ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby boboZ » Mon Jan 31, 2011 1:43 pm

Хэрэв Ситиг авабууд аваагүй байсан бол энэ халзан гоё тоглогч болох байсан байх.. Азгүй л гар юм..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Mon Jan 31, 2011 1:46 pm

гэхдээ Арабууд авсаны дараах нэг улирал сайн байсан ш дээ... харин хоёрдахь улиралдаа бэнч болсон... одоо харж байхад өөрөө л форм муутайгаасаа бэнч болчихсон юм биш үү? үнэхээр сайн тоглогч болох тавилантай байсан бол нэг улирал банздуулсан ч эргэж ирээд Виллад формоо олчих байсан байх гэж бодоод байна... тэгээд дээр нь нөхөр шигшээгийн дасгалжуулагчтайгаа таардаггүй... аймаар үрэлгэн энэ тэр гээд бас их хэцүү хүн шиг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 31, 2011 1:52 pm

El Payaso wrote:Би Айрлиндийг ситигийн бодлого алчихлаа гэж харж байсан... Виллад ирэхэд нь одоо хуучин шигээ тоглоно гэж бодож байсан... гэтэл үгүй байж... өөрөө ситиг буруутгаад байсан... үнэндээ өөрөө л буруутай байсан юм байна ш дээ... хаа очиж Ситигийн милнерийн төлөөх наймаа нь бараг их зөв наймаа байсан болоод явчихав уу?


харамсалтай нь тийм л болж таарч байх шиг байна... уг нь би манай тоглолтын хэв маяг таарахгүй байна гэж бодоод байсан яг ч бас тийм биш юм шиг байгаам... Айрландыг бэлтгэл дээр залхуу байна гэж Улье нилээд шүүмжилж байсан... анзаараад байхад Улье МОНыг бодвол хэдэн тоглогчиддоо баригдаад гүрийлгээд байхгүй бэлтгэл дээр муу байвал шууд л хасаж орхидог нь харагдаад байгаа... үүнээс нь болж Данн, Варнок, Кареү энтэр хүртэл муудалцаж байсан... тэхээр Айрландыг тоглуулахгүй байна гэдэг нь мань эр яалт ч гүй л Баннан, Дельф энтэр гээд бацаануудаасаа илүү залхуу л байсан болж таараад байна...

мань эр тэгээд жоохон сэтгэл султай нөхөр юм шиг байгаан... найз охиноосоо болоод эмээ нас барсан гэж худлаа хэлээд шигшээгээсээ чөлөө аваад тэр нь баригдаад факталж Робби Кийн энтэр иймэрхүү юмнууд шигшээд хэрэггүй энтэр гэж хатуу хэлж байсан удаатай...жоохон сэтгэлийн хат дутаад байдгийм болуудаа... уг нь потенциал бол байгаад байдаг... сайн муу ямар ч байсан гараанд гаргаад байдаг багт очвол харин яваандаа сэргээд ирж магадгүй юм даа...

сонирхолтой нь эмнэлгийн үзлэгийн хариу болон зээлээр явах болсон эсэх нь одоо хүртэл эцэслэгдэхгүй байсаар байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Mon Jan 31, 2011 1:53 pm

ядаж байхад ситид авдаг байсан мангас цалингаа танайхаас бас авч байгаа юу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 31, 2011 1:58 pm

Ситид авч байснаас үл ялиг л багассан... тэхдээ л манайдаа хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг... одоо бушуухан салж цалингийн зайгаа гаргаж авмаар байна хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Kaka_CR » Mon Jan 31, 2011 2:04 pm

Гоё баг энэ жил бүр сураггүй шүү.
Агбанлахор энэ жил хир гоолдов, бүр нэр гарахаа бж...
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Mon Jan 31, 2011 2:09 pm

Ер нь англичууд өөрийн тоглогчоо бас хэт их хөөргөдөг талтай юмаа... Агбонлахор Яанг энэ тэрийг аймаар гарууд болно л гээд яриад байсан одоо байгааг нь хархад яг л Виллагийн хэмжээний л багийн тоглогчид болж байгаа биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby poseidon » Mon Jan 31, 2011 2:56 pm

Даунинг Яанг Агбон энэтэр яг нэг дундажаас арай дээгүүр тийм л тоглогчид
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Kaka_CR » Mon Jan 31, 2011 3:36 pm

El Payaso wrote:Ер нь англичууд өөрийн тоглогчоо бас хэт их хөөргөдөг талтай юмаа... Агбонлахор Яанг энэ тэрийг аймаар гарууд болно л гээд яриад байсан одоо байгааг нь хархад яг л Виллагийн хэмжээний л багийн тоглогчид болж байгаа биз...



Үнэн ч юмуу кк
Эхлээд янг, Агбанлахор эд нар-г алаад өгөх нь л гээд бсн..
Одоо янг л гайгүй бх шивдээ...
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Feb 02, 2011 12:32 am

Image
Майк Брэдли

За ямартай ч гэсэн нэг хү ха гэсэн мид авлаа... улирал дуустал лоан... дараа нь жинхэлж магадгүй ... ингээд ЖУ багш ирснээс хойш нэг ч байхгүй байснаа гэнэт 2 ч бокс тү бокс мидфилдэртэй болчлоо сайхан байна... Майкл Брадлиг ДАШТ аас хараад байхад бол нилээд хор шартай, эцсээ хүртэл тэмцдэг, дажгүй хараатай пасстай, хамгаалалт довтолгоондоо жигд дажгүй санагдсан...

Мань эр хэлэхдээ:

"Би довтолж, хамгаалж талбайн төвд өөрийнхөө чадах бүхнийг шавхах дуртай. Багийнхаа төлөө юууг ч хийсэн чадна. Орчин үед хагас хамгаалагчид довтолж, хамгаалж, найруулах гээд бүхнийг жигд хийх шаардлагатай болсоор байна. Би өөрөө ийм байх гэж ихэд хичээдэг."

"Би багаасаа хөлбөмбөг сонирхохдоо дандаа хагас хамгаалагчдыг онцолж хардаг байсан. Би Рой Кийныг багаасаа харж өссөн. Би түүн шиг байхыг мөрөөддөг. Багийн хөдөлгүүр нь болж, багийнхаа амжилтын гол түлхүүр байхыг хичээдэг. Би Виллагийн Рой Кийн болохыг хүсэж байна"

"АПЛ бол хурд хүч шаардсан лиг. Энэ орчинд орж өөрийгөө сорьж үзнэ гэдэг нада тун таатай байна. Өдөр бүр би өөрийгөө хөгжүүлэхээр хичээж шаргуу хөдөлмөрлөх болно. Би өөрийхөө хуримтлуулсан бүх туршлагаа энд гаргаж, эндээс бас туршлага хуримтлуулан үүгээрээ багтаа туслахыг хүсэж байна..."

За ямар ч байсан ДАШТ д гаргаж байсан тоглолтоо гаргаж чадвал болж байнаа болж байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Wed Feb 02, 2011 12:48 am

El Payaso wrote:Ер нь англичууд өөрийн тоглогчоо бас хэт их хөөргөдөг талтай юмаа... Агбонлахор Яанг энэ тэрийг аймаар гарууд болно л гээд яриад байсан одоо байгааг нь хархад яг л Виллагийн хэмжээний л багийн тоглогчид болж байгаа биз...

Анти үнэр үү кккк....
Гаго супер болно гэсэн банзанд ч үгүй шүү...гээд тэнэгтээд байвал сонин шдээ.
Заавал муулж байж Мэндээгийн санаа нь амардаг байхаа....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Feb 02, 2011 12:53 am

Хөөрхий манай 2 бол өнгөрсөн улиралуудад чадлаараа л алсышд хэхэ... яалт ч гүй багийн араамаар ялагдаад байсан болохоос... тэгээд энэ жил бол Агбон дараалж 2 том гэмтээл дуусчлаа... одо хүртэл шүрмэсний гэмтэлтэй болчоод МанЮгийн эсрэг тоглохгүй байж магадгүй л болоод байгаа... Яанг бол хөөрхий их ганцаарджийндаа энэ жил ч ... тэхдээ яахав манай хүн энэ 1 сард зарим нэг хүмүүс шиг багаа хүнд үед нь орхисонгүй овоо доо... хэхэ

Гэснээс одоо тэр Энди Каррол энтэр 35 хүрээд байхад муу Бент маань 24т гэхэд хямдхан ирсийм байна доо... Эндигийн хажууд хамаагүй нотлогдцон гар шд... очсон баг бүртээ мэргэн бууч нь болдог... Тоттд л жоохон дарагдсан болохоос бас л алдаг гардаа...гоё гоё...хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby ТОНИ » Wed Feb 02, 2011 1:38 am

Villa_Bayaraa wrote:Гэснээс одоо тэр Энди Каррол энтэр 35 хүрээд байхад муу Бент маань 24т гэхэд хямдхан ирсийм байна доо... Эндигийн хажууд хамаагүй нотлогдцон гар шд... очсон баг бүртээ мэргэн бууч нь болдог... Тоттд л жоохон дарагдсан болохоос бас л алдаг гардаа...гоё гоё...хэхэ


Xарин тийм бна Карролл 35 xүрж бxад Бент 24 xүрэxийм бна ЛОЛ. Чарлтонд дуртай болсон шалтгаан нь одоо Бент шүүдээ.
Ашгүй 1 дуртай багийн 1т ирлээ.

Брэдли чинь боруссиатай xийсэн гэрээ нь энэ онд дуусч бгаашт. Зээл дуусаад шууд ФА болно тэгээд гайгүй тоглуул үлдэx бxдаа. ПЛ-т тоглолт нь иx тоxирно гэж найдаж бгаашт.

Төвийн шугам xарин дажгүй болчлоо. Гол нь Плаймэйкер л дутагдаx бx. Гэxдээ Пэтров дажгүй бx. Дельф xарин аймар аймар гээд бсан тоглуулаxгүйнээ.
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Wed Feb 02, 2011 1:48 am

Англи тоглогч нар хэтэрхий өндөр үнэтэй, хэт хөөрөгдөлтэй явдаг нь үнэн шүү дээ. Би л хувьдаа Эндиг манай Бэндтнэрээс илүү гэж бодохгүй байгаа. Манай хүн аль нэг багийн гараанд байнга гарч байсан бол юун Энди байтугай л хүн байгаам. Тэхдээ л Никлас Бэндтнэр яг одоогийн байдлаар 35 сая хүрэхгүй байх аа.

Энэ Брэдли чинь Америкийн мэнэжэрийн хүү билүү? Адилхан харагддаг цус байна шү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Khuluge » Wed Feb 02, 2011 1:55 am

Цогоо wrote:Энэ Брэдли чинь Америкийн мэнэжэрийн хүү билүү? Адилхан харагддаг цус байна шү.

Бас л ирээдүйтэй залуу байна лээ шүү... Дажгүй наймаа хийсэн гэж бодож байна...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Feb 02, 2011 2:01 am

Image

За ЖУ багш Виллад ирснээсээ хойш анхны наймааны цонхоо үдлээ... би бол хувьдаа хамгийн амжилттай наймаа хийсэн багуудын нэгт Виллагаа бодоод байгаа...

Худалдаж авсан:

Image
Даррен Бент 18 сая (24 сая болж өсөх нөхцөлтэй)

Анх энэ наймааг арай л үнэтэй наймаа болчихвуу даа гэж бодож байсан бол өчигдөр шөнийн солиорлын дараа харин ч бид Сандерландыг дээрэмдчихсэн юм шиг санагдаад инээд хүрээд байгаа хэхэ... АПЛ ийн гоолын үзүүлэлтээрээ Дрогба, Рүүний 2ын ард 3т бичигддэг энэ залуу манай улаан хүрэн, цэнхэр өмсгөлтэй тоглосон эхний тоглолтондоо л өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж Сандерландын фенүүдийн голыг харлуулж манайхны магнайг тэнийлгэсэн... манай 3 довтлогч нийлээд 3 гоол хйигээд байсан энэ үед манайд хамгийн хэрэгтэй наймаа болсон бөгөөд зүгээр нэг аз туршсан наймаа биш (Торрес ч одоогоор найдвартай гоолдсоор байна гэх найдлагагүй л байна шүү дээ цаана чинь) харин ч нилээд нүдээ олсон баараггүй наймаа болж чадсанд баяртай байна... Үнэлгээний хувьд 10/10

Image
Жан Макоун 6 сая

Энэ бол бас л манай хамгийн сул талбар болоод байсан хагас хамгаалагчдын шугамыг хүчирхэгжүүлэх нүдээ олсон наймаа болсон... би дахин дахин тоть шиг давтаад байгаа бокс тү бокс мидфилдэр авчирсан нь хамгийн нүдээ олсон наймаа байлаа... гол нь олон улсын болон том тэмцээний туршлагатай ханатай тоглогчийг хаа очиж нилээд гайгүй хямд үнээр дарчихсан гэж ойлгогдоод байгаа... Блакбурны эсрэг тоглолтонд гараанд гарч тун давгүй тоглолт үзүүлсэн... түүний чадвар талбай дээр болон түүний туршлага бэлтгэл дээр манай залууст тун их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна... Үнэлгээ 10/10

Зээлээр:

Image
Кайл Уолкер улирал дуустал зээл

Тоттенхамын давгүй залуусын нэг Уолкерыг анх ирэхэд нь бол би найдвар тавиагүй... харин мань эр дебютэндээ гоолдож өөрийгөө хангалттай нотолсон... дараа дараагийн тоглолтууд нь түүнийг азаар гоолдоогүй гэдгийг нь ч харуулсан... хамгаалалт, довтолгоондоо жигд оролцдог эрч хүчтэй, техниктэй... энэ залуу тээр жилийн МОНы Бардслигийн зээлтэй төстэй боловч хамаагүй үр дүнтэй зээл болж чадлаа... бэртэл гэмтэл хол байвал энэ улиралд манай багийг зорилгодоо хүрэхэд их тус хүргэх хүү гэж үнэлээд байгаа... Капелло хүртэл ирж тоглолтыг нь үзээд байгаа гэхээр бас хоосонгүй шүү...бэртэл гэмтэл хол байгаасай бас болвол манайх зун хошгоруулж байгаад авчаасай... :ногоон: Үнэлгээ 9/10

Image
Майкл Брадли улирал дуустал зээл

Хагас хамгаалалтын шугаманд Макоуныг авсан ч зөрүүлээд Айрланд, Сидвелл зэрэг тоглогчдыг явуулсан учир орных нь хүнийг авах нь гарцаагүй шаардлагатай байсан... АПЛ ийн туршлага хэдийгээр байхгүй ч энэ 23хан насандаа эх орныхоо төлөө 50 тоглолтонд ороод амжсан энэ залууд АПЛийн ачааллыг хангалттай даах чадвар, туршлага, сэтгэлзүй эрч хүч байгаа гэж найдаж байна... эхний тоглолтуудыг нь харж байж бодитоор дүгнэх хэрэгтэй ч одоогоор бол энэ наймаанд би хувьдаа их сэтгэл хангалуун байгаа... Дараагйин Донован ч юм билүү хэн мэдэхэв... Үнэлгээ 8/10

Явуулсан:

Image
Стив Сидвелл Фулхам руу 2 сая орчим

Манайд ирснээсээ хойш өөрйинхөө хамгийн сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байсаар явсан улаан үстийг ЖУ багш хэл ам багатайхан эвтэйхэн явуулчихлаа... хамгийн гол нь долоо хоногийн 45000 цалин гэж нэг том лүүг байхгүй болголоо...

Image
Куртис Дэвиэс Бирмингам руу 3,5 сая

Нэг хэсэг мандаж байсан ч мөрний гэмтлээс болоод сураггүй болсон бас нэгэн цалингийн лүүг бас л хэрүүл шуугиан нус нулимсгүйхэн явууллаа... явуулах явуулахдаа дерби рүүгээ шүү хэхэ... бас л гол нь долоо хоногийн 40000 ийн цалингийн орон зай гарч байгаа юм...

зээлээр:

Image
Стефен Айрланд Ньюкастл руу улирал дуустал

Их өндөр найдлага тавин манайд ирсэн ч төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа Айрландыг Ньюкастл руу зээллээ... хэрвээ тэндээ сайн тогловол шингэчиж тун магадгүй байх... мөн л томоохон цалингийн зай гарч байна ... энэ удаад 7 хоногт 65000...

Image
Жон Кареү Стоук Сити руу улирал дуустал

ЖУ багштай харшилтай Викинг маань бараг тэгээд цаашаагаа явчих биз... долоо хоногийн 55000 ийн цалинг Стоук төлөхөөр болсон...

Image
Жеймс Коллин Жижиг Шрюсбури руу тодорхойгүй үнээр зарагдсан

Академийн бүтээгдэхүүн 20 настай залуу довтлогч маань Лиг 2ын баг руу явж карьерынхаа азаа үзэхээр шийдсэнд нь амжилт хүсэхээс өөр аргагүй... нэгэнт Албрайтон, Кларк, Баннан нарын араас орж амжихгүй бол өөр газар азаа үзсэн нь хэн хэнд нь хэрэгтэй... тэхдээ энэ залуу ч бас хоосонгүй гар даа... доод лигт 2 ч удаа зээлээр явж 17 тоглолтонд 6 гоол хийсэн... жижиг Коллинстоо амжилт хүсье дээ...

за тэгээд цаашилбал дараах залуусаа туршлага суулгахаар зээлүүллээ:

Андреас Вэйман - Ватфорд руу зээл

Шейн Лоури - Шеффиэлд рүү зээл

Жонатан Хогг - Портсмоут руу зээл

Брад Гузан - Халл Сити рүү зээл

Исаиа Осбоурн - Шеффиэлд Вэнсдэй рүү зээл

ингээд бодохоор багийн тоглолтонд ордоггүй, эсвэл нэмэр болдоггүй цалингийн нилээд хэдэн лүүнүүдээ (цагтаа хэргээ гаргаж явсан тоглогчдоо ингэж хэлэх муухай юм даа ккк) бас явуулсан, багийнхаа залуусаас туршлага судлуулахаар гадагш явуулсан нь ЖУ багшийн амжилттай наймааны цонхны нэгээхэн хэсэг юм...

Хэрэв яг энэ эрчээрээ дандаа наймаа хийвэл ч ЖУ багшийг наймааны тал дээр шүтэж амьдрахаас өөр арга алга... эцэст нь ер нь АПЛ ийн энэ удаагийн цонхоор форумаас хамгийн сэтгэл хангалуун үлдсэн фен нь би л болов уу гэж бодогдоод байгаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Feb 02, 2011 2:05 am

Цогоо wrote:Англи тоглогч нар хэтэрхий өндөр үнэтэй, хэт хөөрөгдөлтэй явдаг нь үнэн шүү дээ. Би л хувьдаа Эндиг манай Бэндтнэрээс илүү гэж бодохгүй байгаа. Манай хүн аль нэг багийн гараанд байнга гарч байсан бол юун Энди байтугай л хүн байгаам. Тэхдээ л Никлас Бэндтнэр яг одоогийн байдлаар 35 сая хүрэхгүй байх аа.

Энэ Брэдли чинь Америкийн мэнэжэрийн хүү билүү? Адилхан харагддаг цус байна шү.


угаасаа англи тоглогчид үнэтэй байдаг гэсэн бичигдээгүй хууль байдаг л даа... манай Дельф л гэхэд 8 саяар ирж байсан гээл бодохоор хажууд Макоун 6-д ирж байшд хэхэ... Амеркийн менежрийн хүү болохоороо арын хаалгадаад АНУын шигшээд овоо олон тоглоцон юм шиг байгаан :ногоон:

Бэндтнер бол яагаад ч 35 хүрэхгүй 15 хүрвэл дээдийн заяа л болох байх... гэснээс би бүр гайхааал байгаан... Каррол одо 35 хүрчдэг гээл хэхэ Ньюкастл Ливерпүүлийг Торресоо зарцан баян байхад нь шууд дээрэмдцийн бишүү хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Monteyne » Wed Feb 02, 2011 2:10 am

Ирээдүйн Сколес маань гэж харагддаг тоглогч танайд ирчихэж, Сайхан тоглуулж байгаад манайх авчихвал ч
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby ТОНИ » Wed Feb 02, 2011 2:19 am

manuuhai wrote:Ирээдүйн Сколес маань гэж харагддаг тоглогч танайд ирчихэж, Сайхан тоглуулж байгаад манайх авчихвал ч


Xөгийн юм бичиж бxийн. Том клуб дэмжидэг болоxоороо ийм том том баадаг бxдаа.
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Feb 02, 2011 3:45 am

Нөгөө талд МанЮ гийнхан хүлээгээл... би эндээ тоглолтоо хүлээгээл... сайхаан сайхан... манайх эдний раныг нь зогсоох юм шиг л санагдаад байгаам даа...энэ удаад ноу Макхеда шд ккк...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Feb 02, 2011 9:39 pm

За манайхаан сайхан шинэлцгээгээрэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby fond » Wed Feb 02, 2011 10:17 pm

Бэнт бас гоолдож л байна..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby CAHAKA » Fri Feb 04, 2011 9:24 am

Брэдли чинь АНУ-н дасгалжуулагчийн хүү мөн мөн. Аль 2 3 жилийн өмнөөс том багуудын хараанд орсон гээд том том сэтгүүл болгон дээр гараад л ямар нэг ирээдүйтэй залуусын тухай прэдикшнүүд дээр дандаа топ 10т багтдаг байсан. Ёстой гоё зөв наймаа болж. Дараа зунаас жинхлээсэй. Таклддаг . пассладаг . холоос бууддаг юм юмтай элдэвтэй гар даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Fri Feb 04, 2011 9:30 am

Villa_Bayaraa wrote:За манайхаан сайхан шинэлцгээгээрэй...
манайхан гэнэ ээ, ганцаараа юм байж. :RD

Сайхан шинэлээрэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby MrO » Sat Feb 05, 2011 10:34 pm

Танай Кареу чинь Сандерландын хаалгыг хоёронтоо мялааж байгаа харагдах юм...
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 53 guests
cron