Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Mish » Thu Nov 18, 2010 7:23 pm

Манай Рамирес лаасым биш үү? Яагаад дурьдахгүй байна? хэхэ
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Udaar » Thu Nov 18, 2010 8:19 pm

арай л олон залуучууд дуудасан бн лээ шигшээдээ супэр довтогч (ST) хэрэгтэй бн да Роналдо шиг ???
User avatar
Udaar
 
Posts: 216
Joined: Fri Mar 05, 2010 10:24 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Thu Dec 02, 2010 8:44 pm

2011 онд болох эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад манайхан D хэсэгт орсон байна.

29 June Brazil - Australia
03 July Brazil - Norway
06 July Equatorial Guinea - Brazil

гэсэн хуваарьтай юм байна.

Ингэхэд манай Марта чинь хэд хүрч байгаа билээ. Нэтээс харахаас залхуурав. хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Чуугий » Thu Dec 02, 2010 9:03 pm

25 хавьцаа байгаа байхоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Wed Dec 22, 2010 3:36 pm

Үнэхээр тасархай бүрэлдэхүүн байж билээ...
Image
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Fri Jan 07, 2011 2:09 pm

Зун болох Копа Америкд манайхан ямар бүрэлдэхүүн авч явах болоо. Бразилийн лигээсээ нэлээн хүн авч мэдэх л юм. Гэхдээ нэг иймрэхүү байвал.

----------------Сезер--------------
Майкон(Алвес, Рафайл) -- Силва - Давид Луйз - Марсело(Фабио)

-----------------???????????---------------
---------Рамерис ------------- Мело(Лукас)------

---------------Кака(Андерсон)-----------

------------------------------Робиньо(Нимар)----

------------Пато(Халк)--------------

Манайд яг цэвэрлэгч хийчихээр хүн гэхээр бас л ховор юм байнашүү. Портогын Фернандо (Fernando) гээд залуу байгаа тэр яг хир тоглодогыг нь үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Өөр тэр гээд хэлчих цэвэрлэгч алгадаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Fri Jan 07, 2011 2:27 pm

Мело л цэвэрлэгч хийгээд бдаг биз дээ.. Хернанес явах байлгүй дээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Fri Jan 07, 2011 3:13 pm

Saiza wrote:Мело л цэвэрлэгч хийгээд бдаг биз дээ.. Хернанес явах байлгүй дээ..


Энэ 2 арай л цэвэрлэх чиглэлд нээх сайн гэж харагддаггүй. Хернанесын хувьд өмнө нь аттак мид талруугаа тоглодог байсан. Одоо харин татаж тоглоод байгаа юм билээ. Яг цэвэрлэгээ талруугаа тааруу байх.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Fri Jan 07, 2011 3:43 pm

Хернанесыг ч би аттакаар л явна гэж хэлсэн л дээ.. одоо цаана чинь алж бгашт..
Мелог чинь СДМ л гээд бдаг биз дээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby GUZ » Sun Jan 09, 2011 3:56 pm

арсеналын дэнсээ хүү чинь цэвэрлэгч биздээ
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Sun Jan 09, 2011 4:24 pm

GUZ wrote:арсеналын дэнсээ хүү чинь цэвэрлэгч биздээ


Миний хувьд 2014 он хүртэл харзныдаа гэж бодоод байгааштэй. :ногоон:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Real.madrid » Sun Jan 09, 2011 4:40 pm

barуун ар л гоё доо майкон алвес рафаел гд .сдм др мело бдаг биз дээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sun Jan 09, 2011 4:56 pm

Юутай ч сар хагасийн дараа хамгийн сүүлд биднийг уйлуулсан Франц-тайгаа нөхөрсөг хийнэ гэж байгаа....

Мано-н хувилбаруудыг харахад одоо Копа, нөхөрсөг гэх мэтэд нээх хамаг байдаг хүмүүсийг дуудахааргүй харагдаад байгаа...

Копа-д бол миний бодлоор...

.................Виктор
Дани...Т.Силва....Д.Луйз...Сантос
..................Лукас
..........Рамирэс
Нэймар.......Гансо........Бастош
................Пато

иймэрхүү л гараатай үзэх байх даа... Ер нь Майкон, Цэзарь, Лусио нарын хувьд ч шигшээн өмсгөл холдсон байхаа... Кака ч ер нь маш сайн байжээж л шигшээн байрандаа байх болчихоод байгаа... Удахгүй Гансо-н гэмтэл бүрэн эдгэрээд тоглоод эхлэнэ, зун гэхэд сайн формтой байна байх...

Сэлгээнд гэвэл дунд шугманд Мэло уул нь сайн л даа.. гэхдээ түүний болчимгүй байдал нь багт их хор хөнөөлтэй учир нээх гараанд гаргах юм болвуу даа... Мөн Вэрдэр-н Вэсли гэж хөнгөн шингэн тоглолттой залуу бий...
ард уулаасаа Маню-н 2 ихэр сэлгээнд байна байх.. Марсэло бас... ирээдүйд ер нь 2 захын хамгаалалтыг авч явах учиртай. Ялангуяа Рафаэл бол дэлхийн шилдэг л болох ёстой хүү..
Урд бол тэгээд Карлос Эдуардо, Коутиньо, Дуглас, Робсон гээд өчнөөн нөхөд байна. Коутиньо сайн байвал гарааны хэдээс алийг нь ч жийж чадах л хүү..

Ерөнхийдөө бол шигшээн хувьд шинэ үе ирсэн...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Sun Jan 09, 2011 6:10 pm

Барнаба wrote:Ерөнхийдөө бол шигшээн хувьд шинэ үе ирсэн...
:eek: Бастош хагаст гардаг болцымуу...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Uchrah jargal » Mon Jan 10, 2011 11:59 am

Барнаба wrote:Юутай ч сар хагасийн дараа хамгийн сүүлд биднийг уйлуулсан Франц-тайгаа нөхөрсөг хийнэ гэж байгаа....

Мано-н хувилбаруудыг харахад одоо Копа, нөхөрсөг гэх мэтэд нээх хамаг байдаг хүмүүсийг дуудахааргүй харагдаад байгаа...

Копа-д бол миний бодлоор...

.................Виктор
Дани...Т.Силва....Д.Луйз...Сантос
..................Лукас
..........Рамирэс
Нэймар.......Гансо........Бастош
................Пато

иймэрхүү л гараатай үзэх байх даа... Ер нь Майкон, Цэзарь, Лусио нарын хувьд ч шигшээн өмсгөл холдсон байхаа... Кака ч ер нь маш сайн байжээж л шигшээн байрандаа байх болчихоод байгаа... Удахгүй Гансо-н гэмтэл бүрэн эдгэрээд тоглоод эхлэнэ, зун гэхэд сайн формтой байна байх...

Сэлгээнд гэвэл дунд шугманд Мэло уул нь сайн л даа.. гэхдээ түүний болчимгүй байдал нь багт их хор хөнөөлтэй учир нээх гараанд гаргах юм болвуу даа... Мөн Вэрдэр-н Вэсли гэж хөнгөн шингэн тоглолттой залуу бий...
ард уулаасаа Маню-н 2 ихэр сэлгээнд байна байх.. Марсэло бас... ирээдүйд ер нь 2 захын хамгаалалтыг авч явах учиртай. Ялангуяа Рафаэл бол дэлхийн шилдэг л болох ёстой хүү..
Урд бол тэгээд Карлос Эдуардо, Коутиньо, Дуглас, Робсон гээд өчнөөн нөхөд байна. Коутиньо сайн байвал гарааны хэдээс алийг нь ч жийж чадах л хүү..

Ерөнхийдөө бол шигшээн хувьд шинэ үе ирсэн...


Гансо оронд Карлос Эдуардо орж ирвэл илүү үр дүнтэй байна байх даа. Өөрөө зүүн жигүүрт тоглочихдог. Үндсэн байрлал нь бол яг л АМ биз дээ. Довтолгоо сайн дэмждэг бас найруулга сайтай харагддаг.
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Mon Jan 10, 2011 12:09 pm

одоо ер нь Копа, Конф кап нтр бол гол биш ээ... энэ залуусыг 3, 4 жил хамтад нь тоглуулж байж 2014 онд жинхэнэ гоё баг болох ёстой...гол бай бол ДА-н түрүү...
Тэгээд 2014 оны ДА-н эрх шигшээн хувьд шууд ирж байгаа учир урьдчилсан тоглолтуудад тоглохгүйм байна. Тэхээр ирэх 3 жилд нилээн хэдэн нөхөрсөг хийх хэрэгтэй байгаам...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby 5star+1 » Tue Jan 11, 2011 3:16 am

Марта маань Дэлхийн шилдэг боллоо!!!сайхан сайхан...2 Германтай өрсөлдөөд авсан нь бүр ч амттай блаа гэж...бас л агуу тоглогч шүү дээ
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby 5star+1 » Tue Jan 11, 2011 3:37 am

Марта гэснээс манай эрчүүд одоо хэзээ авах юм бол доо...Пато-доо найдаал байдаг,манай хүн найгүй гэмтэх юмаа...гэмтэхгүй бгаад бвал ч авна даа уул нь!!!12 оны шилдэг нь болоорой гээд ерөөчий
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jan 11, 2011 1:58 pm

Би ч 2014 онд Патог Роналдо шиг юм болох байх гэж найдаад байгааштэй. хэхэ.

Гэхдээ одоо 10 тоглолтонд 9 гоол хийчихээд байгаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Wed Jan 12, 2011 2:18 pm

Марта :-D :-D :-D хэдэн жил дараалчихваа...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Makaveli » Wed Jan 12, 2011 2:50 pm

Denis_Law wrote:Марта :-D :-D :-D хэдэн жил дараалчихваа...

5 жил
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Wed Jan 12, 2011 5:32 pm

Хайртай тоглогчийн маань ярилцлага спортневсд тавигдсан байхаар нь оруулчихлаа...

Р.Карлос:...

Амжилтаараа төдийгүй ааш зангаараа олон сая хөгжөөн дэмжигчийн сэтгэлийг булаасан хөлбөгчдийн нэг бол яахын аргагүй Роберто Карлос юм. Испанийн алдарт “Реал”-д гайхалтай он жилүүдийг өнгөрөөсөн тэрбээр одоо төрөлх Бразилийн “Коринтианс” клубт алба хааж байгаа. Карлос өнөөгийн ажил болоод ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар хөөрөлдсөнийг хүргэе.

-Та хаагуур алга болоод байна аа. Сонин сайхан юу байна?


-Дасгал сургуулилалт гэсээр гэрийн бараа харах завгүй явна. Гэхдээ бараг жил үргэлжилдэг бэлтгэлийн улирал дуусч, чөлөөний 27 хоногийг гэрийнхэндээ зориулах санаатай.

-Та 37 настай байж яаж ийм олон тоглолтыг даван туулж чадаж байна аа?

-Манай энд багуудын өрсөлдөөн маш ширүүн. Харин манай “Коринтианс” клуб Испанийн “Реал”, “Барселона” багийн нэгэн адил үргэлж ялж байх үүрэгтэй. Иймээс бид бусад клубээс илүү бэлтгэл хийж байж үүргээ гүйцэтгэнэ шүү дээ.

-Бразилчууд таныг мартахаа дөхсөн байв уу. Та 20 настайдаа “Интер”-т очсоноос хойш их удаж байж нутгийнхаа лигт ирлээ?


-Эх орноо орхиод 17 жил болжээ. Гэхдээ би эргэж ирээд жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна. Энд эсрэг багийн хөгжөөн дэмжигчид хүртэл намайг хараад баярлаж, хайрлаж, хүндэлж байна. Үүнээс илүү аз жаргал гэж хаана байх вэ.

-Та хэд хүртлээ тоглох вэ?

-Би клубтээ нэг жилийн гэрээтэй. Дараа нь амжилтаасаа хамааран жил тоглох боломж бий. Харин 2012 онд АНУ-д гарч, тэнд чухам хэдийд зодог тайлахаа шийдэх болно.

-Яагаад АНУ-ыг сонгосон юм бэ?

-Тэндхийн хөлбөмбөгийн ертөнц надад таалагдсан. Долоо хоногийн өмнө гэр бүлийн хамт Нью-Йорк болон Орландод очтол намайг танихгүй хүн байхгүй байсан. Хожмын нэгэн өдөр дасгалжуулагч болох сонирхолтой тул ажиллаж амьдрахад сайхан газар мэт санагдсан шүү.

-Ид үеэ өнгөрөөсөн Испанийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байна уу?

-“Ла лиг” бол үзүүштэй тэмцээн. Үүнийг “Реал”, “Барса” клубийн ширүүн тэмцэл чимж байна. Саяны “Эль Класико”-д хуучин баг маань 0:5-аар ялагдахад би сэтгэлээр их унасан. Уг нь ялна гэдэгт итгэж, олуулаа баяр хөөртэй үзсэн юм. Гэхдээ дараа нь “Барса” хавьгүй илүү тоглож байна гэдэгтэй эвлэрсэн. Мадридад болох тоглолтод дахин ингэж илүүрхэж чадах эсэхийг хармаар байна.

-Зүүн жигүүрт тань шиг тоглох хүн “Реал”-д олдохгүй байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Асар их мөнгө төлж, үнэтэй тоглогчдыг хэн ч цуглуулж чадна. Гэхдээ сайн баг бүрдүүлэхэд их хэцүү. Цагтаа Лорензо Санс, Флорентино Перес нар агуу баг бүрдүүлж байсан. Миний оронд “Мадрид”-д очсон Марсело залуу, туршлага бага. Цаашид сайжирна гэдэгт би итгэлтэй байна. Би Испанид байхдаа шүүмжлүүлж байсан ч үүнээс суралцдаг байлаа.

-Одоогийн дасгалжуулагч Моуриньог та хэр сайн мэдэх вэ. “Реал”-д тохирох хүн мөн үү?

-Мэдэлгүй яах вэ, олон тэмцээний үеэр таарч байсан. Өөрийн гэсэн тоглолтын хэв маягтай, авьяастай, гайхамшигтай хүн. Шилдэг байна гэдэг нэг талаар хэцүү шүү дээ. “Реал” хөгжил дэвшлийн шатандаа явна гэж тэр хэлсэнтэй би санал нэг байна. Шинэ тоглогч олон байгаа учир гар нийлж, баг болж амжаагүй гэсэн үг. Харин “Барса”-гийнхан бол олон жил хамт тоглосон хүмүүс.

-Кака яагаад “Реал”-д өөрийгөө харуулж чадахгүй байна?


-Ноцтой гэмтэл гэдэг хүний далд ухамсарт хүртэл нөлөөлж, амжилтыг бууруулах уршигтай байдаг юм. Гэхдээ урьдын Кака эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Испанид дахин очих уу?

-Хэзээ нэг цагт “Реал” юм уу, Испанийн өөр нэг клубыг дасгалжуулна гэсэн мөрөөдөл бий. Флорентино бид хоёр сайн харилцаатай тул намайг өөрөө ч урьж магадгүй юм.

-Испанийг эргэн санах сэтгэл тань нөлөөлж байна уу?

-Тийм ээ. Би одоо хүртэл “Реал”-д үлдэх боломж байж дээ гэж бодсоор байна.

-Та 2011 оноос юу хүсч байна?

-Эрүүл мэнд, мөнгө, гэр бүлийн аз жаргал. Дахиад хүүхэд хэрэггүй, найм байхад болно. Роналдо дөрвөн хүүхэдтэй болоод үрийн сувгаа боолгосон гэх яриа байгаа. Гэхдээ би тэгэхгүй.

sportnews.mn
Last edited by Denis_Law on Wed Jan 12, 2011 9:59 pm, edited 1 time in total.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Wed Jan 12, 2011 9:51 pm

Жинхэнэ шаампрын гарчигтай наасан. Тэгээч яг баталсан яриа бол байхгүй байгаа юм биш үү? Боолгох талаар бодож байгаа гэсэн яриа л байсаншүүдээ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Wed Jan 12, 2011 10:01 pm

Надад уурлаад байгаамуу ккк...Копи паст хийсэн харин гарчигны талаар бодох хэрэгтэй байж...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Wed Jan 12, 2011 11:10 pm

Denis_Law wrote:Надад уурлаад байгаамуу ккк...Копи паст хийсэн харин гарчигны талаар бодох хэрэгтэй байж...


:???:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests