Өнөөдөр манайхтай аварга хүртэж байсан 2 тоглогчынхоо багтай тоглосонтой холбоотойгоор дараах мэдээллийг оруулж байна.
ЛЭЙКЕРСТ ЦӨӨН ЖИЛ ТОГЛОХДОО АВАРГА АВАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ШИЛДЭГ 10 ТОГЛОГЧЛос Анжелес Лэйкерс бол аваргын, түүх домгийн, рекорд амжилтын баялаг түүхтэй баг. Тиймдээ Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэхь хамгийн шилдэг 5 багийн нэгт зүй ёсоор багтдаг.
Лэйкерсийн аварга авсан жилүүдийг дурсахад хүмүүсийн санаад хамгийн түрүүнд багийн хамгийн том одод болох Жерри Вэст, Уэльт Чамберлан, Кареем Абдул Жаббар, Мэжик Жонсон, Шакил Онил, Коби Брайнт нарын тухай л бодогддог. Түүнчлэн Макил Күүпер, Роберт Орри, Дерек Фишер зэрэг оргил жилүүдэд багийн тулгуур болж байсан зарим тоглогчид төсөөлөгддөг.
Гэтэл багийн түүхэнд зохих хэмжээндээ үнэлэгдэж чадаагүй баатрууд нэлээд байдаг. Цөөхөн жил багт тоглохдоо аварга авахад багагүй хувь нэмрээ оруулсан тоглогчид Лэйкерст олон байсан.
Энэ жагсаалтад хэмжээндээ үнэлэгдэж чадаагүй 10 тоглогчийг орууллаа. Ингэхдээ багт 5-аас олон жил тоглоогүй, 2-оос олон аваргын бөгж аваагүй тоглогчдыг л оруулсан болно. Жишээ нь Брайн Шо цөөн жил багт тоглосон ч багийн нэгэн хүчирхэг үеийн төлөөлөл байж 3 аваргын бөгж хүртсэн учир оруулсангүй.
Ингээд олон зүйл нуршилгүй багт цөөн жил тоглохдоо хувь нэмрээ оруулсан шилдэг 10 тоглогчийг нэрлэе.
10. Майк МакГийБагт тоглосон улирал: 1981-1986
Түрүүлсэн улирал: 1982, 1985
Багт тоглож байсан үеийн статистик: 8.2 ppg, 2.0 rpg, 0.9 apg, 0.1 bpg, 0.6 spg, 52% FG, 33% 3FG, 59% FT
Мичиганы их сургуулийн бүх цаг үеийн онооны 10 лидерийн нэг, коллежийн сагсан бөмбөгийн од Майк МакГийг Лэйкерс 1981 оны драфтаар авсан нь шилдэг сонголт байлаа. МакГийгийн хувьд Норм Никсон, Мэжик Жонсон, Байрон Скотт нар шиг шилдэг тоглогчдыг ардаа үлдээн гарааны эрх авна гэдэг хэцүү зүйл байсан. Түүнчлэн ихэнх тохиолдолд Майкел Күүпер сэлгээний эхний сонголт байв. Гэвч тэр хичээсээр маш олон минут тоглох болж, сэлгээний хүчтэй хэсэг нь болсон. Хамгаалагч, довтлогчийн аль ч байрлал дээр тоглодог байсан МакГий довтолгоонд үр нөлөөтэй байсан бөгөөд 1983-1984 онд 59.4 хувьтай довтолж байлаа.
Майк МакГий Лэйкерст 2 удаа аварга авахад нь тусласан, ялангуяа 1985 оны плэйоффт том нөлөө үзүүлсэн юм. 17 тоглолтод 11.2 оноо авч холын зайн шидэлтийнхээ талыг нь хийж байсан юм.
9. Жордан ФармарБагт тоглосон улирал: 2006-2010
Түрүүлсэн улирал: 2009, 2010
Багт тоглож байсан үеийн статистик: 6.9 ppg, 1.8 rpg, 2.1 apg, 0.1 bpg, 0.8 spg, 43% FG, 36% 3FG, 66% FT
2004 онд Д.Фишер Лэйкерсийг орхисны дараа холбогчийн байрлал дээр хэн багаа удирдаж тоглох нь тодорхойгүй байсан. Тэгээд богино хугацаад Чакки Аткинсийг тоглуулж үзсэн. Лэйкерсийн удирдлага Смаш Паркерийг энэ байрлал дээр тоглуулахдаа сэтгэл хангалуун бус байсан нь тодорхой байлаа.
Баг холбогчийн асуудлыг Жордан Фармар шийдэж чадна гэдэгт найдаж байсан юм. UCLA дахь карьераа амжилттай дуусгасны дараа НБА-д орсон Фармарийн атлетик чанар, авьяас, 42 инч өндөрт үсрэх чадвартай зэрэг нь багийнханд таалагдаж байлаа.
Хэдийгээр улирлыг тааруу эхлүүлж, хэсэг хугацаанд хөгжлийн лигт тоглосон ч эцэст нь Лэйкерсийн бүрэлдэхүүн багтаж, багийн чухал нөөц тоглогч төдийгүй лигийн шилдэг нөөцүүдийн нэг болж чадсан юм. Фармар Фил Жэксоны гурвалжин довтолгоонд тохирохгүй байна гэж шүүмжлүүлж байсан ч тэрээр 2009, 2010 онд баг нь түрүүлэхэд улирлын турш хэрэгтэй үед оноо авч багтаа хувь нэмрээ оруулж байсан.
2010 оны улиралд С.Блэйк Фармарийг орлож магадгүй чадах л байх, гэхдээ Жордан Фармар НБА-ийн түүхэнд бэк-тү-бэк хийсэн 11хэн багийн нэгнийх нь тоглогч гэдгээрээ дуурсагдах болно.
Түүний хайлайтсийг үзэхийг хүсвэл
http://www.youtube.com/watch?v=5k4LtjMelcc8. Жим ЧонесБагт тоглосон улирал: 1979-1981
Түрүүлсэн улирал: 1980
Багт тоглож байсан үеийн статистик: 10.7 ppg, 7.4 rpg, 1.9 apg, 1.0 bpg, 0.6 spg, 50% FG, 69% FT
Жим Чонес карьераа АВА-ийн Нью-Йорк Нэтс багт эхлүүлсэн. Тэгээд 5 улирал Кливеланд Кавалерст тоглосных нь дараа Лэйкерс түүнийг ирээдүйд хүчний довтлогчийн байрлалд Карим Абдул Жаббарын дэргэд тоглуулах тухай бодож эхэлжээ. Тэрээр багт 1979 нэгдсэн бөгөөд 1980 оны плэйоффт 7.4 оноо, 6.5 самбар гэсэн тогтвортой амжилтаар баг нь аваргын бөгж авахад тусласан юм.
Улирлын төгсгөл дэхь хүнд хэцүү үед дасгалжуулагч Пол Вэстхэйд Чонесийн тоглолтын минутыг багасгаж, түүнийг сэлгээнд суулгасан юм. Тэр гарааны эрхээ буцаан олж авах үед өөрийн мотивацаа алдчихсан байсан тодорхой байлаа. Гэсэн ч тэрээр 1980-1981 оны улиралд 8.0 самбар дунджилж байсан бөгөөд дараа улиралд нь Вашингтон Буллетс баг руу солигдож, өвдөгний бэртлийн улмаас зодог тайлсан юм.
7. Глен РайсБагт тоглосон улирал: 1999-2000
Түрүүлсэн улирал: 2000
Багт тоглож байсан үеийн статистик: 16.3 ppg, 4.0 rpg, 2.3 apg, 0.2 bpg, 0.6 spg, 43% FG, 38% 3FG, 87% FT
Глен Райс НБА даяар магтагддаг өөрийн гайхалтай шидэлтээрээ хамгийн сайн танигдсан тоглогч байж болох юм. Тэрээр 1995 оны бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд түрүүлснийхээ дараа 1997 оны бүх оддын тоглолтын 3 дугаар үед 2О оноо авч рекорд тогтоож байлаа.
1999 оны ажил хаялтын улирлын дундуур Райс Эдди Жонс, Элден Кэмпбелл нараар солигдон Ж.Р.Рейдийн хамтаар Лэйкерст ирж байлаа. Тэрээр өөрийнх нь үндсэн байрлалд Коби илүү тоглохыг хүлээн зөвшөөрч, довтолгооны 3 дахь сонголт болсон юм.
2000 оны улиралд баг нь 12 жилийн дараа анхны аваргаа авахад нь Райс 42 хувьтай довтолж 12.4 оноогоор багтаа тусалж байлаа. Түүний гадна хэсгээс оноо авах чадвар нь Шакт будагтай талбайд зай гаргаж өгөн ноёрхох боломжийг нь олгож байсан. Шак дээр дабль хамгаалалт очих үед Райс төлөөсийг нь голдуу 3 оноогоор барьж байлаа.
Багт оруулсан хувь нэмрээсээ үл хамааран тэрээр өөрийн идэвхгүй хамгаалалт болон гурвалжин довтолгоог сурч чадахгүй байснаасаа болж шүүмжлүүлдэг байв. Тэрээр аварга болсон улирлынхаа дараа жагсаалтын дараагийн хүнээр солигдсон юм.
6. Хорас ГрантБагт тоглосон улирал: 2000-2001, 2003-2004
Түрүүлсэн улирал: 2001
Багт тоглож байсан үеийн статистик: 6.7 ppg, 5.9 rpg, 1.5 apg, 0.6 bpg, 0.6 spg, 45% FG, 76% FT
Хорас Грант магадгүй НБА-ийн түүхэн дэх хамгийн доогуур үнэлэгдсэн тоглогчдын нэг байх. Тэрээр Чикаго Булзтэй 3 удаа аварга авсныхаа дараа Филийн өөр нэг баг болох Лэйкерст Глен Райсийг Нью-Йорк руу явуулсан наймаагаар ирсэн. Өөрийн нэрийн хуудас болсон хамгаалалтын шилээрээ яах аргагүй олонд танигдсан Грант багт маш чухал тоглогч байсан. Тэрээр Тим Данкан, Крис Вэббер, Дирк Новицки, Кевин Гарнетт, Антаун Жэмисон, Рашид Воллес, Карл Мэлоун гээд шилдэг хүчний довтлогчдоор дүүрсэн өрнөд бүсэд өөрийн тогтвортой шидэлт, ахмад тоглогчийн ухаалаг хамгаалалтаараа багтаа тус болж байлаа. Түүний ийм л тоглолтууд Лэйкерс Портлэнд, Сакраменто, Сан Антониог шүүрдэж 15-1 гэсэн плэйоффийн рекорд тогтоон 2001 оны аварга болоход тусласан.
Улирлын төгсгөлд Грант багаа орхиж Орландо Мэжикт эргэн нэгдэх шийдвэр гаргасан. Тэр магадгүй багтаа үлдэн 2002 онд дахин нэг бөгж авах хэрэгтэй байсан байх. Тэр 2003 онд Лэйкерст эргэн ирэхэд Коби, Шак, Мэлоун, Пэйтон гэсэн сүрдмээр хослол бий болсон байлаа. Харамсалтай нь тэрээр гэмтэлд өртөн плэйоффийг өнжсөн. Мэлоун ч бас гэмтэн Лэйкерс финалд Детройтод хожигдсон билээ.
5. Рон ХарперБагт тоглосон улирал: 1999-2001
Түрүүлсэн улирал: 2000, 2001
Багт тоглож байсан үеийн статистик: 6.8 ppg, 4.0 rpg, 3.0 apg, 0.5 bpg, 1.0 spg, 42% FG, 29% 3FG, 69% FT
Рон Харпер Гранттай л адилхан үүрэгтэй тоглодог байсан. Ирээд л, шууд л хожоол... Ялгаатай зүйл нь гэвэл тэр Лэйкерстэй хамт 2 аваргын бөгж авсан.
Заримдаа түүнийг “poor man’s Michael Jordan,” гэж нэрлэдэг. Тэр карьераа Кливеландад олон талт гайхалттай тоглолтоороо эхлүүлсэн. Түүний "дүүлэх чадвар" нь бараг л Ж.Эрвингтэй харьцуулагдаж байсан юм. Клипперст тоглож байхдаа гэмтлээ эдгээснийхээ дараа Харпер үсрэх чадвар болон хурдаа алдсан байлаа. Тэрээр Чикагод нэгдэхдээ өөрийн хамгаалалтын чадвар болон ахмад тоглогчийн лидер байдлаа эргүүлэн олж авсан юм. Харпер Жордан болоод Пиппен нарын хамтаар магадгүй бү цаг үеийн хамгийн шилдэг хамгаалалтын багийг бүрдүүлж байсан болов уу. Тэр баг нь 1995-1996 онд НБА-ийн рекорд болох 72 хожил авч, 3 дахь дараалсан түрүүгээ хүртэхэд нь хувь нэмрээ оруулсан юм.
Фил Жэксон өөрийн шинэ баг болох Лэйкерсийнхэнд гурвалжин довтолгоогоо заалгахаар Харперийг багтаа авсан нь гайхах зүйл биш. Харпер Лэйкерс 2000 онд НБА-ийн 2 дахь рекорд болох 67 хожлыг авахад болон Кобиг супер од болон сайжрахад нь тусалсан. Мөн 2000 оны плэйоффт 8.6 оноогоор багтаа тус болж байлаа.
Тэрээр 2001 онд бэртлээс эргэн ирж 76чуудын эсрэг тоглосон юм. Түүний карьер хайлайтийг эндээс үзэж болно.
http://www.youtube.com/watch?v=uw9X1HX35qQ4. М.ТомпсонБагт тоглосон улирал: 1987-1991
Түрүүлсэн улирал: 1987, 1988
Багт тоглож байсан үеийн статистик: 8.9 ppg, 5.4 rpg, 0.6 apg, 0.8 bpg, 0.5 spg, 51% FG, 68% FT
Кареем Абдул Жаббар хөгширч Лэйкерст төвд туслах найдвартай тоглогч хэрэгтэй болоод байлаа. М.Томпсон 1960-аад оны Бостоноос хойш анхны бэк-тү-бэк хийсэн баг болоход нь Лэйкерт тусласан юм. Томпсоныг багт нэгдэх үед Лэйкерс драфтын №1 сонголт болсон 4 тоглогчоороо гайхуулж байсан үе байлаа. Тэдгээр нь Томпсоноос гадна Жаббар, М.Жонсон, Жэймс Ворти нар юм.
Томпсон хожим нь Бостоны од тоглогч болсон Кевин МакХэйлтэй Миннесотагийн их сургуульд хамт тоглож байхдаа түүнээс сурсан бүхнээ НБА-д ирээд ашиглаж байсан юм. Өөрт нь зааж байсан хүний эсрэг 1987 онд финалд тоглоод хожин НБА-ийн аварга болсон гэхээр гайхалтай сэтгэдэл төрүүлж байлаа.
Тэрээр 4.5 улирлыг Лэйкерст өнгөрүүлэхдээ багийн хамгийн шаргуу хөдөлмөрлөдөг тоглогчдын нэг байж тэр дороо л фэнүүдийн хайртай тоглогч болж чадсан юм. Түүний амирлангуй, хөгжилтэй зан аашийг Чик Хэйрнтэй хамт байгаа дараах бичлэгээс харж болно.
http://www.youtube.com/watch?v=0d9jXKvOAPo3. Жим МакМиллианБагт тоглосон улирал: 1970-1973
Түрүүлсэн улирал: 1972
Багт тоглож байсан үеийн статистик:15.3 ppg, 5.4 rpg, 2.3 apg, 47% FG, 81% FT
60-аад оны сүүл 70-аад оны эхэн үеийн Лэйкерсийн талаар ярихаар В.Чамберлэйн, Ж.Вэст, Э.Бэйлор нарыг л төсөөлдөг. Эдгээрийн 3 тоглогчийн дараа Гэйл Гүүдрич голдуу санаанд буудаг.
Гэвч бид Ж.МакМиллиан багт ямар чухал тоглогч байсныг харж болно. Бэйлор зодог тайлж, МакМиллиан түүний байрлал дээр тоглож байсан тэр үед Лэйкерс Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн рекорд болсон 33 дараалсан ялалтаа эхлүүлсэн юм.
1971-1972 оны улирлын турш МакМиллиан 48.2 хувьтай довтолж 18.8 оноо дунджилж байлаа. Тэр улирлын Лэйкерс эргэлзээгүйгээр НБА-ийн түүхэн дэхь хамгийн шилдэг баг байсан. Тэд бүх цаг үеийн хамгийн их дараалсан хожлыг авснаас гадна зочлон тоглолтын хожлын хувь нь 81.6, хожил байгулж байсан онооны зөрүү нь +12.3 байлаа. Мөн оноо, самбар, о.дамжуулалтаараа лигийг тэргүүлсэн.
МакМиллиан гайхалтай тоглолтоо плэйоффт ч үргэлжлүүлж багтаа 19.1 оноогоор тусалж байснаар анхны аваргаа авсан юм. Тэрээр лиг дэхь дөнгөж 2 дахь улирлаасаа л бишрэм тоглолтоо үзүүлж байлаа. Өөрөө маш их оноо авч, багийн анд Хаппи Хэйрстонд самбараас авахад нь туслаж байв. Тэд хамтдаа Э.Бэйлорын эзгүйрсэн орон зайг нөхөж домгуудын нэг болсон билээ.
3хан улирал л Лэйкерст тоглохдоо үүргээ санаанд нийцтэл төгс биелүүлсэн Жим МакМиллиан магтаал хүртэж дээгүүр бичигдэх гавьяатай тоглогч юм.
Тревор АризаБагт тоглосон улирал: 2007-2009
Түрүүлсэн улирал: 2009
Багт тоглож байсан үеийн статистик: 8.3 ppg, 4.1 rpg, 1.7 apg, 0.3 bpg, 1.5 spg, 47% FG, 32% 3FG, 70% FT
Т.Ариза карьераа бага зэрэг муу эхлүүлсэн. Харин Лэйкерст ирсэн нь түүний карьерт маш том өөрчлөлт авчирсан юм.
2007-2008 оны турш Ариза цуцашгүй, шаргуу хамгаалалт, хурд, атлетик чанар, өрсөлдөх чадвараа харуулсан. Харамсалтай нь тэрээр баруун хөлөө гэмтээн нэг сараас Өрнөд бүсийн финалын дунд үе хүртэл тоглох боломжгүй болсон юм. Түүнийг эргэн ирэхэд дахин бэртэхээс сэргийлж нэг их тоглуулахгүй байлаа.
Тэр жил илт сайжирсан Бостон Селтикстэй финалд тоглоход Ариза финалын МВП П.Пийрс болон мэргэн буудагч Р.Аллен нарыг хамгаалахад тусалж байв.
Ариза дараагийн улиралд нь өөртөө амласандаа хүрч гараанд гарахын төлөө ажиллаж, шидэлтээ нэлээн сайжруулсан юм.
Плэйоффийн эхний тойрогт Ютагийн эсрэг тоглохдоо Ариза 21 оноо авав. Мөн өрнөд бүсийн аваргын төлөө Денвертэй таарсан цувралын 2 тоглолтод 2 маш чухал бөмбөг таслан багаа цувралд ялахад туслав.
Орландо Мэжигтэй тоглосон финалын 4 дэхь тоглолтод Ариза үнэхээр сайн тоглосон. Ариза эхний хагаст 6 довтолгоогоо бүгдийг нь алдаад байлаа. Гэвч 3 дугаар үед баг нь 13 онооны алдагдлаа нөхөн тэргүүлэхэд Аризагийн үүрэг маш их байсан.
Үлгэрийн юм шиг энэ улирлын дараа Лэйкерс фэнүүдийн хайртай тоглогчоо алдсан юм. Улирал дууссаны дараа Ариза багийн эзэн Ж.Басстай бэйсбол тоглож байхдаа хэтэрхий их цалин шаардсан. Тиймээс Лэйкерс Аризад санал болгож байсан мөнгөөрөө Рон Артестийг авсан юм.
Ариза Лэйкерсийн санал болгож байсан цалинтай адил хэмжээний цалин санал болгосон Рокитст очсон ч плэйоффт шалгарч чадаагүй. Тэр алс холоос өөрөө ч авч болох байсан бөгжийг нь Рон Артест авч байгааг хараад л сууж байлаа.
Гэхдээ тэрээр Лэйкерст бүтэн улирлын турш гэмтэлгүй тоглосон ганц жилдээ аварга авахад нь маш том нөлөө үзүүлсэн юм. Ариза бол Лэйкерст богино хугацаанд тоглосон шилдэг тоглогчдын нэг билээ.
Bob McAdooБагт тоглосон улирал: 1981-1985
Түрүүлсэн улирал: 1982, 1985
Багт тоглож байсан үеийн статистик:12.1 ppg, 4.4 rpg, 0.9 apg, 0.8 bpg, 0.5 spg, 49% FG, 76% FT
Ганц тоглогч л энэхүү жагсаалтад Аризагийн дээр бичигдэх байх. Тэр бол Bob McAdoo
Лэйкерст ирэхийнхээ өмнө Bob McAdoo бараг л НБА-ийн бүх шагналыг авчихсан байсан. Тэр гурван улирал дараалан лигийн онооны лидер болсны зэрэгцээ 1974-1975 оны улиралд 34.5 оноо, 14.1 самбар дундажлан МВП-ээр нэрлэгдчихээд байв.
McAdoo өөрийн алсын шидэлтээрээ маш хурдан олонд танигдсан. Тэр 15-20 футээс ихэнх тоглогчоос илүү шиддэг байлаа. McAdoo ийм зайнаас довтолж тоглодог анхны том тоглогчдын нэг байсан бөгөөд түүний энэ байдал нь К.Вэббер, Р.Воллес, К.Гарнетт зэрэг хожмын тоглогчдод нөлөөлсөн юм.
McAdoo аварга цолноос өөр бусад бараг л бүх шагналыг карьерийнхаа эхэн үед авчихаад байлаа. Гэмтлээс эргэн ирснийхээ дараа тэрээр Жаббар, М.Жонсон, Ж.Ворти зэрэг тоглогчидтой Лэйкерсийн эгнээнд нэгдсэн.
Лэйкерс 4 дараалан финалд үлдэхэд 13.4 оноо, 5.5 самбар, 1.4 блок дунджилж байсан McAdoo 61 гаран плэйоффийн тоглолтод оролцсон. Түүний шидэлт, оноо авах чадвар нь Лэйкерст цөөн баг л эсэргүүцэл үзүүлж чадахаар онцгой зэвсэг болж байсан юм.
Bob McAdoo энэ жагсаалтад Аризагийн өмнө бичигдэх гавьяатай. Учир нь тэр 2 удаа аварга болсноос гадна Лэйкерс 4 удаа аваргын төлөө тоглоход бүгдэд нь багтаа тус болсон билээ.