18-р тойрог.......1 сарын 8-нд……..
Málaga 1 - 1 Athletic Bilbao Испанийн СИТИ гэгдээд байгаа Малага талбайдаа Баскуудтай эцсийн мөчид тэнцчихлээ...... тоглолт эхлээл талбайн эзэд гоё гоё боломж гаргаж байсан ч ашиглаж чадалгүй бсаар.... 80 минут өнгөрлөө......... тун удалгүй МАЛАГА-н шинэ цэрэг Дэмихэлис Дуда-н цохисон булангийн цохилтыг ойроос мөргөж гоолдон анхны тоглолтондоо л гоол хийлээ............. 1-0.... гэтэл цаг дуусах мөчид зочин багийн Габилондо-н цохисон холын фрий кик-г 16-с Жави Мартинэз мөргөж гоолдсноор Малага-н хожлыг үгүй хийлээ........
Real Sociedad 2 - 3 Sevilla FC Сосидад-г Андалузын баг талбайд нь 3-2-р илүүрхлээ.........
23 минутанд эзэн багийн Ривас 16-н гаднаас хүчтэй цохиж гоолдсон ч 2-хон минутын дараагаар Сэвилл-н довтлогч Каноутэ мөргөж дамжуулсныг 16-с шууд гуядаж цохиж гоол....... 1-1.....
43 минутанд Баскийн багийн Жосэба Ллорэнтэ баруун хөлөөр холоос хүчтэй хөөргөж цохин гоолдож 2-1......
2-р үеийн 63 минутанд Сэвилл-н Фабиано тоог тэнцүүлж 2-хон минутын дараагаар Каноутэ тоглолтын 2 дахь гоолоо хийн 2-3........ Каноутэ даблдлаа.......... тэрээр сүүлийн 3 тоглолтонд 4 гоол хийгээд бна.....
Deportivo La Coruña 0 - 4 BarcelonaБАРСА Дэпор-г талбайд нь 4-0-р бут ниргэлээ.....
Манайхны гараанд – Валдэз, Пуёол, Пикью, Абидал, Адриано, Машэрано, Инэста, Кэйта, Пэдро, Вилла, Мэсси нар гарч сэлгээгээр Тиаго, Афэллэй, Бояан нар тогложээ........ энэ тоглолтонд Пэп Шавиг амраасан болтой.......
Тоглолтын турш илүүрхэж бут ниргэлээ.... 21 минутанд эзэн багийн Адрианод гоолдох сайхан боломж алдсан ч хаалганы хажуугаар цохичихлоо........
5 минутын дараагаар Мэсси-н урагш өгсөн дамжуулалтыг Вилла авч хаалгачийн эсрэг гараад хаалганд чихэж 0-1..... гайхалтай..... энэ улирлын лигийн 12 дахь гоол..........
Абидал гоолдсон ч отон гээд тооцсонгүй...... эхний үе 0-1-р өндөрлөлөө.....
2-р үе эхлээл 6 минут өнгөрч бхад...... 16-н гаднаас Мэсси гайхалтай фрий кик цохин гоолдлоо... хаалгач яаж ч чадсангүй.... улирлын 18 дахь гоол........
Вилла-н оронд Бояан орж ирлээ..
80 минутанд Инэста баруун талаас зүүн хөлөөр хүчтэй цохин гоол..... 0-3... гоё цохилт......
Тун удалгүй Мэсси-н урагш өгсөн дамжуулалтыг Пэдро 16-с хаалгачийг давуулж хөөргөж цохин гоолдлоо...... 0-4..... Мэсси аймаар бна аа...... 1 гоол 2 дамжуулалт.......
Цаг дуусахын өмнөхөн Мэсси авч орон гоолдох тун дөхсөн ч...... эзэн багийн хаалгач Аранзубия энэ удаа цохилтыг хаачихлаа....... сүүлд Валдэз мөн Аранзубия-с дутахгүй ур чадвартай гэдгээ харууллаа.... Адриано хаалгачийн эсрэг ганцаар гараад цохисныг Валдэз хааснаар клийн шийтийн тоогоо нэмлээ.....
БАРСА лигийн 12 тоглолт дараалан ялалт бгууллаа......
ВИЛЛА....
ИНЭСТА....
ПЭДРО.....
1 сарын 9-нд…….
Espanyol 4 - 0 Real Zaragoza Эспаниол талбайдаа лигийн хомоол хамагч ЗАРАГОЗА-г 4-0-длээ……….. Аргэнтинийн легионэр Освалдо /8 минут/, Луйс Гарсия /пэналти 30/, Васкуйз /34/, Сэржио Гарсия /87/ нар гоолджээ........ энэ тоглолтонд Луйс Гарсия гайхалтай тоглосон.... 1 гоол 2 дамжуулалт.............
Каталоны багийн сүүлийн 4 тоглолтонд авч бгаа анхны ялалт........ тэд энэ улирал тун сайн бгаа......
Каталоны 2 баг 2-уулаа өрсөлдөгчөө 4-0-длоо........
ОСВАЛДО ГЭМТЖЭЭ...
Mallorca 4 - 1 Almeria Маяорка талбайдаа АЛМЭРИЯ-г 4-1-р буулган авлаа....... Цомоос Алмэрия тэднийг мулталсан...... хариугаа лигид авлаа.......
Талбайн эздээс Рамис /12/, Касадэсус /37/, Нсуэ /67/, Пэрэйра /88/ нар гоолдсон бол Алмэрия-н ганц гоолыг Крусат /66/ хийжээ.......
Алмэрия 3 дараалан лигид ялагдаад бна.........
Osasuna 0 - 0 Getafe Осасуна ГЭТАФЭ-тай хуурай тэнцээ хийжээ…… Осасуна сүүлийн 6 тоглолтонд хожил авсангүй......
Racing Santander 1 - 1 Sporting Gijon РЭСИНГ талбайдаа Гижонтэй тэнцлээ…….. Гижоны Жимэнэз цаг дуусах мөчид гоолдон багтаа ялалт авлаа…… Рэсинг-нхэн энэ тоглолтонд гоол хийсэнгүй……. 30 минутанд Гижоны Грэгори өөртөө гоолдсон бсан……
Рэсинг 3 тоглолтонд дараалан тэнцлээ……. Харин сүүлийн 11 тоглолтонд хожил аваагүй Гижон рэлэгшн бсаар л……..
Real Madrid 4 - 2 VillarrealРЕАЛ Сантяагодоо шумбагчдыг 4-2-р живүүллээ….. Кристиан хэт трикдэж……….
7 минутанд зочин багийн Росси-н урагш өгснийг зүүн ойроос Кани хатгаал гоол…… 0-1…… шумбагчид тэргүүлж эхэллээ……
Тун удалгүй Озил-н баруун жигүүрээс өгсөн кроссыг ойроос Кристиан шууд цохиж гоол…… 1-1……
18 минутанд шумбагчдын Бруно-н урагш гаргаж өгснийг Марко Рубэн авч хаалгачийн эсрэг гаран давуулаал гоолдчихлоо….. 1-2… дахин шумбагчид тэргүүлж эхлэв..
1-р үеийн төгсгөлд……. Шави Алонзо-н зүүн жигүүрээс цохисон фрий кик-г хаалганы урдаас Кристиан мөргөж гоолдсноор тоог тэнцүүллээ……. 2-2…..
79 минутанд Кристиан хаалганы өмнөх бужигнаанаас бөмбөг авч хаалга руу цохиж гоолдсноор хэт трик…….энэ улирлын 3 дахь хэт трик нь……. РЕАЛ тэргүүлж эхлэв…… Кристиан сүүлийн 2 тоглолтонд 5 гоол……. Лигид 22 гоол….
3 минутын дараагаар Кристианы зүүнээс өгсөн кроссыг гэмтлээс эргэн ирээд удаагүй бгаа Кака хаалганд хийснээр 4-2….. энэ улирлын анхны гоол нь………. гайхалтай комбэк……
83 минутанд шумбагчдын Кани улаан авч хөөгдснөөр зочид бүүр хүнд байдалд орлоо.....
Жозэ үзэгчдийн цөсийг хөөргөөл……..
ШУМБАГЧИД ТОГЛОЛТЫГ САЙХАН ЭХЛҮҮЛЛЭЭ…
Levante 0 - 1 ValenciaЛэвантэг талбайд нь ВАЛЭНСИЯ Мата-н гоолоор буулган авлаа…. 27 минутанд эзэн багийн Рубэн Суарэз Валэнсия-н Мадурог 16 дотор унагаж шүүгч пэналти заалаа.... харин Мата дээш нь цохичихлоо......... сайхан боломжийг алдлаа......
2-р үед..... 73 минутанд Мата мөн л гоолдох тун дөхлөө....... холоос цохисон фрий кик нь хаалганы хөндөл хуслаа....... цаг дуусахаас 7 минутын өмнө Пабло Эрнандэз-н төвөөс өгсөн дамжуулалтыг Мата авч хаалгачийн эсрэг ганцаар гаран гоолдож....... 0-1..... пэналти алдсан алдаагаа заслаа..... энэ гоол Валэнсияд 3 оноо авчирлаа.....
1 сарын 10-нд....
Hercules 4 - 1 Atlético MadridГэркулэс талбайдаа Атлетиког бут ниргэлээ.... тэд лигийн 2 тоглолт дараалан 4-1-р гэртээ ялалт байгуулаад бна....... өмнөх тойргийн тоглолтонд ороогүй гэмтэлтэй бсан Форлан, торгуулиас Рэйс нар эргэн ирсэн ч..... Атлетикод тус болж чадсангүй ээ.... уул нь тэд хамаагүй илүү довтолж бсан ч.... үр дүн тун муутай блаа... довтолгоо 10 /хаалга оносон 6/ – 22 /4/....
Талбайн эзэд эхний үед л 4 гоол дараалан хийчихэв...... 11 дэх минутанд эзэн багийн довтлогч Тотэ Атлетико-н хамгаалагчдаар даажигнаж байгаад баруунаар ороол хаалганд хийчихлээ........ 12 минутын дараагаар нөгөө 1 довтлогч Валдэз 16-н гаднаас зүүн хөлөөр маш гоё эргүүлэгтэй цохиж тоог 2-0 болголоо......... 32 минутанд Гэркулэс-н Томэрт мөргөж гоолдсноор 3-0...... 1-р үеийн төгсгөлд Трэзэгэ Тотэ-н дамжуулалтыг хаалганд хийлээ.......
Тоглолтын цаг дуусахын өмнөхөн Атлетико-н довтлогч Рэйс зүүнээр маш гоё оролт хийн нэр төрийн ганц гоол хийснээр тоглолт дууслаа...... Атлетико ч сүүлийн 3 тоглолтонд хожил авсангүй ээ......