Милан Ювентусын тоглолтуудыг Италын дэрби гэж зоригтойгоор нэрлэж болох билээ. Энэ хоёр багийн тулаан 110 жилийн түүхтэй бөгөөд нийт тоголсон тоо болон энэ тоглолтыг дагах уур амьсгалтай дүйцэх зүйл үгүй билээ.
Россонери болон Бианконеричууд хэдэн удаа хоорондоо тоглож байгаа билээ... Энэ асуултанд хариулах тийм ч амар биш учир нь энэ хоёр багийн тоглолтууд зөвхөн лигийн болон цомын төлөөх тоглолтоор хязгаарлагдаж байгаагүй... Милан Юве хоёр нөхөрсөг тоглолтуудаар, олон төрлийн тэмцээнд таардаг байсан, уг тэмцээнүүдийн зарим нь одоо зохиогдохоо болиод байгаа... Нийт 260н удаа нүүр тулж байсан. Гэвч илт давамгаалсан тал үгүй. Милан 90 тоглотонд хушуучилсан бил Хөгшөн Сениорагихан гуравхан хожилоор датуу яваа. Үүнд 83 тэнцээг нэмэх юм бол энэ хоёр баг ямар өрсөлдөөнтэй, ур чадвараараа тэнцүү багууд вэ гэдгийг ойлгоход хэцүү биш юм. Мөн энэ тоглолтууд дээр 12 албан бус 45 минутын тулаанууд нэмэгдэх ёстой.
Саяханыг хүртэл бүх Италын дербиг Ювентус Интерын тулаан гэж тооцдог байсан. Энэ нэрээ XX-р зууны 30-аад оноор авсан байдаг. Уг нэрийг ялагдашгүй Ювентус /1931-1935 оны хооронд тасралтгүй 5 удаа цомын эзэн болсон/ болон Амбросиан, Жюзэппэ Мэзза нарын тулаанд зориулаж нэрэлсэн. Уг тоглолтууд нь 60 онд Интерийн түрүү авсан тоо нь Миланыг гүүцэж ирсэнээр илүү дуулиант болгож байсан. 1986 онд Силвио Берлускони Миланы удирдлагыг гартаа авхад хэн ч Интэр Ювентус хоёрын тоглолтыг бүх Италын дэрби гэж хэлхээ болин гэж таамаглаж байгаагуй. Россонери түрүүгээрээ эхлээд тэнтцээд (1993 онд), дараа жил нь Интэрийг ардаа орхисон. Тэр үед Интерийн хөгжөөн дэмжигчдэд бүх Италын дерби гэдэг нэр томьёны талаар шинэ ойлголт үүсэж байсан ба тэр нь Интер болон Ювентус нар Серуа А эхэлсэн цагаас л байсан учир тэгэж нэрлэж байсан гэх ойлголтой байжээ. Энэ нь буруу нэр томьё бөгөөд өнөөг хүртэл зарим хүмүүс үүнд итгэдэг. Бодит байдал дээр Сериа А-д дандаа байсан гэдэг ойлголт нь 1982 оноос түгүүмэл болсон бол нэр томьё мань бараг тэрнээс хагас зуун жилийн өмнө үүсэн. Гэвч 2006 онд Ювентус Сериа Б-руу унхад энэ ойлголт бүдгэрсэн билээ. Гэхдээ өнгөрсөн зууны сүүлийн хагаст жинхэн утгаараа бүх Италын дерби гэж яг ямар тоглолтыг нэрлэх вэ гэдэгийг тодорхой харуулсан. Милан болон Ювентус нар Сериа А-г бүрэн утгаар ноёрхож байсан(зохион байгуулагдсан бүх тэмцээн уралдааны шагналуудын тэн хагсыг хувааж авсан гэдэг), 10 жилийн хугцаанд нийтдээ 8н түрүү авж, Италийн Цомын эзнээр Юве 2 удаа Милан 1 удаа, мөн Европ тивдээ арилхааргүй мөр үлдээсэн нь 2002/03 оны Олд Траффорд Цэнгэлдэх хүрээлэнд болсон Аваргуудын Лигийн финалын тоглолт байсан.
Нийт 4н удаа уг багуудын тоглолт хойшилж байсан (бүгд Турын хотод). 3н удаа цаг агаараас болсон бол нэг удаа зохион байгуулалтын буруугас болсон. 1906 оны 11р сарын 25ны өдөр Лүижи Бозиногийн цомын төлөө тоглох байсан бол тэр өдөр нь Милан Генри Дапплесын нэрэмжит Мөнгөн Бөмбөг Цомын (тэр үед хамгийн нэр хүндтэй хөл бөмбөгийн цомын тэмцээн байсан) аваргаа хамгаалах тоглолтонд оролцож байсан (Милан 4:0 Аусониа) тийм учир нэг дор 2 тэмцээнд орж чадагүй. Тэр онуудад тоглолтонд оролцоогүй гэж шийтгэл ноогдуулдаггуй байсан учир цомын эзнээр өнгөрсөн жилийн цомын эзэн шууд тодордог байсан.
Милан Ювентуусын тулаанд агуу финалууд байдаг ба 1906 он Италын аваргын төлөө тоглож тэнцээгээр өндөрлсөн. Үүнээс үүдэн хөл бөмбөгийн холбоо дахин тоглох шийдвэр гаргаж, тоглолтыг ЮС Миланезе цэнгэлдэхийг сонгожээ. Бианконеричууд өөрийн талбай дээрээ тоглох шаардлага тавиад байсан учир уг тоглолтонд ороолцоогуй. Ингэж Россонери 2 дахь цомоо гардан авсан. Италын Цомын төлөөх 3н тулаад Юве 2, Милан 1 цомын эзэн болсон. 2003 онд Аваргуудын Лигийн финалд ба Италын Супер Цомын төлөөх дахин таарсан. Үүнээс гадна жил бүрийн 8н сард хоёр баг мань Сан Сирод Л.Берлусконигийн Шагналын төлөө тоголдог.
Нийт тоглолтуудын архивийг харж байхад нүдэнд хамгийн ихээр өртөж байгаан олон гоолууд юм. Анханы 20 жил бол Миланы давамгааллаар дүүрэн байсан. 1901 онд 7:0, 1912 онд 8:1. Ювэ нэр хүндээ сэргээж 1925 онд 6:0, 1927 онд 8:2 тус тус хожиж байсан. 1949/50 оны улиралд Милан ирээдүйн аваргуудыг 7:1р гэрт нь бут ниргэсэн бол Бианконеричууд хариу авахыг 47 жил хүлээсний эцэст 1997 оны 4н сард кризист орсон байсан Миланыг Сан Сирод нь 6:1р хожисон. Энэ 2 хожигдол нь өөрийн талбай дээр хамгийн олон гоолор хожигдсон багууд гэж Сериа А-ийн антирекордод багтсан байдаг. 1958/59 оны мөн л туухэнд багтах тоглолт болсон. Нийт 9 гоол орсоноос (Милан 5:4 Юве) гадна уг тоглолтыг шүүсэн шүүгч Ювентусын тоглогч гараараа гоол хийсэнийг үл анзарсан ба эсэргүйцэл илэрхийлж байсан Хуан Алберто Шиаффиног талбайгаас хөөсөн. Анханы 20 жил болон 50аад, 60аад онуудад улаан хар өмсгөлтэй Шиаффино, Алтафини, Ривера болон Швед довтолгоо Гре-Но-Ли нарын давамгайлалыг 70 болон 80 оны эхээр Трапаттонигийн удирдлаган доор Зофф, Скиреа, Кабрини, Беттега мөн Платини зогсоож байсан. Өнөөдөр 100 гаруй жилийн дараа тоглолтын дүн их ойр байж чадсаар байна. Ноёд хатагтайнаараа энэ бол жинхэн бүх Италын Дерби мөн юм.
Жижхэн статистик оруулчий:
Нийт 260 тоглож Милан 90 хожиж 83 тэнцэж Юве 87 хожсон.
Уг тоглолтуудад нийт 754 удаа бөмбөг торонд байсан бол Милан 383 гоол, Юве 371 гоол оруулжээ.
www.acmilan.pl