LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Шаазгай » Fri Jan 07, 2011 3:54 pm

Saiza wrote:Бас Уолтан зодог тайлах ухааны юм болж бгаа гэхийн.. Аав нь юу ч гсэн юмб дээ.. хэл хүрэхгүйн..

Угаасаа чаддаг ч биш дээ. Зодог тайлсан нь дээр. Энэ улирал дуусаад Фил өвгөнтэйгөө хамт хадан гэртээ очих нь дээ...
Шаазгай
 

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby kb_Anny24 » Fri Jan 07, 2011 3:59 pm

Image
Нэг ийм зураг байна.


Билл Волтон хүүдээ Байнгын гэмтэл бэртэлтэй тоглоод дэмий, зодог тайл гэсэн. Харин Люк тийм бодолгүй байгаа гэдгээ хэлсэн байна.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Fri Jan 07, 2011 4:07 pm

Манай хүн үсрээгүй л байан л даа... Тэрнээс биш ч... энэ аягүй бол довтолгооны алдаа байсан даа хаха... за за бид нар хааяа тэгж байгаад шал дэмий юм ярих юмаа...хаха
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Шаазгай » Fri Jan 07, 2011 4:10 pm

Жинобилид блокдуулаад ичсэндээ нүүрэндээ нүүр лүү нь гараа савдаг хүүхний зураг байна уу?
Шаазгай
 

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Fri Jan 07, 2011 4:12 pm

энэ мангар сонин зураг бна аа.. Тэр цаана шүүгч нь яагаад бган? бас тэр Боуэн юу хараад бган гээл.. шаал өөр юм бодцон зогсож бна шт
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby GUZ » Fri Jan 07, 2011 4:13 pm

кобе бол энэ цаг үеийн сагсны гайхамшиг агуу домог агуу тоглогч агуу шүүтэр, тэр жорданы бүтээсэн хүн төрлөхтөнд сагсны гайхамшиг мэдрүүлэх ажлыг үргэлжлүүлж байгаа хүн
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Fri Jan 07, 2011 4:16 pm

Шаазгай wrote:Жинобилид блокдуулаад ичсэндээ нүүрэндээ нүүр лүү нь гараа савдаг хүүхний зураг байна уу?


энэ чинь харин юу билээ... Чи нэг олооч хө....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Наагий » Fri Jan 07, 2011 4:18 pm

МЖ ч агуу домог Кб ч бас агуу домог. одоо тоглож байгаа болxоор домог гэxгүй л байx.. угаасаа домог болно.. та нартай та наргүй нэрээ НБА-д үлдээчиxсэн хүн.. ГУЗ гоё хэллээ!!

шаазгай нтэр одоо юу юм бэ зүгээр алиалж чадаxгүй байгаа юм бишүү.. зүгээр дуугай ОВЭН ОВЭН гээд явж байлдаа чи!! **н** **н** юм яариад асуугаад байx юм.. яагаад лэкэрсийг дэмжиж болохгүй юм?? чи ОВЭНГ яагаад дэмждэг болсийн? сайн болxоор нь биздээ? бид нар бас лэкэрсийг КБийг сайн болxоор нь.. одоо ойлгов уу??
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Шаазгай » Fri Jan 07, 2011 4:42 pm

2006 онд байхаа эцсийн мөчид Жинобили блок хийж билээ. Тэгсэн нөгөө хүүхэн нь гараа саваад Жиног цохиж энэ тэр.
зураг олддоггүй ээ хэхэ

Тэр Нагаарчин ч гэнэ үү хэн ч гэнэ үү нөхөр одоо юу яриад унав аа? Бүгд Кобигийн фэнүүд үү? Шакын ид үеэс эхлээд ЛАЛруудыг дэмжсэн фэн байна уу энэ форумд?
Шаазгай
 

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Fri Jan 07, 2011 4:53 pm

Одом өчигдрийн бэлтэгд оролцоогүй юм байна. Тэрээр эмчлүүлсэн нь дээр гэж үзжээ. Гараа толгойн дээгүүрээ өргөхөд л өвдөөд буцаад буулгачихаад байгаа гэнэ. Тэрээр Би баруун гараараа тоглох ёстой болж байна. Тэгэх юм бол жинхэнэ галзуу тоглолт үзүүлнэ дээ хэмээн хошигножээ. Одом эрүүл байхдаа хүртэл баруун гараараа бараг л бөмбөгт хүрдэгггүй сагс үздэг хүмүүс мэдэх байх. Тэрээр цааш нь Би яаж хурдхан шиг зүгээр болох вэ гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ би тоглоод үзнэ гэж бодож байгаа. Миний мөр яг л шагайгаа булгалсан юм шиг өвдөж байна. гэж. Түүний мөр нь одоогоор хавдаагүй байгаа гэнэ. Харин мэдээ алдчихсан маш их өвдөж байгаа аж. Дараагийн тоглолт хүртэл эрчимтэй эмчилгээ хийлгэх бөгөөд тэр тоглолтод оролцоно гэдэгт найдаж байгаа юм байна. Одоо харин хүлээх л үлдлээ.
Фил Би түүнийг тоглож болно гэж бодож байна. Гэмтэл нь түүний идэвхитэй тоглолтод нэг их нөлөөлөхгүй байх. Харин шидэлтэд нь нөлөөлнө. Учир нь Одом довтлохдоо гараа урагш нэлээн сунгаж байгаад шиддэг. Мэдээж ингэхэд гар нь өвдөх байх. Тэрээр багийнхаа хожигдсон тоглолтуудад санаа зовохгүй байгаа гэнэ. Фил Энэ тоглоомонд баг аугаа эсхүл муу харагдах нь хожигдох эсхүл хожихоос хамаардаг. Учир нь манай баг эргэн ирэлт хийхийн тулд одоо болтол маш олон шилжилт хөдөлгөөнүүд хийсээр байна
Өнгөрсөн тоглолтод Газоль, Фишер нар техник авсан бол Коби сүүлийн 6 тоглолтын 5-т нь техник авсан. Үүнд Фил нэлээд дурамжхан байгаа гэнэ. Тэрээр Энэ нь спортын дүрмийг баримтлах тал дээр бидний хийхийг хүссэн зүйлсийн нэг хэсэг гэж би бодохгүй байна. Бид өөрсдийн зан араншингаа зохих хэмжээнд нь барьж байх ёстой гэжээ.
Фишер ЛА-ийн спортын зөвлөлөөс 2010 оны шилдэг тамирчин цолыг авах гэж байгаа. Энэ шагналыг тухайн календарийн жилийн шилдэг тамирчиндаа орон нутгаас нь өгдөг бөгөөд 2 сарын 24-нд гардуулах юм байна.
Маргаашийн тоглолтын үеэр Мбенга-д аваргын бөгжийг нь зүүлгэх аж.
Фил 2 рүүкийгээ улирлын зарим үед хөгжлийн лигт тоглуулж байхаар болжээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Fri Jan 07, 2011 4:54 pm

Шаазгайтай ч юу яриxав дээ...
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Fri Jan 07, 2011 4:56 pm

Шаазгай wrote:2006 онд байхаа эцсийн мөчид Жинобили блок хийж билээ. Тэгсэн нөгөө хүүхэн нь гараа саваад Жиног цохиж энэ тэр.
зураг олддоггүй ээ хэхэ

Хаа сайгүй л байдаг ш дээ. Дараа нь Яаричийг бас гусаад хаясан. Бас хэнийг ч билээ гусаад л хаясан. Яадийн гай л байна. Мууг нь яръя гэвэл хэний ч мууг ярьж болно л доо. Тэгж байхаар зүгээр сайхан мэдээлэлээ солилцоцгооё.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Chin-T-Mac » Fri Jan 07, 2011 6:21 pm

надад ингэж харагдаад байгаамдаа... одоогоор Жорданд хамгийн дөхсөн нь Коби болохоор тэгж байгаа байх магадгүй бас нэг байрлалд тоглодог болохоор харьцуулдаг байх үр дүн бол тодорхойч гэсэн бас аргагүй л дээ харьцуулахгүй бол уйтгартай шд энэ спортын ертөнц...

бас нэг зүйл байна өөр байрлал ярих юм бол Данкан бол бараг аваад залнадаа кобигоо бол... шагнал энэ тэр аварга Карийр энэ тэр бол бас мунагшдээ цаад чинь... уран гоё тоглолттой биш болохоор тэгж шуугаалаад байдаггүй байх гэхдээ сагс сонирхогчид бол Данканг хүлээн зөвшөөрдөг...

ирээдүйд Коби бол мэдээж түүхэнд дурсагдан үлдэнэ одоо бол бидэнд бүр л ойр байна... хортой шартай хөдөлмөрч хөгширсөн гэсэн бас л дайчин... хүссэндээ хүрч чадсан...

олон жил өнгөрөөд тоглолтыг нь бичлэгээс цааснаас хардаг цаг ирэх үед... Либроноос дээр гарч чадах нь уу гэдэг байна... Агуу сайхан тоглогчид зөндөөл байсан байдаг байх ч болно тэндийг ганц хооронд нь харьцуулах баттай том факт бол хэдэн аварга авсан бас хэдэн Финал болон улиралын МВП авсанаар нь ялгаж харьцуулах нь зүйтэйд тооцогдож байгаа... Одоо ягаад Либроныг ярихгүй байна гэхээр тэрэнд аварга л байхгүй... харин тэрний шуугайнтайхан Мяамиг зорисон нь энэ улиралд муу хэлэгдэж байгаа ч Либронд энэ багтайгаа Карийр дуустал аварга авах бүрэн дүүрэн боломж байгаа гэдэгтэй хэнч маргахгүй... Түүний стат буурсан ч тэр 2 сперстарын хажууг гялалзаж чадаж л байна... Магадгүй тэр Финал МВП Улиралын МВП авах магадлал ч айхтар буураагүй хэвээр байгаа... тэрээр хар залуугаараа 2 улиралын МВП авцан байна... Кобид нэг... би ягаад энийг яриад байна гэхээр дээр хүмүүс Кобиг Жорданы залгамж гэж байсан харин олон жилийн дараа Кобигийн нэр Либроны нэрний ард бүдгэрч ч мэднэ гэдгийг л хэлэх гэсийм... Либрон бараг зөв сонголтоо ч хийцэн байж магадгүй тэрэнд үнэхээр Сүпэр найдрвартай хамтрагч хэрэгтэй байсан... ямар ч агуу тоглогч аваргуудад ийм хамтрагч нар байсан... Кавс сайн бүрэлдэхүүнтэй байсан ч яг тэдэнд байгаашиг сайн хамтрагч байгаагүйшүүдээ... авчирч ч чадахгүй жижиг хотын баг... тэгээд л Либрон өөрөө тэр хамтрагч дээрээ асар их эрсдэл үүрээд очсон харин одоогоор байдал тийм дордсон харагдахгүй л байна... миний хувьд Олоон жилийн дараа Кобигоос илүү Либрон гэх вийдээ гэсэн бодол байна... Одоохондоо бол Коби байгаа ярьхыг үгүйсгэхгүй... би ер нь юу ч үгүйсгэхгээгүй шүү... олон фентэй баг дайраад байв...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby 1220 » Fri Jan 07, 2011 7:22 pm

hosko wrote:
Шаазгай wrote:Жинобилид блокдуулаад ичсэндээ нүүрэндээ нүүр лүү нь гараа савдаг хүүхний зураг байна уу?


энэ чинь харин юу билээ... Чи нэг олооч хө....

бас Майк Миллерийг савдаг
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby 1220 » Fri Jan 07, 2011 7:25 pm

Ярыч бил үү Миллэр бил үү хэнийг нь хуслаа. 2 ойрхон л хуссын. Нэг нь найдвартай Ману
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Fri Jan 07, 2011 7:38 pm

1220 wrote:Ярыч бил үү Миллэр бил үү хэнийг нь хуслаа. 2 ойрхон л хуссын. Нэг нь найдвартай Ману

Ярич Ярич. Лиматай болзоод эхлэхээр нь яасан дажгүй хүүхэнтэй болздог долир вээ гээд гарынхаа үзүүрээр шүргэчихсэн юм :ногоон:
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Fri Jan 07, 2011 7:45 pm

Chin-T-Mac wrote:одоогоор Жорданд хамгийн дөхсөн нь Коби болохоор тэгж байгаа байх магадгүй бас нэг байрлалд тоглодог болохоор харьцуулдаг байх үр дүн бол тодорхойч гэсэн бас аргагүй л дээ харьцуулахгүй бол уйтгартай шд энэ спортын ертөнц...

Санал нэг байна. Бас дараа нь МЖ-г Кобитой биш Лебронтой харьцуулж ч мэднэ гэдэгтэй үнэндээ нэг их маргахгүй,, бас тэрүүхэндээ битгий тэгээсэй гэж бодож л байна :D Леброн угаасаа хамаг рекордыг нь эвдээд явж байгаа эвдэх ч байх. Гэхдээ Леброн бас олон аварга аваад илүү амжилт гаргаа ч үү үгүй ч үү харж л байя. Ер нь бол яасан ч байсан одоо Кобигоо үзээд гайхаад бишрээд шүтээд явж байгаа нь л надад сайхан юм даа. Дээр нь хэрүүл хийгээгүй үзэл, саналаа л хуваалцаж байхад чинь юу гэж учир зүггүй дайраад байхав дээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby ider » Fri Jan 07, 2011 8:05 pm

hosko wrote:
Шаазгай wrote:Жинобилид блокдуулаад ичсэндээ нүүрэндээ нүүр лүү нь гараа савдаг хүүхний зураг байна уу?


энэ чинь харин юу билээ... Чи нэг олооч хө....


http://www.youtube.com/watch?v=rwCWLIJh0IM
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Fri Jan 07, 2011 8:29 pm

Хөлбөмбөг дээр үнэн худлаа нь мэдэгдэхгүй баахан солилцооны таамаг яваад л хүн болгон бодлоо нэмэрлэдгийг бодвол сагсан дээр энэ нь бага байдаг шиг санагддаг. Энэ удаа манайд ирж болзошгүй гэсэн 10 тоглогчийн тухай руморс буюу дам яриаг хүргэе. 2011 оны 1 сарын 04-ны байдлаар болно.

НБА-ИЙН СОЛИЛЦООНЫ ТААМАГ: ЛЭЙКЕРСИЙГ АЙДСААС НЬ САЛГАХЫН ТУЛД АВЧРАХ 10 ТОГЛОГЧ

НБА-ийн баг бүрийн л эргэн тойронд солилцооны тухай яригдаж байна. Лэйкерст ч ялгаагүй бүрэлдэхүүний асуудал байгаа гэхэд болно. Асуудалд ороод байгаа багт шинэ тоглогч авчрах нь магадгүй асуудлаас гарах цаашлаад аваргын замдаа эргэн ороход хүргэж болох юм. Магадгүй солилцооны зах дээрээс хамгийн боломжтой тоглогчийг авч чадахгүй байж болно. Энэ нь үргэлж бүтээд байдаг зүйл биш. Хэрвээ тоглогч авчирвал тэр нь тэдний гурвалжин довтолгоонд тохирсон л тоглогч байх болно. Хэрвээ солилцооны зах дээр байгаа тоглогчдоос Лэйкерс авахаар болвол хэн тэднийг одоогийн асуудлаас салгаж чадах вэ?

1. Т-Мак
Image
Тиймээ Т-Мак хуучных шигээ сайн биш болсон, гэхдээ тэрээр одоо хүртэл тоглосоор л байна. Эцэст нь тэр трипл-дабль хийхэд ганцхан самбар л дутсан. Т-Мак өөрийн атлетик байдал болон оноо түүх гайхалтай чадвараа алдсан. Гэхдээ тэрээр одоо болтол багт өөрийн хувь нэмрээ оруулж чадна. Тэрээр Кобитой хосолвол өөрийн гол мөрөөдлөө биелүүлж болох юм. Тэд тэр дороо л лигт айдас төрүүлэхээр хослол болох болно. Т-Мак өөрийн үндсэн тоглолтоо алдсан. Гэхдээ тэрээр одоо ч гэсэн сайн шидэгч төдийгүй талбайг харах чадвар нь гайхалтай хэвээр л байгаа. Тэр Фил Жэксоны гурвалжин довтолгоонд яг зохицох тоглогч.

2. Ж.Кроуфорд
Image
Ж.Кроуфорд өөрийн гайхалтай ур чадвараараа шилдэг оноо түүгч хэвээрээ л байна. Хэрвээ Лэйкерсийн нөөц хамгийн шилдэг нь биш гэх юм бол тэр ирсэн даруйдаа л хамгийн шилдэг нь болгох болно. Тэр Коби болон Газоль нарын оноо авах дарамтыг хөнгөвчлөнө. Түүний байгалаас заяасан чадвар нь Филийн системд яг тохирно. Ж.Кроуфорд холбон тоглогчийн байрлал дахь сул талыг нөхсөнөөр Лэйкерс довтолгоондоо илүү үр дүнтэй, илүү хүчирхэг болно.

3. Борис Диау
Image
Борис Диау гурвалжин довтолгоонд захиалсан юм шиг тохирдог тоглогч байсан. Түүний талбайг мэдрэх болон найруулах авьяа довтлогчид дундаа л шилдэгт орно. Тэрээр багийн урд хэсгийг илүү найдвартай болгохоос гадна сэлгээний төгс тоглогч байх болно. Борис хүчний довтлогчийн байрлалд ч жигд тоглож чадах бөгөөд Газолийг амраахад хэрэг болно.

4. Жералд Воллес
Image
Магадгүй тэр багт их эрч хүч авчрах эсхүл довтолгоог эхлүүлэх хэмжээний байж чадахгүй байж болно. Гэхдээ түүний хамгаалалт болон юу хийх гэж байгаа нь мэдэгддэггүй байдал зэрэг нь багт эерэг зүйлийг авчирна. Ж.Воллес зогсдоггүй хөдөлгүүртэй мөн өрсөлдөгчдийнхөө эсрэг цуцалтгүй тоглодог. Тэр багт атлетик байдал болон оноо авчрах төдийгүй тэрээр лигт хамгийн их самбар авдаг жижиг довтлогчдын нэг билээ.

5. Андре Миллер
Image
Дерек Фишер багтаа чухал үүрэгтэй тоглодог. Гэвч түүний ур чавдар хөгшрөхийн хэрээр муудаж байгаа. Стив Блэйкийн хувьд хурдан довтолгоогоор оноо авах чадвартай. Харин Андре Миллер энэ хоёрыг хоёуланг нь илүү сайжруулж чадна. Түүний нас явж байгаа ч тэр тоглолт өнжих нь ховор. Түүний энэ байдал нь яг одоо багт дутагдаж байгаа зүйлийг бий болгоход тусалж чадна. Миллерийн муу шидэлт нь бага зэрэг асуудал авчирч болох ч түүний тоглолтыг найруулах чадвар болон нягт хамгаалалт нь багт хэрэг болно.

6. Хосе Калдерон
Image
Х.Калдероны идеал нь яг л Лэйкерст тохирох юм шиг санагддаг. Түүний хамгаалалт тохирохоор биш байж магадгүй л юм. Гэхдээ түүний чадвар гараанд байнга тоглоход хангалттай. Тэр яаралтай сайжруулах хэрэгтэй байгаа гарааны бүрэлдэхүүнийг бий болгож чадна. Калдерон гурваас энэ улиралд 44.8%-тай довтолж байгаа. Тэр Кобигийн ачааллыг багасгахад нэлээн их тус болох болно. Дээр нь түүний Газольтой дотно байдаг тал нь асуудлыг илүү дөхөмтэй бас багийг эрч хүчтэй болгож чадна.

7. Стефен Жэксон
Image
С.Жэксон магадгүй бага зэрэг гай болж мэдэх юм. Гэхдээ тэрээр одоог хүртэл хангалттай сайн түвшинд тоглосоор байгаа. Хэрвээ Коби болон Лэйкерс Р.Артест энэ хоёрыг хазаарлаж чадвал асуудал байхгүй. Жэксон жижиг довтлогчийн байрлалаас оноог их авчрах чадвартай. Түүний 3 онооны шидэлт багт нэлээн чухал байх болно. Тэр сайн хамгаалан тоглогч хэвээрээ байгаа хэрвээ Кобитой хосолвол нэлээн халуухан хамгаалалтын хослолыг бий болгож чадна. Жэксон мөн довтолгоог найруулж чадахаас гадна гурвалжин довтолгоонд ч сайн зохицож чадна.

8. Маркус Кэмби
Image
М.Кэмби Лэйкерсийн урд шугамыг нэлээд хүчирхэгжүүлнэ. Тэрээр хэрэгцээтэй үед оноо авч чадна. Мөн хамгаалалтыг сайжруулна. Түүний өндөр болоод хурдан шаламгай байдал нь маш олон байрлал дахь тоглогчидтой таарч тоглох боломжийг олгодог. Мөн тэрээр гурвалжин довтолгоонд ашиглаж болохоор талбайг харах чадвартай тоглогч билээ.

9. Кармело Антони
Image
Кармелог Лэйкерст авчирвал лигийн шилдэг 2 клатч скорер нэг багт тоглох болно. Кармело багт байх нь Кобид хангалттай амрах хугацааг олгоно. Кармело магадгүй тийм ч сайн хамгаалан тоглогч биш байж болно. Гэхдээ тэр самбарт сайн тоглодог төдийгүй бүх анхаарлаа довтолгоондоо төвлөрүүлж багийнхандаа амьдралыг их л амархан болгож өгдөг.

10. Андре Игуодала
Image
Андре Игуодала Лэйкерст гайхалтай нэмэлт хүч болно. Тэр Кобигийн Скотти Пиппен байж чадна. Эхний чухал зүйл нь
түүний хамгаалалт түүнийг жижиг довтлогчоор гарааны тавд баттай багтаана. Хоёрдугаарт, түүний плэймэкер шиг идеал, чадвар нь гурвалжин довтолгоонд яг тохирно. Хэлүүлэлтгүйгээр тэр оноо авч мэдээж чадна. Талхны үйртэсний мөр, GPS-тэй ч тороо олж чаддаггүй Р.Артест шиг биш.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Fri Jan 07, 2011 8:30 pm


http://www.youtube.com/watch?v=F4AM5UGjQDA&NR=1


Энэ баримт нь байна даа нөхрийн... Батиэрийг өвдөглөдөг л тиймэрхүү юм даа... Бусад нь ч одоо байх л юм даа тамирчин хүнд...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Гансүх » Fri Jan 07, 2011 9:07 pm

хэдэн жилийн өмнө NBA talk-р МЖ ах Коби 2г харьцуулаад бараг тэнцүүлснийг хараад инээд хүрж байсан шүү...Коби илүү багийн тоглолт сайтай ч энэ тэр гээл...МЖ ах чинь 25 8 8 хийж байсан 3хан тоглогчын нэг биз дээ...танай бүрэлдээхүүн уул нь хангалттай сайн ш дээ ахиад хэн нэгнийг авчирч байж аварга авах уу...Газол улирлын эхэнд бараг MVP-д яригдах гээд байсан чинь одоо яачаа вэ...саяны хэдэн хожигдол бол шууд Газолын муу тоглолттой холбоотой л харагдсан...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Наагий » Fri Jan 07, 2011 9:42 pm

шаазгай бол юу ч мэддэггүй хүүxэд шдээ.. чамайг бол форум даяараа мэднээ xөө..

анx дээгий гэж орж ирдэг байл уу?? гарын үсэг нь ТУПАК амьд шүү ХҮМҮҮсээ нтэр гэчиxсэн.. хэхэ бодоxоор инээд хүрч байна
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Fri Jan 07, 2011 10:00 pm

Мэргэн :eek: гоё гоё мэдээ оруулж байна. Харин шаазгай мэтийн юмнуудад хэлэхэд энэ чиний цаг нөхцөөдөг газар биш шүү :grin: ... Гэснээс маргааш зөгийнүүдийг хүлээж авна... ДиЖэй маань ирж бөгжөө авах нь... Мөн Коби маргаашийн тоглолтонд 16 оноо авбал алдарт Оскар Робертсоны дээр гарахнээ...Тоглолт ССТВ 5 болон Боловсрол сувгаар гарах цагтаа гарна. :ногоон:
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby crusader » Fri Jan 07, 2011 11:56 pm

1220 wrote:Одоо болио хэдий болтол МЖ КБ хоёрыг харьцуулж маргалдах гээд байгаан. МЖ бол агуу домог, агуу ялан дийлэгч бол КБ бол агуу шүүтер гэдгээрээ хожим хойно дурсагдах л байх гэж бодож байна.

сая өнгөрсөн хоёр жил дараалж аварга авахаасаа өмнө яг тэгж дурсагдахаар байсан. Шак, Фил хоёрын завсар 3 аварга авчихсан азтай гар гээл... Харин одоо бол зүгээр ч нэг агуу шүүтэр гэж дурсагдахгүй. Учир нь багаа ахалж хоёр удаа аварга авчихлаа, тэгэхээр яалт ч гүй коби агуу тоглогчийн зиндаанд л яригдана. Хоёр дараалж аварга авсных нь дараа би лав хувьдаа кобиг худлаа гар биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. баталгаа нь тэрнээс хойш кобиг муулсан юм бичээгүй нтр :ногоон: гэхдээ лал бол духлаа шүү үнэн уур хүргэмээр баг бүр яагаад ч юм....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Fri Jan 07, 2011 11:58 pm

хахахаха... НБА д надаа лав хогийн баг бхгүй. Бвал тэр нь Морин цэрэгнүүд л бх.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests