LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby bilgee80 » Fri Jan 14, 2011 4:52 pm

Image

KOBE "Bean" Bryant, aka "Mr 81" in Italy

in 1989, Kobe played with Brian Shaw "H-O-R-S-E" game, it happened during Italian league all star game practice and Kobe won the game...

ps : Do you know that Shaq spent his childhood in Germany?
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Fri Jan 14, 2011 11:54 pm

Маргааш Саша Фармар 2 маань ирнэ гэжүгаа. Тэрний дараа л жинхэнэ багийн чансааг шалгах тоглолтууд эхэлнэ дээ. 2 сар дуустал аймар хуваарьтай байнаа... Хаад, Муурнууд, Морин цэргүүд 3л гайгүй нь... Одоо алалцаад байждээ
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Sat Jan 15, 2011 12:35 am

Тэр муурнууд чинь танайхыг самардчихаад л байдааг юм даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Sat Jan 15, 2011 12:36 am

Энэ жилдээ арай чадахгүй байлгүй дээ
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby eSuhe » Sat Jan 15, 2011 1:30 am

Самардаад сурцан гарууд хичнээн муу байлаа ч аргалаал самардах байх...

Ялалт бидний талд байна байхдаа...

Саша Фармар тэгээд Браун... Бүгд л манайд ихэнх улиралаа өнгөрөөсөн хүмүүс байна. Өөр багт очоод ер нь дажгүй л байгаа. Машиндаад байсан Саша торнуудад тун дажгүй байгаа. Браун л гэхэд муурнуудад career high хийгээд яваад байгаа байх
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Наагий » Sat Jan 15, 2011 11:47 am

за тоглолт эхэлж байна даа Фармарт аваргын бөгжийг нь өгч эхэллээ дээ.. манай дэлдэн ч xөөрxөн байсан шүү..

хожчиx байлгүй дээ..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Jan 15, 2011 12:29 pm

Image

Дэлдэк жүүд маань аваргын бөгжөө авч бна..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat Jan 15, 2011 1:06 pm

Xэxэ Кобигийн пүүз нь сугараад үлдчиx юм :Д
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Jan 15, 2011 1:06 pm

:RD
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat Jan 15, 2011 2:29 pm

Улиралын 30 даxь бөгөөд 7 даxь дараалсан ялалтаа авлаа.
Өнөөдөр Коби 27 оноо 4 ассист 4 самбар авч багаа тэргүүлсэн бол Рон,Ламар,Пау 3 сайн байж чадлаа.
Xарин эсрэгээрээ Байнумын тоглолт ерөөсөө гарсангүй.Xарин түүний эсрэг Брүүк Лопэз 35 оноо авсан байна.
Манай 2 xуучин цэрэг тун сайн тоглосон байна.
Нэтсээс Дэвин Xаррис маш муу тоглолт үзүүллээ.
Шэннөнийн маань 1р xагаст хийсэн аймшигтай тоxолт топ 5д багтаx байx гэж бодож байна.
Эxний үед Нэтс 2 онооны илүүтэй дуусгасан бол 2р үед 16 оноо алдаж 23 оноо авж оноогоор илүү гарсан байна.Энэ онооны зөрүү нь 4р үед улам xолдсоноор тоглолт өндөрлөлөө...
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Sat Jan 15, 2011 2:53 pm

Бээгий тойм бичнэ гэж сайхан гурилдах юмаа :RD
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat Jan 15, 2011 2:54 pm

Тойм бичэхгээгүй шд..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby 1220 » Sat Jan 15, 2011 4:14 pm

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Jan 15, 2011 4:30 pm

НЭТСИЙН САША ЛЭЙКЕРСИЙН ЭСРЭГ ХИЙСЭН АНХНЫ ТОГЛОЛТЫНХОО ТУХАЙ

Лэйкерсийн экс хамгаалагчид болох Саша, Фармар нар торнуудад чухал үүрэгтэй тоглож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Саша Лэйкерсийн 5 дахь хамгаалагч байсан бөгөөд энэ улиралд 11хэн тоглолтод оролцож, 4.9 минутад 1.8 оноо л дунджилж байсан. Харин Нэтст ирснээсээ хойш өнөөдрийн 31+ минут 17 оноог оруулаад 27 гаруй минут, 11.7 оноог дунджилж байгаа. Тэрээр Би дахиад амьсгалж байна. Тоглохгүй байх нь намайг давчдуулдаг байсан. Эргээд тоглох сайхан байна. гэж.

Өнгөрсөн зун Нэтстэй 3 жилийн 12 сая долларын гэрээ байгуулсан Фармар өмнөх улирлын аваргын бөгжөө гардаж авсан. Тоглолтын өмнө өнөөдрийн тоглолтод 25 минутад 12 оноо, 3 о.д өгсөн Фармарийн хайлайтсийг "Эргээд тавтай морил Жордан. Баярлалаа" гэсэн бичгийн хамт дэлгэцээр үзүүлсэн. Дараа нь түүнд аваргын бөгжийг нь багийн ахлагч Коби, Фишер нар өгсөн. Фармар Би нэг их олон юманд сэтгэл хөдлөөд байдаггүй, харин энэ бол онцгой мөч байлаа. Бид үүний төлөө шаргуу хөдөлмөрлөсөн. Бид маш олон зүйлийг туулсан. НБА-ийн аварга болсон, ялангуяа Лэйкерстэй хамт Бостоны эсрэг тоглоод шүү. Энэ бол аугаа зүйл. Би үүнийг хэзээ ч мартахгүй
Нэтст нэгдсэнээсээ хойш тэр илүү сайн тоглогч болохын төлөө хичээсээр байгаа. Би талбай дээр байх үедээ багаа удирдан тоглуулж, шийдвэр гарган нэгдмэл нэг багийн тоглолт гаргаж, өөрийн чадвараа харуулахыг хичээдэг

Эхний үеийн завсарлагаанаар Сашагийн Лэйкерст тоглож байсан үеийн хайлайтсийг харуулсан. Бостоны эсрэг 7 дахь тоглолтод оруулсан түүний 2 чөлөөт шидэлтийг мөн харуулж байлаа. Төгсгөлд нь Баярлалаа машин гэсэн бичиг гарч байв. Үзэгчид түүнийг талбай дээр гарч ирэхэд алга ташин угтаж байлаа.
Лэйкерст 7 улирал тоглосон Саша Би хэрхэн НБА-ийн аварга болохыг сурсан. Энэ их гайхалтай байсан. Лэйкерс миний хувьд үргэлж гайхалтай байсан. Яг л гэр бүл шиг минь. Би үүнийг сэтгэлийнхээ гүнээс мэдэрдэг
Last edited by Мэргэн on Sat Jan 15, 2011 7:31 pm, edited 1 time in total.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Sat Jan 15, 2011 6:16 pm

7 in a row...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Jan 15, 2011 8:40 pm

Сүүлийн үед манайх довтолгоогоо баланслаж чадаж байгаа тэр нь ч амжилтад хүрч байгаа. Өнөөдөр ч гэсэн тэгснийхээ ачаар хожлоо. Коби өнөөдөр нэг ч бөмбөг алдаагүй нь онцлох зүйл байлаа. Өнөөдөр хуучин багийнхаа хамгаалагчдын эсрэг тоглосон талаараа Коби "Өнгөрсөн жил бид Аризагийн эсрэг анх удаа тоглож байсан шиг ийм тоглолтууд миний хувьд үргэлж хамгийн хэцүү байдаг. Учир нь тэд яаааг л миний дүү нар шиг минь байдаг."
Айл 12 бөмбөг алдсан бөгөөд манайх тэрийг нь ашиглаж 21 оноо авсан нь тоглолтыг шийдэхэд их нөлөөлсөн. 4 дүгээр үед 78:76 болсны дараа манай 9:0 ран хийснээсээ хойш дахиж оноогоо бариулаагүй.

Лопез 1, 3 дугаар үед сайн тоглож 13, 12 оноо нийт 35 оноо авсан. 2 оноо л авсан бол карьер хай нь болох байлаа.
Байнум маань тоглолтын эхнээс л олон алдаа гаргаж эхлэсэн болохоор түүнийг хамгаалж чадаагүй. Тэрээр тоглолтын эхний 3 минутад 2 алдаа, 3 дугаар үе дөнгөж эхлэж байхад 4 алдаа гаргасан болохоор арга ч үгүй. Мөн 22 минут тоглохдоо улирлын хамгийн бага 2хон оноо, 5хан самбар дээр нь 5 алдаа авсан. Ер нь л өнөөдөр тун муу байлаа.
Лопез "Коби надаас яагаад жилийн турш өнөөдрийнх шиг сайн тоглож чадаагүйг минь асуусан. Ингэж шургуу тоглох нь өнөөдрөөс миний хийхийг хүсэж байгаа зүйл гэж.

Морроу гэмтсэнээс хойш Саша сайн тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Тэр өнөөдөр 17 оноо авч сээлгээнийхнээ тэргүүлсэн. Саша сүүлийн 12 тоглолтын 9-т нь 2 оронтой оноо авч байна. Ингэхдээ 3-аас 2.1 удаа оновчтой довтолж 12.3 оноо дунджилж байгаа. Түүний талаар дасгалжуулагч А.Жонсон "Тэр багийн сольшгүй тоглогч болохоо нотлохыг хүсэж байгаа.

Фармар "Намайг гайхалтай хүлээж авлаа. Энэ л хүмүүс намайг өдий зэрэгт хүргэсэн. Гэртээ эргэж зочлох нь надад сайхан мэдрэмж төрүүлсэн"
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sun Jan 16, 2011 2:03 am

Өнөөдөр манайхтай аварга хүртэж байсан 2 тоглогчынхоо багтай тоглосонтой холбоотойгоор дараах мэдээллийг оруулж байна.

ЛЭЙКЕРСТ ЦӨӨН ЖИЛ ТОГЛОХДОО АВАРГА АВАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ШИЛДЭГ 10 ТОГЛОГЧ
Image
Лос Анжелес Лэйкерс бол аваргын, түүх домгийн, рекорд амжилтын баялаг түүхтэй баг. Тиймдээ Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэхь хамгийн шилдэг 5 багийн нэгт зүй ёсоор багтдаг.
Лэйкерсийн аварга авсан жилүүдийг дурсахад хүмүүсийн санаад хамгийн түрүүнд багийн хамгийн том одод болох Жерри Вэст, Уэльт Чамберлан, Кареем Абдул Жаббар, Мэжик Жонсон, Шакил Онил, Коби Брайнт нарын тухай л бодогддог. Түүнчлэн Макил Күүпер, Роберт Орри, Дерек Фишер зэрэг оргил жилүүдэд багийн тулгуур болж байсан зарим тоглогчид төсөөлөгддөг.
Гэтэл багийн түүхэнд зохих хэмжээндээ үнэлэгдэж чадаагүй баатрууд нэлээд байдаг. Цөөхөн жил багт тоглохдоо аварга авахад багагүй хувь нэмрээ оруулсан тоглогчид Лэйкерст олон байсан.
Энэ жагсаалтад хэмжээндээ үнэлэгдэж чадаагүй 10 тоглогчийг орууллаа. Ингэхдээ багт 5-аас олон жил тоглоогүй, 2-оос олон аваргын бөгж аваагүй тоглогчдыг л оруулсан болно. Жишээ нь Брайн Шо цөөн жил багт тоглосон ч багийн нэгэн хүчирхэг үеийн төлөөлөл байж 3 аваргын бөгж хүртсэн учир оруулсангүй.
Ингээд олон зүйл нуршилгүй багт цөөн жил тоглохдоо хувь нэмрээ оруулсан шилдэг 10 тоглогчийг нэрлэе.

10. Майк МакГий
Image
Багт тоглосон улирал: 1981-1986
Түрүүлсэн улирал: 1982, 1985
Багт тоглож байсан үеийн статистик: 8.2 ppg, 2.0 rpg, 0.9 apg, 0.1 bpg, 0.6 spg, 52% FG, 33% 3FG, 59% FT

Мичиганы их сургуулийн бүх цаг үеийн онооны 10 лидерийн нэг, коллежийн сагсан бөмбөгийн од Майк МакГийг Лэйкерс 1981 оны драфтаар авсан нь шилдэг сонголт байлаа. МакГийгийн хувьд Норм Никсон, Мэжик Жонсон, Байрон Скотт нар шиг шилдэг тоглогчдыг ардаа үлдээн гарааны эрх авна гэдэг хэцүү зүйл байсан. Түүнчлэн ихэнх тохиолдолд Майкел Күүпер сэлгээний эхний сонголт байв. Гэвч тэр хичээсээр маш олон минут тоглох болж, сэлгээний хүчтэй хэсэг нь болсон. Хамгаалагч, довтлогчийн аль ч байрлал дээр тоглодог байсан МакГий довтолгоонд үр нөлөөтэй байсан бөгөөд 1983-1984 онд 59.4 хувьтай довтолж байлаа.
Майк МакГий Лэйкерст 2 удаа аварга авахад нь тусласан, ялангуяа 1985 оны плэйоффт том нөлөө үзүүлсэн юм. 17 тоглолтод 11.2 оноо авч холын зайн шидэлтийнхээ талыг нь хийж байсан юм.

9. Жордан Фармар
Image
Багт тоглосон улирал: 2006-2010
Түрүүлсэн улирал: 2009, 2010
Багт тоглож байсан үеийн статистик: 6.9 ppg, 1.8 rpg, 2.1 apg, 0.1 bpg, 0.8 spg, 43% FG, 36% 3FG, 66% FT
2004 онд Д.Фишер Лэйкерсийг орхисны дараа холбогчийн байрлал дээр хэн багаа удирдаж тоглох нь тодорхойгүй байсан. Тэгээд богино хугацаад Чакки Аткинсийг тоглуулж үзсэн. Лэйкерсийн удирдлага Смаш Паркерийг энэ байрлал дээр тоглуулахдаа сэтгэл хангалуун бус байсан нь тодорхой байлаа.
Баг холбогчийн асуудлыг Жордан Фармар шийдэж чадна гэдэгт найдаж байсан юм. UCLA дахь карьераа амжилттай дуусгасны дараа НБА-д орсон Фармарийн атлетик чанар, авьяас, 42 инч өндөрт үсрэх чадвартай зэрэг нь багийнханд таалагдаж байлаа.
Хэдийгээр улирлыг тааруу эхлүүлж, хэсэг хугацаанд хөгжлийн лигт тоглосон ч эцэст нь Лэйкерсийн бүрэлдэхүүн багтаж, багийн чухал нөөц тоглогч төдийгүй лигийн шилдэг нөөцүүдийн нэг болж чадсан юм. Фармар Фил Жэксоны гурвалжин довтолгоонд тохирохгүй байна гэж шүүмжлүүлж байсан ч тэрээр 2009, 2010 онд баг нь түрүүлэхэд улирлын турш хэрэгтэй үед оноо авч багтаа хувь нэмрээ оруулж байсан.
2010 оны улиралд С.Блэйк Фармарийг орлож магадгүй чадах л байх, гэхдээ Жордан Фармар НБА-ийн түүхэнд бэк-тү-бэк хийсэн 11хэн багийн нэгнийх нь тоглогч гэдгээрээ дуурсагдах болно.
Түүний хайлайтсийг үзэхийг хүсвэл http://www.youtube.com/watch?v=5k4LtjMelcc

8. Жим Чонес
Image
Багт тоглосон улирал: 1979-1981
Түрүүлсэн улирал: 1980
Багт тоглож байсан үеийн статистик: 10.7 ppg, 7.4 rpg, 1.9 apg, 1.0 bpg, 0.6 spg, 50% FG, 69% FT
Жим Чонес карьераа АВА-ийн Нью-Йорк Нэтс багт эхлүүлсэн. Тэгээд 5 улирал Кливеланд Кавалерст тоглосных нь дараа Лэйкерс түүнийг ирээдүйд хүчний довтлогчийн байрлалд Карим Абдул Жаббарын дэргэд тоглуулах тухай бодож эхэлжээ. Тэрээр багт 1979 нэгдсэн бөгөөд 1980 оны плэйоффт 7.4 оноо, 6.5 самбар гэсэн тогтвортой амжилтаар баг нь аваргын бөгж авахад тусласан юм.
Улирлын төгсгөл дэхь хүнд хэцүү үед дасгалжуулагч Пол Вэстхэйд Чонесийн тоглолтын минутыг багасгаж, түүнийг сэлгээнд суулгасан юм. Тэр гарааны эрхээ буцаан олж авах үед өөрийн мотивацаа алдчихсан байсан тодорхой байлаа. Гэсэн ч тэрээр 1980-1981 оны улиралд 8.0 самбар дунджилж байсан бөгөөд дараа улиралд нь Вашингтон Буллетс баг руу солигдож, өвдөгний бэртлийн улмаас зодог тайлсан юм.

7. Глен Райс
Багт тоглосон улирал: 1999-2000
Түрүүлсэн улирал: 2000
Багт тоглож байсан үеийн статистик: 16.3 ppg, 4.0 rpg, 2.3 apg, 0.2 bpg, 0.6 spg, 43% FG, 38% 3FG, 87% FT
Image
Глен Райс НБА даяар магтагддаг өөрийн гайхалтай шидэлтээрээ хамгийн сайн танигдсан тоглогч байж болох юм. Тэрээр 1995 оны бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд түрүүлснийхээ дараа 1997 оны бүх оддын тоглолтын 3 дугаар үед 2О оноо авч рекорд тогтоож байлаа.
1999 оны ажил хаялтын улирлын дундуур Райс Эдди Жонс, Элден Кэмпбелл нараар солигдон Ж.Р.Рейдийн хамтаар Лэйкерст ирж байлаа. Тэрээр өөрийнх нь үндсэн байрлалд Коби илүү тоглохыг хүлээн зөвшөөрч, довтолгооны 3 дахь сонголт болсон юм.
2000 оны улиралд баг нь 12 жилийн дараа анхны аваргаа авахад нь Райс 42 хувьтай довтолж 12.4 оноогоор багтаа тусалж байлаа. Түүний гадна хэсгээс оноо авах чадвар нь Шакт будагтай талбайд зай гаргаж өгөн ноёрхох боломжийг нь олгож байсан. Шак дээр дабль хамгаалалт очих үед Райс төлөөсийг нь голдуу 3 оноогоор барьж байлаа.
Багт оруулсан хувь нэмрээсээ үл хамааран тэрээр өөрийн идэвхгүй хамгаалалт болон гурвалжин довтолгоог сурч чадахгүй байснаасаа болж шүүмжлүүлдэг байв. Тэрээр аварга болсон улирлынхаа дараа жагсаалтын дараагийн хүнээр солигдсон юм.

6. Хорас Грант
Image
Багт тоглосон улирал: 2000-2001, 2003-2004
Түрүүлсэн улирал: 2001
Багт тоглож байсан үеийн статистик: 6.7 ppg, 5.9 rpg, 1.5 apg, 0.6 bpg, 0.6 spg, 45% FG, 76% FT
Хорас Грант магадгүй НБА-ийн түүхэн дэх хамгийн доогуур үнэлэгдсэн тоглогчдын нэг байх. Тэрээр Чикаго Булзтэй 3 удаа аварга авсныхаа дараа Филийн өөр нэг баг болох Лэйкерст Глен Райсийг Нью-Йорк руу явуулсан наймаагаар ирсэн. Өөрийн нэрийн хуудас болсон хамгаалалтын шилээрээ яах аргагүй олонд танигдсан Грант багт маш чухал тоглогч байсан. Тэрээр Тим Данкан, Крис Вэббер, Дирк Новицки, Кевин Гарнетт, Антаун Жэмисон, Рашид Воллес, Карл Мэлоун гээд шилдэг хүчний довтлогчдоор дүүрсэн өрнөд бүсэд өөрийн тогтвортой шидэлт, ахмад тоглогчийн ухаалаг хамгаалалтаараа багтаа тус болж байлаа. Түүний ийм л тоглолтууд Лэйкерс Портлэнд, Сакраменто, Сан Антониог шүүрдэж 15-1 гэсэн плэйоффийн рекорд тогтоон 2001 оны аварга болоход тусласан.
Улирлын төгсгөлд Грант багаа орхиж Орландо Мэжикт эргэн нэгдэх шийдвэр гаргасан. Тэр магадгүй багтаа үлдэн 2002 онд дахин нэг бөгж авах хэрэгтэй байсан байх. Тэр 2003 онд Лэйкерст эргэн ирэхэд Коби, Шак, Мэлоун, Пэйтон гэсэн сүрдмээр хослол бий болсон байлаа. Харамсалтай нь тэрээр гэмтэлд өртөн плэйоффийг өнжсөн. Мэлоун ч бас гэмтэн Лэйкерс финалд Детройтод хожигдсон билээ.

5. Рон Харпер
Image
Багт тоглосон улирал: 1999-2001
Түрүүлсэн улирал: 2000, 2001
Багт тоглож байсан үеийн статистик: 6.8 ppg, 4.0 rpg, 3.0 apg, 0.5 bpg, 1.0 spg, 42% FG, 29% 3FG, 69% FT
Рон Харпер Гранттай л адилхан үүрэгтэй тоглодог байсан. Ирээд л, шууд л хожоол... Ялгаатай зүйл нь гэвэл тэр Лэйкерстэй хамт 2 аваргын бөгж авсан.
Заримдаа түүнийг “poor man’s Michael Jordan,” гэж нэрлэдэг. Тэр карьераа Кливеландад олон талт гайхалттай тоглолтоороо эхлүүлсэн. Түүний "дүүлэх чадвар" нь бараг л Ж.Эрвингтэй харьцуулагдаж байсан юм. Клипперст тоглож байхдаа гэмтлээ эдгээснийхээ дараа Харпер үсрэх чадвар болон хурдаа алдсан байлаа. Тэрээр Чикагод нэгдэхдээ өөрийн хамгаалалтын чадвар болон ахмад тоглогчийн лидер байдлаа эргүүлэн олж авсан юм. Харпер Жордан болоод Пиппен нарын хамтаар магадгүй бү цаг үеийн хамгийн шилдэг хамгаалалтын багийг бүрдүүлж байсан болов уу. Тэр баг нь 1995-1996 онд НБА-ийн рекорд болох 72 хожил авч, 3 дахь дараалсан түрүүгээ хүртэхэд нь хувь нэмрээ оруулсан юм.
Фил Жэксон өөрийн шинэ баг болох Лэйкерсийнхэнд гурвалжин довтолгоогоо заалгахаар Харперийг багтаа авсан нь гайхах зүйл биш. Харпер Лэйкерс 2000 онд НБА-ийн 2 дахь рекорд болох 67 хожлыг авахад болон Кобиг супер од болон сайжрахад нь тусалсан. Мөн 2000 оны плэйоффт 8.6 оноогоор багтаа тус болж байлаа.
Тэрээр 2001 онд бэртлээс эргэн ирж 76чуудын эсрэг тоглосон юм. Түүний карьер хайлайтийг эндээс үзэж болно.
http://www.youtube.com/watch?v=uw9X1HX35qQ

4. М.Томпсон
Image
Багт тоглосон улирал: 1987-1991
Түрүүлсэн улирал: 1987, 1988
Багт тоглож байсан үеийн статистик: 8.9 ppg, 5.4 rpg, 0.6 apg, 0.8 bpg, 0.5 spg, 51% FG, 68% FT
Кареем Абдул Жаббар хөгширч Лэйкерст төвд туслах найдвартай тоглогч хэрэгтэй болоод байлаа. М.Томпсон 1960-аад оны Бостоноос хойш анхны бэк-тү-бэк хийсэн баг болоход нь Лэйкерт тусласан юм. Томпсоныг багт нэгдэх үед Лэйкерс драфтын №1 сонголт болсон 4 тоглогчоороо гайхуулж байсан үе байлаа. Тэдгээр нь Томпсоноос гадна Жаббар, М.Жонсон, Жэймс Ворти нар юм.
Томпсон хожим нь Бостоны од тоглогч болсон Кевин МакХэйлтэй Миннесотагийн их сургуульд хамт тоглож байхдаа түүнээс сурсан бүхнээ НБА-д ирээд ашиглаж байсан юм. Өөрт нь зааж байсан хүний эсрэг 1987 онд финалд тоглоод хожин НБА-ийн аварга болсон гэхээр гайхалтай сэтгэдэл төрүүлж байлаа.
Тэрээр 4.5 улирлыг Лэйкерст өнгөрүүлэхдээ багийн хамгийн шаргуу хөдөлмөрлөдөг тоглогчдын нэг байж тэр дороо л фэнүүдийн хайртай тоглогч болж чадсан юм. Түүний амирлангуй, хөгжилтэй зан аашийг Чик Хэйрнтэй хамт байгаа дараах бичлэгээс харж болно. http://www.youtube.com/watch?v=0d9jXKvOAPo

3. Жим МакМиллиан
Image
Багт тоглосон улирал: 1970-1973
Түрүүлсэн улирал: 1972
Багт тоглож байсан үеийн статистик:15.3 ppg, 5.4 rpg, 2.3 apg, 47% FG, 81% FT
60-аад оны сүүл 70-аад оны эхэн үеийн Лэйкерсийн талаар ярихаар В.Чамберлэйн, Ж.Вэст, Э.Бэйлор нарыг л төсөөлдөг. Эдгээрийн 3 тоглогчийн дараа Гэйл Гүүдрич голдуу санаанд буудаг.
Гэвч бид Ж.МакМиллиан багт ямар чухал тоглогч байсныг харж болно. Бэйлор зодог тайлж, МакМиллиан түүний байрлал дээр тоглож байсан тэр үед Лэйкерс Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн рекорд болсон 33 дараалсан ялалтаа эхлүүлсэн юм.
1971-1972 оны улирлын турш МакМиллиан 48.2 хувьтай довтолж 18.8 оноо дунджилж байлаа. Тэр улирлын Лэйкерс эргэлзээгүйгээр НБА-ийн түүхэн дэхь хамгийн шилдэг баг байсан. Тэд бүх цаг үеийн хамгийн их дараалсан хожлыг авснаас гадна зочлон тоглолтын хожлын хувь нь 81.6, хожил байгулж байсан онооны зөрүү нь +12.3 байлаа. Мөн оноо, самбар, о.дамжуулалтаараа лигийг тэргүүлсэн.
МакМиллиан гайхалтай тоглолтоо плэйоффт ч үргэлжлүүлж багтаа 19.1 оноогоор тусалж байснаар анхны аваргаа авсан юм. Тэрээр лиг дэхь дөнгөж 2 дахь улирлаасаа л бишрэм тоглолтоо үзүүлж байлаа. Өөрөө маш их оноо авч, багийн анд Хаппи Хэйрстонд самбараас авахад нь туслаж байв. Тэд хамтдаа Э.Бэйлорын эзгүйрсэн орон зайг нөхөж домгуудын нэг болсон билээ.
3хан улирал л Лэйкерст тоглохдоо үүргээ санаанд нийцтэл төгс биелүүлсэн Жим МакМиллиан магтаал хүртэж дээгүүр бичигдэх гавьяатай тоглогч юм.

Тревор Ариза
Image
Багт тоглосон улирал: 2007-2009
Түрүүлсэн улирал: 2009
Багт тоглож байсан үеийн статистик: 8.3 ppg, 4.1 rpg, 1.7 apg, 0.3 bpg, 1.5 spg, 47% FG, 32% 3FG, 70% FT
Т.Ариза карьераа бага зэрэг муу эхлүүлсэн. Харин Лэйкерст ирсэн нь түүний карьерт маш том өөрчлөлт авчирсан юм.
2007-2008 оны турш Ариза цуцашгүй, шаргуу хамгаалалт, хурд, атлетик чанар, өрсөлдөх чадвараа харуулсан. Харамсалтай нь тэрээр баруун хөлөө гэмтээн нэг сараас Өрнөд бүсийн финалын дунд үе хүртэл тоглох боломжгүй болсон юм. Түүнийг эргэн ирэхэд дахин бэртэхээс сэргийлж нэг их тоглуулахгүй байлаа.
Тэр жил илт сайжирсан Бостон Селтикстэй финалд тоглоход Ариза финалын МВП П.Пийрс болон мэргэн буудагч Р.Аллен нарыг хамгаалахад тусалж байв.
Ариза дараагийн улиралд нь өөртөө амласандаа хүрч гараанд гарахын төлөө ажиллаж, шидэлтээ нэлээн сайжруулсан юм.
Плэйоффийн эхний тойрогт Ютагийн эсрэг тоглохдоо Ариза 21 оноо авав. Мөн өрнөд бүсийн аваргын төлөө Денвертэй таарсан цувралын 2 тоглолтод 2 маш чухал бөмбөг таслан багаа цувралд ялахад туслав.
Орландо Мэжигтэй тоглосон финалын 4 дэхь тоглолтод Ариза үнэхээр сайн тоглосон. Ариза эхний хагаст 6 довтолгоогоо бүгдийг нь алдаад байлаа. Гэвч 3 дугаар үед баг нь 13 онооны алдагдлаа нөхөн тэргүүлэхэд Аризагийн үүрэг маш их байсан.
Үлгэрийн юм шиг энэ улирлын дараа Лэйкерс фэнүүдийн хайртай тоглогчоо алдсан юм. Улирал дууссаны дараа Ариза багийн эзэн Ж.Басстай бэйсбол тоглож байхдаа хэтэрхий их цалин шаардсан. Тиймээс Лэйкерс Аризад санал болгож байсан мөнгөөрөө Рон Артестийг авсан юм.
Ариза Лэйкерсийн санал болгож байсан цалинтай адил хэмжээний цалин санал болгосон Рокитст очсон ч плэйоффт шалгарч чадаагүй. Тэр алс холоос өөрөө ч авч болох байсан бөгжийг нь Рон Артест авч байгааг хараад л сууж байлаа.
Гэхдээ тэрээр Лэйкерст бүтэн улирлын турш гэмтэлгүй тоглосон ганц жилдээ аварга авахад нь маш том нөлөө үзүүлсэн юм. Ариза бол Лэйкерст богино хугацаанд тоглосон шилдэг тоглогчдын нэг билээ.

Bob McAdoo
Image
Багт тоглосон улирал: 1981-1985
Түрүүлсэн улирал: 1982, 1985
Багт тоглож байсан үеийн статистик:12.1 ppg, 4.4 rpg, 0.9 apg, 0.8 bpg, 0.5 spg, 49% FG, 76% FT
Ганц тоглогч л энэхүү жагсаалтад Аризагийн дээр бичигдэх байх. Тэр бол Bob McAdoo
Лэйкерст ирэхийнхээ өмнө Bob McAdoo бараг л НБА-ийн бүх шагналыг авчихсан байсан. Тэр гурван улирал дараалан лигийн онооны лидер болсны зэрэгцээ 1974-1975 оны улиралд 34.5 оноо, 14.1 самбар дундажлан МВП-ээр нэрлэгдчихээд байв.
McAdoo өөрийн алсын шидэлтээрээ маш хурдан олонд танигдсан. Тэр 15-20 футээс ихэнх тоглогчоос илүү шиддэг байлаа. McAdoo ийм зайнаас довтолж тоглодог анхны том тоглогчдын нэг байсан бөгөөд түүний энэ байдал нь К.Вэббер, Р.Воллес, К.Гарнетт зэрэг хожмын тоглогчдод нөлөөлсөн юм.
McAdoo аварга цолноос өөр бусад бараг л бүх шагналыг карьерийнхаа эхэн үед авчихаад байлаа. Гэмтлээс эргэн ирснийхээ дараа тэрээр Жаббар, М.Жонсон, Ж.Ворти зэрэг тоглогчидтой Лэйкерсийн эгнээнд нэгдсэн.
Лэйкерс 4 дараалан финалд үлдэхэд 13.4 оноо, 5.5 самбар, 1.4 блок дунджилж байсан McAdoo 61 гаран плэйоффийн тоглолтод оролцсон. Түүний шидэлт, оноо авах чадвар нь Лэйкерст цөөн баг л эсэргүүцэл үзүүлж чадахаар онцгой зэвсэг болж байсан юм.
Bob McAdoo энэ жагсаалтад Аризагийн өмнө бичигдэх гавьяатай. Учир нь тэр 2 удаа аварга болсноос гадна Лэйкерс 4 удаа аваргын төлөө тоглоход бүгдэд нь багтаа тус болсон билээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Жавхлан » Sun Jan 16, 2011 3:12 am

Мэргэн :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby eSuhe » Sun Jan 16, 2011 3:59 am

Мэргэн Гүүджоб
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Sun Jan 16, 2011 7:22 am

Гоё шүү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Наагий » Sun Jan 16, 2011 12:50 pm

гүүд жоб Мр.Мэргэн!!!
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sun Jan 16, 2011 3:46 pm

2008 онд түрүүлсэн бол Саша ороx байжээ xэxэ.
Мэргэн аx гоё бичлэг нийтлэжээ..
Last edited by Бээгий on Sun Jan 16, 2011 4:37 pm, edited 1 time in total.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sun Jan 16, 2011 4:24 pm

Дараа тэгж байгаад нэг заваараа бүх цагийн үеийн шилдэг 50иа 5 5аар нь ч юм уу оруулна аа. Ажил орохоос өмнө завтай дээрээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby bilgee80 » Sun Jan 16, 2011 5:05 pm

Kobe Bryanr's support for Matt Barnes : Kobe interviewed in the end of the game against Warroirs, looked into camera and said "Yo, Matt,... Hurry up and get better",...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Mon Jan 17, 2011 6:24 pm

хмм... 3-р үед 10 оноогоор тасарч явж байгаад тэгээд хожигдчихсон байх юмаа... за яахав хөршүүддээ ганц ч гэсэн хожил бэлэглэж байхгүй бол бүр хүснэгтийн тээр доор байгаам байна лээншт.. кк

Маргааш Оклахома-тай талбайдаа тоглох юм байна. бүсдээ 3 хожлын дутуугаар бидний чанх ард бичигдээд эхэлчиж..энэ хүүхдүүд... ССТВ5-р 11:30-с гарах л юм байна. үзчих юмсан.

Мэргэн :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron