Daramaa wrote: гайгүй менежир авчирц байгаад тэрнийхээ тактик т зориулж авдаггүй юм байхдаа.Тэгээл солидог нөгөөхнөө өөрийнхөө багийг босгоно гээл бас л хэдэн наймаа хийнэ.
Маргах юм байхгүй үнэн. Майл онлайн цахим хуудсанд
"Ливерпүүлийн эзэд Хожсонд Элиаг £13 саяаар худалдаж авахыг зөвшөөрлөө.." гэсэн нийтлэл гарсан байна..
Эндээс хархад ер нь эзэд Хожсонг солих бодолгүй байгаа бололтой. Шинэ эзэд яриад байгаа болхоос яг үнэндээ бариад авчихаар хийсэн юм алга. Гадны форумуудаар "Рэд Сокс" гэдэг хочтой болчихсон ч явж байх шиг. За энэ хоч энэ тэр бол үүнд хамаагүйлдээ. Ерөнхийдөө мань яанкуудын хэтийн төлөв бол нэг ингэж дөнгөн, данган явж байгаад улиралыг дуусгачих санаатай бололтой. Хожсонг халахгүй байхыг бодвол. Зун хүртэл ч бас том хүлээлтүүд байна шүү. Муу гаас нь ярьвал муу Нандо маань нэг л "унжгар" харагдах болж. Хожсон ирэх зун явахгүй бол одоо Нандо эртхэн зам мөрөө хөөсөн нь дээр л дээ. Сайн хүлээлт гэвэл мэдээж англи эрхэм Хожсонг эйнфилдийн хаалгаар гарахыг харах. Тэгээд одоо Хожсонг зун явуулахгүй бол англид байгаа хэд нь нөгөө "Built by Shanks, Broke by Yanks" гэдэг лоозонгуудаа бариад буцаад жагсаж, монголд байгаа хэд ч яахав хол гэхийн биш их хааныхаа хөшөөн дээр очоод яанз яанзын позоор зураг, хөргөө даруулаад дахиад илгээж болно асуудалгүй. Ямар сураагүй гэхийн биш лоозон самбар нь байхгүй гэхийм биш.
За энэ бүүдрэг, бараан юм түр мартая. Бодох тусам л нэрвэтэх юм.
Элиа гэж хэн бэ?..Аяаксийн бүтээгдэхүүн.. 2009 оны Күркүффийн нэрэмжит голландын шилдэг залуу хөлбөмбөгч.
Тэрээр 23 настай 1987 онд төрсөн. 1.76м өндөртэй. Одоогоор Германы Хамбург багийн өмч. Урд нь ADO Den Haag багт анх 17хон настайдаа мэргэжлийн дебютээ хийж улмаар 4н жилийн тогтмол сайн тоглож байсан ч шинэ дасгалжуулагч ирсэнээр асуудал өөр болсон юм. Үүний дараа Аяакс клуб түүний араас их хөөцөлдөж байсан ч Твэнтэ клуб түүнийг маш түргэн урвуулж чадсан. Улмаар Элиа Твэнтэд 3н улирал тоглохдоо 64н тоглолтонд оролцож 11н удаа гоалдсон байна. Тухайн жилдээ ч тэр оны голландын шилдэг залуу хөлбөмбөгч шагналыг авсанаар хүмүүсийн анхаарлын төвд орж чадсан юм. Ингэснээр Германиас санал ирж мань хүү 2009 оны 7н сарын 5нд клубтэйгээ 5н жилийн гэрээ байгуулсан юм.
Сүүлийн үеийн германы сонин хэвлэлээр түүнийг Ливерпүүлд оч гэсэн
нийтлэлүүд гарах болсон байна. Миний хувьд Германы бундэслиг байтугай багийнхаа тоглолтыг гацалгүй үзэж чаддагүй болхоор бичлэгэн дээрээс л гэхээс Элиаг шинжиж байсан удаагүй. Гэхдээ дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Кюйтын оронд 71 дэх минутанд сэлгээгээр орж ирсэн гэхээр дасгалжуулагч түүнд ямар их итгэл хүлээлгэдэг нь эргэлзээгүй.
За тэгээд энэ нөхөр ирээд юу өөрчлөгдөх вэ гэжүү.. Манайх яг байрлалынх нь wm(вайд мидфилд) тэй болно. Бидний хайгаад байгаа хурдтай, хууралттай ч жигүүрийн тоглогч. За бие хаа бол Португалын Роналдугаас дутахгүйн байна билээ
.. Ийм тоглогч манайд ганц л байгаа. Даанч тэр нь залхуу бас нисдэг голланд алдарт "Райн Бабэл!!!".. Элиа ирвэл мань хүний ирээдүй ер нь бараг шийдэгдчих байх. Дээр Дармаа ахын хэлээд байсанч лан Хожсонг нэгэнт халахгүйн бол одоо хүссэн багийг нь босгож өгөөд 4-4-2 оор талбайд гаргаад(ядаж төвийн х.хамгаалагч Мэйрэлиш жигүүрт гарахгүй) үзүүл үзхиймдаа тэ..
Эрхэм Хожсон гуайн хэлсэнээр бол Комоли мань 2 нүд цавчихгүй л тоглогч хайж байгаан гэнэ лэ..
Бас ч гэж муугүй сонголт шүү Элиа..