ЛИВЕРПҮҮЛ - АРСЕНАЛ
РАФА - АРСЕНА
Премьершипийн хоёр лут менежер хоорондоо өнөөдөр үзэх билээ. Энэ намаржингаа багаа тааруухан найруулсан Рафа Бенитез саяхнаас алдаагаа засч сүүлийн 3 тоглолтонд 11-0 гэсэн супер формын үзүүлээд байгаа. Гэвч Буунуудад 10 жилээ олон амжилтаар дүүрэн өнгөрөөж буй хур туршлага Арсена Венгерийн хувьд Ливерпүүлийг талбай дээрээ 3-0-р бут ниргэж тэгэхдээ бүр бараг хамгаалагч бүр нь гоолдож дээрэлхээд удаагүй байгаа тул өөрсдийн залуусдаа тун итгэлтэйгээр, бас тэгэхдээ Анфиелдийг сүрт түрлэгнээс нэлээн эмээлттэйгээр очиж буй за.
Мэдээллээр бол Улаануудын босс Рафаел Бенитез тоглогчидоо амраахыг хүсэж байгаач бас чиг Карлинг Цомын хагас шигшээд шалгарчих зорилго дүүрэн байгаа гэнэ. Түүний хувьд Daniel Agger, Fabio Aurelio, Luis Garcia, Peter Crouch, Robbie Fowler нарыг гараанд гаргаж магад гэнэ.
Арсеналын хувьд мэдээж нялхууд нь гялалзана гэдэгт найдаж буй аж. Хэдийгээр Помпэйтэй талбай дээрээ хожигдонгоо алдаж хог дээр үсрэх шахсан тоглолтонд Алиадиер тийм ч сайн тоглоогүй ч энэ удаа уг тоглолтонд багаа тэнцүүлж аварсан Адебаёор амарснаар гараанд гарах магадлалтай болох гэнэ. Лоорен ч бас өвдөгний гэмтэл бүрэн илааршаагүй тул гараанд гарах магадлал бага юм байна.
Гээд гараанд гарах боломжтой тоглогчид:
Liverpool (дараах хэдээс): Reina, Finnan, Carragher, Hyypia, Agger, Riise, Aurelio, Luis Garcia, Pennant, Gerrard, Alonso, Gonzalez, Crouch, Fowler, Bellamy, Kuyt, Dudek, Paletta, Peltier.
Arsenal (дараахаас): Almunia, Poom, Hoyte, Lauren, Senderos, Djourou, Flamini, Walcott, Song, Denilson, Randall, Traore, Aliadiere, Connolly, Garry, Perez.
Рафа "Арсенал бол сайн баг. Бид тэдэнд Эмрайтесд 3-0 -р хожигдсоноо мартаагүй байгаа ба харин бид одоо ийм ялалтыгхүсч байна. Арсенал хэдийгээр тэр олон залуу тоглогчидоо ургуулах, сургах хэцүү байгаа ч гэсэн тэдгээр нь маш том мөнгөөр төлж авсан, үнэтэй залуус билээ . "
Карлинг Цом зорилтын 4 дэх нь чухал нь байж магадгүй юм гэхдээ л бид үүнд түрүүлэхийг хүсч байна" гэжээ
Мөн бас тэрээр ирэх тоглолтонд бэлдэх зорилгоор өөрийн гол тоглогчидоо амраахыг маш их хүсэж байгаагаа мэдэгдсэн байна.
12 сарын дунд үеээс эхлэх энэхүү завгүй дараалсан тулаануудад хоёр баг хоёронтой таарах нь. Учир нь тэд энэхүү завгүй өдрүүдийн эцсээр буюу ирэх сарын 6-нд Английн Цомын 3-р раундад дахин тоглох билээ.
Бенитез бас "Мэдээж бид зарим сэлгээний тоглогчидоо тоглуулахыг хүсч байна. гэхдээ яг хэд гэдгийг хэлж мэдэхгүй" гэжээ.