За өмнөх 3 тоглолтондоо нийлээд л 13 оноогоор илүү гарсан тоглолт үзүүлж тун тэнцүү өрсөлдсөн багаа сүүлийнх дээрээ бол нэг их зовсонгүй дээ.... Маргааш Бугануудын талбай хүлээж байгаа учраас ядралт багатай дуусгасан нь сайн л хэрэг...
Тэд ойлгоход үнэхээр хэцүү баг... Тэдний үзүүлэлтийг харах юм бол тэд гарцаагүй ялагдагч баг... Гэхдээ тоглолт бүрдээ л ялагч баг шиг тоглодог гэж Поп өвөө хэлсэн үнэн болтой юмаа... Тэд үнэхээр орон гаран юм...
Өнөөдөр бид сайн байж чадаагүй ээ... Бид хэтэрхий задгай тоглосон... Бөмбөг алдалтыг маш олон удаа хийсэн... Бид Чононуудыг хожихдоо гол нь биш энэхүү алдаагаа засч, сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна гэж Ману хэлжээ...
Өнөөдөр бид 17 удаа бөмбөгөө алдсан ч тэднийг 37.8-хан хувьтай довтлуулсанаараа л ялалт авлаа гэсэн үг... Гэхдээ ингэж айл хангалтгүй байсны шалтгаан бол мнай хамгаалалтаас бус тэдний маш муу шидэлтээс болсон л доо... Тэд маш олон сул шидэлтээ алдсан...
Тоглолтын хувиьд эхний 4:30 минутаас л бид 10 оноогоор илүү гарсан бөгөөд тоглолт дуусахаас 4 минутын өмнө л тэд хамгийн их ойртолт буюу 6 оноогоор дөхөж ирсэн нь тэдний оргил амжилт...
Бид өөрсдийгөө азтай байсан гэж бодохгүй байна... Ямар ч гэсэн бид нэг их эсэргүүцэлтэй тулалгүй ялалт авч эндээс буцаж байгаадаа баяртай байна гэж Поп өвөө тоглолтын дараа өгүүлжээ...
*********************************************************************************
Лав 20-20 гэсэн сүрдэм үзүүлэлтээ дахиад л хийв... Ингэснээр тэрээр 2000 дах самбараа авч, багийнхаа түүхэнд 5-д орох амжилтыг үзүүлээд байна... Мэдээж энэ амжилтыг КЖ 10542 гэсэн үзүүлэлтээр тэргүүлдэг юм байан...
Тоглолтын голлох мөчүүдийн нэг бол нэг доор 3 дараалсан техникийн алдаа... Бугдийг нь чононууд авсан... Үүнийхээ үр дүнд тэд дасгалжуулагч Рамбисаа алдсан... Энэ боломжийг ашиглаж Ману 4 торгууль амжилттай болгож, ойртож ирээд байсан оноог хэвэнд нь аваачсан билээ... Гэхдээ техникийн алдааны бүтэн үлгэр энэ биш л дээ...
10 сек-д 5 техникийн алдаа авсан тохиолдол өмнө нь байдаг юм болов уу даа... Тэр 5 алдааг нэг л шүүгч өгсөн юм байна... Бас л сонин юм...Уг нь шүүгч Кэнн Маэйр бол Миннесотагийн оршин суугч гэж байгаа
.... Нөхрийг шүүлтэн дээр ажиллаж байхад Чоноуудын тоглогчид жаахан дургүйг нь хүргэсэн байх талтай л юм...