Aagii_03 wrote:J@x wrote:Энэ жил Өсөхөө үзүүрлээгүй байхад нь Гантогтох Цэрэнпүнцагтай харьцуулсан стат бол бас шогийн л доо.
4 удаа үзүүр түрүүнд үлдээд Даян аварга
3 удаа үзүүр түрүүнд үлдээд гарьд.
Энэ ёстой утгагүй харьцуулалт болжээ Жаксаа. Ингэж харьцуулаад Өсөхөөгийн цолыг шог гэж байна гэж ойлгож байна. Нэг нь 4 удаа үлдээд 4 түрүүлсэн, нөгөө нь 3 үлдээд нэг ч түрүүлж чадаагүй. Асар том ялгаа байгааг цол нь ч харуулж байна. Тэгээд ч Гантогтох Ба аваргад үнсүүлээд, сүүлд нь Жижиг аварга нэг өгч үзүүрт хүргэж байсан. Гантогтох сайн бөх, арслан болчихсон байхад хэн ч гайхахгүй гэхдээ Сүхбат, Өсөхөө аваргуудаас дутуу гэдэг нь тодорхой, авсан цол үзүүлсэн амжилт нь ялгаатай байгаа нь шударга шд.
Тэр өшиглөж өшиглүүлдэгийн талаар бол яг үнэндээ юу болсныг мань мэдэхгүй. Тэр Мөнхбат аваргын хэлдэг л ер нь нилээн тодорхойлж байгаа байх. Бүгд л гайхсан, Өсөхөө ямар Сүхбатад унаж үзээгүй биш зүгээр барилдаад унахад бол тэгж асуудал болохгүй л байх, Сүхбат аварга ч хаячихаад гүйж явалгүй араас нь тэвэрч зогсож байгаад өшиглүүлсэн.
+ Сумьяа 4 үзүүрлэчихээд гарьд хэвээрээ л байсан шүү дээ... тэгээд 5 дахиа үзүүр түрүүнд барилдахдаа түрүүлж аварга болсон...