ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Баясаа » Mon Jan 03, 2011 9:39 am

Сүүлийн гоолыг үнэн гоё тайван хийж байна лээ ш дээ, харж харжийгаад л мөргөсөн
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 03, 2011 10:59 am

Яаая ямар гоё тоглолтоос хоцорчихов доо...Яаг нэг гоё юм болох гээд мэдрэгдээд байсымаа... Найзынхаа байрны найрнаас нилээн халаалттай гарч зугатаал гэртээ ирээл за тоглолт үзнэ дээ гэж хэвтэж байгаал тас явцан байна лээ шд... шөнө би унтчихлаа гэжүүдээ гэж бодоол унтаад байсан хэхэ... тэгээд сая нэт ухаж ухаж тал талаас нь зүйж байж бараг л бүтэн тоглолт үзлээ... ёстой алаан болжээ... МанЮтай 2:2 оор тэнцэхэд бас нэг иймэрхүү тоглолт гарч билээ... манайхан том багуудад комбайк хийлгэчихээд байх юмаа... Тотт, МанЮ, одоо Челси... өөрсдөө бас комбайк хийж тэнцүүлж чадсан л сайхан байна даа... ЖУ багштай муудаад нилээн юм болоод байсан Данн гараанд гарч... бэлтгэл дээр тоглолт нь эрс сайжирсан учраас буцаагаад дуудлаа, муу тогловол хэн ч сэлгээнд сууна, сайн тогловол хэн ч гараанд гарч болно гэж ЖУ багш айлдсан байна лээ...

Эхний гоол дээр бол яалт ч гүй пеналт байсан л даа... Малуда ч гоё унасан... Лампард ч гоё цохисон...

Харин манай пеналт дээр хөөрхий Рео Кокер бол 16 дотор таклдуулчаад алдаа авснаа ч мэдэхгүй босч ирээд бөмбөгөө цохих гээд хөөгөөд байна лээ шд хэхэ Яангийн цохилт бол класс... хаалганы дээд тал руу үнэхээр итгэлтэй цохисон доогуур цохивол угаасаа сүүлийн үед энэ хаалгчид эвгүй байгаа шд хааж маагаад...

манай 2 дахь гоол дээр Хески бол Брумаг нь байжий ахын дөө гэж хэлээл орж ирээл мөргөж байна лээ... нөгөөх нь хөөрхий сөхөрж унаад хэнийг байсан бэ духаараа байяа ахаа болтлоо мөргөсөн дөө ккк... тэхдээ хаа очиж Брума их дажгүй тоглосон...бүтэн тоглолтын туршид л Брума дээр нь дөрөөлж босох гэж оролдож байсан... эхнээсээ ийм даалгавартай гарцгаасан л даа манайхан...

Харин ЧЕлсигийн сүүлийн 2 гоол бол манайхныг ёстой лантуудсан мэт болсон байх... дахиад л хожигдлоо гэж үү гэсэн бодолд автаад л... харин манай залуу арслангууд ёстой шархдсан арслан мэт үзжийж айлыг баярлуулан гомдоолоо... ганцхан минутын дотор ингэж баярлуулан гомдоохоор чинь тэр Карло өвөөгийнх нь зүрх мүрх нь хөөрхий хэцүү л болж байгаа шд хэхэ

Image
Карло өвөө 89 дээр ийм байснаа

Image
90 дээр ийм болоо наасан кккк

3 дахь гоол дээрээ Челсигийнхэн тайтл авсан мэт баярлажийлээ шд ккк ноднин яг өдийд Стоукийн хаалганд тоглолт дуусах үед байхаа гоолдчоод Сколари өвөө дээрээ ингэж багаараа гүйж ирж Терри тэвэрч авч маваад баярлаад байсан санаанд оров шд... тэгээд 2 долоо хоногийн дараа билүү хөөрхий Сколари явдаг ккк...

За ажил гарчлаа үдээс хойшноос тухтай үргэлжлүүлий... одоо багаа магтнаа ккк...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Mon Jan 03, 2011 11:00 am

тэгээд хожлуудаа алдаад байх юм даа... арай л туршлага дутаад байх шиг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 03, 2011 11:03 am

манайх энэ улиралд 6,7 тоглолт хожиж яваад тэнцэх буюу хожигдоод байгаа... эднийхээ талыг нь бүтэн оноо болгосон бол өдийд 6, 7д явж байхгүй юу... туршлага, сэтгэлзүй жоохон дутаад байх шиг байгаам даа... за яахав дараа жилээс шижигнүүлнэ дээ гэж бодоол яваад байгаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Realist » Mon Jan 03, 2011 1:17 pm

Лайтай тоглолт болсон шүү, ирэх жилээс танайхан нээрээ цоорохын биш байгаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby sp_fc kop » Mon Jan 03, 2011 1:55 pm

Сайхан тоглолт болсон байна. Харин Кларк чинь сэтгэл зүй энэ тэр бол сайн юм шиг санагдаад байгаа шдээ
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Cule » Mon Jan 03, 2011 3:18 pm

Сүүлийн гоолыг хийчих юм гэж ёстой бодоогүй шүү... Цэнхэрүүд манарчихсан л даа... Сайхан тоглолт...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Jan 06, 2011 12:43 pm

За за сайхан сайхан одоо бүр релегешн зоонд тууж явна... Юу яая доо... санал асуулгандаа унах уу гэсэн асуулт нэмий дөө хэхэ амьд явсных юм юм үзжийн дөө хэхэ...аз болж форумд орж хямрах зав арай бага гараад байна ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby slo mo jones » Thu Jan 06, 2011 12:49 pm

нээрэн хаана яваанбэ, тэр хүснэгт нтр бол бас л хайнга харагдаж байнашдэ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Баясаа » Thu Jan 06, 2011 12:51 pm

Баяраа аймар санаагаар унажээ, гайгүй ш дээ манайх наана чинь бас 2 тойрог байсан ш дээ кэкэ
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Thu Jan 06, 2011 1:17 pm

Баяраа одоо танайх хамтдаа байсан сайхан жилүүдээ санаач нтр гээл хадаг сүү хараа нтр бариад МОН дээр буцаад очих хэрэгтэй шд
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jan 07, 2011 2:08 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас #2-10:
Сандерландад хожигдсон дараа...


*Залуус хувцас солих өрөөнд урамгүйхэн орж ирцгээв. Улье харин нилээд баясгалантай доороо гүйж, халаалт хийж байгаа харагдав*

A.Яанг: Юу болоов босс? Та арай баярлаад байгаам биш биз дээ?

Улье: Аа Ашли би харин радиогоор АПЛ ийн багууд дунд дасгалжуулагч нараа халах уралдаан явагдаж байна гэж сонсоод... би бэлдэж байгаан... ядаж нэг ч болов уралдаанд түрүүлье л дээ энэ улиралд!

Айрланд: Та яг түрүүлнэ базз!

*залуус инээлдэв*

Улье: Баярлалаа Стефен... тэхээр залуусаа бид хараахан дуусаагүй байна!

Агбон (нүд нь том болж): Юуу? Өшөө аймар ялагдлууд биднийг хүлээж байгаамуу?!?

Улье: Үгүй дээ үгүй үгүй... Бид хөөрөн нисэх болно... Яг л үнс нурман дундаас тэнгэрт халин нисэх галт Финикс шувуу мэт нисэх болно Агбон...

Агбон (айсан байртай): Та биднийг галан дээр суулгах гэж байгаамуу? Би тэгсэн ч нисэж чадахгүй шд яанаа!?!

Улье: Үгүй дээ хэн ч чамайг галан дээр суулгах гээгүй байна Агбон...

A.Яанг: Та арай өөрөөр тайлбарлаад өгөөч босс...

Улье: Би эхлээд халагдах тэмцээнд түрүүлээд, дараа нь хэдүүлээ бусад багуудад үзүүлээд өгөх болно... энэ Рой, Анчелотти 2 надтай хэсэг үзэх гээд байх шиг байна... тэхдээ намайг барахгүй л дээ...

*Залуус гайхсан байртай өөд өөдөөсөө харна*

Улье: Яасан залуусаа яагаад гайхаад байна? Юу билээ би халагдчихаар чинь багтаа байх билүү? үгүй билүү?

Даунинг: Таныг заримдаа ийм юм ярихаар та биш өөр хүн юм шиг санагдах юм...

Улье: Аан? Та нар намайг танихгүй байгаамуу? Арай үгүй байлгүй дээ?

A.Яанг: Үгүй ээ үгүй зүгээр л...

Улье: Өө за тийм байдаг байж тэгвэл май энийг хар!

*Улье бүсээ суллан өмдөө шувталтал бөгсөн дээрээ Ливерпүүлийн лого шивүүлсэн байв... Залуус нүүрэ буруулан зугатацгаав*

Албрайтон: Уааа!

Кларк (харсан зүйлээ дахиж харахгүйг хичээн гараа савчиж): За за бид итгэлээ итгэлээ!!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jan 07, 2011 8:40 pm

Image
Кайл Волкер

Манай багийн энэ өвлийн өөрөөр хэлбэл ЖУ багшийн анхны наймаа нь болж буй энэ залуу гэмтэл нь эдгэрч өгөхгүй байгаа Люк Яангийн байрлал дээр тоглох юм байна... Тэрээр КюПР багийн энэ жилийн цооролтын нэгээхэн хэсэг нь болж чадсан бөгөөд нилээд дажгүй формлог байгаа бололтой... Манай Лихайтай энэ улиралд манай баруун ард ээлжлээд л үзээд байх бололтой юм байна... Би хувьдаа энэ наймааг сайн ойлгохгүй байгаа ч 2007 оны өвлийн цонхоор МОН ирснийхээ дараахан ямар ч хүнгүй болоод Мелбэргийг хүчээр баруунд тоглуулж байх үед баруун ард одоо энэ сая манайд хожлын гоол хийдэг Сандерландын Фил Бардслиг зээлж байсантай л агаар нэг юмуу даа гэж бодоод байна... тэр үед сайн ч биш муу ч биш тоглосоор байгаад дууссан...тухайн үедээ мань эр МанЮ д байсан тэндээсээ Сандерланд руу явсан... зээл дуусаад худалдаж авах ямар нэгэн нөхцөл байхгүй бололтой...ямартай ч мань эр хуучин баг Шеффиэлд Юнайтедын эсрэг ФА капын тоглолтонд манай багийн төлөө тоглох нь ээ....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jan 07, 2011 8:44 pm

Image
Боруссиа Дортмундын хаалгач Вэйдэнфеллэр

Брад Фриэдл энэ жил онц муу байгаатай холбогдуулан шинэ хаалгачийн хэрэгцээ манай багт тулгараад байсан билээ... Брад Гузаныг уг нь тоглуулж үзээсэй гэж би их хүсэж байсан ч мань эрийг Халл Сити рүү 1 сарын хугацаатайгаар зээлсэн... ЖУ багш доод лигийн хэд хэдэн хаалгачтай нэр холбогдсоны эцэст одоогоор Дортмундын Вэйденфеллэртэй нэр холбогдоод байгаам байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Fri Jan 07, 2011 9:21 pm

Villa_Bayaraa wrote:Image
Кайл Волкер

Манай багийн энэ өвлийн өөрөөр хэлбэл ЖУ багшийн анхны наймаа нь болж буй энэ залуу гэмтэл нь эдгэрч өгөхгүй байгаа Люк Яангийн байрлал дээр тоглох юм байна... Тэрээр КюПР багийн энэ жилийн цооролтын нэгээхэн хэсэг нь болж чадсан бөгөөд нилээд дажгүй формлог байгаа бололтой... Манай Лихайтай энэ улиралд манай баруун ард ээлжлээд л үзээд байх бололтой юм байна... Би хувьдаа энэ наймааг сайн ойлгохгүй байгаа ч 2007 оны өвлийн цонхоор МОН ирснийхээ дараахан ямар ч хүнгүй болоод Мелбэргийг хүчээр баруунд тоглуулж байх үед баруун ард одоо энэ сая манайд хожлын гоол хийдэг Сандерландын Фил Бардслиг зээлж байсантай л агаар нэг юмуу даа гэж бодоод байна... тэр үед сайн ч биш муу ч биш тоглосоор байгаад дууссан...тухайн үедээ мань эр МанЮ д байсан тэндээсээ Сандерланд руу явсан... зээл дуусаад худалдаж авах ямар нэгэн нөхцөл байхгүй бололтой...ямартай ч мань эр хуучин баг Шеффиэлд Юнайтедын эсрэг ФА капын тоглолтонд манай багийн төлөө тоглох нь ээ....

жижиг Кайлыг минь битий гомдоочоорой доо, уг нь их хөөрхөн тоглочидог залуу юм байгаам даа.
Довтолгоонд маш сайн оролцоно
Глен Жонсон л гэсэн үг, нас залуу байгаа дээр нь гарна уу л гэхээс
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Jan 07, 2011 9:30 pm

За тэхээр муу баг минь нэг л эвгүй болоод явчихлаа шүү... ЖУ багшийн доор багийн маань тоглолт лифт шиг л дээшээ доошоо болчихоод байгаа... авууштай юм нь дээшээ гарахдаа их том том багуудтай их давгүй тоглоод байгаа авччч доошоо болохдоо дундаж болон дундажаас доош багуудад нулиулаад байгаа нь тиймхэн байна ... хамгийн балай нь сайн тоглохоороо хожиж яваад тэнцчихээд муу тоглохоороо хожигдчихоод байгаан хэхэ тэхээр одоо энэ релегешн зонд тууж явах нь одоо арга ч гүй юмуудаа...
тэхээр багийнхаа байдалд хальтхан ревиев хийх гэж оролдий...
бусад багийнхан хоорондоо санаа оноогоо ярьж мариад хэхэ тэгсэн нэг мэдсэн чинь ганцаараа явсаар 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаам байшд... энэ жил манай фен форумд нэмэгдээсэй гэж өөрөө өөртөө ерөөе дөө ккк
нөгөө Гринч ажлын хуваариа харсан чинь 4 цагт өөрийгөө өрөвдөнө, 5 цагт өөртэйгөө ярина, 6 цагт өөртэйгөө барилдана энтэр гэцэн байдаг шиг л өөрөө өөртэйгөө жоохон ярихаас ккк

Image
За тэхээр юун түрүүнд ЖУ багшийн талаар:

дээр хэн ч билээ хаана ч билээ энэ хэд зайлбал таарна гээд бичцэн байсан менежрүүд дунд манай ЖУ багш тууж явсан... тэхдээ юу шүү манайхаан... тэр Аврам Грант, Рой Хожсон, Карло Анчелотти энтэр бол бас ч гүй зун өөрийн тактик тоглолтондоо тааруулаад наймаа займаагаа хийцэн, бас пре сезоны тоглолтуудаа багтайгаа хамт хийж чухамдаа шинэ улиралд бол боломжоороо багаа бэлдсэн хүмүүс юм байгаам... харин манай хүн бол улирал дунд орж ирээл шууд л хү ха гээд тактик арга барилаа, бэлтгэлийн хуваарь бас бус юмаа солиод нилээд бужигнуулсан болохоор нөгөө хэдээ бодвол бас уучлах шалтгаан байгаа юм... гол нь багаа бүрдүүлэх боломж байгаагүй цэвэр хүний материал дээр тоглож байгаа... тэхээр энэ өвлийн наймаа их чухал болоод байгаан тэр тусмаа гол солилцоо бол энэ зун явагдах нь мэдээж...

1 зүйл тодорхой ЖУ багш бол хөөгдөнө гэж энэ жилдээ бол байхгүй... Хөөвөл хөөхөөр болсон... Фенүүд эсэргүүцээд, уурлаад, дуулаад, уйлаад тэгээд Лернер ЖУ багшийн ард 100 хувь байгаа гэдгээ хатуу мэдэгдсэн...яахав тэр нь дээр л дээ... урт хугацааны юм харж байгаа бол байлгаж байсан нь дээр...

тэгээд нэг юм тодорхой болж байгаа нь явж явж ирэх намар гэхэд одоо байгаа багийн гол цөм бол тэр чигээрээ өөрчлөгдөх нь ойлгомжтой болж байх шиг байна... багийн цөм болж байсан хэдэн нөхдүүд явж оронд нь хэдэн Францууд орж ирэх нь бараг л тодорхой боллоо... яахав үр дүнгээ өгөөд ЖУ багшийн такчик систем нь сайхан тохироод үр дүнгээ өгч л байвал Францууд нь байна уу Ирландууд нь байна уу хамаагүй л дээ... Уг нь яг гоё тоглоод ирэхээрээ ЖУ багшийн такчик их гоё тоглолт гаргаж болоод байгаамаа... үүнийг бүгд л харж байгаа...МанЮ, Члесигийн эсрэг гэх мэт... тэхдээ заримдаа нэг л ойлгомжгүй болчихын...жишээ нь сүүлд Сандерландын эсрэг гарсан гарааг ойлгоогүй... Агбон зүүн жигүүрт ч явж байх шиг... Баннан, Албрайтон 87 дээр ч орж ирж байх шиг... ямар нэгэн туршилт хийгээд байгаа ч юм шиг...

Багийн солилцоо наймаа, явах ирэх прогноз:

Ирэх зун гэхэд туслах дасгалжуулагч МакКалистертай муудаж, хөгийн хүүхдийн дасгал хийлгэдэг гэж 5:0 дсон Данн, Айрланд тэргүүтэй Ирландууд, хэрэв хөөцөлдөөд байгаа нь бүтээд Макоун ирвэл Рео Кокер, Сидвел тэргүүтэй Англичууд, тэгээд сонголтын гадна гарчихаад байгаа Бэеэ, Салифоу тэргүүтэй Африкууд Брад Гузан, Брад Фриэдл тэргүүтэй Америкчууд, дээрээс нь Варнок, Дэвис, ЖУ багшийн хорхойтой араанд явдаг Кареү гээд л хамаг л хүмүүс маань явж таарах гээд байх шиг... хэрвээ миний хардаж байгаа үнэн бол Ашли Яанг ч энэ зун явчих болов уу... тэхдээ битгий яваасай гээл залбираад байгаа...

харин тэдний оронд нь Самба, Гомис, Сиссе, Пирес (аль хэдийн ирчихсэн) тэргүүтэй Францууд орж ирэх нь бололтой... Мидлесборогийн дажгүй хамгаалагч Вийтер, Каррик, Оуэн, Бартон гэх мэт англичууд бас мөнхийн нэр холбогдож байдаг Робби Кийн гэх мэт хүмүүсээс ч дараа жил манай өмсгөлтэй гүйж явахыг байг гэхгүй... бас Сессенион,

за энэ холын таамаг ч яахав... одоогоор Кайл Волкер гэж залууг баруун ард зээлж авсан... зүүн ард миний хараалыг идэж дуусаад байгаа Варнокын оронд Вэйн Брижийг зээлээр авах яриа нилээд нааштай яригдаж байгаа бололтой...
Самба багийн шинэ эзэдтэй таагүй харилцаатай байгаа болохоор наймаандаа Варнокыг оролцуулаад энэ 1 сардаа аваад ирж магадгүй л юм... Жан Макоуныг бол авчих гээд л Фенербахче шавар хаагаад байгаа бололтойм... гэхдээ бараг авчих байх...

тэгвэл улирлын сүүлийн хагаст

........................Фриэдл............

Валкер.......Самба..........Куэяр/Коллинс...........Бриж

...............Петров..........Макоун..............

Албрайтон............Яанг..................Даунинг

.........................Гомис (хэрэв ирвэл)/Хески.......................

сэлгээнд: Баннан, Агбон, Данн, Хогг, Кларк, Рео Кокер гээд овоо давгүй болоод ирэх нь...

дээр дурдсан багийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвла наанадаж релегешн баттлаа амжилттай хийж цаанадаж ядаж 10т орох бүрэн бололцоо байх нигууртай гэж мөхөс би мунхаглан бодном...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Devil 7 » Sat Jan 08, 2011 3:33 pm

Сидвел чинь Фулам руу явж бгаам уу даа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Тэгшээ » Sat Jan 08, 2011 11:17 pm

Валкер гээд залуу ирээл гоол хийх шив дээ. :-D :eek:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Jan 09, 2011 1:53 am

За за ямар ч байсан ФА капын 3-р тойргийг амжилттай давлаа... Шеффилдийнхэн ч том багт капт халгаатай баг битүүхэндээ эмээж л байлаа... угаасаа релегешн зонд байгаа багийн фен одоо баг болгоноос айж явахгүй бол болохгүй олчдийм байна хэхэ

гараа нэг ийм гарсан байна...
.....................Фриэдл..........

Волкер...Куэяар........Данн... Кларк

Албрайтон...Пирес...РеоКокер...Баннан

.........................Яанг............
......................Агбон...................

Сэлгээнд:

Mаршал, Петров, Коллинс, Хогг, Херд, Дельфоунесо, Дайнинг

Валкер ч аз нь хадаас шиг шовойсон хүү байна даа... дебютэндээ гоолдоол аан... орж ирээл 9 дэх минутанд хуучин багийнхаа эсрэг аймар хийлээ... тэгээд гайгүй улирал өнгөрөөвөл доргиож байгаад аваад үлдчээсэй ккк

Агбон-Яанг- Албрайтон гэсэн комбинац амжилттай хэрэгжиж 2:0 болгоод Ашли Яанг 2 дахь шараа аюч талбайг рхисон боловч сэлгээгээр орж ирсэн Петров 90 дээр хийж 3:1 болголоо...

Нөгөө талд Сандерлант Ноттс Каунтид нулиулаад Блакпүүл Сайтгамптонд авхуулжээ... АПЛ ийн багуудаас ФА капт хамгийн түрүүнд нулиулах нигууртай багуудын тоонд Блакпүүл, манайх 2 бичигдээд байсан харин манайх нэг араам зааж үлдлээ дээ...
Last edited by Villa_Bayaraa on Sun Jan 09, 2011 2:17 am, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Jan 09, 2011 2:04 am

Image

За манай багийн 2 улаан үстийн нэг Стив Сидвелл маань Фулхамтай гэрээлжээ... Уг нь Вестхам гэрээ хийхээр тохироод бүр эмнэлгийн үзлэгтээ тэнцсэн байсан ч эцсийн мөчид тодорхойгүй шалтгаанаар уг наймаа бүтэлгүй болсон билээ... Харин мань эр Лондонгийн өөр нэгэн баг болох Фулхамд хүчин зүтгэхээр гэрээ хийсэн байна... 14 он хүртэл гэрээ хийсэн гэсэн албан бус мэдээ байна... байдал хүндхэн байгаа Фулхамд ихээхэн тус хүргэх болтугай...
Дебютэндээ л сэлгээгээр орж ирээд л Уиганы эсрэг гоолдож 4:0 дож байсныг тодхон санаж байна... бас Эвертоныг 3:2 оор буулгаж авахад цөм цохиж байсныг бүр ч тод санаж байна... Хэдийгээр Рийдингд байсан тоглолтоо манайд гаргаж чадаагүй ч манай багийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа... Цаашдын карьерт нь өндөр амжилт хүсье...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Jan 09, 2011 2:25 am

Image

Нилээд ирээдүйтэйд тооцогдож байсан жижиг Коллинс буюу довтлогч Коллинс маань Лиг 2ээс дээшилж Лиг 1 рүү орох асар өндөр боломжтой болоод буй Шревсбури Тоун багт хүчин зүтгэхээр болжээ... Тэрээр энэ улиралд Буртон Тоун багт 2 сар зээлээр тоглож 10 тоглотонд 4 гоол хийгээд байсан билээ... Тэрээр 08-09 оны Академийн лигийн тоглолтын улиралд нийт 23 гоол хийж цоорч 17 насандаа ресервийн багт дэвшин орж ирж байсан авъяаслаг довтлогч юм... Ирландын андер 19, 21т тоглож 3 гоол хийж амжсан манай академийн бүтээгдэхүүн... за тэгээд жижиг Коллинстоо ирээдүйн карьерт нь өндөр амжилт хүсье...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby zigo » Sun Jan 09, 2011 4:58 am

Баяраа миньдээ, юунд ингэтлээ санаа зовиноно вэ. Хэдийгээр хүснэгтийн уналтын бүсэд бичигдэж байгаа ч гэлээ танайтай адилхан бөгөөд ойролцоо оноотой өчнөөн баг байна. Ливерпүүл хүртэл танайхаас 4-хөн оноогоор илүү байна гэдэг чинь одоохондоо уналтын эсрэг тулаан хийх тухай яриа хийхэд арай эрт санагдах юм. хэхэ За ямар ч байсан амжилт!
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby !~MuRuN~! » Sun Jan 09, 2011 11:28 am

Тийм шүү. Хүснэгтийн дор байгаа багууд ихэнхи нЬ 1-3 онооны зөрүүтэй явж байгаа. Ганц тоглолт л гэсэн үг. Астон Вилла арай ч уначихгүй байлгүй дээ.
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Mon Jan 10, 2011 1:22 am

Villa_Bayaraa wrote:Image

Хувцас солих өрөөнд цувралаас #2-10:
Сандерландад хожигдсон дараа...


Улье: Би эхлээд халагдах тэмцээнд түрүүлээд, дараа нь хэдүүлээ бусад багуудад үзүүлээд өгөх болно... энэ Рой, Анчелотти 2 надтай хэсэг үзэх гээд байх шиг байна... тэхдээ намайг барахгүй л дээ...
Рой барчихжээ. Жуулчинтай л хоёрдугаар байрын төлөө үзэлцэх нь дээ. Өөр багийн битүү морь гараад ирэх вий дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Jan 10, 2011 2:41 am

Дахиад Блакбурнтай таарлаа даа гэж... Баларсан юм өнгөрсөн жилээс хойш Блакбурнтай капын тоглолтууд дээр яасан ч их таарч байна даа... Өнгөрсөн жилийн өдийд бүр 3 дараалж тоглож бариад байлуу яалаа... аз болоход Блакбурнаа барчаад байдымаа... тэхдээ л тайвшрах болоогүй... Том Сэмгүй болохоор бас амжаад Самбаг нь авчуул ч тэгээд гайгүй биз дээ... Яахав МанЮ тай таарснаас дээр л дээ... хэдэн жил ч бараг 3 жил дараалж ФА капын 3р тойрогт МанЮ тай таарч нулиулж байсны хажууд бол зөөлөн учраа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 8 guests
cron