Bilguudei_PES wrote:Танайх Бонерагаа өөр багт зарчихгүй юм бх даа. Удинезетэй тэнцэхэд лав айлын гоол хийсэн 3 хүнийг Бонера л алдаж байгаа харагдана лээ.
Арай дээр нь Бонера. Папа, Иепес 2 байсан бол бүр хожигдчихсон яваа байх. Уг Бонера-г энэ зун английн багуудад санал болгосон сураг байсан. Даанч тоох баг олдоогүй
Каляри-гийн ерөнхийлөгч нь Лаццари-д боломжийн санал ирэх ирэх юм бол явуулахад бэлэн гэж. Муу шунахай хог чинь "Милан намайг баярлуулах юм бол би Милан-г баярлуулахад бэлэн" гэсэн байгаам даа. Үнэрхээд л байгаа юм шиг байна. Улирлын эхэнд доошоо Сери Б-д унахаар эвгүй байхдаа юун зарахтай байсан, одоо нэлээн дээшлээд ирэхээрээ том том дуугарч байна. Сампдориа-гийн зүүн ар Рето Зиеглер Миланд очиход асуудал байхгүй гэж агент нь мэдэгдэж. Зиеглер манай өвлийн наймаа Кассано-тай адил агенттай юм байна. Мөн манайх Олимпик Лионы олон талт тоглогч Микел Баштош-г скоут-аа явуулж ажиглаж байгаа сураг байна. Ер нь бол нэг зүүн ар авах санаа байгаа юм байна даа.