.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby mick » Tue Dec 19, 2006 9:45 am

Chelsea are preparing a move for Manchester City’s new England star Micah Richards.

The Sun says the Premiership champions are getting ready to make a move for the Manchester City defender, who has been outstanding for Man City.

Richards, 18, has recently signed a new four-year contract with the Eastlands club.

But Chelsea may offer former City star Shaun Wright-Phillips on loan as bait so they can have the first option on Richards next summer.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Аагий » Tue Dec 19, 2006 10:51 am

CC Quarter Finals - December 20, 2006 - Newcastle United v. Chelsea FC

ImageImage

7:45 PM GMT
2:45 PM EDT
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby zigo » Tue Dec 19, 2006 12:17 pm

Урьдчиласан таамаг.

Кастл 2:1 Челси

гоол: Мартинс 14, 91
Дрогба 63.

:mrgreen:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby mick » Tue Dec 19, 2006 6:11 pm

Алтан аргамжааны бодлого буюу Жозэгүй амьдарч сурах нь…
Жозе Моуринью энэ улирал дуусгаад л багаа орхих вий гэсэн болгоомжлолын үүднээс багийн түлхүүр тоглогчдыг аргамжихаар маш боломжийн гэрээний нэмэлтүүдийг санал болгож эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд 2 ч удаа багаа орхино гэж айлгасан Португал мэргэжилтний сургамжит үйлдлээс болж багийн удирдлага ийм дүгнэлтэд хүрээд байгаа юм. Тэрнээс илүү Жозэг дагаад шилдэг тоглогчид ч гэсэн явчих вий гэсэн айдас бас байгаа юм.
Үүний эсрэг Челсигийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Роман Абрамовичийн араншинтай адил буюу шилдэгүүдэд шинэ гэрээ санал болгож, хөлбөмбөгийн түүхэнд ч байхгүй өндөр санхүүгийн боломжуудыг амалж байгаа юм.
Хамгийн эхний нэрлээд байгаа “Алтан аргамжааны” золиосонд Челсигийн тэргүүн довтлогч болон Зааны ясан эргийн багийн ахлагч Дидье Дрогба өртсөн юм. 2006 оны 11-р сарын эхээр тэрээр “Аристократчид”-тай шинэ гэрээ байгуулсан ба 28 настай эрийн долоо хоногийн цалин 91,0 мянган фунт болсон билээ. Энэхүү гэрээ нв 2010 оны зун хүртэл хүчинтэй гэж байгаа. Нэмж хэлэхэд түүний гэрээ дуусахад жил хагас үлдээд байсан юм.
Дараагийн “оддын” цалингаар Майкл Эссьен, түүний агэнт Фабьен Пивто анрын сарын өмнө Челсигийн удирдлагаас хүлээж авсан хэлэлцээрийн ширээнд суух тухай урилга тодорлоо. Майкл Эссьен Стэмфорд Бриджид 2005 оны 8-р сард францын Лионоос тухайн үедээ л багийн рекорд болохоор 24,4 сая фунтээр ирсэн билээ.Хэдийгээр Эссьений хувьд клубтэй хамгийн урт гэрээтэй хүний тоонд орох ч түүний цалинг Дрогбагийн түвшинд аваачих санал тавиад байгаа аж.
Түүгээр барахгүй баруун Лондонд хэлэлцээрийн ширээний ард 2 тзлхүүр тоглогч бас суугаад авсан билээ. Үндэсний шигшээгийн ахлагч Джон Терри ба Фрэнк Лэмпард нарын цалинг өнгөрдөг зун худалдаж авсан Михаэл Баллак, Андрей Шевченко нарын авч буй долоо хоногийн 121,0 мянган фунтын хэмжээнд аваачсан байна. Тэр 2-ын 2004 онд байгуулсан гэрээний хүчинтэй хугацаа 2008-2009 оны сүүлээр дуусах юм.
Ингээд бодоход Челсигийн хувьд энэ яарсан алхамууд нь санхүүгийн тал дээр ч гэсэн хүндрэл авч ирж таарахаар байгаагаар барахгүй УЕФА, ФИФА гаас энэ тал дээр хатуу байр суурь баримтлана, тэр ч байтугай тоглогчдын цалингийн хэмжээ клубын орлогоос санхүүждэг болгох, эздүүдийн халааснаас нэмэлт мөнгө гардгийг зогсоох хүртэл яриа ид өрнөж байх явцад хийгдэж байгаа нь зүй ёсны анхаарал татаж байгаа юм. Мөн энэ нь Челсигийн Гүйцэтгэх захирал Питер Кеньоны 2010 гэхэд баг алдагдалгүй болох тухай мэдэгдэж байсан ярианд ч хамааралтай болчоод байгаа юм.
2004-2005 оны улиралд Челсигийн алдагдал 140,0 сая фунт буюу рекорд гэж хэлж болохоор хэмжээнд очоод байсан юм. Гэтэл одоо юу болохыг цаг хугацаа л харуулах болоод байна.
Гэхдээ дараах тоо баримтыг харахгүй өнгөрч бас болохгүй юмаа.
Питер Кеньон тэргүүтэй одоогийн удирдлага ‘The Special One’ буюу Жозэг хэзээ ч явахад бэлэн байх ёстой юм. 2005 оны 4- сарын 1-ээс хойш 10 сар өнгөрөөд байхад Моуринью клубын удирдлагыг УЕФА-тай хийсэн зарган дээр өөрийг нь дэмжсэнгүй гэж гарахаар айлгаж зөвхөн Роман Абрамович өөрөө асуудалд биечлэн оролцон цалинг нь жилд 5,2 сая хүртэл нэмж, багаас хэзээ ч хөөхгүй байх баталгаа гаргаж байж энэ асуудал намжсан байдаг.
Өөрийнхөө 2 дахь аваргын титмийг авсныхаа дараагаар Моуринью энэ талаараа: «...улирлын туршид зүгээр л хаяад явъя гэж хэд хэд бодож байлаа гэж» хэлсэн байдаг.
Удалгүй Моуринью бас л өөрийн эрх мэдлийн талаар Стэмфорд Бридж дэх нөлөө зэргээс болж хэл ам таталж эхэлсэн байдаг.
Тэр өөрийн агент Жорж Мендешийг бусад багуудаас тавьсан хүсэлтийг анхааралтай судлах үүрэг өгөөд улмаар бүтэн жилжингээ санал тавьсан Миланы Интерийг удирдахаар бэлдчээд байлаа.Өөрийнхөө амбицийг хэзээ ч нуудаггүй тэрээр зөвхөн Интер л бүх шагналын титмийг авч чадна гэж тооусон байдаг. Моуринью хэзээ хэзээгүй явна гэдгээс айсан Абрамович өөр нэг дээд зэрэглэлийн мэргэжилтэнг боломжит хувилбараар бэлдчээд байж. Тэр нь өнгөрсөн жил Оросод байх зардлыг нь төлөхөөр болсон Оросын шигшээгийн дасгалжуулагч Гус Хиддинк байсан юм.
Челси мөн өөрийнхөө хамт хэд хэдэн гаруудыг авч явахаас урьдчилан сэргийлж эхэлсэн байдаг. Моуриньогийн өмнөх туршлагаас харахад явах болгондоо л хэд хэдэ хүн дагуулж явсан байдаг. 2004 онд ирэхдээ Рикарду Карвалью, Паулу Феррейра нарыг 29,7 сая фунтээр заавал худалдаж ав гэсэн нөхцөл тавьсан байдаг. Хэрвээ Барселон илүү нөхцөл тавиагүй байсан бол Деку бас л ирэх байсан юм.
Гэхдээ л Челси Жозе Моуриньо багтаа үлдээхийг хүссэн нэг хүний хүсэлтийг биелүүлж чадаагүй юм. Өнгөрсөн зун Вильям Галлас Территэй адил цалин шаардаж бөөн юм болоход Моуриньо Кеньоныг маш их шахсан гэдэг. Гэвч Кеньон харамлаж улмаар **н** Галлас Арсеналд очиж Эшли Коул бараг Тэрри шиг цалин /гэхдээ нэмэхээс өмнөх/ авдаг болж билээ.
Ингээд л багийн зүгээс Галлас өөрийнхөө тэнэгээс л болж гэрээгээ шинэчилж чадаагүй талаар мэдэгдэж Моуриньо одоо хүртэл Галласыг санагалзаж өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа “Галласын асуудал бол тоглогч дасгалжуулагчийн хоорондох асуудал биш харин клуб тоглогч хоёрын хоорондох асуудал, тэр багтаа үлдээхийн төлөө миний хийсэн бүхнийг мэдэж байгаа“ гэж байхав дээ.
Абрамовичтэй ямар харьцаатай вэ гэсэн асуултад өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөг бас дурдаад авсан байдаг. Тэр надад сэтгэл хангалуун байгаа болуу? Тиймээ Тэр намайг болон миний санааг хүндэлдэг, гэхдээ л хэзээ нэг өдөр намайг хүндлэхээ боливол надад чек бичиж өгөөд л баяртай гэнэ” гэж хэлсэн билээ.
Мик

Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gooner » Tue Dec 19, 2006 6:22 pm

Сайхан болж :-D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Dec 19, 2006 6:37 pm

Жозетэй бас асуудалтай байдаг байх нь, нэг юм мэдэж авлаа. Сайхан бичжээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Hristos » Tue Dec 19, 2006 6:50 pm

Хиддинк ч Абрагийн хүн л дээ. Харин Оростой хэдэн жилийн гэрээтэй юм бол?
Жозе явбал Челсигийн фэн нэмэгдэх байх.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Breathe! » Tue Dec 19, 2006 6:59 pm

mick wrote:Манайханы Эвэртоны эсргэ тоглосон тактик:
Эхлээд мэдээж дээр хэлснээр 4-3-1-1 байсан. Гоол ороод хэцүүдээд ирсэн тул 2-р хагас эхлэхэд 4-3-3 болсон.


Яааая аймар юмаа... 10 уулаа бааварлаж тоглож байгаад барахгүй юм шиг болонгуут нь нэг хүнээ нэмээд гаргацан байнашд... :mrgreen:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Hristos » Tue Dec 19, 2006 7:09 pm

Ньюкаслтай бол эхлээд наймуулаа гарна гэж байгаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby orangeman » Tue Dec 19, 2006 7:57 pm

JOZE Chelsea.ees yvaad manaid ireh geed baigaa ym bishuu
GOAL gedeg setguulees unshsan ym
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Hristos » Tue Dec 19, 2006 8:17 pm

demon wrote:JOZE Chelsea.ees yvaad manaid ireh geed baigaa ym bishuu
GOAL gedeg setguulees unshsan ym

Хүүхдүүдийн багт ажиллахаар уу
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Barcik » Tue Dec 19, 2006 9:15 pm

Hristos wrote:
demon wrote:JOZE Chelsea.ees yvaad manaid ireh geed baigaa ym bishuu
GOAL gedeg setguulees unshsan ym

Хүүхдүүдийн багт ажиллахаар уу

Ugui dee, orchuulagch hiiheer...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby mick » Wed Dec 20, 2006 9:19 am

Манай экс Дафф, Паркер нар маргааш талбайд гарах нь...Бабаяаро харин гарахгүй гэнээ.
Image
Last edited by mick on Wed Dec 20, 2006 10:34 am, edited 2 times in total.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Wed Dec 20, 2006 9:24 am

Манайх нэг хамгаалагч гэхдээ төвийн нэмж авч магадгүй гэжээ.
Өмнө нь Галлас, Тэрри, Карвалью, Хут байсан бол 2 нь явсан Тэрри энэ жил асуудалтай /гэмтэл/ байгаа учраас гэнээ. Мэдээж Ганибал алуур хийгээд байгаа болохооор бас ийм алхам хийгээ биз...

Түүнээс гадна баруун хамгаалагч аваасай гэж миний зүгээс их шахаж байгаа л даа.
Нэр дэвшигч:
1. Мика Ричардс
Төрсөн он: 24.06.1988
Иргэншил: Англи
Өндөр: 180 см
Жин: 83 кг
Байрлал: хамгаалагч

2. Глэн Жонсон
Помпэйд зээлдсэн одоо буцааж аваасай, их жин нэмсэн харагдаж байгаа ч өнгөрсөн Хоосон буутай тоглоход Юнгбэргийг гаргахгүй л байна лээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby kayo » Wed Dec 20, 2006 9:34 am

Мик ах гоё бичижжээ.Мата-гийн хэлээд байсан алдагдал гэдэг чинь л энэ байхдаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby mick » Wed Dec 20, 2006 9:35 am

Best new striker

1. Dimitar Berbatov 51%
2. Dirk Kuyt 17%
3. Benni McCarthy 5%
4. Obafemi Martins 17%
5. Andriy Shevchenko 10%
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Wed Dec 20, 2006 10:26 am

Жозе ч нэг иймэрхүү харьцаатай байгаам биз дээ... гэхдээ тоглогч нарын цалин нэмэгдэх бүрт Жозегийн цалин нэмэгдэж байгаа биз дээ... тэхээр мань хүнд ашигтайм ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Wed Dec 20, 2006 10:30 am

Авэнго ажлаа хийгээрэй...:mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Wed Dec 20, 2006 10:33 am

Breathe! wrote:
mick wrote:Манайханы Эвэртоны эсргэ тоглосон тактик:
Эхлээд мэдээж дээр хэлснээр 4-3-1-1 байсан. Гоол ороод хэцүүдээд ирсэн тул 2-р хагас эхлэхэд 4-3-3 болсон.


Яааая аймар юмаа... 10 уулаа бааварлаж тоглож байгаад барахгүй юм шиг болонгуут нь нэг хүнээ нэмээд гаргацан байнашд... :mrgreen:


Заа заа... Алдчиж сэтгэл хөдлөөд... 4-3-1-2 гээд ойлгочоорой...өмхийнүүдээ :mrgreen:
Last edited by mick on Wed Dec 20, 2006 10:54 am, edited 1 time in total.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Wed Dec 20, 2006 10:43 am

Жереми

Сүүлийн үед баруун хамгаалагч байнга хийх болсон Жереми Chelsea TVээр ярилцлага өгчээ. Хамгийн сонирхолтой хэсгээс оруулж байна.

Мань эр 4 тивд тоглож байжээ.Африкт Камерунд төрж Европоос гадна Өмнөд Америк, Азид тоглож байж.

Мөн миний аав 5 эхнэртэй байсан тиймээс бид бүгд 17 уулаа цугтаа өссөн. Ингэснээрээ л би түргэн эр хүн болсон доо гэжээ.

Би их сайн суралцаж байсан. Аав хөлбөмбөг тоглоход их дургүй байсан, тэр намайг үргэлжлүүлэн сурахыг хүсдэг байсан, Камерунд хөлбөмбөг тийм сайхан эд бас биш гэж авч.

Өмнөп Америкт Парагвайн "Серро Портено"-д тоглож байжээ. Тэгэхдээ дасгалжуулагч испаниар юм хэлэхэд юу ч ойлгодоггүй байлаа. Зүгээр л гараад чаддагаа л хийдэг байсан.
Харин дараа нь Азид Туркийн "Гинчербирлиги"-д орсон. "Галатасарай" ч юмуу "Бешикташ"-т очихоор байсан ч миний хүссэн мөнгийг төлж чадаагүй. Харин улирлын сүүлээр "Реал" авъя гэж билээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Аагий » Wed Dec 20, 2006 10:59 am

Дрогба-н Америкийн «Нью-Йорк Таймс» сонинд өгсөн ярилцлагаас орчуулсан Мик

Таны намтараас харж байхад та хөлбөмбөгийн замналаа хамгаалагчийн байрлалаас эхэлсэн харагддаг. Яагаад өөрчлөх болсон бэ?

Намайг 11 настай байхад миний ах баруун хамгаалагч мөртлөө хэтэрхий олон гоол хийж байна гээд довтолгоонд тоглохыг зөвлөж билээ. Би ч их хичээсэн, тэгээд ч гоол оруулах нь ерөөсөө сайхан байдаг, давтагдашгүй сэтгэгдэл төрдөг болохоор л дуртай байдаг юм даа.

Францаас Англид шилжиж ирэхэд хэцүү байсан уу?

Би маш сайхан цаг агаартай Франц орноос ирсэн болохоор цаг уурт нь дасах хэрэг гарсан даа. Дасан зохицоход мэдээж цаг хугацаа хэрэгтэй ч чи энд л амьдрах ёстой нь үнэн юм чинь хичээхээс өөр арга байгаагүй, нэг ёсны сэтгэлийн дуудлага байсан гэх юмуу даа.

Хамгийн хэцүү нь юу байсан бэ?

Хэлний асуудал. Хөлбөмбөгт амар л даа, талбай дээр болж буй явц, дасгалжуулагч, багийн нөхдөө ойлгочдог. Гэвч гэр бүлтэйгээ хооллох юмуу дэлгүүр явах, хотоор хэсэхэд л амаргүй байдаг даа.

Челсид та гайхамшигтай гоолууд тухайлбал Барсад хийж байсан, таны бодлоор аль нь шилдэг вэ?

Би бүгд л чухал гэж боддог. Магадгүй би хүчтэй, азтай байж болно. Өнгөрсөн 2 жилийн дараа би сухам л Англид сайн тоглож чадна гэж бодох болсон. Энд маш шахуу хуваарьтай, амрах цаг ч гардаггүй шт. Эхний жилээ би 7 хоног л гэр бүлтэйгээ өнгөрөөсөн бол өнгөрсөн жил 15 хоног болж билээ. Энэ жил Дэлхий аваргын дараагаар л шахуу эхэлсэн болохоор их хэцүү байсан ч би маш сайн формтой байгаа шүү. Хэрэв чи байнга сэргэж чадвал чи хаана ч амжилт гаргаж чадна.

Яг одоо Андрей Шевченкогийн Челси дэх эхний жилийн талаар хүн бүр хаа сайгүй л ярьж байна. Зарим нь түүнийг аз жаргалгүй байна буцаж Итали руугаа явах хэрэгтэй гэж байх юм. Та түүний талаар юу гэж хэлэх вэ?

Би түүнийг яг надтай адил зүйл учирч байгаа л гэж боддог. Би түүний төлөө санаа зовохгүй, харин ч итгэдэг. Мэдээж Англичуудад хурд хэрэгтэй, Английн стиль бол их хэцүү шт. Тэр Миланаас шаал өөр хөлбөмбөг тоглодог газраас ирсэн хүн юм шүү дээ.

Би Интэрнэтээр тэнэж байгаад Тьерри Анри та хоёрын дүр байдаг видео тоглоом үзсэн л дээ. Тэрэн дээр Франц эр дэлхийн шилдэг гэж нэрлэгддэг, энэ талаар яриач?

Бид рекламдаж байхдаа тоглож байсан юм. Бидний хооронд хамаатны шахуу харьцаа байдаг. Би өөрийгөө шилдэг гэж зарлаад байдаг хүн биш. Энэ бол сэтгүүлч, фэнүүдийн л ярих ёстой зүйл байх. Хөлбөмбөгч бидний хувьд хувийн гэхээсээ илүү багийн тоглолт хийдэг хүмүүс шт. Теннис гээдл аваад үзэхэд Роже Федерерийг шилдэг гэхэд хэн ч гайхахгүй шт. Талбай дээр нэг номерийн дотлогч байгаад ч тоглолт болгонд гоол хийхгүй шт, паас хэрэгтэй.

Таныг болон Челсиг хүснэгтийн 2-т харахад сонин л байна шүү?

Намайг Англид ирэхэд бид бас л ингэж эхэлж байсан Арсенал биднээс 5 оноогоор тасарсан байсан, би 2-т байна гэдгийг ойлгодог. Энэ нь бидэнд сайн сургууль болж байгаа юм. Хүмүүс биднийг 2 жил аваргалсан болхоор л энэнд дасч өгөхгүй байгаам л даа. Тоглолт бүхэнд ялах хэрэгтэй, Арсеналыг хожчоод л дараагийн багт нь унаад байх юм бол жинхэнэ гамшиг болно доо.

Та Зааны ясан эргийн багийг Дэлхийн аваргын ссүлийн хэсэгт шалгаруулж чадсан, энэ нь таныхаар хир чухал байсан бэ?

Дэлхийн аварга гэдэг харваас л ямар чухал нь мэдэгддэг. 4 жилийн өмнө манай шигшээг хэн ч ивээн тэтгэдэггүй байсан, ямар улсын шигшээд ийм таагүй явдлууд гарч байгаагүй. Гэвч бид хийж чадсан, энэ нь бидэнд маш их зүйл өгсөн. Улсынхаа шигшээд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг, 2010 онд ч гэсэн их найдаж байгаа.

Тэр үеэр таныг Челсигээс гарах нь, Миланы удирдлагуудтай хоол идлээ гээд л их цуурсан, аль нь үнэн юм бэ?

Аль ч улирлын дараагаар хүмүүс шилжилт хөдөлгөөний талаар л ярьцгаадаг. Би дотроо Дэлхийн хамгийн шилдэг довтлогчдын нэг болно гэдэгтээ итгэдэг байсан. Тийм болоход хүргэх баг бол Жозэгийн удирдаж буй Челси. Эндээс явах ямар ч шаардлага байхгүй.

Таныг Стэмфорд Бриджид ирсний дараа ч гэсэн Челси дэлхийн төвшний тоглогчдыг авсаар л байна. Энэ нь танд хангалттай туршлага авна гэсэн найдлагыг төрүүлдэг үү?

Өрсөлдөөн их ширүүн байгаа. Хүн бүр л тоглох гэж хүсдэг. Гэвч манайд хүн бүр багтаа баярлаж тоглоогүй, талбайд гараагүй ч баг нь хожвол баяртай байдаг шүү. Хэн нэг хүн ялдаггүй харин Челси л ялж байгаа шт.

Та Америкт 2 жил дараалан ирлээ. Танд таалагдаж байна уу?

Үнэхээр таалагдсан шүү, шал өөр ертөнц байна, карьерээ энд ч дуусгах юм билүү хэн мэдлээ. Нээрээ хөлбөмбөг гэснээс энд хамаагүй өөр болсон байна шүү. D.C. United болон залуу Фредди Аду их таалагдсан.

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Wed Dec 20, 2006 11:05 am


Яг одоо Андрей Шевченкогийн Челси дэх эхний жилийн талаар хүн бүр хаа сайгүй л ярьж байна. Зарим нь түүнийг аз жаргалгүй байна буцаж Итали руугаа явах хэрэгтэй гэж байх юм. Та түүний талаар юу гэж хэлэх вэ?

Би түүнийг яг надтай адил зүйл учирч байгаа л гэж боддог. Би түүний төлөө санаа зовохгүй, харин ч итгэдэг. Мэдээж Англичуудад хурд хэрэгтэй, Английн стиль бол их хэцүү шт. Тэр Миланаас шаал өөр хөлбөмбөг тоглодог газраас ирсэн хүн юм шүү дээ.


Энэ яаааг үнэн, Шева удахгүй дасаад шилдэг тоглолтоо үзүүлнэ. Үүнээс өөр шалтгаан бараг байхгүй гэж би бас боддог
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Wed Dec 20, 2006 11:07 am

дасах гэсээр байтал зодог тайлах цаг нь болчих вий дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Wed Dec 20, 2006 11:09 am

Түй түй муу ёр :мод тогших: Он гараад л гайгүй болчих байх аа. :eek:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Mr S » Wed Dec 20, 2006 11:09 am

ГАЙХАЛТАЙ.............../АЛГА ТАШИХ/
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron