Хөлбөмбөг дээр үнэн худлаа нь мэдэгдэхгүй баахан солилцооны таамаг яваад л хүн болгон бодлоо нэмэрлэдгийг бодвол сагсан дээр энэ нь бага байдаг шиг санагддаг. Энэ удаа манайд ирж болзошгүй гэсэн 10 тоглогчийн тухай руморс буюу дам яриаг хүргэе. 2011 оны 1 сарын 04-ны байдлаар болно.
НБА-ИЙН СОЛИЛЦООНЫ ТААМАГ: ЛЭЙКЕРСИЙГ АЙДСААС НЬ САЛГАХЫН ТУЛД АВЧРАХ 10 ТОГЛОГЧНБА-ийн баг бүрийн л эргэн тойронд солилцооны тухай яригдаж байна. Лэйкерст ч ялгаагүй бүрэлдэхүүний асуудал байгаа гэхэд болно. Асуудалд ороод байгаа багт шинэ тоглогч авчрах нь магадгүй асуудлаас гарах цаашлаад аваргын замдаа эргэн ороход хүргэж болох юм. Магадгүй солилцооны зах дээрээс хамгийн боломжтой тоглогчийг авч чадахгүй байж болно. Энэ нь үргэлж бүтээд байдаг зүйл биш. Хэрвээ тоглогч авчирвал тэр нь тэдний гурвалжин довтолгоонд тохирсон л тоглогч байх болно. Хэрвээ солилцооны зах дээр байгаа тоглогчдоос Лэйкерс авахаар болвол хэн тэднийг одоогийн асуудлаас салгаж чадах вэ?
1. Т-МакТиймээ Т-Мак хуучных шигээ сайн биш болсон, гэхдээ тэрээр одоо хүртэл тоглосоор л байна. Эцэст нь тэр трипл-дабль хийхэд ганцхан самбар л дутсан. Т-Мак өөрийн атлетик байдал болон оноо түүх гайхалтай чадвараа алдсан. Гэхдээ тэрээр одоо болтол багт өөрийн хувь нэмрээ оруулж чадна. Тэрээр Кобитой хосолвол өөрийн гол мөрөөдлөө биелүүлж болох юм. Тэд тэр дороо л лигт айдас төрүүлэхээр хослол болох болно. Т-Мак өөрийн үндсэн тоглолтоо алдсан. Гэхдээ тэрээр одоо ч гэсэн сайн шидэгч төдийгүй талбайг харах чадвар нь гайхалтай хэвээр л байгаа. Тэр Фил Жэксоны гурвалжин довтолгоонд яг зохицох тоглогч.
2. Ж.КроуфордЖ.Кроуфорд өөрийн гайхалтай ур чадвараараа шилдэг оноо түүгч хэвээрээ л байна. Хэрвээ Лэйкерсийн нөөц хамгийн шилдэг нь биш гэх юм бол тэр ирсэн даруйдаа л хамгийн шилдэг нь болгох болно. Тэр Коби болон Газоль нарын оноо авах дарамтыг хөнгөвчлөнө. Түүний байгалаас заяасан чадвар нь Филийн системд яг тохирно. Ж.Кроуфорд холбон тоглогчийн байрлал дахь сул талыг нөхсөнөөр Лэйкерс довтолгоондоо илүү үр дүнтэй, илүү хүчирхэг болно.
3. Борис ДиауБорис Диау гурвалжин довтолгоонд захиалсан юм шиг тохирдог тоглогч байсан. Түүний талбайг мэдрэх болон найруулах авьяа довтлогчид дундаа л шилдэгт орно. Тэрээр багийн урд хэсгийг илүү найдвартай болгохоос гадна сэлгээний төгс тоглогч байх болно. Борис хүчний довтлогчийн байрлалд ч жигд тоглож чадах бөгөөд Газолийг амраахад хэрэг болно.
4. Жералд ВоллесМагадгүй тэр багт их эрч хүч авчрах эсхүл довтолгоог эхлүүлэх хэмжээний байж чадахгүй байж болно. Гэхдээ түүний хамгаалалт болон юу хийх гэж байгаа нь мэдэгддэггүй байдал зэрэг нь багт эерэг зүйлийг авчирна. Ж.Воллес зогсдоггүй хөдөлгүүртэй мөн өрсөлдөгчдийнхөө эсрэг цуцалтгүй тоглодог. Тэр багт атлетик байдал болон оноо авчрах төдийгүй тэрээр лигт хамгийн их самбар авдаг жижиг довтлогчдын нэг билээ.
5. Андре Миллер Дерек Фишер багтаа чухал үүрэгтэй тоглодог. Гэвч түүний ур чавдар хөгшрөхийн хэрээр муудаж байгаа. Стив Блэйкийн хувьд хурдан довтолгоогоор оноо авах чадвартай. Харин Андре Миллер энэ хоёрыг хоёуланг нь илүү сайжруулж чадна. Түүний нас явж байгаа ч тэр тоглолт өнжих нь ховор. Түүний энэ байдал нь яг одоо багт дутагдаж байгаа зүйлийг бий болгоход тусалж чадна. Миллерийн муу шидэлт нь бага зэрэг асуудал авчирч болох ч түүний тоглолтыг найруулах чадвар болон нягт хамгаалалт нь багт хэрэг болно.
6. Хосе КалдеронХ.Калдероны идеал нь яг л Лэйкерст тохирох юм шиг санагддаг. Түүний хамгаалалт тохирохоор биш байж магадгүй л юм. Гэхдээ түүний чадвар гараанд байнга тоглоход хангалттай. Тэр яаралтай сайжруулах хэрэгтэй байгаа гарааны бүрэлдэхүүнийг бий болгож чадна. Калдерон гурваас энэ улиралд 44.8%-тай довтолж байгаа. Тэр Кобигийн ачааллыг багасгахад нэлээн их тус болох болно. Дээр нь түүний Газольтой дотно байдаг тал нь асуудлыг илүү дөхөмтэй бас багийг эрч хүчтэй болгож чадна.
7. Стефен ЖэксонС.Жэксон магадгүй бага зэрэг гай болж мэдэх юм. Гэхдээ тэрээр одоог хүртэл хангалттай сайн түвшинд тоглосоор байгаа. Хэрвээ Коби болон Лэйкерс Р.Артест энэ хоёрыг хазаарлаж чадвал асуудал байхгүй. Жэксон жижиг довтлогчийн байрлалаас оноог их авчрах чадвартай. Түүний 3 онооны шидэлт багт нэлээн чухал байх болно. Тэр сайн хамгаалан тоглогч хэвээрээ байгаа хэрвээ Кобитой хосолвол нэлээн халуухан хамгаалалтын хослолыг бий болгож чадна. Жэксон мөн довтолгоог найруулж чадахаас гадна гурвалжин довтолгоонд ч сайн зохицож чадна.
8. Маркус КэмбиМ.Кэмби Лэйкерсийн урд шугамыг нэлээд хүчирхэгжүүлнэ. Тэрээр хэрэгцээтэй үед оноо авч чадна. Мөн хамгаалалтыг сайжруулна. Түүний өндөр болоод хурдан шаламгай байдал нь маш олон байрлал дахь тоглогчидтой таарч тоглох боломжийг олгодог. Мөн тэрээр гурвалжин довтолгоонд ашиглаж болохоор талбайг харах чадвартай тоглогч билээ.
9. Кармело АнтониКармелог Лэйкерст авчирвал лигийн шилдэг 2 клатч скорер нэг багт тоглох болно. Кармело багт байх нь Кобид хангалттай амрах хугацааг олгоно. Кармело магадгүй тийм ч сайн хамгаалан тоглогч биш байж болно. Гэхдээ тэр самбарт сайн тоглодог төдийгүй бүх анхаарлаа довтолгоондоо төвлөрүүлж багийнхандаа амьдралыг их л амархан болгож өгдөг.
10. Андре ИгуодалаАндре Игуодала Лэйкерст гайхалтай нэмэлт хүч болно. Тэр Кобигийн Скотти Пиппен байж чадна. Эхний чухал зүйл нь
түүний хамгаалалт түүнийг жижиг довтлогчоор гарааны тавд баттай багтаана. Хоёрдугаарт, түүний плэймэкер шиг идеал, чадвар нь гурвалжин довтолгоонд яг тохирно. Хэлүүлэлтгүйгээр тэр оноо авч мэдээж чадна. Талхны үйртэсний мөр, GPS-тэй ч тороо олж чаддаггүй Р.Артест шиг биш.