Цогоо wrote:Ер нь бол Рой Хожсон буруу цаг үедээ, буруу ажлаа авчихсан хүн шүү дээ. Рафагийн бүрдүүлсэн Рафагийн баг, клубын эзэмшлийн будлиан энэ тэр гээд. Ядаж байхад баг, фэнүүд нь мань эрт ерөөсөө итгэхгүй, боломж олгохгүй байсан. Өөрөө ч хөлөө гүйцэт олж амжихгүй байсаар байгаад. Ямар ч ажил дээр эхэлж очсон хүмүүс эхэндээ барьц алддаг шүү дээ. Тэрэнтэй л адилхан. Хөөрхийд харин хэн ч туслахгүй байсаар байгаад ганцааранг нь явууллаа даа. Олон хүний лайг ганцаараа үүрээд. Уналтад орж эхлэхэд нь нэлээн өндөр хүлээлттэй ирээд уналтад орсон хойно явчихлаа. Харин дараачийн хүн нь уналтад орчихсон багт бага хүлээлттэй ирж байгаа. Ядаж байхад домог статустай болохоор хэсэгтээ л хүмүүс юм хэлэхгүй. Эхний хэдэн тоглолт нь ч угаасаа цаасан дээр хожигдоно гээд төсөөлөгдчихсөн тоглолтууд болохоор хожихгүй байлаа гээд дарамт барагтай бол ирэхгүй.
Ройд л харамсаж байна. Дөнгөж ноднин л Оны шилдэг мэнэжэр энэ тэр болоод байсан хүн шт. Одоо нэг гайгүйхэн дундаж багт очоод будаа болгоосой шарандаа.
Жич: Энэ хэрэлдээд байгаа нөхөд болиоч. Хэрүүлд зориулсан чатны сэдэв тусдаа байгаа. Тийшээ явцгаахгүй юу.
сэдэв хүндэтгэсэнд баярлалаа
бас бүхэл бүтэн хагас улирал 1 хэвэндээ дээрдэх ч гүй бүүр унанаад байгааг харж байгаа биддэ угаасаа алдаа зөндөө гаргасан эхнээсээ цаг харж сэлгээ хийдэг гэх мэт уг нь бол тоглолт уншаад ийм тоглогчийг гаргавал тоглолт эргэх юм байна даа гэж бодох байлтай