СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Jul 13, 2010 6:54 pm

Аварга яалаа гэж тийм жудаггүй юм хийх вэ дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Jul 19, 2010 5:03 pm

Кайхо зодог тайлсан байна.Бие жижигтэй хэрнээ тун гоё барилддаг бөх байсан шүү.
Асаг 2 дахь түрүүгээ авч ёкозуна болдог башёд давж билээ.
Ивакияматай барилдаж байгаад хөлөндөө айхтар бэртэл авч байсан санагджийн.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sat Sep 04, 2010 9:17 am

NHK одоо болох Аки башёгоос эхлэн сумог дахин шууд нэвтрүүлэх болсон байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Sep 12, 2010 9:43 am

Японы мэргэжлийн сумо бөхийн рингэнд хөл тавиад удаагүй байсан, 18 настай, Монгол сумочийн биеийн байдал тун хүнд байгаа талаар Токио хотын цагдаагийн газар, мөн Японы сумогийн холбооноос пүрэв гаригт /09.09/ мэдэгджээ. Энэ талаар Японы Koydo News-т мэдээлжээ. Кенго гэх нэрээр “Нишоносеки” дэвжээнд харьяалагдаж байсан Т.Баатархүү жонидан зиндаанд барилддаг байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж дууссаны дараа дэвжээний бөхчүүдийн биеэ угаадаг усны өрөөнд гэнэт унаж, хүнд бэртсэн гэнэ. Түүнийг Токио хотын Рёокогу эмнэлэгт яаралтай хүргэж, эмч нар нэн даруй мэс засал хийн, тархинд нь хурсан цусыг авсан боловч биеийн байдал одоог хүртэл тааруу, ухаангүй хэвээр байгаа ажээ. Хагалгаа дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Гэхдээ эмч нар түүнийг зөвхөн унаснаас болоогүй, өөр ямар нэг өвчний шалтгаан байж магадгүй хэмээн үзэж буй талаар тус дэвжээний ояката Нишоносеки ярьсан байна.

Токио хотын цагдаагийн газрын мэдээлснээр Кенго Т.Баатархүү хүзүү нь өвдөж байгаа талаар дэвжээнийхээ бусад бөхчүүдэд ярьж байсан бөгөөд маргааш нь буюу лхагва гаригт /09.08/ өөрийн хүсэлтээр бэлтгэлээс чөлөө авсан гэнэ. Харин Т.Баатархүү пүрэв гаригийн өглөө бэлтгэлийн танхимд ирсэн боловч барилдааны дараа бие нь тавгүйтэж, угаалгын өрөөнд орохдоо бөөлжиж байсан гэнэ. Уг хэрэгтэй холбоотойгоор Токио хотын цагдаа нар дэвжээний бөхчүүд болон албаны хүмүүсээс тодруулга, байцаалт авч эхлээд байгаа аж.

Кенго Т.Баатархүүгийн тухайд өнгөрсөн хавар тус дэвжээний рикиши болсон бөгөөд долдугаар сарын нагоя башёд анхныхаа тэмцээнд оролцжээ. Японы сумогийн холбооны вэбсайтад мэдээлснээр Нишоносеки дэвжээ нь наймдугаар сарын 31-ний байдлаар ердөө таван сумочтой, төдий л олонд танигдаагүй, жижиг дэвжээ ажээ.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Chinbaa » Fri Sep 24, 2010 9:32 pm

Сумо-н ринг байхаараа яахав дээ. Хөгжилтэй ийн.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: СYМO МЭДЭЭ

Postby Khosoo » Tue Sep 28, 2010 6:11 pm

Image

Зодог тайллаадаа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Sep 28, 2010 6:20 pm

Бас Фүтэно зодог тайлсан гэв үү дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Khosoo » Tue Sep 28, 2010 6:23 pm

тэхх. макүшитад 3-4 хийсэн байналээ. Сүүлийн хоёр жилд нэг ч качикоши хийгээгүй гэнэшд
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Sep 28, 2010 6:53 pm

Манай хоёр бөх хүчээр зодог тайлуулсан гээд сумогийн холбоог шүүхэдчихээд байгаа талаар тодорхой нарийн юм байна уу?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Батгэрэл » Tue Sep 28, 2010 7:00 pm

Манай 2 гэж хэн 2?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Sep 28, 2010 7:28 pm

Дайюуби Ундрах. Энэ залуу уг нь халхын их аварга Түвдэндоржийн зээ хүү юм гэсэн шд. Бэлтгэл энэ тэрээ шамдаж хийдэггүй. Гадуур шоудах сонирхол ихтэй сумоч байсан гэх. Журёд нэг башо зодоглоод буцаж унаад эргэж гарч ирээгүй. Бүр Самданмэ хүртэл уруудахад нь багш уурлаад үсийг нь хүчээр тайраад хаячихсан юм гэнэ.
http://sumodb.sumogames.com/Rikishi.asp ... na=daiyubu

Дайтеншо Аюурзана. 10д жил сумод зодоглосон. Бэртэл гэмтэлд нилээд өртөж байсан бололтой. Дээшээ Макушита 7 хүртэл өгсөж байжээ. Бас л хүчээр зодог тайлуулсан бололтой юм. Уг нь 84оны залуу журёд гарч ирээд хэдэн башо зодоглочих шанс байж. Хар багаасаа сэтгэл зүрхээ өгөөд хүч үзэж байсан спортоос нь хүчээр хөөгөөд хэн ч биш болгоод хаячих харамсалтай л байлгүй яахав. Гэвч өөр нарийн ширийн юмыг нь мэдэхгүй болохоор олон үг юу хэлэхэв дээ.
http://sumodb.sumogames.com/Rikishi.asp ... =daitensho
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby ABC » Tue Sep 28, 2010 7:55 pm

21Grams wrote:Дайюуби Ундрах. Энэ залуу уг нь халхын их аварга Түвдэндоржийн зээ хүү юм гэсэн шд. Бэлтгэл энэ тэрээ шамдаж хийдэггүй. Гадуур шоудах сонирхол ихтэй сумоч байсан гэх. Багш уурлаад үсийг нь хүчээр тайраад хаячихсан юм л гэнэ.
http://sumodb.sumogames.com/Rikishi.asp ... na=daiyubu

Дайтеншо Аюурзана.
http://sumodb.sumogames.com/Rikishi.asp ... =daitensho

үгүй тэгээд хаяаал ирнэ биз, шүүхдэж энэтэр заваарч яадаг байнаа.
сайхан 2 гар вэ...
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Sep 29, 2010 12:19 am

Чуугий wrote:Японы мэргэжлийн сумо бөхийн рингэнд хөл тавиад удаагүй байсан, 18 настай, Монгол сумочийн биеийн байдал тун хүнд байгаа талаар Токио хотын цагдаагийн газар, мөн Японы сумогийн холбооноос пүрэв гаригт /09.09/ мэдэгджээ. Энэ талаар Японы Koydo News-т мэдээлжээ. Кенго гэх нэрээр “Нишоносеки” дэвжээнд харьяалагдаж байсан Т.Баатархүү жонидан зиндаанд барилддаг байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж дууссаны дараа дэвжээний бөхчүүдийн биеэ угаадаг усны өрөөнд гэнэт унаж, хүнд бэртсэн гэнэ.

С.Цэлмэг



Энэ бандийг нэг залуу надад манай бацаан сумод очсон. Чи сумо сонирхдог юм бол одооноос мэдэж ав. Их юм дуулгана даа гээд л рекламдаад байсан. Кенго гэдэг нэрийг нь цээжилж аваад удаагүй байхад харамсалтай юм болжээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Oct 27, 2010 5:34 pm

Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Варшав хотноо болж өнгөрлөө. Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнд 25 орны 300 гаруй сумоч оролцон хүч чадал авхаалж самбаагаа сорьсон байна. Манай улсаас оролцсон бөхчүүд амжилттай оролцож багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн жинд хүч үзсэн улсын наадмын түрүү бөх улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших нар хүрэл медаль хүртсэн байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Nov 01, 2010 7:06 pm

Кюүшюү башёгийн банзүке гарсан байна.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Мянхай » Thu Nov 04, 2010 9:18 pm

03.11.2010
Энэ оны нэгдүгээр сараас хойш үргэлжилсэн их аварга Хакухогийн ялалтын буухиаг зогсоохын тулд Садогатакэ болон Касугано дэвжээний тэргүүлэх бөхчүүд хүчээ нэгтгэхээр шийдэцгээжээ.
Кюүшү башё эхлэхээс 22 хоногийн өмнө оозэки Котоошю, сэкивакэ Точиозан, комүсүби Точиносин болон маэгаширагийн баруун жигүүрийн тэргүүн бөх Котошёгику нар Фукуокад хамтарсан бэлтгэл хийж эхлэсэн байна.
Өнөөдөр Садогатакэ дэвжээнд Котоошю Точиозан нар 15 удаа хүчээ үзсэнээс 9-д нь цолоор ахмад нь давамгайлжээ.
2010 оны хамгийн сүүлийн башёгийн эхний өдөр Их аварга Хакухотой Точиносин учраа таарсан бол тэмцээний 2 юм уу 3 дахь өдөр Котошёгику таарч барилдана.
Накабид буюу тэмцээний дунд үеээр Точиносинд Их аваргатай хүчээ үзэх боломж таарч магадгүй бөгөөд Банцукегийн 2-рт бичигдэж буй Котоошюгийн хувьд сэнсюракуд буюу башёгийн сүүлийн өдөр Монгол аваргатай нүүр тулна.
Накабид Хакухо домогт Футабаямагийн 69 дараалан ялалт байгуулсан амжилтыг, сэнсюракуд - жилд 86 ялсан өөрийн амжилтаа тус тус эвдэх боломжтой.

эх сурвалж:
http://www.japan-sumo.ru/home6.html
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby slo mo jones » Thu Dec 23, 2010 9:15 pm

Image
Ёкозуна Хакухо Япон улсаас иргэншил хүсчээ
2010 оны 12-р сарын 22
Ёкозуна Хакухо Япон улсаас иргэншил хүсчээ
Японы Ерөнхий сайд Наото Канд өчигдөр буюу мягмар гаригт Ёкозуна Хакухо бараалхжээ.

Одоо 25 настай Ёкозуна Хакухо уулзалтын үеэр Япон улсын иргэншлийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Хакухо Япон эхнэртэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрээр Япон улсын иргэн болбол сумогийн талбарт түүний нэр хүнд улам өсөх магадлалтай ажээ.

Та бүхэн энэ мэдээллийн эх сурвалжийг энд дарж үзэж болох юм.

М.Жаргал

http://news.gogo.mn/r/80917
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: СYМO МЭДЭЭ

Postby bet20 » Fri Dec 24, 2010 10:19 am

Японы иргэн болох хүсэлт тавиагүй. Урт хугацааны турш оршин суух эрх авах өргөдөл гаргасан гэсэн шүү.
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Sun Feb 06, 2011 9:05 pm

3 сарын баше болохгүй нь тодорхой болжээ.. Бөхчүүд даваа наймаалцдаг болох нь батлагджээ... Одоогоор байцаалт эхлээд бөгөөд магадгүй 5 болон 7 сард ч башё болохгүй байх талтай гэнэ... Энэ нээрээ сайхан юм болж байнааа... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Feb 06, 2011 11:26 pm

Тэр дунд нь Шоётэнро,Коорюү 2н нэр тууж явна лээ шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Mon Feb 07, 2011 8:43 pm

Манайхан юу дутхав угаасаа... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Mon Feb 07, 2011 8:50 pm

Нээрээ Хару башё болохгүй юмуу? Манайхан бүх юмаараа л манлайлна шд :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Буучин » Mon Feb 07, 2011 9:04 pm

Хахууль энэ тэр ч яахав.. Сумо үзэхээ болиод их удаж...

Хакухо угийн японы бэлтрэг болох байлгүй.. Угийн Монголоо гэсэн омогшил энэ тэр бол байхгүйдээ... Хажууд нь бол Аса аварга бол жинхэнэ Монгол хүн шүү...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: СYМO МЭДЭЭ

Postby 13 » Mon Feb 07, 2011 9:44 pm

хакухо ч байж ядаж байгаадаа...
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Tue Feb 08, 2011 2:12 pm

Хакухог “найраа хийсэн” хэрэгт хутгах сонирхол Япончуудад байна

Монголын мэдээ сонин дээрээс оруулав....

-Шёотэнро Д.Нямсүрэн, Коорюү Э.Мөнх-Оргил нар найраа хийсэн 13 бөхийн тоонд оржээ-

Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбоо энэ сарын 6-ны өдөр ээлжит бус хуралдаан зарлаж энэ оны хаврын тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдсэн билээ. Япончуудын бахархал болсон самуурайнууд тэмцээнээ цуцалж байсан түүхгүй бөгөөд хойшлуулсан явдал өмнө нь хоёр л удаа тохиолджээ.

1945 оны намрын тэмцээн Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясан гэсэн шалтгаанаар гурван сарын дараа болж байсан бол Рёогокү Кокугикан ордныг засварлаж байсан ажилчид назгай хандсанаас 1946 оны зуны тэмцээн хойшилж байв. Харин энэ удаагийн тэмцээний цуцлагдах болсон шалтгаан Шимотори, Кайхо, Шёотэнро, Коорюү, Тойозакура, Кёкунанкай, Вакатэнро, Ширононами, Ямамотояма нарын 13 бөх манайхны нэрлэж заншсанаар "найрааны" барилдаан хийсэн нь тогтоогдсон явдал юм. Харамсалтай нь тэдний дунд Д.Нямсүрэн, Э.Мөнх-Оргил хэмээх хоёр Монгол бөхийн нэр хавчуулагджээ.

Сүмогийн ертөнцөд "найраа" байдаг гэдгийг одоогоос найман жилийн өмнө Итай гэгч нийтэд дэлгэн шуугиулахад ёкозүна Акэбоно, Мусашмару тэргүүтэй бөхчүүд тас гүрийсээр байгаад өнгөрч байсан түүхтэй. Харин энэ удаа Токиогийн цагдаагийн газар бөхчүүдийн гар утаснаасаа бичсэн цахим захидлуудыг шалган их аваргуудыг худлаа хэлж байсныг тогтоосон байна. Сүмогийн холбооны нөлөө бүхий гишүүдийн нэг Шигэрү Итогийн хэлснээр, өмнө нь дээрх 13 бөхөөс мэдүүлэг авахад холбооны зүгээс тавьсан асуултад бүгд нэгэн дуугаар "Би ямар ч, буруугүй" гэх буюу "Юу яриад байгааг тань ойлгохгүй байна" гэсэн хариултыг өгч байсан гэнэ.

Сүмочид ахмад аваргуудын өмнө нь амжилттай туршсан аргыг хэрэглэхээр шийдсэн нь эндээс илэрхий харагдсан, гэвч мөрдөн шалгах ажиллагааг илүү өндөр хэмжээнд зохион байгуулахаар шийдэж, дээрх бөхчүүдийн өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн телефон утасны яриа, захидлуудыг шалгаснаар булхай илэрчээ. Гэсэн ч "мэдэхгүй" гэж зүтгэхээр нэгэнт шийдээд байтал энэ сарын 3-ны өдөр жүрёо зиндааны бөх Чиёхакухо гэгч "найраа" хийснээ хүлээн зөвшөөрч, зодог тайлахаа мэдэгдэн баг "алах" нь тэр. Сайн дураараа зодог тайлснаараа тэр бусад бөхчүүдэд хүлээлгэх шийтгэлд жишиг тогтоогоод өгчихөв. Дээр нэр дурдагдсан бөхчүүдээс Танигава ояката (экс комүсүби Кайхо), Такэнава (экс маэгашира Касуганишики) нар бөхийн замналаа нэгэнт өндөрлүүлээд байсан бол бусад нь өсөх ирээдүйтэй залуус байсан нь харамсалтай.

Ялангуяа Шёотэнрог озэки болох ирээдүйтэй гэж хэлэлцэгддэг байсан юм. Манайхан хэдэн бөхчүүдээ хардаж сэрддэгээс санаа авсан "Монгол бөхчүүд сүмод найрааг оруулж ирсэн" гэж үздэг хэсэг бүлэг хүмүүсийн хувьд энэ явдал том олз болж, гадаадын бөхчүүдийг сүмогоос шахах хэрэгтэй гэсэн санааг ил цухалзуулах болжээ. Сүмод найраа байдаг гэдэг нь баримтаар батлагдсаны дараа Японы Ерөнхий сайд Наото Кан "Үндэсний бахархалд том цохилт боллоо" гэж мэдэгдсэн. Ёкозүна Акэбоно, Мусашимару, Асашёорюү нарыг өмнө нь худлаа мэдүүлэг өгдөг байсан байж магадгүй гэх хардлага нийгэмд үүсээд байгаа учир ингэж хэлэх нь ч аргагүй юм. Сүмо бөхчүүд ёкозүна цолтонг бурхантай адилтгаж үздэг.

Тэгвэл худлаа хэлсэн байж болзошгүй бурхад нь бүгд гадаадын бөхчүүд байгаа явдал хардаж сэрдэх сэтгэлийг төрүүлэхэд хангалттай гэдэг нь мэдээж юм. Япончууд, Мэргэжлийн сүмогийн холбоо үнэхээр чин үнэнч, найрааг үзэж чаддагүй хүмүүс үү гэвэл тийм биш. Биш гэдгээ озэки Кайог зодог тайлах эсэхээ шийдэх гэж Хакухотой хийсэн барилдаан дээр харуулчихсан. Ид жагсаж яваа Хакухо гэмтэлтэй хөлөө зөөж ядан алхаж байсан озэкид ялагдахад "Үнэн хүчээр яллаа" гэж бичицгээж байсан улсууд. Өөрсдөдөө ашигтай хувилбарт ингэж ханддаг хирнээ тэд одоо найраатай "жинхэнээсээ" тэмцэхээр шийдсэн бололтой. Эцсийн шийдвэр гараагүй байгаа ч дээр дурдагдсан бөхчүүд бүгд сүмогийн ертөнцөөс алга болох нь тодорхой юм. Урьд өмнөх олон барилдааныг мөрдөн шалгах саналыг ээлжит бус хурлын үеэр гишүүд гаргаж байсан.

Үүнд Кайо, Хакухо нарын барилдаан ч орох нь тодорхой. Ямартай ч дээр дурдсан 13 бөхийн хэргийг "дөнгөж эхлэл" гэж үзэх хүмүүс байна. Хэвлэлүүд ч бичиж байна. Хаврын цуцлагдсан тэмцээнд ёкозүна Хакухо түрүүлбэл дээд зиндаанд долоо дараалан түрүүлсэн Асашёорюүгийн амжилтыг давтаж, озэки Кайо 10 ялбал ёкозүна Чиёнофүжигийн мэргэжлийн сүмод 1045 ялалт байгуулсан "мөнхийн" дээд амжилтыг эвдэх байв.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest