LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 05, 2011 6:53 pm

Попович манайхыг хожсоныхоо дараа "Лэйкерс бол ямар ч эргэлзээгүйгээр Өрнөдийн хамгийн сайн баг" гэж. Хариуд нь Фил "Би түүнтэй санал нэг байна. Гэхдээ яг одоогийн байдал биднийг тэгж харуулахгүй байна."
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sun Feb 06, 2011 12:01 am

1220 wrote:Кирк Хайнрич бол жинхэнэ танай хүн штээ

:eek: Ирээд Блэйкийг явуулчих бол ч : :D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Sun Feb 06, 2011 12:16 am

Мэргэн wrote:Попович манайхыг хожсоныхоо дараа "Лэйкерс бол ямар ч эргэлзээгүйгээр Өрнөдийн хамгийн сайн баг" гэж. Хариуд нь Фил "Би түүнтэй санал нэг байна. Гэхдээ яг одоогийн байдал биднийг тэгж харуулахгүй байна."


Үнэн үнэн... Харин одоо Артестаа л явуулчихбал бүүр л шилдэг болно доо... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sun Feb 06, 2011 8:55 am

Lamar & Khloe Release Unisex Fragrance; Ad is Comedy Gold

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Sun Feb 06, 2011 11:35 am

Олигтой стрийм байхгүй баахан л юм хольж үзлээ...Коби Газол 2 хийдгээ хийж... Айлын сэлгээ үнэн гай боллоо шд... Ямар ч байсан Зөгийнүүдээ барчих юм шиг байнөө :ногоон:
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sun Feb 06, 2011 1:20 pm

Коби 27000 оноо, 5000 самбар, 5000 о.д
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Sun Feb 06, 2011 5:24 pm

Зөгийнүүдийг овоо нэг юм хожжээ. Барнэс, Ратлифф 2 хэзээ ирэх гээд байнаа... ялангуяа Барнэс бол тоглолтонд сайн, түлхүү оролцож байх чухал сэлгээнүүдийн нэг маань байдаг...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sun Feb 06, 2011 6:53 pm

Зөгийнүүдийг сайxан хожжээ.Коби+Пау сайxан xослолууд шүү (: xэxэ
2 хоног бараг нэтгүй газар байлаа.
+2,3 үеийн төгсгөлүүдэд мууxай баззэрдуулаx юмдаа.Гэxдээ 4р үед 7 оноо илүү авчээ
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Yes Man » Sun Feb 06, 2011 6:59 pm

Зөгий дээр Ариза, Окафор хоёр байгаагүй юм чинь эрхбиш нухсан байлгүй......

Наймаа хийх хэрэгтэй л дээ.... Гэхдээ Дэрэк Фишер гуай зайгаа тавьж өгөх болоогүй дээ..... Яахав Кирк Хэйнрич авчраад сульдаа Стив Блэйк -ийн оронд тавиад чухал үед өвгөнөө гаргаж байвал.... Ялангуяа плэй -оффд бол зурчихсан юм шиг балладаг нөхөр бол Фишер дээ..... Кобигоос ч илүү аймаар зэвсэг болдог шдээ......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Mon Feb 07, 2011 6:46 pm

Манайxан маргааш Мэмписийн талбай дээр нь очиж тоглох юм байна.
Тэрний дараа Бостон,Никс,Орландо гээд дорнодын хүчирxэг 3н багийн талбайд зочлон тоглох юм байна.Эдгээр тоглолтууд мэдээж xэцүү болоx нь тодорxой гэxдээ 3ланг нь хожчиxоосой.Ялангуяа Бостонг

Go Go Lakers
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Mon Feb 07, 2011 9:18 pm

Лэйкерс вс Мемфис тоглолтын өмнө

Манайх Мемфист 2 дараалан хожигдчихоод байгаа. Коби тэдний эсрэг тоглосон сүүлийн 15 тоглолтондоо 33.5 оноо дунджилсан бол энэ улирлын сүүлийн 5 тоглолтонд 31.8 оноо дунджилаад байгаа.

Газолийн хувьд хуучин багийнхаа эсрэг 15.3 оноо авдаг юм байна. Түүнийг багадаа 20 оноо авсан тоглолтуудад манайх 21-4 байгаа.

Манайх 100+ авсан аялан тоглолтууддаа 12-2 амжилттай байгаа.

Мемфисийн хувьд 5 дараалан ялсан байсан ч сүүлд Хьюстоныг 14 оноогоор тэргүүлж яваад хожигдсон. Тэдний лидер Р.Гэй энэ улиралд манай эсрэг 55.8 хувьтай довтолж, 23.7 оноо дунджилж.

Мемфис гэртээ сүүлийн 9 тоглолтынхоо 8-д хожсон бөгөөд 4 дараалан хожихдоо 108.5 оноо авсан бол манайх сүүлийн 15 зочлон тоглолтдоо өрсөлдөгчиддөө 95.3 оноо алдаж байгаа юм байна.

М.Конли сүүлийн тоглолтдоо улирлын хамгийн муу 2-16 довтолсон. Гэхдээ тэрээр 11 сарын 30-нд манайхыг хожихдо 28 оноо авсныг санах хэрэгтэй.

З.Рандольф сүүлийн 18 тоглолтынхоо 17-д нь дабль-дабль хийгээд байгаа бөгөөд тэдгээр тоглолтууддаа 22.6 оноо, 14.4 самбар авч байгаа аж.

Мемфист болсон сүүлийн 3 тоглолтод хожил 1 юм уу 2 оноогоор шийдэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн 2-т нь Мемфис хожсон гэхээр маргааш нэлээн ширүүн тоглолт болох магадлалтай.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Tue Feb 08, 2011 2:25 pm

Өнөөдөр манайx самбар доор илүү байлаа.
Манайxаас 6 тоглогч 10аас дээш оноо авчээ.
Пау 17 оноо 9 самбар,сэлгээнээс Ламар дабл-дабл хийж
Айлийн Марк,Зак 2 нийлээд 28 довтолж 7г нь л хийж маш муу тоглолт үзүүлсэн.
Xарин Гэй,Янг 2 сайн тоглосон ч хожигдлоо (:
Одоогоор манайx 35-16 гэсэн амжилттай явж байна
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Tue Feb 08, 2011 3:34 pm

Мело манайд ирэх руморын тухайд

Мелогийн солилцооны талаар яригдсаар л байна. Энэ дунд манай нэр явж байсан ч хальт л яригдаад өнгөрч байсан. Харин сүүлийн үед манайх 24-өөс өмнө солилцоо хийх нь тодорхой, гэхдээ хэнийг авах вэ? гэсэн яриа хүчтэй байгаа энэ үед Мелогийн талаар дахиад л яригдаад эхэллээ.

Мелогийн хувьд очих хамгийн магадлалтай баг нь одоогоор Никс байгаа. Денвер, Миннесота, Никс 3 багийн солилцоо хийгдэж магадгүй гэсэн шуум гарсан. Энэ тохиолдолд Никс А.Ранфольф, Э.Карри нараа Меннесотад, У.Чандлераа Денверт, Миннесота Корри Брювер, драфтын нэгдүгээр тойргийн эрхийн хамт Денверт, Никс Мелог авах юм байна.

Мелогийн хувьд Нью-Йоркийн Бруклинд төрж өссөн бөгөөд өөрөө Денверийг орхиж гэртээ эргэж очмоор байна Никст тогломоор байна гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн тэрээр аварга авах боломжтой багт очмоор байгаагаа ч нуугаагүй.

Тэгвэл Мело Никст ирснээр тэд аварга болж чадах уу? Хэдийгээр Никс сайжирсан ч үгүй л болов уу.

Никс Амаре болон өсөж яваа сайн залуучуудтай боловч тэдний гол асуудал нь дасгалжуулагч Д.Антони болоод байна. Түүний багаа удирдаж байгаа арга барил үзүүштэйн дээр улиралд сайн байж чадахаар боловч аварга авахуулж чадахаар биш.

Плэйофф бол хамгаалалтыг чухалчилна, тийм ч байсаар ирсэн. Гэтэл одоогийн Никст хамгаалалт байхгүй, Мело ирвэл бүүр л хамгаалалтгүй болно. Никст хамгаалж чаддаг дээр нь 10+ самбар авдаг хүчний тоглогч хэрэгтэй. Мело аль алийг нь төдийлөн сайн чадахгүй. Мело Никст ирснээр тэд бага зэрэг сайжирч магадгүй юм, гэхдээ Селтикс, Хит, Буллс, Мэжикийг хожиж Дорнод бүсээс гарч чадахгүй.

Мелогийн эхнэрийн хувьд өмнө нь МТВ-ийн хөтлөгч байсан бөгөөд интертэйнмент зүйлс төдийлөн хөгжөөгүй Денверээс явахын түүс болж байгаа. Тэрээр Нью-Йорк руу буцаж хуучны карьераа сэргээхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн. Нью-Йоркийн хувьд интертэйнмент салбар нэлээд хөгжсөн байж болох л юм. Гэхдээ ийм салбарыг хөгжүүлсэн, шоу бизнесийн хамгийн том одод цугларсан нэг л газар байдаг. Тэр бол Холливуд.

Мело яагаад Никсийг мартаж Лэйкерст ирэх ёстой гэж

Мелогийн аваргын бөгжтэй болох, эхнэрийнх нь карьераа хөөх хүслийг зэрэг биелүүлэх боломжтой газар бол Лос Анжелес. Дээр нь Мело байнга л Манхэттен бийч дээр ирдэг нь ЛА-д гэртээ байгаа юм шиг байх болно.

Аварга авах боломжийн тухайд тайлбар хэрэгтэй гэж үү? Никс хамгийн сүүлд бараг л 40 жилийн өмнө аварга авч байсан бол Лэйкерс дөнгөж л өнгөрсөн жил аваргалсан. Одоо ч хамгийн боломжтой баг.

Магадгүй солилцоог хэрхэн хийх вэ гэдэг нь сонин байж болно. Хариулт нь тун энгийн.

Лэйкерс улам бүр муудсаар байгаа Р.Артестаас салах хүсэлтэй байгаа. Артестийн хувьд өнгөрсөн улиралд муу байсан ч финалд Бостоны эсрэг санаанд оромгүйгээр сайн тоглосон, гэхдээ одоо тэр нь хамаагүй. Энэ улиралд тэрээр карьерийн хамгийн муу тоглолтоо үзүүлж 8.1 оноо, 3.0 самбар, 1.9 о.д дунджилж байгаа. Дээр нь гурвалжин довтолгоонд үнэндээ л зохицдоггүй. Дээр нь багт гүйцэтгэх үүрэг зэргээсээ болоод дасгалжуулагчтайгаа таарамжгүй байгаа.

Денверийн хувьд хамгаалалт хэрэгтэй. Шилдэг хамгаалан тоглогч болж байсан Артест одоо ч хамгаалж чадах хэвээрээ байгаа. Мело явснаар Денвер бараг л довтолгоогүй болох байх. Гэхдээ Артестийн хувьд энэ улиралд Лэйкерсийн бүрэлдэхүүнд карьеийн хамгийн бага оноогоо авч байгаа ч довтолгоогоо төгсгөж чадах хэвээрээ л байгаа. Түүний оноо бага авч байгаа нь Фил Жэксоны гурвалжин довтолгоонд зохицож чадахгүй байгаатай л холбоотой. Денверийн дасгалжуулагч Ж.Карлийн уламжлалт довтолгооны системд Артест Рокитст байхдаа 17.1 оноо авдаг байсан шигээ тоглож чадна.

Мело, Артест хоёрыг шууд л тулж болохгүй нэг шалтгаан байгаа нь тэдний цалин. Тэгэхээр Лэйкерс 8-10 саяын үнэтэй нэг тоглогч нэмж өгөх хэрэгтэй болох бөгөөд тэр нь Ламар Одом болж таарч байгаа юм Энэ улиралд хамгийн сайн тоглолтоо үзүүлж байгаа, багтаа ч хамгийн сайн зохицдог тоглогчоо явуулах тухайд Лэйкерс эргэлзэх нь зайлшгүй ч ирээдүйгээ бодвол Мелог авах нь дээр. Мелогийн хувьд супер од гэдгээ нэгэнт нотолчихсон төдийгүй зарим хүний үздэгээр НБА-ийн хамгийн шилдэг оноо түүгч шүү дээ. Тэгээд ч энэ улиралд Лэйкерсийн хувьд шүүмжлэлд өртөж байгаа нэг зүйл нь багийн дундаж нас. Мело ирснээр жоохон ч гэсэн залуужина. Тэрээр Кобигоос 6 дүү буюу 26 настай, тэгэхээр магадгүй Коби, Газоль нарын дараа Лэйкерсийг чирэх тоглогч болох магадлалтай.

Лэйкерсийн хувьд Одомын сэлгээнээс өгдөг эрч хүч алга болох ч Мело Артетс, Одом нарын нийлээд авдгаас ч их оноо авах чадвартай. Тэгэхээр багийн хувьд лигийн шилдэг 10 довтолгоотой баг болж таарна. Харин хамгаалалтын хувьд Мело төдийлөн сайн биш гэдэг нь Лэйкерсийн энэ наймаанаас алдах хамгийн том зүйл нь юм. Гэхдээ Артестийн хамгаалалт яг урьдынх шигээ сайн биш байгаа болохоор М.Барнес орон зайг нь нөхөх боломжтой. Тэгээд ч Мелогийн довтолгоо нь хамгаалалтыг нь нөхөж чадна.

Наггетс яагаад энэ солилцоог зөвшөөрнө гэж, тэдэнд ямар сонголт байгаа вэ?

Хэрвээ тэд 24-өөс өмнө солилцоо хийж чадахгүй бол Мелог алдана, дээрээс нь юу ч үгүй хоцорно.

Өөр нэг сонголт нь У.Чандлер, К.Брювер, драфтын нэгдүгээр тойргийн эрх авах. Наггетст эдгээр залуус, болон Ламар Одом, Рон Артест нарын аль нь илүү хэрэгтэй бол?

Наггестийн хувьд Лэйкерс төгс наймаалцагч болж чадна. Учир нь цалингийн хувьд асуудал үүсгэхгүй яг тохирно, дээрээс нь илүү сайн тоглогчидтой болно.

Мело Леброн, Вэйд, Бош гуравтай хамт 2003 онд драфтлагдсан. Нөгөө гурав нь нэг багт тоглож байна. Тэгвэл яагаад Газоль, Коби, Мело гурав нэг багт байж болохгүй гэж. Магадгүй энэ жилийн бүх оддын тоглолтод Лэйкерсээс 3 тоглогч оролцож ч мэдэхээр байна. Коби Брайнт, По Газоль, Кармело Антони.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Tue Feb 08, 2011 5:14 pm

Ирчвэл сайхан л байна.. Тэгээл мөрөөдөл биелдэг юм гээд ирчих ч юм билүү..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby SAmgaS » Tue Feb 08, 2011 5:46 pm

ккккк жаахан болохоо болихоороо л нэг багийн од авчирч сэхээ авдаг Лэйкэрс нээрэн Арчаагүй баг шүү. ........Дээр хэн билээ танайх одоо Дурантийг авчраач гээд бсан хошигнол санаанд оров хэ хэ хэ. .........Чадаж бгаа юманд одоо яаы гэхэв дээ хөөрхий тэгээд л одуудаа цуглуулаад л дайраад байхаас. .......2008 онд Газолийг авчирж бсан санаанд оров.
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Tue Feb 08, 2011 5:57 pm

од авчирч сэхээ авсан баг гэвэл ихэнх топ багууд орох л байхдаа..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Mish » Tue Feb 08, 2011 6:40 pm

Одом-г явуулна гэдэг утгагүй асуудал...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Tue Feb 08, 2011 6:50 pm

ПО эхлэхэд бүх зүйл ном горминдоо орчих байлгүй дээ... Барнэс, Ратлифф гэмтлээс ирчихсэн байна, Байнум, Артэст учраа олчих байлгүй... тэгээд ч ПО-д аваргууд шиг л үзнэ дээ...
юун Мэло-г авах вэ...дэмий... Одом, Артэст 2 илүү хэрэгтэй байлгүй яахав...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby GUZ » Tue Feb 08, 2011 6:54 pm

SAmgaS wrote:ккккк жаахан болохоо болихоороо л нэг багийн од авчирч сэхээ авдаг Лэйкэрс нээрэн Арчаагүй баг шүү. ........Дээр хэн билээ танайх одоо Дурантийг авчраач гээд бсан хошигнол санаанд оров хэ хэ хэ. .........Чадаж бгаа юманд одоо яаы гэхэв дээ хөөрхий тэгээд л одуудаа цуглуулаад л дайраад байхаас. .......2008 онд Газолийг авчирж бсан санаанд оров.

чи тэгээд аль од авчирдаггүй багийг дэмждэг самган бэ. Миами одууд авчирлаа Бостон Одууд авчирлаа, КЛе Драфтын№1 авж байлаа. Сан антони 1997 онд Драфтын №1 авж сэхэж байлаа. Чигако гээд Нью ёорк гээд л чи аль од авдаггүй том багийг хэлээдэхдээ
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Tue Feb 08, 2011 7:11 pm

Манайх ш дээ... Драфтаас хүн авахыг бол тооцохгүй ээ...ккк.... за тэр яахав... Би бол танайх энэ наймааг хийчээсэй гэж бодоод явчлаа... Би лав Одом, Артэст 2-оор бол НБА-д тоглож байгаа хэнийг ч солихгүй ээ... Артэст муудлаа муудлаа л гээд байх юм... Хэрэв наад ростэроосоо нөхрийг хасаад хаячихбал бүр л гоё юм болно ш дээ... Одом бол эрдэнэ шүү... Иймэрхүү тоглогч л манайд ихээ хэрэгтэй байгаа юм... Би бол ийм төрлийн тоглогчийг бол бараг шөнө бүр зүүдэлж байна ш дээ...ккк....

За Мэло, Коби 2 нийллээ гэж бодоход... Хариулттай тэр хамт байсан... Амжилт гараагүй... Аль аль нь л бөмбөг нэхэх тоглогчид... Газол болон бусад тоглогчдын довтолгоо багасана... Тэд тэгээд сэтгэл хангалуун байх болов уу...

Яг үнэндээ бол ПО-д Мэло тийм ч тогтвортой тоглолт үзүүлдэггүй... Заримдаа сайхан ална....

************************************************

Эцэст нь танайх энэ наймааг хийчээсэй билээ...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Bibby » Tue Feb 08, 2011 7:13 pm

Кобигоо өгөөд Мелог нь авчаачдэ, тэр нь дээр юм бишү лол
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Tue Feb 08, 2011 7:14 pm

Тэр нь илүү дээр дээ яг багт бол....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Tue Feb 08, 2011 7:17 pm

Мело манайд ирсэнээс Нью Йоркд очуул өөрт нь л хэрэгтэй... Гэхдээ миний л бодлоор Байнумыг залуу, үнэтэй байгаа дээр нь зарж авах л хэрэгтэй дээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Tue Feb 08, 2011 8:03 pm

Мело биш эсүл Чонси г нь сугалчуул яадийн этр..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Tue Feb 08, 2011 8:52 pm

Мэлө ирэx бол xачин л сонсогдож байна.Тэгээд Одомоо өгүүл бүүр хачин юм болно байx.Артэст маань муудсан ч гэсэн чуxал үед хэрэгтэй л байна..
Ер нь энэ бол бүткү наймаа байна өөө
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron