Хөвсгөл аймагт найман настай М охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн, нийслэлд бага насны гурван охиныг хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж буй Н.Мөнх-Оргилд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.
Шүүх бүрэлдэхүүнд хохирогч болон шүүгдэгчийн талаас ирсэн байв. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил давж заалдах өргөдөлдөө "Намайг хилсээр яллаж байна. Би охидыг хүчирхийлээгүй. Бас хөнөөгөөгүй. Цагдаа нар олны анхааралд өртсөн онц хэрцгий хэргийг хаахын тулд надад хүчээр хэрэг хүлээлгэж байна. Хэргийг дахин шалгуулж, цагаатгаж өгнө үү" гэжээ.
Харин шүүх бүрэлдэхүүн Н.Мөнх-Оргил эдгээр хэргийг үйлдсэн болох нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байна гэж үзээд түүнд Эрүүгийн хуулийн 91.2, 125.2, 126.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр баталлаа.
Тэрээр анхан шатны шүүх хуралдааны үеэр үйлдсэн хэргээсээ мэлзсэн бол түүний хүчирхийлэлд өртсөн гэх охид мөрдөн байцаалтын явцад "Хэрэгтэн мөн" гэж давхар, давхар гэрчилжээ. Хавтаст хэргийг сөхье.
Ах, дүү нартаа "Надтай хамт байсан" гэж хэлээрэй хэмээн захисан..."Хэрэг гарсан, өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд би гэртээ унтаж байсан. Их үдийн алдад сэрэхэд "ЛХА" телевизийн сувгаар "Хүүхэд хөнөөгдсөн байна. Хэрэгтнийг харсан үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу" гэсэн зар явж байсан. Охины зургийг харахад манай ахын хамар хашааны С.Рэнцэндорж ахын дунд охин байх шиг байсан.
Тэр өдөр би гэрээсээ огт гараагүй, орой 19:00 цагийн үед л гарч дэлгүүрээс гурил авсан юм. Тухайн үед цагдаа нар айл бүрийг нэгжиж байсан. Харин хэрэг гарснаас 18 хоногийн дараа цагдаа нар манай хаалгыг тогшсон.
Тэр үед би цагдаа нарт "Хэргийн өдөр ганцаараа байсан" гэж хэлбэл итгэхгүй, бас дахин, дахин дуудаж, ажилд төвөг учруулах байх гэж бодоод хаалгаа тайлж өгөөгүй. Энэ даруйдаа ах, дүү болох М, П нарт "Аллага болсон өдөр надтай хамт байсан гэж хэлээрэй" гэж захисан байсан. Гэтэл ах М маань цагдаа нарт " Н.Мөнх-Оргилтой хамт байгаагүй" гээд хэлчихсэн юм билээ.
Мөн намайг нутгийн зарим иргэн цус болчихсон цэнхэр цүнхтэй зүйл барьчихсан зах руу явж байсан гэж хэлсэн байна. Би тэр өдөр гэрээсээ огт гараагүй. Тэгээд ч хэрэгтний цүнх "Adidas" гэсэн бичигтэй юм билээ. Харин минийх "Nike" гэсэн бичигтэй. Манай дүү нар надад цэнхэр өнгийн цүнх байдаг болохоор бичгийг нь харалгүй "Цүнх нь мөн байна" гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Манай гэрээс иштэй чихрийн иш гарч ирсэн гэдэг. Тэрийг мэдэхгүй байна. Залуу хүн учраас эротик сэтгүүл уншдаг нь үнэн" гэжээ.
Харин нийслэлд гурван охиныг хүчирхийлсэн гэх хэрэгтээ дараах тайлбарыг өгсөн байна.
Хүчирхийлэл үйлдэгдсэн өдрүүдэд хотод байсан минь үнэн..."Хотод эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээр Мөрөн хотоос ирээд дөрөвдүгээр сарын 20-ны үеэр буцсан. Хүчирхийлэл үйлдэгдсэн гэх өдрүүдэд хотод байсан нь үнэн. Тэр өдрүүдэд юу хийж байснаа нарийн санахгүй байна. Охидыг хүчирхийлсэн болгохын тулд намайг туранхай, жижигхэн биетэй банди нартай жишүүлж зогсооход хохирогчид намайг гэж заасан. Тэд
буруу таньсан байх" гэх мэтчилэн мэлзсэн мэдүүлгүүдийг байнга өгч байжээ.
Харин хохирогч охид дараах мэдүүлгийг өгсөн байна.
"Чи хэддүгээр анги вэ"
Хохирогч С /10 настай/: Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-нд хажуугийн байранд амьдардаг найз Г-ийнд очихоор гэрээсээ гарсан. Энэ үед 11.30 цаг болж байсан. Намайг цахилгаан шатанд ороход нэг ах дагаад орсон. Тэр ах надаас "Чи хэддүгээр анги вэ" гэж асуухаар нь "Дөрөвдүгээр анги" гэсэн. Намайг зургадугаар давхарт гарахад тэр хүн дахиад л хамт цахилгаан шатнаас буусан. Тэгээд ийш, тийшээ харж байснаа миний хамрыг чимхэж, хоолой багалзуурдан хогийн бункерийн дэргэд аваачин хана налуулахад нь ухаан алдаад уначихсан. Нэг сэрэхэд би хөдөлж ч чадахгүй байсан. Намайг хүчирхийлсэн хүн бол Н.Мөнх-Оргил мөн. Энэ ах тухайн үедээ хар өнгийн урт хүрэм, бараан өнгийн саравчтай малгайтай байсан".
Хохирогч Н /есөн настай/: Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд хичээлээ тараад ангийнхаа М-ийнд очихоор явж байтал байрны гадаа нэг ах "Чи хэддүгээр анги вэ. Манай гэрт ороод хивс өргөлцөөд өгөөч" гэж гуйсан. Тэр хүнд туслахаар тухайн байрны зургадугаар давхарт гарахад "Манай гэрт хүн байхгүй юм шиг байна" гээд намайг хүлээлгээд зогсоосон. Тэгснээ "Миний дүү цүнхээ урдаа барьчих, мөр чинь өвдөнө" гэхээр нь би цүнхээ урдаа барьж үүрсэн. Гэтэл гэнэтхэн араас багалзуурдсан. Би айгаад орилсон чинь тэр хүн айгаад зугтчихсан. Би тус давхрын нэг айлд орж, гэртээ хүргүүлсэн".
Хохирогч Б /найман настай/: Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 22-нд 13.00 цагийн үед нэг ах намайг хүчирхийлсэн хэмээн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Энэ мэтчилэн хохирогч охид түүнийг үйлдсэн болохыг улаан нүүрээрээ баталсан байна. Мөн түүнийг Хөвсгөлд зарим иргэн "Цус болсон цэнхэр цүнх үүрээд явж байсан, М охиныг гэрийнх нь ойролцоо хөтөлж яваа харагдсан. Цагдаа нараас зугтаад байсан" гэх зэргээр мэдүүлцгээжээ.
Харин шүүгч нар "Н.Мөнх-Оргил хэргийг үйлдээгүй гэж мэлзэх нь олон нийтийн санаа бодлыг өөрчлөх, бусдад эргэлзээ төрүүлэхээр оролдож буй хэрэг байх. Түүний үйлдсэн гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоосон байна" гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг талийгаачийн аав С.Рэнцэндоржоос тодруулахад "Миний алгын чинээ нялх охиныг зэрлэгээр хөнөөсөн алуурчинд зохих ялыг ногдууллаа. Хууль, хяналтын байгууллага үнэнийг тогтоож чадсан. Яахав, тэр хүн хэргээ хүлээхгүй байж болно. Гэхдээ хөдөлшгүй баримттай хэрэг шүү дээ, энэ чинь" гэж хариуллаа.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Н.Мөнх-Оргилыг цагдаа нар гэрэл зурагчнаар хэргийн газар дагуулж явдаг байсан нь буруу зүйл хийх эхлэл болсон гэж тайлбарлаж байна. Хэргийн газрын зураг авдаг байсан нь түүнд садист, ёс бусын хэргийн сэдэлт төрүүлсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ.
Д.Болормаа
Эх сурвалж:
http://news.gogo.mn/r/82513Энэ их сонин юмаа... Би энэ залууг цагдаа нар "түнн" хийлгэчихлээ гэж бодоод байсийн... Тэгсэн аварга өөрөө "түнн" хийлгэх юмаа хийцийм шиг байшд... Тэгээд энэ хүмүүсийн комментуудыг уншсан чинь их сонин сонин юм бичжээ... Зарим нь "Цааз өг" л гэнэ... Зарим нь "цааз өгөлгүй, олон жил тамла" л гэнэ... Зарим нь "Элбэгдорж өршөөчийшдээ" л гэнэ... "Гар хөлийг нь тасд, дотор эрхтнүүдийг нь өвчтэй зовлонтой хүмүүст өг" л гэнэ... Энэ хүмүүс чинь ямар аймаар юм бэ?? гэхлээр мань эр өөрөө аймаар хэрэг үйлдсэн гэгдэж болхоор энэ хүмүүс ингэж авирлах нь аргагүй биз... Тэхдээ нэг талаас хэрвээ мань эр ийм хэрэг хийсэн бол одоо тэгээл байж болох хамгийн дээд ялыг нь өгөх биз дээ...
Арай ч тамлаж, тарчлаана гэж юу байхав... Нөгөө талаас, хэрвээ мань эрийг цагдаа нар "түнн" хийж байгаа бол одоо яаж ч чадахгүй... Тэхдээ би бол хувьдаа цагдаа нарт тэгтлээ их итгэдэггүй хүн... Энэ нь энэ залууг өмөөрч байна гэсэн үг биш... Цагдаа нарын ч зөв гэж байгаам биш... Яг юу гэсэн үг вэ?? Энэ бол үнэндээ миний мэдлээс хэтэрцэн эд байна...
Амьдрал аймаар болжээ...