2006 onii delhiin shildeg hulbumgchuur hen todroh ve

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2006 onii delhiin shildegeer hen todroh bol

Poll ended at Sat Dec 16, 2006 4:45 pm

RONALDINHO
4
18%
DECO
0
No votes
SAMUEL ETO`O
2
9%
CARLES PUYOL
0
No votes
ZINEDINE ZIDANE
2
9%
KAKA
1
5%
THIERRY HENRY
4
18%
FRANK LAMPARD
1
5%
JOHN TERRY
3
14%
STEVEN GERRARD
3
14%
ANDREA PIRLO
2
9%
JENS LEHMANN
0
No votes
 
Total votes : 22

Postby engireman » Tue Dec 19, 2006 9:34 am

el payaso wrote:энэ ч ёстой дэлхийн аваргын тоглолтыг л харгалзлаа даа... одоо Реалд дандаа л алуур хийж байгаа гар ш дээ... сонин л юм... 175 см 72 кг надаас намхан надаас хөнгөн... гээд бодохоор потенциалаа ч аугаа ашигладаг гар юмаа...


Яг үнэн үнэхээр потенциалаа сайн ашигладаг. Булангын цохилтод байнга эсрэг багын хаалган дээр ирдэг. Хэд хэдэн удаа ч мөргөж гоолдож байсан.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Tue Dec 19, 2006 9:41 am

АЛд ливерпүүлд нэг хусч билээ... анфилдед...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Tue Dec 19, 2006 10:43 am

Францын хєлбємбєгийн од Зинедин Зидан зодог тайлаад удаагvй байгаа. Тэрээр саяхан Алжирт зочилж хєгжєєн дэмжигчдээ баярлуулсан юм. Зидан уржигдар Италийн сэтгvvлчдийн асуултад ийн хариулжээ.

-Дэлхийн шилдэг хєлбємбєгчєєр Роналдиньо шалгарах нь бараг тодорхой боллоо. Та энэ талаар ямар бодолтой явна вэ? -Роналдиньо дэлхийн шилдэг хєлбємбєгч болно гэж ФИФА-гийн (Дэлхийн хєлбємбєгийн холбоо) удирдлага ярьсан гэнэ лээ. Тэгэхээр таны таамаг vнэн болж таарах нь.

-Та энэ жил дэлхийн шилдгээр шалгарна гэж бодож байв уу?
-Би илэн далангvй ярих хэрэгтэй байна.

-Тэгээч?
-Энэ жил дєрвєн хєлбємбєгч олны анхааралд байсан. Роналдиньо, Анри, Каннаваро, тэгээд би. Эднээс олны итгэлийг сайн биелvvлж чадаагvй нь Роналдиньо. Гэтэл тэр дахиад л дэлхийн шилдэг хєлбємбєгчєєр шалгарах юм шиг байна.

-Уучлаарай, хариулахад хэцvv байж мэдэх юм. Гэхдээ та хэнийг энэ жил хамгийн сайн тоглосон гэж хэлэх вэ?
-Анри маш сайн тоглосон. Жигд тоглосон гэж хэлж болно. Гэтэл тэр сураггvй байна.

-Та єєрийгєє шилдэг нь гэж хэлэх vv?

-Тэгж хэлэхгvй. Гэхдээ би энэ жил чамлахааргvй сайн тоглосон.

-Та дэлхийн аваргын тэмцээнийг хэлээд байна уу?
-Би багийнхаа тєлєє их хичээсэн.

-Уучлаарай, харин та багтаа саад болсон юм биш vv?
-Би талбайгаас хєєгдєєгvй байсан ч манай баг хожигдох байсан юм. Италийн баг торгуулийн цохилтыг их сайн гvйцэтгэсэн. Тэд тэр єдєр азтай байсан.

-Та хариулах дургvй байж мэдэх юм. Гэхдээ Матераццийг яагаад мєргєсєн юм бэ гэж асуух хэрэгтэй байх?
-Наад асуултаас чинь vнэндээ залхаж байна.

-Та ганц єгvvлбэр хэлчих?
-Таны уур хvрвэл яах вэ.

-Би яахаа мэдэхгvй байна?
-Тэгвэл би мєргєнє. Єєр тайлбар байхгvй.

-Матерацци таныг уучилсан байна лээ?
-Тэр яасан гэж намайг уучлах юм. Би яасан гэж тvvнээс уучлал хvсэх билээ. Миний ачаар Матерацци дэлхийд танил болсон шvv дээ. Одоо тvvнтэй яриад байх зvйл vгvй.

-Яагаад Роналдиньог шилдгээр шалгаруулсан юм бол?
-Мэдэхгvй ээ. Би тvvнд муу санаж байгаа юм биш шvv. Гэхдээ тэр хамгийн шилдэг нь биш.

-Танд энэ шагналыг єгсєн бол яах бэ?

-Уг нь надад энэ шагналыг єгмєєр л юм. Тоглосон юм шvv. (инээв)

-Францын баг дэлхийн аваргын тэмцээнд сайн тоглосны нууц юу вэ?
-Сайн л байсан байхгvй юу. Єєр юу хэлэхэв.

-Таныг талбайдаа буцаж ирнэ гэх юм?
-Хєлбємбєгєєс залхаад байна. Магадгvй зургаан сарын дараа бодлоо єєрчилж магадгvй


ЗУУНЫ МЭДЭЭ сонин
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Dec 19, 2006 10:45 am

Би ганцаараа ингэж боддог биш байх нь. Зидан надтай яг адилхан л боддог юм байна.:smile:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby zigo » Tue Dec 19, 2006 11:46 am

Маттераци өнгөрсөн долоо хоногт бас л нэг багийн дасгалжуулагчийн уурыг хүргээд хөөлгүүлчихнэ лээ. Ер нь балиар хорон үгтэй новш бололтой шүү. Тэгсэн хэрнээ муу хоншоортой баагий татаж унж өшиглөөд гоолдож хожихын. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Gooner » Tue Dec 19, 2006 1:41 pm

Каннаваро ФИФА-н шилдэгийг авж.
Фак...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Barcik » Tue Dec 19, 2006 1:50 pm

lol... Zidane Ronnie-giin urduur ortson baigaamuu... Tegsen murtluu Thierry Henry top 3-t orj chadaagui baigaamuu... yostoi gutamshigtai ch gehiimuu, emgeneltei shagnal we.... Ronnie awahgui baihiig bol oilgoj baina. Ungursun 2 jil daraalaad awtsan bolhoor odoo bolno. Henry-d yagaad ugduggui yum bee... Zidane-iig ene list-nd yagaad yawj biagaag ch oigohgui yum.... Ungursun jil Club Level-d Zidane unendee yu ch hiij gawiagui, Delhiin awargaar gants hoyor sain togloson, gehdee bas France-iin shigsheeg final-d hojigdoh gol shaltgaan bolson. ts ts...
Tegeed turuulsen hun ni ch gej... Club Level-d bas yu ch hojoogui, WC-aar yahaw sain baisan l gedeg, zaa medku... Carew-d yaj edluulsniig ni bodhoor ineed hureed baihiin...
Henry yur ni daraa jil 100 goal hiigeed, 50 assist hayaad, gants hoyor hamgaalagch murguwul ene shagnaliig ugch magadgui yum... lol
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Gooner » Tue Dec 19, 2006 2:02 pm

Анри дэндүү андэррэйтэд болоод байна даа.
Яаж ч бодсон бол Анри илүү гарна уу гэхээс дутах ч үгүй.
Вэнгэр ч хэлсэн шүү дээ.

Каннаварог ДАШТ-аар хэсгийн тоглолтонд яаж тоглосныг харсан уу, Реалд яаж байна, Ювэд яасан. Гэтэл Анри юу хийж бүтээв ээ гээд л.

Үнэндээ бол Анри Ронни 2-н л тулаан болох ёстой байсан л даа
2-уулаа багаа чирээд АЛ-д гаргасан. Лигтээ ч 2-уул сайн тоглосон. ДАШТ-аар бол Анри Роннигоос дээр л тоглосон. Гэтэл Каннаваро ердөө л хэсгийн тоглолтоос гараад л гайгүй тоглосныг эс тооцвол ч...
Гэхдээ Анри ДАШТ-аар ер нь тааруу тоглоод байдаг нь дасгалжуулагчдаа байдаг байх гэж бодож байна. 2002 онд бол үнэндэ л лаг бүрэлдэхүүнтэй багийг юу болголоо. Яаж азгүйтлээ. 2006 онд бас л нэг бүтэлгүй дасгалуулагчтай л орсон шүү дээ. Халах дээрээ яригдаж байтал финалд үлдэнгүүт үлдээчихдэг. Анри урд ганцаардаж л байсан гэж бодож байна. Тоглолт нь ч таарахгүй.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Tue Dec 19, 2006 2:16 pm

тэххх жаахан сонин л шагнал байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zigo » Tue Dec 19, 2006 3:05 pm

Харин тхх 98 онд Анри одоогоос хавьгүй доод төвшний тоглогч байхдаа яамар тоглолт үзүүлж байлаадаа.
Энэ шагналыг угаасаа юугаа ч мэдэхгүй олон орны дасгалжуулагчдаас санал авдаг л даа. Тэд нар үнэндээ дэлхийн аврагаар л хэрхэн тоглохыг нь үзэхээс бусад үед нь өөрсдийн багийн тоглолтонд анхаараад хэн хэр тоглож байгааг мэдэдгүй байх лдаа. Каннаваро ДАШТ-аар бол үнэхээр сайн байсан. Гэхдээ ДАШТ-ын шилдэг нь Зидан л байсан шүү дээ. Харин ДАШТ-ыг энэ шагналд нөлөөлөх тэмцээнүүдийн нэг л гэж үзэх юм бол Ронни, Анри хоёр л өрсөлдмөөр. Тэгээд Анри авмаар шд. Даан ч Анри Ронни, Зидан нар шиг элдэв хууралтын техник үзүүлдэггүй болохоор бас түүнд санал өгдөггүй байх л даа. Ямар сайндаа нэлээд хэдэн жилийн өмнө Италийн шигшээ хаанахын ч гэлээ нэг арал дээр амарч байхад Гатузогын бөмбөг жонгилордож байгааг харсан тухайн улсын дасгалжуулагч түүнийг шүтээд түүнд санал өгч байсан гэдэг. хэхэ **н** байгаа биз?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby engireman » Tue Dec 19, 2006 3:46 pm

Каннаваро авчээ. Одоо Венгер, Анри яаж ч гомдолоод нэмэргүй. Дараа жил л шилдэг болохоо бодсон дээр. Каннаваро клубын түвшинд ямар ч шагналгүй гэж хэрэггүй. Ювентустэй Италийн аварга авсан юм шүү. 2004-2005 оны шүүгч томилохтой холбоотой хэргийг 2005-2006 онд гаргаад далимд нь 2005-2006 оныхыг хураачихсан болохоос. Юве энэ үед Италид азаргалж байсан юм шүү. Энэ дээр маргалдаад байх хэрэггүй байх, энэ улиралд Юве яаж тоглож байсныг нь мартаагүй байх. Анри ер нь өөрөө клубын ямар нэгэн шагнал авсан юм уу?. Анри яахав Арсеналыг 2 тоглолтоор хасагддаг шатанд АЛ-т л чирсэн байх. Зидан бол хэсгээс гараад л од гийж, сайн тоглосон, харин хэсгийн тоглолтод Францын шигшээг Патрик Виейра авч явж 2002 оных шиг бүтэлгүйтэх шахахаас нь аварсан юм шүү.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Dec 19, 2006 3:50 pm

Ер нь Анри тийм л сайн юм бол байнга шагналын араас хэл ам хийж, гомдоллож байдаг юм вэ? Шал сонин санагдчихлаа. Өнгөрсөн АЛ-ын финалаар Барсад хожигдчихоод бас юу гээд гонгиноод байлаа даа.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby zigo » Tue Dec 19, 2006 4:41 pm

Анри гонгиноогүй Зиго миний бие гонгионож байна хүүхээ! :grin:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Gankhuu » Tue Dec 19, 2006 4:50 pm

Тэр ч тийм шүү.

Миний бодлоор бол Анри, Зидань хоёр л энэ шагналын төлөө үзэх байсан.

Ронние бол сайн байгаагүй. Жилийн эхний хагаст л гайгүй байсан.
Каннавора бол ярьшиг өө. Италийн каптайн байснаараа л баахан шагнал хамлаадаа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gooner » Tue Dec 19, 2006 4:54 pm

engireman wrote:Ер нь Анри тийм л сайн юм бол байнга шагналын араас хэл ам хийж, гомдоллож байдаг юм вэ? Шал сонин санагдчихлаа. Өнгөрсөн АЛ-ын финалаар Барсад хожигдчихоод бас юу гээд гонгиноод байлаа даа.

Анри шагналын араас гомдолодоггүй.
Вэнгэр түүнийг дэмждэг. Тоглогчоо ингэж дэмжих нь хаа ч байдаг үзэгдэл. Дасгалжуулагч нь тоглогчдоо ойр байдаг учраас түүнийг хэрхэн яаж хөдөлмөрлдөгийг бусдаас илүү мэдэх учир дэмжих нь зүйн хэрэг.


engireman wrote:Анри ер нь өөрөө клубын ямар нэгэн шагнал авсан юм уу?.

Асуултыг тань сайн ойлгосонгүй
Яахав мэдлэгт тань дусал нэмэр гээд энгийн жишээ хэлье. Арсеналын бүх үеийн мэргэн бууч Иан Врайтын 185 гоолыг эвдсэн гээд л ярьвал ярина лдаа.
За тэр яахав. Клубын шагнал гэж ямар юм байдаг юм. Одоо Арсенал дотроо шилдэг тоглогч, хамгийн хурдан гүйсны шагнал, хамгийн хурдан гоол хийсны шагнал, баг дотроо мэргэн бууч болсоны шагнал магнал гэж юм байдаг эсэх талаар асуугаад байна уу яг юу асуугаад байна хүүхээ :smile: :help:

engireman wrote:Ювентустэй Италийн аварга авсан юм шүү

Хахуулиар шагнал авахдаа ч гарамгай л даа.
Арай Каннаваро бас хахууль өгч шагнал авсан гэж хэдэн жилийн дараа хураалгах юм биш биз.

engireman wrote:Forza Juve - Luivarduulsan avarguud

Энэ юүгсэн үг вэ.
Ювэ огт гэмгүй байхад нь шийтгэлээ гэж үү.
Баатар шиг л хэрэг болж дээ.
Баатар чинь хахууль аваагүй гээд байдаг. Гэмгүй хүнийг шийтгээд байгаа юм бол олон улсын хүний эрхийн шүүхэд хандах л хэрэгтэй юм. Гэтэл тэгдэггүй нь сонин. Үүнтэй адил та нар шүүхэд яаж ч гүрийгээд доод лиг рүү унасан нь үнэн.
Чи наана нь яаж ч ингэж бодсон ч луйварчин л бол луйварчин
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gankhuu » Tue Dec 19, 2006 5:01 pm

Тийм ээ луйварчид :RD
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby engireman » Tue Dec 19, 2006 5:26 pm

MrB wrote:
engireman wrote:Ер нь Анри тийм л сайн юм бол байнга шагналын араас хэл ам хийж, гомдоллож байдаг юм вэ? Шал сонин санагдчихлаа. Өнгөрсөн АЛ-ын финалаар Барсад хожигдчихоод бас юу гээд гонгиноод байлаа даа.

Анри шагналын араас гомдолодоггүй.
Вэнгэр түүнийг дэмждэг. Тоглогчоо ингэж дэмжих нь хаа ч байдаг үзэгдэл. Дасгалжуулагч нь тоглогчдоо ойр байдаг учраас түүнийг хэрхэн яаж хөдөлмөрлдөгийг бусдаас илүү мэдэх учир дэмжих нь зүйн хэрэг.


engireman wrote:Анри ер нь өөрөө клубын ямар нэгэн шагнал авсан юм уу?.

Асуултыг тань сайн ойлгосонгүй
Яахав мэдлэгт тань дусал нэмэр гээд энгийн жишээ хэлье. Арсеналын бүх үеийн мэргэн бууч Иан Врайтын 185 гоолыг эвдсэн гээд л ярьвал ярина лдаа.
За тэр яахав. Клубын шагнал гэж ямар юм байдаг юм. Одоо Арсенал дотроо шилдэг тоглогч, хамгийн хурдан гүйсны шагнал, хамгийн хурдан гоол хийсны шагнал, баг дотроо мэргэн бууч болсоны шагнал магнал гэж юм байдаг эсэх талаар асуугаад байна уу яг юу асуугаад байна хүүхээ :smile: :help:

engireman wrote:Ювентустэй Италийн аварга авсан юм шүү

Хахуулиар шагнал авахдаа ч гарамгай л даа.
Арай Каннаваро бас хахууль өгч шагнал авсан гэж хэдэн жилийн дараа хураалгах юм биш биз.

engireman wrote:Forza Juve - Luivarduulsan avarguud

Энэ юүгсэн үг вэ.
Ювэ огт гэмгүй байхад нь шийтгэлээ гэж үү.
Баатар шиг л хэрэг болж дээ.
Баатар чинь хахууль аваагүй гээд байдаг. Гэмгүй хүнийг шийтгээд байгаа юм бол олон улсын хүний эрхийн шүүхэд хандах л хэрэгтэй юм. Гэтэл тэгдэггүй нь сонин. Үүнтэй адил та нар шүүхэд яаж ч гүрийгээд доод лиг рүү унасан нь үнэн.
Чи наана нь яаж ч ингэж бодсон ч луйварчин л бол луйварчин


Хэ хэ MrB-ийн эмзэг газар нь халдсан бололтой. Арсеналын фэн ингэх нь аргагүй ээ. Венгер Анрийгаа мэддэг л байх. Бусад дасгалжуулагч нар ч тоглогчидоо мэдэж байгаа байлгүй. Гэхдээ ялгаатай нь тэд байнга тэр ингэсэнгүй гэж олон юм ярьдаггүй. Клубын шагнал аваагүй гэж дээр Барсикийн бичсэнийг жишээ татлаа. Каннаварог клуб левелд шагнал аваагүй гэсэн байхаар нь Юветэй аварга болсон гэв. Юве хичнээн аваргаа хураалгасан ч 2005-2006 оны улиралд аварга болсон юм. Аваргыг хураасан нь 2004-2005 улиралд хийсэн зүйлд нь далимдуулаад тэгсэн хэрэнг. Харин Анриг Арсеналтайгаа энэ жил ямар нэг шагнал аваагүй гэж хэллээ. Ойв уу? Юве шүүгчид хахууль өгөөгүй харин шүүгчийн томилгоон дээр чадвар муутай шүүгчдийг тоглолтоо шүүлгэхгүй гэж нөлөөлсөн гэж л торгосон юм мэдэв үү. Үгүй гэвэл тэр үеийн мэдээллийг сайн унш заа. Энэ талаар спортын кортоор заргалдаад тодорхой зүйлүүдийг нааштайгаар эргүүлсэн ч бүрэн шийдээгүй тул Европын бүсийн шүүхэд хандах гэж байсан. Харин тэгэхэд ФИФА-гаас спортын кортоор л явуулья. Хэрвээ Юве-тэй тохироод заргыг татуулахгүй бол Италийн баг, клубуудын олон улсын тэмцээнд орох эрхийг түтгэлзүүлнэ гэж дарамталснаас Юве өөрийгөө бус бусдыгаа бодоод хүсэлтээ татаад явсан юм шүү. Каннаваро шилдэгээ хураалгахгүй гэдэгтэй харин чамтай барьчихмаар байна шүү. Клубынхээ рекордыг Анри биш байсан ч эвдээд л энд тэндгүй гүйж байна. Ширер гэх мэт. Жаахан бие биеэ хүндэтгэж форумдаж байя.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Dec 19, 2006 5:27 pm

Gankhuu wrote:Тийм ээ луйварчид :RD


Хэрээ хэрээний хараа гайхна гэхчээр чи юу вэ дээ. Танай Берлоскони Ювег чадах гэж байгаад давхар өөрийгөө чадсан **н** биз дээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Tue Dec 19, 2006 5:43 pm

engireman wrote:Анриг Арсеналтайгаа энэ жил ямар нэг шагнал аваагүй гэж хэллээ. Ойв уу?

Одоо ойлголоо.
Ойлгомжтой асуулт тавьж, ойлгомжтой хариу авч байгаарай. :eek:

engireman wrote:Клубынхээ рекордыг Анри биш байсан ч эвдээд л энд тэндгүй гүйж байна. Ширер гэх мэт

Би ганц Анри багийнхаа рекордыг эвдээд яваад байна гэж хэлээгүй. Чамайг "Анри клубтээ шагнал авсан юмуу" ч гэнүү ойлгомжгүй юм ярихлаар нь хариулсан царай нь.

Тэгээд ер нь Италийн багуудын Европын тэмцээнд орох эрхийг хаах нь Италийн хөлбөмбөгт маш том гарз болох байсан юм.
Хэрвээ л үнэхээр тийм юм болох байсан бол Италийн багууд юу болох юм бэ. Нэр хүнд нь навс унаад хоосон стадион нь бүр таг хоосон болно биз дээ. Стадиондоо хүнгүй, үзэгчгүй болоод, 2 том баг нь доод лигтээ, тэгээд тэр том багууд чинь ТВ-н орлого ч байхгүй болоод нөгөө нэг УЕФА-гаас Европын тэмцээнд орох лимит нь буураад ер нь Италийн хөлбөмбөг гурил болох гээд байсан учраас л Милан болон нөгөө хэд СэриА-даа үлдсэн. Ювэ ганцаараа доош буусныг бол би ойлголхдоо нөгөө хэдээсээ илүү их будлиан тарьсан гэж ойж байна. Тэгээд ч ер нь Ювэ надад хамаатай биш би сонирхож үзээгүй.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby spain man » Wed Dec 20, 2006 3:48 pm

Би ч энд сэтгэгдлээ биччихвэл бөөн хэрүүл болчих байх. МрБ Паяасо Зиго гурваас айжийнаа. Пойлдуулчихна :RD
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby El Payaso » Thu Dec 21, 2006 9:25 am

айж явбал аминд өлзийтэй... Каннаваро сайн тоглогч их юм хийсэн... Зидане ч тэр... гэхдээ Анригийн дээр гарахаар хийсэн гэж бодохгүй л байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby spain man » Thu Dec 21, 2006 6:18 pm

Үнэн үнэн. Шигшээгийн дасгалжуулагчид үнэн мунхаг. Анриг багаа Ал д ганцаараа чирээд гаргаад ирж байхад Юу ч анзаарахгүй юм
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby El Payaso » Thu Dec 21, 2006 6:45 pm

яхав европийн хэд өмнөд америкийн хэд нь гайгүй л байдаг байх... тэр африк мафрик манай монгол энэ тэр бол хэхэхэ инээдтэй ш дээ... Да үзэж байгаад гайгүй харагдсанд нь л өгөө биз... АЛ энэ тэр гэж мэддэг ч юм уу гүү ч юм уу... ерөнхийдөө сайн анзаараарай хөлбөмбөг нэг их шимтэж үздэггүй тийм хүмүүс ДА-аар сайн тоглосон тоглогчийг л супер од гэдэг юм билээ... Зидане-г магтаж Анриг тааруухан гсн нэг залуутай өчигдөр хальт ярилаа ккк.... бүтэн жилийн тоглолтыг нь харьцуулаад үздэггүй нэг сарын тоглолтоор нь л ярих юм... би ч дуугүй л байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Цогоо » Thu Dec 21, 2006 6:50 pm

el payaso wrote:Зидане-г магтаж Анриг тааруухан гсн нэг залуутай өчигдөр хальт ярилаа ккк...
Yсдэж дараад нvvр лvv нь єшиглєхгvй яасын? :mrgreen:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Thu Dec 21, 2006 7:03 pm

Паяасог яах нь уу гэсэн дэвэржийнэ ш дээ хэхэхэ. Одоо хичнээн муу хөгжилтэй ч шигшээгийн дасгалжуулагчид тодорхой хэмжээний хөлбөмбөгийн мэдлэгтэй л байж таараа ш дээ. Интернэт Тв энэ тэр эсэн шидийн л юм гараад хөгжичихөөд байна. Африк л гэнэ. Одоо африкууд өчнөөн төчнөөнөөрөө гадаад дасгалжуулагчтай гадаад мэргэжилтэн уриад эхэлцэн ш дээ. Миний аль нэг улсын харьяа гэж боддог байсан Тринадад Тобагагийнхан хүртэл гадаад дасгалжуулагчтай байсан биз дээ. Яахав Каннаворо одоо нойл байгаа ч Даштаар асар сайн тоглосон энэ тал дээр бол маргалтгүй. Гэхдээ Дашт гэдэг бол хөлбөмбөгчин хүний мөрөөдлийн оргил. Энэ тэмцээнээ нэгт тавих нь тодорхой. Тэгээд ч Анри Ал д багаа чирсэн гэх нь утгагүй. Яахав Реалыг мулталсан. Бусад дээр нь харагдаагүй. анригаас илүү Леманн л багаа аварч байсан. Пл д мэргэн бууч болсон тэрнийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ Рууд суугаагүй бол яах ч байсан юм.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 56 guests
cron