82 дахь минутанд Түмэнжаргалын оронд Эрчимийн Б.Анар, 90 дэх минутанд О.Очбаярын оронд УБДС-ын Б.Ганбат нар орж ирэв.

Тоглолтын хувьд манайх тун давгүй байж тамирчдын үндсэн техник сайжирч, Вьетнам, Индонезтэй ойрхон тоглодог багт ердөө 2-хон гоол алдсан. Харин тоглолтын зохион байгуулалтын хувьд тун тааруу гэж дүн тавихаар байв. Манай хөлбөмбөгт юу дутагдаж байгаа талаар товч хэлэхэд: Хөлбөмбөгийг тоглодог хүн гэхээсээ илүү яаж тоглохыг мэддэг хүн байхгүй учраас тактик байхгүй зүгээр л 4-5-1 гэсэн байрлалаар гарч зогсоод байна. Филиппинчүүд булангийн цохилт хийх гээд 2 хүн очиход манайхан мэдэхгүй бүгдээрээ 16 дотроо зогсож байгаа гэх мэт. Сөрөг довтолгоо гэхээсээ илүү замбараагүй цөлөлт их байсан. Сөрөг довтолгоо гэдэг чинь мөн л үүрэг даалгаврын хуваарьтай байх ёстой. Хамгаалж байгаад урагш нь цөлөхийг сөрөг довтолгоо гэдэггүй. Ядаж сөрөг довтолгооны энгийн хувилбар хаалгач бөмбөг бариад тоглолт яаж эхлүүлэх вэ гэдэг зүйлийг ч дасгалжуулагч бэлдээгүй байна. Юм юмаар илүү багтай тоглож байж ийм л юм бэлдэх ёстой баймаар... Хөлбөмбөгийн хамгаалалт хагас хамгаалагчид дээр их төвлөрдөг бөгөөд энэ нь хамаагүй аюул багатай байдаг. Гэтэл яг л хуучнаараа хамгаалагч нар бүгдийг хийж байна. Ямарч хувилбараар гарч зогссон тухайн байрлалаа алдахгүй байх ёстой. Гэтэл Филиппиний илт довтолгооны хувилбар манай байрлалыг ийш тийш нь бутаргаж байсан гэхээс илүү бид өөрсдөө байрлалаа алдаж байв. Яг ямар хувилбараар тоглоод байгааг ялгахад тун хүнд байлаа. Манайх шиг чансаа муутай багууд яаж багаар, бүлгээр хамгаалах, яаж давхар (дабл) хамгаалалт хийх тал илүү түлхүү ажилдаг. Сүүлд Макао манайд ирээд тоглоход дээрх зүйлс ажиглагдсан. Манай довтолгоон тоглолтын явцад бүлгээр хамгаалсан тоглолтыг сэтэлж чадахгүй байсан бөгөөд чөлөөт цохилтуудаас гоол оруулж байсан. Макаогийн тун чиг адилхан сөрөг довтолгооны нэг явсаар гоол болсон. Бид сайн үзэгчид ч, багийн спортыг яаж тоглохыг мэдэх болоогүй байна.

Дээр нь дасгалжуулагчийн асуудал. Яг адилхан баахан дасгалжуулагчтай. Шигшээг удирдаж байгаа хэн ч лигийн муу биш юм аа гэхэд дундаж багийг удирдаад аварга болгож чадахгүй учраас гаднаас хүн урьж болдоггүй юм уу? Бид өөрсдийнхөө дутагдалыг өөрсдөө л харахгүй бол хэн ч бидэнд хараад хэлж өгөхгүй.

Дараагийн тоглолтын үр дүнгээс хамааралгүй ямарч тохиолдолд манай чансаа урагшилах нь ойлгомжтой. Би өмнө энэ талаар дэлгэрэнгүй бичиж байсан. 160-аас хойш чансаатай улсууд 2 жилдээ “нэг” тоглодог бөгөөд хожвол 20 байр, хожигдвол 10 орчим байр урагшилдаг. Тоглоогүй байх хугацаанд нь бусад улсууд нь тоглолтоо хийгээд урагшлаад байдаг шалтгаан энэ. 1998 онд Бангкокийн Азийн наадамд 11-0, 15-0-ээр хожигдсон ч 1 байр урагшилсан түүх бидэнд бий.

Миний бие энэ тоглолтыг интэрнэтээр үзлээ. Гацаж, жирэлзэж, хурд хүрэхгүй байсан ч гэсэн шигшээ багаа үзнэ гэдэг туйлын сайхан мэдрэмж. Юун тэр Ливэрпүүл, Чэлси, Барсэлона, Англи, Бразил. Төрийн дуулал, манай тамирчид (харамсалтай нь сонирхогчид сайн мэдэхгүй байх), Монголын хөлбөмбөг. Гайхамшигтай. Макаог 3-1-ээр хожиход, Хойд Солонгост оруулсан С.Одхүүгийн ард түмний гоол бол амьралдаа хэзээ ч амталж байгаагүй мэдрэмж, хайр, бахархал. Ямар олон хүн уйлсан гээч. Ахиж үүнийг манай хөлбөмбөгчид бидэнд мэдрүүлнэ гэдэгт итгэж байна. 3-р сарын 15-д болох Монгол – Филиппин-ий тоглолтыг бүгдээрээ очиж дэмжээрэй. Бидний туслаж чадах зүйл бол энэ. 12 дахь тоглогчийн үүргийг чи, би, бид бүгдээрээ гүйцэтгэх ёстой. Гол нь Хөлбөмбөгийн холбоо минь сайн зохион байгуулаарай. Бид томоохон тоглолтыг үзэх туршлагагуй, тамирчдаа алдаа гаргахад нь хараал хэлдэг гэдгийг битгий мартаарай. Чангахан дуугардаг микрофон олж тавиарай. Тоглолтын өмнө тамирчдаа сайн сурталчилаарай. Үзэгчид таньдаг болог. Билетээ 15 000-аас хямдруулж тус болоорой. Нэг өнгийн хямдхан футболка билэтэнд нь дагалдуулж өгөөрэй. Өнгөөрөө ч болтугай нэгдэе. Цаашдаа ч дурсгалтай. Далбаанийхаа өнгөтэй адил улаан, цэнхэр, улаан болвол бүр гоё байх. Үзэгчдийн дунд хөтлөгч оруулж зохион байгуулалттай дуулуулаарай. Ямар байрлалаар тоглохоо үзэгчиддээ телевизээр тайлбарлаж өгөөрэй. Шигшээ багийн өмсгөл, бэлэг, дурсгалын зүйлс зараарай. Хожигдоно гэж айлгүй өөрсдөдөө итгэлтэй байгаарай. Хожил шаардахгүй, гоол шаардахгүй, зүгээр л Монголын шигшээ багийнхаа тоглолтыг үзэх өөрөө зүйрлэшгүй гоё.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг минь урагшаа!!!

Хөлбөмбөгт бүхий л сэтгэл зүрхээ зориулж буй хөлбөмбөгчид минь урагшаа!!!


http://batzaya.niitlelch.mn/content/2851.shtml
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Fri Feb 11, 2011 2:37 pm

[quote="CAHAKA"]Дээхнэ хэдэн тоглогч хэрэгт холбогдоод юм хум шуугаад баригдсан гэж дуулдаад байсан тэгсгээд намжсан. Тэр юу болсон юм бол? Мэдээ сэлт байна уу? Саяны филипинтэй хийдэг тоглолтон дээр танидаг 2 3 хүний нэрс байхгүй гайхаад байсан юм....[/quote]
Хэдэн нөхдүүд 2-3 жилээр бандуулсан санагджийн. Тэр чинь юу билээ байз. Зүүн азийн аварга билүү? Лав Умард Марианы арлыг 4-1 дөнгөж хожсоны дараахан шд...
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ganbi » Sun Feb 13, 2011 1:54 am

[quote="Билгүүдэй"][quote="CAHAKA"]Дээхнэ хэдэн тоглогч хэрэгт холбогдоод юм хум шуугаад баригдсан гэж дуулдаад байсан тэгсгээд намжсан. Тэр юу болсон юм бол? Мэдээ сэлт байна уу? Саяны филипинтэй хийдэг тоглолтон дээр танидаг 2 3 хүний нэрс байхгүй гайхаад байсан юм....[/quote]
Хэдэн нөхдүүд 2-3 жилээр бандуулсан санагджийн. Тэр чинь юу билээ байз. Зүүн азийн аварга билүү? Лав Умард Марианы арлыг 4-1 дөнгөж хожсоны дараахан шд...[/quote]
гүү гүү Гуамд яг энэ Челлинжийн урдчилсан шат шиг санагдаж байна Манайхаас Хангарьдын олноо лантуу хэмээн алдаршсан Баяраа Хоромхоны Цэнд-Аюуш нар хэрэгт холбогдсон уг нь манай хэд Гуамд очихоороо Гуамын хувцасны дэлгүүрийг цөлмөдөг сураг дуулданалээ олон хавар нэгэндээ гэж тэр 2 тэгж яваад л баригдсан байх... тэгээд 2уулаа 3 жилээр эрхээ хасуулан лигт тоглохгүй болсон мөн 2уулаа улсын шигшээд тоглохгүй болсон... холбооны хуралаар 2 тамирчины банг энэ жил дуусгавар болгож байгаан байналээ гэхдээ лантуу Баяраа ахиж лигт тоглохгүй гэж ярьгдаж байсан ч хар багаасаа бөмбөгтэй ноцолдсон хүн энэнгүйгээр амьдарч чадахгүйлдээ тоголж л таараа харин Цэндийн хувьд бандуулхаас өмнө УБ тэй гэрээ хийсэн байсан гэж яригдах бөгөөд энэ улиралд яг аль багт тоглох нь бас сайн мэдэгдэхгүй байгаа хэрэв УБ тэй гэрээлсэн нь үнэн бол тэр УБ д л тоглох байхдаа
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CAHAKA » Sun Feb 13, 2011 3:28 am

Сонин юм. Цэндээ уг нь гайгүй боломжтой л айлын хүүхэд сэн. Лантууг нь харин дуулаагүйм байна.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CAHAKA » Sun Feb 13, 2011 3:59 am

Боломжтой айлын хүүхэд гэснээс мань хүн чинь өөрөө аав байхаа? кк
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby takuya » Wed Feb 16, 2011 10:23 pm

**н** дасгалжуулагчтай манай улсын баг явахгүй БАЙХ ӨӨӨӨ
өөрийгөө Нспани-ний шигшээн дасгалжуулагч шиг бодоод ( хөөрөөөд )
өөрийн дүүгийнхээ дасгалжуулдаг УБДС-н хэдэн ДУФФФФФ гаруудыг аваад ийм байдалд орууллаа
очбаяр арай бишээ тэрний оронд Одхүү нь хамаагүй дээр
Түмэнжаргалын оронд Эрдэнэбаяр ( ГАТУ ) нь хамаагүй дээр байх бсан
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛ АРАЙ Л БОГИНОХОН БОДОЛТОЙ ХҮН БАЙНА БҮХЭЛ БҮТЭН УЛС ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ
User avatar
takuya
 
Posts: 295
Joined: Sun Nov 14, 2010 3:57 am
Location: LIVERPOOL

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby takuya » Wed Feb 16, 2011 10:25 pm

УУЧЛААРАЙ ЗАЛУУСАА БУХИМДСАН МОНГОЛЫН ШИГШЭЭН ФЭН БОЛХООР ТЭСЭЛГҮЙ БААХАН ЮМ БИЧЧИХЛЭЭ
User avatar
takuya
 
Posts: 295
Joined: Sun Nov 14, 2010 3:57 am
Location: LIVERPOOL

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Wed Feb 16, 2011 10:32 pm

Ойлгожынаа...

Энэ насандаа Монголын шигшээгээ дэлхийн аварга авах биш юмаа гэхэд оролцохыг нь харчих юмсан.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 11:08 pm

Хэдүүлээ Пеле шиг, ди Стефано шиг болсон хойно оо л тэр сайхан мэдрэмжийг мэдрэх биз
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Г.Баяраа » Wed Feb 16, 2011 11:16 pm

Тийм лаг болж чадахгүй байхаа :Д
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Могжоохон » Wed Feb 16, 2011 11:21 pm

[quote="boldoo_moment"]Хэдүүлээ Пеле шиг, ди Стефано шиг хөгшин болсон хойно оо л тэр сайхан мэдрэмжийг мэдрэх биз[/quote]
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Zaya8 » Mon Feb 21, 2011 3:51 pm

Тайлбарлагч Батцэнгэлийн бичсэн нийтлэл Монголын шигшээ багийн талаар
http://csports.mn/index.php?action=news&id=138
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Mon Feb 21, 2011 3:54 pm

www.the-mff.mn
Энэ сайт ажлаад эхэлчиж...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby goalman » Mon Feb 21, 2011 5:56 pm

[quote="Zaya8"]Тайлбарлагч Батцэнгэлийн бичсэн нийтлэл Монголын шигшээ багийн талаар
http://csports.mn/index.php?action=news&id=138[/quote]
Цэнгэлдээ баярлалаа...Шигшээ багийнхаа талаар шинэ шинэ юм мэдэж авлаа....
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Жонон » Fri Feb 25, 2011 9:05 pm

Ганц Филифинттэй тоглоход ингэж их хөдөлгөөнд орж байгаа юм чинь жилдээ 2-3 шигшээтэй тоглодог болохын бол тасархын байна даа.
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Г.Баяраа » Fri Feb 25, 2011 10:09 pm

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Могжоохон » Mon Feb 28, 2011 9:50 pm

[quote="goalman"][quote="Zaya8"]Тайлбарлагч Батцэнгэлийн бичсэн нийтлэл Монголын шигшээ багийн талаар
http://csports.mn/index.php?action=news&id=138[/quote]
Цэнгэлдээ баярлалаа...Шигшээ багийнхаа талаар шинэ шинэ юм мэдэж авлаа....[/quote]
Батцэнгэл гэж хэн билээ?
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby MUBatuna » Wed Mar 16, 2011 10:02 pm

залуусаа улаанбаатар дээд сургуулид яж ордог талаар мэдэж бгаа хүн бна уу? бвл наашаа нэг дуулгаач. 99401404
User avatar
MUBatuna
 
Posts: 728
Joined: Sun Sep 27, 2009 8:45 pm
Location: sandal deeree.

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby RBK » Wed Mar 16, 2011 10:06 pm

[quote="MUBatuna"]залуусаа улаанбаатар дээд сургуулид яж ордог талаар мэдэж бгаа хүн бна уу? бвл наашаа нэг дуулгаач. 99401404[/quote]
Гадаах зогсоолд нь машинаа тавиад, эсүүл такситай очуул үүдэнд нь буугаал, хаалгыг нь онгойлгоод л орчийшд...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby MUBatuna » Wed Mar 16, 2011 10:13 pm

хэхэхэ сурвал гэж бгаама соррилчоорой хэхэхэ
User avatar
MUBatuna
 
Posts: 728
Joined: Sun Sep 27, 2009 8:45 pm
Location: sandal deeree.

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Batuka00 » Sat Mar 26, 2011 10:40 am

монголиан championship-рүү хуудасруу орж саналаа хуваалцаарай хүмүүсээ
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bayara » Sat Mar 26, 2011 12:17 pm

Би нээрээ энэ тоглолтын зөвхөн 2-р үеийг л үзсэн шдээ. Тэгэхэд үнэхээр дажгүй, сайн тоглож байгаа харагдсан. Гэтэл хүмүүсийн яриа, тоймоор бол 1-р үед сайн байгаад, 2-р үед суусан бололтойм. Тэгэхээр 1-р үед бол балалж байжээ. Ирээдүй бол байнаа байна. Манайхан ер нь спортод сайн шдээ. Бээжингийн олимпод дэлхийн улсуудаас 34-р байр эзэлсэн, хойшид бол энэ амжилтаасаа нээх буухгүй л байх. Тэгэхээр хөлбөмбөгт ч ингэж чадна гэж үзвэл дараагийн 20 жилд шигшээгээ дэлхийн аваргад оролцохыг нь бид харж чаднаа. Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд гэж хөөрхий холбоогоор дамжуулж чааваас мөнгө, виз хийх гэсэн хэдэн хүмүүс хэдэн жил боллоо, ингэсгээд мөнгө гол биш болоод ирэхээр хөгжүүлэх гэсэн хүмүүс гарч ирэх байлгүй дээ. Тэгээд л унаган спортын авъяастай хүмүүс болохоор, мөн хүүхэд залуусын 1 номерын сонирхдог спорт болсон болохоор, Дуулиан гэдэг сайхан тэмцээн зохиогдож байгаа болохоор удахгүй л манайхан гараад ирнэээ. 90 сая хүнтэй улсын шигшээтэй, ийм нөхцөлд, ингэж үзэж байгаа юм чинь ирээдүй бол гэрэлтэй байнааа байна.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bayarkhuu » Sat Mar 26, 2011 9:27 pm

Монголын шигшээ баг нутагтаа хийсэн сүүлийн 2 тоглолтонд хожсон сайн үзүүлэлттэй байгаач дараагийн шатанд бас л шалгарч чадсангүй. Энэ бол хөлбөмбөгийн холбоотой шууд хамааралтай. Шинэ дасгалжуулагч Эрдэнэбат бол Улаанбаатар сургуулийн дасгалжулагч байсан тийм дээ ч шигшээ багт өөрийнхөө багийн олон залуучуудыг авсан байналээ. Бүр хамаатныхаа 2дүүг хүртэл шүү. Олон олон чадварлаг залуучууд зөндөө байгаа. Ялангуяа гадаадад. Америкт Мөрөн байна. Түүний хэлснээр Итали, Канадад бас тоглодог хүүхдүүд байна гэсэн, миний мэдэхээр бас Францад дугуйчин Өлзий- Оршихын хүү байна, Мюнхенд Клинсманаас баярын бичэг авж байсан залуу бий, Чехэд бас нэг залуу байдийн. Иймэрхүү монгол залуучуудыгаа судлаад тоглолтондоо бэлтгэлдээ авчирж болношдээ. Азийн хөлбөмбөгийн холбооноос авдаг мөнгөөрөө хамаг зардлыг н даачихалдаа. Холбоонд ажиллаж байгаа хүмүүс ч дээ мэдкү....
Удку ФИФА-гийн ерөнхийлөгч сонгуул болно. Блатнер халагдаж Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч гараад ирвэл бидэнд л ашигтай юм болно доо.
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby meesh » Sat Mar 26, 2011 9:35 pm

Харин тийм Мөрөн бараг байнгын бэлтгэлтэй байгаам чинь хэд хонгийн өмнө аваад ирэх боломж байсан л байх онгоцын зардалаа даачихад л болно шт...
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron