by Мэргэн » Mon Jan 24, 2011 10:24 pm
КОБИ ВС ЛЕБРОН: ХЭН НЬ БАГТАА ИЛҮҮ ЧУХАЛ ВЭ?
Энэ асуулт нь Билл Гэйтес Микрософтод хэрэгтэйгээс илүү Стив Жобс Эппле-д хэрэгтэй юу гэсэнтэй адил.
Эсхүл Рассел Кроу "Синдерелла Мэн"-д хэрэгтэйгээс илүү Марк Вэхлберг "Дэ Файтер"-д хэрэгтэй.
Эсхүл сахартай жигнэмэг хийхэд сахар чухлаас илүү шоколадны жигнэмэг хийхэд шоколад чухал гэсэнтэй адил юм.
Өөрөөр хэлбэл Коби болон Леброн нар өөр өөрсдийн багтаа л чухал тоглогчид.
Коби болон Леброн нар шаал өөр тоглогчид. Тэдний тоглодог байрлал өөр, биеийн хөгжил нь өөр, үр дүнтэй байдал, сул талаараа ч ялгаатай. Тэд тус тусын багтаа нэлээд өөр үүрэгтэйгээр тоглодог. Энэ нь тоглолтын ур чадвартай нь холбоотой.
Коби дээр жишээ авъя. Тэр бол гурвалжин довтолгоонд зохицсон тоглогч. Ийм довтолгоог Лэйкерс 1999 онд Фил Жэксон дасгалжуулагч болсноос хойш ашиглаж байгаа. Кобигийн олон талт тоглолт, ур чадвар нь энэ довтолгоог ажиллуулах араа нь болж байдаг. Тэр НБА-д өнгөрүүлсэн 15 улирлынхаа бараг л 11-т нь ийм байдлаар тоглож байгаа.
Коби довтолгооны эхний сонголт байхаас гадна хамгаалан тоглож чаддаг.
Түүний эргэлттэй шидэлт нь НБА-д хамгийн шилдэг нь. Коби самбар руу эргэж харан, хамгаалагчийг давуулан шидэх төгс чадвартайн дээр давхар хамгаалалтыг өөртөө татан сул тоглогчдоо дамжуулж үр бүтээлтэй багийн тоглолтыг гаргадаг. Мөн тэрээр гадуурх хамгаалалтын эсрэг 13 фит, эсхүл 30 фит байсан ч хамаагүй өндөр хувьтай довтолдог. Дээр нь өөртөө болон багийнхандаа ямар ч үед, хаана ч байсан шидэх боломжийг хүссэнээрээ бий болгодог.
Нөгөө талаас гурвалжин довтолгоонд зохицох талаас нь авч үзвэл Леброн үргэлж л бага зэрэг баригдмал тоглодог. Клевеландад байхад ч одоогийн Миамид ч довтолгооны хувилбарууд түүнд зориулагдан зохиогддог. Тэр эсрэг багийн хамгаалалт ямар байгаагаас хамааран тухайн хамгаалалтын эсрэг хэрхэн тоглохоо шийдвэрлэх чадвартай. Хэрвээ хамгаалан тоглогч түүнээс өндөр бол тэр хурдаа, харин жижиг бол чац, хүчээ ашиглан тоглодог. Леброныг хамгаалахын тулд давхар хамгаалалт, эсхүл сулран гарсан тохиолдолд нөхөх зэргээр хэрэгцээтэй хамгаалалтын шилжилтүүдийг хийж байх хэрэгтэй. Гэхдээ л хэрвээ давхар хамгаалалт хийвэл, эсхүл хамгаалалт нөхөж ирвэл тэр сул тоглогчдоо өгчихнө. Харин нэгийн эсрэг нэг хамгаалвал хөнгөхөөн тоглочихно. Ямартаа ч Леброн хамгийн шилдэг довтлогч.
Хэрвээ Коби, Леброн хоёрыг сольчих юм бол тэдний тус бүрийнх нь довтолгоон дахь бүтээмж, үр дүн гарцаагүй буурах болно. Коби Леброны хэв маягаар тогловол түүний биеийн хөгжлөөс шалтаалаад довтолгоонд үр бүтээлтэй байж чадахгүй нь тодорхой. Эсрэгээрээ Леброн гурвалжин довтолгоонд Коби шиг гялалзаж чадахгүй. Учир нь түүний пост-ап тоглолт Коби шиг хөгжөөгүй, дээр нь Коби шиг зохицож чадахгүй.
Хэрвээ Коби мужийн удирдагч байсан бол, Леброн сенатын гишүүн гэсэн үг. Магадгүй хоёулаа улс төрч байж болно. Гэхдээ та тэднийг харьцуулж чадахгүй.