by Могжоохон » Sat Feb 19, 2011 8:28 pm
Балжаа ах: "Би олон багийг дэмждэг, харин ганцхан багийг шүтэн биширч амьдарсаар өдийг хүрсэн. Одоо харин та бүхэн ямар баг юм бол гэж гайхаж байгаа байх. Тэр асуултанд тань ахмад хөлбөмбөгчин хаалгач Лхагваа ах цэнгэлдэх дүүрэн чанга дуугаар өнгөрсөн зун хариулсан билээ.
Тэр үед би Tiger Cup үзэхээр төв цэнгэлдэх рүү орж явахад цугласан олны дундаас ганц нэг хүмүүс миний нэрийг дуудах нь сонсогдож, би ч дуулаагүй юм шиг алхаж явтал гэнэт Москвагийн Спартак гэж орилоход өөрийн эрхгүй би эргэн харж, тэнд байсан тоглогчид, олон хүн намайг шоолж инээлдэж билээ. Тиймээ намайг Москвагийн Спартак гэдэг юм байна. Би заримдаа Балжинням гэдэг нэрээ хайрладаггүй ч, Москвагийн Спартак гэдэг нэрийг хайрлаад зогсохгүй хаа таарсан газраа зурж бичиж, түүнийгээ хараад маш их кайф авдаг"
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi