ФА капын тоглолтонд ЖУ багшийн Залуу Арслангууд Блакбурнчуудыг буулган авлаа...
За ямар ч байсан Роверсыг сүүлийн 2 ФА капт 2 удаа гомдоолоо...Ирэх тойрогт МанЮтай тоглох хүндхэн тоглолтонд хэд хэдэн тоглогчдоо нөөсөн гэхэд хаа очиж манай залуус тун сайн тоглож итгэл төгс ялалт байгууллаа...
Гараанд:
..................Фриэдл...............
Волкер......Куэяар.....Кларк......Бэйкер....
........РеоКокер.....Пирес.....Баннан.....
...........Фонз...................Агбон...
.......................Хески................
Данн, Коллинс, Яанг, Даунинг нарыг амраах зорилгоор сэлгээнд суулгасан бол Бент кап тайд учир тоглолтонд оролцсонгүй. Гэмтлээс эргэн ирсэн Кларк удтал байрлал дамжин явсны эцэст үндсэн байрлал болох СБ дээрээ тоглосон бол гэмтлээс эргэн ирсэн залуу хамгаалагч Волкер баруунд, шинэ нээлт ЛБ Бэйкер маань зүүнд гараанд гарлаа... Хөнгөн гэмтлээсэргэн ирсэн Баннан мөн гараанд гарсан бол тоглолтонд оролцох боломж төдийлөн олдож өгөхгүй байсан Фонз маань гараанд гарч, кап тайд Бентийн оронд Хески гараанд гарлаа...
Үндсэндээ Уиганыг хожсон багаас 6 хүн солигдсон гэсэн үг...
Булангаас ирсэн бөмбөгийг Кларк маш оновчтой мөргөн хаалганы баруун дээд буланд зоож тооны давуу байдлыг бий болгосон боловч Салгадогийн класс бөмбөг тогтоолт хараатай дамжуулалтыг Калинич гоол болгосноор оноо тэнцсэн... Харин зүүн жигүүрээс ирсэн бөмбөгийг Роверсын 16 дотор маш гоё тогтоож агаар дээр нь гуядан Роберт Пирес Виллагийн төлөөх анхны гоолоо хийж давуу байдал үүсгэсэн... мөн л зүүнээс ирсэн кроссыг найдвартай мөргөснөөр Фонз оноог 3:1 болгон тоглолтын цэгийг тавьсан юм...
Залуу хамгаалагч Натан Бэйкер улаан авч талбайг орхисон боловч баг маань ялалтаа хадгалан үлдэж чадлаа...
Тоглолтоос дүгнэхэд хэд хэдэн нааштай байдал ажиглагдаж байгааг доор дурдъя:
- Зүүн жигүүрийн Агбон... Агбон зүүн дээр тоглож байгаа нь хачирхалтай ч үр дүнгээ өгч эхэлж байна...Фонзтой үе үе байраа солин довтолж байгаа нь Даунинг, Яанг 2 өнөгрсөн улиралд байрлалаа солин тоглож байсантай төстэй боловч сонирхолтой нь тэд вингерүүд биш довтлогчид шүү дээ... Эхний гоолын буланг Агбоны довтолгоо авсан гэхээр бас ч ЖУ багш түүнийг зүүн дээр дэмий гүйлгэхгүй байгаам байна...
- Кларкын мөргөлт... Арсеналд мөргөн гоол хийж анх олны анхаарал татаж байсан түүний мөргөлт тохиолдол байгаагүй гэдгийг залуу маань дахин нотоллоо... Челсигийн хаалганд тэнцээний гоолыг мөн л тэр мөргөж оруулсан... Тэр үед Албрайтон ассист хийсэн бол энэ удаад Бананамэн ассист өгсөн... Болж байна... манай сэт пийс хуучны формоо олж эхэлж л байгаам байна...тэр тусмаа залуус маань ойлголцож байна болж байна...
- Эргэн залуужсан Пирес... Түүний пассууд, бөмбөгөнд хүрэлт урьд урьдынхаасаа улам л найдвартай, хараатай болсоор байгааг харж байна... Хуучны Пирес аажим аажимаар эргэн ирж байгаа бололтой... Би түүнийг анх манайд ирэхэд талбай дээр тус болно гэдэгт төдийлөн итгээгүй...Түүний туршлага залууст бэлтгэл дээр хэрэг болох ч харин энэ удаад түүний ганган гоол талбай дээр ч залуусыг сэргээж чадлаа... Сэлгээнийхэн бүгд үсрэн босч гүйлдэн түүнд баяр хүргэсэн нь хөгшин буучин манай залууст дотно сэтгэгдэл төрүүлж чадсаныг гэрчилнэ...
- Зогсолтгүй гүйх Бананамэн...Барри Баннан хэмээх энэ жижигхэн залуугийн хараатай, оновчтой ухаалаг пассууд нь экспертүүдийн анхаарлыг аль хэдийн татаад амжсан... энэ удаад ч Банан мэн маань талбайн дунд тасралтгүй гүйж аюул тарьсан дамжуулалтуудыг өгч байсныг дурдахгүй байхын аргагүй... түүний пассуудаас гадна воркрейт нь гайхалтай байлаа...ЖУ багш нэгэнтээ хэлэхдээ ''би түүнийг дуудаад чи тоглолтон дунд дандаа 100 миль хурдтай гүйх юм...хагаст нь 50 миль хурдтай гүйгээд хэрэгтэй үед нь 120 миль хурд гаргаж бай гэсэн...харин тэр энэ зөвлөгөөг минь авахгүй байгаа ...залуу хүүхэд шүү дээ'' гэж бахархангуй ярьсан удаатай...
- Найдвартай Волкер... За энэ хүүг анх авахад нь би огт сонирхож байгаагүй, нэг их итгэл ч хүлээлгээгүй... харин эрийн хугархай ирэнгүүтээ дебютэндээ гоолдсон... энэ удаагийн тоглолтын дараа би түүнийг заавал худалдаж авах хэрэгтэй гэж бодох боллоо... Тоттенхам манайд зарчаасай...Хүүгийн ирээдүйг бодсондоо л хэлж байна
- Туршлагагүй Бэйкер... Залуу хүү маань тун эвгүй такл хийж талбайг орхисон ч үүнээс бусдаар бол тун ч дажгүй тоглолоо... ЖУ багш түүнд сайн туршлага болох байх... хэдийгээр алдаа байгаагүй ч шүүгчийн зүгээс бол гарцаагүй алдаа харагдсан... энэ тал дээр яалт ч гүй туршалага хэрэгтэй гэсэн байна...
- Боломжоо алдаагүй Фонз... Би түүний чадварт эргэлзэж эхэлсэн гэдгээ аль дээр цухалзуулсан... харин энэ удаад гараанд гарсан боломжоо алдаагүйд нь баяр хүргэх нь зүйтэй... хэд хэдэн аюултай довтолгоо хийж, 1 хөндлөвч цохисон гэхээр бас ч гэж чамлахааргүй тоглолт үзүүллээ...
Эцэст нь:
- Итгэл найдвар нь сэргэсэн Залуу Арслангууд... Хожил гэдэг хүршгүй юм шиг санагдаж, гоол хийчээд хэзээ буцааж алдах бол хэмээн хүлээдэг байсан, юу юугүй л доошоо унах гэж байгаа юм шиг санагддаг байсан тэр баг одоо эрс өөрчлөгджээ... ЖУ багшийг ротешн хийхэд нь би төдийлөн итгэлтэй биш байсан ч ротешн үр дүнгээ өглөө... өөрөөр хэлбэл багийн өөртөө итгэх итгэл нэмэгджээ гэсэн үг... 3 Дараалсан ялалт... энэ бол тохиолдол биш гэдэгт итгэж байна...одоо чухал тулаан МанЮ хүлээж байна...Урагшаа залуу Арслангуудаа...