Шилдэг 11 тоглогчийг шилдгийн шилдэг дасгалжуулагчтай нь сонго.
Сонголтоо хийхээс өмнө суман дээр дарж видеог үзээд тоглогч бүрийн тухай товч дүгнэлтийг уншаад нухацтай хандахыг зөвлөж байна.
Би хувьдаа дараах 11-ийг сонголоо:
Хаалгач: Буффон - Дэлхийн аварга болоход багтаа гайхалтай тус хүргэсэн, долоон тоглолтод ганцхан гоол алдсан. Дэлхийн аваргын үеэр 453 минут хаалгандаа гоол алдалгүй тоглон рекорд хийсэн. Юветэй лигийнхээ аварга болсон(харамсалтай нь үүнийгээ муу удирдлагаасаа болж хураалгасан, уг нь Сери А-ийн мэргэн буучдын тэр олон довтолгоонуудыг сайхан няцааж байсансан)
Баруун захын хамгаалагч: Эбоуэ - Арсеналыг АЛ-ийн финалд үлдэн үлдтэл маш сайн тоглосон. Дэлхийн аваргаар бас өөрийгөө ямар багт ямар тоглогч болсныг харуулж чадсан. Хамгаалагч байж овоо гоол хийж сураад байгаа.
Төвийн хамгаалагч: Каннаваро - Дэлхийн аваргын шилдгийг Зидан биш энэ хүн авах байсан болов уу, магадгүй Буффон л түүнтэй өрсөлдөх байсан. Хэлэх үг байхгүй.
Төвийн хамгаалагч: Терри - Багаа лигийн аварга болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн аваргаар Англи шөвгийн 8 хүртэл явсны хүч нь чухам түүний төгс тоглолтын үр дүн, багтаа үнэлж баршгүй нэмэр болж байсан.
Зүүн захын хамгаалагч: Гроссо - Доороос орж ирсэн Палермог шууд АЛ руу хөтөлж оруулсан. Тэгээд дэлхийн аваргаар гялалзчихаад Интер лүү дэвшиж зэрэг цол нэмсэн. Дэлхийн аваргын туйлын сонирхолтой хагас шигшээд шийдвэрлэх гоолыг ганган хийж багаа финалд хүргэсэн. Итали дэлхийн аварга болоход голлох үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг.
Баруун хагас хамгаалагч: Месси - Дэлхийн аваргаар хэрхэн тоглосныг санахад л хангалттай. АЛ-ээр бас хэрхэн тоглолоо, лигийн аварга болоход яаж тоглолоо гэдгийг бүгд мэдэх тул олон юм хэлэхээс татгалзий.
Төвийн хагас хамгаалагч: Пирло - Энэ бол бас ойлгомжтой. Дэлхийн аваргаар 6 тоглохдоо 3-д нь мэн оф дэ мэтч болсон. Шийдвэрлэх тоглолтуудад багийн лидер гэдгээ харуулж орохоос аргагүй пассуудыг хаясан. Россонеригийн амьд домгуудын нэг дээ.
Зүүн хагас хамгаалагч: Рикелме - Тэр бүр хүн мэдэхгүй бижгэн хотын багийг дэлхийд таниулж, АЛ-ийн шөвгийн 4-т үлдээсэн нь түүний хамгийн том гавьяа. Дэлхийн аваргаар багийн найруулагч ямар байх ёстойг яг таг харуулсан.
Довтолгооны хагас хамгаалагч: Роналдиньо - Барсагийн төлөөх тэмцлүүд нь түүнийг энд өргөмжилж байна. Олон олон саад бартааг туулан давсаар клубүүдийн хамгийн том тэмцээний аваргыг багтаа авч өгсөн гол хүн. Хүний санаанд ормооргүй үйлдлүүд хийн цэнхэр дэлгэцийн өмнө суугаа хүн бүрийг ангайлгасан. Дэлхийн аваргаар яваагүй ч түүний өмнө гарах хүн энэ ангилалд үгүй.
Довтлогч: Клозэ - Дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч. Довтлогч хүн байж багийн тоглолтыг төгс хийдэг. Хөлөөрөө бас тоглож чаддаг гэдгээ удаа дараа баталсан. Энэ залуу энэ зуны наймааны гол хүн байх болно оо.
Довтлогч: Это - АЛ-ийн финал хүртэл тэрбээр өөрийгөө аварга тоглогч болсон гэдгийг бүрэн нотолсон. Челси, Бэнфика, Арсеналд дараалан гоолдсоор аваргалсан. Лигийн 33 тоглолтод 25 гоол хийн мэргэн буучаар тодорсон. Тивийнхээ аваргаар мөн л мэргэн буучдыг тэргүүлсэн. Түүнд довтлогч хүнд байх ёстой бүх шинж бий, хурд хүч мэдрэмж гээд л. Энэ улирлыг 4 тоглолтонд 4 гоолтойгоор амжилт арвинтай эхэлсэн ч гэмтсэн. Хурдан илааршиж, багтаа урьдын адил тус хүргэх болтугай.
Дасгалжуулагч: Райкаард - Бүх мэргэжил нэгтэнгүүдээсээ илүү байж чадсанаараа АЛ-ийн түрүүг авсан. Маш зөв тактик хэрэглэн тоглодог тэр энэ номинац дээр зайлшгүй түрүүлэх ёстой.