Легро-гаа явж байгаад нь зориулаад хэдэн мөр оруулчихья.
Уг нь анх гарч ирэхдээ одоогийн Ранноккио, Бонусси нар шиг айхтар ирээдүйтэй хамгаалагч, бараг л Мальдини, Бареззи энэ тэрийг залгамжлана гэж яригдаж байсан ч манайд ирсэнийхээ дараа алдаа гаргаад их итгэлийг хүлээж чадаагүй, хөсөрдүүлсэн билээ. Тэрнээс хойш манайх Липпи, Капеллогийн үед мань эрийг зараагүй ч дан жижиг багуудад зээлээр тоглуулж, байлгаж байсан.
2006 онд доод лиг рүү хэлмэгдэн унахад Каннаваро, Тюрам нар явж, төвийн хамгаалагч дээр авдараа уудалж, мань эрийг олоод үндсэн багт дуудсан. Тэр үед мань хүн доод лигээс дөнгөж орж ирсэн Сиенад 1 жилийг үдээд байж байсан, манайд ч түүнээс өөр төвийн хамгаалагч байсангүй.
Мань хүн багын хүнд хэсэгт бидэнтэй хамт байж, Раньеригийн үед буюу 2007-2009 онд Кьеллинитэй хамт төвийн хамгаалалтын дажгүй хослолыг бүрдүүлж, Сери А-даа 2, 3-д ороход ихээхэн хувь нэмрийг оруулсан.
Хүнд жилүүдэд байсан Легро-даа баярлах юм аа