by Realist » Thu Jan 06, 2011 12:42 am
Пепе Рейна: Премьер лиг бол хоёр морины уралдаан биш
Английн "Ливерпуль"-ийн хаалгач, испани залуу Пепе Рейна өнгөрсөн 2010 онд өөрт нь тохиолдсон үйл явдлуудын тухай өгүүлсэн номоо худалдаанд гаргажээ. Хэдийгээр тэр Испанийн шигшээгийн үндсэн хаалгачаар тоглох хувь дутаад байгаа ч дэлхийн аваргын үеэр багийнхнаа уриалж, амжилтад хөтлөгч нь байж чадсан гэдэг. Түүний номд орсон нэгэн ярилцлагыг товчлон хүргэе. ShuuD.mn
- Өнгөрсөн онд нөхөрсөг тоглолтод Португалд хожигдсоноос бусад бүх тэмцээнд испаничууд шилдэг нь байж, мартагдашгүй дурсамж үлдээж чадлаа...
- Нөхөрсөг тоглолтыг дурсах нь утгагүй. Зөвхөн албан ёсны тэмцээн, дэлхийн аварга л тоглолтод тооцогдоно. Бид дөрвөн жилийн турш дэлхийн аваргын алдрыг бардам эзэмшинэ. Энэ бол өндөр үүрэг хариуцлага гэдгийг мэдэрч байна. Тиймээс улам сайн тоглохыг хичээх болно. Дэлхийн аваргын эсрэг баг бүр улам хичээж тоглоно. Бид нөхөрсөг тоглолтод сул баг сонгохыг хүсдэггүй. Аргентин, Португалын шигшээ талбай дээрээ үнэхээр хүчирхэг. Португалд хожигдсон нь үнэн. Ийм тоглолтууд бидэнд их зүйлийг сургадаг.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамж юу байв?
- Дэлхийн аваргын үеэр сэтгэл хөдлөөд тогтож сууж чадахгүй байсан. Гэхдээ нэг агшинг бодохоор инээд хүрээд байдаг юм. Би хэдийгээр нөөцөнд суусаар байгаад таарсан ч гэсэн манайхан гоол оруулах бүрийд бусдаас түрүүлж гүйж очиж баяр хүргэж чадаад байсан юм. Ялангуяа Давид Вилья руу мөн ч олон гүйж очсон доо, хамгийн түрүүнд. Гэтэл яг шувтаргын тоглолт дээр Иньеста гоол хийлээ. Би бас л бүгдээс түрүүлээд түүн рүү ухасхийсэн. Гэтэл хөл тушагдаад, баярласандаа бүр гүйж ч чадаагүй. Миний хажуугаар багийнхан маань бүгдээрээ Иньеста руу гүйлдээд өнгөрсөн. Би бараг мөлхөж түүн рүү хүрсэн. Энийг бодохоор л инээд хүрээд байдаг юм. Ийм дурсамж насан туршид минь үлдэх байх аа.
- Өөр нэгэн агшин байсан шүү дээ. Аварга болсныг зарлаж шүүгчийн шүгэл дуугармагц та Касильясыг тэврээд зогсчихсон. Яагаад тэгсэн юм бэ?
- Тэгэлгүй яах вэ дээ, багийн хаалгачийгаа бүгд илүү хайрладаг шүү дээ /инээв/. Дэлхийн аваргын үеэр Икер, Виктор Вальдес бид гурав сайхан нөхөрлөсөн. Энэ нь ч Касильясыг тун сайн тоглоход нөлөөлсөн байх.
- Одоо багийн амжилтын тань талаар ярья. “Ливерпуль” улирлын эхлэлээ бодвол арай дээр тоглож эхэллээ. Танай баг үлдсэн хугацаанд ямар зорилго тавьж байгаа вэ?
- Бүтэлгүйтэл, азгүйтлийн үе өнгөрсөн шиг санагдах юм. Тоглолт бүрт л илүү сайн болохыг хичээж байгаа. Аль болох л олон оноо түүх хэрэгтэй. Байрлал бүрээр ярихыг хүсэхгүй байна. Бид урьдын адил сайхан хамт олон чигээрээ байгаа гэдгийг хэлье. Шинэ дасгалжуулагч ирж, шинэ санаагаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Багийн эзэд ч байраа олж, хөрөнгө санхүүгийн асуудал цэгцэрсэн нь уур амьсгалд таатай нөлөөлж эхэлсэн. Одоо зөвхөн тоглолтондоо л анхаарах цаг иржээ.
- Лигтээ эхний зургаад багтвал та баяртай байх уу?
- Зургадугаар байр гэдэг давгүй л амжилт. Гэхдээ үүнээс илүүд хүрэх ёстой. Бид аварга болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Энэ удаад аварга болж чаддаггүй юм гэхэд ирээдүйд аварга болох үндсээ зөв тавих ёстой.
- Танай багт үүссэн хөрөнгө мөнгөний гачаалаас болоод таныг зарж магадгүй гэсэн яриа үүдээд байсан?
- Би “Ливерпуль”-ийн тоглогч, эндээс явахыг хүсэхгүй. Английн лиг бол маш хүчтэй өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн. Харамсалтай нь Британийн арал дээр цаг агаар жаахан муутай. Гэр бүл минь энд аль хэдийнэ төвхнөчихсөн. Ноднин би гэрээгээ сунгахдаа багт хүндрэл үүснэ гэдгийг таамаглаж байсан. Гэлээ ч багаа хүндэлдгийн хувьд бас энгийн хөгжөөн дэмжигчийн хувьд эндээс явахгүй гэж шийдсэн юм.
- Испани, Английн лигийн ялгааны тухай юу хэлэх вэ. Испанид “Барса”, “Реал” хоёр л аваргын төлөө тоглох юм?
- Үнэхээр тийм. Гэхдээ үлдсэн багууд нь тийм ч муу биш шүү. Испанийн лигийн дундуур бичигдэж буй багууд Английн лигт ч гайгүй тоглочихно. Гэхдээ Англид нэг давуу тал бий. Энд аварга багийг аль баг нь хожиж мэднэ. Премьер лигт зөвхөн хоёр морь л уралдаад байдаггүй.
- Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний төлөө хоёр испани тоглогч өрсөлдөж байна. Бас Месси бий. Та хэнийг нь ялна гэж бодож байна вэ?
- Хави Эрнандес! Иньеста тэр хоёр гол өрсөлдөгчид гэж бид бодож байна. Ямар ч байсан испани хүн дэлхийн шилдэг болох ёстой.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР