by badka_c1 » Fri Jan 07, 2011 2:01 pm
Өнөөдөр өглөө Английн хэвлэл мэдээллээр Ливэрпүүл клубын менежер Рой Хожсон Мельвудын бэлтгэлийн байрыг орхиж явсан гэсэн мэдээ гараад байна. 63 настай менежер хамаг юм аа баглаад явсан гэж байгаа бөгөөд дахиж ирэх бодолгүй байгаа гэнээ. Харин түүний оронд Ливэрпүүлийн удирдлагууд хуучны домог Кевин Кийганыг орлуулах бодолтой байгаа гэнэ. Кевин Кийган бол цагтаа Ливэрпүүл клубын төлөө тоглож байсан амьд домог юм. Харин тоглохоо больсны дараа тэрээр Английн албарт Ньюкасл, Ман Сити мөн Английн шигшээг удирдаж байсан юм. ПЛ-ийн 22-р тойрогт Ливэрпүүл Блекбүрн багт талбайд нь 3-1 харьцаатай хожигдсоноос болоод хөгжөөн дэмжигчдын бухимдал дээд цэгтээ хүрээд байгаа билээ. Энэ бүхнээс болоод багийн удирдлагууд сандралд орж зөв шийдвэр гаргахыг хүсэж байсан юм. Хэдийгээр талбайдаа сайн тоглож хожил авч байгаа ч айлын талбайд зочлохдоо ихэнхдээ хожигдоод байгаа нв багийн амжилтанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс Английн хэвлэлд гарсан мэдээнд итгэх юм бол хотон шувуудын хөгжөөн дэмжигчид баярлах болоод байна. Учир нь 63 настай Рой Хожсон бэлтгэлийн талбайд эргэн ирэхгүй мөн түүний оронд амьд домог болсон Кевин Кийган юм уу Кенни Далглиш нарын аль нэг нь багийн менежер болбол багийн амжилтанд сайнаар нөлөөлнө хэмээн хөгжөөн дэмжигчид үзэж байгаа юм. Энэ ням гарагт Английн холбооны цомын 3-р тойргийн тоглолтууд болно. Ман Ю-ийн Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд Ливэрпүүл зочлох бөгөөд багийн шинэ менежер энэ өдөр анхны тоглолтоо хийж магадгүй болоод байна.
Practice makes perfect!!!