Симао нь 1979оны 10сарын 31нд Португальд төрсөн. Тэрээр одоо Туркийн бесикташт клубт тоглодог. Хөлбөмбөгийн карьераа Португалийн Спортинг клубээс эхэлсэн юм. 1992онд тэрээр 13хан настайдаа Спортинг клубын хүүхдийн багт элссэн бөгөөд 1997оноос үндсэн багт дэвшсэн байна. Тэр Спортингод 2улирлыг өнгөрөөхдөө нийт 62тоглолтонд оролцож 12гоолыг оруулсан юм.
Давгүй тоглолт үзүүлж байсан тэрнийг Испаний хүчирхэг клуб Барселона 1999онд 15сая еврогоор өөрийн болгосон юм. Тэр Барсад өнгөрүүлсэн эхний жилдээ л нутаг нэгт Фигутай хослож лигтээ Депортивогийн дараа 2т оров. Гэвч дараагийн улирал дууссаны дараа тэрнийг нутгийнх нь Бенфика руу 12сая еврогоор зарав. Энэ нь тэр үедээ Португалийн лигийн рекорд үнэ байв.
Тэр Бенфикад ирсэн эхний улиралдаа л гайхалтай байж багийн ахлагч болж багийнхаа мэргэн бууч болсон юм. 2004-05оны улиралд багийнхаа бүхэл бүтэн 11жил хүлээсэн лигийн цомыг авахад гол үүрэг гүйцэтгэв. Симао лигийн бүх тоглолтонд оролцож 15гоол нийт 22гоолыг энэ улиралд оруулсан юм. Улмаар 2005оны зун тэрнийг Английн шилдгүүд болох Манчестер Юнайтед, Ливерпүүл тэргүүтнүүд сонирхож эхлэв. Ливерпүүл тэрний төлөө 12саяыг төлье гэхэд Бенфика татгалзсан хариу өгсөн юм.
2007оны 7сарын 20. Атлетико Мадрид тэрнийг 20саяар эгнээндээ нэгтгэв. 2009оны 4сарын 12ны өдөр тэрээр 100жилийн түүхт багийнхаа лигийн 4000дахь гоолыг хийв. 2009оны зун дасгалжуулагч Abel Resino тэрнийг багийн ахлагчаар томилов. 2009-10оны улиралд багаа Евро лигт түрүүлэхэд мөн Испаний хааны цомын финалд шалгарахад мөн УЕФА Супер цомд түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэв. 2010-11оны улиралыг тэрээр гайхалтай эхэлсэн бөгөөд 24тоглолтонд оролцож 6гоолыг оруулаад байсан юм.
2010оны 12сарын 22. Туркийн Beşiktaş клуб тэрнийг эгнээндээ нэгтгэв. Тэрээр Beşiktaş клубт нутаг нэгт Hugo Almeida болон Ricardo Quaresma нартай хамтран тоглож байгаа билээ.
Симао нь 1998оноос буюу 19хан настайгаасаа шигшээдээ дуудагдаж эхэлсэн юм. Тэрээр шигшээн дэбютээ 1998оны 11сарын 18нд Израйлын эсрэг хийж байжээ. Тэрээр дэбют тоглолтон дээрээ л гоол хийж өөрийгөө таниулсан юм. Харамсалтай нь 2002оны Дэлхийн аваргыг тэрээр бэртлийн улмаас өнжиж байжээ. Гэхдээ Симао нь шигшээнхээ хамтаар 2004оны Европын аваргаас мөнгө, 2006оны Дэлхийн аваргад 4т орж байсан юм. Тэрээр шигшээн хамгийн сүүлийн гоолоо 2010оны Дэлхийн Аваргад Солонгосын7:0р бут ниргэдэг тоглолтонд 2дах гоолыг нь хийсэн юм. Симао нь 2010оны 8сарын 27нд шигшээгээсээ зодог тайлснаа зарласан юм. Тэр Португалийн шигшээд нийт 85тоглолтонд оролцож 22гоолыг оруулсан юм.
Тэрний эхнэрийг Пилипа гэдэг. Тэд 2хүүхэдтэй. Хүүг нь Мартим гэдэг бол охиныг нь Мариана гэдэг.