:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Баясаа » Wed Jan 26, 2011 12:47 pm

Image
Хүснэгтэд ийм байрлалтай яваад байгаа юм байна. Хамгийн дээд тал нь 16-р тойрог дээр 8-д, доод тал нь 8-р тойрог дээр 19-т бичигджээ. Өнөө шөнө хожих хэрэгтэй байна даа. Хожчихвол 7-д
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Төгсөө » Wed Jan 26, 2011 1:00 pm

Сансарын ESPN ээр гарна гэнэ үү?
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Баясаа » Wed Jan 26, 2011 1:37 pm

Райн Бабелыг оффишл сайт дээр Ливэрпүүлд өнгөрүүлсэн мөчүүдийн 10 зургийг тавьжээ.
Image
2007 оны 6-р сар: Ливэрпүүлд элсэв.
Image
2007 оны 9-р сар:Анхны гоолоо хийв.
Image
2007 оны 11-р сар: Бешикташд хийсэн гоол
Image
2008 оны 4-р сар:Аврагуудын лигт Арсеналыг буулгаж авав.
Image
2008 оны 9-р сар: Юнайтедын хаалганд гоолдов.
Image
2009 оны 3-р сар: Юнайтедийг 4-1 хожсон тоглолтын агшин
Image
2009 оны 6-р сар:Ойрх дорнодоор хийсэн аялан тоглолт
Image
Түүний хамгийн шилдэг гоол
Image
2010 оны 8-р сар: Улирлын эхэнд
Image
Түүний Ливэрпүүлийн төлөө хийсэн сүүлийн гоол
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Steve » Wed Jan 26, 2011 2:43 pm

энэ өвөл тоглогч авахгуй гэнээээ
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Miro Klose » Wed Jan 26, 2011 2:48 pm

Элиа чинь худлаа болцон уу анх Хамбург 8.9 сая еврогоор Твэнтэгээс авсан гэдэг чинь одоо Хамбургд 30 тоглолтонд 7 гоал вингер хүнд бол боломжийн статистик одоо бол 18,9 өөс буухааргүй л амьтан байна. Хамбург Рүүдийг арайхийж авч үлдэж чадсан баг Элиагаа бас тавиад туухгүй лав зун үнэ нь бүр талийх нь дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Г.Баяраа » Wed Jan 26, 2011 5:55 pm

“Хаан” Кенни Дэлглиш ярьж байна

Ливерпулийн фенүүдийн дунд “Хаан Кенни” хэмээн хүндлэгддэг Кенни Дэлглиш Анфиелдэд эргэн ирээд удаагүй байгаа билээ. Рой Хожсоын халааг авч Улаануудын дасгалжуулагчаар дахин томилогдсоноосоо хойш Кенни чамгүй ажил амжуулаад байна.

Энэ эрхэмийн амьдралыг Ливерпулиэс ангид авч үзэх аргагүй. Тоглогчын карьерийн 20 жилээ тэр хоёр л багт зориулсан. Эхлээд Селтикт 8 жил дараа нь Ливерпульд гайхалтай 12 жилийг Кенни үдсэн. 1977–1990 оны хооронд Анфиелдийг хаанчлахдаа Кенни Английн дээд лигт 6 удаа түрүүлсэн ч хамгийн гайхалтай амжилт нь 3 удаагийн Европын цом билээ. (1978, 1981, 1984).


1985 онд Хейсил цэнгэлдэхийн ослын дараа Кенни тоглогч-дасгалжуулагч болж багаа удирдахын хажуугаар гоолоо оруулж байлаа. 1991 онд түүнийг Анфиелдээс явж доод лигийн Блекберний дасгалжуулагчаар очиход Копууд агуу тоглогоо алдсандаа тун их харамсаж байсан. 1995 онд түүний удирдсан Блекберн премьер лигт түрүүлж өөр нэгэн гайхамшигийг бүтээсэн бол 1997–1998 онд Ньюкэсль, 2000 онд Селтикийг хэсэг хугацаанд удирдсан.

Харин 2011 онд Хаан Кенни эргэн ирж суудалдаа заларлаа. Ингээд түүний өгч байсан нэгэн сонирхолтой ярилцлагыг сонирхуулья. Ярилцлагыг интернэтээс хийсэн бөгөөд асуултууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн юм. Эндээс та бүхэнд Кенни Дэлглишийн тухай илүү ихийг мэдэж авна байх.

Image
Та бага байхдаа Ливерпуль, Вэст хэмд орох гэж шалгуулаад тэнцээгүй гэж үнэн үү ?

Тийм ээ би шалгалт өгч байсан. Гэхдээ тэд надтай гэрээ байгуулахыг хүсэж байсан юм шүү. Би их баяртай байсан ч ердөө 15-тай байсан болохоор хэдэн жил хүлээж Англи явахаа азнахаар шийдсэн юм.

Карьерийнхаа эхэнд та доод лигийн Камберлаулд багт нэг улирал зээлээр тоглосон. Тэнд аз жаргалтай дурсамж үлдсэн үү эсвэл дэмий өнгөрүүлсэн жил гэж үздэг үү

Дэмий өнгөрүүлсэн жил ээ ? Үгүй ээ үгүй, тэнд бүх зүйл сайхан байсан. Залуу тоглогчидын өөр багт зээлээр явуулж турших нь Шотландын хөлбөмбөгийн хөгжлийн нэг бүтэц гэх үү дээ. Бүх залуус л ийм сорилтыг давдаг. Тэр багт би багийнхаа хамгийн балчир нь байсан болохоор их элэгсэг ханддаг байсан. Тэнд өнгөрүүлсэн хугацаанд би их зүйл сурсан шүү.

Селтик тантай гэрээ байгуулах үед та Рейнжерсийг дэмжигч байсан гэж үнэн үү. Хэрвээ үнэн бол Селтикийн фенүүд энэ талаар мэдэхвий гэж санаа зовж байв уу. Бас энэ хоёр багт аль алинд нь тоглож чадах байсан уу?

Селтикийн дэмжигчид үнэнийг мэддэг байсан ч гэсэн ямар ч асуудал байгаагүй. Үнэнээс айгаад байх утгагүй хэрэг биздээ. Селтикийн туслах дасгалжуулагч Шон Фаллон манай гэрт ирээд багийнхаа бэлтгэлд урьсан. Селтик – Рейнжерсийн аль нь ч байсан надад асуудал байгаагүй. Хэрвэ миний бүх түүхийг мэдмээр байгаа бол номыг маань уншсан нь дээр байх. Рейнжерст тоглож чадах байсан эсэх тухайд хэн ч өмнө нь надаас асууж байсангүй. Мэдэхгүй юм даа, одоо л асууж байгаа болохоор.

Таны хамгийн бахараж явдаг амжилт нь чинь юу вэ ?

Бүх зүйл эхэлсэн болохоор Селтиктэй мэргэжлийн гэрээ байгуулсан мөчийг нэрлэнэ. Тухайн үед би учраа мэдэхгүй хүүхэд байсан учраас энэ багтай гэрээ байгуулсан нь гайхалтай санагдаж байлаа. Үүний дараа Ливерпульд ирж, эх орныхоо төлөө тоглосон мөчөөрөө би бахархдаг.

Ливерпулийн бусад тоглогчидын адил живэр сахал ургуулах тухай бодож байв уу. Копуудын хувцас солих өрөөнд үс хатаагч хэрэглэдэг байсан нь таныг цочирдуулсан байхдаа ?

Би хэзээ ч тийм сахал ургуулах тухай бодож байгаагүй. Бас үсээ буржийлгаж ч үзээгүй. Тухайн үед зарим тоглогчид үсээ буржийлгахаа больсноос хойш би үсэндээ нэг их санаа зовохоо больсон юм. Залуус үс хатаагч хэрэглэж байгаа нь нэг их хачин санагдаагүй л дээ, гэхдээ Селтикт байхад ийм зүйл байгаагүй болохоор эхэндээ сонин л байлаа.



Европын цомын финалд оруулах ямархуу санагдаж байвдаа. 1978 оны тэр гайхалтай үдшийг та яаж тэмдэглэсэн бэ ?


Тэр үеийн сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэх хэцүү байна. Үнэхээр гайхалтай таашаалтай байса гэх юм уу даа. Тэр гоолыг оруулахын тулд л би Глазгогоос явсан юм шүү дээ. Тэгээд үүнийгээ Ливерпульд ирсэн анхны жилдээ л хийж чадсандаа маш сайхан байсан. Тоглолтын дараа юу болсныг сайн санахгүй байна, ямар ч байсан нилээн л доргисон байх.

Европын цомыг өвөртөлөөд унтаж байгаа зургийг чинь нэг удаа харж байсан. Үнэхээр та тэгдэг байсан юм уу ?

(инээв) Хэн нэгэн нь миний өвөрт хийгээд зураг дарчихсан байсан юм аа. Үүнд буруу нь юу байхав.

Алан Блисдэйлийн “Скалли” гэдэг телевизийн жүжигт тантай уулзахыг хүсэж буй фений тухай гардаг. Жүжиглэх танд хэр таалагдсан бэ. Таны амьдралын тухай кино хийвэл хэн гол дүрийг бүтээх бол ?

Хөгжилтэй байсан шүү. Уг нь Кевин Киганд зориулж зохиол бичсэн байсан юм. Тэгээд Киган явчихсан болохоор би тоглосон хэрэг л дээ. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө жүжигчин болох хангалттай авьяасгүй гэж боддог. Тэгсэн ч гэсэн нэг тоглоод үзэх муугүй байсан л даа. Алан Блисдэйл их авьяаслаг зохиолч. Тэр “Блэкстаффийн хөвгүүд” жүжигтээ Грэм Сунесс, Сэмми Лиг тоглуулсан юм байна. Миний амьдралын тухай кинонд яагаад би өөрөө тоглож болохгүй гэж.

Грэм Сунесс дотуур өмдөө индүүдээд өлгүүрт өлгөдөг байсан гэж үнэн үү ?. Тэрэнтэй цуг нэг өрөөнд байрлах эвгүй биш үү ?

Грэмээс өөрөөс нь асуулдаа. Би сайн мэдэхгүй юм. Сунесстэй нэг өрөөнд байх дажгүй л байдаг байсан шүү дээ. Хаанаасаа ийм юм сонсдог байна аа.

Хөлбөмбөг бол эрчүүдийн хатуу ширүүн тоглоом. Таны хувьд өмнөөс нь тулахаас зүрхшээдэг чанга өрсөлдөгч байв уу ?

Би хэний ч өмнөөс тулахаас айдаггүй байсан гэдгээ хэлье. Харин хамгийн хэцүү өрсөлдөгч гэвэл миний эхнэр Марина л байна. Харин талбай дээр би хэнээс айж санаа зовж байгаагүй. Гэхдээ Колин Тоддын эсрэг тоглох хамгийн амаргүй байдаг байсан. Маш ухаалаг, миний юу хийх гэж байгааг маш сайн мэддэг байсан болохоор тэр л дээ. Миний тулж байсан тоглогчидоос хамгийн сайн нь.

Карьерийнхаа хамгийн шилдэг гоолоо нэрлээч. Гоол оруулах, эхлүүлэхийн аль нь танд таалагддаг байв ?

1978 онд Европын цомын финалд Брюггегийн эсрэг хийсэн гоолоо би хамгийн гайхалтай тэмдэглэсэн. Гэхдээ шилдэг гоол маань биш л дээ. Оруулсан гоолуудаасаа зөвхөн нэгийг нь онцолж чадахгүй нь. Гоол оруулах, эхлүүлэх ялгаагүй л нэг үр дүнд хүргэдэг болохоор бас нэгийг н сонгож чадахгүй юм байна.

Шотландын шигшээд өөрийг чинь доогуур үнэлдэг байсан гэх юм. Яагаад тэр юм бол ?

Тийм ээ үнэн. Энэнээс болж бага зэрэг санаагаар унадаг л байлаа. 20 настайдаа анх шигшээд багтахдаа надаас сайн тоглогчид олон байгаа гэдгийг мэдэж байсан. Хувцас солих өрөөг тойруулаад харахад л талбай дээр гайхамшигийг бүтээдэг залуус сууж байхад би яаж онгирч чадах билээ. Тэр тусмаа өөрийнхөө шүтээн Дэнис Лоутой цаг тоглох сүрдмээр шүү.

Хамт тоглож байсан тоглогчидоосоо хамгийн шилдгийг нь нэрлээч. Бас дасгалжуулагж байсан хөлбөмбөгчидөөс ?

Маш олон тоглогч байгаа болохоор нэрлэж чадахгүй нь. Удирдах албанд байхад ч гэсэн багийн амжилтанд нөлөөлсөн олон тоглогчид байсан болохоор зөвхөн нэгийг нь нэрлэх шударга бус байх.

Орчин үед хөлбөмбөг маш өндөр хөгжиж бас цалин хангамж ч хуучныг бодвол их болсон. Өөрийнхөө тоглож байсан үедээ сэтгэл хангалуун байдаг уу.

Өнөө үеийн их цалинд атаархаад байх юм алга. 70, 80-аад онд үзүүлсэн бидний амжилтыг хэн ч эвдэж чадахгүй. Тэр үеийн сайхан цагаа би хэзээ орчин үеийн хөлбөмбөгөөр солихгүй. Мөнгө миний хувьд тийм ч чухал биш л дээ.

Ливерпулийн Европын цомд түрүүлсэн бүрэлдэхүүнээс хамгийн шилдэг нь байсан бол. ’78, ’81, ’84? Тэр үеийн бүрэлдэхүүнийг 2005 оны багтай харьцуулвал ? Хэрвээ Английн багууд торгуулаагүй бол 88 онд танай баг Европт дахиж түрүүлэх байсан болов уу ?

Бифштекс, загасны махны алинд нь өөрөө дуртай вэ ? Хоёулаа л өөрсдийн гэсэн онцгой амттай. Надад хамгийн сайн эсвэл хамгийн муу бүрэлдэхүүний жагсаалт байхгүй. Үе үеийн багууд өөрсдийн гэсэн онцлогтой.

Бүхэл бүтэн 30 жил хооронд нь зааглаж байхад 2005 оны багийг миний үеийн багтай харьцуулах нь утгагүй хэрэг. Энэ чинь субьектив ойлголт шүү дээ.

Миний хэлж чадах ганц зүйл гэвэл Аваргуудын лигт түрүүлсэн ямар ч баг шилдэг л байх нь гарцаагүй.

88 оны манай баг Европт түрүүлэх хангалттай хүчтэй байсан. Гэхдээ хэн мэдэхэв дээ. Эхний шатнаас хасагдах ч байсан юм билүү. Тэр үед хэсгийн тоглолт байгаагүй болохоор 2 дахь боломж гэж байгаагүй юм.

Хейселийн ослын тухай яриач. Та нар үнэхээр албан хүчээр тоглож байсан юм уу. Тэнд болсон үймээнд тоглогчид ямар нэгэн холбоотой юу ?

Манайхан юу болж байгааг сонссон л доо. Гэхдээ тийм ч их зүйл мэдэж чадаагүй. Бидэнд тоглолт эхэлдгээрээ эхэлнэ гэж хэлсэн болохоор л талбайд гарсан. Талбайд гарсны дараа тоглолтдоо л анхаарлаа хандуулж байсан болохоор цэнгэлдэхэд юу болж байгаа талаар ямар ч бодол байгаагүй. Хөлбөмбөгийн ертөнцийн нэг утга учиргүй зүйл л тэнд болсон.

Жой Фаганаас дасгалжуулагчын эрх мэдлийг авахдаа ямар нэгэн эргэлзээ төрж байв уу. Тоглогчоос босс болоход тулгарсан хамгийн хүнд асуудал ?

Залуус мааь намайг “Кенни” гэж байснаа “Босс” гэж дуудаж эхлэхэд эхлээд сонин байсан шүү. Яваандаа шинэ нэрэндээ дассандаа. Хувцас солих өрөөний тэр сайхан уур амьсгал, хошигнол, тоглоом наргианаас өөрийгөө татаж авах хэцүү л байсан. Хамгийн гол нь манайхан надад бүгд итгэж байсан болохоор шинэ албандаа би хурдан аргаа олсон. Боб Пайсли, Тос Саундерс, Ронни Моран, Рой Эванс бүгд л надад туслаж байсан.

Анх энэ албыг авахдаа би ямар ч зүйлд эргэлзээгүй. Тоглох хугацаандаа удирдлагад ажиллах сайхан боломж байсан болохоор би багийнхаа эздэд юу хийж чадахаа харуулахаар шийдсэн юм.

Таныг хүнд өвчин туссан гэдгийг сонсоод Стив Никол нүдэндээ нулимстай өрөөнд чинь орж ирсэн гэж үнэн үү ? Тэр булцгар залуугийн тухай сэтгэлд үлдсэн түүхээ яриач ?

Үгүй ээ наадах чинь үнэн биш. Миний бодлоор чи бага зэргийн хэтрүүлсэн бололтой. Тэгээд бас тэрний тухай чамд нэг их яримааргүй байна.


Винни Жонс 1988 оны ФА цомын финалын тоглолтын өмнө танай залуусыг “Чихийг чинь тасдаж, толгой дээр чинь шээнэ” гэж заналхийлсэн гэж үнэн үү ? Ливерпулийн залуусыг айснаасаа болж ялагдсан гэж бодож байн уу

Хэрвээ тэгсэн л юм бол би яагаад сонсоогүй байдаг билээ. Тэр өөрийн гэсэн сонирхолтой түүхтэй хүн. Тийм зүйл болоогүй. .

Би Хилсборогийн ослын үеэр тэнд байсан юм. Тэр аймшигтай явдлаас хойш сар гаран унтаж чадаагүй. Танд энэ явдал яаж нөлөөлсөн бэ ?

Хүн болгонд л хэцүү байсан. Гэхдээ гэр бүлээ алдсан хүмүүс бид шаналаагүй шүү дээ.

1990 оны ФА цомын хагас шигшээд Кристэл Пэлэсд ялагдсаны дараа сэтгэл санаа ямархуу байв ?

Эхний хагаст бид тоглолтыг давамгайлж байгаад дараагийн үед хоёр ч тоглогчоо бэртлээс болж алдсан. Их хэцүү тоглолт байсандаа. Тэгээд Найжел Мартин (Кристэл Пэлэсийн хаалгач)нэмэлт цаг эхлэхээс өмнө Барнесийн нэг аймшигтай цохилтыг хаасан. Улирлын эхэнд тэднийг 9 : 0-ээр бут ниргэж байсан гээд бод л доо. Гэсэн ч тэд эргэж ирээд манайхыг хагас шигшээгээс мулталж орхисон. Гайхалтай залуус.

Тэр өдөр Пэлэсийнхэн 4 гоол харин бид 3 гоол оруулсан болохоор тэд финалд орох эрх авсан. Стив Коппелоос (Кристэл Пэлэсийн дасгалжуулагч байсан) илүү тодруулж асуугаарай.

Тэр тоглолт шиг халуухан тулаан болж байхад яагаад Адидасын хөвөнтэй хүрэм дандаа өмсдөг юм ?

Хөвөнтэй хүрэмээ ? Ямар хөвөнтэй хүрэм. Тэр чинь надад байдаггүй шд. Миний хүрэм хөвөнтэй биш. Надад таалагддаг болохоор л би өмсдөг юм. Тоглолтын үеэрх миний дүрэмт хувцас гэх юм уу даа.

Шууд хариулаарай. Та яагаад Петр Бирдслэйг зарсан юм ?

Би тэрнийг зараагүй шүү дээ. Тэгээд ч шууд хариулахад ямар ч асуудал алга. Намайг багаас явахад тэр байж л байсан. Надад тэрэнтэй маргалдсан барьсан юм огт байгаагүй.

1991 онд гэнэт Ливерпулиэс явах болсноо тайлбарлахгүй юм уу ? Ийм шийдвэр гаргасандаа харамсах юм уу эсвэл арай эрт явах байждээ гэж бодож байв уу ?

Би өмнө нь энэ талаар ярьж байсан шүү дээ. (Сэтгүүлч : Дахиад нэг удаа ярьж болно биздээ ?)

Үгүй ээ, миний номыг уншаад мэднэ биз. Тэр шийдвэрийг хийгээгүй байсан ч болоосой гэж заримдаа боддог. Гэхдээ бүх зүйл оройтсон байлаа. Тэр үед үүсээд байсан нөхцөл байдал намайг замд гаргахад хүргэсэн юм. Бараг анх удаа л би Ливерпулиэс нүүр буруулсан шийдвэрийг тэр үед гаргаж байлаа.

Би тэр түүхийг чинь мэдэх юм байна. Таныг багаас явах үед Ливеруль дэх нөхцөл байдал нилээд ярвигтай болоод байсан гэсэн. Тэгээд яг л зүлэг тэгшилж байгаад санамсаргүй тогонд цохиулдаг шиг гэнэт бүх зүйл болсон. Энэ бүхэн үнэн үү ?

Ливерпультэй ямар ч холбоогүй гэж хэлээд байна шүү дээ. Ердөө л багаас явах нөхцөл бүрэлдчихээд байсан юм. Багийн амжилттай ямар ч холбоогүй шүү. Манайхан 5 сараас хойш ялагдаагүй байсан. Магадгүй би өөрийгөө тогонд цохиулсан байх л даа, гэхдээ хэвлэлийн нүүрэн дээр л тэгсэн байх. Өөр яагаа ч үгүй.



Блекбернтэй цуг тийм хурдан Премьер лигт түрүүлсэндээ гайхаж байсан биз дээ ?

Би Блекбернийг дасгалжуулаад дөрвөн жил л болж байсан. Гэхдээ энэ бүхэнд ямар ч цагийн хэмжүүр байгаагүй. Баг маань түрүүлэхийн төлөө улирал болгон чадах бүхнээл хийж байсан. Тэгээд л 1995 онд бидний боломж ирсэн. Хэрхэн сайжирч байсан явцыг маань харах юм бол үнэхээр гайхалтай. Эхлээд бид Уэмблид ялж премьер лигт дэвших эрхээ аваад дараа улиралд нь 4-р байранд орсон. Тэрний дараа 2-р байр, эцэст нь аваргын цом. Гайхалтай байгаа биз. Бид хамгийн олон оноо авч, шилдэг тоглолт үзүүлж байсан болохоор түрүү хүртэх бүрэн эрхтэй. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй.

Алан Ширерийг 92 онд яаж МанЮ-гийн хамар дороос сугалж Блекбернд авчирч чадав аа ? Сер Алекс их л уурласан байх даа.

Би Ширерийг хэнд татгалзсан хариу өгсөнийг мэдэхгүй. Ямар ч байсан манайхтай гэрээ байгуулсаныг нь л мэдэж байна. Манай баг амжилт үзүүлэхийн тулд ямар их хичээж байгааг тэр сонсоод таалагдсан болохоороо Блекбернтэй гэрээ байгуулсан. Энэ бүхэнд мөнгө санхүү ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Фергусоны өмнүүр орсон нь огтоос сонин биш, Ширерийг багтаа авчирсан нь л надад сонин байсан. Тэр ууртай байсан бол тэр л биз. Уурлаагүй бол бас л ямар хамаа байна. Би л лав баяртай л байсан.

Рой Кийн 93 онд Блекбернд ирэхэд их ойрхон байсан. Рой өөрөө би танайд очиж байна гэж хэлээгүй юм уу ?

Ер нь бол түүнтэй гэрээ байгуулахад их ойрхон байсан шүү. Гэвч эцсийн дүнд Кийн МанЮ-г сонгосон. Гэхдээ би тэрний шийдвэрийг буруутгахгүй ээ. МанЮ-д Кийн гайхалтай он жилүүдийг үдэж премьер лигийн цом аваргуудын лигийн түрүү авч харамсахааргүй он жилүүдийг үдсэн.

Хэн нь илүү вэ ? Грэм Сунэсс , Стивен Жеррард.

Грэм чинь одоо 52 настай шүү дээ.Тийм болохоор Жеррард арай илүү байх аа. Эдгээр тоглогчид оргил үедээ байсан бол аль алинийг нь сонгоход асуудал үгүй. Гэхдээ би лав хоёуланг нь сонгоно. Тэд хамтдаа ямар гайхамшигийн бүтээх байсаныг төсөөлөлдөө.

Гэхдээ хоёулаа өөр өөр онцлогтой тоглогчид. Жеррард арай илүү довтолгоондоо сайх байх. Хамтдаа байсан бол Грэм арай хойно, харин Жеррард урд талд нь гүйгээд будаа болгох байсан биз. Энэ хоёртой эн зэрэгцэх тоглогч үнэндээ ховор шүү.

Ливерпуль, Блекбернтэй үзүүлсэн гайхалтай амжилтуудаа яагаад Ньюкэлсд байхдаа гаргаж чадаагүй юм ?

Намайг 1997 оны 1 сард Сент Жеймс паркт ирэхэд Шаазгайнууд лигтээ 4-т явж байсан. Харин би тэднийг улирлын төгсгөлд 2-р байранд оруулж аваргуудын лигт авчирсан. Дараагийн улирлын эхэнд Ширер удаан хугацааны бэртэл аваад, Тин Асприлла ердөө 2 дахь тойрогт л жагсаалтаас гарсан. Тэгээд бид 13-р байранд орсон ч, ФА цомын финалд үлдэж Арсеналд ялагдсан юм. Тэр тоглолтод 1 : 0-ээр ялагдаж байхдаа хөндлөвч онож азгүйтэж байлаа. Венгер хүртэл хэрвээ тэр гоол орсон бол биднийг ялах байсан гэж хэлсэн юмдаг. Харин дараагийн улиралд дөнгөж эхлээд л би явчихсан. Ньюкэслээс үлдсэн сайхан дурсамж гэвэл дээд амжилт эвдсэн их мөнгөний арилжаа л юм даа. Энэ багийн төлөө би сайн наймаа хийсэн гэдгийг хүн болгон хэлнэ. Аваргуудын лигийн эрх., ФА цомын финал ч миний хүчин зүтгэлтэй холбоотой гэж бодож байна.

Клубын түвшинд үзүүлсэн энэ бүх амжилтын чинь эцсийн зорилго Шотландын шигшээн дасгалжуулагчын суудал уу ?

Огтхон ч эргэлзээгүй “Үгүй” гэж хариулах байна.

Таны хүү Пол Дэлглиш 2 жилийн өмнө зодог тайлж дасгалжуулагч болсон. Түүнд хэр итгэдэг вэ ? таны замаар замнаж чадах болов уу ?

Хэрвээ тэр хөлбөмбөг тоглохоос залхсан бол хуурамч дүр эсгэн тоглож, клубын мөнгийг хумслахаас татгалзаж зодог тайлсан нь зөв шийдвэр болсон. Хүү маань энэ шийдвэрийг гаргах зоригтой бас “Миний шийдвэр буруу байж” хэлээд эргээд тоглож чадах зоригтой байгаад би баярладаг. Пол Шотландын Килмарнок багт маш сайн ажиллаж байгаа болохоор удахгүй баг нь амжилт гаргах байх гэж найдаж байна. Ливингстонд тэр сайн тоглож байсан. Тийм ч болохоор солилцоо наймааны сүүлийн өдөр Тони Моубрау Полыг Hibernian-д авчирсан байх. Уг нь хүү маань хөлбөмбөгөө тоглож байсан бол надад сайхан л байхн байлаа. Эцэг хүний хувьд би түүнийг талбайд тоглож байхыг харахдаа бахархдаг. Ялангуяа Ньюкэслд байхдаа анхны гоолоо Шеффилдийн эсрэг хийхэд нь үнэхээр их бахархаж байлаа. Карьерийнх нь туршид түүний овог бусад хүмүүст асуудал үүсгэдэг байсан ч гэсэн хэзээ ч өөрт нь тийм байгаагүй.

Сүүлийн 6 жил та ер нь хаана байв аа ? Нэг хүн гольфийг тийм удаан тоглож чадна гэж үү ?

Би гольф тэгж их тоглодоггүй шүү. Сонин дээрээс уншсан зүйлстээ хүмүүс үргэлж итгэдэг нь гайхалтай. Маргааш би гольф тоглоно л доо. Гэхдээ би байнга тоглоод байдаггүй юм. Өнгөрсөн хугацаанд 2, 3 бизнес эрхэлж байсан. Эхнэр маань хөхний хавдартай хүмүүст туслах сан байгуулж түүнийгээ удирдаж байгаа. Тэрэнд тусална. Бас хүүхдүүдээ хэрхэн өсөж том болж байгааг харах гээд их завгүй байлаа шүү дээ.

Бид дасгалжуулагч Дэлглишийг дахиж харах болов уу ?

Би ахиж дасгалжуулагч болохгүй гэж хэлээгүй шүү дээ. Гэхдээ бас болно ч гээгүй. Хэн нэгэн надад таалагдсан санал тавих хүртэл би хариу өгөхгүй.

Ливерпуль аваргын цомыг Анфиелдэд эргүүлж авчирахад юу хэрэгтэй байна вэ ?

Тэд зөв зүгтээ явж байгаа. Урагшаа алхам алхмаар ахиж байна гэдэг сайны дохио. Ливерпулийн шинэ цаг удахгүй ирнэ.

Эх сурвалж : Four four two.com
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby sp_fc kop » Wed Jan 26, 2011 6:16 pm

Тоглолт гаргах суваг байна уу
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Bold9 » Wed Jan 26, 2011 6:16 pm

:eek:
Сүпер залуу
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Realist » Wed Jan 26, 2011 6:20 pm

Баяраа мундаг орчуулдаг шүү :eek: Өшөө ихийг хийгээрэй амжилт...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby MJ » Wed Jan 26, 2011 6:22 pm

Өөө Баяраа одоо аль өглөө надад өгөхдөө наад оршилыг нь бичцэн өгөхгүй яасан юм бэ
Би Оршилгүй л гусаад хаясан шд зав ч байхгүй
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Steve » Wed Jan 26, 2011 6:26 pm

http://www.liverpoolfc.tv/news/media-watch/suarez-holds-ajax-talks

Luis Suarez is expected to hold talks with Ajax in the next 48 hours in an attempt to convince the Dutch side to reduce their £30 million asking price and let the Uruguayan striker join Liverpool.

Ajax have informed Damien Comolli, the Premier League side's director of football strategy, that only an offer matching their valuation would tempt them to sell the 24 year-old, suggesting the £12.7 million Liverpool have tabled is not "respectful".

The Anfield club's owners, Fenway Sports Group, would prefer not to pay more than £20 million for the controversial striker but any hope of negotiating an improved price now rests on Suarez persuading Ajax to back down.

Suarez will meet the club's general director, Rik van den Boog, over the next 48 hours in the hope of pushing a deal through.

Ajax's manager, Frank de Boer, has made it clear, though, that he will not allow Suarez to be sold "at 23.55 on Jan 31" and the former Holland international is believed to be adamant that a replacement must be identified before the striker leaves, at any price.

Bas Dost, the Dutch Under-21 international currently with Heerenveen but a target for Feyenoord, is one option, while Stoke forward Eidur Gudjohnsen on Tuesday insisted he would welcome a move to the Eredivisie side.

"I think I could give something to Ajax," said the former Bolton, Chelsea and Barcelona forward.

"I am 32 but have been very careful with my body, I am fit and I hope I can help them with my experience and my quality. My contract is only until the end of the season, so I could leave now, and I speak fluent Dutch."

Kenny Dalglish, Liverpool's manager, must wait on the outcome of an increasingly prolonged saga to see whether he will finally land the attacking reinforcement the club have required for two years, but there is plenty to console the Scot ahead of tonight's visit of Fulham.

Not only does he have the happy memory of the 3-0 victory at Wolves to indulge, but he will face Mark Hughes's side with his captain, Steven Gerrard, restored to the side after missing the last three games through suspension.

Gerrard has offered only fleeting glimpses of his elemental best in recent months, but Dalglish has every reason to believe he can coax the 30 year-old into form once more.

Dalglish said: "Since I have been coming to watch this club, Stevie has played a huge role in its history. We all know the games that come easily to mind, the most memorable ones and important ones.

"He is a Liverpool boy. He has given everything to this club and will continue to. Others can judge what level it is on. For me he has been absolutely fantastic and we are just happy to have him."

It is not just Gerrard, though, who is imbuing Dalglish with a sense of burgeoning confidence. His side's display at Molineux, as much as the result, is enough for the 59 year-old to believe the worst might be over.

"Slowly but surely we are getting everything put together," he said. "The movement off the ball will be better because the passing is better. We are asking everyone to help each other whatever way they think best. They have got to do things for themselves."

Dalglish's success in kick-starting Liverpool's recovery will come as no surprise to his counterpart tonight. "A lot of the older [managers] are doing great jobs," Hughes said. "Kenny's gone in and he's a huge figure there. Everybody seems to be back on board, which was not the case before."
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Steve » Wed Jan 26, 2011 10:11 pm

манайхан тоглолт хэдээс ямар сувагаар грах юм бэ
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ganbold » Wed Jan 26, 2011 10:36 pm

Steve wrote:манайхан тоглолт хэдээс ямар сувагаар грах юм бэ

сансарын испн-р 4 цагаас гарна ш дээ. http://www.espnstar.com/tv/ энэ мэнүүгээр ороод хуваарь нтр харчиж болдгүй мүү
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby khakmn » Thu Jan 27, 2011 12:05 am

Luis Suarez: First step in Torres leaving?

http://backpagefootball.com/premier-lea ... s-leaving/
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Thu Jan 27, 2011 3:56 am

Pepe Reina G
Daniel Agger D
Martin Skrtel D
Glen Johnson D
Martin Kelly D
Christian Poulsen M
Raul Meireles M
Maxi Rodríguez M
Dirk Kuyt M
Fernando Torres F
Steven Gerrard F
ийм формэйшн гарч байна үзэж байгаа хүн байн уу надаас өөр
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby El_nino » Thu Jan 27, 2011 4:13 am

Нүджийнаа
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 409
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby amka13 » Thu Jan 27, 2011 4:29 am

отон биш бсан уу? новш гж..
ёоооо хамгаалалт гж хэрэг алга аа. гэртээ ингэж тогломооргүй бxийн
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby FT9 » Thu Jan 27, 2011 4:49 am

За юу болж бнаа? ЛИНК бна уу?
FT9
 
Posts: 49
Joined: Sat Feb 28, 2009 6:52 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby FT9 » Thu Jan 27, 2011 4:49 am

За юу болж бнаа? ЛИНК бна уу?
FT9
 
Posts: 49
Joined: Sat Feb 28, 2009 6:52 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Анхбая® » Thu Jan 27, 2011 4:51 am

Дажгүйл тоглож байна.өнөөдөр Пачеког гаргаасай.
0-0
http://atdhe.net/33242/watch-liverpool-fc-vs-fulham-fc
----------------------------------------
User avatar
Анхбая®
The Kop
The Kop
 
Posts: 1345
Joined: Mon Aug 16, 2010 8:33 pm
Location: •Монгол•

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Төгсөө » Thu Jan 27, 2011 5:01 am

Эхлээд овоо нүдсэн ч сүүлдээ бүр унтуулчлаа.
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby FT9 » Thu Jan 27, 2011 5:09 am

ТОРРЭС 1 гоал хийх блгуй дээ
FT9
 
Posts: 49
Joined: Sat Feb 28, 2009 6:52 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby amka13 » Thu Jan 27, 2011 5:09 am

puahahaha OG :P
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Анхбая® » Thu Jan 27, 2011 5:10 am

Макси-г суулгасай дэмий гүйгэд байх юм үр бүтээлгүй (mannn
Last edited by Анхбая® on Thu Jan 27, 2011 5:12 am, edited 1 time in total.
----------------------------------------
User avatar
Анхбая®
The Kop
The Kop
 
Posts: 1345
Joined: Mon Aug 16, 2010 8:33 pm
Location: •Монгол•

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Төгсөө » Thu Jan 27, 2011 5:10 am

Нүдэлтийн үр дүнд гоол орлоо, уул нь торресын нэр дээр бичигдсэн бол аштай байхгүй юу.
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 32 guests
cron