by Мэргэн » Wed Jan 05, 2011 7:49 pm
Лэйкерс амархан хожил авлаа, гэхдээ дотоод зөрчилдөөнгүйгээр
Асуудалтай байсан Лэйкерсчүүд ээлжит тоглолтоо хийж эцэст нь Детройтийг ялж чадлаа. Бэлтгэл дээр Артетс, Фил Жэксон хоёрын хооронд зөрчилдөөн үүссэний дараа нэг их удалгүй Лэйкерсчүүд таагүй байдлаасаа ангижирч Детройтийг талбай дээрээ 108:83-аар хожсон нь итгэл найдварыг авчирч байна. Коби муу довтолж байсан ч Газоль, Байнум нар сайн байж 13-17 довтлон хамтдаа 34 оноо авсан.
Фил Жэксон, Артест нарын зөрчилдөөний тухай Яху анхлан мэдээлсэн бөгөөд тэр талаарх нарийн ширийн болоод шинэ мэдээллийг хүргэе.
Артест Жэксоноос бэлтгэлийн үеэр багийнхных нь дэргэд өөрийг нь шүүмжлэхээ зогсоох тухай хэлснээс болж 10-аад хоногийн өмнө хэрүүл маргаан болсон. Тэр мягмар гарагийн оройноос тэр хоёрын зөрчил эхэлжээ. Артест Фил Жэксон өөрийг нь хэвлэлийнхэнд шүүмжлэхэд дургүй байж. Тэрээр олны өмнө өөрийг нь шүүмжилж, доог тохуу хийж байхын оронд Жэксон өрөөндөө дуудан ганцааранд нь шүүмжлэлээ хэлэх нь дээр гэж үзсэн юм байна.
Яху дээр тэр хоёрын хооронд нэлээн ширүүн зүйл болсон гэснийг Фил Жэксон үгүйсгэж байгаа юм байна. Тэрээр энгийн л нэг бэлтгэл дээр болдог зүйлээс илүү юм болоогүй гэдгийг онцолжээ. Тэрээр Артест дараа нь багийнхнаасаа болон өөрөөс нь уучлал гуйсан гэдгийг хэлж.
Би бүх л зүйлийг нааштай байлгахын тулд шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн. Дасгалжуулагчтайгаа ярилцах хүртэл ямар нэгэн тайлбар хэлэх нь надад хэцүү байна. Би ямар нэгэн зөрчилдөөн, эсхүл ямар нэгэн сөрөг зүйлийн нэг хэсэг байхыг оролдоогүй. Би ямар нэгэн зөрчлөөс зайлсхийхийг оролдсоор ирсэн. Зөрчилдөөн бол одоо сайн зүйл биш. хэмээн Артест хэлж.
Тоглолтын тухайд гэвэл Лэйкерс гэртээ Детройттой тийм сайн тоглодоггүй. Ойрын жилүүдэд л гэхэд талбай дээрээ 4-4 гэсэн үзүүлэлттэй байсан. Эхний хагаст урьдын л адил харагдаж байсан. Тэд эхний хагасыг 45-42-оор л тэргүүлсэн ч Коби 8, Фишер 7 оноо авсны дараа гурван үеийн эцэст 76-59 болж тасарсан.
Коби эхний 9 шидэлтээ алдсан ч 17 оноо авснаар НБА-ийн бүх үеийн онооны жагсаалтад Вилкинсийг ардаа орхин 10т орж ирсэн. Одоогоор тэрээр 26,671 оноо цуглуулаад байна.
Байнум 8 оноог тохож аван, Бен Воллосийн эсрэг 2 ч оролтоо амжилттай болгосон гэх мэтээр 1 дүгээр үед онцгой сайн харагдаж байлаа.
Лэйкерс Детройтыг эхний хагаст 39 хувьтай л довтлуулсан. Артест 8 оноо авсан бөгөөд эдээгрийн дотор 2 дугаар хагаст 2 бөмбөг таслалт хийн амархан авсан оноонууд багтана. Тэрээр Би дараагийн тоглолтод илүү сайн тоглоход бэлэн байна. гэж.
Тоглолтын өмнө Коби тоглогчиддоо тоглолтоос гадуур болж байгаа янз бүрийн хэрүүл маргаан, зөрчилдөөнд анхаарлаа хандуулалгүйгээр сайн тогло хэмээн хэлсэн байна. Тэрээр
Хүн бүр та нарын тухай хэрхэн ярьж байгааг сонс. Үүнийг анхааралдаа ав. Энэ бол ЛА. Энэ газар бидэнд дараалсан аварга цолуудыг авчирдаг. Та нар үүнийг анхаарах ёстой, та нар үүнийг өөрсдөдөө хамааруулж үзэх ёстой, та нар үүнийг өөрсдийгөө мотивацлахад, эрч хүчээ болгоход ашиглах ёстой. Учир нь эдгээр зүйлс нь энд цугласан байгаа хүмүүсийн ихэнхийн нь хувьд хамаатай асуудал юм.