Оффишл сайт дээр гарсан 34 тоглогчтой холбогдоод байгаа шуумыг
энд тавьлаа.
Ласина Траоре, КФР Круж, 20, Довтлогч
Траоре нь Зааны ясан эргийн залуухан довтлогч бөгөөд 44 тоглолтонд 14 гоол хийсэн гэсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд 6 фут 8 инч өндөртэй юм.
Клинт Дэмпсей, Фулхам, 27, Довтлогч, Жигүүрийн хагас
Техаст төрсөн Фулхамын хагас хамгаалагч залуу маань гоол хийх авъястай. Тэрээр Европын лигийн тэмцээний хоёрдугаар байрт орж үзсэн цорын ганц Америк хүн юм.
Дмитри Пает, Сайнт Этийнэ, 23, Дотолгооны болон Жигүүрийн хагас
Бас нэгэн залуу авъяслаг ирээдүйтэй тоглогч маань саяхан Францын үндэсний шигшээд тоглох эрхээ авч чадсан юм. Тэрээр довтлогооны хагас дээр тоглодог боловч, жигүүрт ч адилхан сайн тоглодог.
Луйс Алберто Суарез, Аяакс, 23, Довтлогч
Суарез нь 2010 оны Уругвайн үндэсний болон, Голландын лигийн шилдэг тоглогчид нэр дэвшсэн билээ. Тэрээр 108 тоглолтонд 81 гоол хийсэн гэсэн гайхамшигтай үзүүлэлт өнгөрсөн онд үзүүлсэн билээ.
Фабио Коентрао, Бенфика, 23, Жигүүрийн хамгаалагч
Португалын хамгаалагч, Бүтэн нэр нь Фабио Алексендр да Силва Коентрао. Рио авенүегийн залуучдын багийн бүтээгдэхүүн. 2007 онд Бенфикад ирсэн бөгөөд ирсэн даруйдаа, удаа зээлээр тоглоод, сүүлийн 2 жил нэгдүгээр багтаа тоглож байна.
Ромелу Лукаку, Андерлехт, 17, Довтлогч
17 настай Андерлехтийн дотлогч залуу маань Ювийлер лигийн мэргэн бууч болсон бөгөөд, түүний төлөө Европын топууд болох Реал мадрид, Челси, Ливэрпүүл нар өрсөлдөж байна. Тэрээр лигтээ 54 тоглолтонд 28 гоол хийгээд байгаа бол Белгийн шигшээдээ 8 тоглолтонд 2 гоол хийгээд байна.
Алваро Нэгрэдо, Севилла, 25, Довтлогч
Валлекасын араатан гэж хочлогддог Тэрээр 2009 онд шигшээдээ дуудагдан анхны тоглолтоо хийсэн юм.
Эшли Яанг, Астон вилла, 25, Жигүүр болон Хоёрдохь Довтлогчоор тоглодог
Ватфордын академийн бүтээгдэхүүн бөгөөд Яанг нь жигүүрээс гайхалтай дамжуулалт өгдөгөөрөө олны танил болсон юм. Одоо тэрээр Астон виллад тоглож байгаа бөгөөд нэг улиралд Барклийс ПЛ-ийн сарын шилдэг тоглогчийн шагналыг 3 удаа хүртсэн цорын ганц тоглогч юм.
Стифен Варнок, Астон вилла, 29, Зүүн ар
Варнок нь кареерын туршид 3 багт тоглосон бөгөөд тэдний нэг Ливэрпүүл юм. Тэрээр Ливэрпүүлийн хүүхдийн академиас гарсан тоглогч бөгөөд Жерар Ульегийн доор тоглож байсан ба одоо ч түүний удирдлаган доор Астон виллад тоглож байна.
Стеварт Доунинг, Астон вилла, 26, Зүүн жигүүрийн хагас
Тэрээр Виллагын лигийн мэргэн буудагчдыг 5 гоолтойгоор тэргүүлж байгаа бөгөөд 18 сарын өмнө Мидлсборогоос 12 сая фунтээр ирж байсан юм. Мидлсборогийн төлөө 64 удаагийн тоглолтонд оролцсон байсан.
Алекс Окслайд-Чемберлайн, Саутхамптон, 17, Хагас хамгаалагч
Чемберлайны эхний бүтэн улирал бөгөөд 21 тоглолтонд 6 гоол хийгээд байна. Тэрээр дөнгөж 17 настай авъслаг хүү бөгөөд Английн шигшээгд жигүүрийн хагасаар тоглодог байсан Марк Чемберлайны хүү юм.
Викто Обинна, Интер милан Вестхамд зээлээр тоглож байгаа, 23, 25, Жигүүр болон Хоёрдохь Довтлогчоор тоглодог
Виктор Нсофор Обинна нь Нигерийн шигшээн довтлогч бөгөөд, одоо Интер миланаас Вестхамд зээлээр тоглож байна.
Арби Эманулсон, Аяакс, 24 Зүүн жигүүрийн хамгаалагч
Эманулсон нь Голландын тоглогч бгөөөд зүүн жигүүрийн хагасаар Аяаксд тоглож байна. Тэрээр мөн зүүн жигүүрийн хамгаалагчаар ч тоглож чаддаг. Жигүүр дрибл хийн довтлох авъястай.
Скотт Паркер, Вестхам, 30, Төвийн хагас
Хагас хамгаалагч бөгөөд Андер 15 болон залуучдын Английн шигшээд ганц нэг удаа багтан гараанаас болон сэлгээнээс толгож байсан. Тэрээр тун сайн такл хийдэг бөгөөд төвийн хагасаас довтлож тоглох дуртай.
Мирко Вусинич, Рома, 27, Довтлогч
Вусинич нь Төвийн довтлогч болон зүүн жигүүрийн довтлогчоор тоглодог бөгөөд түүний хурд, хууралт, гоолдох чадвар нь өндөр.
Стивен Дефоур, Стандарт лиг, 22, Төвийн хагас
Тэрээр төвийн хагас болон довтолгооны хагас дээр тоглох дуртай бөгөөд энэ ч байрлалаараа Стандарт лигдээ тоглодог.
Плиппе Мексес, Рома, 28, Төвийн хамгаалагч
Мексес нь Рома болон Францын шигшээн төвийн хагасаар тоглодог. Түүнийг Челси болон АЦ Милан линкдэж байна.
Элжеро Элиа, Хамбург, 23, Жигүүр
23 настай тэрээр их авъяслаг бөгөөд Түүнийг Волвсбург бас линкдэж байгаа юм. 2009 онд Иоханн Круйффын нэрэмжит Недерландын шилдэг залуу тоглогч болж байсан юм.
Марк ван-Боммел, Байерн Мюнхен, 33, Хагас хамгаалагч
Недерланд хагас хамгаалагчийн гэрээ энэ зун дуусаж байгаа ба Герман баг түүний гэрээг сунгах бодолгүй байна. Тэрээр ПСВ болон Барселонад тоглож байсан юм.
Шаун Райт Филлипс, Манчестер сити, 29, Баруун жигүүр
Тэрээр Английн шигшээд тоглож байсан Иан Райтын өргөмөл хүү бөгөөд түүний дүү Брадли Райт-Фллипс мөн хөлбөмбөгчин юм. Түүний Английн шигшээд тоглох мөрөөдөл Итали мэргэжилтэн Роберто Манчини ирсэнээр замхран унасан юм. Харин түүнийг Ливэрпүүлийн шинэ босс Далглиш линкдээд байгаа юм байна.
Давиде Сантон, Интер милан, 20, Төвийн хамгаалагч
Тэрээр төвийн хагасаас гадна хоёр талруу тун хурдан шилжиж чаддаг авъяслаг тоглогч юм. Сантон нь Интерт 14 настайдаа Равеннагаас ирсэн юм.
Райн Шавкросс, Стоук, 23, Хамгаалагч
Райн Жеймс Шавкросс нь Англи тоглогч бөгөөд Стоукын хамгаалагч юм.
Рики ван Волвесвинкел, Утрехт, 21, Довтлогч
Тэрээр Недерланд болон Утрехтэд довтлогчоор тоглодог бөгөөд довтлогооны хагас дээр ч тоглох чадвартай.
Ведран Чорлука, Тоттенхам, 24, Хамгаалагч
Хорват болон Тоттенхамын хамгаалагч. Хүчирхэг бие, тоглолт унших чадвартай тоглогч юм.
Роберт Хат, Стоук, 26, Төвийн хамгаалагч
Германд төрсөн Хат нь Мидлсбород 3 жил тоглоод Стоукд 5 саяаар 2009 онд ирсэн билээ. Түүнийг Берлины хана хэмээн хочилдог.
Чарли Адам, Блекпүүл, 25, Хагас хамгаалагч
Адам бол Блекпүүл уураг тархи болсон тоглогч бөгөөд довтолгоо болон хамгаалалтыг удирддаг юм.
Эммануел Адебайор, Манчестер сити, 26, Довтлогч
Тогогийн довтлогч эр маань багийнхаа босс Манчини болон багийнхаа тоглогч нартайгаа таагүй харьцаатай байгаа юм. Тэрээр Ливэрпүүл юмуу Тоттенхамруу явахад бэлэн байгаа боловч түүнийг Манчини өөрийн өрсөлдөгч нарт өгөх дургүй байна.
Вейн Роутлэж, Нюкастл Юнайтэд, 26, Хагас хамгаалагч
Роутлэж нь хагас хамгаалагч болон баруун, зүүн жигүүрт тоглож чаддаг юм. Тэрээр, Английн Андер 16, 19, 21-ийн шигшээ багуудад тоглож байсан.
Пер Мертасакер, Вердер Бремен, 26, Төвийн хамгаалагч
Германы шигшээгийн хамгаалагч маань тун сайн цэвэрлэж хамгаалдаг бөгөөд, цөөхөн тохиолдолд хуудас авдаг авъяслаг тоглогч юм. Мөн өөрийн өндөрийг ашиглан хаалттай цохилт юмуу? Корнероос ирсэн бөмбөгийг мөргөн гоолддог.
Стифен Айрланд, Астон вилла, 24, Довтолгооны хагас
Манчестер ситигийн хуучин цэрэг тэрээр Жеймс Милнерийн хариулт болон Астон виллад ирсэн юм. Тэгсэн ч хуучин менежер Мартин Онейл түүнийг үнэлж байсан боловч, шинэ менежер Ульегийн хараанд өртөж чадахгүй байна.
Кейсуке Хонда, ЦСКА, 24, Довтолгооны хагас
Түүний анхны байрлал нь алсаас найруулагч байсан бол одоо довтолгооны хагас болон хоёр дохь довтлогчоор тоглоод байгаа юм. Мөн тэрээр 2010 оны Дэлхийн цомын тэмцээнд хаалттай цохилтноос 2 удаа гоолдсон юм.
Данни Старижж, Челси, 21, Довтлогч
Манчестер ситид байсан тэрээр 2009 онд клубээ солин Челситэй гэрээ байгуулсан юм.
Яанн Мвилла, Рене, 20, Цэвэрлэгч
Тэрээр маш сайн хамгаалдаг бөгөөд тэсрэлттэй хучирхэг биетэй тоглогч юм. 2010 оны Дэлхийн цомд хараахан орж чадаагүй боловч шинэ менежер Лорент Бланкогийн 5 тоглолтонд бүгдэнд дуудагдаад байгаа бөгөөд Английн шигшээг Вемблейд нь 2-1 буулгаж авахад нь тоглосон юм.
Карим Бензема, Реал мадрид, 23, Довтлогч
Францын шигшээн довтлогч залууг Английн багууд сонирхсон хэвээр байна. Тэрээр хязгааргүй авъяслаг тоглогч юм.