by Барнаба » Fri Feb 18, 2011 11:24 am
НБА.ком дээр шидэлт, данк, тоглолтын гээд статууд гарсан байна лээ... Тоглолтын статуудаас нь орууллаа...
4 - Өнгөрсөн улирлын бүх оддын тоглолтонд дабл-дабл хийсэн тоглогчдын тоо. Кармэло Энтони /27 оноо, 10 самбар/, Крис Бош /23 оноо, 10 самбар/, Амарэ Стоудэмайр /12 оноо, 10 самбар/, Дуэйн Уэйд /28 оноо, 11 ассист/.
8 - Энэ жилийг багтаагаад 8 дах удаагаа Уэст-н талбай дээр бүх оддын тоглолт явагдах гэж байна. Харин дараа жил Орландо-н талбайд бүх оддын тоглолт болох болсноор энэ цуврал дуусна. Ийст-үүд хамгийн сүүлд талбай дээрээ 2003 онд Атланта-д бүх оддын тоглолтонд оролцож байжээ.
12 - Тоглогчдын давхардсан тоогоор бүх оддын тоглолтын МВП авсан тоо. Боб Пэттит хамгийн их 4 удаа авсан бол энэ жил Коби Брайант авбал түүнтэй зэрэгцэж ирэх юм байна. Ш.Ониэл 3 удаа, Лэброн Жэймс 2 удаа тус бүр авчээ.
14 - Бүх оддын тоглолтыг өөрийн хотод нь зохиогдоход тоглолтын МВП авсан тоглогчдын тоо. 1993 онд Юта Жазз-д Карл Мэлонэ, Жонн Стоктон нар, Ш.Ониэл 2004 онд Лэйкэрс-д, 2009 онд Финикс-д байхдаа тус тус 2, 1988 онд Майкл Жордан хамгийн их 40 оноог авч тус тус МВП болцгоож байжээ.
19 - Карим Абдул Жаббар-н бүх оддын тоглолтонд оролцсон тоо мөн бүх цаг үеийн лидэр. Удаагаар нь Ш.Ониэл 15 удаа, энэ жилийг оролцуулаад Кэвин Карнэтт 14 удаа, Коби Брайант 13 удаа, Тим Данкан 13 удаа тус тус сонгогджээ.
20,7 - Уэст-с энэ жилийн бүх оддын тоглолтонд оролцох 14 тоглогчийн дундаж оноо. Тэд мөн 7,4 самбар, 4,7 ассист, 1,14 бөмбөг таслалт, 0,77 блок, 48,7 хувьтай шидэж, 3-н зайнаас 36,2 хувьтай шидэж, 79,1 хувьтай чөлөөт шидэлтээ хийсэн байна.
Харин Ийст-н дундажуудаас гэвэл дундаж оноо 21,2, самбар 7,6, ассист 4,9, 50,1 хувьтай шидэж, 3-н зайнаас 36,5 хувьтай шиджээ.
21 - Энэ жилийн бүх оддын тоглолтонд оролцох хамгийн залуу тоглогч Блэйк Гриффин-ий нас. Түүний өмнө 5 тоглогч энэ стат-аараа бичигдэж байгаа ба 1998 онд Коби Брайант 19 настайдаа, 1997 онд Кэвин Гарнэтт 20, 2005 онд Лэброн Жэймс 20, 1980 онд Мэжик Жонсон 20, 1982 онд Исиа Томас 20 настайдаа тус тус оролцжээ.
23,7 - Бүх оддын тоглолтонд оролцоод дундажилж авсан онооны рэкорд. Энэ нь Лэброн Жэймс дээр бичигддэг ба 6 удаа оролцохдоо 142 оноог авчээ. Кармэло Энтони 21,7 оноог дундажилснаар 2-т бичигддэг ба 3 удаа оролцохдоо 65 оноог авчээ.
36 - Ийст-н багийн бүх оддын тоглолтонд ялсан тоо. 36-23 р хошуучилж байна.
42 - Бүх цаг үед бүх оддын тоглолтонд оролцохдоо авсан хамгийн өндөр оноо. Уилт Чэмбэрлайн 1962 онд авчээ.
44 - Рүүкий тоглолт бүх оддын тоглолтонд сонгогдсон тоо. Блэйк Гриффин-г оруулсан. 3 рүүкий тухайн жилдээ МВП болсон нь 1959 онд Элгин Байлор, Уилт Чэмбэрлайн 1960 онд, Оскар Робэртсон 1961 онд тус тус болжээ. Байлор рүүкий тоглогчийн хувиар хамгийн өндөр 24 оноог авсан бол Уилт мөн рүүкий тоглогчийн хувиар хамгийн их 25 самбар авч харин Робэртсон рүүкий тоглогчоор хамгийн их 14 ассист хаяжээ.
129 - Бүх оддын тоглолтонд нэг багийн тоглогчдоос хамгийн их оролцсон тоо. Энэ рэкорд-г Бостон эзэмшдэг ба энэ стат-д энэ жилийн 4-г оролцуулсан. Удаагаар нь Лэйкэрс-с 93 удаа бүх оддын тоглолтонд оролцжээ. Энэ жилийн 2 тоглогч Пау Газол, Коби Брайант нарыг багтаасан.
207 - Одоогоор тоглож байгаа тоглогчдын бүх оддын тоглолтын онооны лидэр Коби Брайант-н авсан оноо. 11 тоглолтонд тус оноог авчээ. 56 оноог авч чадвал бүх цаг үеийн бүх оддын тоглолтын онооны лидэр Майкл Жорданы 262 оноог гүйцэх боломжтой байна. Жордан 13 тоглолтонд тус оноогоо авчээ.
1,394 - Монто Эллис-н энэ улирал авсан оноо. Тэрээр бүх оддын тоглолтонд оролцоогүй тоглогчдоос хамгийн өндөр оноог НБА-д тоглосон 2 дах улиралдаа авчээ.