Орландогийн талбайд зочлон тоглож байна.
1-р үе:
Леброн төгс байна. Нийт 23 оноо, 9-9 гэсэн амжилттай довтолсон. Туркоглу бэртэх дөхөв. Ховардыг хамгаалж дийлэхгүй байна. 3 төвийн тоглогчийг ээлжилж гаргалаа. Ж.Ричардсон 1-р үе дуусахтай зэрэгцэж 3 оноо авсан. Дуэйн энэ үед оноо авч чадсангүй. Тооны харьцаа 30-26, манайх 4 онооны давуутай.
2-р үе:
Энэ үеийн 8.55-д Дуэйн анхны оноогоо авлаа. Дуэйн, Леброн 2 ээлжилж Ховардыг блокдлоо
Хуучин цэрэг К.Ричардсон 2 удаа хатгаад оноо авч байна. Эрик бүтэн үе тоглолоо, 4 оноо авсан. 55-45 энэ үе өндөрлөв. Леброн 29, Ховард 16 оноо тус тус авлаа. Сонирхолтой тоглолт болох байх аа...
3-р үе:
Эрик Ховардыг блокдлоо. Блокын харьцаа 4-0. Ховард Дуэйн дээр алдаа гаргалаа, тэрээр нуруугаараа хүчтэй уналаа БУРХАН МИНЬ. Дуэйн торгуулийн 2 шидэлтээ хийгээд хувцас солих өрөө рүү явлаа. Леброн 3-н зайнаас 2-2 оруулав. 7.40 секунд гэхэд тэр аль хэдийн 35 оноо авчихжээ. Эдди давгүй тоглож байна. Энэ маягаар тогловол Карлосыг багийн 3 дахь холбогчийн хувь заяа хүлээж байна. Майкын анхны 3 оноо, тэр довтолгооны самбараас чөтгөр шиг л бөмбөг авч байна. Леброн 40 оноо авлаа /багийн онооны 50 %/ Крис чимээгүй л байна. Онооны харьцаа 79-63. Ховард торгуулийн шугамаас 3-13. Дуэйн нуруундаа боолттой нөөцийн суудалд суулаа, тоглох болов уу...
4-р үе:
Дуэйн талбайд гарч ирлээ, 2 оноо авлаа. Аренас торгуулийн 3 шидэлтээ алдав. Манайхан довтолгооны самбарт сайн зүтгэж байна. Орландо хожигдлоо хүлээн зөвшөөрчээ.
Гэтэл тэд 3 оноо 3 дараалан авлаа, манайх хэтэрхий эрт тайвширчихлаа. 94-83 Орландогийнхан сэргэж эхэллээ. 21 онооны зөрүүг ойртуулж 94-88 боллоо
Леброн 3-н зайнаас ГООЛ. 51.1 сек дутуу. Дуэйн торгуулийн 2 шидэлтээ алдлаа. 98-91 Манайх өөрийн самбараасаа бөмбөг авч чадахгүй байна. 98-93 харьцаатай. 27.1 сек дутуу. Леброн торгуулийн 1 шидэлтээ алдав. Дараагийн 2 шидэлтээ хийлээ. 101-97 харьцаатай. 14.7 сек дутуу. Манайх бөмбөгөө алдлаа. Андерсон 3-аас амжилтгүй
Дуэйн торгуулийн 1 шидэлтээ алдлаа. Эцэст нь 104-100 манайх хожлоо. Леброн 51 оноо, 11 самбар, 8 дамжуулалт. Эсрэг багаас Нельсон 22 оноо авчээ.