Ливерпуль тэг, Волвэрхамптон нэг.Өчигдөр шөнө явагдаж өнгөрсөн Примэрь лигийн 18-р тойрогт Ливерпүүл Волвэрхэмптоныг талбайдаа хүлээн авч 1 - 0 оор ялагдал хүлээлээ..Тоглолтын өмнө Ливерпүүлийн домогт тоглогч Ави Кохэнд (1954-2010) хэдэн хором чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсэн юм. Тоглолтын цорын ганц гоалыг Стифэн Вард(56') оруулсан. Энэ болтол Ливерпүүл клуб талбай дээрээ Волвэрхамптон багт 26н жил гоал алдаагүй байсан юм. Примэрь лигт Блакпүүл болоод Лигийн капт Нортхаптон нарт хожигдож шуугиан тариад байсан бол энэ удаад талбай дээрээ лигийн сүүл мушгиж байгаа багт хожигджсоноор багийн ерөнхий менежир Рой Хожсонгийн байр суурь ганхаж эхлэлээ. Ингэснээр Ливерпүүл клуб 2010 оныг примэрь лигийн хүснэгтэнд 12-р байранд гаргаж байна. Энэ нь английн дээд дивизон примэрь лиг гэж нэрлэгдэж эхэлсэнээс хойш Ливерпүүл клубын анхны 10 аас хойш байраар дуусгаж байгаа тохиолдол болж байна. Примэрь лиг Ливерпүүл клуб Волвэрхамптон клубт хожигдож байгаагүй бол эсрэг талаас Волвэрхамптон энэ жил хамгийн тааруу амжилтаа үзүүлж байгаа.
Тоглолтын эхэнд багийн ахлагч Стиви ирсэн нь олон хүмүүсд буцаад тэмцэлд нэгдсэн гэсэн найдварыг төрүүлж байсан ч ялалт авч чадсангүй.
Хэн юу хэлэв..Тоглолтын дараа сэтгүүлчдэд хандан менежир хожсон Рой:
"Нэг улиралд бид маш олон тоглолт хийнэ. Зарим нэг тоглолтууд яг санасанаар болдоггүй шүү дэ. Энэ маш муу өдөр байлаа. Миний бодлоор тоглогчид маш сайн өөрсдийгөө дайчилж тоглосон ч хожил авч чадсангүй. Фэнүүд гэртээ баяртай харих ёстой. Учир нь бид талбай дээрээ тоглосон шүү дэ. Гэхдэ тэд багийнхаа маш тааруухан тоглолтыг харлаа. Тэд гэртээ сэтгэл дундуур харьж байгаа.."Сурвалжлагч : Таний баг 26 жил хаалганд нь гоалдоогүй байсан Ливерпүүлийн хаалганд гоалдож хожлоо шүү дэ..
Волвэрхамптоны менежир Мик Маккартни :
"...Бид өөрсдийгөө сайн тоглосон гэж бодож байна. Бид ялалтыг авах эрхтэй. Талбай дээр бид тэднээс илүү байсан.. "Рой үргэлжлүүлэн :
"Бидэнд топ хэмжээний тоглогчид олон байгаа. Энэ шөнө тэд тоглодог түвшинөөсөө доогуур тоглосоныг ч харлаа. 1р сарын солилцоо наймааны цонх амаргүй байх болно. Үүн дээр бид сайн ажиллаж хүснэгтийн орой луу буцаж мацах болно.. "Тоглолтын дараа нэвтрүүлэгч анализ хийж суусан Алэн Шийрэрээс ..
Тэд 26н жил гоалдож чадаагүй байсан багаасаа ялалт авч чадлаа шүү дэ. Үнэхээр гайхалтай?
Алан Шийрэр..: "Тиймээ. Сайхан тоглолт боллоо. Ерөнхийдөө Волвэрхамптон маш нягт сайн тоглолт үзүүлснийхээ дүнд эхний минутаас сүүлийн минут хүртэл Ливерпүүлээс илүү тоглоллоо.."
Нэвтрүүлэгч: Стифэн Вард гайхалтай гүйцэтгэл хийж тэргүүлэлийг гартаа авсан..
Алан Шийрэр.. :
"Энэ тийм ч сайхан гүйцэтгэл байгаагүй. Зүгээр энгийнээр Кириакосийн алдаан дээр оруулсан. Шкртэл Кириакос 2ийг бөмбөг рүү зэрэг явсаныг давтан бичлэгэн дээр харж болно.."Харин энд фэнүүд ярьж байна..Ливерпулийн фэн Майкл Фатзхаррис :
"Үүний тухай ямар нэг үг хэлэхээс ч ичиж байна. Гэхдээ энэ тийм ч гайхмаар зүйл биш. Энэ бол Рой багаа хэрхэн удирдаж байгаа тод жишээ. Түүнийг явах цаг нь одоо болсон гэж би бодож байна. Өнөөдөр миний хувьд ажил дээрх тааруу өдрүүдийн нэг байлаа. Одоо дахиад хэр олон ийм өдөр байгаа вэ?"Волвэрхамптоны фэн Кийран Нювэй :
"Бид бол примэрь лигийн багуудаас хамгийн тогтворгүй баг. Үүнд Вигантай үзүүлсэн бидний тоглолтыг санах хэрэгтэй. Жарвис хүчирхэг байсан бол Блэйк зогсолтгүй гүйж байлаа. Би багаа энэ эрчээрээ байна гэж хэлмээр байгаа ч тэгж чадахгүй байна."
Тоглолтын зарим нэг тоон үзүүлэлтээс.. Ливерпүүл - Волвэрхамптон
13(3) Цохилт (Оносон) 8(2)
8 Алдаа 11
2 Булангийн цохилт 8
5 Отон тоглолт 4
56% Б.эзэмшилт 44%
477 Пасс 355
1 Шар карт 1
1 Хаалт 3
Тоглолтын шилдэг тоглогч : Блэйк.
Ливерпүүлээс шилдэг тоглогч : Жонсон..
Хамгийн муу тоглогч : Пол Кончэски..