by Аагий » Wed Dec 20, 2006 10:59 am
Дрогба-н Америкийн «Нью-Йорк Таймс» сонинд өгсөн ярилцлагаас орчуулсан Мик
Таны намтараас харж байхад та хөлбөмбөгийн замналаа хамгаалагчийн байрлалаас эхэлсэн харагддаг. Яагаад өөрчлөх болсон бэ?
Намайг 11 настай байхад миний ах баруун хамгаалагч мөртлөө хэтэрхий олон гоол хийж байна гээд довтолгоонд тоглохыг зөвлөж билээ. Би ч их хичээсэн, тэгээд ч гоол оруулах нь ерөөсөө сайхан байдаг, давтагдашгүй сэтгэгдэл төрдөг болохоор л дуртай байдаг юм даа.
Францаас Англид шилжиж ирэхэд хэцүү байсан уу?
Би маш сайхан цаг агаартай Франц орноос ирсэн болохоор цаг уурт нь дасах хэрэг гарсан даа. Дасан зохицоход мэдээж цаг хугацаа хэрэгтэй ч чи энд л амьдрах ёстой нь үнэн юм чинь хичээхээс өөр арга байгаагүй, нэг ёсны сэтгэлийн дуудлага байсан гэх юмуу даа.
Хамгийн хэцүү нь юу байсан бэ?
Хэлний асуудал. Хөлбөмбөгт амар л даа, талбай дээр болж буй явц, дасгалжуулагч, багийн нөхдөө ойлгочдог. Гэвч гэр бүлтэйгээ хооллох юмуу дэлгүүр явах, хотоор хэсэхэд л амаргүй байдаг даа.
Челсид та гайхамшигтай гоолууд тухайлбал Барсад хийж байсан, таны бодлоор аль нь шилдэг вэ?
Би бүгд л чухал гэж боддог. Магадгүй би хүчтэй, азтай байж болно. Өнгөрсөн 2 жилийн дараа би сухам л Англид сайн тоглож чадна гэж бодох болсон. Энд маш шахуу хуваарьтай, амрах цаг ч гардаггүй шт. Эхний жилээ би 7 хоног л гэр бүлтэйгээ өнгөрөөсөн бол өнгөрсөн жил 15 хоног болж билээ. Энэ жил Дэлхий аваргын дараагаар л шахуу эхэлсэн болохоор их хэцүү байсан ч би маш сайн формтой байгаа шүү. Хэрэв чи байнга сэргэж чадвал чи хаана ч амжилт гаргаж чадна.
Яг одоо Андрей Шевченкогийн Челси дэх эхний жилийн талаар хүн бүр хаа сайгүй л ярьж байна. Зарим нь түүнийг аз жаргалгүй байна буцаж Итали руугаа явах хэрэгтэй гэж байх юм. Та түүний талаар юу гэж хэлэх вэ?
Би түүнийг яг надтай адил зүйл учирч байгаа л гэж боддог. Би түүний төлөө санаа зовохгүй, харин ч итгэдэг. Мэдээж Англичуудад хурд хэрэгтэй, Английн стиль бол их хэцүү шт. Тэр Миланаас шаал өөр хөлбөмбөг тоглодог газраас ирсэн хүн юм шүү дээ.
Би Интэрнэтээр тэнэж байгаад Тьерри Анри та хоёрын дүр байдаг видео тоглоом үзсэн л дээ. Тэрэн дээр Франц эр дэлхийн шилдэг гэж нэрлэгддэг, энэ талаар яриач?
Бид рекламдаж байхдаа тоглож байсан юм. Бидний хооронд хамаатны шахуу харьцаа байдаг. Би өөрийгөө шилдэг гэж зарлаад байдаг хүн биш. Энэ бол сэтгүүлч, фэнүүдийн л ярих ёстой зүйл байх. Хөлбөмбөгч бидний хувьд хувийн гэхээсээ илүү багийн тоглолт хийдэг хүмүүс шт. Теннис гээдл аваад үзэхэд Роже Федерерийг шилдэг гэхэд хэн ч гайхахгүй шт. Талбай дээр нэг номерийн дотлогч байгаад ч тоглолт болгонд гоол хийхгүй шт, паас хэрэгтэй.
Таныг болон Челсиг хүснэгтийн 2-т харахад сонин л байна шүү?
Намайг Англид ирэхэд бид бас л ингэж эхэлж байсан Арсенал биднээс 5 оноогоор тасарсан байсан, би 2-т байна гэдгийг ойлгодог. Энэ нь бидэнд сайн сургууль болж байгаа юм. Хүмүүс биднийг 2 жил аваргалсан болхоор л энэнд дасч өгөхгүй байгаам л даа. Тоглолт бүхэнд ялах хэрэгтэй, Арсеналыг хожчоод л дараагийн багт нь унаад байх юм бол жинхэнэ гамшиг болно доо.
Та Зааны ясан эргийн багийг Дэлхийн аваргын ссүлийн хэсэгт шалгаруулж чадсан, энэ нь таныхаар хир чухал байсан бэ?
Дэлхийн аварга гэдэг харваас л ямар чухал нь мэдэгддэг. 4 жилийн өмнө манай шигшээг хэн ч ивээн тэтгэдэггүй байсан, ямар улсын шигшээд ийм таагүй явдлууд гарч байгаагүй. Гэвч бид хийж чадсан, энэ нь бидэнд маш их зүйл өгсөн. Улсынхаа шигшээд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг, 2010 онд ч гэсэн их найдаж байгаа.
Тэр үеэр таныг Челсигээс гарах нь, Миланы удирдлагуудтай хоол идлээ гээд л их цуурсан, аль нь үнэн юм бэ?
Аль ч улирлын дараагаар хүмүүс шилжилт хөдөлгөөний талаар л ярьцгаадаг. Би дотроо Дэлхийн хамгийн шилдэг довтлогчдын нэг болно гэдэгтээ итгэдэг байсан. Тийм болоход хүргэх баг бол Жозэгийн удирдаж буй Челси. Эндээс явах ямар ч шаардлага байхгүй.
Таныг Стэмфорд Бриджид ирсний дараа ч гэсэн Челси дэлхийн төвшний тоглогчдыг авсаар л байна. Энэ нь танд хангалттай туршлага авна гэсэн найдлагыг төрүүлдэг үү?
Өрсөлдөөн их ширүүн байгаа. Хүн бүр л тоглох гэж хүсдэг. Гэвч манайд хүн бүр багтаа баярлаж тоглоогүй, талбайд гараагүй ч баг нь хожвол баяртай байдаг шүү. Хэн нэг хүн ялдаггүй харин Челси л ялж байгаа шт.
Та Америкт 2 жил дараалан ирлээ. Танд таалагдаж байна уу?
Үнэхээр таалагдсан шүү, шал өөр ертөнц байна, карьерээ энд ч дуусгах юм билүү хэн мэдлээ. Нээрээ хөлбөмбөг гэснээс энд хамаагүй өөр болсон байна шүү. D.C. United болон залуу Фредди Аду их таалагдсан.
BOOM!!!