Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jal » Wed Feb 02, 2011 9:55 pm

Залуучууд айхтар байна, Чулуунбат Санжаадамба хоёрынх бол миний харсан талаас хайна л байсан, телевизээр давтахад маргаан байсануу.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Lenin » Wed Feb 02, 2011 10:29 pm

jal wrote:Залуучууд айхтар байна, Чулуунбат Санжаадамба хоёрынх бол миний харсан талаас хайна л байсан, телевизээр давтахад маргаан байсануу.

Би бол Чулуунбатыг түрүүлж тохой хүрлээ гэж харсан.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Bayaraa » Wed Feb 02, 2011 10:58 pm

Ёстой сайхан, гал гарсан уран хурц барилдаанууд гарлаа. Манай үндэсний бөх ч чулуу шүү юун сумо :D.

Миний ээж Онгон сумын хүн онгон, молцог элсэн дээр хөл нүцгэн гүйж өссөн. Би ч бас багадаа Шар бүрдэнд олон зун очиж амардаг байлаа. Сүхбаатар нутгаас ингэж нэг сайхан бөх төрдөг юм байжээ. :-D
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Билгүүдэй » Wed Feb 02, 2011 11:38 pm

Bayaraa wrote:Ёстой сайхан, гал гарсан уран хурц барилдаанууд гарлаа. Манай үндэсний бөх ч чулуу шүү юун сумо :D.

Миний ээж Онгон сумын хүн онгон, молцог элсэн дээр хөл нүцгэн гүйж өссөн. Би ч бас багадаа Шар бүрдэнд олон зун очиж амардаг байлаа. Сүхбаатар нутгаас ингэж нэг сайхан бөх төрдөг юм байжээ. :-D

Миний эмээ Онгон сумых. Өвөө Нарангых. Манай гэрийхэн бөөн баяр нутгийн бөх түрүүллээ гэж. :mongol:
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby BuG » Thu Feb 03, 2011 12:11 am

Nutgiinhaa buhiig turuulehiig harah shan bailaa 79 onoos UB daa suuguul baigaa ch unasan gazar ugaasan us min Chonogol yum shuu dэ
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Realist » Thu Feb 03, 2011 12:18 am

Сайхан барилдаан боллоо, нутгын зүгийн бөх түрүүлээд сайхан л байна.
Цагаан сарын барилдаан ер нь их гоё үзүүштэй, залуу бөхчүүд сайн барилддаг шүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Thu Feb 03, 2011 12:18 am

Сүхбаатарын хүмүүс борооны дараах мөөг шиг л Мөнгөнбаатар түрүүлсэн гараад ирлээ дээ... За та хэдийн минь магнай тэнийсэнд би ч бас баяртай байна... Мөнхбаатар маань унасан нь ч болж...ккк... За сайхан шинэлээрэй манайхаан....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby J@x » Thu Feb 03, 2011 12:44 am

ЦАГААН wrote:
Чуугий wrote:Ганбаатар,Соронзонболд,Батбаяр,Бат-Эрдэнэ,Тогтохбаяр гээд Алтайхан бүгдээрээ уначлаа шүү.


Лхагваа нь бас унасан Суманчулуун унасан цэрэнтөгтөх үлдлээ

Манай аймгийн хэд ч хиарлаа даа. Сүүлийн үед жаахан муухан байх шиг байна. Сүүлийн хэдэн жил шуугиулж байгаа л даа. Улсын наадмын шөвгийн 4т 2 бөх үлдээд л. Ганхуягийг ч Соронзон бол хаясан л даа. Харамсаж явдаг л юм одоо. Тэгвэл Батсуурь аваргаас хойших улсын наадмын түрүүг ахин авахгүй юу.

За энэ ч яахав. Томчууд нийтээрээ муу байлаа.
Соронзон, Бат-Эрдэнэ 2 айтай байна аа. Шилж амлаад. Тв9-р л давталт үзсэн Соронзонгийн талаас л давтуулж байна лээ. Санжаагийн талаас харвал хайнцаа биш л харагдахаар байна лээ.
Санжаагийн талаарх бодол өөрчлөгдөж байна шүү ер нь. Барьцаа өгнө гэж хав барьчихдаг, өөрөө болохоор баглаж аваад л....
Харин Батсуурь манай аймгийн 2 сайхан бөхийг унагачихлаа. Сайн залуу шүү.

За тэгээд сүхбаатарынхан ч баяртай байна. Энэ баярыг мэдрэх сайхан шүү. Ганбаатар Соронзон 2оосоо ямар их кайфыг мэдэрч байв аа. Соронзон чинь манай баарны атаман ах маань шдээ :ногоон:
Сайхан баярлаарай.
Бөх сайхан боллоо


Бадруул wrote:Миний дэмжсэн бүх бөхчүүд уначихлаа... Би энэ наадмыг үзкүэээ... /Богдын хатандах/

Иймэрхүү юм ч болсон :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Saiza » Thu Feb 03, 2011 12:50 am

Санжаа лав 3 бна уу 4 удаа барьц сонгож давсан шүү.. Уг нь Соронзоо ч аатай амлаж аваад бараг л унагасандаа..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Чуугий » Thu Feb 03, 2011 12:51 am

3 удаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yes Man » Thu Feb 03, 2011 3:42 am

Санжаадамба зан аашын хувьд жаахан догодлолтой нөхөр байх шиг байналээ..... Тэгээд барилдаан нь угаасаа нил задгай яаж бол яаж бяраар л үзчих гээд дайрдаг барилдаантай.... Би хол явахгүй байх гэж найдаад байгаа... Эхлээд зан аашаа засчихвал их л хэрэгтэй юм даа.... Өдийд цэргийн арслан хүн ингэж байгаа юм чинь том цолд хүрвэл хажууд нь хүн байж суухын аргагүй юм болох байлгүй...... Чука арслан ч зоригтой барилдаад хаясан л даа......

Гарьд Доржсамбуу явахаа байжээ...... Одоо ид үеийнхээ хэд шигээ зодгоо тайлаад дүү үеийхэндээ мэхээ заагаад зөвлөөд явах цаг нь болж дээ.... Чимэддорж начин гарч ирэнгүүтээ л хөл авч наадаад хаячихсан шдээ....

Харин аатай ам авсан гэвэл манай Булганы начин Энхбат гурав дээр аатай ам авсан л даа..... Начин маань ч барьц шодож алдаад өргөх гэхэд нь сайхан хөлөө араар нь тавиад тогтож үлдсэн.... Өөрөө барьц сонгоод шидчээд яваад өгсөн.... Манай хүн энэн дээр нилээн ядарсан л даа..... Өөр хүн бол дараагын даваанд шууд унахаар байсан....

Соронзонболд гайхтал ам авсан шдээ...... Нээх сайн заан ч биш.... Ер нь заан цол хүндэдсэн шиг байгаа юм..... Цолныхоо хэмжээнд барилдахгүй байна шдээ..... Эрхэмбаяр, Ду.Батбаяр хоёр ойчоод өгдөг, ёстой хэлэх ч үг олдоогүй.....

Дөрөв дээр би ч Өсөхөө аварга Батсуурь начинг барахгүй гэдгийг мэдэж байсан л даа..... Ер нь Өсөхөө наадмаар яаж ийгээд гозойгоод зогсоод шодоод барьчихдаг болохоос биш сайн байхаа больсон шдээ.... Өнгөрсөн наадмаар унасанаас хойш даян аварга бол данга болжээ л гэж бодсон.... Гэхдээ Батсуурь начингын мэдрэмж бол аймаар юм байналээ......
Ганбат арслан араас нь ойчоод өгдөг..... Уг нь бяртай байх шиг байсан, бас л бэлтгэл дутуу хийсэний л шинж л дээ...... Цэрэнтогтох арслан ч сайн бөх..... За өндөр Баяржавхлан заан бол хүүхэд шиг хийсээд өгнө лээ..... Чука ч барилдаан бүртээ их итгэлтэй болжээ.... Ганц дайраад л дэвчихдэг...... Жижиг Өсөхөө, Сайнбаяр хоёр унадаг бол ёстой хэлэх ч үг байхгүй.... Хажууд нь ядаж хөгширсөн Мягаа заан бол хамаагүй сайн байгаа харагдсан.....
Пүрэвжав уг нь Мөнгөнбаатарыг бараг л хаясан шдээ..... Тэгж яаарч зүтгэж байдаг...... Сүхбат аварга хэзээ ч тийм юман дээр яаарч байдаггүй дээ....... Мөнгөнбаатар арслан ч барилдааны туршлага гэж овоо зузаан гэдгээ л харуулж давсан.....

Мягаа заан арслан Ганхуягыг туршлагаар илүүрхэж давналээ..... Уг нь ч унаж л явсийм.... Энхбат начин харин заан Рагчааг бол зүгээр гарч ирээд элэглэж хутгаад л дэвчихсэн.... Батсуурь начин хурц арслан дээр жоохон хүлээцтэй барилдахгүй хэт яаарч байж алдаа гаргаад ашиглуулчихсан......

Цацабшир начин Энхбатыг амлаж аваад өөртөө итгэлтэй барилдааны санаачлага гартаа аваад л хамж дайраад хариу хөмрөөнд орчихсон..... Зай өгөлгүй бие нилээн ойр байсан учир Энхбат доор нь орж мөр түрүүлж газардсан..... Тэрнээс жаахан зай байсан бол Энхбат начин аваад залчих байлаа..... Мягаа заан сүүлдээ барилдах ч сонирхолгүй болсон шдээ..... Мөнхбаатар амар даваа авсан..... Харин Мөнгөнбаатар арслан Бат-Орших харцага хоёр гоё барилдсан.... Мөнгөнбаатар гоё ч хөмөрсөн...... Оршихоо ч сайн тогтсон..... Гэвч дархан мэх давчихсан л даа...... Чука арслан өөртөө итгэлтэй гарч ирээд хавираад даанч барьц тэрэндээ салаад өөрөө гараараа түрүүлээд газардчих шиг болсон...... Хальт харахад тэнцүүхэн газардсан ч Санжаадамба -ын гуя түрүүлж хүрсэн байна гэсэн...... Би ч баярласан л даа.....

Мөнхбаатар арслан дараагын даваанд Мөнгөнбаатарыг авах болов уу? гэтэл хоёр арсланг үлдээгээд начинг авчдагым..... Цацабшир өмнөх даваа шиг өөрөө санаачлага авч барилдсан бол нухах байлаа шдээ...... Гэхдээ Мөнхбаатар арслантай болдоггүй юм уу? бүү мэд нэг л өөртөө итгэлгүй барилдаад уначихсан..... Тэр том биетэй хүнтэй зайнаас хурдаар барилдвал ашигтай баймаар....... Чука давах гэж үзсэн..... Гэхдээ даваандаа хэт яаарч байгаад хашир арслангын хариу мэхэнд ойчсон доо....

Үзүүр түрүү бол чунаг болсон..... Арслан Мөнгөнбаатар Мөнхбаатар арслантай яаж барилдахаа мэддэг бололтоймаа..... Барьцандаа хүрээд л хөмрөөд л болоо..... Мөнхбаатар яаж давахаа биш, яаж хамгаалахаа л бодож байлаа...... шд.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby nadmid » Thu Feb 03, 2011 9:51 am

Сайхан барилдаан боллоо. Ирэх жилийн наадам л гоё болох нь гэж харагдаж байна. Чулуунбат ирэх жил начнаар тогтохгүй ээ. Сайхан ч залуу, сайн ч бөх. Харин манай бөхбилэгтийнхэн нэг л тааруу юм боллоо. 5 дээр Рагчаа заан Амарзаяаг авсан бол уг нь...
nadmid
 
Posts: 41
Joined: Thu Jan 14, 2010 8:06 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Идэрээ » Thu Feb 03, 2011 10:06 am

Бүх форумыхандаа сар шинийн мэнд хүргэе. Миний үзэж байсан сувгийн давталтаар лав ялтчгүй Цанжаадамбын гуя түрүүлж хүрсэн байлээ. Чулуунбат үнэхээр гоё барилдаантай залуу байлээ
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby CB » Thu Feb 03, 2011 4:46 pm

2 жил дараалаад улсын цолгүй бөх түрүүлчихвүү. Залуус нь ингэтлээ сайжраад бна уу, цолтнууд нь хангалтгүй барилдаад бна уу. Томцуул нь ам авахдаа ч гэсэн улсын цолтнуудаа амлаад, аймгийн цолтнууд тунаад бгаа харагдна лээ. Бөх үзээгүй удцан чинь танихгүй залуус яасан ч олон болцон юм. Аймгийн цолтнуудаас бараг ганц таньдаг нөхөр бсан нь Мөнгөнбаатар байх шив. Сайхан ч барилдлаа. Одтой ч байлаа. Пүрэвжав, Чулуунбаатар 2 дээр бол туршлагаа үнэхээр харууллаа. Аль эртний л аймгийн арслан биз дээ. Сүхбаатараас дэмжээд өгчих томхон бөх байхгүй болохоор наадамд явдаггүйн байх даа. Дээр бгаа олон Сүхбаатарчууд хэдэн цаас хандивлаад начин болгочооч. Нас нь явчлаа шд хэхэ.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Чуугий » Thu Feb 03, 2011 5:06 pm

Мөнгөнбаатар чинь 77оных байх шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Thu Feb 03, 2011 6:12 pm

хөөх мөнгөнбаатар тийм хөгшин юм уу? Би энэ Мөнхбаатар арслан энэ тэртэй нэг үе гэж ойлгоод байдаг байсан ш дээ... тэгвэл ч карьерийнхаа төгсгөлд түрүүлж л дээ... ёстой үнсгэлжингийн үлгэр шиг хэхэхэ... гоёо барилдсаан Мөнгөнбаатар... тэр хөмрөө нь ёстой аймаар байв ш дээ... Энхбат начин бас их гоёо барилдаад байна шүү сүүлийн хэдэн барилдаан... Энэ Цацавшир их сайхан бие хаатай залуу юмаа... би уг нь мөнхбаатарыг нухчихаасай гэж харсан нэг л болсонгүй шив... Санжаагийн барилдаан дээр бол унахад хайнаа байсан миний харснаар... гэхдээ чука мэх хийсэн гэж үзээд түүнд даваа өгч болох...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Thu Feb 03, 2011 6:15 pm

гэснээс би бас сүхбаатар талын хүн ш дээ... хэхэхэ... мөнххааных л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Чуугий » Thu Feb 03, 2011 6:51 pm

Буянтоо аваргын нутгийн хүн байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Thu Feb 03, 2011 9:08 pm

За үнэхээр сайхан барилдаан боллоо.Залуучууд үнэхээр гоё барилдаан үзүүллээ.Мөнгөнбаатар ч олон жил хөдөлмөрлөж байгаа даруу төлөв шударга барилдаантай гүндүүгүй залуу шиг санагддаг.Улсын цолд эрт л хүрэх байсын.Мөнгөнбаатартаа ирэх жил улсын цол аваарай гэж хүсье.
Батсуурь ч үнэхээр ямар ч үед байнгын формтой байх юмаа.Харин би аймагт түрүүлээд а/а яагаад болчихгүй улсад үзээд байдгийг нь ойлгодгүй юм.а/н цолтой улсад үзэх амаргүй ш дэ.Аймаар мэдрэмжтэй зальжин барилдаантай залуу юм. :-D чамайг улсын начин болчиход ард түмэн баярлах байхаа.
Бөхчүүд маань хэн давж хэн унасан нь хамаагүй сайхан барилдаан боллоо.Дандаа нэг хүн түрүүлбэл утгагүй ш дээ.
Харин нэг юм бодогдоход Бат-орших бол үнэндээ цаашаа ахихгүй санагдсан.Явцгүйээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Thu Feb 03, 2011 11:39 pm

Нөгөө 60 чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэдэг шиг л болж дээ, бөх.
30-40 айхтар зөрүүгүй бөхчүүд байна.
Энэ хэдийн хэн нь ч түрүүлж үзүүрлэж магадгүй.
Наадамд ийм юм болвол алав аа.
Мөнгөнбаатар аварга цол аваад л.
Бөхчүүд бараг бүгд адилхан бэлтгэл хийгээд, бүгд л адилхандуу барилдаантай болсон юм шиг.
Дээр нь энэ нэг барьц сонгуулах гэж үнэн **н** дүрэм байна. Санжаа, Соронзон 2 маргалдаад л, үлдсэн хугацаанд нь эмч рүү яваад л тэгээд л барьц сонгочдог...
За тэр бүүр дээр үеэ больё, арай сүүлийн Сүхбат шиг, Сумъяа шиг, Пунцаг шиг, Жамъянпүрэв шиг сайхан барилдаантай, үзэхэд урамтай бөхчүүд байхгүй болоод л байна, энэ дүрэм нтр хэвээрээ байгаад л байвал нэг л их хүчний бэлтгэл хийсэн, тариа хийлгэсэн, их спорт гэж мэддэггүй, бүх барилдаан барьц сонгосон л юм болно доо...Угаасаа ч тэгдэг болчихсон л байна л даа.
90-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн тэр жилүүдэд бөх ямар сайхан байв аа.
Барьц нтр сонгож заваардаггүй тэр үед бол энэ Санжаа, Содном, Мөнхбаатар, Ганбаатар, Соронзон хэн байдийн одоо гайгүй гээд байгаа нөхдүүд тэр 6 залуу заан битгий хэл Бумбаяр, Доржсамбуу, батзориг, Одгэрэл, Жамъянпүрэв нтрийн гараас ч гарахгүй, шидүүлж л байгаа.
Аварга нь аварга шиг, цолгүй нь цолгүй бөх шиг байх хэрэгтэй, аварга нь аварга шиг арангатай, эрхэмсэг барилдах хэрэгтэй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Чуугий » Fri Feb 04, 2011 1:12 am

Цоомоо wrote:Нөгөө 60 чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэдэг шиг л болж дээ, бөх.
30-40 айхтар зөрүүгүй бөхчүүд байна.
Энэ хэдийн хэн нь ч түрүүлж үзүүрлэж магадгүй.
Наадамд ийм юм болвол алав аа.
Мөнгөнбаатар аварга цол аваад л.
Бөхчүүд бараг бүгд адилхан бэлтгэл хийгээд, бүгд л адилхандуу барилдаантай болсон юм шиг.
Дээр нь энэ нэг барьц сонгуулах гэж үнэн **н** дүрэм байна. Санжаа, Соронзон 2 маргалдаад л, үлдсэн хугацаанд нь эмч рүү яваад л тэгээд л барьц сонгочдог...
За тэр бүүр дээр үеэ больё, арай сүүлийн Сүхбат шиг, Сумъяа шиг, Пунцаг шиг, Жамъянпүрэв шиг сайхан барилдаантай, үзэхэд урамтай бөхчүүд байхгүй болоод л байна, энэ дүрэм нтр хэвээрээ байгаад л байвал нэг л их хүчний бэлтгэл хийсэн, тариа хийлгэсэн, их спорт гэж мэддэггүй, бүх барилдаан барьц сонгосон л юм болно доо...Угаасаа ч тэгдэг болчихсон л байна л даа.
90-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн тэр жилүүдэд бөх ямар сайхан байв аа.
Барьц нтр сонгож заваардаггүй тэр үед бол энэ Санжаа, Содном, Мөнхбаатар, Ганбаатар, Соронзон хэн байдийн одоо гайгүй гээд байгаа нөхдүүд тэр 6 залуу заан битгий хэл Бумбаяр, Доржсамбуу, батзориг, Одгэрэл, Жамъянпүрэв нтрийн гараас ч гарахгүй, шидүүлж л байгаа.
Аварга нь аварга шиг, цолгүй нь цолгүй бөх шиг байх хэрэгтэй, аварга нь аварга шиг арангатай, эрхэмсэг барилдах хэрэгтэй.

:eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby meesh » Fri Feb 04, 2011 11:17 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Адмирал » Tue Feb 08, 2011 9:50 pm

Цоомоо wrote:Нөгөө 60 чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэдэг шиг л болж дээ, бөх.
30-40 айхтар зөрүүгүй бөхчүүд байна.
Энэ хэдийн хэн нь ч түрүүлж үзүүрлэж магадгүй.
Наадамд ийм юм болвол алав аа.
Мөнгөнбаатар аварга цол аваад л.
Бөхчүүд бараг бүгд адилхан бэлтгэл хийгээд, бүгд л адилхандуу барилдаантай болсон юм шиг.
Дээр нь энэ нэг барьц сонгуулах гэж үнэн **н** дүрэм байна. Санжаа, Соронзон 2 маргалдаад л, үлдсэн хугацаанд нь эмч рүү яваад л тэгээд л барьц сонгочдог...
За тэр бүүр дээр үеэ больё, арай сүүлийн Сүхбат шиг, Сумъяа шиг, Пунцаг шиг, Жамъянпүрэв шиг сайхан барилдаантай, үзэхэд урамтай бөхчүүд байхгүй болоод л байна, энэ дүрэм нтр хэвээрээ байгаад л байвал нэг л их хүчний бэлтгэл хийсэн, тариа хийлгэсэн, их спорт гэж мэддэггүй, бүх барилдаан барьц сонгосон л юм болно доо...Угаасаа ч тэгдэг болчихсон л байна л даа.
90-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн тэр жилүүдэд бөх ямар сайхан байв аа.
Барьц нтр сонгож заваардаггүй тэр үед бол энэ Санжаа, Содном, Мөнхбаатар, Ганбаатар, Соронзон хэн байдийн одоо гайгүй гээд байгаа нөхдүүд тэр 6 залуу заан битгий хэл Бумбаяр, Доржсамбуу, батзориг, Одгэрэл, Жамъянпүрэв нтрийн гараас ч гарахгүй, шидүүлж л байгаа.
Аварга нь аварга шиг, цолгүй нь цолгүй бөх шиг байх хэрэгтэй, аварга нь аварга шиг арангатай, эрхэмсэг барилдах хэрэгтэй.

Харин тиймээ... Тэгээд нэг баахан тарган улсууд...
Дээхнэ үед Баянаа аварга бараг хамгийн тарган бөх байсым байгаздээ.. Тэхэд л 100 кг ч хүрдгүй байсан гэдэг... Одоо тэгсэн зүгээр нэг сумын заан л өлхөн хүрнэ дээ...
Дээр үеийх шиг уран мэхийг уралдуулан барилдах нь улам л багасаад байх шиг байна даа...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Wed Feb 09, 2011 9:09 am

Наадмаар Улсын цолтонгууд бэлтгэлээ сайн хангаад ирэхээр шал өөр лдөө.

Барьц сонголтыг өөрчилмөөр байгаа юм даа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Аагий » Wed Feb 09, 2011 9:34 am

Чуугий wrote:Мөнгөнбаатар чинь 77оных байх шүү.


Чуугий цуурсан байна лээ. 83 оны, гахай жилтэн юм байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests