САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Jan 25, 2011 4:16 pm

Өнөөдөр муу ахлагч маань зүрх зогсоох шахлаа шүү.... Бурханд итгээд сүйд болдоггүй ч гэсэн залбирсан шүү... Энэ хүнийг нэг унаад босч ирэхэд нь ингэж байхыг бодоход, зодог тайлахад нь яана даа...Ахлагчийг маань босч ирэхэд ордон тэр чигээрээ түүнд баяр хүргэж байсан :-D ...Image

"Би түүнийг гайгүй байгаа гэж бодож байна... Тэр эргэн ирж тоглодогоороо л тоглосон... Тэр улирлын төгсгөлд юу болохыг ойлгож байгаа учраас тоглолтыг орхихыг хүсээгүй" гэж Поп хэлсэн байна лээ... Түүний багийнхаа төлөө зориулах сэтгэл нь үнэхээр агуу шүү...

**********************************************
Алтан Мужийн Дайчидтай хийсэн сүүлийн 55 тоглолтын 44-т нь ялж байгаа бөгөөд 11 дэхээ дараалан хожиж байгаан байна...

Манай сэлгээнийхэн 46 оноо авч том тус хүргэсэн... Харин айлын сэлгээ 14-хөн оноо зулгаажээ... "Улирлын төгсгөлд бидний сэлгээний тоглогчид хэрхэн яж тоглохоо мэдээд очсон байх нь чухал... Тэд ч үүнийгээ одоогоор ойлгоод явж байгаа" гэж Поп сэлгээгээ магтаж...

Эхний үед хамгаалалт үнэхээр авах юмгүй байсан... Поп энэ талаар хэлэхдээ: "бидний хамгаалалт яг л хагас мэдрэл юм шиг л байлаа" гэж... За гэхдээ энэ алдаагаа цайруулж сайн тоглоцгоосоон манайхан...

ТП маань 7 дахь удаагаа дабл-дабл хийлээ энэ улиралд... Өнөөдрийн хамгийн үнэлүүштэй тоглолтыг Дайс хийх шив дээ... Мань хүн бол угаасаа ПО-д гол хөзөр болох хүн дээ... Гэхдээ одоохондоо нууж байхад гэмгүй :ногоон: ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Saiza » Tue Jan 25, 2011 4:26 pm

зүгээр л бж бгаад унаад өгцөн шт тэ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Jan 25, 2011 4:30 pm

Үгүй... Бийдринсийн хөлтэй контактлаад уначихсан юм... Сүүлд удаашруулж харуулж байхдаа яг үндсэн агшныг харуулахгүй байсан...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Jan 25, 2011 5:46 pm

Боннэр алхахад ямар ч зовиур мэдрэхгүй байгаа ч гүйх юмуу үсрэхээр өвдөлт нь нэлээдгүй хүнд байгаа гэнэ... Хэзэээ эргэж ирэх нь ч тодорхойгүй байна... Уг нь энэ жил овоо байсан юмсан... Нөхөр гэмтэхээс өмнө манайхаас 3-аас бараг 30 хүргээд шиддэг байсан бол сүүлийн хэдэн тоглолтонд эрс багассан харагдана лээ... Хилл л яг нэг 3-аас хийдэг болчмоор байх юм... Заримдаа их сайхан шидээд, хааяа авах юмгүй шидэх юмаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Wed Jan 26, 2011 12:51 am

Данкан унаад гараад явахаар бас янз янзын юм бодогдоод бас эвгүй бна лэ шү...Паркэр харин энэ жил дам сайн өгдөг болоо юудаа гэж Попдоо баяр хүргэе алл старын дас болж байгаам бна манайхнаас нэг нь найдвартай орох байлгүйдээ
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby zorigtsaikhan » Wed Jan 26, 2011 12:54 am

Ахлагчийг унхаар нь би орилоод л босоод ирсэн чинь манай найз охин юу болов яав гэхлээр нь Тим Данканыг бараг санаатайгаар унгаачихлаа гэсэн чинь Тим Данканыг уу? яаж чаджинаа нтр гээд лайтай өмөөрдөг байнашд... Тэгэж арай дээрдээд бж байтал ахлагч орж ирээд бүүр найс гэж...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Wed Jan 26, 2011 1:01 am

Ойрд багаа хараагүй өнөөдөр хэрэг гаргаж ТВгээр үзлээ манайхан сайхан бна лээ...Поп өвөө Блэйр Тиаго Дайс 3-г яаж гаргаад байгааг нь заримдаа гайхаал байхым
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Wed Jan 26, 2011 2:40 pm

Манайд тоглож байсан Гарэтт Тэмпл Бугануудтай 10 хоногийн гэрээ байгуулж.... Уг нь Алонзо Жээ энэ 2-оо Поп байлгаж л байсан газар баймаар ш дээ... Уг нь оноо түүх чадвар боломжийн шүү....

****************************************

Энэ улирал дуусгаад зодог тайлах төлөвлөгөөтэй байгаа Дайс маань хэрэв баг нь үлдээчээ гэвэл дахин нэг жил тоглоход бэлэн гэнэ... "Би хэзээ ч үгүй гэж хэлж чадахгүй гэж...Энд байх яг л диваажинд буй мэт л байдаг... Дахин нэг жил болоход хэцүү зүйл ердөө ч байхгүй" гэжээ... Блэйр болон Тиаго 2 бол үнэхээр азтай шүү... ТД, Дайс 2-оос сурах юм их бий дээ...

****************************************

Ахлагч 1-2 тоглолтонд оролцохгүй байж магад л юм байна... Гэхдээ нээх санаа зовоох асуудал биш болтой... “I just felt wrong,” said Duncan.... Манай хүн тэгэхээр тэр өвдөгнөөсөө болж байнга айдастай тоглож байна гэсэн үг л дээ хөөрхий...
Last edited by hosko on Thu Jan 27, 2011 1:20 am, edited 1 time in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Wed Jan 26, 2011 8:18 pm

Маргааш биднийг Ютагийн талбай хүлээж байна... Эвгүй л талбай даа... Тэд сүүлд хийсэн 5 аялан тоглолтоосоо хожил авч чадалгүйгээр гэртээ эргэж ирээд байна... Сүүлд ЛАЛ-тай таарч хол хожиггдсон... Тэрнээс өмнө Дорнодын хэдэн сул багт хусуулсан... Гэхдээ л энэ чинь Юта, түүний талбай гэдэг утгаараа чанга тоглолт болох байх...

"Бид маш бүрхэг байдалтай байна... Ямар ч довтолгоо байхгүй, мөн хамгаалалт ч байхгүй... Мөн хоорондоо ч итгэлцэж, ойлголцохгүй байна" гэж Дэрон хэлж...

Тэдний маш муу довтолгоо нь хожигдлын үндэс нь болж байгаа болтой... Юта 2007 оны 12 сард 6 дараалан хожигдож, 4-14 гэсэн анти амжилт үзүүлж байснаасаа хойших хамгийн муу үзүүлэлтээ үзүүлж байгаан байна...

Тэд сүүлийн 5 тоглолтондоо 91 оноо авсан бол сүүлийн 3 тоглолтондоо 118 оноо алдаад байгаа нь тэднийг хэр байгааг нь хэлээд өгөх байх...

Харин манайх сүүлийн 10 тоглолтынхоо 9-т нь эсрэг багаа 97-гоос бага оноо авахуулж байгаа...

**************************************************

Сүүлд Ютатай энэ улиралд таарахад ТП 24 оноо, 7 дамжуулалт өгч, тэднийг талбай дээр нь 94-82-оор хожсон билээ... Ахлагч ч тэр тоглолтонд сайн байж 19 оноо, 14 самбар авч байсан...

Тэр тоглолтонд Дэрон 5 дамжуулалт өгч байж... Дэрон 6-гаас бага дамжуулалт өгсөн тоглолтонд тэд 1-9 гэсэн амжилт үзүүлж байгаан байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Thu Jan 27, 2011 1:14 pm

Хамгаалалт нээрээ най алгаа... Зүгээр хожиж байсан газар ингэж зовох гэж....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby 1220 » Thu Jan 27, 2011 1:22 pm

за хөөрхий ингээд Ютаг нялга шаав аа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby SAmgaS » Thu Jan 27, 2011 1:27 pm

Ману үнэхээр хайр хүрэмээр тоглогч шүү. 3-р үеийн сүүлд авдаг алдаа эд нар бол Манугаас өөр хүнээс гарахааргүй ухаан л даа. Ману Ману шидэлтээ жаахан сайжруулаарай
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Thu Jan 27, 2011 8:14 pm

Өнөөдөр Паркэр нэг асар чухал үед 3-аас хийваа... Тэрийг хийгээгүй болч бас л эвгүйтсэн шүү...
Поп өвөө өнөөдрийн тоглолтыг "эхнээсээ дуусах хүртлээ л их хүнд тоглолт болсон... Бид оноогоор тасарчаад баригдах шахсан... Юта манай 2-ийн тоглолт хэзээний хүчний тоглолт болдог"гэж хэлж...

Айлаас Ал Жэфф эхлээд аймаар байсан... Данканыг хурдаараа аргалчаад байсан ч манай хүн анаж, анаж байгаад яг л хэрэгтэй цагтаа нэг блокдчисон шүү... Хилл яг хэрэгтэй цагтаа 3-аас хийнэ гэж байхгүй юмаа...
Хаа очиж РЖ өнөөдөр чухал үед сайн байлаа... Манутай ч угаасаа юу ярих вэ дээ...

Сүүлийн хагаст Дэроныг давруулаагүй бол толгой өвдөхгүй байхгүй юу....
Энэ нэг хамгаалдаг тоглогчийн асуудлыг шийдчихдэггүй юм байх даа... Хэцүү юмаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Fri Jan 28, 2011 12:20 am

Бүтэн сайнд Боловсролоор гарах юм бна...энэ сардаа багтаад 40 дэх хожлоо авчихиймсан
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Fri Jan 28, 2011 10:27 am

Image
Tony Parker, San Antonio Spurs
Stephen Curry, Golden State Warriors
Baron Davis, Los Angeles Clippers
Derrick Rose, Chicago Bulls (2009 Champion)
Tyreke Evans, Sacramento Kings
John Wall, Washington Wizards
Derek Fisher, Los Angeles Lakers
Russell Westbrook, Oklahoma City Thunder

Манайхан саналаа сайн өгөөрэй...

http://www.nba.com/chooseyoursquad/?ls=iref:nbahpt1
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby 1220 » Sun Jan 30, 2011 12:46 am


Энэ Гарнетт далжаак яаж байгаан
http://www.youtube.com/watch?v=7pTiEkfQ ... re=related
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Jan 30, 2011 11:04 am

Шүүгч нээрээ жинхэнэ хутгаж байна даа...Овоо тасраад ирж байсан юмсан...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby pein_akatsuki » Sun Jan 30, 2011 11:05 am

блэйр н данк г зогсоох хун алгааа
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Jan 30, 2011 11:12 am

Блэйр 2 удаа доороос сул юм алдчихлаа... Овоо байгаа ч ийм юм алдаад баймааргүй байна даа... Чак Хэйс довтолгооны самбарт авчаад байх юмаа хөөрхөн...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby pein_akatsuki » Sun Jan 30, 2011 11:23 am

манай сэлгээ оноодор аймар муу бна.гарааний хэд маани сайн байсний ачаар.тэргүүлж явна до
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Jan 30, 2011 11:37 am

Хилл эхлээд хангалтгүй байж байгаад сүүлд овоо болж ирлээ... Хилл ер нь бас их зальтай тоглодог болжээ....ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Jan 30, 2011 11:58 am

За Андерсон маань гэмтлээсээ эргэн ирлээ... Оноо болон самбар авч амжлаа :-D ...За одоо ингээд биднийг чилийсэн урт 9 аялан тоглолт хүлээж байна даа... Портлэнд, ЛАЛ, Хаадууд, Детройт, Торонто, 76, Вашингтон, Нетс, Бухнууд гэсэн 9 тоглолт... За эндээс гайгүйхэн үр дүндтэй ирчихвэл ч хэрэг байна даа... Өнөөдөр хожил авсанаар 1-р сард багтаж 40 дэх хожлоо авлаа...Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Мэргэн » Sun Jan 30, 2011 4:15 pm

Манайх бухнууд 2-оос бусад нь боломжийн л учраанууд байна даа. Ядарч л магадгүй гэхээс.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby suldees » Sun Jan 30, 2011 4:30 pm

эхний 3 хэцүү бас 76 болон манайх гээд л 5 эвгүй тоглолт бол байнааа байна .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Jan 30, 2011 5:11 pm

Угаасаа л бүх тоглолт чанга болноо.... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests