Ливерпүүл v ФулхэмПримэрь лигийн 24р тойрог.
Тоглолт болох цэнгэлдэх : Эйнфилд
Цаг : 1 сарын 26нд тоглолт Грийнвичийн 20н цагаас буюу монголын цагаар 27ны шөнийн 4н цагаас.
Багийн мэдээ :Магадгүй Фулхэмтэй хийх тоглолтонд Поулсэнг сэлгээнд суух магадлалтай учир нь багийн ахлагч Стивэн 3н тоглолтын хоригоос эргэж ирж багтайгаа нэгдэж байна. Харин багийн 2р ахлагч Жэйми Каррагэрийн хувьд энэ тоглолтыг мөрний гэмтлээс болж дахин өнжих бололтойй.
Харин нөгөө талд фулхэм Этуху, Аарон Хюйс 2ийн өмдөгний гэмтлээс эргэн ирэх үгүй нь тодорхоогүй хэвээрээ байна. Хэрвээ Этуху талбайд гарч чадахгүй бол шинэ цэрэг Стиви Сидвэл дебют тоглолтоо хийнэ.
Гэмтэл бэртэл :Ливерпүүл.Гэмтсэн : Каррагэр(мөр)
Фулхэм.Тодорхоогүй: Этуху&Хюйс(өвдөг).
Тоглох боломжгүй: Бригс(хөлийн булчин), Шварцэр(шигшээн дуудлага), Сэндэрос(Ахиллэс), Замора(хөл хугарсан).
Тоглолтын өмнө.Фулхэм багтай хуваарийн дагуу крисмас баярын өмнө тоглох байсан ч их хэмжээний цас орсон учраас хойшлогдсон юм. Ливерпүүлийн өмнөх менежир Рой Хожсон энэ тоглолтонд оролцохыг тэсэн ядан хүлээж байсан нь лавтай. Учир нь түүний нэр ядаж ганц удаа ч гэсэн Эйнфилдэд сайхнаар дуулалдах боломжтой байсан ч хойшлогдоод байсан.
Ливерпүүлийн фэнүүдийн шүтээн "Хаан" Кэнни Далглиш хагасайн өдөр багийн уур амьсгал болон хамгийн гол нь клубын хүснэгт дэхь байранд өөрчлөлт оруулж чадна гэсэн итгэл найдварыг фэнүүдэд үлдээчхээд байгаа билээ. Үнэхээр ч Волвэсийг 3-0 ээр хожсон тоглолт асуудалгүй сайхан болсон. Хэдийгээр Торрэс ганзага хоосон нилээд удаан тоглосон ч дүблэдэж ор үндэсгүй түүнийг явна гэсэн шуумуудыг үгүйсгэж чадлаа.
Фулхэмийн Эйнфилд дэх рекорд - 29н удаа зочлон тоглоход ялалт авч чадаагүй төдийгүй 25н жилийн өмнө 10-0 ээр хожигдон буцаж байжээ..
Гэхдээ Хожсонгийн удирдлаган доор байхдаа Фулхэмчүүд Эйнфилдэд эвийн гэрээ буюу 0 - 0 ээр тэнцэж байсан баримт тэдний талд бий. Менежир Марк Хюйс сүүлийн 5н тоглолтонд 3 ялалт авсан сайн формоо Эйнфилдэд үргэлжлүүлэн сайн тоглоно гэдэгтээ итгэлтэй байна.
Тоо баримт.•Эйнфилдэд болсон 9н тоглолтын 4т нь гоалгүй тэнцсэн байна. Сүүлийн 2 тоглолтыг үүнд оруулна.
•Фулхэмтэй тоглосон сүүлийн 8н тоглолтын 6д нь Ливерпүүл хаалгандаа гоад алдаагүй байна.
•Эйнфилдэд 29 удаа зочилсон боловч хараахан 3н оноо халааслаж харьсан тохиолдол гараагүй байна.
•Энэ тоглолт Фулхэм Ливерпүүл 2 багийн 60 дахь тоглолт. Ливерпүүл энэ цувралыг 33н хожил, 10н хожигдол, 16н тэнцээгээр тэргүүлж байна.
Ливерпүүл•Ливерпүүл одоогоор 31н гоал хаалгандаа алдчихаад байна. Өнгөрсөн улирал нийтдээ ердөө 35н гоал хаалгандаа алдсан.
•Энэ улирал нь 1992-93 оны улирлаас 23н тойргийн дараа оруулсан алдсан гоалын зөрүү нь сөрөг гарч байгаа анхны тохиолдол юм.
Фулхэм•Хаалгач Дэвил Стокдэйл менежир Марк Хюйсдээ аз авчирдаг. Учир нь түүний гараанд гарсан 8н тоглолтонд тэд хожигдоогүй.
•Фулхэм Мэрсэйсайдад хийсэн сүүлийн 18н тоглолт буюу Ливерпүүл, Эвэртон багуудтай тоглосон 18н тоглолтоос ялалт авч чадаагүй байна.
•Фулхэм энэ улирал зочилж тоглосон 11н тоглолтондоо нийтдээ 20н удаа гоалдоод байна. Мөн бусад багуудаас хамгийн бага зочилж тоглосон баг бол бас л Фулхэм
Мэргэн буучид.Ливерпүүл.Фэрнандо Торрэс : 9(9 лиг), Жэррард : 8 (4 лиг), Нгог 8(2лиг).
Фулхэм.Клинт Дэмпси: 9(8 лиг), Камара: 5(2лиг).
Тоглолтыг шүүх бүрэлдхүүн.Шүүгч: Лий Пробэрт
Туслах шүүгчид: Рон Ганфилд&Мик Мкдоноу
4 дэх шүүгч: Кэвин Фриэнд
Сүүлийн тоглолтонд гарсан гараа:Liverpool (W3-0 v Wolves, a): Reina; Kelly, Skrtel, Agger, Johnson, Kuyt, Lucas, Poulsen (Shelvey 73), Meireles, Maxi (Aurelio 81), Torres. Subs not used: Gulacsi, Cole, Pacheco, Kyrgiakos, Spearing.
Fulham (W2-0 v Stoke, h): Stockdale; Pantsil, Hangeland, Hughes (Halliche 75), Baird, Dempsey, Murphy, Etuhu (Sidwell 62), Duff, A Johnson, Dembele (Gera 75). Subs not used: Etheridge, Salcido, Kamara, Davies.