by hosko » Tue Jan 11, 2011 7:50 pm
Биесийнхээ талбай дээр дараалан тоглодог хааяахан тохиолддог учрал биднийг Чононуудтай учруулаад байгаа билээ... Гэхдээ энэ 2 багийн хороонд болсон тоглолтууд яг л ПО-ын уур амьсгал адил болж байгаа нь энэ тоглолтыг улам сонирхолтой болгож байна... Хэдийгээр Чононууд 9-29 гэсэн тааруухан амжилтыг үзүүлж буй ч маргааш өглөө болох тэдний талбай дээрх тоглолт тун ч халуухан болохоор шинжтэй байна... -"Тэд яг л 24-6 бүхий амжилттай баг шиг л буй" гэж Поп хэлж... Учир юун гэж үү??? Тэд бидэнтэй энэ улиралд 3 таарч тоглохдоо бүгдэд нь хожигдсон...Гэхдээ энэ тоглолтуудын нийлбэр оноо нь манайхаас ердөө 13-хан оноогоор дутуу байгаа билээ...
***************************************************************************
НБА-г самбараас авалтаар тэргүүлж буй Лав ирэх тоглолтын талаар хэлэхдээ: - "Бид 3-н ч удаа тун ойрхон хожигдсон, 4 дэх дээрээ яагаад хожиж болохгүй гэж" хэлж... Хэдийгээр манайх бүх НБА-г тэргүүлж байгаа ч тэд биднээс нэг их дутахгүй гэдгээ амлаж...
"Тэд үнэхээр хүнд өрсөлдөгч байх болно... Тэд үнэхээр сайн тоглодог, мөн манайд хожигдохдоо ихэнхдээ тэргүүлж явж байгаад, бариулж хожигдож байсан нь нэгийг хэлээд байгаа биз" гэж Ману хэлжээ... Үнэхээр ч тийм....
Сүүлд таарч тоглоход Бийсли гэмтээд тоглолтоос гарсан... Ингэснээр тэр манай эсрэг 3 тоглохдоо 2 гэмтээд байна... Азаар ч гэх юмуу аль аль тоглолтонд тэр бидний бус өөрийнхөө буруугаас л болж гэмтсэн...
*********************************************************************************
"Тэд одоогийн хүснэгтэнд байгаа байраасаа хэд дахин илүү тоглолтыг үзүүлж байгаа... Тэд залуу, авъяаслаг, эрч хүчтэй..... Тэд бараг л бүгдээрээ 3-аас сайн шиддэг... Хамгаалалтандаа ч сайн" гэж Боннэр ярьж байна...
Чононуудын манай эсрэгүзүүлж буй энэхүү амжилттай тоглолт нь Лав-ын самбараас их бөмбөг авч буйтай холбоотой... Тэр 1996-97 оны улиралд Родман 16.1 самбар авч лигийг тэргүүлж байсанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болох 15.7 гэсэн амжилтыг үзүүлж байгаа... Манай эсрэг хийсэн 3 тоглолтондоо нийтдээ 57 самбар авч, 19 оноог дунджаар авч байгаа нь баг нь бидний эсрэг амжилттай тоглоход түлхэц болж байна...
"Тэр миний харж байсан хамгийн сайн самбараас авагч... Тэр тоглолттой үдэш болгондоо л үүнийг хийж чадаж байна... Түүнд тийм ч хүчирхэг бие хаа байхгүй, гэхдээ л тэр өөрийн гарыг бөмбөг ойх чиглэл болон цагт тааруулж чадаж байна... Мөн тэрээр хэрхэн биеэ ашиглахыг мэдэж байна" гэж Поп өвөө түүнийг магтаж...
Өнгөрсөн тоглолтонд Поп өвөө түүний эсрэг Боннэр болон Блэйрийг ашигласаны эцэст, Дайсыг гаргасан нь бага зэрэг үр дүн өгсөн гэнэ... Учир нь тэрхүү 25 минутанд нөхөр 8 самбар авч...
"Дайс магадгүй манай багаас түүнийг тогтоож чадах ганц хүн байх... Тэр түүнээс будагтай талбайг сайн хамгаалж байсан... Хэдий тийм ч тэр самбараас авсаар л байсан... Тэр самбараас авалтын мэргэжилтэн" гэж Боннэр ярьж...
******************************************************************
Өнгөрсөн тоглолтын сүүлийн мөчид манайхаас гологдоод явсан Толливэр шидсэн боловч азаар ороогүй... Нийл маань тэрхүү тоглолтонд хийсэн сүүлийн 90 сэк-дээ 13 оноогоор багтаа тус хүргэж тэднийг гомдоосон...
Энэ тоглолтын дараа Лав:- "Тэд биднийг яаж хожихоо мэдэж байна" гэж хэлсэн... Ядаж тэр тоглолтонд ТП гэдэсний асүүдлаас болоод хангалттай тоглолт үзүүлээгүй нь бидэнд нэрмээс болсон...
*******************************************************************
Паркэрийн гэдэс одоо ч асуудалтай байгаа гэнэ... Энэ талаар Ману ам цухуйж... Магадгүй тэр маргааш тоглохгүй ч байж мэднэ... Тоглодог юмаа гэхэд цөөн минут л тоглох байх... Өнгөрсөн тоглотонд Риднуарыг тун муу хамгаалсанд Поп нэлээд уурлангүй байгаа гэнэ....
*******************************************************************
Рүүкий Андэрсөн ирэх дөхсөөр л байна.. Тэр бараг ирэх 7 хоногийн эхээр тоглоод эхлэчихнэ гэнэ дээ... Баг ч гэсэн наймаа хийхийг бус, түүнийг ашиглахыг илүүд үзэж байгаа юм байна....Андэрсөн нээрээ нэг амжилт тогтоосон юм билээ шүү... Эхний зургаан тоглолтондоо тоглолт бүрдээ 3 онооноос амжилттай довтолсон гэдэг... Тэр 20 шидээд 10-ийг нь хийсэн амжилттай байна... Магадгүй энэ цуврал цааш үргэлжлэх бизээ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...