by UNIVERSE » Mon Dec 11, 2006 10:47 am
ЧЕЛСИ 1 - 1 АРСЕНАЛ
Тоглолтыг гэртээ үзэхээр шийдсэн ч гардаггүй ээ... Мик рүү бичээд л , "still nil nil, need goal" гэх хариу... уул нь орос дээр гарна гэсэн юм яав даа... удаж удаж орос дээр 1 цагаас гарч эхлэв.Ингээд тоймоо эхэлье
Barclay's Premiership, Sunday December 10th 2006, Stamford Bridge.
Chelsea (4-1-2-1-2) Hilario; Geremi (Wright-Phillips 66), Carvalho, Terry (c), A Cole; Makelele; Essien, Lampard; Ballack; Shevchenko (Robben 66), Drogba.
Manager Jose Mourinho.
Arsenal (4-5-1): Lehmann; Eboue, Djourou, Senderos, Clichy; Hleb, Fabregas, Silva, Flamini, van Persie (Ljungberg 82); Abedayor.
Manager Arsene Wenger.
Referee Alan Wiley.
Crowd 41,917.
Environment 4pm kick-off. Cold but not uncomfortable. Medium strength rain starts falling after 10 minutes and is relentless. Highly charged atmosphere.
Kit Chelsea blue shirts, blue shorts, white socks. Arsenal red shirts, white shorts, red socks.
First-half
Kick-off Chelsea.
15 Баллак 16-н баруун өнцгөөс аймаар цохисон ч хаалганаас хэдхэн см-н зайтаа өнгөрлөө. Фэнүүд дэвээд л ...
16 Дрогбагаас Лампс авч зохилоо дефлектэд тэгээд шон... азгүй байнаа...
22 Урьдны буучин асан Ашли Хлебийг унгаж шар авлаа. Тэрээр тоглолтын эхнээс тун дажгүй байж гурван аюул тариж мэдэхээр кроссыг мөргөж зайлуулаад байв.
Дрогба Сэндоросыг тун гоё хуураад гартал буучин хаалгач шууд барилцаад авдаг юм байна..... Тэр ч өнгөрсөн жилээс л манайхтай тоглохдоо бөмбөгтэй биш хүнтэй, тэр тусмаа Дрогбатай тоглодог болсон билээ...
37 Ая яа яа Сайхан боломж!!!!!!!!!!!! Лампардын булангийн цохилтыг Леманн хатгах гээд хүрэлгүй унав, Сул бөмбөгийг манай супер хар /Эссэйн/ авлаа нэг дараад Леманныг зөрүүлээд цохилоо. Аз дутаж гайт Фабрегас зүүн буланд тосож байснаар буучид аврагдлаа.
Stoppage time 2 minutes.
Half-time Chelsea 0 Arsenal 0.
SECOND-HALF
63 Жеремигийн ганган кроссыг 16 дотор Дрогба хүлээн авлаа эргэлээ /Барса, Ливерпүүд хийснээ давтаж Леманны хаалгыг цөм өшиглөхөөр .../... Гэтэл нөгөө л Сендорос тулгуур хөлөнд таклдаж унагаваа... манайхан орилж буучид бөмбөгийг зайлуулав... Пэналти пэналти... байдаггүйээ. Шүүгчийг муулаад яахав хоосонгуудыг дахиад л аз түшлээ... Тэд залбирцгаагаад л... юунд ч юм. Ингээд зогссонгүй явдал хэдхэн агшинд эрчтэй өрнөж Дрогба орилж дэвхцээд гүйхэд Леманн түлхэж унагав. Хариуд манай хар гүйж очоод оны шилдэг хаалгачыг мөрлөөд унагаснаар хоёул шар хүртлээ... Манай хүн бараг л улаан өгчих гээд л ....
66 Манайх солилцоо хийж Жеремигийн оронд Шоныг, Шевагийн оронд Роббэн орж ирснээр байрлал хуучны сайхан 4-3-3 руу шилжлээ. Гэвч баруун жигүүр болон дунд ажилдаггүй. Шон аваад л алдчих юм. Баллак аваад л алдчих юм.... Тэр хоёрыг шууд суулгавал таарнаа.
70 Роббен зүүнээр авч гялаллаа 16-д ороод ирлээ, дарлаа цохилоо /нэлээн хүчтэй/ Леманн хаалаа, Дрогбад бөмбөг ирлээ, хаалга онгорхой, цохилоо, ЭЭЭЭЭЭЭ бөмбөгөө оносонгүй, Дрогба дрогба чи яаваа.... Эбоу зайлууллаа, зайлуулсныг Лампард цохилоо Лемман дахиад л, Лампард нахисан Леманн барьчихлаа. Шилдэг хаалгач баталгаатай байлаа..Үйл явдал хэдхэн секундад өрнөж дахиад л Хоосонгуудыг аз түшлээ.... бурханы аврал..
72 Роббен дахин зүүнээр гялалзаж цохисон хаалганы хажуугаар...
78 Арсенал сөрөг довтлогоонд орлоо, тэд тун тайвнаар богино пассаа хаяад , Хлеб зүүнээр 16-д нэвтэрч хоёр дахиа хаясныг Фламини 15 яардаас цохиж гоол. Түүнийг хэн ч барьсангүй, мань гуравдугаар хэдий бөмбөгөнд хүрсэн ч итгэлгүй дутуу үсэрснээр гоолыг алдлаа... Манайх хамгаалалтандаа хариуцлагагүй ч байлаа. Хоосон буучид харин амжилттай ч довтлолоо... Ингээд эгшин зуур л гоол орж манайх хожигдож эхэллээ 0-1 /Мик ах мсж бичээд л, "Арсенал гоол".... би бачимдаад л чорт гэж..../
Манайх улам улангасаж балбаж гарлаа..
82 Роббений ганган кроссыг Дрогба дээгүүр мөргөлөө...
82 Арсенал ван Персиг гаргаж Юнбергийг оруулж ирэв
84 ГОООООООЛ.... Роббен авч Лампардад хаялаа Лампард хоёр хамгаалагчаас мултаж Эссэйн гаргаж өгснийг 35 яардын холооос манай Ганны хар зүүн буланруу эргэлттэй нисгэв. Лемман сунаад сунаад хүрсэнгүй бөмбөг зүүн хөндлөвч цохиод орлоо.. Үнэн лайтаа гоол. Яг л макагийн супер гоол шиг, гэхдээ тэрнээс хол... Челсигийнх гэдэггүй л юм бол /Дрогбагийн ганган гоол Адьебор -н хачин гоолд, Макалелегийн солиотой цохилт бас л хэн хэний гоолын дараа ч билээ орсон / тэр юун долоо, сар, бүү хэл улиралын шилдэг гоол болж мэдэх...
Шоон хэрэг алга, бөмбөг аваад хуурч чадахгүй алдах, эсвэл ямар ч оновчгүй дамжуулалт өгөх юм. Тэрийг яах гэж гаргадаг байнаа..
4 минут нэмлээ..
90+2 Шоон арай гэж булан авч чадлаа... Булангаас ирсэн бөмбөгийг Эссейн мөргөлөө дахиад л шон шон... Энэ ямар гайтаа шон бэ.. Арсеналыг тувт аварчих юм...
90+3 Роббен баруун талаар нэвтэлж цохилоо, Лемман яг байрандаа тоссон ч алдчихлаа, Лампард орж бөмбөгийг авлаа, дарлаа хуурлаа, энэ хооронд фламини хамгаалалтанд орж ирлээ, хаалгаруу цохилоо ёоо чөтгөр дахиад л шон... Өнөөдөржингөө Шонгоор занималдав /Мик ахын үг.../
Ёоо хоосон буучдын тэнгэр чи ямар хүчтэй байна вэ??? Чи аллах уу? христ үү? аль эсвэл юу ч юм...
Ингээд Лампс толгой сэгсэрч тоглолт дуусав... Адайбор Эссэйнийг шүтэв бололтой жерсиг нь гуйгаад л ....
Full-time Chelsea 1 Arsenal 1.
Unused substitutes Chelsea Boulahrouz, Mikel, Hedman (gk). Arsenal Baptiste, Almunia, (gk), Hoyte, Walcott.
Shots on target Chelsea 7 Arsenal 3
Corners Chelsea 4 Arsenal 5.
Fouls Chelsea 16 Arsenal 14.
Offsides Chelsea 4 Arsenal 3.
Ингээд сэтгэлд хүрэхгүй нэг тоглолт дуусав... Манай 4-1-2-1-2 гэх диамонд том багуудын эсрэг ажиллахгүй байна. Учир нь том багууд төвдөө хамгаалалт сайтай. Ингээд жигүүрээр явахаас аргагүй, Гэтэл Роббеныг гаргахгүй, тэр нь формгүй /гэхдээ сая тун сайн тоглосон/, Коул маань гэмтэлийн золиос яг л Овен шиг... Шоон хэрэг алга.. Баллакыг солилцоогоор суулгаж байхад яадаг байна. Ёстой хэрэг алга барилдах гэж ирсэн үү ? Шева ч гэсэн жаахан хүүхэд шиг л байх юм. бөмбөг аваад л гүйгээд л нэг таклдуулаад л алдчих юм... Хуучны хэд л үзэх юм байна шүү дээ...
Хаалгач найдваргүй байнаа. Чех үнэн үгүйлэгдэж байна. Хэдхэн оновчтой цохилтоос заавал нэг гоол алдчих юм... Ингэснээр дандаа л эхэлж гоол алдаж дараа нь тэрийгээ нөхөх гэж тун эрсдэлтэй тоглох.... Барса дээр ч, чөтгөрүүд дээр ч, сая Арсенал дээр ч эхэлж гоол алдсаныг хэдий нөхөж чадаж байгаа нь илүү сайн байгаагийнх ч ингээд байвал бид чөтгөрүүдийг гүйцэхэд бас л хугацаа шаардах нь..
One day we will do it. Champions Champion