Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:33 pm

Aagii_03 wrote:
J@x wrote:Энэ жил Өсөхөө үзүүрлээгүй байхад нь Гантогтох Цэрэнпүнцагтай харьцуулсан стат бол бас шогийн л доо.
4 удаа үзүүр түрүүнд үлдээд Даян аварга
3 удаа үзүүр түрүүнд үлдээд гарьд.


Энэ ёстой утгагүй харьцуулалт болжээ Жаксаа. Ингэж харьцуулаад Өсөхөөгийн цолыг шог гэж байна гэж ойлгож байна. Нэг нь 4 удаа үлдээд 4 түрүүлсэн, нөгөө нь 3 үлдээд нэг ч түрүүлж чадаагүй. Асар том ялгаа байгааг цол нь ч харуулж байна. Тэгээд ч Гантогтох Ба аваргад үнсүүлээд, сүүлд нь Жижиг аварга нэг өгч үзүүрт хүргэж байсан. Гантогтох сайн бөх, арслан болчихсон байхад хэн ч гайхахгүй гэхдээ Сүхбат, Өсөхөө аваргуудаас дутуу гэдэг нь тодорхой, авсан цол үзүүлсэн амжилт нь ялгаатай байгаа нь шударга шд.

Тэр өшиглөж өшиглүүлдэгийн талаар бол яг үнэндээ юу болсныг мань мэдэхгүй. Тэр Мөнхбат аваргын хэлдэг л ер нь нилээн тодорхойлж байгаа байх. Бүгд л гайхсан, Өсөхөө ямар Сүхбатад унаж үзээгүй биш зүгээр барилдаад унахад бол тэгж асуудал болохгүй л байх, Сүхбат аварга ч хаячихаад гүйж явалгүй араас нь тэвэрч зогсож байгаад өшиглүүлсэн.

+ Сумьяа 4 үзүүрлэчихээд гарьд хэвээрээ л байсан шүү дээ... тэгээд 5 дахиа үзүүр түрүүнд барилдахдаа түрүүлж аварга болсон...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:35 pm

kayo wrote:Ба аварга тэгээд өөрөө бас жоохон хуншгүй юм шиг байгаан, тэр нэг жилийн цагаан сараар яалаа, ид байсан Өсөхөө, Сумаяаг хэвтүүлээд түрүүлж энэ тэр, цагаан сар чинь хамгийн шудрага, найраа байхгүй гээд бүгд үзэх дуртай ганц наадам байхад юү дутлаа гэж тэнд түрүүлж байгаан, монголд авж болох бүх л цол гуншин, шагнал урамшуулал бүгдийг хүртчихээд бүүр УИХ гишүүн болчихоод тэгэж түрүүлж л байдаг.

Гантогтох, Өсөхөө энэ тэрд бүгдэд нь өгчихөөд ганц найз Пунцагаадаа ганц удаа өгчихгүй, хэнийг авахаа мэдэхгүй дүлэгнээд байхаар нь Пунцагаа өөрөө очоод намайг авчихаа хөө гэсэн гэдэг.

Олимпод орно заавал тугч хийх гээд дайрна, жудогоороо бол үнэндээ дэлхийд хэн ч мэдэхгүй шдээ, ямар сайндаа оросын хөтлөгч билүү, энэ нөхрийг гурван удаа харж байна, яг ямар амжилттайг мэдэхгүйн, лав жуулчин байхаа гэдэг. Тэгчээд дэвжээн дээр юү ч хийхгүй гурван удаа дараалж торгуулаад ялагдаж байдаг.

96 онд сумьяагаар тугч хийлгэсэн... 92 онд П. Сүхбат хийсэн биз дээ? аварга ганц 2000 онд л хийсэн байх... тэр үед чинь тугч хийсэн хүн азгүйтээд байна гээд аваргаар бариулсан юм биш үү? тэр жудо энэ тэрийг энд яриад яхав дээ... монгол барах хүн байгаагүй болоод л яваа биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 2:37 pm

El Payaso wrote:яг заан болсон жил тэрний дараагийн жилдээ Гантогтох тун сайн байгаад тэрнээс хойш нөгөө хэддээ хүрэхгүй барилддаг байсан шиг надад санагдаж байна...


хувь хүний бодол до тээ, надад бол сонин л сонсогдоод байдаг юм. 2004 онд бол лут сайн байсныг нь хүн бүр хэлдэг, чи ч хэлдэг. Заан болсон жил болон дараа жилээс нь хойш 10 жилийн дараа шүү дээ 2004 он бол.

Тэр жил үнэхээр сайн байсан л даа, наадмын өмнөхөн болдог одоогийн наадмын сорилго, тэр үеэр бол тамирчдын өприйн барилдаанд Ганаа Өсөхөө аваргыг хутгаад, тэрийгээ хөмрөө болгож ард нь гараад давдаг юм. Үзүүрт жижиг аваргатай хоюлуу явган сууцан сонин барилдаж байгаад жижигхээн муриулаад унасан. Наадмаар Сумъяаг давсан... сайн байж дээ тэр жил бол, Мягааг гарт нь иргээд давсан...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby kayo » Fri Feb 11, 2011 2:39 pm

El Payaso wrote:
kayo wrote:Ба аварга тэгээд өөрөө бас жоохон хуншгүй юм шиг байгаан, тэр нэг жилийн цагаан сараар яалаа, ид байсан Өсөхөө, Сумаяаг хэвтүүлээд түрүүлж энэ тэр, цагаан сар чинь хамгийн шудрага, найраа байхгүй гээд бүгд үзэх дуртай ганц наадам байхад юү дутлаа гэж тэнд түрүүлж байгаан, монголд авж болох бүх л цол гуншин, шагнал урамшуулал бүгдийг хүртчихээд бүүр УИХ гишүүн болчихоод тэгэж түрүүлж л байдаг.

Гантогтох, Өсөхөө энэ тэрд бүгдэд нь өгчихөөд ганц найз Пунцагаадаа ганц удаа өгчихгүй, хэнийг авахаа мэдэхгүй дүлэгнээд байхаар нь Пунцагаа өөрөө очоод намайг авчихаа хөө гэсэн гэдэг.

Олимпод орно заавал тугч хийх гээд дайрна, жудогоороо бол үнэндээ дэлхийд хэн ч мэдэхгүй шдээ, ямар сайндаа оросын хөтлөгч билүү, энэ нөхрийг гурван удаа харж байна, яг ямар амжилттайг мэдэхгүйн, лав жуулчин байхаа гэдэг. Тэгчээд дэвжээн дээр юү ч хийхгүй гурван удаа дараалж торгуулаад ялагдаж байдаг.

96 онд сумьяагаар тугч хийлгэсэн... 92 онд П. Сүхбат хийсэн биз дээ? аварга ганц 2000 онд л хийсэн байх... тэр үед чинь тугч хийсэн хүн азгүйтээд байна гээд аваргаар бариулсан юм биш үү? тэр жудо энэ тэрийг энд яриад яхав дээ... монгол барах хүн байгаагүй болоод л яваа биз...

92 онд өөрөө хийсэн шдээ, ард яагаав Сүхбат инээгээл явдгүй юү. 2004 онд ч хийсэн билүү яалаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:40 pm

харин нэг хэсэг муудцан байгаад сүүлд буюу 2004 оны хавьд буцаад нэг сэргэж ирсэн... тэрнээс энэ хоёрын хооронд бол нөгөө хэддээ голцуу унах маягтай л байсан... Сумьяатай 4т таархад нь би бараг баярлаад Сумьяа Сүхбат гэсэн үзүүр түрүү үзэх нь гэж бодож байлаа... Сумьяа Ганааг бол голцуу хаячихдаг байсан... тэгсэн харин тэхэд их сайн бэлтгэлтэй бярдсаар байгаад сумьяаг давсан... хожим Сумьяа худал хэлээгүй бол өмнөх өдөр нь хоолны хордлого болж гүйлгээд бас тамирдуу байсан гэж яриж байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Aagii_03 » Fri Feb 11, 2011 2:40 pm

ЦАГААН wrote:
Aagii_03 wrote: Сүхбат аварга ч хаячихаад гүйж явалгүй араас нь тэвэрч зогсож байгаад өшиглүүлсэн.


надад бол дарж уначаад татаж босгож байна гэж харагддаг ш дээ, бичлэгийг нь сайн хараарай... Сумъяаг гар ачиж хаячаад гүйдэг шигээ гүйх ямар ч боломж байгаагүй...


Босож ирэхэд нь араас нь тэврээд зогссон шиг л санагдаж байна. (Бичлэгийг нь нэг олж үзье)Татаж босгосон ч байж болно. Тухайн үед тэд нар ид залуу, ид өрсөлддөг байсан үе нь болохоор маш хүчтэй өрсөлдөгчөө хөлийг нь авч хаячихаад, татаж босгоод зогсож байна гэж төсөөлөгдөхгүй л байгаан кк. Би бол баярлаад л гүйх байсан байх л гэж хардаад байгаан кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:42 pm

аа угаасаа тэр хоёрын хооронд бол яриа болсон нь гарцаагүй л дээ... тэгээд л харин Мөнхбат аварга бөхийн тогоондоо сүхбатын буруу харин энэнээс гадуур бол өсхөөгийн буруу гэж хэлж байхав дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 2:44 pm

El Payaso wrote:тэр барилдаанд бол Пунцаг ёстой өгсөн байх гэж боддог... арай л амархан унасан ш дээ... гол нь Пунцаг нөгөө хэдээсээ түрүүлээд бизнес энэ тэртэй орооцолдчихсон бөхөө гэх сонирхол нь арай бага байсан байж болох...


харин тиймээ, ядаж ганц нэг ах байсан бусдаасаа... 2002 онд баргилдаагүй нь юм. Манай нэг найзын үгээр бол Пунцагаа ах бэртэлтэй гэчээд 11-д спирт зөөсөн юм гэж авсан, би ч итгэдэггүй л дээ. Одоо бодоод байхад тэр 2002 түүний хувьд их боломжтой байсан санагддаг.

Сумъяа аварга заан болсон тухайгаа ТВ-гээр ярьж байсан:

"Пунцаг ах: чи юундаа зугтаад байгаа юм барилдах гэж гарч ирсэн юм бол мэхээ хийгээд цолоо авал даа..." гэхээр нь энэ ах гуай чинь юу гэнээ гэж бодоод дүрс гээд шууд дайраад хутгасчихсан гэж ярьсан... их л гоё сонсогдож байж билээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:45 pm

миний бас тун баттай эх сурвалжаас сонссоноор (тэр эх сурвалж нь улсын цолтой бөх... бөхийн тогоонд хар багаасаа л байсан хүн нэрийг нь хэлээд яхав...) Тэр наадамд сүхбат 7-ийн даваанд одгэрэл дээр очоод чамайг авлаа гэж авсан гэсэн... нөгөөх нь яж байгаа юм бэ гэсэн чинь чамайг үлдээвэл чи 8 дээр гар амар өгөөрэй гэсэн гэдэг... тэгээд нөгөө Одгэрэлийг шиддэг шоу чинь төрсөн юм гэж хэлсэн... би бол тэр хүнийг худал хэлхээргүй хүн гэж боддог...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:46 pm

харин спирт энэ тэр бол зөөсөн гэж яридаг л юм билээ... Завханых гээд Отгонбилэг энэ тэр ч дэмждэг байсан юм шиг байгаан бизнесийг нь...

Ганбатыг заан болсон жил бол уурлаад шууд Сумьяад өгчихсөн гэж хүмүүс яридаг... надад ч бас арай л амархан уначихсан юм шиг санагддаг...

Пунцагийн нэг гоёо юм нь маргаан гарвал шууд тахимаа өгөөд явчихдаг байсан... тэр жил цагаан сараар Сүхбатыг хавираад зэрэг л унасан гэж би харсан... тэгэхэд нэг Сүхбатын тохой руу зааснаа нөгөөх нь толгой сэгсэрсэн шуудхан тахимаа өгчихөөд яваад өгч билээ... нөхөр яг шүд зуугаад амжилт гаргая гэж брилдах биш илүү сэтгэлийн хөдлөлөөрөө барилдчихдаг байсан шиг... тэгээд дунд нь бизнес энэ тэрээ Бэгзээгийн асуудал гээд ялт ч үгүй саарсан л даа...
Last edited by El Payaso on Fri Feb 11, 2011 2:48 pm, edited 1 time in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Aagii_03 » Fri Feb 11, 2011 2:47 pm

El Payaso wrote:харин нэг хэсэг муудцан байгаад сүүлд буюу 2004 оны хавьд буцаад нэг сэргэж ирсэн... тэрнээс энэ хоёрын хооронд бол нөгөө хэддээ голцуу унах маягтай л байсан... Сумьяатай 4т таархад нь би бараг баярлаад Сумьяа Сүхбат гэсэн үзүүр түрүү үзэх нь гэж бодож байлаа... Сумьяа Ганааг бол голцуу хаячихдаг байсан... тэгсэн харин тэхэд их сайн бэлтгэлтэй бярдсаар байгаад сумьяаг давсан... хожим Сумьяа худал хэлээгүй бол өмнөх өдөр нь хоолны хордлого болж гүйлгээд бас тамирдуу байсан гэж яриж байсан...


Тэгэхэд бол үнэхээр бэлтгэл сайтай байсан л даа. Тэр жил чинь харин золгоон дээрээс нэг сууж мууж барилдаад байсан шд. Мягаагийн заан цолыг амсуулаад (бас сууж байгаад хөл алдаад), Сумьяаг илэрхий бярдсаар байгаад л дуусгасан. Сумьяа харин бас дараа нь нэг тийм юм яриад байдгийн, Сүхбат аваргад ачуулснаа бас хүүхэд байхдаа хийдэг байсан этээгээ өөрөө ч мэдэхгүй хийснээсээ болоод унасан л гээд байдгын кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Fri Feb 11, 2011 2:48 pm

El Payaso wrote: Сумьяа Ганааг бол голцуу хаячихдаг байсан... тэгсэн харин тэхэд их сайн бэлтгэлтэй бярдсаар байгаад сумьяаг давсан... хожим Сумьяа худал хэлээгүй бол өмнөх өдөр нь хоолны хордлого болж гүйлгээд бас тамирдуу байсан гэж яриж байсан...


унасан бөхийн шалтаг....Гантогтох тэр жил үнэхээрийн онцгой байсан... Сумьяа ер нь амархан цуцдаг хүн.. Гантогтох бол өөр...
Сумьяа-н хувьд бас үе үе л аймшигтай формтой барилддаг байсан шүү.... жишээ нь тэр Мягаа-д барьц сонгуулчихаад толгойг нь мушгиад давчихаад дараа нь Өсөхөөд унадаг жил гэхэд нээх сайн байгаагүй...

Би тэгэж боддог. Сумьяагийн хамгийн сайн формтой байсан жилд Өсөхөө нэг мордоод хаячихсан гэж боддог.... уначихаад уйлж байсан... тэр жил үнэхээр онцгой байсан....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 2:50 pm

El Payaso wrote:миний бас тун баттай эх сурвалжаас сонссоноор (тэр эх сурвалж нь улсын цолтой бөх... бөхийн тогоонд хар багаасаа л байсан хүн нэрийг нь хэлээд яхав...) Тэр наадамд сүхбат 7-ийн даваанд одгэрэл дээр очоод чамайг авлаа гэж авсан гэсэн... нөгөөх нь яж байгаа юм бэ гэсэн чинь чамайг үлдээвэл чи 8 дээр гар амар өгөөрэй гэсэн гэдэг... тэгээд нөгөө Одгэрэлийг шиддэг шоу чинь төрсөн юм гэж хэлсэн... би бол тэр хүнийг худал хэлхээргүй хүн гэж боддог...


соссон юм байна, миний сонссон хувилбар дээр бол Ганбодыг чинь авлаа шүү гээд байсан гэсэн. Тэр нь илүү үнэмшилтэй байгаа биздээ, Одгэрэлийг юу гэж авхав хөгшин Ганболд байхад... тэгэд Ганболдоор заан хийсэн л дээ Одгэрэл. Ба аварга ч гэсэн Ганболдыг авчихгүй Г.Баятбаярг нь авсан ш дээ, ид сайхан барилдаж байхад нь...Өсөхөө Сумъяа 2ыг тунагах компанит ажлыг дээдсүүд бүгд л хийсэн байгаа биздээ... азгүй нь Ганаа Бумбаярт хусуулчихдаг юм...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:51 pm

яг бяр шавхсан удаан барилдааднд сумьяа түрүүлж цуцдаг л даа... харин тэсэрсэн огцом бяр гаргах тал дээр сумьяа бусдаасаа илүү... Сумьяа барилдаан удаашраад цуцаад эхлэнгүүтээ эмч рүү явчихна... тэнд баахан гар хуруугаа лэнтдүүлж жаахан амарч байгаад л ирээд золгоод л шууд татаад хаядаг тохиол хэд хэд бий... Ганааг ялангуяа цагаан сараар нэг бас өөр юугаар ч билээ зааланд яг тэгэж хаяж байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Fri Feb 11, 2011 2:54 pm

Гантогтох чинь Бумбаяр-н өөдөөс яах ийхээ ч мэдэлгүй байж байгаад унасан шт... яг ч яс үзээд унаагүй байхаа.. Бумбаяр гуйгаад, аавынх нь шавь байсан болохоор мөн нутгийнх нь залуу... тэгээд яах учраа олоогүй байж байхад нь тахимдаж хусчихаад уучлаарай уучлаарай гээд л гуйгаад ирсэн гэсэн... хэхэ..
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 2:56 pm

Барнаба wrote:
El Payaso wrote: Сумьяа Ганааг бол голцуу хаячихдаг байсан... тэгсэн харин тэхэд их сайн бэлтгэлтэй бярдсаар байгаад сумьяаг давсан... хожим Сумьяа худал хэлээгүй бол өмнөх өдөр нь хоолны хордлого болж гүйлгээд бас тамирдуу байсан гэж яриж байсан...


унасан бөхийн шалтаг....Гантогтох тэр жил үнэхээрийн онцгой байсан... Сумьяа ер нь амархан цуцдаг хүн.. Гантогтох бол өөр...
Сумьяа-н хувьд бас үе үе л аймшигтай формтой барилддаг байсан шүү.... жишээ нь тэр Мягаа-д барьц сонгуулчихаад толгойг нь мушгиад давчихаад дараа нь Өсөхөөд унадаг жил гэхэд нээх сайн байгаагүй...

Би тэгэж боддог. Сумьяагийн хамгийн сайн формтой байсан жилд Өсөхөө нэг мордоод хаячихсан гэж боддог.... уначихаад уйлж байсан... тэр жил үнэхээр онцгой байсан....

Батэрдэнэ аваргатай үзүүрлэдэг тэр жилүүддээ ч мундаг байсан ш дээ... Пунцаг Мөнх Эрдэнэ хоёрыг хаяж эхний жилээ үзүүрлээд дараа жил нь Сүхбат Өсхөө Пунцагийг хаяж үзүүрлэсэн... тэр хоёр жил бол Сумьяа лаг байсан... 2001 онд бас сайн байсан гэж боддог... өсхөөд муриулаад хөөгдөж явахдаа шуудагнаас татаад дээгүүрээ давуулах гэж үзээд ялт ч үгүй доор нь орсон... өсхөө ч хярхад нь их гоёо мэдэрч мурисан л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 2:59 pm

El Payaso wrote:Пунцагийн нэг гоёо юм нь маргаан гарвал шууд тахимаа өгөөд явчихдаг байсан... тэр жил цагаан сараар Сүхбатыг хавираад зэрэг л унасан гэж би харсан... тэгэхэд нэг Сүхбатын тохой руу зааснаа нөгөөх нь толгой сэгсэрсэн шуудхан тахимаа өгчихөөд яваад өгч билээ... нөхөр яг шүд зуугаад амжилт гаргая гэж брилдах биш илүү сэтгэлийн хөдлөлөөрөө барилдчихдаг байсан шиг... тэгээд дунд нь бизнес энэ тэрээ Бэгзээгийн асуудал гээд ялт ч үгүй саарсан л даа...


Тэр ч бас л гоё чанар шүү... Түвчин заан байна... Пунцагаа Ганаатай 2000 онд жаахан тэгсэн дээ... юм учиртай л байх Ганаа 8 давах л ёстой хүн байж, Ба аваргаас барилдалгүй тахим авсан :ногоон:


El Payaso wrote:яг бяр шавхсан удаан барилдааднд сумьяа түрүүлж цуцдаг л даа... харин тэсэрсэн огцом бяр гаргах тал дээр сумьяа бусдаасаа илүү... Сумьяа барилдаан удаашраад цуцаад эхлэнгүүтээ эмч рүү явчихна... тэнд баахан гар хуруугаа лэнтдүүлж жаахан амарч байгаад л ирээд золгоод л шууд татаад хаядаг тохиол хэд хэд бий... Ганааг ялангуяа цагаан сараар нэг бас өөр юугаар ч билээ зааланд яг тэгэж хаяж байсан...


За тэгээд бүгд л сайхан барилддаг зэвүүн гарууд байсан даа... тийм болохоороо л ингэж олон жилийн дараа ч биднийг талцаж маргалдуулж байхгүй юу золигнууд чинь...

бүгд өөрийн гэсэн онцлогтой. Сүхбат аварга, Өсөхөө аврга 2ын онцлогийн тухай юу ярихав хүн бүр мэднэ. Тэр Сумъяа хурц хурц мэхүүд бол аймаар ш дээ... Сүхбат аваргыг цагаан сард 2002, 2003 онуудад шөвгийн 4, үзүүрт хусдаг 2 бол энэ ямархуу бөх гэдгийг шууд хэлээд өгнө. Гантогтохын тэр заан болсон Мягааг давсан 2 бол энэ хүн ямархуу зангарагатай авъяастай гар бэ? гэдгийг нь мөн хэлнэ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 3:00 pm

яхав би хоолны хордлого болоогүй бол Ганааг хаях байсан гэж байга юм биш гэхдээ 04 оны тэр наадамд Сумьяа арай л амархан унах шиг болсон санагддаг... хэнд ч тэгэж бярдуулж унаж байхыг нь хараагүй... яхав Ганаа давах байсан байх... гэхдээ сумьяа ч гсн форм алдсан юм байсан байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 3:02 pm

тэххх... сумьяагийн тэр бүх барилдаанаас мөнхэрдэнийг татаад хөмрөө болгоод 7 догонцоод давдаг л хамгийн гоёо санагддаг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Адмирал » Fri Feb 11, 2011 3:06 pm

Бас хонгодох мэхийг хамгийн сайн хийдэг бх гэж бодоод бдишт
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 3:06 pm

El Payaso wrote:Батэрдэнэ аваргатай үзүүрлэдэг тэр жилүүддээ ч мундаг байсан ш дээ... Пунцаг Мөнх Эрдэнэ хоёрыг хаяж эхний жилээ үзүүрлээд дараа жил нь Сүхбат Өсхөө Пунцагийг хаяж үзүүрлэсэн... тэр хоёр жил бол Сумьяа лаг байсан... 2001 онд бас сайн байсан гэж боддог... өсхөөд муриулаад хөөгдөж явахдаа шуудагнаас татаад дээгүүрээ давуулах гэж үзээд ялт ч үгүй доор нь орсон... өсхөө ч хярхад нь их гоёо мэдэрч мурисан л даа...


угасаа Сумъяа тэр 6-гаасаа цол авснаасаа хойш тасралтгүй шахуу шөвгөрсөн (ганцхан удаа 97 онд 5 дээр Өсөхөөтэй тунаад унасан) ганц л биздээ. Бусад нь лав ид үедээ 3-аас доошгүй шөвөг барилдаж болон барилдагүй алдсан... тэгэхээр Сумъяа бол тогтмол сайн барилдаж байсан. Харин түрүүлснээсээ хойш томоохон барилдаанд ганц чтүрүүлээгүй дээ. БӨ-д лав түрүүлээгүй , аварга болоод жижиг барилдаанд нээх их ороогүй биз тэр улсад түрүүлдэг л отгон түрүү нь байсан байхаа даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Fri Feb 11, 2011 3:07 pm

El Payaso wrote: 2001 онд бас сайн байсан гэж боддог... өсхөөд муриулаад хөөгдөж явахдаа шуудагнаас татаад дээгүүрээ давуулах гэж үзээд ялт ч үгүй доор нь орсон... өсхөө ч хярхад нь их гоёо мэдэрч мурисан л даа...


Тэр жил Сумьяа бүр онцгой бэлтгэл хийсийм гэсэн...хүчний бэлтгэлээ л гэхэд Японд базаасан гэсэн...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 3:09 pm

Адмирал wrote:Бас хонгодох мэхийг хамгийн сайн хийдэг бх гэж бодоод бдишт


:eek: гэхдээ Өсөхөөг хонгодоод хаяж болохгүй сайхан биетэй золиг болохоор улсад 6 унасан байхдаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Fri Feb 11, 2011 3:09 pm

тэххх... тэгээд сумьяа угаасаа тэрнээс өмнө ч зааланд ховор үзэгддэг байсан л даа... цагаан сар наадмаар л гарчихаад бусад үед нь чимээгүй байж байдаг байсан... барилдаанаа бас нэг их мэдэгдэхгүй судлуулахгүй гэж тэгдэг байсан юм болов уу гэж боддог... сүхбат өсхөө хоёр бол байнга барилддаг байсан даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 11, 2011 3:12 pm

Барнаба wrote:
El Payaso wrote: 2001 онд бас сайн байсан гэж боддог... өсхөөд муриулаад хөөгдөж явахдаа шуудагнаас татаад дээгүүрээ давуулах гэж үзээд ялт ч үгүй доор нь орсон... өсхөө ч хярхад нь их гоёо мэдэрч мурисан л даа...


Тэр жил Сумьяа бүр онцгой бэлтгэл хийсийм гэсэн...хүчний бэлтгэлээ л гэхэд Японд базаасан гэсэн...


бүх хүчээ шавхаад унасан бол харамсах юу байхав, санасан бодосноо хийж чадаагүй унасан болохоор л...
гэж авч байсан. Хүүхэд шиг уйлаад их инээдтэй шүү... :D

тэгээд тэр 2 -ыг тунагах ажилд бүх томчууд гар бие оролцож, түүний үрээр 4 заан төрүүлсэн дээ ...
тэгээд том цолтнуудын бөөгнөрөл болсон байх түүний араас 3 жил заан төрөөгүй байсаар 2005 онд Мөнхбаатар, Мягаа 2 заан болсон.

одоо гэхэд л арслангуудын бөөгнөрөл болоод сад тавихад бэлэн болсон байгаа биздээ. Олигтой заан гхээр Рагчаа, Өсөхөө 2 л байх шив дээ... харцагууд бас их бөөгнөрөөд байна уу даа гэж харагдаж байгаа. Сайн аймгийн арслангууд ч мөн адил олон байгаа... Энэ жил л энэ бөөгнөрлүүдийг цэгцлэх ёстой юм шүү дээ :ногоон:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron