манайхан яг яагаад байгааг нь үнэхээр ойлгох юм алга
Фэрнандо Торрэс.. нөхцөл байдлыг авч үзье
Би л хувьдаа түүнийг явна гэдэгт огт итгэхгүй байгаа
аа харин энэ бүх яриа үнэн болж ХЭРЭВ явлаа гэхэд бид яагаад түүнийг ингэж муулах ёстой юм??
ирсэн улирлаасаа л гайхалтай тоглолтыг үзүүлж багийн амжилтанд маш хүчтэй нөлөө үзүүлэн бид бүгд түүний дууг дуулж түүний жэрсигээр гангарч түүний дуусахгүй гоолыг ярилцаж амаа халааж сууцгаадаггүй гэж үү
хийсэн гоол болгондоо Ливэрпүүл клуб болон түүний фэнүүдтэй хамт чин сэтгэлээсээ баярлаж бидэнд байсан гарын 5н хуруунд багтахаар класс тоглогчдын манлай нь явсан.. Тэр биднийг хэцүү үед энэ шийдвэрээ гаргаж хаяж явсан уу? Хэрэв зун тэр өөрийнхөө карээраа хөөгөөд биднийг орхисон бол Хөөдсөнтэйгөө хамт бид яаж доройтож явах байсан бол?
түрүү улирал бид яг чойрч явахад бидний нүдэнд бага ч болов оч асааж байсан цас бударсан тэр үдшийг,, баллоон бөмбөгний хариу болгож хариу тоглолтонд хийсэн дааблын эхний гайхалтай гэхэд ч багадхаар гоол
рийсэгийн овн гоолын уршгаар хожигдож байхад чэлсигийн хаалганд хийсэн тэр гоол.. хэдий нэмэлт цагт хожигдсон ч бүгдийг чинь өндийлгөж ямар их АЗ ЖАРГАЛ өгч байсан билээ?
Сантиагод пэпэг хүчиндэж цор ганц гоолыг хийчихээд Раулын сэлэбрэйшнээр гангарч байсан тэр л аймшигт жаал бол Нандо
Блэкбүрн Интэрт хийж байсан гоолуудыг нь би л хувьдаа хэзээ ч мартаж чадахгүй
Хошин шогийн Театрт видич Риогоор наадаж явсан тэр залуу,,
ПЛын бүх л гранд багийн хамгаалагч нарын шүдний өвчин хар дарсан зүүд болж байсан болсоор байгаа тэр залуугаар бахархаж явдаг би,,
ХЭРВЭЭ тэр одоо явлаа гэхэд Ливэрпүүлийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа гээд амжилт хүсээд гунигтайгаар даллаад явуулах ёстой бид
Өөрийг нь орлох довтлогч авсны дараа л тэр энэ үгээ хэлж байна гэдэг нь биднийг гэсэн сэтгэл биш юмуу?
Гэхдээ би Нандогоо явна гэж бодохгүй байна
Эндээ өшөө олон олон гайхалтай ялалтуудыг авчирч бидэнтэйгээ хамт домог болж үлдээсэй гэж хүсч байна,,
Тэр бол МИНИЙ мэдэх Хамгийн агуу 9 дугаар
Хэзээд Ливэрпүүл клубын 9 дугаар байх болно..