ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Mon Jan 10, 2011 10:49 am

[quote="Villa_Bayaraa"]За за ямар ч байсан ФА капын 3-р тойргийг амжилттай давлаа... Шеффилдийнхэн ч том багт капт халгаатай баг битүүхэндээ эмээж л байлаа... угаасаа релегешн зонд байгаа багийн фен одоо баг болгоноос айж явахгүй бол болохгүй олчдийм байна хэхэ

гараа нэг ийм гарсан байна...
.....................Фриэдл..........

Волкер...Куэяар........Данн... Кларк

Албрайтон...Пирес...РеоКокер...Баннан

.........................Яанг............
......................Агбон...................

Валкер ч аз нь хадаас шиг шовойсон хүү байна даа... дебютэндээ гоолдоол аан... орж ирээл 9 дэх минутанд хуучин багийнхаа эсрэг аймар хийлээ... тэгээд гайгүй улирал өнгөрөөвөл доргиож байгаад аваад үлдчээсэй кккquote]

хүүхдэд жоохон юм заагаад өгөөрэй гээд өгч байхад үлдээх мүлдээх юм яриад байна уу гүй юу.

наадах манай ирээдүйн баруун ар шүү хөөе :ногоон:
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 10, 2011 2:52 pm

За нилээд дээрийн хэдэн зураг оллоо... сонирхолтой санагдаад...яахав мань мэт нь сайн танихгүй ч зураг түүх өгүүлнэ гэдэг дээ...

Image
1923 он... Вилла Паркт бэлтгэлийн дараа тоглогчид усанд орж байгаа нь...

Урд талын ванны зүүн талын нөхөр Том Жаксон хаалгач... Виллагийн төлөө 200 гаруй тоглолт хийсэн домог... 75 онд өөд болж...
Урт талын ванны баруун талын нөхөр Том Морт хамгаалагч... Виллагийн төлөө 337 тоглолтонд орж тухайн үедээ Английн шигшээд дуудагдаж тоглож байсан... манай багт 22 онд Рочдэйл багаас 1000 паундаар ирж байж...

Цаад ванны зүүн талын нөхөр Жорж Блакбурн... ямар нэг академи төгсөөгүй, зүгээр л нэг хөлбөмбөг сонирхдог баагий гүйж ирээл манайд шалгуулаал орж байж... 133 тоглолт, 1 гоол хийсэн... английн шигшээд 1 удаа дуудагдаж байж...
баруун талынх нь манай нөгөө аймар домог Билли Валкер... Виллагийн академиас гараал Виллагийн төлөө тоглосоор яваал дууссан...478 тоглолтонд орж 214 гоол хийсэн довтлогч... манай багийн бүх цаг үеийн мэргэн бууч...

Ард баруун талынх нь Том Смарт...манай багийн төлөө 452 тоглолт хийсэн Английн шигшээд 5 тоглолт хийсэн хамгаалагч...
Голынх нь Ричард Йорк...Вингер...Виллагийн төлөө 356 тоглолтонд орж 59 гоол хийсэн...
Баруун талынх нь Жое Корбет... манай багийн төлөө 7 тоглолтонд орж нэг ч гоол хийгээгүй...

Ер нь хөөрхий тэр үед бол хөлбөмбөг бол үнэн сэтгэлээрээ байсан байх л даа... ямар ч агент магент, хор хутгах гарууд байхгүй, өөр орны гадаад легионерүүд бараг байхгүй...олон саяын гэрээ контракт байхгүй... тэгээл төрсөн нутаг эсвэл амьдардаг хотынхоо төлөө л тоглоод байдаг байсан бололтой юм... дандаа л нэг багтаа маш олон тоглосон байна...
Одоо ч хөлбөмбөг бол үнэн том бизнес болчиж дээ... Зураг үзэх далимаараа түүхээ бага ч болов судлаад авлаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 10, 2011 2:57 pm

Image
Виллагийн тоглогчид манай бас нэгэн домог хаалгач Спиерсийн мотоцикл дээр овоороод бэлтгэлдээ ирж байгаа нь... 1923 он...

Image
Бэлтгэл дээрээ уралдах гэж байна... 1926 он...

Image
Виллагийн ажилтан пролетар фенүүд... багаа дэмжихээр цуглараад байгаа нь... 1920 он...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 10, 2011 3:31 pm

Image
Омар Каммингс- Довтлогч, Вингер

сүүлийн үед МЛС ээс Бэкхамыг ирэх тухай дээр дооргүй шуугиж байгаа... харин энэ шуугиан дунд нэг МЛС ийн шилдэг довтлогч чимээгүйхэн Вилла Паркт бэлтгэл хийж байна.. хэрэв энэ триал амжилттай болвол манайд бүр ирэх нөхцөлтэй ажээ...Энэ хүн бол Колорадо Рапидсын довтлогч Омар Каммингс... Энэ улиралд 29 тоглолтонд орж 14 гоол 3 ассист өгөөд байгаа формлог Ямайк залууг МЛС ийн хамгийн хурдан довтлогч гэж үздэг юм байна...
Түүний одоогийн дасгалжуулагч Гари Смит хуучин Арсеналын скаут байсан хүний хувьд мань эрийг тун гярхай ажиглаж авъяас чадварыг нь тултал гаргаж чадсан байна... Шигшээдээ бэлтгэлд гарах үедээ Усайн Болттой бэлтгэл хийдэг байсан мань эрийг хүмүүс уралдвал бараг хавьцаа үзэх байх гэж үздэг юм байна...
хэрэв энэ наймаа бүтвэл тэгээд Агбоны хар арьстай хувилбартай болох юм биз дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby rednasca » Mon Jan 10, 2011 4:39 pm

гэснээс дээр би нийтлэлдээ чамайг багийнхаа түүхийн талаар сэдэвтээ оруулаарай гэж байсан даа хө...
тэрийг юу гэж бодном?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Tue Jan 11, 2011 6:49 pm

Астон Виллагийн залуу арслангууд залуу буучдад хичээл заалаа...

Авъяас чадварын тухай, залуус хэрхэн ялалт байгуулсан тухай мэдээн дээр Арсеналын залуус голдуу л ялалт байгуулсан талаар гардаг бол энэ удаад тэдний байр өөрчлөгдлөө...

10:1

...........................Париш..............
Хэрд........... Бэйкер.........Лоури............Личаи
Хогг...........Осбоурн...........Гарднер.....Штэебер
................Дельфоунесо......Вэйманн.........

Сэлгээ: Форрестер, Сиэгрист, Берри, Дийни, Де ла Круз Видал

Гари Гарднер 2 гоол, Андрес Вейман 2 гоол, Крис Хэрд 3 гоол, Натан Фонз 2 гоол, Жонатан Хогг 1 гоол тус тус хийжээ...

МакДоналд дасгалжуулагчид баяр хүргэхээс яах билээ... Хэрдийг сүүлийн үед байнга сэлгээн дуудаад байгаад н гайхаад байсан бас учиртай л юм байна... нэмж бүр 5 гоол хийх боложмтой байжээ... 2 удаа шон онож, Фонз 2 удаа 1-ийн эсрэг 1 алдаж, Вэйман 1 удаа 1ийн эсрэг 1 алджээ...

Саяхан л Албрайтон, Баннан, Кларк гэсэн нэрнүүд ресервүүд дунд бичигдэж, саяхан л тэд ресервийн лигийн аваргыг 2 удаа авч байсан бол одоо тэд аль хэдийн сениор тоглогчид болжээ... Хогг, Фонз, Личаи нар сениор тоглолтуудыг хэд хэдэн удаа хийгээд амжсан ...
гэтэл одоо тэдний дараагийн үе.. дүү нар нь гарч ирээд өмнө нь тэдний хийж байсныг давтаж байгааг харахад гайхлтай байна... угаасаа Гарднер, Вейман, тэр сэлгээнд байгаа Сиегрист энтэр бол од болноо... манай ирээдүй ч гэрэлтэй байна доо...сайхаан сайхан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Beb » Tue Jan 11, 2011 7:10 pm

Гэхдээ манай гарааны 2 хамгаалагч гэмтэлтэй байсийшүү :ногоон:
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Tue Jan 11, 2011 7:14 pm

Image
Гари Гарднер... энэ царайг сайн тогтоож аваарай... ирээдүйд та нарын зүрхэнд шар ус хуруулах вий... хэхэ

Өнгөрсөн тоглолтын МОМ болсон залуу хүү, манай ирээдүйн од Гари Гарднерийн ярилцлагыг хүргэе...
Тэрээр 12 сарын туршид өвдөгний гэмтэлтэй байсны эцэст өнгөрсөн тойрогт Бирмингамын ресервүүдийг 3:0 дсон тоглолтон дээр эргэн ирсэн бөгөөд саяын тоглолтын МОМ оор тодорсон билээ...тэд одоогоор ресервийн Өмнөд дивизионыг тэргүүлж байгаа билээ...
Түүний ах Крейг Гарднер одоо Бирмингам Сити багт тоглодог бөгөөд багаасаа цэнхэр хамарт байсныг нь саяхан бид мэдэж их урам хугарсан билээ... харин Гари хүү бол жинхэнэ Виллан бөгөөд Виллагийн төлөө бүхнээ зориулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм...

Тэрээр:
- Дасгалжуулагч миний талаар үнэлж ярисныг сонсоод би маш их баярласан. Би түүнд юу чаддагаа, бас багийнхаа төлөө юугаа ч зориулсан чадна гэдгээ харуулахыг маш их хүсэж байна. Би түүнд өөрийгөө 100 хувь харуулж, түүний төлөвлөгөөний нэгэн хэсэг байхыг маш их хүсэж байна. Би 12 сар талбайд гараагүй байсан харин сүүлийн хэдэн долоо хоногт хөнгөн бэлтгэл хийсэн. Бас гэрээгээ сунгасан. Би одоо үүлэн дээр хөвөх мэт байна. Би өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгөө маш их санасан. Бэртэлтэй байх хугацаандаа би маш их зүйлийг ойлгосон. Хөлбөмбөгөөс би одоо урьд урьдынхаас илүү сайхан мэдрэмж авч, хөлбөмбөг тоглох хором бүр минь надад аз жаргал өгч байна. Би одоо илүү хөдөлмөрлөж, менежерийн хараанд өртөж,сениор багт багтахыг хүсэж байна. Би 6 наснаасаа одоог хүртэл 11 жилийг Виллад өнгөрүүлсэн. Энд байх хором бүртээ би аз жаргалтай байна. Би 1 ч мөч харамсаж байгаагүй. Гэмтэлтэй байхдаа ч гэсэн.

Image
Ресервийн аваргууд... Гари Гарднер, Жонатан Хогг...

Марк, Баннан, Киаран нартай би өнгөрсөн жил ресервийн аварга авч байсан. харин тэд одоо сениор багт юу чаддагаа харуулж байна. Би тэдний араас орохыг маш их хүсэж байна.

Image
МакДоналд тэргүүтэй арын албаныхан...

Манай дасгалжуулагч багш нар үнэхээр мундаг хүмүүс. Тэд сайн сайн авъяаслаг хүүхдүүдийг олж авчирж чаддаг. Тэднийг сургаж чаддаг. Би тэднийг яаж магтах үгээ ч олохгүй байна. Тэдний үргэлж зөв байдаг. Тэдний буруу юм шиг санагдах үед ч тэдний зөв байдаг. Бид бүгдээрээ энэ системээс гарч ирсэн бүтээгдэхүүнүүд. Бид энэ бүхнээрээ дэндүү их бахархдаг. Бид Виллагийн төлөө тоглож байгаагаараа, залуу арслангууд хамтдаа нэгэн үе болж урагш ахиж байгаагаараа бахархдаг. Та бүхэн бүгд харж байгаа. Сениор багт 1 биш 2 биш бүр 5-6 гаараа манай бүтээгдэхүүнүүд байна. Араас нь бид бас түрэн орохыг хүсэж байна.

За тэгээд манай ирээдүйн од болсон хүүгийн маань хүсэл биеллээ олж, манай багийн бас нэгэн амьд домог болоорой гэж хүсэн ерөөе ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jan 14, 2011 9:12 pm

Image
Крис Хэрд

Арсеналын эсрэг тоглолтонд хат трик хийж сениор тоглолтын сэлгээнд байнга багтаж байгаа Крис Хэрд хүү гэрээгээ сунгалаа...тэрээр Вилла паркт 2014 он хүртэл үлдэхээр болсон байна...

Тэрээр:
- Би маш их баяртай байна. Би Виллад байгаадаа ирэх 3 жил хагаст энд байх болсондоо хязгааргүй баяртай байна. Надад гэрээ санал болгох үед би шууд л дуун дээр нь зөвшөөрсөн. Манай хэд хэдэн залуус гэрээгээ сунгасан би ч бас тэдний нэг болсондоо маш их баяртай байна...

Крис Хэрд багийн анд нутаг нэгт Шейн Лоуригийн хамт 2005 онд Австралиас ирж манай академид суралцаж эхэлсэн... Рео Кокер шиг СМ РБ дээр тоглох чадвартай... 2009 онд Ювентусын эсрэг Пийс Капын финалд тоглоод амжсан их эр... өнгөрсөн жил Линколн багт зээлээр тоглож тэднийг 2р лигтээ үлдэхэд нь их тус хүргэж, фенүүдийн хайртай тоглогч болж амжсан... 2010 онд Линколн багт дахин зээлээр тоглох гэж байсан боловч МОН ажлаа орхисноос болж энэ гэрээ цуцлагдсан байна...За ингээд багтаа ихийг бүтээхийг хүсэн ерөөе...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby У.Тэмүүжин » Sun Jan 16, 2011 12:40 am

Jean Makoun гээд Лионий мидфилд 6н саяар ирж бган бна..
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby CAHAKA » Sun Jan 16, 2011 5:01 am

Өнгөрсөн жил манайд 20 м-с гоолдож байсан нигга даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 17, 2011 11:20 pm

Image
Жан Макоун

За манайх 6 саяар Лионоос Камеруны шигшээ багийн хагас хамгаалагч Жан Макоуныг авлаа. Манайд байдгүй, хэрэгтэй бокс тү бокс мидфилдерийг авч чадсан ЖУ багш бас л нүдтэй байнаа. Одоо ирэх зунаас Петров явж таарах байх даа.

Image
Даррен Бент

Бас нэгэн чихэнд чимэгтэй мэдээ нь Чарлтонд байхдаа АПЛт жинкэнэ лаадаг байсан Тоттд ирээд хэсэг зэврээд одоо Сандерландад нилээд давгүй байгаа Даррен Бентийг манай авах нь бараг тодорхой болжээ. АЛбан бус мэдээгээр бол мань эр манай мэдикалаар амжилттай ороод хувийн тохироогоо хийцэн юм байна. ЖУ багш довтлогч хэрэггүй ээ гэж гэж байгаа л ПЛ ийн дажгүй довтлогч дарчлаа шүү. 18 сая гэсэн багцаа үнэ яригдаж байна. Жоохон үнэтэй л санагдаж байна. Гэхдээ манай 3 довтлогч улирал эхэлснээс хойш дундаа 3 гоол хийсэн гэсэн статистикийг харвал ямар ч үнэ цэнээр хамаагүй довтлогч авах хэрэгтэй нь гарцаагүй. Мань эр манай саналыг хүлээж авангуутаа багтаа трансфер хүсэлтээ бичгээр өгсөн байна. Хэрвээ энэ наймааг ФА гаас ямар нэгэн хаалт хийхгүй бол (сандеранд гомдол гаргасан тохиолдолд) ойрын ганц нэг хоногтоо хийгдчих бололтой.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby MJ » Tue Jan 18, 2011 9:38 am

ӨӨ заа заа..... Аймаар аймаар....
Дан Англи чууд цугласан баг байхаа болих юм бна л даа...
Үлэ ч бас хөөрхөн час хийсэн 2 наймаа хийчиж бгаам бна да...
Бэнт ийн үнэ харин 18 гэдэг бол дэндүү л санагдах юм.
Хүчээ зузаатгаад л авлаа... Одоо гайгүй дээшлэнэ бгаа ... :D
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mr S » Tue Jan 18, 2011 10:29 am

Яанг Даунинг 2-оо алдах вий дээ.... маркэт дээр их эрэлттэй бгаа.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Баясаа » Tue Jan 18, 2011 1:15 pm

Mr S wrote:Яанг Даунинг 2-оо алдах вий дээ.... маркэт дээр их эрэлттэй бгаа.....

Image
Манайх авна шд :ногоон: Улье өгнө гэжийлээ
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Raul_ag » Tue Jan 18, 2011 1:44 pm

Заралгүй авч үлдхэл хэрэгтэй дээ. Бэнт Макоун энэ 2 ийг авч бгаа бол.
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby ТОНИ » Wed Jan 19, 2011 12:40 am

Raul_ag wrote:Заралгүй авч үлдхэл хэрэгтэй дээ. Бэнт Макоун энэ 2 ийг авч бгаа бол.


+1 амбицтай байя л гэвэл авч үлдэx xэрэгтэй.
Бент-г арай л үнтэй авлаа xэтэрxий үнэтэй тэрний оронд 18 сая-р бол нээрээ бараг л Класс довтлогч авийшт...

Уле-гийн наймаа жааxан явцгүй бдаг гэxдээ Макоун бол үнэxээр сайн наймаа бна.
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Khuluge » Wed Jan 19, 2011 2:31 am

MJ wrote:ӨӨ заа заа..... Аймаар аймаар....
Дан Англи чууд цугласан баг байхаа болих юм бна л даа...
Үлэ ч бас хөөрхөн час хийсэн 2 наймаа хийчиж бгаам бна да...
Бэнт ийн үнэ харин 18 гэдэг бол дэндүү л санагдах юм.
Хүчээ зузаатгаад л авлаа... Одоо гайгүй дээшлэнэ бгаа ... :D

Урдаа бол аймар болж байгаан бишүү... Бентийг 24 сая фунтээр авч байгаан бишүү?
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Raul_ag » Wed Jan 19, 2011 8:54 am

Бэнтээ Урдаа тавиад, зүүндээ ашли ёонго бэнтийн ард довтлох чиглэлийн хагасаар агбоноо, баруундаа довнинг аа тавиад голдоо пэтрөв макун гээд гарчуул басал эвгүйтхээр бна даа
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby rednasca » Wed Jan 19, 2011 5:40 pm

гэхдээ Бэнтийг ийм үнээр авч байгаад гайхаж л байна...
гэснээс Мартин ОНийлд гаргаж байгаагүй их мөнгийг Ульед өгч байгаа нь түүнийг илүү дэмжиж байгаа биш, харин доошоо унахаас айж байгаагийн илрэл гэж үзэж болох уу?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Баясаа » Wed Jan 19, 2011 5:49 pm

rednasca wrote:гэхдээ Бэнтийг ийм үнээр авч байгаад гайхаж л байна...
гэснээс Мартин ОНийлд гаргаж байгаагүй их мөнгийг Ульед өгч байгаа нь түүнийг илүү дэмжиж байгаа биш, харин доошоо унахаас айж байгаагийн илрэл гэж үзэж болох уу?...

боддог л бодол
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby poseidon » Thu Jan 20, 2011 9:51 am

Онил чинь зөндөө үрдэг байсан биз дээ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Ladykop » Thu Jan 20, 2011 10:07 am

О нилийг их үрж байна гээд бараг халсан биз дээ. Жилд дунджаар 25, АВ д байх хугацаандаа цэвэр 60 саяыг трансферт зарцуулсан гэсэн тоо байсан.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby rednasca » Thu Jan 20, 2011 11:46 am

ОНийл үүн шиг ийм аймаар наймаа хийдэг байсан гэж үү?...
харин ч Бэрри, Милнер гээд улсуудаа өндөр үнээр алдсан юм биш үү?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Жавхаа » Fri Jan 21, 2011 12:02 pm

Image

ирэх тоглолтонд гараанд шууд гарах биз дээ... манай л хөөрхөн гай тарьж мэдэхээр нөхөр байна :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 31 guests
cron