Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн Кюүшю башё өнөөдөр өндөрлөлөө. Хамгийн шилдэг бөхчүүд барилддаг макүүчи зиндаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар Дурсагдах Далай Даян Дархан Аварга Ж.Мөнхбатын хүү Хакухо Даваажаргал түрүүллээ.
Энэ нь 23 настай Хакухо М.Даваажаргалын дээд зиндааны 9 дэх түрүү нь боллоо. 15 өдрийн дараах байдлаар Хакухогоос гадна мөн манай улсын бөх, Монгол Улсын заан Давааням агсны хүү Ама Бямбадорж 13 даваа, 2 унаатай байсан бөгөөд түрүү бөхийг нэмэлт барилдаанаар тодруулахад ёкозуна ялсан юм.
Гэхдээ нэмэлт барилдаанд өвдөг шороодсон ч 24 настай Ама Д.Бямбадорж мэргэжлийн сумогийн 2 дахь том цол “Озеки”-г хүртэх нь тодорхой боллоо. Мөн тэмцээнд амжилттай барилдсан озекигээс доош цолтой бөхөд олгодог 3 тусгай шагналын нэгийг нь Ама маань хүртлээ.
Гино-шо: Ама (5 дахиа)
Шукун-шо: Аминишики (4 дэх удаагаа )
Канто-шо: Ёшиказе (анх удаагаа)
Харин Токитенкү Хүчитбаатар энэ сарын тэмцээнд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй. Тиймээс энэ оныг 6 тэмцээнд нэг ч удаа 50 хувиа хийж чадаагүй тааруухан амжилттай үдэж байна. Жилд 6 башё болох болсноос хойш ийм анти-амжилт гаргасан 4 дэх бөх рикиши боллоо. Хамгийн сүүлд 2003 онд Таканонами энэхүү муу амжилтыг үзүүлж байжээ.
Монголчуудын амжилт үүгээр зогссонгүй. Жүрё зиндаанд Шотэнро Д.Нямсүрэн тэмцээний эхнээс хошуучилсаар түрүүллээ. Мусаширю нэрээр багагүй хугацаанд барилдаж байсан тэр гэмтэл бэртэл гээд олон зовлон амсч байсан. Энэ удаа тэр 12 давсан амжилтаар түрүүлжээ.
Макүшита зиндааны зүүний 52-оос босч барилдсан Э.Баярбат, жониданы зүүний 49-өөс босч барилдсан Д.Ууганбаатар нар 7 давж ганц ч уналгүй зуун хувийн амжилт үзүүлсэн хэдий ч түрүүлж чадсангүй.
Ингээд энэ оны сүүлийн башёд манай улсын рикиши нар ямар амжилт үзүүлснийг сонирхуулъя.
Нэр Чансаа Монгол нэр Дэвжээ Дүн Дав Унаа
Хакухо YE М.Даваажаргал Миягино *OOOOOOOOOO*OOO 13 2
Асашорюү YW Д.Дагвадорж Такасаго aaaaaaaaaaaaaaa 0 0
Ама SE Д.Бямбадорж Исэгахама OO**OOOOOOOOOOO 13 2
Асасэкирюү M5E Б.Дашням Такасаго **O*OO*****O**O 5 10
Какүрюү M6E М.Ананд Изүцү ***OOOO*O*#aaaa 5 6
Кёкүтэнхо M6W Н.Цэвэгням Ошима OO*O**OOOO*OO*O 10 5
Токитэнкү M9W А.Хүчитбаатар Токицүказэ OOOO***OO*****O 7 8
Коорюү M11W Э.Мөнх-Оргил Ханакаго **OO***O*OOO*** 6 9
Хошихикари J3E Д.Лхагва Хаккаку **O***O****O*OO 5 10
Тамаваши J4W Б.Мөнх-Оргил Катаонами OOOOOOO**OO**O* 10 5
Шотэнро J9W Д.Нямсүрэн Мусашигава O%OOOOOOO*O**OO 12 3
Рюо J10W Э.Санчирболд Миягино *#O*****O***OO* 4 11
Хакуба J12W А.Өнөржаргал Мичиноку OO******OO*OOO* 7 8
Мооконами J13W Г.Базарсад Тацунами O**O*O**O*OOOO* 8 7
Токүсэгава Ms7E Б.Ганболд Кирияма O–*-*-O-O-OO– 5 2
Дайтэншо Ms14E Н.Аюурзана Такашима -O*-*-O-O–O–O 5 2
Дайюубу Ms15W Д.Ундрах Шибатаяама *-O–OO-*–**– 3 4
Кёкүшүхо Ms16E Д.Эрдэнэбаатар Ошима -**-*–**-#-aaa 0 6
Хошихиказе Ms18W Б.Амармэнд Огурума -*O–*-O-O-O-*- 4 3
Широнорю Ms20E Э.Одгэрэл Сакигава -*-*-OO–O-*O– 4 3
Ониараши Ms30E А.Ариунжаргал Асахияма *-O-*-*-O-O–O- 4 3
Дайонами Ms35E Б.Ууганбаяр Тацунами -O-**-O-*-*–O- 3 4
Кагамио Ms40W Б.Нанжид Кагамияма -*-*-*-*O–*–O 2 5
Араваши Ms41W Э.Дөлгөөн Ханакаго *–O*–O-*O–O- 4 3
Сэншо Ms42E Э.Баярбат Шихиде O-O-O-O-O-O-O– 7 0
Хошизакура Ms48E М.Алтангэрэл Хаккаку -OO-O-*–O-*-*- 4 3
Тайка Ms55W С.Шаравнямбуу Шихиде O–*O–O*-O–*- 4 3
Сейро Sd16W А.Өнөболд Шикорояма -*O-*–*-*O—O 3 4
Дэвахикари Sd23E Ө.Цолмон Дэваноуми -**–*-O-*-O–O 3 4
Сакигакэ Sd52E Я.Баттүшиг Ханарэгома -O-*O-O–O-O-O- 6 1
Торанояма Jd1E Г.Бат-Ундрах Исэгахама -O-**-O-*–O*– 3 4
Аратоши Jd28E Ц.Ванчигцэрэн Ирумагава -O*–*-O-*O–O- 4 3
Торугава Jd49E Д.Ууганбаатар Минезаки O–O-OO-O-O-O– 7 0
O:ялсан *:ялагдсан %:барилдалгүй ялсан #:барилдалгүй ялагдсан
-:барилдаан байхгүй a:алгассан
www.sportnews.mn ээс