НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby takuya » Mon Jan 10, 2011 6:12 pm

санжаадамба азгүй нөхөр шүү том тэмцээн дээр гавьдаггүй балй нөхөр
User avatar
takuya
 
Posts: 295
Joined: Sun Nov 14, 2010 3:57 am
Location: LIVERPOOL

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby erka2 » Mon Jan 10, 2011 10:58 pm

Бөх хүний 33 шөрмөс

Мөнхбат аварга хоёр түрүүлснийхээ хойтон жил нь гэж байгаа /улам нэмэх арслан цолтой үе/. Тэгэхээр 1965 он болж таарах нь ээ. Наадам хараахан болоогүй. Бэлтгэл, цугларалт маягийн цуврал барилдаанууд голын цэнгэлдэх хүрээлэнд болно. Заримдаа байгууллагын ой, нэрэмжит барилдаанууд зохиогдоно. Аварга чухам ямар байгууллагын юуны баяр болсныг одоо санахгүй байна гэдэг. Ямар ч байсан Мөнхбат арслан тэр барилдаанд түрүүлж, хавтастай толь, 250 төгрөгөөр шагнуулжээ. Тэгээд шагналынхаа мөнгөөр ахмад бөхчүүдээ дайлахаар шийдсэн байна. Тэнд 10-аад бөх багтаж, томоос Өвөрхангайн Банди арслан байсан гэдэг. Нэг их сүрхий хэлхийж халхайсан дээлтэй боловч суга салтаа нь онгойж, шилэн хүзүү нь сэтийж, гуя нь шор болсон өвгөн бөхчүүддээ Мөнхбат арслан шоглонгуй хандаж:
-Та нарын тэр их бяр чадал чинь хаанаасаа гардаг байна аа гээд 4 шил архи, нэг авдар буюу 20 шил “Тунгалаг” хэмээх пиво авч өгч дайлжээ. Тэр бүгдийг авахад 200 төгрөг ч хүрэхгүй мөн ч сайхан байжээ гэж Мөөөө аварга шилээ шөргөөн тамшаалав. Ахмад бөхчүүд ч нэлээн согтож, зарим нь унацгаасан юм байх. Гэтэл Банди арслан багагүй халсан бололтой, Мөнхбат арслангийн шилэн дээрээс атгаж
-Та нарын бяр чинь хаана байдаг юм гэнэ ээ чи гээд аргалын савар шиг шөрмөс нь гүрийсэн гараа үзүүлэв. Тэгээд :
-За Мөнхбат минь чи залуу байна. Би чиний насыг тойроод биш дайраад гарсан юм даа. Зооны хөл, зовлогоны ихээр бөх болдоггүй юм. Бөх хүнд 33 шөрмөс гэж нэг айхавтар юм байдаг. Тэр л бөх хүний үндсэн шинж байдаг юм. Та нар бол жаргалтай цагийн танхил, тарган бөхчүүд. Бид дайн тулаан, амьдралыг сөрж эр бяр тэмцэж амьдарч ирсэн жинхэнэ бөхчүүд. Зориудаар тэжээлгэж, зовлон багатай, зовлого их та нарыг ямар бөх гэдэг юм бэ гээд ширүүлж гэнэ. Улам нэмэх арслан Мөнхбат Банди арслангийн яриаг чагнаж байгаад:
-Өө тийм үү. Би тэгвэл хэдэн шөрмөстэй бөх вэ? гэж асуужээ.
-Чи харин 29 шөрмөстэй бөх. Ааг, аашаа дарж явахгүй бол хөлийнхөө шандасыг гэмтээнэ шүү чи. Шөрмөс их амархан сунаж гэмтдэг юм. Цочир хөдөлгөөн, цочмог араншингаа дарж явбал чи одоо дахиад элбэг гурав түрүүлнээ. За тэр хэвтээ барилдааны чинь би мэдэхгүй юм аа. Баянмөнх чамаас дөрвөн шөрмөс илүү. 32 шөрмөстэй. Чамаас илүү барилдана гэсэнд Баянмөнх зааныг өөрөөсөө илүү гэсэнд дургүй нь хүрсэн Мөнхбат арслан:
-Баянмөнх заан яагаад надаас илүү шөрмөстэй байдаг юм бэ гэсэнд
-Тэр чамайг бодвол өссөн орчин нь ширүүн дориун, чамаас илүү хөдөлмөрлөсөн хүүхэд харагдаад байдаг юм гэжээ.
-33 шөрмөстэй бөх хаана байна?
-Яг чиний хамар дор чинь төрчихсөн.
-Хэзээ?
-Чамайг нусаа шударсан хүүхэд байхад чинь улсад түрүүлчихсэн.
-Хэн бэ?
-Өнжүүлийн Оргодол арслан. Тэр бол тэгш 33 шөрмөстэй төрсөн жинхэнэ монгол бөх.
-Та тэгвэл хэдэн шөрмөстэй вэ?
-Аа би юу, чамаас 9 шөрмөс дутуу бөх л дөө гэж Банди арслан санаа алдан үгүүлээд дуугүй болсон гэдэг. Энэ яриа 1965 оны VI сарын орчим болжээ. Тэгэхэд Банди гуай 62 настай байж. Дөрвөн жилийн дараа буюу 1969 онд таалал болсон байдаг. Банди арслан Мөнхбатыг сүрхий таньж, 1965, 1966, 1967 онуудад завсаргүй түрүүлсэн нь түүний бөх хүнийг гойд таньж мэдэрдгийн шинж юм. Мөнхбат аварга
-Би Банди гуайгаас тэр 33 шөрмөсийг нэгд нэггүй, ширхэгчлэн заалгаад авдаггүй **н** хүн шүү гэж өөрийгөө зэмлэсэн яриа 2005 оны X сарын 12-нд Спортын төв ордны гол хаалганд болж сонсогчоор нь үүнийг бичигч би Ө.Эрдэнэ-Очир арслан улсын заан З.Дүвчин цэргийн заан Д.Чулуундаваа, бөхийн шүүгч Цэдэв, спортын сэтгүүлч Б.Орхонсэлэнгэ бид хэд оролцсон болно.

Ш. Галсанбаатар
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Raldii » Tue Jan 11, 2011 11:27 am

Улсын гарьд И.Доржсамбуу: Хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юм уу гэж бодогддог
2009-11-18 09:52:50
Бөхчүүд: И.Доржсамбуу
Наадам:
Нутаг: Булган аймаг
Монгол түмний их хайрыг дааж, зүлэг ногоон дэвжээгээ орхилгүй байнга дээгүүр даваанд шалгарч, үргэлж урагшаа давшиж барилддаг бөх бол улсын гарьд И.Доржсамбуу. Түүний нэр бөх сонирхогчдын дунд гэгээн, эрхэм зүйлийн илэрхийлэл болдог. Одоо гарьд маань спортын насаар бол ахмадад тооцогдож, эрийн хувьд бол ид насан дээрээ иржээ. Барилдах, бодох санах, хэлэх ярих нь ч ид тэгширч. Ингээд эрхэм уншигч та дэвжээ чимж, сэтгэл амирлуулсан нэгэн сайхан монгол эрийн ярилцлагыг таалан уншина уу.

- Гарьд аа, одоо ингэхэд нас хэд хүрч байна аа. Бид багцаа л бодож явдгаас нарийн мэдэхгүй юм байна?
- За, ирэх жил 38 хүрнэ дээ.

- Спортын хувьд бас ахмад насанд тооцогдоно. Нас хэр мэдрэгдэж байна?
- Мэдрэгдэх юм аа. Урьд нь 3-4 цаг бэлтгэл хийчихээд 1-2 цаг унтчихад сайхан амраад, тэнхээ орчихсон юм шиг санагддаг байж. Одоо бол үгүй шүү. Ер нь сайн л амрах шаардлага тавигдана.

- Танай үеийнхэн заалны барилдаанд үзэгдэх нь нэн цөөн болж. Одоо ер нь хэн хэн барилдаж байна аа?
- Уг нь бидний үе гурван аварга /Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар/, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг гээд олон сайхан бөхтэй. Одоо бол Өсөхөө аварга, Б.Адьяахүү, У.Балжинням бид хэд л голцуу үзэгдэх болж. Зарим маань хааяа барилдана аа, гэхдээ.

- Барилдааны дараа бие хаа, гар хуруу өвдөнө биз. Тамирчин хүн эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог гэдэг?
- Одоо ч гэсэн гар хуруу нил өвчин. Ер нь бөх барилдана гэдэг амаргүй. Жижиг гэлтгүй бэртэл үргэлж дагаж явдаг.

- Та ер нь хэзээнээс барилдаж эхэлсэн юм бэ. Одоо барилдаад хэдэн жил болж байна?
- Хөдөө сургуульд байхдаа дээлээ урж л өссөн. Хоёрдугаар ангид байхдаа анхны албан ёсны барилдаандаа гарч байлаа. Ер нь биеэр үеийнхнээсээ арай том. 1990 онд цэрэгт татагдаад, дараа жил нь “Алдар”-ын ротод ирсэн. Б.Ганбаатар арслан намайг бөх болгохоор тийш авсан юм. Ингээд 1993 онд цэргийн заан, 1994 онд цэргийн арслан болсон. Ер нь “Алдар”-т ирсэн залуус бөх болдог юм шүү.

- Та эцэг эхийнхээ тухай хуучлаач. Бас багадаа ямар орчинд хэрхэн өссөн тухайгаа?
- Манайх есөн хүүхэдтэй айл. Аав ээж минь нэгдлийн мал маллана. Ээж О.Даариймаа сум, аймгийн аварга саальчин. Харин аав гарын ур дүй сайтай. Нэгдлийн сандал ширээ гээд хийхгүй зүйл бараг үгүй. Аавыг минь Ц.Ишдорж гэдэг. Мал маллаад, хөдөөний бусад хүүхдийн л адил монгол бөхдөө дурлаж өссөн дөө.

- Та “Авзага”-аар овоглоод их удлаа. Яг хэзээнээс эхэлсэн билээ дээ?
- 1995 оноос хойш “Авзага”-ын нэр дээр босч байгаа. Захирал Мэндбаяр ах манай нутгийн хүн. Гурванбулагаас тухайн үед улсын цолтон бүү хэл аймгийн цолтон ч бараг үгүй байлаа. Тэгээд ах нутгийн дүү намайг дэмжье гэхэд нь би түшсэн дээ.

- Бөхчүүд өмнөөс нь барилддаг байгууллага, компаниа байнга солих хандлагатай байдаг. Танд өөр газраас манай нэр дээр барилдаач, илүү их шан харамж өгье гэж байсан уу?
- Тийм санал ирж байсан. Гэхдээ би залуу бөх байхад минь л дэмжиж тусалж ирсэн “Авзага”-аа сольё гэж бодоогүй. Ийм санал хэлээд байна гэж Мэндбаяр ахад хэлж ч үзээгүй. “Авзага”, “Алдар” хоёр бол намайг бөх болоход тус дэм болсон буянтай газар.

- Булган нутаг руугаа ойр ойрхон очдог уу?
- Очно оо, амралтаараа аль болох л нутгаа зорьдог.

- Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий нутгийнхаа байгаль орчинг ихэд хайрлан хамгаалж, бүр тэмцэл хүртэл өрнүүлдэг. Таны хувьд Булган нутагтаа хэр санаа тавьж, хэлж ярьж явдаг вэ?
- Миний нутаг баялагтай сайхан газар. Гэхдээ ашгүй ухаж сэндийлсэн, уруутуулж доройтуулсан нь харьцангуй бага шүү. Би сэтгэл дотроо үүнд нь баярлаж л явдаг юм.

- Гурванбулаг гэдэг нэрийн учрыг тайлж өгөөч.
- Уулаа өгсөхөөр гурван булаг байдаг. Одоо ундарга нь жаахан татарсан. Түүгээр л нэрлэсэн хэрэг.

- Эрчүүд гэрийн ажилд оролцох дургүй байх нь элбэг. Та бол бүр том цолтой бөх хүн. Гал тогооныхоо ажилд оролцдог уу, ер нь?
- /Инээв/ Үгүй, одоо эхнэр байхгүй бол хоол хийж таарна даа. Манайх одоо нялх хүүхэдтэй болохоор эхнэр гарахгүй байгаа /инээв/. Тэгэхээр нэг их гал тогоо руу гүйгээд байхгүй. Харин эхнэр байхгүй үе таарвал гялс балкон дээрээс мах гаргаад чаначих санаатай. Өөр хоол хийж нэг их мэдэхгүй. Бушуухан л мах чанадаг.

- Та яагаад цэнхэр өнгийн зодог сонгосон юм бэ. Булганы бөхчүүд ихэвчлэн ийм өнгийн зодогтой харагдах юм. Энд нэг тохирсон, тааруулсан зүйл бий юу?
- Бөхийн зүтгэлтэн Бат-Очир гуай надад улаан шар зодог “Жижиг” Санжаа гуайгаар хийлгэж өгч байлаа. Түүнийгээ багадахаар нь Ц.Цогтжаргалд өгсөн. Дараа нь улаан зодог өмссөн. Багадахаар нь шинэ зодог хийлгэхээр Ганбаатар арслангийн эхнэр рүү очиход санаанд таарсан улаан өнгө байгаагүй юм. Тэгээд цэнхэр өнгөөр захиалсан. Тэрнээс биш Булганыхан цэнхэр зодог өмсөе гэсэн зүйл байхгүй л дээ. Баасандорж, Өсөхбаяр нарын хувьд бол угаасаа л цэнхэр зодог өмсдөг байсан байх. Одоо би тэр цэнхэр зодгоо л өмсөж байгаа.

- Сэргээшийн тухай яриа хагас жил орчим яригдлаа. Ер нь үндэсний бөх сэргээш хоёр нэр холбогдоод удаж байна. Та энэ асуудлаар юу бодож санаж явна вэ?
- Үнэхээр сэргээш хэрэглээд барилддаг бол шударга биш. Гэхдээ энэ асуудлыг анх үүсэхэд нь л хариуцлага тооцсон бол өдийд ийм хэмжээнд хүрэхгүй байсан болов уу. Анх шинжилгээ авсан жил л асуудал үүсч эхэлсэн. Түүнээс хойш үргэлжлээд л байгаа. Эхнээс нь л ёс журмаар нь хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм.

- Чимэг хураана гэдэг хангалттай шийтгэл биш юм шиг санагддаг?
- Тийм ээ, чимэг хасах шийтгэл биш гэж хэлж болно. Одоо ч сэргээш хэрэглээд явж байгаа юм билүү. Хичнээн сэргээш гарлаа ч гэсэн барилдаад л байна шүү дээ. Тэдгээр бөхчүүдтэй таарч улсын наадмын 3, 4-ийн даваанд унасан бөхчүүдийг яахав гэсэн асуудал бас байгаа. Тэд яаж ч барилдах байсан юм билээ. Эсвэл хариуцлага тооцож чаддаггүй юм бол сэргээшийн шинжилгээ авахаа больчихмоор юм.

- Наадмын өмнө бөхчүүдээс хэрэглэсэн эм тариаг нь асууж, тэмдэглэж авдаг биз дээ. Хэрвээ үнэхээр бэртэлдээ хэрэглэсэн бол тэгэхэд хэлээд, тэмдэглүүлэхэд л асуудалгүй юм биш үү?
- Тийм ээ, эмчийн магадлагаатайгаа байх ёстой л доо. Тэгээд учраа тайлбарлаад, магадлагаагаа үзүүлэхэд болдог байх.

- Зарим бөхчүүд хүч тамир орохын тулд сэргээш хэрэглэх бус бага малын мах, хориотой ангийн мах хэрэглэдэг гэдэг. Таны хувьд хүч тамираа хадгалахын тулд тийм ан хэрэглэдэг үү?
- За, би ан хийж чадахгүй юм даа. Хааяа бага малын мах, хориотой ангийн мах идвэл хүч тамир суудаг гэсэн яриа сонсогддог. Миний хувьд тарваганы маханд их дуртай. Найз нөхөд маань заримдаа тарваганы мах авчирч өгдөг. Өөр ч илүү дутуу зүйлд дурладаггүй ээ.

- Сэргээшийн тухай бөхчүүд хэр мэдлэгтэй байдаг вэ?
- Энэ жил Олимпийн хорооныхон галаар явж, сэргээшийн тухай тодорхой танилцуулж байсан. Гэхдээ зарим бөхчүүд мэддэггүй байхыг үгүйсгэхгүй. Сэргээш хэрэглээд нэг хэсэг л сайн барилдах юм шиг. Харин сүүлдээ биед нь хортой гэж ихэнх нь ойлгодог байх.

- Уучлаарай, та миний мэдэхээр улсын наадамд гурван ч удаа унаж өглөө. Эхлээд С.Мандах начинд. Дараа нь Ц.Цогтжаргал. Энэ жил Э.Энхбатад өгсөн. Өөрөө сайхан барилдах насан дээрээ байгаа хэрнээ ингээд найр тавиад, сайхан сэтгэл гаргаад байх харамсалтай биш үү?
- За ярья даа. С.Мандах бол миний үй зайгүй найз гэдгийг бүгд мэдэх байх. Тэгээд ч тэр жил би бэртэлтэй байсан. Мандах олон жил улсын цолын төлөө барилдсан сайн бөх, миний сайн найз. Харин Цогоогийн хувьд /улсын начин Ц.Цогтжаргал/ манай нутгийн хүү. Бидний аав ээж хоорондоо найзууд. Бас дүү Ёндоотой үй зайгүй найз. Харин Э.Энхбатын хувьд би энэ жил Булганы галаа ахлаж гарсан. Нутгийн бизнесмэн, удирдлагууд манай галыг амжилт гаргаарай гэж наадмын бэлтгэл дээр эргэж тойрч, тусалж дэмжиж байлаа. Тэгэхээр гал ахласан хүнд бас хариуцлага, амжилт гэж байх ёстой болдог. Ингээд нутгийн залуугаа тав дээр үлдэхэд бодож байгаад л авсан.

- Та өөрөө ч илүү цол авч болох бөх шүү дээ. Нутгийн дүүг авчихаад сүүлд харамсахгүй юу?
- Надад хэн нэгэн шахалт үзүүлээгүй. Энэ миний л шийдвэр. Би мөнгө төгрөг хараагүй. Нутаг уснаасаа шинэ цолтон төрөг л гэж бодсон болохоор сүүлд харамсаагүй. Тэгээд ч бөх хүн бэлтгэлээ хэр байгааг, хэр дээшээ барилдах боломжоо өөрөө төсөөлж мэдэрсэн байдаг.

- Та харамсдаггүй юм гэхэд таны эхнэр, таныг дэмжигчид их харамссан байх даа?
- Гэртээ бөхийн асуудлаа би л шийднэ. Гэхдээ эхнэр маань улсын наадмын өглөө тавын даваанд уначихаарай гэж сүүгээ өргөөгүй нь тодорхой. Мэдээж, намайг сайн барилдахыг л харж, хүлээж яваа. Бөх сонирхогчдын хувьд харамсалтай санагдсан байж болох. Гэхдээ энэ миний л шийдвэр байсан.

- Таныг дээшээ барилдах боломжтой бөх гэдгийг энэ хоёр залуу мэдэж байсан. Дараа нь талархснаа хэрхэн илэрхийлсэн бэ?
- Цогоо наадмын дараа хадаг, мөнгөн аягатай сүү бариад талархснаа хэлсэн. Миний төрсөн дүүгээс ялгаагүй шүү дээ. Тэгээд ч үнэхээр гайгүй барилдчихаар байсан жилээ өөрт нь өгснийг мэддэг юм шиг билээ. Энхбат надад “Баярлалаа” гэж хэлсэн. Намар улсын цолныхоо найранд урьсан ч би очиж чадаагүй. Уг нь намайг найрандаа ирэхийг их хүсч байгаагаа хэлж байсан.

- Нэг хэсэг цолны найраа гэж их шуугисан. Одоо энэ байдал хумигдсан уу?
- Шал өөр болсон шүү. Наадамд арав арваараа начин цолтон төрдөг байсан шүү дээ. Одоо тэр мөнгө төгрөгөөр унаж, давахаасаа илүү нутаг усаа л гэх нь илүү болсон. Ер нь монгол бөхөд нутаг усаа гэсэн үзэл байдаг. Энэ нь үзэгч та нарт ч мэдрэгдэж байгаа байх.

- Барилдааны цаг, дүрмийн тухай бөхчүүд бас багагүй ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодол байдаг вэ?
- Би энэ үгийг хэлье гэж боддог ч урьд нь ердөө гаргаж хэлж байсангүй. Гэхдээ энэ удаад хэлье гэж бодлоо. Энэ зөвхөн миний барилдааны онцлогтой холбоотой гэж хүмүүс бүү бодоорой. Намайг сэнжигнээс барилддаг болохоороо л ингэж хэлж байна гэж бодохвий. Барилдааны цагийн хувьд 10 минут барилдлаа гэж бодьё. Гэтэл нөгөө бөхчүүд зугтаад байдаг. Цаг яваад байдаг. Зугтаад буй бөхийг шийтгэж, шахаж элэг бүс, сэнжиг хоёуланд нь атгуулдаг. Гэтэл шийтгэж байгаа юм бол өнөөх зугтсан бөхөд барьц бариулахгүй байвал илүү ончтой юм шиг. Яагаад гэвэл тэр бөх шийтгүүлж байгаа шүү дээ. Гэтэл барьц өгдөг нь шийтгэл биш бараг амжилт, шагнал болчих гээд байгаа юм шиг санагддаг.

- Хаялцах барьцын тухай бас нэлээд яриа гардаг. Барьц шодохыг хүлээдэг гэдэг ч юм уу?
- Барилдааны цагийг багасгаж, хаялцах барьцаар барилдуулах болсныг би ч бас боддог. Бөхийн холбооныхноос асуухаар “Үзэгчдээ бодсон хэрэг” гэж хэлдэг. Гэтэл үзэгчдээ бодоод бөхчүүдээ бас бодохгүй байж болохгүй санагдана. Уран гоё барилдаан бараг үгүй болсон гэж хэлж болно. Өрөөд, мэх хийгээд, нэг л болохооргүй бол барьц халаад, шодолт хүлээх хандлагатай. Ингэхээр монгол бөхийн мэх цөөрч, үзэгчид ч уйдаж цөөрөх юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Харин ч олон мэх хийж, уран сайхан барилдаж байж үзэгчдийн тоо нэмэгдмээр.

- Та улсын наадмын үзүүр түрүүний барилдаанд гарахын өмнө баруун асарт байсан. Тэнд баахан хүн шавчихаад л, танд зааж зөвлөөд байгаа юм шиг санагдсан. Яг чухал даваанд гарахын өмнө гэнэт гарч ирсэн тэр олон зөвлөх хэрэг болохоос нэрмээс болмоор…?
- Тэгэхэд надад тэгтлээ зааж зөвлөсөн хүн байгаагүй. Би өөрийнхөөрөө, сурснаараа л барилдана гэж бодсон. Ер нь сандарч, нервтдэггүй. Төв цэнгэлдэхийн бөхчүүдийн суудал маань сүүдрэвчгүй шүү дээ. Тэгэхээр хоёр өдөр халуун нар дор зогсоод, бас барилдана гэдэг амаргүй. Би сүүдрэвч дагаж л тэнд сууж байсан. Том цолтой бөхчүүд нь чихэлдээд зүүн, баруун хоёр асарт сууна. Харин бага цолтнууд хоёр өдөр яг халуун нар дор сууж байгаа юм. Миний мэдэхээр 1991 онд л ийм байсан. Одоо ч тэр чигээрээ. Бөхчүүдийнхээ суудлын дээр сүүдрэвч барьчихвал бас хэрэгтэй шүү гэж холбогдох газар нь хэлмээр. Төв цэнгэлдэх хэдэн ч жилийн өмнө баригдсан юм. Одоо ч тэр хэвээрээ л байна.

- Х.Мөнхбаатар арслантай барилдахад та сандарч байв уу. Улсын наадмын үзүүр түрүүний барилдаан гэдэг тэр бүр таараад байх даваа биш шүү дээ?
- Үгүй дээ, сандраагүй. Түрүүн хэлсэнчлэн өөрийнхөөрөө л барилдана гэж бодсон. Гараад нэг өрсөн. Гэтэл шинэ цолтнуудад шагнал гардуулна гээд зогсоосон. Ингээд дахиж өрмөгц хагалж цохиод толгой уургалчихсан. Тэгээд таван минут тэр цээжин дор тэснэ гэдэг бас тэвчсэний шинж. Тэгээд унасан л даа.

- Та Х.Мөнхбаатарыг бодвол олон жил улсын наадамд барилдаж, танигдсан бөх. Унасандаа хэр их харамссан бэ?
- Харамсаад бухимдаад байгаагүй ээ. Нэгэнтээ дийлэхгүй л унасан юм чинь. Харин дахиж ийм алдаа гаргахгүй байх нь чухал. Гэхдээ би давшиж, урагш явж барилддаг болохоор ихэвчлэн унасан ч гэсэн барилдаандаа сэтгэл хангалуун үлддэг юм. Гэтэл тэр барилдаан дээр тэгж өөрийнхөөрөө барилдаж чадаагүй нь л тоогүй. Энэ барилдааны дараа олон хүн намайг хариуцлагагүй барилдсан гэж хэлж зэмлэж байсан. Уг нь сайн барилдья л гэж гарсан.

- Танд ер нь бөх үзэгчид хатуу үг хэр хэлж байв. Санаанаас гардаггүй тохиолдол бий юу?
- Бий. Цэргийн арслан цолтой байсан юм болов уу. Паркийн цэнгэлдэхэд Их сорилгын өмнөх барилдаан болсон санагдана. Би барилдаж яваад дэвжээний захад хүрээд, буцахдаа шүлсээ хаячихаж. Тэгсэн нэг өвгөн намайг “Чи дэвжээ рүүгээ шүлсээ хаялаа. Ийм бөх яаж ахиж, сайн барилдах вэ дээ” гэж загнаж билээ. Энийг би дандаа санаж явдаг.

- Тэрнээс хойш та шүлсээ дэвжээн дээр хаяагүй гэж үү. Зарим бөхчүүд бүр нусаа нийж хүртэл харагддаг шүү дээ?
- Би түүнээс хойш үргэлж тэр үгийг санаж, тийм үйлдэл хийхгүй гэж бодсон. Дэвжээгээ дахиж тэгж бузарлаагүй ээ.

- Та Нийслэлийн 370 жилийн ойд зориулсан барилдааны үзүүр түрүүнд Х.Мөнхбаатар арсланг давлаа. Улсын наадмын үзүүр түрүүнд таарснаас хойш та хоёр өөр барилдсан байсан уу. Юу бодож гарав?
- Түүнээс хойш Монгол туургатны барилдаанд бид хоёр нэг таарч, маргаантай юм болсон. Их ойрхон унасан л даа, хоёулаа. Тэгээд хөлийн цэцийн шийдвэрээр намайг давсанд тооцсон юм. Нийслэлийн барилдааны хувьд би сайхан барилдчихья л гэж гарсан. Санасандаа хүрсэндээ сэтгэл хангалуун байна.

- Та Нийслэлийн ойн барилдаанд ноднин жил бас түрүүлж байсан…?
- Өө, тийм үү. Миний нэг харамсдаг юм энэ дээ. Барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг байж гэж одоо харамсдаг. Залуу байхдаа барилдахаа л бодоод тэгж санадаггүй байж. Хэрвээ тэмдэглэл сайн хөтөлсөн бол одоо эргээд хараад сууж байхад сайхан байхгүй юу.

- Бөхийн дүрэмд эмчилгээний цагийн тухай заасан байдаг санагдана. Гэтэл бөхчүүд эмчлүүллээ гээд цагаа аваад байдаг?
- Тийм ээ, би саяхан Баянзүрх уулын хишиг барилдаанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай таарч барилдсан. Гэтэл түүний элэг бүс хэт нарийн, гар авчих гээд. Тэгэхээр нь би хэлтэл “Тэгье ээ, ахаа би сольчихьё” гээд эмчийн тийшээ очоод элэг бүсээ ороолгоод ирсэн. Энэ хооронд нөгөө барилдааны цаг чинь бараг дуусчихаж байгаа юм. Ингээд барьц авч барилдана гэхээр нь би “Элэг бүсээ ороолгоно гээд удсан шүү дээ. Тэгэхээр тэр цагийг барилдааны цагт тооцохгүй” гэж хэлсэн. Гэтэл засуул, хөлийн цэц ерөнхий цэцээс асуух боллоо. Ерөнхий цэц П.Дагвасүрэн гуай ирээд “Золгож барилд” гэсэн. Ингээд миний үгийг сонсоогүй. Гэлээ ч би “За, уг нь дүрэм нь тийм биш. Гэхдээ та нарыг хүндэтгээд барилдья. Энэ залуугийн талаар золгоод барилдья” гэж хэлээд барилдсан. Ийм зүйл бөхөд байгаа юм аа.

- Ер нь залуу бөхчүүд хэл ам хийх нь их болсон шиг харагддаг. Танд тэгж санагддаг уу?
- Тийм ээ, цаг үеэ дагаад тэр юм уу бидний үеэс эрс өөрчлөгдсөн. Миний зодгийг зарим залуу бөхчүүд барьц өгдөггүй гэж Бөхийн холбоонд гомдол гаргасан юм шиг билээ. Нэг удаа холбооноос над руу ярьж байсан. Тэгэхээр нь би үнэнээ л хэлсэн. Миний сэнжгэнд хоёр биш дөрвөн хуруу ч багтдаг, элэг бүсэнд ч хоёр хуруу орох зайтай чангалдаг. Миний зодог яг стандартаар хийгдсэн. Би олон жил бөх барилдсны хувьд хүнд барьц өгөхгүй байх чадварыг өөрийнхөө хэмжээнд сайн эзэмшсэн гэж боддог юм. Гэтэл үүнийг зодогтой холбон тайлбарлаад байдаг. Тэгээд би холбооныхонд хэлсэн л дээ. “Хэрвээ тэгж үзэж байгаа бол би зодгоо аваад очье. Та нар сайн шалгаад үз” гэж.

- Бөхийн дүрэм бөхчүүдийг жин нэмэхээс өөр аргагүй байдалд оруулж байна гэж сүүлийн үед ярих болжээ. Энэ аль хэр үнэний ортой вэ?
- Үнэн. Бөхийн дүрэмд хугацааг богиносгосноор залуучууд дор хаяж 100 кг жинтэй байх гэж хичээдэг болж. Үзэгчдэдээ нийцүүлнэ гэх юм. Хугацааг богиносгосноор барилдаан хурдан болоод байгаа гэж бас ойлгож болохгүй. Миний хувьд дүрмийг бөхчүүддээ, ялангуяа уран сайхан барилдаг бөхчүүддээ нийцүүлбэл илүү үр өгөөжтэй байх гэж боддог. А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нар одоо ч барилдаад явж байхаар л насны бөхчүүд. Ер нь үзэгчид маань том цолтой ахмад бөхчүүдийг унахаар нь “өгчихлөө”, давахаар нь “авчихлаа” гээд байхаар барилдах урам их унадаг юм билээ. Заримдаа бүр бөхөөс хөндийрмөөр ч санагддаг. Больвол больчихмоор ч бодогддог. Би бизнес хөөж явсан биш гайгүй барилдчих юмсан гэж бодож яваа. Тэгээд ч бас тийм доогуур уначихалгүй барилдаж явахад хүмүүс “өгсөн, авсан” ч гэх юм уу яриа гаргахаар сэтгэл эмзэглэдэг. Ингэж хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юмуу гэж үнэхээр бодогддог юм билээ. Одоогийнхоосоо муу барилдаад эхэлбэл барилдахаа болихоос ч өөр аргагүй байх аа.

- Бөхийн дэвжээ рүү ундааны сав чулуудах явдал бас чамгүй гардаг болжээ…?
- Би үүнийг үнэхээр гайхдаг. Тэр хүн лав бөхийн жинхэнэ шимтэн үзэгч биш гэж би хэлнэ. -

Хаялцах барьцыг заримдаа Бат-Эрдэнэ аваргын барьц ч гэж ярьдаг…?
- Миний бодлоор Бат-Эрдэнэ аварга бол үргэлж давшиж, зүтгэж барилддаг барилдаанч бөх. Цагаа хүлээж байгаад тийм барьц авах, өөрөө өрсөлдөгчөө муутгаж байж хүчээрээ тийм барьц олж барих хоёр өөр шүү дээ. Би Бат-Эрдэнэ аваргын барилдааныг үзэх дуртай. Тэгээд ч өөрөө урагшаа явж барилдах дуртай.

- Булганаас анхны олимпийн аварга төрлөө. Та аваргатай уулзсан уу?
- Уулзсаан. Наадмын гал дээр ч ирсэн. Түвшинбаяр ер нь их дайчин, уран барилдаантай залуу. Харин гэмтээд нэлээн удах шиг боллоо. Олимпийн аварга боллоо гээд ааш зан нь хувираагүй “Ах аа” гээд л гүйж явсан. Ер нь манай Булганыхан олон юмны анхдагч. Саяхан нэг таньдаг хүн маань “Булганыхан өөрсдийгөө анхдагч л гээд байдаг би ойшоодоггүй байсан юм. Харин анхны олимпийн аварга төрөхөд аргагүй, баараггүй тэгж хэлж болох юм даа гэж бодсон” гэж ярьж байсан. Би олимпийн үеэр нутагтаа амарч явсан болохоор аваргатай болсноо радиогоор анх сонссон. Монголчуудын маань хичнээн жил хүлээж, олон мундаг бөхчүүдийн тэмүүлж мөрөөдөж ирсэн энэ алдрыг нутгийн дүү хүртсэн нь үнэхээр сайхан.

- Таны амьдралын хамгийн хүнд, харуусалтай үе хэзээ байсан бэ?
- 1995 онд аавыгаа алдсан маань. Манай гэр бүлийн хувьд үзсэн анхны зовлон. Би тэр жил Есөнзүйлийн даншигт барилдаж, заан цол хүртсэн юм. Аав минь тэрний дараахан өөд болсон. Харин дараа нь заан цолыг минь хураагаад авчихсан. Өгөх ёсгүй наадам байсан гээд. Ингээд би “Аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Миний хүү заан цолтой гэж бодож байгаа. Тиймээс би аавынхаа бодолд хүрч, энэ цолыг авах ёстой” гэж боддог байлаа. Тэгж өөрийгөө ирлэдэг байсан даа.

- Тэгвэл та хамгийн жаргалтай байсан үеэ дурсаач?
- Гэргийтэйгээ нийлээд хэсэг удсны дараа том охин маань мэндэллээ. Бид хоёр хоёулхнаа байсан болоод тэр үү охиноо мэндлэхэд нэг л олуулаа болчихсон юм шиг санагдаад сайхан байсан. Тэр үе маань их жаргалтай байсан шиг санагддаг даа.

- Хааяа барилдахаа болимоор юм шиг санагддаг тухай та дээр дурссан. Гэхдээ танд амжилт гаргахаар хугацаа, хүч байна. Бөхийн хувьд өөртөө ямар зорилго тавьж байна?
- Би бөхдөө хайртай. Хааяа зарим хүний үгийг сонсоод тэгж боддог ч гэсэн цаашид сайхан барилдана. Заавал цол бодох биш барилдах бэлтгэлээ сайн базаагаад, үзэгч олноо баясгахыг хичээнэ.

- За, сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed Feb 09, 2011 4:53 pm

Ш.Мөнгөнбаатар: Нэг давсан л бол дараагийн барилдаанаа боддог

-Юуны өмнө танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлийг хуваалцаач?

Баярлалаа. Юун түрүүнд намайг дэмжиж байсан бөх сонирхогчид, мөн Сүхбаатарынхандаа талархалаа илэрхийлмээр байна. Миний энэ түрүү олон хүний дэмжлэгтэйгээр надад олдлоо. Үндэсний бөхөд сэтгэлээ өгсөн он жилүүдийн минь хамгийн дурсамжтай мөч байлаа гэж хэлмээр байна.

-Үндэсний бөхөд сэтгэлээ өгсөн он жилүүд гэж ярилаа. Хэдэн жил бөхөөр хичээллэж байна вэ?

Ер нь бол удаж байна. Ах нь яг нарийн тоо хэлэх тийм ч дуртай биш л дээ. Уучлаарай.

- Сар шинийн барилдаан санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн байлаа. Бөхийн хувиар биш бөх сонирхогчийн хувиар энэ барилдааны талаар юу хэлэх бол?

Яг барилдаж байх үедээ иймэрхүү зүйл бодох зав гардаггүй юм. Нэг давсан л бол дараагийн барилдаанаа бодож эхэлнэ шүү дээ. Гэхдээ үндэсний бөхөд шинэ залуу үе гарч ирж байна гэдгийг энэ жилийн барилдаан харуулж чадсан болов уу.

- Тэр ч яах аргагүй тийм байлаа. Аймаг, цэргийн цолтнууд илүү өнгөтэй харагдаж байсан шүү. Тийм биз?

Тийм ээ. Үнэхээр өөр байсан. Яагаад гэвэл бид арай илүү их бэлтгэл хийдэг. Нэг барилдаанд дээгүүр барилдвал бэлтгэлийн үр дүн гарч байгаа нь тэр.

-Үнэнийг хэлэхэд таныг түрүү булаалдана гэж хэн ч тааварлаагүй. Наймын даваанд гарахын өмнө юу бодогдож байсан бэ?

Юу ч бодоогүй ээ. Санаснаа хийе гээд л гараад ирсэн. Х.Мөнхбаатар арслангийн хавираа их даацтай болохоор түүнээс л бага зэрэг болгоомжилж байлаа. Гэхдээ дэвээд ороод ирэхэд Бөхийн өргөөнд цугласан үзэгчид бүгд надад баяр хүргээд байгаа юм шиг санагдсан. Үзэгчдийн уухайн түрлэг намайг хурцалсан болохоор би их зоригтой барилдсан. Бас манай нутгийн бөхчүүд шийдсэн мэх хий гэж зөвлөсөн.

- Барилдааныг тань хараад байхад хөмрөх мэхийг сайн хийж байсан. Хоёр ч учраагаа энэ мэхээр хаясан шүү дээ. Таны үндсэн мэх үү?

Ер нь бол гайгүй сайн эзэмшиж байгаа. Гэхдээ үндсэн мэх гэж хэлж болохгүй л дээ. Би аль болох олон төрлийн мэх хийхийг боддог. Юуны тулд уран мэхийг уралдуулна гэж ярьдаг билээ.

- Сар шинийн барилдаанд 11 жилийн өмнө танай нутгаас төрөн гарсан улсын харцага Ц.Магалжав аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байсан. Энэ амжилтыг та түрүү болгон шинэчиллээ. Найм давчихаад одоо шагналаа бариад зогсч байна. Юу бодож байна вэ?

Үнэхээр тулгамдаад юу ч бодогдох юм алга. Ц.Магалжав харцага бол сайн бөх. Уран мэхтэй бөх шүү дээ. Харин сүүлийн үед барилдах нь цөөрөөд байгаа юм.

- Сар шинийн түрүүг авлаа. Одоо бол наадам бодогдож байгаа биз?

Тийм ээ. Энэ жилийн наадмаар сайн барилдаж цол авах зорилготой байгаа. Зорилгоо биелүүлэхийн төлөө бэлтгэлээ улам сайжруулна. Ах нь жаахан яараад байна. Ингээд дуусгах уу. Дараа нь тухтай ярилцаж болох байх.

- За тэгвэл сүүлийн асуултыг танд үлдээе?

Баярлалаа. Намайг дэмжсэн бүх хүнд байрлалаа. Нутгийнхаа зон олонд Сар шинийн мэндчилгээ дэвшүүлье.

"Үндэсний шуудан" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby CAHAKA » Fri Feb 11, 2011 6:38 am

erka2 wrote:Бөх хүний 33 шөрмөс


3 4 жилийн өмнөх 5 цагаригийн нийтлэл байх чинь вээ. Нээрээ энэ 33 шөрмөс гэж үнэхээр байдаг л юм байх даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Fri Feb 11, 2011 4:40 pm

Аймгийн начин Н.Батсуурь: Өсөхөө аваргыг анх удаа давж үзлээ

- Цагаан сараар сайхан барилдаж, бөх сонирхогчдоос өндөр үнэлгээ авлаа. Энэ жил өөрийгөө ингэж дээгүүр барилдана гэж таамаглаж байв уу?
Ер нь бэлтгэл сайн хийсэн болохоор өөртөө итгэлтэй байсан.
- Сар шинээр хийсэн барилдаануудаа эргээд дурсвал ямар вэ?
Би аймгийн начин цолтой болохоор оноолтоор голдуу том цолтнуудтай таардаг. Энэ жилийн хувьд нэгийн даваанд улсын начин Р.Ганхуягтай таарч элэг бүснээс барьж байгаад хөлд нь дохиод буцаж зайлаад давсан. Хоёрын даваанд гарьд Н.Ганбаатарыг бас тэр мэхээрээ орхисон. Харин гурвын даваанд Ж.Бат-Эрдэнэ начинд амлуулаад барьц сонгож давсан. Нэлээд удаан барилдсан болохоор бие тавираад сайхан болсон. Дөрвийн давааны оноолтоор Өсөхөө аваргатай таарч, тахимдахад нь зайлаад хаясан даа.
- Өндөр аваргатай өмнө нь хэрхэн барилдаж байв?
Ноднингийн цагаан сараар анх дөрвийн даваанд таарч барилдаад өвдөг шороодсон. Ер нь аваргатай гурав барилдаж, гурав унаад байсан. Сая л давж үзлээ.
- Тавын даваанд Ч.Санжаадамбатай барилдахдаа арай яарчихав уу гэж санагдсан?
Харин тийм ээ. Ийм том барилдааны дээгүүр даваанд гараад ирэхээр догдлоод өөрийнхөө санасанд хүртэл барилдаж чадсангүй. Өөрөө илүү хөдөлгөөн хийгээд, тэрэндээ уначихсан. Гэхдээ Санжаадамбын бэлтгэл сайн байна лээ.
- А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” гэсэн хүндтэй шагналыг авсан. Тэр үед юу бодогдож байв?
Тэр том аваргаас ийм хүндтэй шагнал авсандаа их баярласан. Одоо энэ итгэлийг дааж, бэлтгэлээ сайн хийх бодолтой байгаа.
- Аав, өвөө чинь улсын цолтой бөх болохоор бөх болох нь эхнээсээ тодорхой байсан байх. Анх бөхийн замд хэрхэн орж байснаа дурсахгүй юу?
Манай өвөө Ж.Гэлэг улсын начин цолтой. Бас аавын ах Г.Даваасамбуу улсын начин хүн. Эрдмийн зэрэг хамгаалсан цөөн бөхийн нэг. Аав маань улсын харцага цолтой. Багаасаа бөхийн гэр бүлд өссөн болохоор бөх болно гэдгээ эртнээс мэддэг байсан. Багадаа аавыгаа дагаж энд тэндхийн наадам, барилдаануудад алгасалгүй очно. Тэндээ үеийн хүүхдүүдтэй байнга барилддаг байсан. Харин наймдугаар ангид байхдаа бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Секцэнд ороод нэг жил болсны дараа үндэсний бөхийн УАШТ-нд тавдугаар байр эзэлчихээд их урам орж байлаа. Тэгээд 19 настайдаа Ховдын наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн. Гэхдээ дунд нь хоёр жил Япон яваад бөхөөс нэг хэсэг хөндийрсөн юм.
- Япон руу ямар ажлаар явсан юм бэ?
“Соёл эрдэм” дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдаад Япон явсан юм. Тэндээ сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан. Тэнд байхдаа цаг хугацаа ямар үнэ цэнэтэй байдгийг мэдэрсэн. Тиймээс Монголдоо ирснээс хойш цаг хугацаа алдахгүйг хичээж, бэлтгэлээ тууштай хийж байна даа.
- Бөхийн хүүхэд Японд очсоных, сумод орчихъё гэж бодож байв уу?
Өөрөө барилдах дуртай болохоор бэлтгэлийг нь хийж үзэж байсан. Хакүхо бид хоёр наадмын бэлтгэлд гарч байхдаа найзууд болсон. Японд очоод Хакүхогийн дэвжээн дээр бэлтгэл хийж үзсэн. Гэхдээ олон биш ээ, сардаа 1-2 удаа л очиж хөлсөө гаргана. Уг нь сумогоор барилдаж болмоор л юм билээ. Ялангуяа над шиг барилдаантай хүнд тохирмоор санагдсан. Доод зиндааныхантай нь ана мана л үздэг байсан. Хакүхогийн багш нь намайг хараад хэрвээ 18-тай байсан бол авмаар л байна гэж байсан. Даанч би 21-тэй байсан болохоор насаараа тэнцээгүй. Тэгээд ч өөр чиглэлээр сурч байсан болохоор оръё ч гэж хичээгээгүй.
- Ирснээсээ хойш үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхлэв үү?
Би Япон явахдаа 80 кг байсан. Буцаж ирэхдээ 115 кг болсон байсан. Бэлтгэл бараг хийгээгүй болохоор чанаргүй махтай болчихсон. Тэгээд ирсэн даруйдаа эрчимтэй бэлтгэл хийж, жингээ хасч эхэлсэн.
- Одоо аймгийн начин цолтойй бөх улсын наадамд хүч үзэхэд хэцүү болчихоод байгаа. Яваандаа аймгийн арслан болж, эрэмбээ дээшлүүлэх бодол байгаа юу?
Уг нь өнгөрсөн жил арслан болчих санаатай хоёр наадамд барилдсан. Эхлээд Дундговьд очоод тавын даваанд аймгийн харцага Э.Баасандоржтой тунаад барьц сонгуулаад унасан. Дараа нь Баян-Өлгийн наадамд бас тавын даваанд П.Бүрэнтөгстэй тунаад бараагүй. Энэ жил наадмаас өмнө аймгуудад барилдаж, цолоо ахиулчих санаатай. Бас цэргийн наадамд барилдахаар төлөвлөж байгаа.
- Ноднингийн наадамд юу боллоо?
Гурав даваад дөрвийн давааны оноолтод Х.Мөнхбаатар арсланд унасан.
- Өмнө нь арсланг хазайлгаж байсан санагдах юм?
Би өмнө нь Х.Мөнхбаатар арслантай хоёр барилдаад хоёр хаячихсан байсан. Гэтэл яг чухал барилдаандаа давж чадаагүй. Гэхдээ улсын арслан цолтой бөх чинь наадмаар ямар ч хийгүй болчихсон байдаг юм билээ. Тэгээд ч би өөрөө яараад их амархан унасан.
- Улсад хэдэн жил барилдаад үзчихэв?
Өмнө нь хүүхэд байхдаа аавыгаа дагаж, хийморио сэргээнэ гээд наадамд барилддаг байсан. Жаахан байсан болохоор нэгийн даваанд л унаад өгнө. Харин бие хаа задраад, цолны төлөө барилдаж эхэлсэн маань өнгөрсөн жил.
- Нас, биеийн өндөр, жин хэд вэ?
23-тай. Жин 110 орчим кг байдаг. Биеийн өндөр гэвэл 182 см. Гэхдээ заримдаа үзэхээр 180 болчихоод байдаг юм. / инээв/
- Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Ямархуу хүүхэд байв?
Намайг гурван настай байхад манайх хотод нүүж ирсэн. Гуравдугаар хороололд бага нас минь өнгөрсөн дөө. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил чулуугаар байлдана. Гэхдээ тийм ч айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй ээ.
- Хичээлдээ ямархуу байв?
Сайн гэхэд хаашаа юм, бас тийм муу ч байгаагүй. Ер нь алтан дундаж юм даа. Эрэгтэй хүүхэд болохоор биеийн тамирт дуртай. Харин тооны хичээлдээ дургүй. Бас нэг удаа дуу хөгжмийнхөө багшид би дуу хөгжмөөр яваад хоолоо олж идэхгүй гэж хэлээд уйлуулж байсан удаатай.
- Мэдээж бөх болгон улсын цол авахыг зорьж бэлтгэлээ базаадаг. Өөрөө ирээдүйд ямар цол авчих юмсан гэж хүсдэг вэ?
Заан гэдэг их гоё санагддаг юм. Тэгэхдээ начин ч болж чадаагүй байж том юм яриад яахав. Юуны түрүүнд улсын цол авахыг л зорьж байна.
- Сайхан ярилцсанд баярлалаа. Улсын наадамд саяынх шигээ урамтай барилдаж, цол аваарай гэж ерөөе
Ерөөл бат оршиг. Энэ дашрамд намайг дэмжиж байдаг ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, “Химон констракшн” компанийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье.
Г.Баярсайхан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby erka2 » Fri Feb 11, 2011 11:07 pm

сайн бөх гарч байгаа шүү. хамгийн гол нь ямар ч хүнтэй ижил цолтой хүн шиг барилддаг нь амжилтанданд их нөлөөлж байна.бөхийн хүрээнд өссөн хүн гэдэг өөр юмаа
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Feb 14, 2011 10:35 pm

Улсын арслан Х.Мөнхбаатар : Өсөхбаяр зааныг өндөр цолонд хүрэх болов уу гэж боддог.

- Аав тань барилддаг уу. Бөхийн удам гэвэл юу байна?
Аав маань бөхөд дуртай л даа. Гэхдээ барилдаж ноцолдон бусдын анхааралд тэр бүр өртөөгүй юм билээ. Харин дээд үед минь бөх барилддаггүй ч гэсэн бяр тэнхээтэй хүмүүс олон байсан гэдэг. Тухайлбал, манай удамд даншгийн заан Шажинтөр гэж хүн байсан талаар дуулсан. Мөн өсч төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нарийн хэмээс гэдэг газраас аймгийн арслан Түмэн-Өлзий, цэргийн заан Сэрээтэр тэргүүтэй бөхчүүд төрснийг хэлэх байна.
- Таныг Б.Бат-Эрдэнэ аварга анх хотод авчирч бөхийн зам мөрийг тань эхэлсэн гэдэг?
Үнэн л дээ. 1997 онд багшийг “Говь” компаний захирал, одоогийн их хурлын гишүүн Ц.Сэдваанчигтай Хөвсгөл нутгаар явж байх үед нь таарч уулзаж байлаа. Жаргалант суманд барилдаан болохгүй юу. Би арван зургаан нас хүрч байгаа банди аавыгаа даган тус суманд очлоо. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн бөхийн барилдаанд нь барилдлаа. Хоёр давчихдаг юм байна. Тэгж л Б.Бат-Эрдэнэ багшийнхаа хараанд өртсөн хүн дээ, би. Багш утас шөрмөсөө өглөө. “Хотод очиж бэлтгэл хий, их спортын болон үндэсний бөхийн тамирчин бол. Надтай уулзаарай” гэж захисан юм. Уг гэрээс захиасын дагуу хотод ирсэн гэхэд болно.
- Шууд л Б.Бат-Эрдэнэ багштайгаа уулзав уу?
Тэгсэн. Спортын төв ордны үүдэнд уулзсан юм. Би гэдэг хүн хотыг мэдэх биш. Хүн амьтнаас асууж байж л Спортын төв ордны үүдэнд ирсэн. Уулзсан даруйд л багш жүдо бөхийн бэлтгэл хийдэг зааланд дагуулж орон Эрдэнэбилэгт багшид тушааж байсан. Зүгээр ч нэг үлдээгээгүй. Төдөн хоногийн дотор төдөн мэх сурна шүү гэсэн амаргүйхэн үүрэг өгч байлаа. Тэр цагаас хойш багшийгаа дагаж спортын заал танхимаар явж байгаад өөрийнх нь үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын сургууль руу одоогийн улсын начин Ж.Гансүх, аймгийн арслан Ш.Жаргалсайхан бид шилжиж байлаа даа. Сонирхуулахад, хотод ирчихээд эхний жил Улаанхуаранд ах эгч нартайгаа байр хөлсөлж амьдардаг байв. Дараа жил нь одоогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны байранд амьдарч байв. Ардын хүүхдүүд яаж л аж төрдөг байв, тэр жишгээр амьдарч байсан даа.
- Начин цолыг 2001 онд хүртсэн. Үндсэндээ хорин насандаа нутгийн ахаараа тав давсан байдаг?
Хөвсгөл нутгаас минь гарсан хүчтэй бөхчүүдийн нэг Б.Бадрал начингаар тав давж начин болж байлаа. Нээрээ хорин настай байлаа шүү. Зургаагийн даваанд Б.Гантогтох гарьдад унаж байсан санагдана. Тэр жилийн наадмын дөрвийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат аймгийн арслан Л.Үйтүмэнтэй тунаж барилдаад давсан юм. Үйтүмэн сайн бөх байсан. Дөрвийн давааны сүүлд Б.Одхүү начин ам авлаа. Цогтжаргал, Үйтүмэн бид гурваас ам авч байгаа юм. Одхүү ах ам авахынхаа өмнө надаас асуулаа. “Миний дүү хэнтэй нь барилдах вэ гэж” Би ч эргэлзэх зүйлгүй шууд л Үйтүмэн гэлээ. Учир нь Цогтжаргал /одоогийн улсын начин/ ахаас бэргэж байсан. Тэгтэл Одхүү ах Цогтжаргал арсланг авч, би Үйтүмэнтэй тунаж байгаа юм. Үндсэндээ тэр жилийн наадмын дөрвийн даваанд би л ам авчихсан хэрэг л дээ. Төрийн наадамд анх зодоглосон минь тэр.
- Улсын цол авсныхаа дараахан та их спортоор хичээллэж байгаад хүнд гэмтэл авч, хэсэгтээ гэрийн хорионд байсан. Тухайн үед юу бодогддог байв?
Улсын цол авснаасаа хойш хамаа замбараагүй барилдсан болов уу гэж боддог юм. Ухаандаа төрийн наадамд анх зодоглоод цол авчихсан учир барилдаан сайн мэдэхгүй, айж эмээнэ гэсэн ойлголт байхгүй, бэртэж гэмтэхийг мэддэггүй тийм л байсан. Тухайн үед баруун хөлийнхөө шагайнд бэртэл авсан юм. Шагайгаар тогтохгүй нарийн шилбэ маань цуурсан байсан л даа. Уг бэртэл гэмтэл баруун хөлний өвдөгний хоёр шөрмөс тасрахад хүргэсэн болов уу. Одоо санахад тэгсэн бйх гэж бодогддог. Ингээд би чинь 2002 оны намраас 2005 он хүртэлх хугацаанд бэртэлтэй байсан. Юуг нь нуухав дээ. Оюутны байранд, орон дээрээсээ босч чадахгүй хэвтэрт байхдаа “бөхийн зам мөр минь ингээд дууслаа, улсын өндөр цолонд хүрнэ гэсэн хүсэл зорилго минь нурлаа гэж үү дээ” хэмээн бодоход өөрийн эрхгүйй хоёр нүдний нулимс асгарч, яахаа мэдэхгүй болж байв. Гэвч хөл дээрээ босох өдөр ирдэг юм билээ. Багш нар болоод дотны сайн найз нөхдийн буян хишиг дээ.
- Хөлийн хоёр шөрмөс тасарна гэдэг хэцүү. Та яг яаж эмчлүүлсэн бол?
Солонгос улсад очиж эмчлүүлэн хоёр шөрмөсөө залгуулж байлаа. Өнөөдөртэй харьцуулахад, мөнгө хатуу байсан үе. Тухайн цагт арван долоон мянган доллар төлж байсан. Нутгийн олонтойгоо элбэж байгаад л төлсөн. Бэрх байсан шүү.
- Шөрмөсөө залгуулсан тэр жил буюу 2005 онд улсын заан цол хүртсэн. Уг наадмыг эргээд нэг дурсахгүй юу?
Харцага Ц.Магалжав, Л.Пүрэвжав, Д.Батболд нараар дөрөв, тав, зургаа давсан. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ багш өөрөө амлаж барилдаад “За чи цаашдаа сайн барилдана шүү” гэж хэлээд тахимаа өгсөн. Багшийнхаа буян, олны хүчинд л заан цолонд хүрсэн дээ. Заан цол хүрчихээд, төрийн есөн хөлт цагаан тугийг долоон удаа тойрчихоод байж байхад юм юм л бодогдож байв. Эн түрүүнд надад дахиад өндөр цол байгаа юм байна гэдэгт итгэж эхэлсэн. Тэр итгэлийн хүчинд 2007 онд улсын наадмын түрүү бөх болсон байх.
- Та арслан цолыг И.Доржсамбуу гарьдаар ес давж хүртсэн. Та хоёрыг түрүү, үзүүрт үлдэхэд бөх сонирхогчдын дийлэнх нь Доржсамбуу гарьдыг давна гэдэгт итгэлтэй байсан. Тэр тухайд юу хэлэхсэн бол?
Ард түмэн Дооёо /Доржсамбуу гарьд/ ахыг түрүүлээсэй гэж хүлээж байсан байх л даа. Надаас арваад насаар ах, барилдааны туршлага, эрэмбийн хувьд өндөр, тийм л хүн шүү дээ. Тэр өдрийн өнгө гэж байдаг л юм билээ. Бөх сонирхогчдын итгэж хүлээж байсан бөхийг давж төрийн наадмын түрүү болсон доо баярладаг.
- Доржсамбуу гарьд нэг л мэдэхэд танд толгойгоо уургалуулаад, дөрвөн хөллөчихсөн байсан. Уг барилдааны талаар ярихгүй юу?
Доржсамбуу гарьд сэнжигдээд шууд дайрдаг бөх. Мань хүн сэнжигний барьц авахаар дайрлаа. Барьц өгөхгүйн тулд ухарч байгаад тосгуулаад хавиртал дөрвөн хөллөчихдөг юм байна. Тэр барьцаа алдалгүй байж байгаад л давсан даа. Харин тухайн амжилтаа дараа жил давтахсан гэж ихэд хичээж барилдсан ч зургаагийн даваанд залуу заан Б.Соронзонболдод унасан. Маш харамсмаар барилдаан болсон.
- Та чинь барьц сонгуулаад унасан байх аа?
Тэгсэн юм. Уначихаад би итгээгүй шүү. Унасандаа биш гол нь өмнөх жил түрүүлчихсэн байдаг, тухайн жил бас л түрүү үзүүр бодож байсан. Мөн Соронзонболдыг илүүрхэж давдаг байв. Гэтэл яалт ч үгүй л унасан. Түүгээр барахгүй бяр дутаж унаж байсан юм шүү. Нэг зүйлийг энд онцолж хэлэхэд, бөх төр хамт явдаг юм болов уу. Саяны цагаан сарын барилдаанд би Мөнгөнбаатартай түрүү үзүүрт үлдчихээд давна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байсан. Унасан л даа. Орой нь гэртээ ирээд бодохгүй юу. Тэгээд л төр бөх хоёр хамт явдаг юм байна гэдгийг ухаарч ойлгож байгаа юм. Ш.Мөнгөнбаатар Сүхбаатар аймгийн Онгон сумынх. С.Батболд ерөнхий сайд Сүхбаатар аймгийнх. Намайг төрийн наадмын түрүү авдаг жил С.Баяр гуай Ерөнхий сайд болж байлаа. Уяачид бас тэгж бэлгэшээдэг юм билээ. Нутгаас их морь түрүүлсэн жил тухайн нутаг орныхон өнгөтэй байдаг аа гэж.
- Их спортод гаргасан амжилтыг чинь асуулгүй өнгөрч болохгүй нь?
Жүдод сонирхолтой болж, ид барилдах хүсэл мөрөөдөлд автаж байсан үедээ бэртэл авсан даа. Бэртэл гэмтэл гайгүй болох үед барилдах гэхээр айгаад байдаг болчихдог юм билээ. Ялангуяа баруун хөлрүү хүмүүс дайрахаар бүр ч эвгүй. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг дотны дүү нартайгаа бэлтгэл хийсний хүчинд өнгөрсөн жил дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн тоглолтын наадмын хүрэл медаль хүртээд байна.
- Өөрөө насаар залуу бөхчүүдийн тоонд орно. Гэтэл дараа үеийн тань шижигнэсэн залуус гараад ирлээ. Тэр дундаас хэнд нь илүү итгэл хүлээлгэж байгаа бол?
Олон сайхан залуучууд гараад ирлээ. Хэнийг нь хэн гэхэв. Гэхдээ М.Өсөхбаяр заанаас том цол горьддог, хүлээдэг. Тун эвлэгхэн барилдаантай бөх. Улам сайн хөдөлмөрлөж зүтгэх юм бол ямар ч цолонд элбэгхэн хүрнэ гэж боддог шүү. Бас Э.Энхбат начин байна. Барилдааны уян хатан чанар, бөхийн хийц зэргээрээ бусдаасаа арай л өөр харагдаад байдаг юм.
- Та түрүүн Ш.Мөнгөнбаатарыг давна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байсан тухай өгүүлсэн. Ер нь сар шинийн барилдааны наймын давааг сонирхмоор байна?
Ш.Мөнгөнбаатар бид “Аварга” сургуулийн нэг үеийн оюутнууд. Хэн хэнийхээ барилдааныг сайн мэднэ. Түүнийг тун эвгүй барилдаантай, ялангуяа зүүн хөл нь эвгүй гэдгийг мэдэж байсан. Гэвч мэдсээр байж унасан даа. /инээв/ Түрүүлэх бөхийн од нь орчихсон байдаг гэдэг үнэн.
- Цагаан сарын барилдаанд та түрүүлээгүй санагдана. Өнөө жил анх удаагаа түрүү үзүүрт үлдлээ. Түрүүлчихсэн гэсэн бодол байдаг л байх, тийм үү?
Мэдээж түрүүлчихсэн гэж боддог. Тоог нь хэлээд яахав. Харин энэ жилээс улам бүр бодох болсон. Өмнө нь овоонд түрүүлдэг морь гэдэг шиг сар шинийн барилдааныг заал танхимын гэдэг утгаар нь боддог байсан. Сая бол түрүүлэхсэн гэж их л хичээж брилдсан шүү.
Н.Гантулга
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby 1220 » Tue Feb 15, 2011 9:18 pm

Дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай мундаг бөхдөө, хэтэрхий л жин нэмчихгүй бол. Өсөхөө аваргийг сүүлд түрүүлдэгт ер нь бол хаясан штээ. Бандийн Ганбаатар арслан муухай новширсон болохоос
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Sat Feb 19, 2011 4:43 pm

Ш.Мөнгөнбаатар: Аав, ээж хоёр маань баярласандаа уйлж байгаа нь мэдэгдсэн


-Өнгө шинждэг хэмээн бэлэгшээдэг энэ том барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ барилдаанд түрүүлсэндээ сэтгэл маш өндөр байгаа. Сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөх улсын өндөр цолонд хүрдэг гэж бөхчүүд ихэд бэлэгшээдэг юм.

-Энэ барилдааныхаа бэлтгэлийг хаана базаав?

-“Жавхлант” дэвжээнд нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлд гарсан. Ер нь бэлтгэл тун сайн байсан шүү. Тийм болохоор хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ гэж бодож байна. Одоо улсын өндөр цолонд хүрэхийн төлөө хичээнэ дээ.

-Таныг нутаг явсан гэж сонссон. Аав, ээждээ золгочихоод ирсэн үү. Нутаг усныхан болоод гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байна?

-Яг одоо нутгийн зүг хөлгийн жолоо залах гээд. Гэтэл та намайг хоргоогоод энд/БХЯ дээр/сууж байна. Өөртэй чинь ярилцаад л шууд хөдөллөө. Би энэ барилдаанд түрүүлээд л аав, ээж хоёртойгоо хамгийн түрүүнд ярьж баярын сэтгэгдлээ хуваалцсан. Аав, ээж хоёр маань утасны цаанаас баярласандаа уйлж байгаа нь мэдэгдсэн.

-Энэ барилдааны гурвын даваанд шинэ начин Ч.Баянмөнхөд амлуулсан. Өмнө нь улсын наадмаар таарч байсан билүү?

-Гурвын даваанд тэр, энэ намайг амлах байх гэж бодоогүй. Гэтэл Ч.Баянмөнх начин амласан байсан. Адилхан залуу хүмүүс харгүй сайхан барилдана гэж бодож гараад өхийлдөх мэхээр давсан. Бид хоёр 2009 оны улсын наадмын гурвын даваанд учраа таарч, би барьц сонгуулаад унаж байсан юм.

-Дөрвийн даваанд Л.Пүрэвжав харцагатай барилдахад тун хүнд байдлаас гарч, түүнийгээ ялалт болгож чадсан?

-Харин тиймээ. Барилдааны үндсэн цаг дуусч, барьц сонгуулсан юм. Толгойгоо уургалуулсан байдлаас хөлийг нь авч, дэрэлж дараад давсан. Дараагийн даваанд Т.Өсөх-Ирээдүй начныг тохох мэхээр давж, зургаагийн даваанд Ө.Бат-Орших харцагатай таарсан. Өмнө нь би цөөнгүй удаа өвдөг шороодож байсан юм. Харин энэ удаад шийдсэн мэхээ хийж, давсан.

-Ж.Чулуунбат та хоёрыг сайн найз гэж сонссон. Барилдааны дараа найзтайгаа уулзахад юу ярьж байх юм дээ?

-Босго өндөртэй энэ том барилдааны их шөвөгт найзтайгаа учраа таарч би давсан. Харин үзүүр түрүүнд өнөө цагт сайн барилдаж байгаа Х.Мөнхбаатар арслантай үлдэж мөн л шийдсэн мэхээ хийж түрүүлсэн. Аймгийн арслан Ж.Чулуунбат бид хоёрын хувьд олон жил гэмгүй сайхан найзалж яваа. Барилдааны дараа найзтайгаа тухтай уулзаж амжаагүй л байна. Цаадах чинь Улаан-Үд рүү тэмцээнд явсан.

-Ер нь, өөрийгөө түрүүлэх хэмжээнд барилдана гэж бодож байсан уу?

-Түрүүлэх тухай бодол орж ирээгүй. Гэхдээ бөх хүн гэдэг дор даваанд унах тухай бодол тээж, барилдаанд ирдэггүй шүү дээ. Санасан хэмжээндээ хүртэл сайхан барилдана гэсэн бодолтой байсан.

-Ингэхэд цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхөд хэр хэмжээний мөнгөн шагнал өгдөг юм бэ?

-Тэр тийм сонин биш байлгүй дээ.

-Тийм нууц гэж үү?

-Үгүй л дээ, юуных нь нууц байх вэ дээ. Сая төгрөгөөр байлдаг юм билээ.

-Мөн таны энэ амжилтыг 10 сая төгрөгөөр мялаасан гэсэн. Ивээн тэтгэгч байгууллага чинь үү?

-Намайг дэмжиж тусалдаг “Энгүй тал” компанийн хамт олон энэ сайхан барилдаанд түрүүллээ гэж 10 сая төгрөг өгсөн. Мөн Алдар спорт хороонд харъяалагддаг юм. Тийм болохоор Батлан хамгаалахын сайд Л.Болд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай гардуулсан. Зэвсэгт хүчний жанжин штабаас дэслэгч цолоор шагналаа. Өмнө нь би дэд ахлагч байсан юм. Тийм болохоор “Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээ, “Энгүй тал”,“Монгол Трейдинг” компанийнхамт олонд болоод, ус нутгийнхандаа амжилт хүсч, сар шинийн мэнд дамжуулах нь зүйтэй байх.

-Шагналынхаа мөнгийг юунд зарцуулахаар төлөвлөж байна даа?

-Юун түрүүнд аав, ээж хоёртоо дээжээс нь явууллаа. Мөн найз нөхөддөө зарцуулна.

-Та улсын наадамд хэдэн жил барилдсан бэ?

-2003 онд Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд барилдаж, шууд арслан цол хүртсэн юм. Дараа жилээс нь улсын наадамд зодоглож, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, Г.Эрхэмбаяр нарт хоёр жил дараалан хоёрын даваанд өвдөг шороодож байсан. Сүүлийн хэдэн жил дөрвийн давааны нугалааг гэтэлж амжилгүй улсын заан Ч.Батзориг, харцага Г.Элбэг нутгийн ах Ц.Магалжав нарт дөрвийн даваанд өвдөг шороодсон. Харин өнгөрсөн жил санасан хэмжээндээ хүртэл барилдаж чадаагүй юм.

-Өнгөрсөн жилийн наадмын хоёрын даваанд Дэлгэрсайхан арслантай учраа таарч, барилдаан будилаантай болсон. Төв цэнгэлдэхээс харахад өрсөлдөгч чинь хүн чанаргүй хандаад байх шиг санагдсан. Яг юу болсон юм бэ?

-Жаахан будилаантай тиймхэн барилдаан болсон л доо. Энэ талаар одоо сүрхий тайлбар хэлээд юу гэх вэ, нэгэнт өнгөрсөн юм. Уг нь намайг талбай голлож барилдъя гэж хэлсэн мөртлөө ардаас барьж аваад унагачихсан юм.

-2003 онд аймгийн арслан цол хүртээд долоон жилийн дараа аймагтаа очиж, хурц арслан боллоо. Эрэмбэ, оноолт таарах зэргээс эхлээд өөр байгаа нь мэдрэгдэж байна уу?

-Өнгөрсөн жил улсын баяр наадмаас өмнө манай аймгийн наадам болсон юм. Наадам зөрж байгаа учраас аймгийнхаа наадамд түрүүлж, хурц арслан болсон. Мэдээж аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд ам авах, улсын алдар цолтнуудтай учраа таарах зэргээс эхлээд өөр байлгүй яах вэ.

-Энэ жил Ардын хувьсгалын 90 жилийн ой, 1024 бөх барилдана. Хоёр болон дөрвийн даваанд таарах магадлалтай бөхчүүдээ судалж байна уу?

-Сар шинийн барилдаанд сайн барилдлаа. Одоо түүхэн ой тохиож буй улсын наадамдаа сайн барилдаж, намайг дэмжиж тусалдаг хүмүүс болон аав, ээжийгээ баярлуулах юмсан гэж бодож байна. Энэ хүсэлдээ хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ дээ. Одоогоор судалгаа, тооцоо хийж эхлээгүй л байна.

-Тэгвэл бөхийн замд хөл тавихад хэн хэрхэн нөлөөлсөн талаар дурсаач?

-Манайх ам бүл есүүлээ. Манай ах нар барилддаг, хоёр нь сумын заан цолтой. Мөн аав маань цэрэгт байхдаа нэг том барилдаанд түрүүлж байсан юм гэнэ лээ. Энэ бүхэн л намайг бөхийн замд ороход асар том түлхэц болж өгсөн. Аймагтаа 10 жилийн сургууль төгсөөд “Аварга” дээд сургуульд Б.Адъяахүү багшийн удирдлагад ирж бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм.

-Сүхбаатар нутгийн хүү хурдан морь сонирхоно биз?

-Сонирхолгүй яах вэ. Аав маань аймгийн алдарт уяач. Мөн манай удамд улсын алдарт уяач хүмүүс байдаг юм. Би сум орон нутгийн наадамд морь уяж, цөөнгүй удаа айраг түрүү хүртэж л байлаа. Манай морьд аймагтаа уралддаг юм. Харин хүнд бэлэглэсэн даага маань Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор улсын наадамд түрүүлж торгон жолоо өгүүлж байсан юм. Манай адуу “Дүүдэнгийн хар”-ын угшилтай.

-Нас биеийн жин, өндөр?

-1983 онд төрсөн. 182 см, 115 кг.

-Ярилцсанд баярлалаа. Улсын өндөр цолонд хүрэхээр тань эргэн уулзая.


Д.Ганбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Yes Man » Sat Feb 19, 2011 4:58 pm

Энэ сурвалжлагч ****2 нь мөнгө төгрөгийн асуулт тавьдагаа больчихгүй юм байх даа........ Энэнд тэр хүний мөнгө ямар хамаа байна вэ?....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Feb 21, 2011 1:39 pm

Нэг ийм нийтлэл гарч. http://gangaa.niitlelch.mn/content/2881.shtml

Үндэсний бөх дэх шинэ үзэгдэл

Битүүний барилдаа­ны сонинг долоон сарын наадам хүртэл бөх со­нирхогчид ярьдаг байв. Амьдрал баялаг одоо цагт өөр дуулиан, үзүүш­тэй явдлуудад дарагдан сар шинэтэйгээ хамт дорхноо хуу­чирсан сэдэв болж байна. Ойрын өд­рүүдэд сонирхогчид Япо­ны сумо бөхийн эргэн тойрон дахь дуу­лианд чих тавин анхаарлаа хан­дуулжээ. Тэнд бөх­чүүд нэгэндээ бууж өгч байсан нь баримтаар илэрч, үзэгчдийн урам хугарлаа. Хэдэн нөхөд шударгаар тэмцэлдэж байсан бусдыгаа хөлдөө чирээд зогсохгүй Япон үндэсний бөхийн орло­гын амыг хаахад хүргэсэн байна. Уламжлалт хав­рын наадам нь бараг анх удаагаа болохгүй өнжиж байгаа юм уу даа. Болох байлаа ч үзэгчид бөхийн барил­даан биш найруул­сан жүжиг үзэх­гүй гэжээ.

Худлаа ярих, шударга бус явдал хийх тухай сэ­дэл хэзээ ч ой тойнд нь ордоггүй энэ зожиг ард түмэн сумочдын даваа наймаалцдаг байсан ту­хайг мэдээд гайхаад ба­рахгүй байна. Одоо тэ­гээд энэ орчлонд үнэн юм гэж алга уу гээд түрүүчээ­сээ амиа хорлож ч мэдэх хачин үндэстэн.

Цагийг эзэлсэн хоёр монгол "аварга"-ын өнгөн дээр япон сумо ийн дам­пуурсан нь тэднээс дутах­гүй бид их эвгүй байдалд орж байна. Долгорсүрэн, Мөнхбат хоё­рын энэ хоёр дэнхэр хүү ингэж байж нэг юм дуулгах вий дээ гэж бид өмнө нь би­чиж байсан даа. Японы сонин хэвлэлийнхэн Мон­го­­лоор нэг ороод ир­чихсэн сурвалж­лага хий­гээд гүйлдэж явна. Тэд манай орны хөгжил цэцэг­лэлтийн тухай мэдээ авах гэж ирээгүй. Монгол үн­дэс­ний бөхийн зэрэг дэв ахих яг одоогийн ханш хэд хүрээд байгаа тухай хүртэлх нарийвчил­сан мэдээллийн араас яваа гээд бод доо. Сумочин болж хэдэн төг­рөг олдог байсан хөг ч өнгөрөв бололтой.

Даваа наймаалцаж бууж өгөх нь хэм­жигдэ­хүүнээр илэрхийлэх бо­ломжгүй бүх спортын тө­рөлд байдаг л үзэгдэл. Муу бүхний уурхай манай үндэсний бөхөд байгаад, тэр нь Японд халдвар­лаад байгаа ч юм биш. Манай аваргуу­дын хувьд бусдаас ялгаат­ай нь гэ­вэл найрааг болхи, улаан цагаан хийгээд дөжир­чихсөндөө гол учир бий. Тэр жил нэгэн нар­гиантай наадам үзэж билээ. ...су­манд улсын заан ирж барилдаад үзүүр түрүү­ний залуутай наадмын тал­бай дээр чанга чанга дууга­ралцан ам өчгөө авалцдаг. Заан наа­дам­чид руу хандан "За та нар сонссон биз. Энэ залуу чинь дараа нь надад ийм ийм юм өгөхөөр боллоо шүү. Хүмүүсийн нүдэн дээр одоо гар барьчихъя" гээд ойчиж байгаа юм. Энийг сумаараа цө­мөө­рөө хараад сонсоод сууж л байлаа шүү дээ. Тэгэх­лээр энэ тухай хэтрүүлж бичсэн байж магад­гүй хэмээн нягтлах гэж явдал удаад дэмийг дашрамд бас сануулъя.

Найрааны дүр зураг нэг ийм. Одоо тэгвэл яадаг болсон бэ? Үндэсний бөх санаанд оромгүй­гээр түргэн шинэчлэгдсэн. Аливаа юм хөрөнгө оруулалт дэмжлэг байвал дорхноо хөл дээрээ бос­чихдог жишгийн дагуу сүүлийн хэдхэн жилийн дотор залуу бөх­чүүд хүчээ авчихлаа. Үндэсний бөхийн эргэн тойрон маш их мөнгө эргэлддэг. Тавын давааны най­рааны бэнчингээс гараатай хөрөн­гө оруулалт хүрээгээ тэлсээр бай­на. Залуу бөхчүүдийг жилийн турш хоол унд, амин дэмийг нь даах, барилдахаас өөр ажлаас чөлөө­лөх, маш өндөр бооцоотой тэмцээн зохиох, хандив цуглуулах, шаард­лагатай гэж үзвэл түргэн хугацаанд хүч нэмэгдүүлэх тариа хэрэглэх, хүнд өвчтөнд уулгадаг амьтан, ургамлын гаралтай ховор эм тан­гаар бордох зэрэг бүх л арга чарга боломжийг дайчилж байна. Энэ бүгдийг спонсорлогчид нь гайгүй барилдчихмаар нөхдөд гар татдаг­гүй. Улстөрчид, бизнесме­нүүд өөрсдийгөө бөхөөр реклам­дах, бөхтэй байх нь хэрэглэгчдээ татах нэг арга гэдгийг олж харжээ.

Сайн бөхтэй болохыг хүсээд, мөнгө нь байвал барилдах хорхой­той залуус Монгол орны жалга болгонд бий. Ер нь үндэсний бө­хөөр барилдаж хэн нэгнийг өвдөг­лүүлэх нь онол практикийн хувьд бүтэшгүй зүйл биш гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Хоёр жилийн өмнө хөдөө өтгөн дээр тэвгэ тоглож байсан нусгайг бон­дойтол нь өөд татаад зааланд гаргаадахсан чинь ногооны адуу алдуурсан мэт дийл­дэхгүй байх жишээтэй.

Үзэгчид анхандаа шинэ үзэгд­лийг мэдэхгүй чухам шуугилддаг байв. Улсын цолгүй бөх цагаан сараар улсын цолтой бөхийг хаяж шөвгийн дөрөвт үлдээд л. Шинэ бөх төрлөө, шинэ үе гарч ирлээ ч гэх шиг. За энэ нөхөр ч наадмаар заан уу, арслан уу...гэцгээгээд л. Гэтэл байдаггүй. Дахиад цагаан сараар улсын цолгүй бөх түрүүллээ. Ирэх зуны наадам бол ойлгомжтой. Яагаад гэвэл уламжлал ч тэр, бөхийн биоритм ч тэр, нэгдүгээр сард хүчтэй байсан бөх долоон сард яг тийм давталт таардаг. Тэгэхээр Санжаадамбын Улсын арслан цолны найрыг одооноос бэлдэцгээе гэх шахуу юм ярьцгааж байв. Гэтэл байдаггүй. Дахиад цагаан сараар улсын цолгүй бөх түрүүллээ. Энэ удаад Санжаа биш Мөнгөө. Өөр цаана нь Чука, Жагаа гээд өчнөөн олон улсын цолгүй бөх түрүүлэх хувилбарууд байгааг олж харцгаав.

Үзэгчид одооноос л "Хөөш энэ чинь нээрэн юу болоод байна аа" гэлцэн нэгэн рүүгээ гайхсан байр­тай харцгаах болов.

Одоо үндэсний бөхөд найраа гарахын хувьд гарна. Гэхдээ тэр нь тийм чухал юм биш. Найраанд зарцуулдаг тэр олон арван сая төгрөгийн талын талыг л жилийн турш идэж уугаад бэлтгэлээр нүд­чихэд монгол үндэсний бөхөд хэнтэй ч барилдах хэмжээний болчихож байгаа юм. Цаад зааж байгаа багш нар нь хэр зэрэг боловсролтой хүмүүс байдаг юм. Түүнээс бус одооны хүүхдүүд мэр­гэж­лийн болтлоо тийм цаг наргүй бэлтгэл хийдэг болсон байна. Ачааллын хувьд олимп, дэлхийн аварга бэлдэх хэмжээнд ойртсон бололтой.

Бөхчүүд цөмөөрөө ийм канонд­сон юм шиг жигдхэн болоод ирэх­лээр үзэгчид цаашдаа ямраар хүлээж авахыг таашгүй. Ямар ч л байсан энэ наадамд тэр түрүүлнэ, эсвэл үзүүрлэнэ гэж бооцоо тавих явдал бүрмөсөн алга боллоо. Дэлхий даяар жигд хөгжсөн хөл­бөм­бөгт ч гэсэн нэлээн нарийв­чилсан багцааг мэргэжлийн бус хүн гаргаж болоод байхад манай үн­дэс­ний бөхөд ноднингийн аварга энэ жил нэгийн даваанд ойчиж толгой эргүүлнэ. Ийм байх нь сайн уу, муу юу бүү мэд. Таагүй явдлууд энэ зэрэгтэй байгаад тогтвол сайн л байна. Одоо ч юм их нарийн болчихсон цаг үе. Бөхийн зүтгэл­тэн­гүүд ёс уламжлал, цол зэргээс хальж сэтгэхгүй налайж байх зуур ашигтай аюултай нь мэдэгдэхгүй маш олон технологиуд нэвтэрчих­сэн. Япончууд ч мөн ялгаагүй уламжлалтайгаа хэт зууралдаж орчин үеийн технологи, заль мэ­хэнд хууртагдан баларч байгаа нь энэ. Эндээс санаа авах юм үндэс­ний бөхөд их бий.

Саяын цагаан сарын бөхийн түрүү бай нэг сая төгрөг байсан. Хувьдаа банктай, компанитай бол­чихсон бөхчүүд ийм мөнгөний төлөө барилдах уу? Барилдахын тулд бэлдэнэ. Бэлдэхийн тулд хөрөнгө зав гаргана. Тэр нь нөгөө нэг сая төгрөгөөс нь даваад явчих­на. Ямар цол нэмэгдэх биш. Тэгэ­хээр том цолтой бөхчүүдийг сайн барилдуулах хөшүүрэг алга. Цол нь уламжлалт барилдаануудыг өн­жөөх, эсвэл доогуур даваанд унаад эхэлмэгц чансаа буурсаар зодог тайлуулах биш. Тэдний хувьд цагаан сарын бөх нь хамгийн хямдхан заалны барилдаан юм. Энэний оронд "Мобиком" үүссэний ойн баярт зодоглох нь хамаагүй унацтай. Түүнээс гадна залуу барнууд хөгшин арслангуудыг хайр найргүй барьж идээд байх юм чинь тэд Бөхийн өргөө рүү зүглэ­хээс хулхи нь бууж, гөл шаадаг. Ер нь нэг улсын цол авлаа л бол тэгсгээд сүргээсээ хажиглагдах хандлагатай болчихсон. Харцага, начин, заан болохоосоо өмнө их сайн бөх шиг харагддаг байсан олон бөх сураг алдарсан. Цол дагаж бяр нэмэгдэхгүй байна аа гэдэг чинь нөгөө өтгөн дээр тэвгэ тоглож байсан "Хэнчбиш" эргээд хэвэндээ очиж байгаа нь тэр. Тэр уг нь бөх биш байсан байхгүй юу.

Бөхийн ертөнцөд орж ирсэн түрүүчийн хүүхдүүдийн нэрийг нь тогтоож амжаагүй байхад дараа­гийнх нь ирээд буцаад харих тал руугаа явах жишээгээр үндэсний бөхийн хурдыг гүйцэж харж амжи­хааргүй. Ялангуяа орон нутагт аймгийн наадам утгаа алдсан. Арслан цол авах гэж байгаа нь энэ гээд оочерлочихсон байгаа юм чинь. Цолоо авчихсан юм бол холдооч дээ, унаач дээ хэмээн тал талаас нь хашгирч лааз шид­лээд... Хаашаа ч болсон юм бэ дээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн тоо эрс олширсноос шалтгаалан заал танхимын барилдаан бөхчүү­дээр хахах боллоо. Үүнийгээ үндэс­ний бөхийн холбоо мөн их бахар­хаж ярих юм. Саяхан зааланд 512 бөх барилдуулж гайхуулав. Бөхийн өргөөний умгар тойрог дотор чухам юу болоод байгааг олж харах боломж тавын даваа хүртэл огт гарахгүй. Хүмүүс наадам үзэх гэж билет авсан болохоос ямар нэгэн шалгалт конкурсыг хянах гэж очоо­гүй байлтай. Спортын аль ч төр­лийн уралдаан тэмцээн хэн хэнтэй учирч яаж хэрхэн тэмцэлдсэнийг нэг бүрчлэн харж, бичлэгийг нь удааш­руулан үзэж дараа нь ана­лиз хийх наад захын шаардла­гуудыг үзэгч­дийн өмнө хүлээдэг биз дээ. Бөх, бокс. Спорт тоглоом зэрэг хүнтэй харьцдаг спортын төрлүү­дийн нэг номерын гарын авлага бол бичлэ­гийг нь унших явдал байдаг. Их спортынхны ярианд "Тэрний бичлэ­гийг нь судалж бай­гаад ийм хариу хувилбар бодож оллоо" гэхийг байнга л сонсоц­гоодог. Тэгэхэд Мөнхбаатар арс­лан даваа болгон­доо тосгуулж хавирах, Доржсамбуу гар таллаж ард гараад унагах мэхийг цээжил­тэл нь хийгээд бай­хад бусад нь мэдрэхгүй, хариу байхгүй ойчоод өгдөг. Саяын тү­рүүл­дэг Мөнгөн­баатарын сугадаж хөмрөх бол өөрөө солгой өрж барилддаг хүнд бол яг тохирсон мэх. Баруун золгох гэж очоод л их хурд гаргаж цо­чоолгүйгээр өөрийн­хөө талаар хөмрөөд тонгойчихдог. Гаднаас харахад үлдсэн хөл дээ­рээ дэгэн­цээд байх болохоос үнэн хэрэгтээ өрсөлдөгчийнхөө мөрийг бүр на­рийвчилбал тохойг нь үений эсрэг өччихсөн байдаг. Зарим тохиол­долд цаадах нь тэсэлгүй "ёоё" гээд өөрөө ойчоод өгөх ч бий. Энэ мэхийг хариулах ганцхан ху­вил­бар байдаг... Энэ мэтчилэнгээр бөхийн барилдааны урлагийн гоо сайхныг үзэж таашаал авах бо­ломж бөөнд­дөг бөхийн өргөөнд л лав байхгүй. Мөн энэ олон тамир­чин тэмцээний дараа хөлснөөсөө салах халуун ус шүршүүргүй нь дэндүү бүдүүлэг заваан. Зайлуул үстэй дээл хөдөр­чихсөн толгой­ноос нь уур савсаад сууж байгааг харахаар өмнөөс нь нуруу цамц­тайгаа наалдах шиг болно.

Томоохон барилдаан бүрд өмнө нь бүсчилсэн, хэсгийн авар­гын наадмууд зохиож финалд шигшмэл бөхчүүл үлддэг нийтлэг жишиг нь үндэсний онцлогийг эвдээд шалихгүй баймаар. Үндэс­ний бөхийн шинэчлэл хийгээд хоцрогдлуудыг хэн нэгэнд най­даад зөнд нь орхиж, хайхрахгүй хаяж болохгүй сэдэв юм. Яагаад гэвэл Монгол үндэсний бөх нь манай ард түмний ёс заншил, бэлгэ тэмдгийн илэрхийлэл ба зарим тохиолдолд шашныг ч ор­лож чадахуйц хэмжээ­гээр үндэс­ний сэтгэхүйд нөлөөлдөг билээ. Бөх ба бөхчүүд нэг л сонин бол­чихлоо. Юуны цондон бэ гэх хүн ч олон байдаг.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby jalkhanz » Mon Mar 07, 2011 11:10 pm

Аатай бол аатай, хийцтэй бол бол хийцтэй, хурц дайчин барилдаанаараа олны талархал хүлээсэн Монгол улсын залуу заан М.Өсөхбаярыг “Бизнэс барилдаан” үзээд гарч байх үеэр нь уулзаж ярилцлаа. Бөхөд дэндүү ихээр дурлаж, наадмын талбайд өнжихдөө уясан морио мартаж явсан тэр бяцхан хүү өнөөдөр ер бусын барилдаанаараа бусдыг ажлаа марттал нь бөхийн дэвжээ рүү соронзддог хүчтэнүүдийн нэг болжээ.

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс танд сар шинийн мэнд дэвшүүлье?
-Баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд, бөх сонирхогчиддоо сар шинийн мэнд хүргэж, туулай жилдээ аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргье.
-Та шинийн нэгний өглөө хамгийн эхэнд хэнд очиж золгодог вэ?
-Бөхчүүд маань битүүний өдөр барилдаантай байдаг шүү дээ. Улаанбаатар хотод манай эмээ амьдардаг юм. Хамгийн эхэнд эмээдээ очиж золгосон.
-Сар шинийн засал номоо хийлгэж амжсан уу, та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ?
-Хүн бол байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдэг. Нутгийнхаа уул усыг шүтнэ ээ, сар шинээр ээждээ очиж золгохдоо нутгийнхаа уул хайрхан дээр гарч ажил үйлс, хийморь лундаагаа даатгасан. Мэдээж бурхны шашинаа шүтэлгүй яахав. Засал номоо хийлгэсээн.
-Энэ жилийн сар шинийн барилдаан бас л онцлог боллоо. Таны хувьд цагаан сараар жаахан одгүй барилдаад байгаа тал байна уу?
-Харин тийм ээ. Би дөрвийн даваанд а.а Б.Сангисүрэнд унасан. Цагаан сарын барилдаанд ер нь дөрвөөс илүү давж үзээгүй л явна. Хоёр удаа 4 даваад тавын даваанд у.н Г.Эрхэмбаяртай тунаж барилдан өвдөг шороодож байлаа. Цагаан сарын өмнөх барилдаануудад сайн барилдчихаад цагаан сараар болохоор тийм сайн барилдаж чадахгүй л байгаа.

-Бар жил таны хувьд хэр үр бүтээлтэй, алдаа оноотой жил болсон бэ?
-Ерөнхийдөө бар жил маань бусад жилүүдийн адил амжилт бүтээлээр дүүрэн болж өндөрлөсөн гэж хэлж болно. Улсынхаа их баяр наадмаар 6 давж “үнэн зоригт” чимэг нэмлээ. Жилдээ ганц болдог төрийнхөө их баяр наадмаар 3 дахь удаагаа шөвгөрнө гэдэг миний хувьд бас эрхэм байлаа. Мөн бөхийн өргөөнийхөө барилдаануудад хэд хэдэн удаа түрүү, үзүүр, шөвөгт шалгарсан. Дүгнээд хэлэхэд нэг иймэрхүү л байна даа.
-Манайхан наадмын сонинг дараагийн наадам болтол л ярьцгаадаг. Таны энэ жилийн наадмын даваануудаас тавын давааны барилдааныг онцолж асуумаар байна. Та өмнө Амартүвшин харцагыг начин байхад нь тавын даваанд тунаж барилдан даваад начин цол хүртсэн бол өнөө жил амалж барилдан мөн давлаа. Энэ барилдааныхаа тухай...?
-Амартүвшин харцагатай төрийнхөө их баяр наадамд 3 дахь удаагаа барилдсан минь энэ. Начин болохдоо тунаж барилдаж даваад, дараа жил нь би Амартүвшин харцагад амлуулж барилдаад унасан байсан. Нэг давж, нэг унасан болохоор бид хоёрын хувьд хайнаа хагалах барилдаан байсан л даа. Энэ жил би амалж барилдаад давлаа.

-Та өөрөө хурц дайчин барилдаантай бөх. Амартүвшин харцага ч гэсэн хурц барилдаантай. Хоёулаа төстэй барилдаантай болохоор нөгөө бөхчүүдийн хэлдэгээр барилдаан таарах ч гэдэг юм уу, тиймэрхүү талын сонголт бас байсан уу?
-Бид хоёр ч олон барилдсан улс даа. Би Дорноговь аймгийн наадамд барилдан аймгийн арслан болохдоо ч дор даваанд Амартүвшин харцагатай барилдан давж байлаа. Тэрнээс хойш төрийн баяр наадамд 3 таарлаа гэж түрүүн ярьсан. Ерөнхийдөө өгөө аваатай л яваа хоёр. Амартүвшин харцага бол нягт барилдаантай, хий багатай ер нь эвгүй бөх шүү дээ.
-Таны ахтайгаа тунаж барилдсан зургаагийн давааны барилдаан өнө жилийн баяр наадмын бас нэг онцлохоор үйл явдал байсан шүү, тийм ээ?
-Намайг бөхөд оруулж, бөхийн “а” үсэг заасан ах минь намайг дэмжиж, “Миний дүү цаашаа сайн барилдаарай” гэж олон сайхан зүйлийг ерөөж “ахын дүү дав” гэж итгэл хүлээлгэсэн. Өнгөрсөн жил миний хувьд өвөл бэртэл гэмтлийн улмаас бэлтгэлээ тогтмол хийж, барилдаж чадаагүй ч хавар тийшээгээ бэлтгэл сургууль их ч сайн болж ирсэн. Өөртөө ч их итгэлтэй байсан. Наадмын дор даваануудад нэг их удаж барилдаагүй. Тэрийг ч ах бодолцсон байх. Харин наадмын дараа бол үнэхээр баяр гуниг хосолж байсан. Ах минь цаашаа барилдсан бол улсын заан цол, цаашлаад улсын наадмын түрүү булаалдахыг ч би үгүйсгэхгүй.
-Ер нь ахтайгаа тунах болов уу гэсэн таамаг байсан уу?
-Бид хоёр өнгөрсөн жил хоёулаа сайн байсан. Тийм ч учраас тунасан байх. Ерөнхийдөө зургаагийн даваанд бөхчүүд ам авахын ажиглаж байхад л тунах магадлал гарч ирсэн л дээ.


-Дараагийн даваанд нь уначихаад багагүй харамсаж байгаа харагдсан?

-Ганбат арслантай би өмнө төрийн наадмын дөрвийн даваанд бас нэг таарч барилдаад өвдөг шороодож байсан. Энэ жилийн хувьд бас л барьц сонгоод би алдсан. Тэгээд барьц сонгуулаад унасан. Ганбат арслан маань цаашаа сайн барилдаж түрүүлсэн шүү дээ. Ерөнхийдөө барьцны тал дээр бодууштай зүйл болсон. Наадмын дараа хүн болгон “Чи барьцаа авч чадаагүй” гэж хэлж байсан. Бичлэгээ үзсэн бас харамсмаар, тийм байдал харагдаж байна лээ. Бөхчүүд маань дүрмэндээ тохируулж бэлтгэлээ хийдэг болжээ гэхэд нэг их хилсдэхгүй. Ерөнхийдөө энэ сонгооны барьц том биетэй хүнд ашигтай юм уу гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа.
-Одоо дараагийн наадам хаяанд ирлээ. 1024 бөх барилдах сураг байгаа. Бөхчүүд маань энэ наадамдаа нэлээд ач холбогдол өгч, бэлтгэл сургуулиа хийж байгаа бололтой. Таны хувьд…?
-Ардын хувьсгал ялсны 90 жилийн ой бол үнэхээр мундаг том ойн жил. Бөхчүүд маань нэлээд ач холбогдол өгч оролцох нь гарцаагүй. Сайн, сайн залуучууд олон байна. Хэдийгээр 1024 бөх барилдлаа ч гэсэн тийм ч олон цолтон төрөхгүй болов уу гэж бодож байна. Даваа бүхэн цолтой болсон. Тэр хэрээр хүн болгон амжилтын төлөө явж байгаа учраас өрсөлдөөн бол чанга байна байх. Улсын цолонд хүрчихээр чанартай, чансаатай залуус маань сайн барилдаж цолонд хүрэх байх аа. Би хувьдаа бэлтгэл сургуулиа чанартай хийж, сайн барилдахын төлөө л зүтгэнэ дээ.
-Дахиад ахтайгаа таарахыг үгүйсгэх аргагүй юм даа, тийм ээ?
-Тийм ээ, тийм. Ахтайгаа дээр даваанд таарч барилдахыг үгүйсгэх аргагүй.

-Баасандорж харцага та хоёрын барилдаан хоорондоо хэр ялгаатай вэ?
-Бид хоёр чинь их эрс тэс барилдаантай хүмүүс шүү дээ. Би баруун талтай, ах зүүн талтай ч гэдэг юм уу ялгаа бий, бий. Баасандорж ах маань миний ээжийн хамгийн бага дүү юм шүү дээ. Баасандорж ахын дээд талын ах нь бас зүүн талтай. Хөдөө орон нутагтаа барилддаг, бас нэлээд эвгүй барилдаантай хүн бий. Ер нь би өөрийгөө хоёр талаасаа бөхийн удамтай гэж ярих дуртай. Манай аавын аав бол “өндөр” Цэрэндолгор гэж аймгийн начин цолтой хүн байсан. Ээжийн талаас бол мэдээж Баасандорж ах минь. Надад барилдаан заах үүргийг Баасандорж ах хүлээсэн. Гэхдээ бид биеийнхээ онцлогт тохирсон өөр өөр барилдаантай. Ах маань арал чац ихтэй болохоороо ондоо барилдаантай. Миний хувьд арал чацаар арай бага учир түргэн шуурхай, ямар ч байсан барьцанд хүрэхээс өмнө барилдаанаа дуусгахыг хичээдэг. Энэ мэтчилэн бидний барилдаанд ялгаа бий шүү.
-Таны барилдаан ч их өвөрмөц шүү. Бас нэлээд аатай. Гэхдээ зөв аатай гэж боддог юм...?
-Ер нь спортын характер хүнд байх ёстой гэж боддог. Манай бөхийн холбооноос дэвжээн дээрээ эрэмгий байж, дэвжээнээс буугаад даруухан байцгаая гэсэн уриалга гарч байсан. Энэ зарчмыг эрхэмлэхийг хүсдэг. Дэвжээн дээрээ бол бид бүгд өрсөлдөгч, дэвжээнээс буугаад бүгд найз нөхөд, ах дүүс байдаг. Тийм ч учраас дэвжээн дээр өрсөлдөгчөө өндөр үнэлж, түргэн шуурхай барилдая гэж боддог доо. Тэр маань л үзэгчдэд аатай харагддаг юм болов уу даа.

-Бас уран гэсэн тодотгол, дүгнэлтийг олон хүн хэлэх юм билээ. Харин таны бодлоор хамгийн уран барилдаантай бөх хэн бэ?
-Шийдэж хийсэн мэхэндээ даацтай байна гэдэг маань өөрөө уран барилдаан шүү дээ. Тэрнээс биш орооцолдоод ч юм уу, унаж яваад давж байгааг уран барилдаан биш гэж ойлгодог юм, би. Жишээ нь манай бөхчүүдээс уран сайхан барилдаантай бөх олон байна. Дээхнэ үеийн бичлэг үзэж байхад “Дамдин аварга гарлаа, давлаа” л гэдэг. Тэгээд харахад тэр хүн нэг мэхтэй, уран хурц барилдаантай байсан байгаа юм. Миний хүүхэд байхдаа шүтэж биширч явсан бөхчүүдээс Цэрэнпунцаг гарьд мундаг уран барилдаантай бөх байлаа. Наадмын дэвжээнд ч, заал танхимд ч тэр аатай, уран хурц барилдааныг нь харах гэж үзэгч түмэн хүлээдэг, зорьдог байсан. Одоо барилдаж байгаа бөхчүүд дотор ч уран барилдаантай бөх олон байгаа, байгаа.
-Таны барилдааныг харж байхад цөөнгүй мэх хийж байгаа ажиглагддаг. Яг голлож хийдэг мэх гэвэл та ямар мэхийг нэрлэх вэ?
-Ерөнхийдөө баруун талдаа л барилддаг хүн дээ, би. Голчилж хийдэг мэх гэвэл хутгах, давхар ачих хоёр юм даа.

-Одоо монгол бөхийн дэвжээнд таны үеийнхэн зонхилж байна, тийм үү?
-Спорт бол үе үеэрээ л байдаг зүйл. Энэ сайхан үе тэнгийнхэнтэйгээ хүүхэд байхаасаа л өрсөлдөж, барилдаж явна. Бидний дундаас монголын ард түмний бахархал болсон олимпийн аварга төрлөө. Бадар-Ууган ч бидний үе юм билээ. Ингэхээр хоёр олимпийн аварга бидний үеэс төрсөн байна. Тэр дундаа 1984 оны хулгана жилтнүүдээ би онцолмоор байна. Манай монголчууд хэлдэг шүү дээ, “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэгэн жилээ” гэж. Тийм ч учраас хулгана жилтэй хүмүүс хувьтай байдаг юм болов уу гэж боддог. Хулгана жилтнүүдээс маань олон сайхан улсын цолтон төрж байгааг бахархаж ярих дуртай. Хойшид ч төрөх нь гарцаагүй.
-Та самбо, жүдогоор бас нэлээд барилддаг байсан. Одоо их спортоос жаахан хөндийрсөн тал байна уу?
-Самбо, жүдо барилдаанаар хүүхэд байхаасаа л барилдсан. Сүүлийн хоёр жил бараг барилдсангүй, тэмцээн уралдаанд орж чадсангүй. Ер нь үндэсний бөхдөө голлож анхаарсан тал бий. Гэхдээ хослуулах хэрэгтэй юм байна гэдгийг мэддэг, одоо ч ойлгож байгаа. Их спортоор барилдана гэдэг үндэсний бөхөд маань их үр өгөөжтэй. Хамгийн наад захын жишээ нь тэсвэр, хатуужил суухаас гадна барилдааны мэдрэмж, хурд бүр ёс жаягт ч гэсэн нөлөөтэй гэж боддог. Би хүүхэд байхаасаа л ОУХМ Р.Лувсанпүрэв багшийнхаа гар дээр энэ хоёр спортоор хичээллэж ирсэн. Олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медаль зүүж байсан. Сүүлийн хоёр жил улсын аварга шалгаруулах тэмцээндээ орсонгүй. Энэ жилээс оръё гэж бодож байгаа.

-Булган аймаг адуутай, айрагтай нутаг. Ийм сайхан нутагт төрж өссөн болохоор адуу малд их дуртай биз?
-Тэгэлгүй яахав. Би Булган аймгийн 1-р баг буюу Бумбат багт төрж өссөн. Адуутай, айрагтай айлын хүүхэд. Багадаа хурдан морь унадаг байлаа. Сүүлдээ аавдаа туслаад морь ч уяж явсан. Мэдээж бөхөд их дуртай. Ямар сайндаа наадмын талбай дээр бөх үзээд морио мартчихдаг, тийм л хүүхэд байлаа. Адуутай ноцолдож, айраг исгэж, гүү уяж, унага татаж, айргаа ууж өссөн хүн дээ.
-Тийм сайхан орчинд өссөн хүнд морь уях сонирхол одоо ч гэсэн байгаа даа?
-Одоогоор морь уях боломж алга байна, өөрийгөө уяж, сойж байна /инээв/. Моринд бол их сонирхолтой. Одоогоор уяж амжихгүй ч спорт бол цаг хугацааны асуудал учраас хэзээ нэг цагт бөхөө үзээд, морио уяад явахыг үгүйсгэхгүй л дээ.
-Айраг хэр уух вэ?
-Айраг ууна аа, ууна. Хүний уудгийг л ууна. Гэхдээ бас хүний дор орохооргүй л ууна даа /инээв/.

-Бөхийн дэвжээн дээр таныг хамгийн ихээр ирлэдэг зүйл юу вэ?
-Үүнийг тодорхойлж хэлэхэд жаахан хэцүү л юм даа. Ирлэдэг зүйлүүд мэдээж байна. Үзэгчдээсээ их ир авдаг гэж болно. Сэтгэл зүйн хувьд хамгийн ойр дотно байдгийн хувьд Баасандорж ах маань “Чи чадна” гэж их ирлэдэг дээ.
-Бөхийн дэвжээн дээрээ ямар нэгэн алдаа гаргаад бусдаас хатуу үг, зэмлэл сонсож байсан үе байдаг уу?
-Байлгүй яахав. Би хамгийн сүүлийн жишээг хэлье. Сая цагаан сарын барилдаан дээр а.а Б.Сангисүрэнд хутгах мэхэнд уналаа. Тэгэхэд надад “Чи өөрийнхөө мэхэндээ уналаа” гэж олон хүн хэлсэн. Хүн бол өөрийнхөө мэхний хариулттай л байх ёстой юм билээ.

-Хутгах мэх ирнэ гэж бодоогүй юу?
-Ер нь бодоогүй шүү. Шуудагны барьцандаа анхаараад тэрийг тавиулах гэж байгаад л уначихсан.
-Таныг багадаа нэлээд сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэх юм билээ?
-Манай ангийнхан саяхан нэг уулзаад ангийнхаа багш дээр очлоо. Тэгсэн багш “Ер нь аливаа юман дээр Өсөхөөгүй юм байхгүй л байдаг байсан” гээд хэлж байна аа /инээв/. Наад зах нь багш юм ярьж байхад зэрэгцээд л үймүүлчихдэг гэнэ л дээ. Үймүүлэхдээ хажуу дахь хүүхдээ хичээл хийлгэдэггүй, тэгээд саяын ярьсныг яриадах гэхээр яг багшийн хэлснийг ярьчихдаг байсан гэнэ лээ. Тэгэхээр хажуугийн хүүхэддээ их хорлонтой байсан байгаа биз /инээв/. Гэхдээ сахилгагүй ч гэлээ хүүхэд ер шоглодоггүй байсан даа. Манай ангийнхан их барилдана. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн манай ангиас гэхэд 6 хүүхэд оролцож байсан удаатай.

-Тийм үү? Танай ангиас таниас өөр барилдаж байгаа хүн байгаа юу, одоо?
-За бараг байхгүй дээ. Манай ангийн нэг залуу сумынхаа баяр наадамд дөрөвт үлдэж байсан. Тэр маань энд тэндээс очсон гадны гайгүй бөхөд их эвгүй гэж байгаа юм. Нэг тийм сайн бөхөд халтай бөхчүүд байдаг даа. Тийм л бөх. Суман дотроо болохоор цол авч чадаагүй л яваа. Одоо сумандаа малчин. Бас миний багын найз Эрдэнэбат гэж залуу одоо хэлдэг юм. Би чамайг “Намайг дагаад бэлтгэл хий” гэж байхад хийсэн бол ядаж аймгийн цол авчих байсан болов уу гэж. Бөхөд өөрөө их сонирхолгүй байсан нөхөр л дөө. Хотод ирээд хамт оюутны байранд амьдардаг байсан найз маань байгаа юм. Солонгос руу бас 3 жил яваад ирсэн. Одоо бол бөх шимтэн үзэгч. Бид хоёр нэг удаа аймгийн наадамд хамт очсон юм. Би түүнийг гарч барилд гэсэн өнөөх чинь гардаггүй ээ. Тэгсэн залуучууд гараад уначихаад л орж ирээд байна. Тэгээд хоёрын даваанд шууд гаргачихсан. Одоо найз нартаа “Би та нарыг бодвол аймгийн баяр наадамд нэг давсан хүн шүү. Худлаа гэвэл очоод асуугаарай” гэж ирээд их том ярьдаг юм. Яс юман дээрээ мань хүн нэгийн даваанд барилдаагүй, шууд хоёрын даваанд гараад уначихсан байхгүй юу /инээв/.

-Таны жин, өндөр одоо хэд байгаа вэ?
-Миний жин 123 кг, өндөр 178 см байна даа.
-Хүчний бэлтгэл хэр хийж байна?
-Хүчний бэлтгэл нэг их хийдэггүй юм аа. Дэвжээнийхээ бэлтгэлийг голлож хийдэг. Гэхдээ сүүлийн үед өөрийнхөө барилдаанд дүгнэлт хийгээд хүчний бэлтгэлийг тодорхой хэмжээгээр хийх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.
-Одоо ерөнхийдөө бэлтгэл хэвийн байгаа юм байна, өнөөдөр яагаад барилдсангүй вэ?
-Би “Хилчин” спорт хороон дээрээ бэлтгэл сургуулиа хийдэг. Миний багш бол ОУХМ Р.Лувсанпүрэв гэж хүн байгаа. Мөн бөхийн багшаас гадна аавын минь үүргийг гүйцэтгэж явдаг хүн бол манай Баасандорж ах шүү дээ. Бие биеийнхээ барилдааны алдаа оноог байнга хэлэлцэж, ямар мэх хийгээд унав, ямар мэх хийх ёстой байв гээд олон талаас нь харж зөвлөдөг. Манайх хоёр охинтой. Бага охин маань сая 2 сарын 16-нд төрсөн. Аавын үүргээ гүйцэтгээд нойр алдагдсан болохоор өнөөдрийн барилдаанд гарч чадсангүй. Уг нь барилдах бодол их байсан л даа.

-Таны ээж нутагтаа байдаг гэл үү, ингэхэд эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Ээж минь нутагтаа байгаа. Би эхээс гурвуулаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Эрэгтэй дүү минь барилдсангүй, 25-тай малчин залуу бий дээ. Манай ээж 2009 оны наадмыг хотод ирж үзсэн юм. Анх удаагаа төрийн наадмаа үзэж байгаа нь тэр л дээ. 11-нд би барилдчихаад хоёрын даваа дууссаны дараа ээжийгээ тосч авч байлаа. Долдугаар сар чинь зуны ид ноос үсний цаг байхгүй юу. Нэг өдөр наадмын сорилго барилдаан зурагтаар гарч л дээ. Манай аавын найз хонио хяргаж суугаад намайг үзүүрлэхийг хараад “Дүү минь энэ жил сайн барилдах нь. Цөмөөрөө хот орж наадам үзье” гээд л гэнэт хүрээд ирсэн нь тэр. Тэр бас сонин л тохиол санагддаг юм.
-Наадмаар ч юм уу, эсвэл жирийн барилдаанд ч тэр та өөрийнхөө сайн барилдахыг мэдрэх, совин татах үе байсан уу?

-Нэг жил тийм зүйл тохиолдсон шүү. Говь-Алтайн Баярмагнай начин бид хоёр наадмын бэлтгэлээсээ шууд стадион руу явахгүй юу. Тэгсэн машины хөгжмөөр “Ардын наадмын залуухан начинд Арын хангайн нутаг нартай гоё харагдана” гэсэн дуу явж байна. Би тэгэхэд Баярмагнай начинд “Хоёулаа өнөөдөр начин болох юм байна, ерөөсөө л начин болчихлоо” гэсэн чинь Баярмагнай маань дуугүй л яваад байна. Тэгсэн үнэхээр тэр өдөр начин болсон юм. Тэгэхээр совин татах үе байдаг юм билээ.

-Энэ асуултыг асуухгүй өнгөрч боломгүй нь. Өнгөрсөн зун наадмын дараа хэдэн аймаг даншиг наадам хийсэн. Тэгэхэд баруун аймгийн хоёр ч наадамд зарим улсын цолтнууд очиж найраа хийлээ гэсэн шүүмжлэл гарсан. Тэнд таны нэр орсон байсан л даа. Та үнэхээр найраа хийсэн юм уу?
-Та яг миний ярихыг хүсч байсан зүйлийн талаар асуулаа. Бөхийн тухай, бөхчүүд, бөхийн хорхойтны талаар дагнан бичдэг “Бөх” сонин маань энэ талаар үнэн зөв ойлголттой байгаасай, ард түмэнд үнэн зөвөөр хүргээсэй гэж бодсон учраас энэ тухай ярихыг хүсч байлаа. Наадмын дараа би бэртэл авсан байсан л даа. Яасан гэхээр өмнө хөлийн тавагны мах тасарсан байсан нь сэдэрчихсэн хэрэг. Баян-Өлгийд очиж барилдаад эхний дөрвөн давааг дуустал хөл бүр гишгэж болдоггүй. Тэгээд тавын даваанд Ховдын нэг залууд уначихгүй юу. Тэгсэн намайг “найраа хийлээ” гээд л эхэлсэн. Бас тэндэхийн газар нь чулуу ихтэй, хөл гишгэж болохгүй байгаа надад бүр хүнд байсан л даа. Тэгэхээр нь би Говь-Алтайд очоод сайн барилдчихъя гээд гараад давхичихлаа. Манай нэг найз Солонгосоос ирчихсэн байсан. Намайг нутагтаа аваачиж барилдуулна, миний найз сайн барилдаарай гээд сүйд болж байсан. Тэгээд Говь-Алтайд хэд хоногийн өмнө очсон л доо. Барилдахдаа тавын даваанд А.Хосбаяр гэдэг залууг амалж барилдаад унасан. Тэр барилдааныг хүмүүс найраа гээд байгаа байхгүй юу. Бүр 5-6 сая төгрөг авсан, авахыг нь би харсан ч гэх шиг, иймэрхүү яриа гаргасан юм билээ. Тэр бүхэнд би няцаалт хийж байна. Тийм юм ерөөсөө болоогүй. Яахав, тавын даваанд унасан нь үнэн үү, үнэн. Нөгөө талаас хоёр ч газар тавын даваанд уначихаар хүмүүс тэгж хардах нь аргагүй ч юм болов уу даа. Би бүр Буянт гэж залууд дөрвийн даваанд уначих дөхсөн. Арай гэж даваад тавд Хосбаярт нь уначихаж байгаа юм чинь. Би бөхийнхөө буянд сайн сайхан амьдарч явна. Надад тэгж 5-6 сая төгрөг аваад худлаа унах шаардлага байхгүй л дээ. Ард түмэн намайг яаж барилдаж начин, заан болсныг мэдэж байгаа шүү дээ. Бэртэл гэмтэл гэдэг хэнийг ч ялгадаггүй, спортын хамгийн хүнд зүйл байдаг юм байна.

-Та цөөнгүй жил “Хилчин”-ээр овоглон барилдаж байгаа байх аа?
-Би чинь “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группийн бөх шүү дээ. “Хилчин” бөхийн дэвжээ гэж байхад нь анх орсон. Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх Хилчинийхээ нэр дээр орж байлаа. Хилчдийнхээ нэрийн өмнөөс босч барилдаж яваадаа их баярлаж явдаг юм. Би ХЦ-ийн 0253-р ангийн бөх л дөө. Харин “Жигүүр гранд” групп маань хоёр бөхтэй. Хоёр бөх нь хоёулаа улсын заан цолтой. Ер нь бөхийг их ойлгож дэмждэг. Манай үндэсний үйлдвэрлэгч томоохон групп шүү дээ. Мөн намайг дэмждэг найз нөхөд маань байна. Дорнод аймгийн “Аглуут” ХК-ны захирал Тулга, “” компаний захирал Хосбаяр хоёр найз минь миний ойр дотны зөвлөгч байгаа юм. Хоёулаа бөхийн спортод их элэгтэй сайхан залуус бий.
-Та ойрын зорилгоосоо манай уншигчидтайгаа хуваалцвал…?

-Нас залуу байна. Мэдээж бөхөөрөө барилдана. Ард түмнээ цэнгүүлж сайхан барилдахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ л гэсэн зорилгыг өмнөө байнга тавьдаг даа.

-Олон, олон бөх сонирхогчид таниас дахин өндөр цол хүлээж, итгэж найдаж байгаа шүү гэдгийг энэ дашрамд уламжилъя?
-Баярлалаа. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй сайхан барилдана аа.

Ярилцсан С.Бадамгарав
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Chiluun » Thu Mar 24, 2011 9:54 am

Аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва: Өнөөдөр унаж байгаа ч маргааш давах цаг ирнэ

- Хүүхэд нас бөхөд хэрхэн орсон талаар яриагаа эхлэх үү?

Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Монгол хүүхдүүд яаж өсдөг вэ, түүний л адил өссөн. Багадаа барилддаг ах нарыг хараад эдэн шиг сайхан бөх болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд долдугаар ангидаа Буян гэж багшийн шавь болж, бөхийн секцэнд орж байлаа.

- Тэр үед үндэсний бөхөөс гадна чөлөөт, жудогоор хичээллэдэг байв уу?

Чөлөөт бөхөөр бэлтгэл хийнэ. Хүүхэд байхдаа улсын аваргад ирж барилдана. Ялагдчихаад уйлна. Ер нь их шартай хүүхэд байсан. Ялагдахаараа их уйлдаг, дараа таарахаараа заавал ялна гэж гардаг байлаа. Энэ зан маань спортод амжилт гаргахад хэрэгтэй юм шиг санагддаг.

- Бөх болохоор эргэлт буцалтгүй шийдсэн үе гэвэл хэзээ вэ?

Секцэнд анх ороод хичээллэж үзэхэд болмоор санагдсан. Тэр үеэс хойш бөхөөр амьсгалж, зүүдэлж, энэ спортод бүхнээ зориулж явна даа.

- Анхны багшийнхаа талаар ярьж өгөөч?

Багш маань их ухаантай, бөхийг багаас нь сайн таньдаг хүн байсан. Намайг дөнгөж хичээллэж эхэлж байхад "Чи сайн бөх болно" гэж урамшуулдаг байсан. Үүнд нь урамшаад би бөх болох ёстой, чадах ёстой гэж бодож, зорьж бэлтгэл хийх болсон доо.

- Багадаа хэр биерхүү хүүхэд байв?

Өндөр туранхай хүүхэд байсан.

- Удамд чинь бөх хүмүүс бий юу?

Хоёр талаасаа бөхийн удамтай. Аав маань Архангай аймгийн Булган сумын харъяат хүн. Аавын хамаатангууд дотор улсын заан Д.Рагчаа, харцага М.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон, Гансүх, Цолмонбаатар зэрэг олон бөх бий. Мөн сумандаа барилддаг, сумын заан цолтой бөх ч олон. Ээжийн талд гэвэл манай өвөө аймгийн заан цолтой хүн байсан. Голдуу морь уядаг, бас сумандаа агент хийдэг болохоор олон жил барилдаагүй гэсэн. Хоёр талдаа ийм удамтай болохоор аав, ээж минь намайг бөхөөр хичээллэхийг их дэмждэг.

- Секцний хүүхдийн анхны амжилт юу байв? Хотод хэдийд орж ирсэн бэ?

Амжилт гээд байх юм ч маруухан даа. Үндэсний бөхийн УАШТ-д хэдэнтээ оролцсон ч медаль авч чадаагүй. гэхдээ ямар ч байсан эхний аравт багтана. Чөлөөтөөр бас улсын аваргад ороод хүрэл медалийн төлөө хэд ялагдсан. Тэгээд 10 жилээ төгсөөд "Аварга" дээд сургуульд суралцсан. Тэр үеэс хойш хотод орж ирээд , үндэсний бөхөөр дагнан хичээллэх болсон.

- Бөх болох гээд хотод орж ирсэн залууст олон л бэрхшээл тохиолдоно. Тэр бүгдийг яаж зохицуулдаг байв?

Анх хотод ирээд ээжийнхээ хамаатныд амьдардаг байлаа. Тэднийх намайг их дэмжинэ. Манай аав, ээж хоёр ч гэсэн намайг юугаар ч дутаагаагүй. Тэднийхээ хүчээр бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж, яваандаа зааланд ганц нэг гарах болсон. Тухайн үед үеийнхэн маань ингэж барилдаж байна, дээд үеийнхэн маань ийм амжилтад хүрчихэж, тиймээс би ч гэсэн хэдэн жилийн дараа бөх болно гэж зүтгэсэн. Одоо ч би мундаг том бөх болоогүй ээ, бөх болохын төлөө тэмцэж явна.

- Өндөр туранхай хүү хэзээнээс жин нэмсэн бэ?

Оюутан болоод эхний жилээ сайхан хувирсан гэж хүмүүс ярьдаг юм. Би өөрөө ч сайн мэдэхгүй. Ер нь жилд 4-5 кг нэмэгдсээр байгаад одоогийн хэмжээнд хүрсэн. Гэхдээ манай ах нар "Чи жинд санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь мэхээ сайн сур, сайн бөх бол. Бэлтгэлээ сайн хий. тэгж байхад бүх зүйл болно" гэж хэлдэг. Энэ зөвлөгөөг дагаж л хичээллэж байна даа. Ер нь миний бодлоор тамирчин хүн хамгийн гол нь формоо алдахгүй байх нь чухал. Бэлтгэлээ зөв хийж, формоо хадгалаад явж байвал өнөөдөр унаж байгаа ч гэсэн маргааш давах цаг ирнэ.

- Аймгийн арслан цол хэзээ, хаана хүртсэн бэ?

2008 онд залуу бөх байхдаа нутагтаа түрүүлж аймгийн арслан болсон. Би өмнө нь гурав, дөрвөн жил аймагтаа барилдаад цол авч чадаагүй юм. Тэгж уначихаад "Би хэзээ нэгэн цагт аймгийн арслан болно. Тэр үед өөрийгөө бөхийн хаалгаар хөл тавьж орлоо гэж тооцъё" гэж бодож байсан. Тэгээд залуу бөхөөс аймгийн арслан болж чадсан. Гэхдээ аймгийн арсланболчихоод нэг их догдлоогүй. Учир нь миний зорьж, хүсч яваа зүйл энэ цол биш л дээ.

- Аймгийн арслангуудыг амжилтаар нь эрэмбэлдэг болноос хойш бөхчүүд аймагт дахиж шөвгөрөх, түрүүлэхийг хичээх болсон. Чи тэдний адил эрэмбээ ахиулах гэж хурц арслан болсон уу?

Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх зөв юм шиг санагддаг. Энэ нь өрсөлдөөнийг илүү хурцалж өгч байна. Би ч гэсэн ялгаагүй хурц арслан болох гэж ноднин Хэнтий аймгийн ойгоор очиж барилдаад түрүүлсэн. Уг нь 2009 онд нутагтаа дахиж түрүүлнэ гэж очсон ч үзүүрлэсэн юм.

- Улсын наадамд хэдэн жил барилдаад байна?

Улсын наадамд ноднин анх барилдаж үзсэн. Гурав даваад дөрвийн даваанд Б.Соронзонболд заанд унасан юм. Тэр үеэс хойш дараагийн наадамдаа бэлтгэж байна.

- Наадмаар хийсэн барилдаануудаа эргээд дурсвал?

Хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбаттай таарч, барьц сонгоод давсан. Гурвын давааны төгсгөлд Говь-Алтайн арслан Л.Цэрэнтогтохтой таарч давсан. Харин Б.Соронзонболд заантай санаанд хүртлээ барилдаж чадаагүй. Наадмын дараа цэнгэлдэхэд Тээвэрчдийн баярын барилдаан болоход би зааныг давсан юм.

- Улсын баяр наадамд анх удаа барилдахад ямар сэтгэгдэл төрсөн бол?

Тэр том аварга, арслангуудын хойн оос дэвээд цэнгэлдэх рүү ороход бахархах сэтгэл төрж байсан. "Биднийг үзэх гээд ийм олон хүн ирсэн байна. Үүнээс гадна Монголын бүх ард түмэн цэнхэр дэлгэцээрээ биднийг харж байгаа. Харин энэ том баярт би барилдаж байна." гэж бодохоор сайхан санагддаг юм билээ. Мэдээж бөх болсных улсын цол авъя гэж бодолгүй яахав. Гэхдээ юуны өмнө бөх болж төрсөн хувь заяандаа л баярлаж байсан даа.

- Чиний барилдааны онцлог юу вэ?

Өөрийн унаган зан чанартай холбоотой болов уу, ямар ч хүнтэй барилдсан урагш дайрах гээд байдаг. Удаан барилдах дургүй. Удаж, уяж барилдах нь надад таарахгүй юм шиг байгаа юм.

- Биеийн өндөрх, жин хэд вэ?

Жин 105-106 кг. Өндөр 182 см.

- Жингээ дахиж нэмэх үү?

Нэмэгдвэл тэр л биз дээ. Надаас бага жинтэй, над шиг жинтэй сайн барилдаж байгаа бөх зөндөө байна. Тиймээс жиндээ нэг их анхаарахаа больсон. Миний жин надад боломжийн санагддаг.

- Барилдаж үзсэн бөхчүүдээс хамгийн бяртай санагдсан нь хэн бэ?

Бяргүй бөх гэж юу байхав. Гэхдээ бүр их бяртай хүн гэвэл манай Д.Рагчаа заан байна. Цаанаасаа онцгой бяртай бөх дөө.

- Бөх болох гэж байгаа залууст урмын үг хэрэгтэй байдаг. Чиний хувьд үргэлж бодогдож явдаг сайхан үгийг хэнээс сонсож байсан бэ?

М.Батжаргал ах намайг залуу бөх байхад "Чи аймгийн арслан байтугай улсын начинтай ч барилдах хэмжээнд хүрчихэж" гэж хэлж байсан. Тэр үг надад их эрч хүч өгч ирлэсэн дээ. "Ах маань ингэж хэлж байгаа юм чинь надад боломж байна" гэж бодсон.

- Залуу хүчтэнд улсын цол хэр хол санагдаж байна?

Улсын цолны үүд хаалга аймгийн цолтой бөхчүүдийн хувьд хол л доо. Гэхдээ тухайн хүн улсын цолд хүрэх ёстой бол хэзээ нэгэн цагт авч л таарна. Ер нь одоо наадмаар ямар ч бөх, ямар ч цол авах боломжтой болоод байгаа. Нэг үеэ бодвол өрсөлдөөн тэнцүүхэн болсон юм болов уу. Энэ дундаас хэн одтой, хэн бэлтгэл сайтай, хэн чадалтай нь цол авах болно. Би ч гэсэн дунд нь ороод үзээд алдана даа.

-Ярилцсанд баярлалаа. Улсын цол авсны чинь дараа "ТЦ-ийн бөхийн өргөө" буланд дахин уулзахын ерөөл дэвшүүлье.

Ерөөл бат оршиг.

Таван цагариг" Г.Баярсайхан
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Takanohana_Nowitzki » Thu Mar 24, 2011 1:31 pm

erka2 wrote:
1220 wrote:Даваа биш их бага шөвөг үзүүр түрүүгээр нь эрэмбэлчихвэл яг болоод явчих байх. Азаа арслан уг нь хөнгөхөн 5 давна л даа даанч мөнгөнд яваад байгаа юм шиг байгаан



уг ни муу ч бөх биш сайхан заан байсан бол уу. тэр жил Сумяа Ганбатийг улдээсэн бол уу. ийм алдаа гарахгуй байсан юм.

харин тийм. Дараагийн даваа эднүүсээ бас харсан байх л даа. Магадгүй Ба аварга гуйсан ч байж болохым. дараагийн Даваанд нь Ба аваргад сонголт муутай болчихоор байсан байх. Зүгээр бодол шүү, уучлаарай.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Mar 28, 2011 1:42 pm

Аймгийн арслан Батнасангийн Гончигдамба: Хоёр янзаар барьц сонгож болохгүй юу

-Улсын начин цолтон олонтой Завханы Их-Уул сумын хүү Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ны бөх болсноос яриагаа эхлэх үү?
-Би өнгөрөгч оны 10-р сараас Хөтөл хотын “Цемент шохой” үйлдвэрийн бөх болсондоо сэтгэл өндөр байна аа. Шоовдор захирал Завхан нутгаасаа сайн бөх, улсын цолтон төрүүлэх зорилгоор надад найдвар хүлээлгэн компанийхаа бөх болгосонд баярлалгүй яахав. Итгэл найдварыг биелүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан, байнгын бэлтгэлтэй барилдахыг хичээнэ ээ.
-Их Нацагдоржийн хэлснээр хангай говь хосолсон халхын сайхан нутагтай Их –Уул сумаас удам залгасан бөхчүүд, ухаантан мэргэд төрөлгүй яах гэж танай нутгаар дайраад өнгөрөхөд бодогдсон шүү?
-Улсын начин Яндагсүрэн, Гомбо, Бат-Амгалан, ид барилдаж байгаа Оргил, Бадамдорж бас аймгийн цолтнууд цөөнгүй төрсөн сум. Эгц цавчим өндөр уулстай өвөрмөц байгальтай нутаг.
-Өөрөө удамтай бөх үү?
-Аав ээжийн хэлэх манай удамд нэрд гарсан бөх байгаагүй юм гэнэ лээ.
-Биеийн тамирын дасгалжуулагч мэргэжилтэй хүн өөийнхөө бэлтгэлд онцгой, онцлогтой анхаардаг мэдээж?
-Би үндэсний биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Гэхдээ би мэргэжлээрээ одоохондоо ажиллаж амжаагүй байна. Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Алдар” спорт хорооны 013-р ангийн нэр дээр барилдаж байгаа.
-Анх улсын цолтон хэн гэдэг бөхийн аманд гарав. Бас, анх хэн гээч цолтныг давав?
-Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуугийн аманд гарч барилдаад унасан. Улсын цолтой хүн эрс өөр юм байна даа гэж бодсон. Харин хэнийг хаяснаа сайн санадаггүй.
-Өөрийнхөө барилдааны талаар тэмдэглэл хөтөлж, дүгнэлт хийдэг үү?
-Сүүлийн үед бичлэг хийлгэж, алдаа оноогоо цэгнэн дүгнэж эхэлсэн. Нэгэнт гаргасан алдаагаа ахин давтахгүй юмсан гэж хичээдэг ч барилдааны үед ахин давтах тохиол байх л даа.
-Сум, аймагт олон түрүүлэв үү, улсад барилдсан амжилт. Өөрөө МБӨ-нд болдог аймаг, цэргийн цолтон, улсын цолтны барилдаанд боломжийн барилдаад байх шиг санагддаг?
-Сумынхаа наадамд 2004, 2005 онд түрүүлэх зорилготой зодоглоод 2-3-ын даваанд шороодсон. Ахин барилдах боломж бүрдээгүй. 2006 онд Сэлэнгэ аймгийн наадмын 2-ын даваанд у.х Н.Алтансүхэд унасан. Тэр жил 800 жилийн ойд улс даяар хөл хөгжөөнтэй бэлтгэж байлаа. 800 уртын дуучдын тоглолт зэрэг шинэ соргог үзвэрүүд олон болсон. Улсын наадмын нэгийн даваанд одоо а.н Сэлэнгийн Сантын Эрдэнэбаярт унасан. 2007 онд Завхан аймгийнхаа наадамд 2010 онд аймагтаа түрүүлж арслан болсон. Батжаргал ахыг заан цолтойд нь давж түрүүлсэн. Тэгэхэд, өнгөрсөн зун Говь-Сүмбэр аймагт түрүүлсэн Дөрвөлжин сумын Батмөнх дөрөвт үлдэж байсан юм.
-Чөлөөт бөхийн спортын мастер байх. Чамгүй медаль хүртсэн санагдах. Үндэс, чөлөөтөөр хослон хичээллэсээр байна уу?
-Мастерын болзол хангасан гэдэг ч албан ёсны цолоо хараахан гардаж амжаагүй байгаа. Улсын аварга, бусад тэмцээний алт, мөнгө, хүрэл… гээд цөөнгүй медальтай. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний хүрэл, Швейцар улсад болсон залуучуудын ОУ-ын тэмцээний алт зэрэг онцлог медаль бий. Хоёулангаар хослон хичээллэдэг. 2007 оноос эхлэн улсад барилдахдаа 2, 3 давахаас хэтрээгүй. 2008 онд Өмнөговь аймагт дөрөвт үлдээд а.а Сумъяад унасан. Энхтайван түрүүлж, Сумъяа үзүүрлэдэг жил. Бас хүчний бэлтгэлийг 7 хоногт 2-3 удаа тогтмол хийдэг.
-Жин, өндөр хэд вэ. Чөлөөтөд голдуу 120 кг-д барилддаг байх…?
-Тийм ээ. 120 кг-д барилддаг. Жин 110 кг, өндөр 183 см. Жин өгсөж барилддаг болохоор жин хасахын бэрхшээл үгүй. Миний багш Ц.Цогтбаяр бол өвөрмөц сургалттай, давтагдашгүй чадавхитай, их онцлогтой жинхэнэ дасгалжуулагч хүн дээ.
-Дүү нар чинь ахыгаа дуурайн барилдаж байгаа юу. Аав ээж чинь хөдөөнөө хэвээрээ биз?
-Дүү нар олоон. Бага дүү 11 жилийн сурагч, биед хүрч яваа нэг нь барилдах сонирхолгүй бололтой. Аав ээж хоёр хөдөөнөө малаа маллаж байгаа.
-Гончигдамба, Сангисүрэн, Пүрэвдагва, Увсын хоёр Батсуурь зэрэг залуус сүүлийн үед эрс чангарч, барилдаан нь жигдэрч байна гэж үзэгчид үнэлэх боллоо. Энэ талаар…?
-Миний хувьд хариулахад амаргүй асуулт байна. Цагаан сараар Төв аймагт 90 бөх барилдахад а.а Б.Батмөнх /нисэх/-тэй үлдэж түрүүлсэн. Саяхан МАН-ын 90 жилийн ойгоор Эрдэнэтэд цэргийн хурц арслан Санжаадамбатай үлдэн үзүүрлэсэн. Хөтөлд 4-т үлдсээн. Үйлдвэрийн хамт олон, үзэгчдийнхээ итгэл, намайг дэмждэг хүн бүрийн найдварыг хөсөрдүүлэхгүй юмсан гэж үнэн сэтгэлээс чармайлгүй яахав.
-Боловсролоо ахиулахад нэлээд анхаардаг гэж сонссон. МҮБХ-ны тэргүүнүүдийн захидал зөвөлгөөний талаар ямар бодолтой явдаг вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухайгаа…?
-Магистр хамгаалахаар суралцаж байгаа. Захидал зөвөлгөөг уншиж, мөрдөхийг хичээдэг. Зав чөлөө гарвал ном, хэвлэл уншиж, телевиз үзнэ. Ахмадын үг сургаал алтнаас үнэтэй… гэсэн онч мэргэн үг бэлээхэн байдаг. Хоёр тэргүүний зөвлөмж залуус бидэнд төдийгүй хэн хүнд тустай, шинийг ухааруулсанд талархаж байдаг аа. Ер нь ном нэлээд уншдаг.
-Бөхийн барилдааны дүрмийн талаар санал бодлоо хэл гэвэл..?
-МҮБХ-ноос зохиож байгаа олон талт ажлын үр дүнд залуус олноор барилдаан уруу хошуурч байна. Жилийн эхэнд график, төлөвлөгөө гаргаад бүх бөхчүүдэд гардуулсан. Бид тэдэн сарын тэдэнд тийм барилдаан болно гэж урьдаас ажил үйлсээ зохицуулан бэлтгэлээ хангаад барилддаг боллоо. Барилдааны дүрмийн тухайд цагийг арай уртасгавал ямар бол. Бөхчүүд, үзэгчид, нийт уншигчдын анхаарал татсан барьц сонгохыг хоёр янзаар туршиж үзмээр санагддаг. Би чөлөөтийн тамирчин болохоор ч тэгж байгаа юм биш. Одоогийн барьцнаас гадна хөл авах хэлбэр байж болмоор санагддаг. Зарим бөх илт зугатаасаар цаг дуусмагц аз таарч шодолтоор барьц авдаг тухай а.а Б.Сангисүрэн “Бөх” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэнтэй санал нэг байна. Илт зугатааж цагаа дуусгасан бөхөөс өрсөлдөгч нь дуртай барьцаа сонгодог бол ийм явдал цөөрнө байх. Тиймээс хоёр янзын сонголт байх болохгүй юу. Энэ бол зөвхөн миний хувийн бодол.
-Барилдаан таарахгүй өрсөлдөгч байх юм уу?
-Байна, байна. Би өөрөө зүүн талтай болоод тэр үү, зүүн талтай хүн эвгүй санагдаад байдаг юм. Бэлтгэлийн үед үүндээ анхаарч засахыг эрмэлздэг.
-Дэлгэрсайхан та нар Хөтөл хотод нэлээд хугацаагаар ажиллаад ирсэн байх?
-Тийм ээ. Манай компаний хамт олон 10 төрлөөр уралдаан тэмцээн зохиоход биеэр оролцсон. Дэлгэрсайхан арслан спортын арга зүйч учир гардан зохион байгуулсан даа. Цагаан сарын өмнө бид нар, компаний удирдлагын ивээл дор бэлтгэлээ хангасан. Саяхан би хувиараа салхинд гарах журмаар 5 хоноод ирлээ. Хөтлийнхөн нөхөрсөг, найрсаг, тусархаг сайхан хүмүүс байна лээ. “Цемент шохой” ХК-ны захирал Шоовдор гуайд хүхэд хөгшидгүй ам сайтай, ажил зохион байгуулах чадвартай, хүнлэг, тусч гээд магтахыг сонсож явахад сэтгэл хангалуун байлаа. Орхон голын сав газар болоод тэр биз. Эрүүл цэнгэг агаартай, эгэлгүй хөдөлмөрч иргэдтэй, цэвэр цэмцгэр хот юм даа гэх бахархал аяндаа төрсөн дөө.
-“Бөх” сониноор дамжуулж саналаа хэл гэвэл..?
-А.Шоовдор захирал болон Баатаржав, Балдандорж захирлууд, үндэсний бөхийн багш у.з Баяржавхлан, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, ахмад бөх у.х Дармаабазар, Нармандах болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлаж явдгаа хэлж болох уу?
-Бололгүй яахав.

Ш.Мягмар.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby barsa68a » Mon Mar 28, 2011 2:39 pm

Х.БАЯНМӨНХ: ААТАЙ ОМОГТОЙ, АЛДААТАЙ, ХИЙМОРЬТОЙ ЗАЛУУ НАСНЫ ЯВДЛЫГ БАЙГААГААР НЬ ХАЙРЛАЯ Л ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН. МӨӨЕӨ ИРЭЭГҮЙ Өнөөдөр 11 цаг 45 минут ярилцсан Ганчимэг

XX зууны дэлхийн бөхийн супер оддын нэг, XX зууны монгол бөхийн зууны манлай, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх манай “Ярилцъя” булангийн хоймор зочилж байна.

-Аварга аа, ярилцлагаа бүр эртний он цагаас эхлэмээр байна. Яагаад гэвэл та бид хоёр өмнө нь ярилцаж үзээгүй шүү дээ?

-Тэг тэг. Чамд асууж чадахгүйн зовлон байхгүй. Надад хариулж чадахгүйн зовлон байхгүй.

-Баярлалаа. 1953 онд таны эцэг Шударга Довчин тэнгэрт хальжээ. Ингээд таван өнчин хүүхэд эх Хорлоогийн хамт үлдсэн байна. Танаас гадна нэгэн эцэг эхийн дөрвөн хүүхэд байдаг ч тэдний тухай олон нийт огт мэддэггүй юм байна?

-Би номоо нэлээн сайн бодож байгаад “Хагас зуун жилийн ганцаардал…миний ялалт” гэж нэрлэсэн л дээ. Туулж өнгөрүүлсэн амьдралаа бүхэлд нь цэгнэж үзлээ. Би чинь одоо монгол тооллоороо 70 нас зооглох гэж байна шүү дээ. Энэ хүртэлх миний амьдрал яаж өнгөрөв. Бүх амьдралынхаа үүх түүхийг бодож, цэгнэж, ширгээж үзлээ. Номын маань нэрийг хараад хүмүүс энэ хүн зөвхөн бөхийн ертөнцөд ганцаардсан хүн юм байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш л дээ. Би бөхийн ертөнцөд биш амьдралд бас ганцаардсан хүн. Манайх гэдэг айл гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй ийм айл байжээ. Би эхийнхээ 37 ны жил дээр гарсан. Энэ үед миний том эгч айл гэр болчихсон. Удаах эгч Улаанбаатар луу Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурахаар явчихсан байсан. Миний дээд талын ах маань багадаа бурхан болчихсон. Тэгээд нэг ахтайгаа хоёулаа л бага насандаа хамт өссөн. Аав маань намайг 10- тай байхад өөд болж, ахтайгаа хоёулаа дээлтэйгээ хоцорсон. Ах маань тэр үед 15 настай. Миний ээж бол ганц биеийн зовлон амсч, үнэхээр хүнд хүчир амьдрал туулсан хүн. Ганц биеийн зовлон гэдэг бол эмэгтэй хүнд хатуу амьдрал. Ёстой гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан.

-Таны ах эгч нар бүгдээрээ нутаг орондоо амьдарсан улсууд уу?

-Миний том эгч Увс аймгийн Хяргас сумын хөдөлмөрийн аварга саальчин хүн байж байгаад бурхан болсон. Дараагийн эгч маань зоо техникч хүн байсан. Ерөнхий зоо техникч, сумын орлогч дарга зэрэг ажил хийж яваад, сүүлдээ эрдэм шинжилгээний ажил хийж байгаад бас бурхан болсон. Миний ах Цэдэв гэж хүн байсан. Цэргийн заан цолтой, бөхийн засуулч хүн байсан. Жолооч хүн л дээ. Улсын баяр наадамд ахтайгаа хоёулаа нэлээн олон жил нэг нь засуул хийж, нөгөө нь барилдаж явлаа. Тэгж яваад ах маань өөд болсон. Ингээд л би гэдэг хүн ганцаараа үлдсэн юм даа.

-Уучлаарай. Таныг эмзэглүүлчихлээ ?

-Яахав дээ, амьдрал ийм л байсан хойно.

-Та урагтаа “Хүчтэн” гэж овог авсан юм билээ. Энэ нь утга билэг шингээж өөрөө өгсөн уянгийн халилтай нэр үү. Бас өөр юм байна уу?

-Ер нь бол манайхан нутаг усандаа хоёр нэрээр л их алдаршсан улс. Нэг нь шударгынхан гэж ярьдаг. Нөгөө нь хүчтэнийхэн. Намайг жишээ нь, найм дахь үеийн бөх гэж ярьдаг. Би бол гурван үеийг нь мэддэг. Цааш нь мэддэггүй. Ийм болохоор удмаа бодож, утга билэг шингээж авсан, олон түмэн өгсөн овог юм. Манай аав бол шударга Довчин гэж нутаг усандаа хүндлэгддэг хүн байсан. Ноёд дээдэс гэхгүй хэлэх юмаа хэнээс ч айхгүй хэлдэг, шулуун шударга хүн явсан. Нутаг орныхон нь хайрладаг, айж эмээдэг, үгийг нь сонсдог тийм хүн байсан. Багадаа аавынхаа тухай домог шиг юмнуудыг зөндөө л сонсч өслөө шүү дээ.

-Хяргас сумын Бугатын дэнж гэдэг газар хүний бага эмчийн газрын хүрэн дүнзэн байшинд та төрсөн гэдэг. 1943 оны хоёрдугаар сарын эхээр гэж уншиж байсан санагдаж байна. Яг өдрөө мэддэггүй юм уу. Эцгийнхээ 56, ээжийнхээ 37 насанд төрсөн юм билээ. Хоорондоо 19 насны зөрөөтэй улс байжээ дээ?

-Тийм. Олон насны , бүр 19 насны зөрөөтэй улс байсан юм. Би хоёрдугаар сарын 2 нд төрсөн юм шүү дээ.

-Өө, тийм үү. Яг өдрөө яаж тогтоов, та?

-Хоёр сарын 2-н л юм билээ. Яагаад гэвэл эмнэлэг надад Сүхбаатар гэдэг нэр өгсөн. Сүх жанжны төрсөн өдөр төрлөө гээд надад Сүхбаатар гэдэг нэр өгсөн юм билээ. Миний авга ах лам хүн байсан юм. Би тэр хүний хажууд өссөн. Лам ах маань чи 1943 оны цагаан морин жилийн хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн юм шүү гэж хэлж өгсөн.

-Тэгээд та тэр Сүхбаатар гэдэг нэрийг яагаад “тоосонгүй” вэ?

-Би зургаан настайдаа нэг айхтар өвдсөн юм билээ. Манай гэрийнхэн намайг Мөнх гэж дууддаг. Тэгсэн мөртлөө албан ёсных нь нэр Сүхбаатар гэдэг. Тэгээд лам ах, өвөө хоёр маань их жанжны нэр хүнддээд, таарч тохирохгүй байгаа юм болов уу гэж ярилцаад өөрчилсөн юм билээ.

-Баатар болох л учиртай төрж дээ. Их сонин дурсамж байна?

-Ингээд ярилцаж л дээ. Тэгтэл лам ах ер нь нэр нь бол Мөнх шүү дээ гэтэл буурал аав маань Баян болгоод нэмчих гээд Баянмөнх болгосон түүхтэй юм билээ.

-Таны ээж бол Хүдэр бөх гэж авгайлагддаг бөх хүний охин юм билээ. Харин таны хүү Гантогтох гэрлэхдээ удам харсан уу?

-Ай мэдэхгүй, тэр юмаа мэдсэн юм болов уу даа. Манай бэр чинь бас л Өндөрхангай сумын мундаг бөхийн удамтай хүн шүү дээ. Чухам тэр тухайд Гантогтох мэдсэн юм уу, ер нь.

-Та бол мэдээгүй юу?

-Би мэдээгүй ээ. Таван хүүхдээ гэр бүл зохиоход нэгийг нь ч заагаагүй. Орчин үеийнхээ ёсоор, өөр өөрсдийнхөө замаар л явцгаасан.

-Тийм үү, таны тухай олон домог байдаг л даа. Тэрний нэг том сэдэв нь хүүхдүүддээ гэрлэх хүнийг нь онцгой зааж зөвлөдөг гэх яриа. Гантогтоход нэг л өдөр увсаас нэг охин аваад ирсэн байсан л гэнэ. Тэр бүү хэл аварга Сүхбатыг ч охинтойгоо хүчээр суулгачихсан юм гэнэ лээ гээд л цуурцгаадаг байсан ?

-(инээв) Үгүй яахав дээ, олон түмэн тэгээд яриад л, хөгжөөд л байцгааж байг л дээ. Надад ямар хортой юм биш. Уг нь тийм байсан бол их зөв байж л дээ. Харамсалтай нь тэгж чадаагүй.

-Оодон хээртэйгээ нууц уралдаанд орж, түрүүлж байсны шижим үү. Сүүлийн үед морь уяад байгаа дуулдах юм?

-Би угаасаа моринд хорхойтой хүн л дээ. Миний аав бол удмаараа адуучин улс байсан. Аавыгаа дагаад адуу малтай ноцолдож өссөн. Өртөөний улаач ч хийж байсан. Чи ч юугаа мэдэх вэ дээ. Өртөөний гэдэг чинь орчин үеэр бол шуудангийн морь гэсэн шүү дээ. Тэгээд яахав дээ, агт хариуцаж байгаа юм чинь би надад нэг хонь дөхүүлж байх морь өгөөч гэсэн. Тэгсэн яагаад ч тийм морь надад таарчихсан юм. Сүүлийг нь борвиноос нь дээш тайраад хаячихсан морь таарсан. Мордоод л давхина галзуу юм шиг хурдалдаг тийм морь байсан. Нэг удаа овооны наадам дээр очоод байж байсан. Морьд уралдуудах гэж байна. Би оодон хээртэйгээ орчих уу, аав аа гээд гуйлаа. Би долоо найман настай л байсан. Аав за тэг дээ. Миний хүү сүүлд нь гараад, сүүлд нь давхиад ирээрэй гэж өхөөрдөөд л явуулж байсан. Би ч сүүлд нь явахаа ч мэдсэнгүй. Пар хийгээд л барианаас гарцгаасан. Миний оодон хээр ганцаараа цойлоод гүйцэгдэхгүй давхисаар барианд ороод ирсэн. Ойрхон газар байсан юм байгаа биз. (инээв)

-Өнгөрсөн зунаас хойш л таныг “эргүүллээ”. Утасдахаар морь уяж байна л гэж яриад байсан. Тэгээд таны одооны энэ ажил тань хэр амжилттай явж байна даа. Та ч нэг барьж авсан юмандаа ард нь гардаг хүн байх шүү ?

-Яахав ээ, би бол улсын наадамд нэг их уралдаагүй. Нэгдүгээрт, улсын наадмын гараа их будлиантай байсан. Би нэг сайн үрээгээ оруулсан юм аа. Гарааг нь би өөрөө очиж харсан. Тэгээд дэмий юм байна гэж ойлгосон. Сүүлд нь бас нэг ордог юм уу гэж бодсон. Тэгтэл нөгөөдүүл чинь баахан араб адуу авчирч уралдуулаад эхэлсэн. Монгол адуу уралдах боломж ер нь алга байна шүү дээ. Тэгээд яахав, хот тойроод л уралдаад байдаг юм. Хот тойрч уралдаад айраг түрүү аваад л байна. Чамлах юмгүй. Наадам нь бага болохоос бас ч гэж олон айраг түрүү авчихсан хүн шүү.

-Ер нь наадамд бага том гэж байдаг юм уу, аварга аа?

-Зэрэг дэв тогтоовол сумын наадам, аймгийн наадам, улсын их баяр наадам гээд ялгана шүү дээ. Гэхдээ л түрүү авчихсан зогсч байхад аль ч наадам сайхан л байдаг юм. Наадам гэдэг утгаараа эдлэх цэнгэл нь адилхан. Баярлаад л зогсч байдаг..Баярлах л гэж яваа хүн болохоос алдар цол горилж, уяачийн шагнал юм авах гэж яваа хүн биш шүү дээ.

-Алдар багадсан биш гэж үү?

-За, тийм л юм уу даа.

-Та ингэхэд сумын наадамд ер нь хэр олон зодоглосон хүн бэ?

-Хүүхэд байхад аманд ганц нэг гарч л байсан. Тэр чинь 12-13 тай л хүүхэд шүү дээ. Тэгээд анх 16 настай байхдаа анх Хяргас сумынхаа наадам барилдаад түрүүлж байсан. Өөр барилдаагүй.

-Залуудаа жилдээ 200 гаруй барилдаанд оролцдог байлаа гэж та номондоо бичсэн байна лээ. Одоо нэг жилд энэ хэмжээний барилддаг залуу бөх байгаа болов уу?

-За даа, одоо ер нь үгүй байх шүү. Нэг хэсэг чинь Монголын үндэсний бөхийн холбоо чинь бөх барилдуулахаа байчихсан юм ш дээ. Ерөөсөө л аймаг, цэргийн цотой бөх гэж хэдэн бөх барилдуулчихаад л сууж байдаг. Би чинь тэрийг чинь шүүмжилж, муутан болж, холбоо байгуулж бөх барилдуулж ингэж хөдөлгөж байж одоо харин бөхөө барилдуулдаг болсон.

-Тэр холбоо тань ямар нэртэй холбоо билээ?

-Мэргэжлийн монгол бөхийн холбоо. Надад жилдээ 250 удаа ч барилдаж байсан тооцоо байдаг. Тэр үед хагас бүтэн сайнгүй барилдаан болно. Хэд хэдэн барилдаан болно. Дунд нь аймгуудаар явж барилдана. Уулзалт өдөрлөг зохионо. Би монголын 230 –аад сумаар орж барилдсан хүн шүү дээ. Бүх аймагт очиж барилдсан. Барилдахын л өвчин. Барилдаан боллоо л гэвэл зодог шуудгаа аваад л очно. Ерөөсөө тэвчиж сууж чаддаггүй. Тэрнээсээ болж бай шагналын төлөө явж байна гээд шүүмжлүүлдэг л байсан. Тэрийг би ерөөсөө тоодоггүй байсан. Одоо бол энэ залуус бөхийн спортыг тэгж амьдарлаа болгож явж чадахгүй байна. Үнэхээр чадахгүй байна. Манай бөхчүүд бэлтгэл сургуулилтаа бол хийгээд л явж байгаа. Гэхдээ бүх амьдралаа бөхөд зориулж явах арга алга. Хажуугаар нь ажил төрөл , бизнес янз бүрийн юм хийхээс аргагүй. Тэгэхгүй бол амьдрах арга алга байна шүү дээ. Яг бөхөөр амьдарч байгаа хүн монголд нэг ширхэг ч байхгүй. Долоон сарын 11-нд монголд 28-30 мянган бөх зодоглодог. Гэтэл тэдний дотор яг бөхөөр амьдарч байгаа нэг ч хүн байхгүй. Ийм олон мянган бөхтэй, ийм олон мянган жилийн уламжлалтай энэ том бөхийн оронд нэг ч хүн бөхөөр амьдрахгүй байна гэхээр хэцүү байгаа биз.

-Монгол бөхийн ертөнцөөс олон төрлийн алхмуудыг түрүүлж хийж байсан хүний нэг та. Анх улс төрд орж байсан. Ардын их хурлын депутат болж байсан. Харин энэ карьераа яагаад орхичихсон юм бэ?

-Би чинь өөрөө бол түүхийн багш хүн шүү дээ. Нийгмийн ухааны мэргэжил гэсэн үг. Энүүгээрээ явж байгаад улс төртэй холбогдсон. Анх 1972 онд Улаанбаатар хотын депутат болсон. Тэгээд сүүлд нь 1990 онд АИХ-ын депутат болоод, дараа нь УИХ-д нэр дэвшсэн. Манай нутгийнхан надад санал өгөөгүй. (инээв) Ардчиллын хүн гээд өгөөгүй.

-Одоо хүртэл та АН-ын гишүүн хэвээрээ юу?

-Хэвээрээ байлгүй яадгийн. Би АН-ынхаа төлөө л явдаг хүн. Намын гишүүн нь яах вэ, би шударга ёс, үнэн бодит юмны төлөө л явдаг. Аль ч намын нөхөдтэй санаа сэтгэл нийлээд, үерхэж нөхөрлөөд явна. Гэхдээ эцсийн дүндээ шударга ёсны төлөөх үзлээ л хаяхгүй явах хэрэгтэй.

-Сонгууль болохоор намынхаа төлөө л явж өгөх үү?

-Явж өгнө. Намынхаа төлөө л үхэн хатан явна ш дээ. Бүгд л тэгдэг биз дээ.

-Мөөеө аварга бас АИХ-д сууж байсан ?

-Мөөеө сууж байсан.

-Тэр үед нөгөө хоёр эхнэртэй байж болох тухай санаачлага гарсан гээд л зөндөө хөгжилтэй түүх яригддаг. Та бас л явж байсан биз дээ?

-Байлгүй яахав. Миний нэг шавь тийм санаачлага гаргаад. Тэгээд багшаа та дэмжээрэй гээд л. Би гараа өргөж л байсан. Даанч нөгөөх санал нь хүрээгүй.

-Тэр шавь тань хэн гэдэг хүн билээ?

-Төв аймгийн Баян сумын хүн. ХААДС төгссөн, бөх барилддаг Гантөмөр гэж залуу байсан юм. Тэгээд л нөгөөх маань дэмжинэ шүү л гээд байсан. Үнэхээр л тийм юм байж болоод, олон түмэн хүлээж авах юм бол дэмжье л гэсэн. Дэмжлэг аваагүй.

-Мөөеө аварга бас дэмжсэн үү?

-Өө, тэр дэмжсэн байх. Төв аймгийн хүн юм чинь тэрийгээ яриад л тууж явсан байлгүй. Гэхдээ ч бас 420 хүнээс 144 хүний санал авсан юм шүү. Тэглээ гээд юу болох вэ дээ. 144 хүн чинь юу ч болохгүй шүү дээ.

-Зун тантай уулзах гэж ярьж байх үедээ таны номыг нэлээн анхааралтай уншсан. Залуу насны тань амьдрал тэр чигээрээ үүх түүх юм билээ. Зарим нэг барилдааны тухай асууж болох уу?

-Чамд асуугдах гээд л нэгэнт уулзчихсан юм чинь одоо яая гэхэв дээ. Асуумаар байвал асуухгүй юу.

-Дамдиндорж заантай барилдаж чадахгүй юм гэж нэг удаа Мөнхбат заанд (Мөөеө аварга )хэлжээ дээ. Тэгтэл “Унаад л бай, унаад л бай. Учир нь олдох биз ээ” гэж зөвлөсөн нэг хөгжилтэй дурсамж байнаа. Сонин ч, сайхан ч зөвөлгөө юм аа даа?

-(инээв) Манай хүн ер нь нэг тиймэрхүү л юм ярьдаг хүн шүү дээ.

-Тэр үед нь бол та сэтгэлийн хөдөлгөөнтэй л хүлээж авна биз дээ?

-Үгүй одоо унаад бай, унаад бай гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Дотроо бол таагүй л хүлээж авч байсан.

-Гэхдээ одоо бодоход бол сайхан л дурсамж юм?

-Сайхаан сайхан.

-Та унаад барилдааны эв таарахгүй байгаа бөхчүүдээ бодоод л яваад байдаг байсан юм билээ ?

-Бодоод явна. Бүр хойноос нь хөөж очиж барилдана. Хаана л барилдаж байна. Араас нь очоод л барилддаг.

-Өрсөлдөгчөө дайсан болтол ширгээж боддог ч байсан юм шиг ?

-Тийм. Айх, халшрах, тойрч явах тухай ямар ч ойлголт байхгүй. Энэ бол ялж сурахын төлөөх тэмцэл юм. Хичнээн унах нь вэ. Хэдийд, яаж барилдвал давдаг болох нь вэ. Түүнийгээ л үзье.

-Үүнээсээ болоод өс санамтгай, зуумтгай гэж харагддаг байжээ дээ?

-Нөгөө талаас нь л тайлбарлана шүү дээ. Миний амьдрал ийм юмнаас гадуур яваагүй. Би туулж л гарсан.

-Цоодол арслангаар начин болж байсан юм билээ. Улсын анхны цол. Мэдээж хамгийн гайхамшигтай мэдрэмж төрж байсан байх?


-Тэгэлгүй яахав. Одоо ч ялгаагүй начин болчихоод тугаа тойрч яваа залуу болгоныг хараад би өөрийнхөө начин болж байсан үеийг санадаг. Бүлтгэнээд начин болчих санаатай зогсч байгаа хүүхдийг хараад өөрийн эрхгүй өрөвддөг. Би өөрөө таних хүн байхгүй. Гурав давчихсан. Дөрвийн даваанд Архангайн Чалхаа гэдэг бөхтэй их удаан барилдсан. Тавын давааны ам угтуул авах хүртэл барилдсан. Тэр хүн сайн ч бөх байсан. Хаяж ирчихээд би аяга хар цай олоод уучихаж чадахгүй л явж байсан. Таньдаг хүн байхгүй. Ам угтуул хаана авдгийг мэдэх ч үгүй. Тэгж явснаа бодож тавын давааны өмнө ганцаархнаа бүтгэнээд зогсч байгаа залуу бөхийг хараад өрөвдөж, сэтгэл хачин болдог. Нутаг нугынхан нь бүччихсэн, нөмөр нөөлөгтэй, олуулаа яваа залуучуудаас илүү, олигтойхон дэмнэчих хань бараагүй, шоовдордуу, аргаа барсан залуу бөхийг харж би дотроо өрөвддөг. Бөхийн дэвжээ бол тийм амархан дэвжээ биш шүү дээ.

-Гэхдээ та тийм бөхчүүдэд туслачихна биз дээ?

-Одоо надад тийм бололцоо байхгүй. Гэхдээ тусалж явсан юмнууд бий. Байлгүй яахав.

-Одоо ч гэсэн, шавь нараараа дамжуулаад шийдчих бололцоо бий байлгүй дээ?

-Чадахгүй. Би ямар нэгэн тийм найраа майраанд тааруу хүн шүү дээ. Үгсэх, фракцид орох, элдэв лобби хийх юмандаа муу. За араншингаас маань ч болдог л биз. Өөрийн төрөлхийн үзлээс маань ч болдог биз. Харж, мэдэрч, өрөвдөж хайрлах гэдэг бол хүн ёсны зүйл юм. Гэвч спортод хүн ёсыг шударга өрсөлдөөнөөс дээгүүр тавих бололцоо байдаггүй юм.

-Олон шавь нараа улсын цол руу алхуулж байсан аварга шүү. Та намайг эмэгтэй хүн болохоор бөх мэдэхгүй гээд нарийн юм ярихгүй байх шиг байна?

-Алхуулсаан алхуулсан.

-Тэр чинь найраа биш юм уу?

-Найраа биш л дээ, хүү минь. Харамж юм. Аварга хүний хишиг юм. Аварга хүний залгамж залуу үедээ өгч байгаа итгэл, сэтгэлийн харамж .

-Гоё үг юм аа?

-Аваргын хишиг бол тэр бөхийн насан турш үүрч явах хариуцлага, сэтгэлийн их жаргал, бахархал бас ачаа юм.

-1964 оны тавдугаар сард 128 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт Мөөеө аваргатай (одоогийн алдраар нь авгайлав) тунаж давсан юм билээ. Тэгэхэд мань хүнийг “Бээжин давбал чи хаячих байх, Эрдэнэ-Очир давбал хэцүү дээ” гэж хэлэхэд нь та “Хэн нь ч давсан ганц суйлаад л хаяна” гэж хэлсэн гэдэг. Амандаа хүрч та түрүүлсэн. Амандаа бас бяртай байжээ дээ?

-Амандаа ч, биендээ ч бяртай л байх сайхан ш дээ. Гэхдээ тэр амны бярыг хэнд, хэзээ хэлэх вэ гэдэг бодох асуудал. Амны бяр хүнээс ховорхон л гардаг зүйл. Спортын шинжлэх ухааны үүднээс энийг тайлбарласан байдаг. Бие организмд гарч байгаа өөрчлөлт тамирчны сэтгэл зүйд мөн нөлөөлж байдаг гэж. Өөрөөр хэлбэл физиологид гарч буй өөрчлөлт психологид бас нөлөөлждөг гэж. Амнаасаа гаргачихаад түүндээ хүрч чадахгүй бол бас муухай. Тэгэхээр эрсдэлтэй бяр байгаа биз. (инээв)

-Номондоо та бүх юмаа бичсэн байна лээ. 1964 оны найман сард Сөгнөгөрийн амралтад Мөөеө аваргатай зодолдсоноо хүртэл…Бүх юмаа гаргаж өөрийгөө уудлая гэж бодсон бололтой. Эсвэл ардуудын дунд олон талтай яригдаад домог болчихсон баримтуудыг үнэнээр нь гаргая ч гэж санасан юм шиг?


-Аль аль нь. Миний гурван ном гарах юм. Одоо хоёр дахь дэвтрийг нь бичээд дуусч байна. Энэ орчлонд хүн болж ирээд туулсан бүх амьдралаа яг үнэнээр нь гаргаж тавьж байгаа юм. Засаж гоёх юм байхгүй. Худлаа гангарах юм байхгүй. Яг үнэнээр нь л үлдээе. Ард түмний дунд миний түүх хоцрог. Тэр амьдрал, тэр амжилтуудыг давтдаг хүн байна уу, байхгүй юу. Эцсийн дүнд тэд нэг дүн тавина. Тийм болохоор нэг ч ширхэг худал юм бичихгүй. Тэгж л ойлгох хэрэгтэй. Хоёр дахь дэвтэрт бол улсын баяр наадмаас гадна, дэлхийн дэвжээнд барилдсан бүх түүх, бүх барилдаанууд гарна. Дайн дажин шиг ч юм гарах л байх. (инээв) Нөхөрлөж явсан, өрсөлдөж явсан бүх хүмүүсийнхээ тухай үнэн түүхээ бичнэ. Гурав дахь ном гарсны дараа миний амьдралыг нэгтгээд дүгнэх байх. Зарим шавь нар маань надад хэлсэн. Та номоо “Хагас зуун жилийн ганцаардал” гэж нэрлэсэн байх юм. Та чинь одоо монгол төрийн гавъяа шагнал бүгдийг авсан, харин ч нэг гайхуулж яваа хүн юм биш үү. Бүх насаараа дэмжүүлсэн, ард түмнээрээ хүрээлүүлсэн ийм хүн байж ганцаардал гэж яагаад бичиж байгаа юм бэ гэж. Тэгээд би хэлдэг байхгүй юу. Тэр жич асуудал. Би түүнийгээ мэдэж байна. Төр засаг бол аль ч үедээ намайг муу үзээгүй. Ард түмэн ч дэмжсэн. Аль алинд нь би залбирна. Гэхдээ миний гурав дахь ном гарсны дараа уншаад “За энэ хүн номондоо Хагас зуун жилийн ганцаардал, миний ялалт” гэж нэр өгсөн нь аргагүй юм байна даа л гэж бодох болно гэж.

-Сөгнөгөрийн тэрнээс өөр Мөөеө аварга та хоёр ер нь гар зөрүүлж байсан юм уу?

-Үгүй үгүй. Яахав дээ, залуу улсууд наргиа болж байгаад нэг тийм юм болсон. Хэн хэн нь залуу байж. Надад ч алдаа байсан л байх. Уул нь тэр Завханы Баттогтохоос болсон юм. Сүрээн гээд л нэг кинонд дууддаг даа. Тэрүүгээр л нэг нэгийгээ шоглоод л хөөе Сүрээн гээд хашгирч байтал Мөнхбат уурлачихсан. Тэрнээс л болсон. Эхлэх нь бол залуу насны тоглоом шоглоомноос эхлээд, дуусах нь бол харин өөр зорилгоор дууссан юм.

-Аман мэхэнд та нэг удаа унаж байсан юм билээ. Хоёр цаг гаруй барилдсан гэдэг нөгөө алдарт наадмаар “Бид хоёрыг маргааш л барилдуудах байхаа даа” гэж ярьж байснаа шууд л “Би дэгээдсэн шүү…” гэж хашгираад л хийчихсэн гэж. Тэр бас их хөгжилтэй дурсамж байна лээ шүү ?

-Хөгжилтэй.

-Цаг хугацаа бүх юмны сүүдрийг арилгадаг. Хайр, үзэн ядалт, сэтгэлийн элдэв ан цав бүгдийг нь…Таных яасан бэ. Одооны энэ өндөрлөгөөс харахад юу бодогдож байх юм ?

-Энэ бол ингээд л түүх болоод дуусах ёстой. Дуусч ч байгаа.

-Таны 60 насны арга хэмжээг сурвалжилж байсан. Дэлхийн дэвжээнд барилдаж байсан, зүлэг ногоон дэвжээнд барилдаж байсан бүх хүмүүсээ та урьж хүндэтгэл үзүүлсэн. Мөөеө аваргыг бүр онцгойлон дуудаж хүлээсэн. Ирээгүй. Маргаашнаас нь л “Өө, Баянмөнх урилгынхаа хамт таксиных нь мөнгийг хамт хийчихсэн байж гэнэ. Түүнийг нь доромжлол гэж ойлгоод Мөөеө аварга ирээгүй гэнээ” гэсэн цуу тархсан байсан. Энэ ямар учиртай юм бэ. Та тэгж таксины мөнгө явуулсан нь үнэн юм уу?

-Хүний амьдралын 60 нас гэдэг бол бага биш өндөрлөг. Тэр үед би 62-той байсан. Тэгээд календарын насаараа ойгоо хийсэн. Өнгөрүүлсэн амьдралаа бүгдийг нь дүгнэж цэгнэсэн. Энэ амьдралыг минь бүтээлцэж өгсөн үе үеийн бүх тамирчиддаа би хүндэтгэл үзүүлсэн. Сургуулийнхаа хүндэт доктор цолыг өгөх улсуудын дотор би Мөнхбатыгаа оруулсан. Өөрөө саналаа гаргасан. Комиссынхон зарим нь татгалзсан. Болох болохгүй юм их ярьж явах юм. Архи мархи их ууж байна, энэ Мөнхбат. Ийм учраас ер нь хэрэг байна уу даа гэж. Тэгээд би зөрсөн. Надад бас хүсэл байна. Би ингэмээр байна гэж. Тэгээд шийдвэрээ гаргасан. Гэвч ирээгүй.

-Та бол сайхан тэврэлдэе л гэж хүлээсэн үү?

-Тэгсэн. Янз бүрийн тэмцэл, өрсөлдөөн гэдэг бол цаг хугацааны шалгуураар шалгагдаад, илааршаад түүх болон үлддэг юм байна гэдгийг л ард түмэндээ үзүүлэхийг хүссэн. Жаран насныхаа босгон дээр бие биенээ уучлая. Аатай омогтой, алдаатай, хийморьтой залуу насны явдлыг байгаагаар нь хайрлая л гэж хэлэх гэсэн. Гэвч ирээгүй.

-Та яг таксины мөнгө явуулсан юм уу?

-Тийм юм байхгүй. Би биеэрээ очиж, гэрт нь орж урилгаа өгсөн юм ш дээ.

-Та хоёр бол монголын ард түмний дунд домог болон хайрлагдсан цуутай сайхан аваргууд. Амьдрал тэмцэл, нөхөрлөл, уярал ухаарал, цаг хугацаа бүх юм та хоёрын дунд байсан байх. Сүүлдээ ардын дунд эв түнжингүйн сонгодог жишээ болон нөгөө хоёр Мөнх шиг гэж иш татагддаг онигооны баатрууд болж хувирчээ. Сайхан яриад, бие биенээ уучлаад, тайтгарч, уужирч болдоггүй юм уу ?

-Бололгүй яахав. Би бол тэр талдаа л байдаг хүн ш дээ. За, яахав би хатуу ширүүн үг хэлсэн юм байдаг байх, уучлаарай. Болох болохгүй юм бид хоёрын дунд байсан л байх. Ер нь бол их тэмцэл гэдэг их зөрчлийг л дагуулдаг эд юм байна. Энэ бүхэн зөвхөн чи бид хоёрын хэрэг явдал биш болж хувирнаа. Зарим нь хатгана. Элдэв дээдийн цуурхал тараана. Ингээд сүүлдээ их спортын тэмцэл, өрсөлдөөн биш. Ниймийн тэмцэл, сөргөлдөөн болж хувирвал яах юм. Хүмүүс ашиглаад явчихлаа шүү дээ, чи бид хоёрыг гэж би хэлдэг байхгүй юу. Одоо хоёулаа 70 хүрлээ дээ. Аятайхан байцгаая даа гэж би боддоггүй биш боддог. Уулзахдаа бид хоёр чинь ингээд сайхан уулзана. Сайхан ярина. Тэгээд л нэг хэсэг сайхан байж байтал сонин дээр нэг юм биччихсэн байдаг юм, нөгөөдөх чинь. Тэрэнд нь уур хүрээд би хариу юм бичдэг. Нэг сурвалжлагч ирээд асуухаар нь хариулдаг, хатуу үг хэлчихдэг.

-Хүүг нь сумод гарч ирэхээс өмнө таны хэлсэн үг гээд нэлээн хатуу үгний цуурай явдаг. Та юу гээд хэлчихсэн юм бэ ?

-Мэдэхгүй. Бас юу гэсэн гэнэ.

-Зүлэг ногоон дэвжээн дээр орыг чинь залгах хүн гарсангүй юу даа гээд нэг хэлчихсэн тал байна уу?

-Нэгд, би тэгж хэлээгүй. Үндэсний бөхийн холбооны ёс зүйн зөвлөл гэдгийг бид байгуулсан юм. Аварга арслангууд ороод тийм юм байгуулахгүй юу. Одоо энэ сахилгын зөрчил гаргасан, даваа худалдаж авсан энэ тэр гээд бүх юмыг хэлэлцдэг. Тэрний даргаар намайг тавъя гэсэн байхгүй юу. Би татгалзсан. Би үгүй ээ, болохгүй. Миний хүү, хүргэн хоёр ид барилдаж байгаа. Улсууд намайг хардаж сэрднээ. Миний хоёр хүүхдийн нэг нь зөрчил гаргачихвал би яах юм. Тийм учраас одоогоор Мөнхбатад барилддаг хүүхэд алга байна. Тийм учраас Мөнхбатыг тавьчих гэж би хэлсэн байхгүй юу. Тэрийг л үг болгож аваад явж байгаа нь тэр. Сүүлд нь надаас бас нэг сурвалжлагч асууж байсан. Энэ талаар. Тэгэхээр нь би хэлсэн. Би худал хэлээ юу. Үнэнийг л хэлсэн шүү дээ. Тэр үед хэн ч барилдаж байгаагүй. Одоо нэг хүүхэд нь сумо барилдаж байна. Монгол бөх биш. Ногоон зүлгэн дээр барилдаж байгаа хүн алга л байна ш дээ. Тэгээд би бүхэлд нь худал хэлээ юу. Хорин жилийн өмнөх үг, өнөөдөр хоёрыг чи нэг жигнээд үз л дээ. Би худал хэлж үү гэж хариулсан. Тэгээд л бичиж аваад явсан. Ийм л юм би хариулсан. Одоо би Мөөеө дээр нэг л томъёолол гаргачихаад байгаа юм.

-Ямар томъёолол ?

-Ер нь жилд нэг удаа л уулзаж байх ёстой хүн юм байна даа гэж.

-Юу гэсэн үг юм бэ, аваргаа?

-Олон уулзаж дотор сэтгэлээ уудлалцах гэж хүсээд байгуушгүй хүн юм даа гэж л би эцэст нь боддог болсон. Одоо бас арван хэд хоногийн өмнө нэг сонинд юм гаргачихсан л байна лээ.

-Хэн ?

-Хэн байдаг юм. Мөөеө л байхгүй юу. Артаг гэж бөх байсан даа. Тэр Артагийг Баянмөнх цалингийн ч цэсэн дээр гарын үсгээ олигтой зурж чадахгүй юманд гавъяат өгч яах юм гэж хэлж байсан гэж бичсэн байгаа юм. Тэгж ярилцлагандаа хэлсэн байх юм. Артаг бид хоёр чацуу. Сайхан нөхөрлөж явсан. Дэлхийн тэмцээн бүх юманд надтай хамт явж байсан. Маш ухаантай, ном их уншдаг ийм хүн байсан. Бичгийн ч соёл сайтай. Юун гарын үсгээ зурж чадахгүй гэж. Тэр маань бурхан болоод олон жил болж байна. Ийм муухай юм байж болох уу. Үхсэн амьд хоёрын хооронд хүртэл ингээд сэв тарьчихаар нь миний бүр дургүй хүрээд байх юм байна шүү дээ.

-Гэхдээ л Мөөеө аварга бол таны хамгийн гайхалтай өрсөлдөгч. Тэр таны дурсамжийн нэлээд хувийг эзлэдэг байх ?

-Миний өрсөлдөгч мөн. Гэхдээ надтай таван жил л барилдсан юм шүү. Би бол Мөөеөтэй таван жил л барилдсан. Тэгээд Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, сүүлдээ Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням гэж гурван үеийн аваргуудтай өрсөлдсөн хүн. Мөнхбат гоё өрсөлдөгч маань мөн ч гэлээ бүх насаараа миний өрсөлдөгч байгаагүй.

-Тэгвэл таны хувьд тэр хэн юм бэ ?

-Би сая томъёолчихсон шүү дээ. Мөнхбат бол сайн бөх.

-Тэр хүнийг бодож ямар ч үед өршөөдөг, хүндэлдэг, хайрладаг чанар нь юу вэ?


-Манай хүн монгол бөхдөө бол сайн бөх. Бусад юман дээр сайнтай муутай л хүн. Бие хаагаар бол надаас хамаагүй жоохон биетэй, бяр чадлаар хамаагүй дутуу атлаа эн тэнцүү хэдэн жил сайхан барилдана гэдэг бол тэр хүний мундаг бөх болохыг л нотолж байгаа юм.

-Яг Мөөеө аварга шиг, тэр хүний барилдааныг санагдуулдаг бөх харагдах юм уу?

-За даа, бараг байхгүй дээ. Мөөеө чинь бас барьцгүй орно. Барьцнаас мэх хийнэ. Дэгээднэ. Халз шуудагнаас гурван янзын барилаар барилддаг үндэсний бөхдөө бол яг тухайн он жилүүддээ сайн бөх шүү дээ. Ёс суртахууны хувьд л болчимгүй амтай, дандаа нэг тийм эвгүй цуурхал юм тарааж явдаг, хачин авиртай. Баръя барьж болохгүй тийм сонин барьцгүй яриануудыг хүний чихэнд аваачиж шургуулдаг тэвчихийн аргагүй зантай. Ийм ийм юман дээр л би дургүйцдэг. Бөх хүн, аварга хүн, баатар хүн бол шударга шулуухан л байх хэрэгтэй. Ард түмний өгсөн энэ их буян хишиг, төрийн өгсөн алдар хүндийг дааж явна гэдэг тийм амар юм биш шүү дээ.

-Хоёр Мөнхийн зөрчил явсаар шавь нараа хувааж, монгол бөхийн ертөнцөд гай тарьсан гэх хатуу шүүмжлэл бас явдаг?

-Нэгдүгээрт, шавь нараа хуваасан гэдэг асуудлыг би шууд тийм юм байхгүй гэж хариулна. Би маш олон шавьтай. Харин Мөнхбатад тийм тулах шавь нар байхгүй. Өсөхбаярыг аварга болдогоос л балиалсан. Энэ нь ч аварга хүний углуургатай зан чанар дээр суурилаагүй. Сүхбат, Гантогтох хоёрыг ид үед зогсоочих байх гэсэн горьдлогоор л зүгээр байхаар энийг нь ингэж байя гэж тэгсэн болов уу гэж би боддог юм. Тэрнээс биш Өсөхбаярын багш болох, түүнийг бөх болгосон хүн нь олон улсын хэмжээний мастер Ганбаатар гэж хүн байдаг. Тэр Ганбаатар чөлөөтийн хүн л дээ. Намайг “Шонхор” клубээ байгуулсны дараа “Тулгат” гэж клуб байгуулж байсан. Буур Жамъян гуайтай бол би дээд зэргээр нөхөрлөж явсан хүн. 1972 онд Архангайд гэрт нь очиж долоо хоног өвгөнтэй ярьж хөөрч явлаа. Хойтон жил нь өвгөн хотод орж ирж өвөлжсөн. Манайхаар ирээд би дагуулж явж сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэгмэд гуай дээр орж хүндэтгэлийг нь гардуулуулж, хотын захиргааны орлогч дарга Жаргал дээр хамт очиж байрыг нь хүсч ингэж явсан хоёр л доо. Архангайн төв дээр хоёулаа хамт ёолк ч тэмдэглэж байлаа. Хамгийн их уулзаж, ярьж хөөрч, хууч яриаг нь сонсч явсан хүн сүүлийн үеийн бөхчүүдээс бараг би л болов уу даа. Сайхан хүн байсан юм шүү.

-Б.Гантогтох гарьдийг зодог тайлах гэж байгаа юм гэнээ гэсэн нэг яриа яваад байна. Бас Баянмөнх хүүдээ багагүй садаа болсон хүн гэх ч шүүмжлэл байдаг. Нээрээ танаас болж түүнд ямар нэгэн саад тотгор учирсан байх тал бий юу?

-Миний хүүд ямар нэгэн хохирол байхгүй ээ. Улсын наадамд гурав үзүүрлэсэн. Би бол хүүгээ арслан хүн л гэж боддог. Улсын наадамд бол түрүүлж чадаагүй. Аварга болж чадаагүй. Бэлтгэл сургуулилтын хувьд мэдээж би хүүгээсээ юугаа харамлах юм бэ. Миний хүү бол сайн бөх. Гантогтоход муудаа эд нар тэр амжилтыг нь үнэлэхгүй байгаа юм биш л дээ. Ганцхан надад муудаа түүнд тээг тавьдаг.

-Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Батзориг, Одгэрэл, Цэрэнпунцаг нартай нэг үед өрсөлдөнө гэдэг ч өөрөө амаргүй тавилан биз. Ийм үе байсан ч юм уу, үгүй ч юм уу?

-Мундаг өрсөлдөгчидтэй заяасан. Сайхан даа. Ёстой бахархал. Хоорондоо ид үзэж байтал нь л дороос нь чанга чанга начингууд гараад ирсэн. Ёстой пижигнэсэн сайхан үе. Эд нартайгаа өө сэвгүй сайхан өрсөлдөж зохих амжилтыг байгуулсан. Ийм олон түрүүлсэн аварга хүний хүү энэ дайны барилдаж, улсынхаа наадамд гурав үзүүрлэнэ гэдэг надад бол хангалттай. Би хүүгийнхээ амжилтыг хэзээ ч чамлахгүй. Цаашаа ингээд энэ удам зогсчихгүй. Юм бий. Тэрийг бол би итгэлтэй хэлнэ.

-Чөлөөтөөр илүү амжилт гаргах байсан юм биш үү?

-Би ч тэгж боддог.

-Ер нь өөрөө бөх болъё гэж бодож энэ замыг сонгосон юм уу. Та чангаачихсан уу?

-Үгүй. Өөрөө сонгосон. Багаасаа миний машинд суугаад л бөхийн замд гарсан.

-Орос сургууль төгссөн байх аа?

-Тэгсэн. Өөрөө спортын бусад төрлүүдэд ч гайхалтай авъяастай хүн шүү дээ. Дургүй байсан бол би хичнээн чангаагаад орохгүй ш дээ. Өөрөө дурлаж хүсч л орсон.

-Бөхийн нэг хурал дээр харж байсан. Хүмүүс довтлоод, дайрч давшаад байвал та бол газар дээр нь хариуг нь өгнө дөө. Тэр харин их тэвчээртэй хүн шиг санагдсан ?

-Энэ их спортын ертөнцөд нэр цэвэр яваа ганц хоёрхон хүний нэг тэр мөн байх. Жижиг сажиг юм байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ би хувьдаа цаадахын чинь тэсвэр, соёл, ноён нуруу, ёс суртахууны төлөвшлөөр нь дотроо бахархдаг.

-Сүхбат аварга, Гантогтох гарьд нарын хөвгүүд барилдаж байна уу. Бөх болох сонирхолтой ач нар танд олон байна уу?

-Байна аа. Барилдах гээд л үзээд байгаа.

-Өвөөгийн нөлөө их биз ?

-Төрөхөөсөө л бөхийн орчинд унасан хүүхдүүд юм даа. Сүхбатынх ч, Гантогтохынх ч хоёр талаасаа бөхийн удамтай улсууд. Тэд барилдахгүй бол хэн барилдах вэ дээ. Ганцхан тэднийг бөхөд сургах ажил миний толгой дээр ирж байх шиг байна. Тэр нөхдүүд чинь бизнес ажил төрөл хөөгөөд хүүхдээ сургах, бэлтгэх тал дээр анхаарал сул байх юм байна ш дээ. Би ч залуудаа дэлхийн тэмцээн, бэлтгэл сургуулилт, үндэсний бөх гээд гэртээ тогтоогүй хүн. Гантогтохын дээд талын хоёр хүү маань бол хоёулаа сайн барилдаж байсан юм шүү дээ. Тэр хоёрыгоо би дасгалжуулж чадаагүй. Заримдаа ганцаараа байхдаа ач нараа бөх барилдуулах уу, яах уу гэж боддог л юм. Тэгээд ганц хоёрыг нь барилдуулах нь зөв байх гэж боддог. Бусад нь яахав дээ, эрдэм номын мөр хөөнө биз. Ингэхэд би айлын хүүхдүүдийг ингэж дураараа ярьж болж байна уу, ер нь. (инээв)

-Сүхбат аваргыг зодог тайлсан талаар танаас сэтгүүлчид их л асуудаг юм билээ. Та энэ шийдвэрийг наадам дээр мэдсэн гэдэг. Би харин огт итгэдэггүй ?

-Болсон явдал шүү дээ. Тавын даваа дуусч, зургаагийн даваа эхлэх гэж байхад над дээр ирээд л хэлсэн.

-Та тэгээд юу гэв?

-Чи энэ наадмаа л сайхан барилдаад дуусгачих. Тэрийг жич ярилцъя л гэсэн. Тэгээд л сууж байсан чинь нэг хартал Пүрвээ засуулчийг дагуулчихсан алхаж явна. Би яг тэр өдрийн үзэгчид шиг л цохилтод орсон ш дээ. Юу болчихов оо. Ингэж тоглоно гэж байхгүй. Ингэж эрхлэнэ гэж байхгүй. Үнэхээр шоконд орсон. Аварга надад шийдвэрээ дуулгасан л төдий шүү дээ.

-Гантогтохтой зөвлөсөн болов уу?

-Энэ ер нь үгүй байх аа. Гантогтох миний хажууд уйлаад суугаад байсан. Зөвлөөгүй болов уу.

-Олны хайртай аварга маань төрийн их баяр наадамд зодоглохгүй хэдэн жил болчихлоо. Өнөө зун ардын хувьсгалын 90 жилийн ой тохионо. Ийм ой дахиж болохгүй. Зодоглуулчих арга байна уу?

-Яадаг юм бол. Ярьж үзнэ дээ. 90 жилийн ойн тухай уулзаж ярьж үзнээ, ер нь.

-Эрүүл мэндийн шалтгаан бол байхгүй биз дээ?

-Бэртэл, гэмтлийн юм байсан. Одоо илааршсан. Бөх хүнд бэртэл гэмтэл авах юм байнга л тохиолдож байдаг. Хүнд шүү дээ.

-Аварга зодог тайлаад анхны ярилцлагаа надад өгч байсан. Шалтгаанаа “Энэ бол миний тэмцэл” л гэж хэлсэн. Ид сайхан үедээ тэмцлийн ийм сонин хэлбэр сонголоо гээд яг ямар үр дүн гарсан юм?

-1995-96 оны үед монголд нэг юм тодорсон. Баянмөнх аваргынх, Долгорсүрэн зааных гэсэн хоёр голомт энэ монгол бөхөд байна. Энэ хоёр голомтыг дарах ил далд “хөдөлгөөн” үүссэн. Тэр дайрлагадаа аварга Сүхбатыг их оролцуулсан. Тэр хүн ямар ч хамаа байхүй өөрийн зам мөрөөр явж байхад л татаж хутгаад байлгахгүй байсан. Баянмөнх гэдэг хүний хүргэн нь болсноороо ч хохирсон, шавь нь болсноороо ч хавчиж хяхуулсан. Манай Мөөеө мөн ч их үүрэг гүйцэтгэсэн дээ. Баянмөнхийн охинтой гэрлэж, дүрвэдийн хүргэн болоогүй бол халхын түмэн Агваансамдангийн Сүхбатыг гар дээрээ өргөөд л аваад явчих байсан гэж мэдэгдэл хийж байлаа. Олон жил сонин хэвлэлээр өөрөө ярьж хэлсэн. Хүн бол юмыг их мэдээтэй ярих ёстой юм байна гэж би боддог. Сүхбат яах вэ, баруун монголынхоо нэг хүүхэнтэй гэрлэж. Өөрийнх нь хүүхэд бүр япон хүнтэй суучихлаа шүү дээ. Хүний гэр бүл, дотоод сэтгэлийн асуудлыг эцэг эх яаж ч чаддаггүй юм шүү дээ. Одоо эргэж бодож ойлгож байгаа биз дээ. Надад таагүй сэтгэлээ нэг сайхан аваргад гаргаж, зүрхийг нь сэвтээлээ гээд хэн хожсон юм.

-Аварга хүний идеалдаа та өөрөө ч гэсэн сэв суулгахгүй явж чадсан уу ?

-Аварга та өөрөө энэ ард түмний хайр хүндэтгэл, энэ төрийн өгсөн алдар хүндээ дааж чадсан уу гэж асууж байна гэж би ойлголоо. Би ард түмнийхээ энэ далай их хайр буяныг, төрийнхөө өгсөн алдар хүндийг, амьдралаас надад оноосон хатуу хөтүүтэй нь хамт дааж л амьдарсан хүн.

-Одооны бөхчүүд 40 шүргэв үү, үгүй юу арагшаа суучих юм. Та бол тэдний насан дээр барилдаж л байсан биз дээ?

-45 настайдаа сүүлчийн удаа түрүүлсэн хүн шүү дээ. 50-тай байхдаа би шөвгийн дөрөвт нэг их зовлонгүй л үлдэж байсан. Одоо цагийн хүмүүс бидний үеийнхнээс үнэхээр өөр юм даа. Иддэг уудаг юмнаасаа болдог ч юм уу.

-Сүхбат аваргыг цагаан хоолтон болчихсон гэх юм. Үнэн үү ?

-Органик буюу ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж биеэ эрүүлжүүлж авсан байх. Би Тайландад эмнэлэгт явж байгаад нэг ирсэн чинь бүр танигдахын аргагүй болчихсон явж байна. Би бүр уулга алдсан. Арай ч хэтэрчихж ээ гэж л хэлсэн. Биеэ эрүүлжүүлж авъя гэж бодсон байлгүй. Одоо эргээд махан хоолондоо орсон байх.

-Эхнэрээсээ салаад явчихаж гэнэ ээ гээд л нэг хэсэг шуугисан ?

-Сонин хэвлэлээс л тэгж уншсан. Пижигнэсэн юмнууд авгай хүүхдээ дагуулчихсан л орж ирдэг. Сонин дээр болохоор салчиж сарничихаж гээд л бичдэг. Ямар учиртай тэгээд байдаг юм. Мэдэхгүй юм даа. Гэрт нь очихоор зүгээр л амьдардгаараа амьдарцгааж байгаа харагдах юм. Сүүлийн 20 жил энэ сонин хэвлэлээр чинь янз бүрээр бичүүлсээр байгаад манай гэр бүл бүр дөжирчихсөн шүү дээ.

-Үндэсний бөхийн сүүлийн 20 жилийн түүхэнд Аварга Сүхбат шиг гялалзсан од бараг байсангүй. Сүүлийн үеийн бөхчүүдээс үнэхээр л “төрчихсөн” хүн юм даа гэж харагдаж байгаа бөх байна уу?

-Би Санжаадамбад хайртай. Биетэй, чацтай, хүчтэй, удамтай, дайчин. Сүүлийн үед гарч ирсэн бөхчүүдээс аргагүй аваад төрчихсөн шинжүүдээрээ сондгой л харагддаг. Ноднин наадмын өмнө надаас сэтгүүлч ярилцлага авсан. Санжаадамба энэ жил яах бол гэж. Дөрөв, тав гэсэн хоёрхон давааг л нутгийнхан нь дэмжээд өгчихөөсэй. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд бас нэг хол явах хүүгээ дэмнээд өгчихдөг бичигдээгүй ёсон байдаг юм аа гэж хэлсэн юм. Архангайн бөхчүүд маань тэр үгийг минь анхаараагүй. Бууж өгөөд хүчээр хийгээд яв гэсэн үг биш шүү дээ. Дэмнэх ёсон гэж нэг юм байнаа даа. Ноднин ингээд өнгөрчихсөн. Энэ жил эрч нь жаахан буурчихсан маягтай л харагдаад байх юм. Зориг нь мохох гэж юм бий шүү. Хайрлаж, зөв дэмжих хэрэгтэй. Санжаадамбад сэтгэл зүйн хувьд, бэлтгэл сургуулилтын хувьд хийх юм зөндөө байна. Өнгөрсөн цагаан сараар би гадаадад байсан. Мөнгөнбаатарыг түрүүлсэн гэж сонсоод ёстой магнай тэнийсэн. Тэр чинь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ. Аймагт нь нөлөө бүхий бөх байхгүй. Тэгээд ганцаараа хэвтэж байхдаа боддог юм. Би нэг дөрөв давдаг болоосой. Тэгвэл энэ хүүг аваад начин болгоод өгөх юмсан гэж. Цаг хугацаанд аргагүй ноёлуулжээ. Цагийг эзэлсэн аварга хүн би ийм юм бодоод хэвтэж байх юм гэж даанч санасангүй явж дээ.

-Сүхбат аварга нэг удаа зөвхөн хар хүчээр бөх хүний амжилтыг битгий хараарай. Тархиараа барилддаг юм шүү гэж хэлж байсан юм. Тийм тархитай бөх ер нь харагдах юм уу?

-Олон сайхан залуучууд төрж байна. Байлгүй яахав. Би багш хүн. Олон зуун шавьтай. Одоо ч тэдэнтэйгээ ажиллаж л байна. Бичиг цаастай ч ноцолдож л байна. Нэгийг нь нэрлэчихвэл нөгөө нь гомдоно. Өөртэйгөө тасралтгүй ажилладаг тамирчин ер нь ховордоо юу даа. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Бид бөхийг унаж, давж байгаагаар нь дүгнэх гээд байдаг. Яалт ч үгүй авъяасыг аваад төрчихсөн бөх гэж байна. Яахын ч аргагүй төрчихсөн. Бас бөхийн эрдмийг эзэмшсэн бөх гэж байдаг. Эзэмшдэг.

-Мөөеө аварга та хоёр бол заяачихсан аваргууд уу?

-Төрчихсөн л амьтад.

-Дэлхийн бөхийн холбооноос 100 жилийн бөхийн оддыг тодруулсан гэсэн. Та тэдний нэгээр шалгарсан юм байна. Энэ тухай сонирхуулаач. Тэр шилдэг бөхчүүдийн амжилтыг үзүүлсэн CD ч гарсан гэсэн. Танд ирүүлэв үү?

-Ирсэн. Дэлхийн бөхийн холбооны 100 жилийн ой болсон юм. Одоогоос хоёр гурван жилийн өмнө. Тэгээд дэлхийн бөхийн холбоо ойгоороо дэлхийд амжилттай барилдсан бөхчүүдийн амжилтыг жагсаасан. 3000 гаруй бөх жагсаасан. Сүүлийн 100 жилд барилдсан бөхчүүдийг шүү дээ. Тэгээд зөвхөн олимп, дэлхийн аваргын тэмцээний амжилтыг хамааруулж шалгаруулсан. Чөлөөт бөхийн спорт бол сонгодог спорт. Их спортын төрөл. Энэ төрөлд хүч үзсэн тамирчдыг хамгийн онцлог амжилтуудаар нь жагсааж эрэмбэлж тодруулсан. Тэр жагсаалтад миний нэр 25-д бичигдсэн. Дэлхийн аваргын дэвжээнд би 10 жил тасралтгүй барилдсан. Тасралтгүй амжилт гаргасан. Таван олимпын наадамд оролцож, тавууланд нь амжилт гарсан. Энэ амжилтуудаар маань шалгаруулсан байна. Хамгийн өвөрмөц, онцлог үзүүлэлтүүдээр шалгаруулаад тэрийгээ дэлхий дахинд зарласан. Манай чөлөөт бөхийн холбоо ч хэлээгүй. Германаас хүн ярьж би мэдсэн. Америкаас хүн ярьж баяр хүргэсэн. Энэ бол монгол бөхийн амжилт. Би үнэхээр их баярлаж, бахархаж байгаа байхгүй юу. Яаж ч бодсон баярлана биз дээ. Би өөрөө ч мэдэхгүй явсан. 10 жил дараалан шагналт байранд орсон гэдгээ ёстой ажрахгүй явж байсан. 1964 оны Токиогийн олимпод аравдугаар байр,1968 оны Мехикогийн олимпод шагналт тавдугаар байр, 1969 оны Аргентины дэлхийн аваргад шагналт зургадугаар байр. 1970 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадад болсон. Би шагналт дөрөвдүгээр байр, 1971 оны Софийн дэлхийн аваргад мөнгөн медаль, 1972 оны олимпод мөнгөн медаль, 1973 оны Теграны дэлхийн аваргад шагналт дөрөвдүгээр байр, 1975 оны дэлхийн аварга Мискт болсон. Алтан медаль, 1976 оны Монреалийн олимпоос шагналт тавдугаар байр, 1977 оны Швецарийн дэлхийн аваргад зургадугаар байр. 1980 оны Москвагийн олимпын наадамд аравдугаар байр.

-Үнэхээр сүрлэг сонсогдож байна шүү ?

-Тийм үү. Амжилт өөрөө сүр хүч байдаг юм ш дээ.Агуу он жилүүд, агуу их хөлс хүч, агуу их тэмцэл энэ амжилтуудын цаана байгаа. Аварга, гавъяат, баатар юу юу билээ надад олон алдар бий. Тэр дундаас хорьдугаар зууны монгол бөхийн зууны манлай бөх, дэлхийн бөхийн 100 жилийн од гэх алдартаа бол би мөргөнө. За өвгөн явъя даа. Хөгшин маань надад нэг хоч өгөөд байгаа. Тэрийгээ хийе.

-Ямар хоч?

-Зурагтын мангаа гэж. (инээв) Би телевизүүдийн бүх мэдээллийн хөтөлбөрүүдийг үздэг. Улс төр, нийгэм, спорт, урлаг гээд бүгдийг нь. Оройн мэдээ эхлэнгүүт зурагтын урд. Тэгээд хөгшин маань манай зурагтын мангаа ирлээ гэж хошигнодог юм. Одоо байдгийнхаа баруун хаяа руу дөхөе. Би захын нэг хүүхдэд дуудагдаж ирээд ярилцлага өгдөг гар биш. Чамайг хүндэтгээд ирлээ. Амьдралаа ярьлаа, асуултуудад чинь хариуллаа. Дэмий гэж санасныгаа хасна биз. Дэмий биш гэж үзвэл тавина л биз. Пока….

Саарал кашмерин пальто өмсч, саарал кашмерин малгай духдуулсан домогт аварга ийнхүү өрөөнөөс минь гарч байна. Зарим үед нүдэндээ нулимс хуруулж, зарим үед завжиндаа инээд зурж их спортын ертөнцөд туулсан хагас зуун жилийн амьдралаа хүүрнэсэн энэ их аваргатай олон жилийн өмнө “болзоо” тогтоосон ч уулзах эв тааралгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Гадаа урин цагийн хөнгөн цэнхэр салхи сэвэлзэнэ. Тэрхүү тунгалаг аясыг даган дотор сэтгэл гэгээсэн ариусч, салхивчаар урсан орж ирэх гоо сайхан хаврыг тэвэрч үзмээр тийм танил догдлол эзэмдэнэ…Амьдрал ч гоё юм аа.
Last edited by barsa68a on Mon Mar 28, 2011 3:49 pm, edited 1 time in total.
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Барнаба » Mon Mar 28, 2011 3:28 pm

-Зүлэг ногоон дэвжээн дээр орыг чинь залгах хүн гарсангүй юу даа гээд нэг хэлчихсэн тал байна уу?

-Нэгд, би тэгж хэлээгүй. Үндэсний бөхийн холбооны ёс зүйн зөвлөл гэдгийг бид байгуулсан юм. Аварга арслангууд ороод тийм юм байгуулахгүй юу. Одоо энэ сахилгын зөрчил гаргасан, даваа худалдаж авсан энэ тэр гээд бүх юмыг хэлэлцдэг. Тэрний даргаар намайг тавъя гэсэн байхгүй юу. Би татгалзсан. Би үгүй ээ, болохгүй. Миний хүү, хүргэн хоёр ид барилдаж байгаа. Улсууд намайг хардаж сэрднээ. Миний хоёр хүүхдийн нэг нь зөрчил гаргачихвал би яах юм. Тийм учраас одоогоор Мөнхбатад барилддаг хүүхэд алга байна. Тийм учраас Мөнхбатыг тавьчих гэж би хэлсэн байхгүй юу. Тэрийг л үг болгож аваад явж байгаа нь тэр. Сүүлд нь надаас бас нэг сурвалжлагч асууж байсан. Энэ талаар. Тэгэхээр нь би хэлсэн. Би худал хэлээ юу. Үнэнийг л хэлсэн шүү дээ. Тэр үед хэн ч барилдаж байгаагүй. Одоо нэг хүүхэд нь сумо барилдаж байна. Монгол бөх биш. Ногоон зүлгэн дээр барилдаж байгаа хүн алга л байна ш дээ. Тэгээд би бүхэлд нь худал хэлээ юу. Хорин жилийн өмнөх үг, өнөөдөр хоёрыг чи нэг жигнээд үз л дээ. Би худал хэлж үү гэж хариулсан. Тэгээд л бичиж аваад явсан. Ийм л юм би хариулсан. Одоо би Мөөеө дээр нэг л томъёолол гаргачихаад байгаа юм.

-Мөөеө аварга та хоёр бол заяачихсан аваргууд уу?

-Төрчихсөн л амьтад. :-o :eek: :eek: :eek: :eek:

...Би захын нэг хүүхдэд дуудагдаж ирээд ярилцлага өгдөг гар биш. Чамайг хүндэтгээд ирлээ. Амьдралаа ярьлаа, асуултуудад чинь хариуллаа. Дэмий гэж санасныгаа хасна биз. Дэмий биш гэж үзвэл тавина л биз. Пока….


..........Баавартай хүмүүн юмаа.... Аргагүй л дэлхийн бөх юм даа... Тэр Мөөеө аваргын талаарх асуултууд болон яг дээрх копи-дсон асуултанд гоё хариулжээ... Сүүлд Пока гэдэг бол бүр лайтай. :-o :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby uuganaa_2491 » Mon Mar 28, 2011 3:35 pm

Сайхан ярилцлага болжээ. Энэ хүн Монгол бөхийн амьд домог юм. Мөөеэ аваргийн тухай гоё ярьжээ.
-Миний өрсөлдөгч мөн. Гэхдээ надтай таван жил л барилдсан юм шүү. Би бол Мөөеөтэй таван жил л барилдсан. Тэгээд Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, сүүлдээ Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням гэж гурван үеийн аваргуудтай өрсөлдсөн хүн. Мөнхбат гоё өрсөлдөгч маань мөн ч гэлээ бүх насаараа миний өрсөлдөгч байгаагүй.
Энэ бол гоё хэлсэн байна
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 28, 2011 5:24 pm

яг сонин дээрээс нь уншчаад дахиад уншлаа. хэхэхэ. хийсэн юмтай хүн сайхан юмөө. бөх талаасаа ярих юм байхгүй агуу бөх, хүн талаас нь жоохон дургүй байсан, энэ ярилцлага өөрчлөх шиг боллоо. үнэн ч бай худлаа ч бай, сайхан ярилцлага өгч. бүтээсэн юмтай хүн тэрүүгээрээ бааварлахад яах вэ дээ. эвтэйхэн сайхан л бааварлаж. 4 давчаад бүлтэлзээл зогсож байгаа дэмжлэггүй залуугийн тухай ярихад нулимс цийлэгнэх шахлаа. нээрээ л нутгийн ах нараараа бүчүүлээл сайхан байгаа залуусыг харахаар үнэхээр эвгүй бдаг байхдаа. Санжаагийн тухай, Мөнгөнбаатарын тухай бас л гоё ярьж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed Mar 30, 2011 12:20 pm

Дархан аварга Х.Баянмөнх: Аварга чинь барилдахаа болиод л уяач болсон шүү дээ


-Аварга Та амархан сайн уу? Хаваржаа тавтай юу. Хүч тэнхээ их үү?
-Сайн, сайн байна. Хаваржаа ч сайхан. Харин өвгөн аварга нь барилдахаа больсноос хойш уяач болж морь малын захад чөлөө цагаа өнгөрүүлдэг болсон шүү дээ.

-За тэгвэл морь хурдан байна уу гэвэл зохилтой байхнээ дээ?
-Хурдаан хө. Морьд маань миний уясан хэмжээнд л уралдаж байгаа. Тэгэхээр л болоо биз дээ.

-Барилдахыг бол Та хэнд ч заана. Харин уяачийн эрдэмд хэр суралцаж байгаа билээ?
-Би бол муухан л уяач. Гэхдээ хэнээр ч заалгаагүй. Уг нь өөрөө малчин ардын хүүхэд, багадаа наадмын морь унаж гийнгоо хангинуулж морин дэл дээр өслөө. Морины ажил, заслын талаар ерөнхийд нь мэднэ. Энэ дээрээ үндэслэн шинжлэх ухаанч аргыг морь уях аргад аминдаа хэрэглэж байдаг юм. Манай удмынхан ч адууч удамтай.

-Шинжлэх ухаанч гэнээ?
-Тийм ээ. Би уг нь морь, бөх, сур гээд Монгол үндэсний гурван төрлөөр улсын шалгалт авдаг сургалтын системийг өөрийн биеийн тамирын сургуульдаа нэвтрүүлсэн юм л даа. Тэгээд би морь уяхдаа тамирчин хүнийг дасгалжуулалтын ерөнхий циклүүдийг ашигладаг. Морь хүн хоёр чинь нэг нь хүн, нэг нь мал болохоос биш бас махбодийн бүтэц биологи нөхцөл нь яг адил. Тийм болохоор амьсгал задлах, тэнхээгээ хадгалах, тэвчээр суулгах гээд шинж бүхэн ойр. Ир орох үе ч гэж бий. Энэ тамирчин хүнд ч моринд ч байх. Ер нь тэгээд морь уралдах, тамирчин хүн марафонд (холын зайнд гүйх) гүйх хоёр адил гэж боддог. Ийм аргыг морио барьж хөнгөрүүлэхээс эхлээд л анзаарч байдаг. Үүнийгээ л шинжлэх ухаанч өнгө төрх гэж боддог доо.

-Та энэ тухайгаа том уяачидтай санал солилцдог уу?
-Үгүй ээ. Энэ санааг дуулсан ганц нэг хүн "зөв шүү" гэж байдаг юм. Гэхдээ тэд бие бялдрын дасгалжуулалтын онол мэдэхгүй. Зөвхөн Монгол арга ухаанаар л ажилладаг юм чинь.

-За тэгээд уясан морьд чинь хэр хурдалж байна даа?
-Гавиагүй ээ. Гэхдээ намайг баясуулж урамшуулаад сайхан давхиад ирдэг нь болоо. Миний морь түрүүлээсэй, айрагдаасай гэж бодох мөрөөдөх юм алга. Яахав. Нэг сунгаанд морь минь сайн давхичихвал уяач Баянмөнх баярлаж л байх жишээтэй.

-Энэ жил чинь том ойтой наадам болно. Бас Монгол туургатны морин уралдаан болно. Та уралдах л байлгүй?
-Тийм ээ. Морин уралдааны хувьд тун онцлог жил. Тиймээс морины ажлаа эхэлчихээд л байна. Энэ жилийн улсын наадамд эрлийз холихгүй Монгол морь уралдуулбал би наадна шүү. Ийм л бодолтой.

-Аваргаа Та бид хоёр баахан морь ярьчихлаа. Бөх рүүгээ жаахан орно байгаа даа?
-Баянмөнх хэрхэн барилдаж, улсын наадмыг хэдэн жил манлайлав. Ямар цол гуншигтайг хэн хүнгүй мэднэ дээ. Гэхдээ онцлог юм бий. Би бөхийн таван төрлөөр олон жил барилдлаа. Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 10 түрүүлж, нэг бөх түрүүлсэн тоог хоёр оронтой тоонд анх хүргэсэн гэдгийг захын бөх сонирхогч хэлэх байх. Харин миний нэг бахархаж явдаг нэг зүйл хоёр их ойд түрүүлж гурав дахь их ойд дөрөвт үлдэж байлаа. Тэр гурван их ойд дамжин барилдахад 30 жилийн цикл харагдаж байгаа юм. Энэ амжилт бол давтагдашгүй юм шүү. Бусад дархан аваргуудаас их ойд түрүүлсэн хүн байхгүй гээд бод доо.

-Та үндэсний бөхийн цолнуудыг яг дарааллаар нь авч байв уу?
-Даян аварга цолыг алгассан байдаг юм. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор түрүүлээд далай аваргаас дархан аварга болж байлаа. 1963 онд улсын начин болсноос хойш цолыг ээлж дараагаар нь бараг жил дараалж авсан даа.

-Самбо бөхөөр барилдсан амжилт чинь тун онцлог юм билээ. Энэ тухай жаахан тодруулна уу?
-1970-аад оны эхээр самбо бөхийн төрөл Монголд анх орж ирсэн. Улс орон өмнөө барьдаг бидний хэдэн бөх энэ төрлөөр эхэлж барилдсан юм. Эхний тэмцээнд орохдоо нэг их дасгал сургууль ч үгүй. Ингэвэл оноо авдаг тэгвэл оноо алддаг. Бас өчих гэдэг аюултай мэх байдаг тухай мэдэх төдий байлаа. Би самбогоор тив, дэлхийн таван тэмцээнд оролцсон. Тэгээд дөрвөн алт, нэг мөнгөн медаль авсан. Ер нь самбогоор ялагдана гэдэг юу байдгийг мэдээгүй л энэ төрлийг орхисон.

-Нэг удаа мөнгөн медаль авахдаа ялагдаагүй гэж үү дээ?
-Тийм ээ. Ялагдаагүй. Минскт болсон ДАШТ-нд би ЗХУ-ын бөхөөс илүү байсан. Гэтэл миний оноог будилуулаад намайг хоёрдугаар байрт оруулчихсан байлаа. Ингээд бид заргын бичиг мэдүүлж хэл ам болсон чинь тэмцээн зохион байгуулах комиссын дарга нь биднийг хүлээн аваад уучлалт гуйсан. Юу гэсэн бэ гэвэл шүүлт мадагтай болсныг зөвшөөрсөн. Гэхдээ нэг их зовлон байна гэсэн.

-Тэр нь юу байсан хэрэг вэ?
-Ярианы гол утга хоёрхон сая хүрэхгүй үгүйтэй хүнтэй Монголоос нэг тамирчин ирээд бөхийн хоёр төрөлд алт аваад явах болсон. Тэгвэл 250 сая хүнтэй ЗХУ-ын ард түмэнд би юу хэлэх вэ гэсэн санаа хэлсэн дээ. Би урд өдөр нь чөлөөтөөр алтан медаль авчихсан байсан болоод тэгсхийгээд заргаа зогсоосон. Ингэж мөнгөн медаль авсан. Уг нь ялагдаагүй нь чин үнэн байлаа.

-За тэгвэл сонгомол барилдаанд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Олимпийн хөтөлбөрт байсан л төрөл. Энэ төрөлд Улаанбаатар хотын аварга болов. Дараа нь сонгомол барилдааны Азийн тоглолт гэж Иранд болоход мөнгөн медаль авсан. Энэ нь Монголын тамирчид Азийн тоглолтоос авсан анхны медаль байлаа.

[b]-Чөлөөт бөхөөр бас олимпийн мөнгөн медаль авсан. Энэ бас онцгой үйл явдал гэгдэж байлаа даа.?[/b]
-Тиймээ. Би чөлөөт бөхөөр 15 жил барилдсаан. Миний жинд ЗХУ-ын бөхчүүд, дэлхийн нэр бүхий гурван аварга жагсчихаад хөдөлгөхгүй байсан. Гэхдээ би тэр дундаас гарч ирж дэлхийн аварга болж чадсан. Ер нь миний амьдралын гол нэг бахархал бөхийн гурван төрөлд аварга болсон явдал. Ийм бөх олон биш ээ. Монголд бол байхгүй, тийм бөх төрөх цаг ч хэзээ юм мэдэхгүй.

-Та таван олимпод оролцсон. Бас дэлхийн аваргын тэмцээн гээд... Энэ үед улсын баяр наадмыг олон удаа өнжсөн үү?
-Олимп, дэлхийн аварга, сайн санааны тоглолтод оролцож яваад дөрвөн наадам "тасалсан" байдаг. Тэр 1970, 1980-аад он бол миний ид үе, хэнд ч торохооргүй байсан цаг. Олон түрүүгээ алдсан гэсэн үг юм даа.

-Дэлхийн 100 жилийн бөхийн од цолыг хэдэн онд танд олголоо доо?
-Таван олимпод тамирчнаар оролцсон хүн дэлхийд цөөхөн. Би олимпод оролцохдоо тавууланд нь ялалт байгуулсан. Хоёр олимпод 10-ын дотор, хоёрт нь эхний тавд, нэгд нь мөнгөн медаль авч байлаа. Үүнээс гадна олимпийн төрөлд баггдаг их спортоор 10 жил шагналт болон медальт байрт шалгарсан амжилтыг маань үнэлж Дэлхийн бөхийн холбоо 2003 онд "Дэлхийн 100 жилийн бөхийн од" цолыг хүртээсэн билээ. Энэ бол Монгол бөхийн түүхэнд онцгой үйлс, хойч үеийнхэнд сургамжтай хэрэг юм даа.

-Бөхийн шинжлэх ухааныг хөгжүүлж байгаа хүний нэг нь Та. Тиймээс энэ талаар асуулгүй өнгөрвөл алдаа болох байхаа?
-Манай Монгол бөхийн түүхэн замнал олон зуун жилийн хөгжлийн явцыг судлана гэдэг бол том шинжлэх ухаан юм. Би Монгол бөхийнхөө түүхэн уламжлал, барилдааны талаар 30-аад жил судалгаа, хийж байна. Энэ сэдвээрээ дэд докторын зэрэг хамгаалсан. Бөх судлалын академийг байгуулсан. Монгол бөх судлал нь бусад шинжлэх ухаантай хэрхэн холбогдохыг судалгааныхаа гол зорилтоо болгож ирлээ. Ер нь бөх судлал гэдэг их нарийн л даа. Зөвхөн нэг сэдэв хэлэхэд барилдаанд нарны тусгалын өндөр нам, хоол унд, цаг агаар, бэлтгэл дасгалжуулалтын чанар хэрхэн нөлөөлхөв. Мөн тухайн бөхийн тэсвэр хатуужил, удамшил, зан араншин ямар юм гэдгийг олж мэдэхийг мэрийсэн. За тэгээд биологийн хувьд ямар нөлөө байна. Ер нь бөх хүн төрж байна уу. Нэг бол бэлтгэл сургуулийн хүчээр бөх болж байна уу. Ийм олон асуудалд хариу эрж олон жил судлав.

-Таны судалгааны ажил амьдрал дээр хэрхэн батлагдаж байна вэ?
-Зөв сайн судлахын тулд бодсон санаснаа практик дээр харах гол нь. Иймээс эхлээд бөхийн "Шонхор" клубыг байгуулж тэндээс сайн сайн бөхчүүдийг төрүүллээ. Аварга А.Сүхбатаас эхлээд арслан, заанууд Б.Ганбат, Д.Бумбаяр, Б.Гантогтох, О.Одгэрэл гээд л тоочвол олон арван бөх нэрлэж болно. Харцага Ж.Намжилдорж, начин Н.Эрдэнэбилэг, Х.Цэрэнхүү болон чөлөөтийн дэлхийн хоёр удаагийн мөнгөн медальт О.Пүрэвбаатар, гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Л.Сэргэлэнбаатар гээд нэмж болноо. Дараа нь тэр сайхан бөхчүүдээ боловсролтой болгохын тулд клубээ өргөтгөн дээд сургууль байгуулсан юм. Монгол бөх барилддаг хүн бол дээд боловсролтой байх ёстой гэсэн санааг би анх дэвшүүлсэн юм шүү дээ. Монгол бөхийн 666 мэхний талаар судалгаа хийсэн. Энэ жил дуусгана. Энэ сэдвээрээ эрдмийн цолоо ахиулах бодолтой доо. "Монгол бөхийн далайгаас түүсэн 666 дусал" нэртэй найман ном бэлтгэчихээд байна. Ингэж залуудаа амжуулж болох ажлыг барилдаж яваад өнгөрүүлчихээд нас хэвийсэн үедээ хийх гэж зүтгэж явна даа.

-Барилдах, эрдмийн ажил хийх хоёрын аль нь хэцүү санагдаж байдаг вэ?
-Барилдана гэдэг хэцүү шүү дээ. Даангүй над шиг олон төрөлд зодоглосон хүнд барилдаан бүрийн онцлогоос болж бэрхшээл тохиолдох нь элбэг. Барьц, мэх нь өөр, ёс журам нь бүр тэс ондоо. Бас жин барих асуудал гарна. Тэгвэл судалгаа шинжилгээ, эрдмийн ажил бол оюуны хүч шаардахаас биш бие махбодид ачаалал өгөх, зовоох нь барилдахаас арай л хялбар гэж болно. Гэхдээ нас ахисан хүнд оюуны их ачаалал хүнд юм шиг байна шүү дээ.

-Монгол бөх хөгжиж байгаа гэж хүмүүс ярилцаж байна. Энэ талаар таны санаа бодол ямар байгаа бол?
-Монгол бөхийн барилдаан одоо философич чанараа үнэхээр алдсан, агуулгаа ч гээсэн. Барилдааны дүрэм ч авах юмаар тун бага даа. Хоёр хүн барилдаад эцэст нь зөвхөн давах нь чухал. Яаж барилдав, мэх хийв үү. Удаан барилдав уу. Чанартай барилдаан гаргав уу тэр огт хамаагүй. Үнэн ч бай, худлаа ч бай давсан бол болоо. Ийнхүү даваа тоолдог хэт механик аргад шилжсэн. Даваа бүрийг цолтой болгосныг би буруу гэж үздэг. Яагаад гэхээр даваа болгон найраатай болсон гэсэн үг. Бөхийн цолонд ч чанарын үзүүлэлт байдаггүй.

-Тэгвэл барилдааныг яаж чанаржуулах вэ?
-Маш олон арга бий. Би Монгол бөхийн барилдаанд технологийн шинэчлэл хийх, барилдааныг чанаржуулах тухай журам дүрмийг эрт боловсруулж оюуны өмчийн баталгаа авсан. Гэтэл энэ маань Х.Баянмөнх автортой учраас тоогдохгүй өдий хүрлээ.

-Та барилдааны чанараас гадна цолонд бас чансаа байх хэрэгтэй гэж хэллээ?
-Ерөөс тав давбал начин, зургаа давбал харцага гээд л... Дараа нь яаж барилдсан ч огт давдаггүй байсан ч зогсдог газраа л зогсож байдаг. Жишээ хэлбэл зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат аварга 11 түрүүлсэн залуу дархан аварга Б.Бат-Эрдэнийн өмнө манлайд хэдэн жил зогссон шүү дээ. Ийм биш л дээ. Тухайн үед тэр бөх хэрхэн барилдаж байгаав. Тэр байдлаар цол дотор нь чансаа байх учиртай юм. Бас даваа бүхэн оноотой. Түүнийг тоолж чансааг гаргадаг. Ядаж улсын баяр наадмаар тэр чансааны дагуу дараалал тогтоодог байвал зохино. Бууж өгсөн бөхийн чансааг эрс ухраадаг байх нь зөв.

-Та удаан барилдах тухай асуудал дээр хөндсөн л дөө. Тээр жил хоёр Мөнх удаан барилдсанаасаа болж наадмаас хасагдаж байсан нь домог мэт яригддаг. Үүнд тайлбар сонсъё?
-Бид хоёр ердөө хоёр цаг гаруйхан барилдсан. Тэгээд хасагдаж байлаа. Хүн бүхэн мэднэ. Тэхдээ бид хоёр чинь хоёул улсын наадамд хэд хэд түрүүлчихсэн дархан аваргууд. Бяр мэх ойролцоо. Ийм бөхчүүд байсан юм. Өмнөх даваануудад бид хоёр хэнтэй ч таарсан 5-10 минут л барилддаг. Хоёр биенээсээ өөр бөхөд тордоггүй байсан юм. Улсын арслан, заан байсан ч удаж байсангүй. Гэтэл одооны удаан барилдааны рекорд бүр дөрвөн цаг гаруй биз дээ. Улсын арслан юм уу, гарди цолтой бөх гарч ирээд аймгийн арслантай үзээд л байна, үзээд л байна. Аягүй бол уначихна. Мөөеө бидний үед ийм тохиолдол даанч байсангүй. Тэгэхлээр бид хоёрын тэр удалт одоогийнхоос өөр нөхцөлтэй юм даа.

-За аваргаа, яриагаа өндөрлөх дөхөж байна. Энэ жилийн наадмын бөх ямар болох бол. Та л нэг юм хэлэх байх?
-Таах арга алга. Учрыг олоход хэцүү байна. Энэ гайгүй бөх гараад ирлээ гэхээр тийм цоорхой хүн алга.

-Цолоо ахиулчих сайн бөхчүүд байна уу?
-Байна аа. Миний тооцоонд 10 гаруй бөх байна. Нэрийг нь хэлээд ч яахав. Зарим нь баярлахад зарим нь гомдоно.

-Даян аварга Г.Өсөхбаяр одоо түрүүлж чадах болов yу?
-Мэдэхгүй ээ. Би ноднин Өсөхбаярыг үзүүр, түрүүнд хүрнэ гэж тооцсон. Харин Б.Ганбатад уначихна гэж бодоогүй л дээ. Уг нь нэг түрүүлээд дархан аварга болчихвол өөрт нь хэрэгтэй л юм.

Д.Цэрэннадмид
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Wed Mar 30, 2011 6:31 pm

-Энэ асуултыг асуухгүй өнгөрч боломгүй нь. Өнгөрсөн зун наадмын дараа хэдэн аймаг даншиг наадам хийсэн. Тэгэхэд баруун аймгийн хоёр ч наадамд зарим улсын цолтнууд очиж найраа хийлээ гэсэн шүүмжлэл гарсан. Тэнд таны нэр орсон байсан л даа. Та үнэхээр найраа хийсэн юм уу?
-Та яг миний ярихыг хүсч байсан зүйлийн талаар асуулаа. Бөхийн тухай, бөхчүүд, бөхийн хорхойтны талаар дагнан бичдэг “Бөх” сонин маань энэ талаар үнэн зөв ойлголттой байгаасай, ард түмэнд үнэн зөвөөр хүргээсэй гэж бодсон учраас энэ тухай ярихыг хүсч байлаа. Наадмын дараа би бэртэл авсан байсан л даа. Яасан гэхээр өмнө хөлийн тавагны мах тасарсан байсан нь сэдэрчихсэн хэрэг. Баян-Өлгийд очиж барилдаад эхний дөрвөн давааг дуустал хөл бүр гишгэж болдоггүй. Тэгээд тавын даваанд Ховдын нэг залууд уначихгүй юу. Тэгсэн намайг “найраа хийлээ” гээд л эхэлсэн. Бас тэндэхийн газар нь чулуу ихтэй, хөл гишгэж болохгүй байгаа надад бүр хүнд байсан л даа. Тэгэхээр нь би Говь-Алтайд очоод сайн барилдчихъя гээд гараад давхичихлаа. Манай нэг найз Солонгосоос ирчихсэн байсан. Намайг нутагтаа аваачиж барилдуулна, миний найз сайн барилдаарай гээд сүйд болж байсан. Тэгээд Говь-Алтайд хэд хоногийн өмнө очсон л доо. Барилдахдаа тавын даваанд А.Хосбаяр гэдэг залууг амалж барилдаад унасан. Тэр барилдааныг хүмүүс найраа гээд байгаа байхгүй юу. Бүр 5-6 сая төгрөг авсан, авахыг нь би харсан ч гэх шиг, иймэрхүү яриа гаргасан юм билээ. Тэр бүхэнд би няцаалт хийж байна. Тийм юм ерөөсөө болоогүй. Яахав, тавын даваанд унасан нь үнэн үү, үнэн. Нөгөө талаас хоёр ч газар тавын даваанд уначихаар хүмүүс тэгж хардах нь аргагүй ч юм болов уу даа. Би бүр Буянт гэж залууд дөрвийн даваанд уначих дөхсөн. Арай гэж даваад тавд Хосбаярт нь уначихаж байгаа юм чинь. Би бөхийнхөө буянд сайн сайхан амьдарч явна. Надад тэгж 5-6 сая төгрөг аваад худлаа унах шаардлага байхгүй л дээ. Ард түмэн намайг яаж барилдаж начин, заан болсныг мэдэж байгаа шүү дээ. Бэртэл гэмтэл гэдэг хэнийг ч ялгадаггүй, спортын хамгийн хүнд зүйл байдаг юм байна.

Нүдээр үзсэн хүний хувьд хэлэхэд 30аад минут барилдалгүй зогсож байгаад минут хиртэй утсаар ярьсан тэгээд унасан. Энэ бол гарцаагүй үнэн. Хосбаяр гээд байгаа залуу нь 3 4н даваандаа хүртэл хуудуутай л давсан.
Манай найзын таньдаг хүн л дээ. 6-10 саяын хооронд өгөлцөж авалцсан гэсэн.
Үнэнээ л хэлчинэ биз дээ. Үнэнийг хэлэхэд Өсөхөө, Мягаа 2зааныг ойгоор зун ирэхэд алтайн хэдэн бөхчүүдтэй сайхан үзэх нь дээ гэж бодож байсан юм. Урам хугалсан л даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jal » Wed Mar 30, 2011 10:52 pm

Баянмөнх аварга мундаг бөхөө, мундаг сайн тамирчин, гэхдээ ер нь дийлэнхи хүмүүсийн адил би дургүй лдээ, Хүн амьтанаас сонссон, уншсан зүйл дээр л тулгуурлаж энэ хүнийг үзэж чадахаа байсан, Олон бөхчүүдийн тухайлбал миний төсөөллийн шүтээн Хадбаатарын хамаг сайхан залуу нас, хамаг сайхан зүйлийг нь сороод авсан гэж боддог.

Та нар ер нь Хадаа аваргын талаар юу гэж боддог вэ, барилдахыг нь нүдээрэй үзээгүй ч миний сэтгэлд амилсан шүтээн минь.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Wed Mar 30, 2011 11:00 pm

Баянаа аваргыг бол дэмждэгээ. Зөв зүйлийн төлөө боловч аргачлал нь жаахан буруу.
Мэнгэт хар Цэрэндаш начинг маань Мөнхбат аварга найгүй архичин болгосон гэж манай нутгийнхан ярьдагийн байна лээ. Нас бартлаа архи уусаар байгаад мөнх бусыг үзүүлсэн дээ. Тухайн үед 2 мөнхийн дараа 2 Цэрэнгийн үе гэж яригддаг байсан гэсэн.
Нэг нь Цэрэнтогтох аварга юм шүү дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Wed Mar 30, 2011 11:46 pm

Бадруул wrote:
J@x wrote:Нэг нь Цэрэнтогтох аварга юм шүү дээ

Өөр хэн байдийн, ойлгоод л байна шд... :-o

За ёстой өнхрөөд байх юм биш л байна даг
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron