.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Gankhuu » Wed Dec 13, 2006 9:50 pm

Байгаа нь яамайдаа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby BB » Wed Dec 13, 2006 10:53 pm

Man!festo wrote:Манай Романыг үхэж далдрахаар Челсигийн сүйрэлд орохыг хүлээж суудаг нөхдүүдийн мөрөөдөл талаар болох бололтой.

Роман овоо муу хүү юм... Траст Санд 500 сая фунт байрлуулжээ. Романыг үхэхээр Челси өнөөгийнх шиг санхүүгийн чадавхитай байж чадахгүйд хүрвэл ашиглаж байхаар... Харин тэрнийхээ хүүгээр багийн өдөр тутмын үйл ажиллагааны зарим зардлыг нөхөж байх юм байна.

12 настай нэг хөлбөмбөгийн донтой хүүхэдтэйм байлээ... Аркадий гэсэн байхаа...
Тэр нөхөр Челсигийн ирээдүйн эзэн суух хүн юм гэнэ...

Тэхээр Романы хувьд Челси нэлээн урт хугацааны төлөвлөгөө байнаа гэж...

Анти Челсичууд яана да... дампуурч алга болохыг нь харах заяа ч байхгүй нь дээ... хэхэ


CHI HEZEE chelsea BOLSTIIN BE??? UNITED BSAN BIZ DEE>>>> MUU URVAGCH
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Аагий » Thu Dec 14, 2006 9:18 am

Хүний ямар баг дэмжих нь яасан их хамаатай байдым. Урвагч ч гэж шиг... Өөр МанЮ-с манайх руу урвах хүн байна уу? :mrgreen:

Image 1 : 0 Image

Chelsea (4-3-3) Hilario; Geremi (Shevchenko 67), Carvalho (Essien h-t), Terry (c), A Cole; Ballack, Essien, Lampard; Wright-Phillips (Drogba h-t), Kalou, Robben.
Scorer Drogba 73
Booked Essien 61, Makelele 90+3

Newcastle (4-4-1-1): Given; Huntington, Taylor, Ramage, Babayaro; Milner, Butt, N'Zogbia (Pattison 43), Rossi; Sibierski (Luque 77); Martins.
Booked Ramage 73
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Thu Dec 14, 2006 9:29 am

Нойроо хасан байж 3:45-с үзсэн. Ямар ч байсан хожлоо. 4-3-3 -аараа тоглосон нь зүгээр санагдсан. Явж явж муу Дрогба, Шева 2 орж ирж байж л нэг юм гоолдлоо. Шева-н дамжуулалтаар Дрогба 73'. Шоон нээрээ худлаа болжээ. Баруун жигүүрээр довтолгоо нэлээн явсан боловч бүтэлтэй болж байгаа юм нэг алга байсан. Олигтойхон кросс ч байхгүй, хэд хэд бөмбөгөө таслуулаад л. Хөөрхий үнэхээр банзанд зэвэрсэн бололтой. Нуруу нь намдаад байсан. Эссиен ард тоглож байсан болохоор төвөөр олигтой орж чадахгүй. Баллак, Лампард тааруухан л байна лээ. Калоу бас хийчихээр ганц нэг боломж алдаж байсан. За тэгээд 1-р үеийн дараа хийсэн халаа сэлгээний дараа тоглолт, довтолгоо жигдрээд ирсэн. Эссиен төвд, Шева, Дрогба урд тоглоод гоё гоё довтолгоо хэд хэд хийсэн. Роббен ч гэсэн овоо л бужигнуулж байна лээ. Дээр нь Ньюкастл-н хаалгач Гивен маш сайн байсныг хэлэх хэрэгтэй байх.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Man!festo » Thu Dec 14, 2006 9:36 am

BB wrote:
CHI HEZEE chelsea BOLSTIIN BE??? UNITED BSAN BIZ DEE>>>> MUU URVAGCH


Би амьдралдаа МанЮ байж үзээгүй...
Оуэний үед Ливер таалагддаг байсан.... Романы үеэс Челси таалагддаг болсон....
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Аагий » Thu Dec 14, 2006 9:36 am

Image
Ариен Роббен ингээд л бужигнуулж байсан.

Image
Шоон үнэхээр муудсан байна лээ.

Image
Лампард-н нэлээн дээгүүр явсан. Харин түүнийг хамгаалж байсан Н.Зогбиа хөлрүү нь суухдаа гэмтчих шиг болсон

Image
Шева-н дамжуулалтаар Дрогба гоолдсоны дараа

Image
Гивэн хэд хэдэн аюултай бөмбөгийг хааж чадсан. Сайн байсан.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Thu Dec 14, 2006 9:40 am

Shots on target- Chelsea 8 Newcastle 2.
Corners ----------Chelsea 7 Newcastle 2.
Fouls -------------Chelsea 18 Newcastle 14.
Offsides ----------Chelsea 5 Newcastle 1.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby rednasca » Thu Dec 14, 2006 9:49 am

за ашгүй дээ.....одоо бол 5 оноо юу байсан юм бэ? гээд л дайрчихна даа.....МАНЮ хагас сайнд шинэ дасгалжуулагчтай болсон Вэстхэмтэй үзнэ....энэ баг ч алуур хийхдээ дажгүй шүү....ялангуяа шинэ дасгалжуулагч анхныхаа тоглолтдоо ялалт авахыг хүсэх нь мэдээж......энэ дасгалжуулагч бол жирийн нэг дасгалжуулагч биш ээ.....энэ хүн бол Алэн Курбишли.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby zigo » Thu Dec 14, 2006 10:34 am

Энэ яасан эвгүй зураг вэ. Шева ийм хүнд юумуу эсвэл Дрогба өөр юм хийгээд байна уу? :mrgreen:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby mick » Thu Dec 14, 2006 10:46 am

Ёооё сая л ирлээ....
Сайхан тоглолт үзсэн шүү.
Нэг л хурдан тоглох гэсэн улс байх юм...
Шэва сайжирсан байнаа, орж ирээд л тэмпийг нь өөрчилж байна лээ.
Ер нь Английн лигт дасах гэж байхаар Багаа өөрийн тоглолтондоо уусгаад ава хэрэгтэй байна даа.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Аагий » Thu Dec 14, 2006 11:05 am


Мик ахын PC-нээс оруулж болохгүй байгаа тул би оруулав.

Жозе Моуринью саяхан CLIC Sargent буюу Их британий хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд тусалдаг томоохон сангийн тэргүүнээр томилогдсоны дараагаар анх удаа томоохон ярилцлага өгснийг нийтэлж байна

—Шевченко хараахан дасан зохицохгүй байнаа даа?
— Санал нийлж байна л даа, гэхдээ хөлбөмбөгт хамгийн их хөдөлмөр шаардсан ажил бол довтлогч юм шт. Хамгаалагч довтлогчоос хурдан дасдаг. Мөн Итали болон Английн хөлбөмбөгийн том ялгаа байдаг л даа, үүний тод жишээ бол Тьерри Анри. Би тэр үед Англид байгаагүй гэхдээ л сүүлийн хэдэн жил Английн лигийн мэргэн бууч мөн л дөө, гэвч Ювентусээс Арсеналд ирсэн жилээ л 12 тололтод 1 гоол хийсэн байдаг юм.

— Гэхдээ тэр залуухан байсан шт, харин Шевченко бол туршлагатай од болсон тамирчин шүү дээ.
— Тьерри ч тэр үед сайн л байсан. Бид түүнд жаахан хугацаа өгмөөр юм шигээ. Одоогоор эерэг зүйл байгаа нь тэр өөрийнхөө тоглолтод сэтгэл дундуур байгаа. Эсрэг тохиолдолд асуудал үүсэх байсан. Тэр өөртэйгээ сайн ажиллаж байгаа, тоглолт бүрийн дараа бид ярилцаж, яг юу болохгүй байгаа, юуг өөрчлөх хэрэгтэйг зөвлөдөг. Манчестер Юнайтед болон Болтоны тоглолтын хооронд бмдний яриа бүүр цаг хагас шахам үргэлжилсэн.

— Шевченкогийн ярилцлагын талаар клубээс мэдэгдэл хийсэн байсан. Гэхдээ л Абрамович ямар нэг шахалт үзүүлдэг үү?
— Та үнэнээсээ яриад байна уу?

— Хэнийг тоглуулахыг дээрээс заавал та явна гэнэ биздээ?
— Магадгүй!

— Гэхдээ ноён Абрамович дээрх наймааг үнэхээр хүссэн биздээ.
— Бид хоёулаа л хүссэн.

— Ямар нэг нууцхан жишээ эзний хамаатан юм шиг сэтгэгдэл төрдөг биздээ?

— Абрамович мааш ухаантай хүн. Та намайг түүнийг хир мэддэгийг мэдэхгүй байх л даа. Би хувиараа түүнийг маш сайн мэддэг. Түүний хөлбөмбөгийг хүлээж авах байдал сүүлийн 2 жилд үндсээрээ өөрчлөгдсөн. Тэр маш сайн суралцсан учраас ийм юм гарахгүй. Хэрвээ тэр ингэх бол дасгалжуулагчтаа итгэхгүй байна гэсэн үг. Хэрвээ итгэхгүй байгаа бол намайг халаад, төлбөрийг нь нөхөн олгоод, өөр хүнийг аваад ирэх санхүүгийн чадалтай хүн шт. Та нар эзэн надад сэтгэл хангалуун байдаг гэж бодож байна уу? Тиймээ. Тэр намайг болон миний сонголтыг хүндэлдэг.

— Ноён Абрамович өөрийнхөө багийг илүү сайхан тоглоосой гэж боддог бол уу? Энэ талаар та 2 ярилцдаг уу?

— Үгүй.

— Түүнд Европын цом хэрэгтэй бол уу?
— Бид өөрийнхөө замаар л явж байгаа. Челси өнгөрсөн жилээс эхлэн тэргүүлэх баг болсон. Зөвхөн оруулсан гоолын тоогоор биш. Бид өнгөрсөн жил Дафф, Роббен нараар тлүү довтолгоо хийдэг байсан, тэгээд ганц довтлогчтой, хамгаалалтаас тоглолтыг эхлүүлдэг, илүү цэгцтэй тоглож, талбайн төвөөс хамгаалан, бөмбөгийг авангуут л сөрөг довтолгоон хийх чиглэлтэй байлаа. Бид паасаа хурд ихтэй, сөрөг довтолгоонд илүү зохицсон Дафф юмуу Роббенд өгөх, тэгээд л нэг гоол хийгээд л хамгаалаад л дахин нэгийг хийгээд дахин хамгаалаад л… Ингэж л тоглодог байсан. Одоо бол бид тоглолтыг илүү хянаж тоглож байгаа. Болтонтой эхний таймд, МанЮтай 2-р таймд бид бөмбөгийг ихэнхидээ хянаж байв. Барселонтой /тэд илүү бөмбөг хянадаг л даа/ бүүр 70%-30% байсан гээд л боддоо.

— Та нар Месси, Роналдиньо нар Барселонд хийж байгаа шиг тийм хөлбөмбөгийн төлөө биш гэж үү?

— Бүх юм хүрээлэн байгаа орчноос хамаардаг. Та нар Рональдиньо өөр дээгүүрээ татаж гоол хийгээд л эсвэл Гудйонсены олсон торгуулийн цохилтыг хийгээд л… Ийм юм Англид байдаггүй юм. Энд шаал өөр байдаг юм. Манайхан гоё тоглолт үзүүлэхийг хүсдэг ч заримдаа болдоггүй л юм.

— Рональдиньог багтаа авах талаар бодож байсан уу?
— Хэрэв хариулбал надад таагүй байна. Хэрэв би үгүй гээд хэлчвэл намайг **н** гэнэ. Тийм гэчвэл Роналдиньо болон ах нь яаж ийж байгаа шинэ гэрээг Барселонтой байгуулчихна. Тиймээс би хариулахгүй.

— Фэнүүд Роббен, Коул 2-ыг нөөцийн сандалд харахдаа их дургүй л байдаг байх даа. Тэдэнд тэдний тоглолт их таалагддаг шт.
— Би үргэлж л тоглогч багаа сонгодог болохоос би биш гэж хэлдэг. Хэрэв Джо Коул Вердерийн эсрэг сайн тоглосон бол МанЮ-гийн эсрэг гарч л таараа. Роббен манкуниануудын эсрэг 2-т үед гараад тоглолтын баатар болох юм бол дараагийн тоглолтын гараанд байх жишээтэй. Арьен гэмтэл авсан гэхдээ эрүүл байсан ч би эхэнд гаргахгүй л байсан.
Би одоо байгаа шилдэг тоглогчдод л илүү боломж олгодог. Макелеле, Эссьен, Лэмпард үнэхээр гайхалтай, Михаэль Баллак бас адилхан. Тэр Бременд сайн тоглоогүйг та нар мэдэж байгаа байх. Бас түүний Манчестерт хийсэн эхний таймыг санаж байгаа байх. Үнэндээ бол сайн тоглосон миний бодлоор. Джон Терри, Рикарду Карвалью, Эшли Коул, Дрогба нар бас гар хүрч болохгүй тоглогчдын тоонд багтдаг. Баруун хамгаалагчдын дунд ийм хүн байхгүй учраас би байнга сольж байгаа, энэ нь ч зөв байх. Шева дээрх категорт хамаарахгүй бөгөөд иймээс л би Джо Коул, Роббен, Калуг гаргаж байгаа. Яг одоо 8 гар хүрч болохгүй тоглогч байна.
Би хүмүүстээ гараанд гарсангүй гэж хаалга битгий цохиорой, битгий асуугаарай, найз нөхөд, хэвлэлийнхэнтэй битгийн зөвлөлдөөрэй гэдэг. Хамгийн гол нь өөрийгөө л харуул! Би та нарт хэн илүү байна тэрийг гаргахаа амлая гэдэг, хэн сайн байгаа гэдгийг олох амархан.

— Хэн нэгэн хаалга цохисон уу?
— Үгүй ээ.

— Англид залуу од алга гэж ярьцгаах болж, бид үндэсний шигшээгийн талаар их санаа зовж байгааг та юу гэж үздэг вэ?
— Үгүй шүү, авъяастнууд байна.

— 18-тай залуус уу?

— Зарим моментуудыг харгалзах хэрэгтэй лд. Жишээ нь нөөцүүдийн дунд зохиогддог тэмцээнийг болих хэрэгтэй. Улсаараа яаж залуусаа дасгалжуулах уу гэдгээ бодох хэрэгтэй. Би эцэг миний хүү 18 хүрнэ, тэр үед нөөцөд хүүгээ тоглуулаад байхыг хүсэхгүй шт. Эцсийн эцэст ямар ч чанаргүй, ямар ч тэмүүлэл, зорилгогүй, ямар талбайд, хэн үзэж байгааг бодоод үзээрэй.
Яг одоо манай хамгийн сайн залуус «КПР» багт байгаа, бид Майкл Мансьенн, Джимми Смит нарыг тэнд нөөцөд байснаас илүү Кока-Кола лигэд туршлага олно гэсэн утгаар юм лдаа. Би Английг Франц, Испани шиг замаар яваасай гэж боддог.
Та нар Реалын нөөцүүд хаана тоглодог гэж бодож байна? Манай Коко-Колатай ижил В лигт шт. 16 насандаа Португийн хүүхдүүд Бенфикагийн эсрэг 20 орчим тоглолт хийгээд үзсэн байдаг Тэд үндэснийхээ лигт 9, 10, 11, 12 жил тоглоод л чухал тоглолт гэ юу байдгийг мэддэг болсон байдаг юм. Харин 16-тай Англи залуус Ливерпул, Манчестер Юнайтедтэй тоглож үзээ ч үгүй байдаг. Залуучуудын цомоос мултраад л тэд хэний ч хараанд өртөх боломжгүй болдог.

— Таныхаар бол Челсигийн нөөц Кока-Колад тоглоосой гэж /Реалынх шиг/ хүсч байна уу?
— Тиймээ. Бүүр хэрэв Диарра, Микель, Калу нар үндсэн багт багтаж чадаагүй бол өөр төвшний тэмцээнд заавал тоглож байх ёстой юм.

— Гэхдээ ийм тохиолдолд Челси 1-р байр, Челси-B 2-р байрт орох магадлал өндөр шүү дээ..
— Нөөцүүд хэзээ ч Коко-колад түрүүлсэн шт Дээд лигтээ орохгүй л байх ёстой.

— Дэлхийн аваргаар Англичүүд амжилт гараагүйд та гайхаагүй юу?
— Тэд удахгүй байхаа. Багт нөөц байгаа, сайн тоглогч байгаа. Манайханд аваргын титэм байгаа бол МанЮ, Ливерпулд цом байгаа, ахмад үе байна Невилл, Скоулз, Бекхэм зэрэг хамаг л түрүүг Манчестер Юнайтедтэй.авсан. Гэвч амжилт гаргахгүй байгаа нь дээрхтэй холбоогүй байна гэсэн үг.

— Тэгээд юунд гэж?
— Би тэгж гүнзгийрмээргүй байна. Би мэдэхгүй. Амжилт ирэх л ёстой. Одоогийн үе үүнийг хийх ёстой. Эд бол Манчестер Юнайтед, Ливерпул, Челсигийн тоглогчид… гэхдээ Арсенала л лав биш, тэнд АНгличууд тоглодоггүй.

— Тэд тантай хамт Дэлхий аварга болж болно шт?
— Ойлгохгүй байна.

— Таныг Английн шигшээг дасгалжуул гэж урихгүй байна уу?
— Английн шигшээг Англи хүн удирдах ёстой.

— Таныг Английн шилдэг дасгалжуулагчтай тоглогчийн хувьд харьцуулах юм бол та хамаагүй муу харагдах байхдаа.
— Английн шилдэг гээд байгаа дасгалжуулагчид бүгд л нэг төвшнийх штээ.

— Тоглогчийн хувьд амжилт гаргаж байгаагүй тань танд нөлөөлдөг үү?
— Би энэ асуултад дандаа адилхан хариулт өгдөг. Би сайн тоглогч байгаагүй, сайн болох боломж байсан, яагаад болоогүй гэхээр тэр үед хөлбөмбөг надад хэрэггүй байсан юм.
Намайг 18 хүрэхэд машин бэлэглэсэн юм, түүнээс хойш Их сургуульд дандаа машинаараа явдаг болсон. Надад хүүхэнтэй зугаалахад мөнгө хэрэгтэй байлаа гэж бодоход хүүхэн нь миний эхнэр байлаа, мөнгийг дандаа л олдог байлаа, уикендээр хаашаа ч юм явах хэрэгтэй болоход мөнгө байнга л байдаг байлаа, хангалттай.
Миний эцэг хөлбөмбөгч байсан, тиймээс бид мөнгөтэй, бид сайхан амьдардаг байсан. Иймээс ч өөрийнхөө амьдралыг өөрчлөх гэж амжилтын төлөө улайрах шаардлагагүй байлаа.
Өчигдөр надаас миний Португал найз өөрийнхөө мөнгөөр яадаг вэ гэж асуулаа. Нээх онц биш л дээ. Гэхдээ чи том машин авахгүй юмуу? эсвэл өөр том юм, мөрөөдөж байсан зүйлээ гэж?
Би юуны ч тухай мөрөөддөггүй. Миний ганц мөрөөдөл бол хөлбөмбөгийн дасгалжуулагчийн хувьд амжилт гаргах. Эн мөрөөдлийнхөө төлөө эхнээсээ дуустал явж байгаа. Энэ амьдралд хэрэгтэй. Ямар нэг мөрөөдөл байгаа түүнийхээ хойноос явах гэдэг их чухал.

— Та яагаад дасгалжуулагчийн ажилд ийм дуртай болсон бэ?
— Энэ ажил миний карьерт шинэ үе болж гарч ирсэн. Яагаад гэвэл тоглогч мөртөө би тийм **н** байгаагүй. Би өндөр төвшинд хүрч чадах ч тоглож чадахгүйгээ хэзээд мэддэг байсан. Иймээс дасгалжуулагч болсон. Тиймдээ ч дасгалжуулагчийн туслах байхдаа ямар чанараа хөгжүүлвэл гол хүн болж болох вэ гэдгээ мэдэж байсан

— Та ер нь их идэвхитэй хүн юм. Эхний 5-10 жилд л асчих юмсан гэж бодож байв уу?
— Үгүй үгүй. Би хөлбөмбөгөөс болж хөгшрөхгүй. Хөлбөмбөг болон цагаан толгой, турах 2-ын хооронд ямар ч холбоо байхгүй. Би ийм ажил хийх дуртай, ганцхан өдрийн амралт л хааяа нэг байхад болчихно.

— Стресстэх замаар амжилтад хүрэх сайн уу?
— Стрессдэх таалагддаг гэж би хэлэхгүй. Надад миний амьдрал таалагддаг. Би хөлбөмбөгт дуртай, Том тоглолтуудад бүүр дуртай, ганцхан тоглолтын өмнө юу ч хийхгүй зүгээр суух л дургүй. Тоглогчид бол массаж хийлгүүлж, гутлаа сонгож, хувцсаа өмсөж байхад би зүгээр сууж байхдаа үнэн дургүй.

— Таныхаар бол хөлбөмбөг гэдэг стресс биш гэсэн үг үү?
— Үгүй ээ.

— Гэхдээ л та чухал тоглолтын өмнө жишээ нь Барселонтой таарахад сандардаггүй гэж үү?
— Үгүй шүү. Би анхаарлаа их төвлөрүүлдэг. Өмнө нь байдлыг үнэлэхийг хичээдэг. Нэрсийн жагсаалт авангуутаа л нөөц тоглогчдыг судалдаг. Хэрэв хожоод эхэлбэл яах бол, хожигдоод эхэлбэл яах бол гээд л… Өөрийнхөө тоглогчдоос хэн нь ямар байдалтай байгаа вэ? Хир тайван байна? Хир ирлэгдсэн байна? Хэнд юу хэлэхэв? Гээд л…Ингэхээр сандрах үе олддоггүй. Гэхдээ тоглолтын дараа болгон гэртээ ирээд унтаж чаддаггүй. Яагаад юм бүү мэд…

Танаас тоглолт бүртээ ялалт байгуулахыг шаарддаг клубт байгаа юм чинь тоглолт бүрт стресс гэдэг бол байх л зүйл л байх. Гэхдээ энэ нь мултрах гэж тэмцэлдэж буй багт шиг биү нь мэдээж л дээ. Тэгэхээр баян клуб ялалт байнга хэрэгтэй гээд л энэ чинь стресс биш гэж үү?
— Энийг би бол өөрчилж чадахгүй шт. Ийм л байх ёстой юм чинь, магадгүй өөрсдөө ч буруутай байж магад. Хэрэю эхний 2 жил аварга болоогүй бол хүмүүс өөоөөр хандах л байсан байх. Жишээ нь “За яахав эхний нэг за хоёр за гэрван жил шт. Хэн хэзээ ч эхний жилдээ аварга болж байгаагүй шт, сайн тоглогч байна, мөнгө байна, хугацаа байна гээд л.
Тиймээс ирээд л түрүүлцэн учраас хүмүүсийн дургүйг хүргээд байгаа байх л даа. Одоо бидэнд сонголт байхгүй, хожихгүй л бол уналт гэж үзнэ.

— Дасгалжуулагчдын нийгэмлэг танд анхааруулж дасгалжуулагчид зүрхний өвчин үүсэх магадлалтай гэж анхааруулж байсан. Энэ таныг зовоодог уу? Сэм Эллердайсын даралтыг тоглолтын үед хэд хэд үздэг шт.
— Тиймээ дараагийн тоглолтод зүрхээ дарж ч магадгүй. Гэхдээ тоглолтын үед хэзээ ч үхэхгүй байх гэж боддог, гэхдээ хэн ч маргааш юу болохыг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тоглолтын үеэр сайхан мотентуудаас кайф авахыг бодож хэцүү үеүүдэд тайван байхыг л хичээдэг. Магадгүй энэ шүүгчид **н** шийдвэрээсээ л болж намайг нэг өдөр алж магадгүй (Инээв) Энэ л намайг галзууруулах шахдаг ганц зүйл.

—Челсигээс явахаараа юу хийх талаар их яригддаг болж. Өнгөрсөн улирлын сүүлээр таны хийсэн мэдэгдлүүд үүнд нөлөөлсөн байх л даа. Та яг оргилд явж байхдаа явах талаар ярьж эхэлсэн?
— Би клубт анх удаагаа л 2-оос дээш жил ажиллаж байна. Бенфикед хэдэн сар ажилласан, Леейриид бас, Портуд 2 жил гаран. Анх удаагаа л 3 жил болж байна.
Гэхдээ энд өөр соёл байдаг. Өөр төсөл. Би Португаас илүү том амжилт гаргах гэж явсан. Одоо Челсигээс илүү амжилтыг хаана гаргаж чадахаа мэдэхгүй байна.
Эндэх ажил бол том сорилт юм. Маш өндөр хариуцлага. Премьер-лиг бол дэлхий дээрх хамгийн шилдэг тэмцээн гэж боддог.
Тоглолтын төвшинг ярьж болно. Би Испани стилийг илүүд үздэгийг мэднэ. Гэхдээ ерөнхийд нь шинжилж үзвэл үзэгчдийн тоо, дүүрэн стадион, тэмцэлдээний төвшин, 4 баг аваргын төлөө байнга үздэг, үлдсэнгүүд нь хэн ч муу гэж хэлэгдэхгүй гэхээр аргагүй л Премьер-лига дэлхийн шилдэг лиг л дээ.

— Гэхдээ Милан, Мадрид гээд л том багууд байна шт?
— Тийм л дээ. Бараг 100 жилийн баялаг түүхтэй багууд байнаа. Тиймээс би хүмүүсийн энэ клубуудтэй дэнсэлж үздэгийг ойлгодоггүй. Бид ихийг үрж байгаа гэхдээ л гэртээ Реалын эсрэг 40,0 мянган хүнтэй стадионд тоглоод хариуд нв Мадридад 100,0 мянгын эсрэг, Челси Аваргуудын лигийн ямар ч цомгүй гэтэл Реал өнгөрсөн зууны хамгийн мундаг клуб гээд л.

— Та ягааад улирлын сүүлээр явна гэсэн юм бэ?
— Өнгөрсөн улиралд зарим зүйл намайг мухардалд оруулж байсан. Өөр оронд бол өөр асуудалтай тулгарах байсан.
Эн бол идеал клуб биш, бас идеал улс биш, бас идеал турнир биш, бас идеал тренер биш. Надад бол муу тал зөндөө л байгаа байх л даа. Челси гэсэн төсөл бол маш өндөр шаардлагатай тэгсэн мөртөө бас сонирхолтой.

— Тан ямар дутагдал байдаг вэ?
— Миний хамгийн гол дутагдал бол дараагийн үр дагаварыг нь тооцохгүйгээр үг хэлж үйл хөдлөл гаргадагт л байгаа юм. Хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн гэсэн биеэ тоосон байдал их хэрэгтэй байдаг. Харин надад энэ нь байдаггүйд л хамгийн гол нь. Тиймээс ч муу гэж бодож байна.

— Энэ нь танд мундаг болоход тусалсан уу?
— Магадгүй тиймээ. Яагаад гэвэл би өөрийнхөө имижийг яаж бүрдүүлэх, хадгалах тал дээр ажиллаж чадаж байгаа. Өөрийхөө үгийг хянаж байх хэрэгтэй гэж боддог. Бодож байгаа зүйлээ дандаа ярьж байхаа ч больж байгаа. Хэзэ нэгэн цагт асуудалд орно шт.
Тал нь хайрладаг тал нь үзэн яддаг дасгалжуулагч болохын оронд бүгдэд нь хайрлагддаг байхыг боддог.

— Тантай ажиллахад хэцүү байдаг байхдаа? Роман Абрамович, Питер Кеньон нарт байнга л асуудал үүсгэж байдаг?
— Үгүй штээ.

— Танд жүжиглэх их таалагддаг байхдаа, өөрийнхөө медалийг шидээд л?
— Би Аваргуудын лигийг авахдаа медалиа шидсэн. Харин УЕФА-гийн цомын дараа уйлсан. Барселонд гоол хийхэд би өвдөг дээрээ гулссан, Манчестер Юнайтед-д хийхэд яагаа ч үгүй. Энэ бол тухайн байдлаас л болдог миний дотоод эмоцийн асуудал.

— Та эмоцитой хүн үү?
— Тиймээ

— Хүний хувьд уу, дасгалжуулагчийн хувьд уу?
— Аль аль нь.

— Та санаатай хийдэг үү?
— Яалаа гэж.

— Зарим хүмүүс таныг бүх юмаа тооцдог, бүх зүйлийг ялахын тулд хийдэг гэх юм.
— Үгүй ээ.

— Та тоглолт өмнөх хэвлэлийн хурлаас эхэлдэг гэж үздэг үү. Үүгээрээ та өөрийнхөө үгийг өрсөлдөгч, шүггч, багтаа хэлдэг гэж…
— Би үүнийг байх л зүйл гэж үздэг. Хэрэггүй байсан бол хийхгүй шт. Энэ хурал нь ч өөрөө тэгэх л зориулалттай шт.

— Ингэснээрээ тоглолтод нөлөөлж чаддаг уу?
— Шууд гэж чадахгүй. Жишээ нь Манчестер Юнайтед руу явахдаа бид ялах гэж яваа гэхдээ зөрүүгээ хадгалж үлдэхэд хангалттай гэвэл манайхан 2 боломжит хувилбар байгаам байна гэж ойлгоно, Манчестер Юнайтед болохоор зөрүүг ихэсгэх сайхан боломж байгаам байна гээд л хожихын төлөө л тоглоно. Гэхдээ тоглолтын дараа үр дүн нь манайд илүү байсныг ойлгоно шт.

— Та Бенитест их нөлөөлдөг байх шүү, тэр байнга л дурддаг шт.
— Үгүй үгүй. Бенитестэй дандаа л тэнцүү тоглодог. Ганц 4:1ээр хожсоныг эс тооцвол. Бусад нь 0:0, 1:0, 1:1. Бид заримдаа ялаад л заримдаа тэд. Бид лигтээ хожиж сурсан, плей-оффд тэд хожиж сурсан.
Би түүнийг дасгалжуулагчийн хувьд үнэлдэг. Тэр ч бас тийм байх. Бидэнд асуудал байсан, шийдэж байгаа. Магадгүй ирээдүйд ч үүсэх байх. Гараад л ирвэл шийддэл хаяна. Яагаад гэвэл бид бие биенээ хүндэлдэг.

— Та дахиад 20 жил ажиллах уу?
— Би юу? Тэгж удахгүй ээ.

— Карьерынхаа сүүлд та Ла Лиг, Сери А-г аваад Португалийн шигшээг удирдана гэсэн?
— Юуны өмнө би 5 дахь аваргаа дараалж авмаар байна. 4 нь байна. Энэ бол миний зорилго. Би Аваргуудын лигийг авсан. Дахиад авах зорилго тавьсан. Би УЕФА цомыг авсан, харин дахиад авахыг хүсэхгүй (инээв). 2 дахь Лигийн цом, АНглийн анхны цомоо Уэмблид авахыг хүсч байна.

— Гэхдээ олон оронд аварга авсан нь таныг алдаршуулахгүй гэж үү?
— Алекс Фергюсон зөвхөн Англид л түрүүлж байсан гэхдээ л алдартай нэгэн шт.
Би Сери А бол надад сайхан л байна гэж дандаа л хэлдэг. Гэхдээ хамгийн мундаг лигт тоглох нь миний зорилго. Одоо бол энэ нь Англид байна.

— Яагаад Сери А, Испани биш гэж?
— Би Испанид туслахаар 4 жил ажилласан, энэ тэмцээн, онцлог чанарыг мэддэг болсон.

— Харин Итали?
— Магадгүй Испанид ажиллаж болох л юм. Гэхдээ яг одоо Челси намайг одоогоор халахгүй учраас би явахгүй. Харин Абрамович гарааны тоглогчдыг сонгодог болохгүй бол (инээв), эсвэл Челси намайг халахгүй байвал ирээдүйгээ би бодохгүй л байна.

Орчуулсан Мик
Last edited by Аагий on Thu Dec 14, 2006 11:19 am, edited 1 time in total.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby rednasca » Thu Dec 14, 2006 11:19 am

янзтай....:-D:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Lampard » Thu Dec 14, 2006 11:26 am

saihan bichij :-D:-D:-D:-D:-D:-D
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby SAVAGE » Thu Dec 14, 2006 11:30 am

ваауууув...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby El Payaso » Thu Dec 14, 2006 11:43 am

ah shildegt bagtchih geed l... ugaasaa tanid hamgiin ahmad gesen nominatsi bgaa l daa... gegege...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby UNIVERSE » Thu Dec 14, 2006 12:48 pm

БАЯРЛАЛАА МИК АХАДАА... ГОЁ ЯРИЛЦЛАГЫГ ТУН ЧАНАРТАЙ ОРЧУУЛСАН, БАС БИДНИЙ ТӨЛӨӨ, БАГЫНХАА ТӨЛӨӨ ЗАВ, СЭТГЭЛ ГАРГАСАН ТАНЬ....

МИК УГААСАА Л МАНАЙ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ Ш ДЭЭ..
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby zigo » Thu Dec 14, 2006 1:18 pm

Жозег хүндлэх сэтгэл улам нэмэгдлээ. Ийм сайхан ярилцлага орчуулж тавьсан Микдээ баярлалаа! :-D :eek: Ингэхэд нээрээ манай сонирхогчидын лигийн тамирчид, дасгалжуулагчдаас хэн нэгэн нь ярилцлага аваад энд тавиул их сонирхолтой байх болов уу? Үүнийг хэрэгжүүлэх хүн ард байна уу?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby mick » Thu Dec 14, 2006 2:06 pm

Аймаар урамшдаг байна шт.
Одоо нэг юм байгаа, маргааш сууж орчуулахаас...
Даанч өөрийнхөөсөө оруулж болохгүй юмаа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Reda » Fri Dec 15, 2006 12:35 am

Saihan yariltslaga baina aa, Joseg muulj bgaa yavdal bish shu. Tuunees uur dasgaljuulagch(dundaj setgelgeetei) baisan bol Chelsea yalgaagui l udii heriin amjilt gargana gej bodogddog.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby Lampard » Fri Dec 15, 2006 7:34 am

KaKa wrote:Saihan yariltslaga baina aa, Joseg muulj bgaa yavdal bish shu. Tuunees uur dasgaljuulagch(dundaj setgelgeetei) baisan bol Chelsea yalgaagui l udii heriin amjilt gargana gej bodogddog.

heruul odood baina uuu ????? :devil
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby UNIVERSE » Fri Dec 15, 2006 11:42 am

Кака чи аягүй буруу хандлагатай байна. Жозег манай антинуудаас бусад хүмүүс муулж чаддаггүй юм. Дундаж менежер байсан ч адилхан явах байсан гэвэл ёстой том эндүүрэл шүү..Рэал, Милан, Интер, Ранейрегийн үеийн Челси гээд бэлэн жишээ олон байна. Ингэж ярьж байгаа хүмүүсийг би хөлбөмбөг мэддэггүй , эсвэл бүр хар атаархалтай манайхны зан байна гэж боддог. Баг сайн тоглогч авч болно. Тэр бол зүгээр л хүн. цаасан дээр шилдэг баг бүрдсэн ч, боловч талбайд бол үргэлж тийм байж чаддахгүй. Сайн менежер сайн дасгалжуулагч хүний чадах юмыг гаргадаг юм.

Жозе ирснээр Челсигийн шинэ авсанууд биш хуучингууд илүү сайн тоглосон. Лампард, Тэрри гээд хэн нь ийм байсан юм бэ? Ялангуйяа Тэрри. Тэр зүгээр л танхай, янзын гар байсан. Түүнийг Дэлхийн номер нэг хэмжээнд аваачсан нь Жозе. Түүний сайн талыг нь тодруулаад, муу талыг засаад эсвэл Карвальо зэрэг хамтрагчаар нь нөхүүлээд, өөртөө итгэх итгэлийг нь бат суулгаж өгсөн. Бас Жой Коул байна. Английн менежер асан Эриксон Лампардын сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн өсөлтийг гайхаж байсан. Жо Коулын сайжирсаныг. Тэрригийн супер болсныг гайхаж л байсан. Хэдийгээр хөөгдсөн хүн ч бид мэтээсээ 100 дахин илүү мэдэж байгаа. Товчхондоо хэлэхэд Жозе ирээгүй бол тэд тийм болооч уу гүй ч уу..

Жереми, Макалеле, Галлас гээд бүгд үргэлж шилдэг гүйцэтгэлтэй байсан юмгүй. Бүгд сайн боломжийн байсан. Гэхдээ дундаж менежертээ багт очоод таарч тохирохгүй байсан бол тэгээд л сайндаа л дундаж сайн тоглогч л байх байсан. Хэн ч тэднийг дурсахгүй л байсан. Одоо бүгд л тэднийг мөнхийн шилдэг гүйцэтгэлтэй байсан мэтээр ярьж байна. Энэ бол Жозегийн хөдөлмөр, ухаан, чадварыг эрс үгүйсгэсэн хар атаархалын яриа л даа. Ливер энэ намаржингаа муу тоглогч эвэй хожил авахгүй байсан нь Жерардыг баруунд тоглуулснаас болсон /менежерийн алдаа/. Буцаагаад төвд тоглуулангуут алах гэж байна ш дээ. Рафа шилдэг менежер гэхдээ л тэр ийм удаан мэдрэмжтэй байна шүү дээ.

Хоёрдугаарт түрүүлэх зорилготой том багт сайн тоглоно гэдэг жижиг юм уу дундаж багт сайн тоглосноос их ялгаатай. Астан виллад аягүй сайн тоглож байсан нөхөр манайд, эсвэл Ливер, МЮ, Ганнерсд ирээд муу байж болно. Том багт бол тоглогчийг үргэлж сайн тоглохыг шаарддаг. Жижиг баг бол ойлгомжтой нэг сайн тоглоод нэг хэсэг дундаж үзээд, нэг тоглолт муу тоглоод байхад түүнийг маш сайн тоглож байна л гэж ярьна. Жозе ШРФ-н талаар нэг ярьсаныг санаж байна. Тэр манайд ирээд муудсан биш сайжирсан. Учир нь Ситид сайн тоглох нь ер нь тийм сайн тоглох болно гэсэн үг биш. Яагаад гэвэл Ситид тоглож байхад түүнээс байнга сайн тоглолт гаргахыг хэн ч шаардахгүйээ гэсэн нь үнэний ортой мэт санагдсан.

Гээд би Жозег хамгийн шилдэг гэж хэлэх гээгүй, хэлж чадахгүй. Гэхдээ л тэр одоо байгаа шилдэг 3 менежерийн нэг. Миний хувьд болоод манай фэнүүдийн хувьд мэдээж шилдэг нь.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Fri Dec 15, 2006 11:55 am

ӨНӨӨДӨР АВАРГУУДЫН ЛИГИЙН ДАРААГИЙН ШАТНЫ СУГАЛАА
Fri, 15th Dec 2006

Челсигийн тоглогчид маань өглөө Италийн, Холланд, Испани, Шотланд, Португали, болон Францийн аль нэг багтаа АЛ-н дараагийн шатанд учраа таарах вэ гэдгээ мэдэх билээ. Энэхүү сугалаа Швейцарт Английн цагаар өглөөний 11 цаг буюу Улаанбаатарын цагаар оройн 19 цагт явагдах юм. Манай С1 ТВ шууд дамжуулна байлгүй гэж найдаж байна.

Манай баг аль багтай ч таарсан айх юмгүй. Бүгд л хялбархан хоол болно гэдэгт итгэж байна.
Боломжит хувилбарууд:

Inter Milan
PSV Eindhoven
Roma
Real Madrid
Celtic
Porto
Lille

Эдгээрээс мэдээж Рэал Мадрид, Интер арай хэцүү баг байх, мэдээж хөлбөмбөгийн хуулиар яаж ч магад ч манайх бол энэ шатанд аль нь таарсан ч хожих байх гэж фэний хувьд /би фэний хувьд хэлж байгаа болохоор туйлширлаа энэ тэр гээд балаараад эхлэхгүй байлгүй/ хөнгөхөн хожно.
Энэхүү сугалааны эхний тоглолт 2007 оны 2-р сарын 20/21-д айлын талбайд болох бол хоёр дахь нь 3-р сарын 6/7-нд бидний цайз Стамфорд Бриджид болох юм.
Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Аагий » Fri Dec 15, 2006 12:00 pm

UNIVERSE wrote:Inter Milan
PSV Eindhoven
Roma
Real Madrid
Celtic
Porto
Lille


Аль аль нь л эвгүй багууд. Угаасаа энэ жил шуугиан тарьж 16-д үлдсэн баг алга шив дээ. Дандаа сайн багууд л үлдлээ. Гэхдээ мэдээж алинтай нь ч таарсан манайхан нухна гэж бодож байгаа. :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Fri Dec 15, 2006 12:11 pm

Жозегийн портуд хийснийг бол үнэлнэ... челсид бол зүгээр хүссэн тоглогчоо аваад сууж байгаа хүн ингэлгүй яхав... Лампс угаасаа Ранеригийн үед шилдэг байсан... яхав Терри бол Жозе ирээд огцом сайжирсан... гэхдээ тэгээд бас нас мас гээд нөлөөлсөн байх л даа... Ранери ч маш сайн л дасгалжуулсан ш дээ сүүлийн жилээ... лигт 2-т оруулж АЛд 4-т үлдээж... энэ тэр...

сугалаагаар Интертэй таараасай... Челсиг би италийн багуудын өөдөөс яаж тоглохыг хармаар байгаа юм... одоо ч итали мяарч... ууг нь Юве энэ тэр байсан бол Юветэй нэг үзвэл...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zigo » Fri Dec 15, 2006 12:51 pm

Ранери үнэндээ сайн байсан шдээ. Тийм огцом өөрчлөлт дунд маш ихийг хийсэн. Челсиг цаашид амжилт гаргах замыг нь тэр засаж, горьдлого найдварыг бодит болгож өгсөн хүн шүү дээ.

Интертэй таараад бол үзэхгүй нухна лдаа. Английн баг италийнхийг арай илүү нухаад байдагшд. Харин Реалд бол хусуулж магадгүй шүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron