Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Tsengel » Fri Dec 01, 2006 2:59 pm

final iin togololton deer chine Arsenaliig u gel edemjhev dee. I hate that club. Barca giin huvid nadad taalagddag. Manai naiziin bag bhguu u. Barca fan gej ordog bhaa.
ene jiliin final d ulaan omsgoltoi ochino gej bodood bgaasht yor n.
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby Nomer 10 » Fri Dec 01, 2006 10:25 pm

Манайх Ларссоныг он гаргаад хавар болтол зээхээр болжээ:-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby a_odko » Fri Dec 01, 2006 10:30 pm

харин тийм байна... 3 сар хүртэл зээлээр авах болж....:smile:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Ole Gunnar Solskjaer

Postby orangeman » Fri Dec 01, 2006 10:36 pm

Оле Гуннар Сульшер
Image
1973 оны хоёрдугаар сарын 26-нд Норвегийн Кристиансунд хотод төрсөн. 178 см өндөр, 74 кг жинтэй.
Тоглож байсан багууд
1990-1994 Клаусененген (3-р дивизион) 109 тоглолт 115 гоол
1994-1996 Молде 42 тоглолт 31 гоол
“МЮ” 1996-одоо 223 тоглолт 88 гоол
Норвегийн шигшээд 1995 оноос хойш 64 тоглолтод оролцож 23 гоол хийсэн.

1999 оны тавдугаар сарын 26-нд Испанийн Барселон хотын “Hoy Камп” цэнгэлдэхэд Аваргуудын лигийн финалд тунаж үлдсэн Германы “Бавари”-Английн “Манчестер Юнайтед” багуудын тоглолтын үндсэн цаг ерөнхийдөө дуусчээ. Саяхан 1:0-ээр тэргүүлж явсан германчууд Шерингемийн бөмбөгийг хаалгандаа алдаж шоконд орчихсон байв.

Гэтэл Шерингемийн гоолоос ганцхан минутын дараа буюу шүүгчийн мэдлийн цаг дуусахаас өмнөхөн сэлгээгээр гарч ирсэн довтлогч Сульшер “Бавари”-гийн хаалганд гоол оруулж итгэмээргүй явдлын гол баатар болсон билээ. Сульшерийн хийсэн энэ гоолын ачаар “МЮ” Аваргуудын лигт хоёр дахь удаагаа түрүүлсэн түүхтэй.
ImageImageImage
Image
Энэхүү түүхийг өгүүлэхийн учир нь тэр нэгэн гайхамшигт шигшээ тоглолтын гол дүр болох норвег довтлогч Оле Гуннер Сульшер гурван жилийн дараа ногоон талбайдаа эргэж ирсэн явдал байлаа. Тэрбээр зүгээр ч нэг эргэж ирэх бус амжилт ялалтыг ардаасаа дагуулсаар байна.

Хэн ч үл таних норвег залуу

1996 онд “МЮ” багийн дасгалжуулагч сэр Алекс Фергюсон Английн шигшээгийн довтлогч Алан Ширерийг авах хэлэлцээ нь бүтэлгүйтсэний дараа Норвегоос нэгэн залууг авчирсан нь Сульшер байлаа. Олны танил бус норвег залуу улсынхаа лигийн “Молде” клубийн бүрэлдэхүүнд хоёр жил тоглохдоо 42 тоглолтод 31 гоол оруулаад байсан юм. Гэсэн хэдий ч “Юнайтед”-ийн балиашгууд түүнийг Прьемер лигт дасан зохицож, “Улаан чөтгөрүүд”-ийн амжилтын буухиаг үргэлжлүүлж чадна гэдэгт эргэлзэж байв. Гэвч Сульшер Англид ирсэн даруйдаа л гайхамшгийг бүтээж эхний улиралдаа 18 гоол хийжээ.

Британийн сонин хэвлэлүүд түүнд “Хүүхдийн төрхтэй хөлсний алуурчин” гэсэн хоч өгөв. Учир нь тэр яг л жаахан хүүхэд шиг гэнэн хонгор царайтай хэрнээ өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан чухал гоол оруулдаг байсан юм. Нэг жишээ дурдахад “Ноттингем Форест”-ийн эсрэг хийсэн тоглолт дуусахаас 12 минутын өмнө Сульшер сэлгээгээр талбайд гаруут дөрвөн гоол оруулж олныг алмайруулав. Тэр тоглолтод “МЮ” өрсөлдөгчөө 8:1-ээр хожжээ.

Ер нь Сульшер үндсэн бүрэлдэхүүнд багтаад байх нь ховор бөгөөд үүндээ ч дасчихсан байдаг гэнэ. Харин сэлгээгээр талбайд гараад л богинохон хугацааны дотор тоглолтын хувь заяаг шийдэж чаддаг онцгой авьяастай нэгэн юм.

Хөлбөмбөгийн карьер өндөрлөлөө гэж үү

Сульшер довтлогч гэж явдаг боловч довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох нь элбэг. Хааяа Бекхэмийг орлон баруун жигүүрээс муугүй дамжуулалт өгчихнө. “МЮ”-д ирснээсээ хойш Эндрью Коул, Дуайт Йорк, Рууд ван Нистелройгийн сүүдэрт, хоёрдугаар зэрэглэлийн тоглогчийн үүрэг гүйцэтгэж байсан Сульшер 2003 онд Бекхэмийг явсны дараа үндсэн бүрэлдэхүүнд багтах магадлалтай боллоо.

Түүнийг баруун жигүүрт тоглож чадна гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. Гэвч өвдгөндөө авсан хүнд гэмтлийн улмаас багтаа тус болж чадахгүйд хүрэв. Мэс засал хийлгэсний дараа 2004 онд FA Cup-ын финалд норвег эр талбайдаа эргэн ирлээ. Хэдийгээр тэр үед Фергюсон багтаа Алан Смит, Уэйн Руни зэрэг авьяаслаг залуусыг элсүүлээд байсан хэдий ч Сульшерт талбайд гарах боломж олдоод л байв. Харамсалтай нь энэ мөч удаан үргэлжилсэнгүй, түүний гэмтэл сэдэрч дахин мэс заслын ширээнд хэвтэхээс аргагүйд хүрчээ.

32 нас хүрч байсан түүнийг талбайдаа эргэн ирнэ гэдэгт итгэх хүн цөөн. Өвчнөө илааршуулан эргэж ирлээ ч урьдын адил гялалзсан тоглолтоо үзүүлж чадна гэдэг эргэлзээтэй. Гагцхүү Алекс Фергюсон л түүнд итгэж, хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж байсан юм.

Гайхамшиг үргэлжилсээр

Бүтэн гурван жилийг өвчний улмаас алдсан Сульшер энэ жилээс хөлбөмбөгтөө эргэн ирлээ. 33 настай хэдий ч тэр багтаа тус болсон хэвээр. Улирлын өмнөх хяналтын тоглолтод дубль хийсэн бол Прьемер лигийн нээлтийн тоглолтод “Чарльтон”-ын хаалганд нэг бөмбөг оруулжээ.

Тус тоглолтын дараа Фергюсон “Энэ бол гайхамшигт мөч. Тэр урьдын адил хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Үнэхээр түүний хэлсэн зөв байлаа. Аваргуудын лигийн нээлтийн тоглолтод тэр “Селтик”-ийн хаалганд хожлын гоол оруулсан бол “Ньюкасл”-тай хийсэн тоглолтын хоёр гоолыг мөн л орууллаа. Хамгийн сүүлд “Уиган”-ыг 3:1-ээр хожиход тэр эцсийн гоолыг мөн л хийсэн юм.

Энэ оны гуравдугаар сард Сульшер “МЮ”-тай байгуулсан гэрээгээ шинэчилж 2008 он хүртэл сунгасан. Түүнийг байхгүй гурван жилийн хугацаанд “Юнайтед” нэг ч тэмцээнд түрүүлээгүй бол энэ жилийг урамтай эхлүүлж, итгэлтэй урагшилж байна. Түүнийг тоглож байгаа цагт “Улаан чөтгөрүүд”-ийг хожно гэдэг амаргүй байх биз ээ. Биелэгдэшгүй зүйлийг бодит байдал болгодог норвег залуугийн гайхамшиг үргэлжилсээр.
Image
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby .boldoo. » Fri Dec 01, 2006 10:46 pm

ЕСПН үзэж байсан чинь гэнэт Ларссоныг лоандана энээ тэрээ гэсэн мэдээ явахаар нь бүр гайхлаа шд. Угаасаа довтлогч цөөхөн байхад хөгшин ч гэсэн хэрэг болно л доо.
Ингэхэд Гари Нэвиллын намтрыг би бичинэ шүү. Залхуу болохоороо энд тэндээс цуглуулсан юмнуудаа орчуулж амждаггүйэ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nomer 10 » Sat Dec 02, 2006 8:03 am

Universe, csc,demon нар их гоё бичлэгүүд хийжээ. Фергитэй маргалдсан бүх хүн энэ багаас явах юм даа. Кин Рүүд 2-ын үгийг авсан бол Ферги ингэж балрахгүй л байсан юм даа. Энэ жил яваандаа суучихгүй бол лигтээ харин нэг түрүүлж мэдэх нь.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Hristos » Sat Dec 02, 2006 6:37 pm

Nomer 10 wrote:Манайх Ларссоныг он гаргаад хавар болтол зээхээр болжээ:-D

Манай Ларссон сайн шүү
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Gankhuu » Sat Dec 02, 2006 7:03 pm

Celtic-ын Ларссон л аймар . . .
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Lampard » Sat Dec 02, 2006 10:26 pm

nogoo gertee harina geed gonginood yavsan Larsson irj baigaamuu ????? :smile:
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby .boldoo. » Sat Dec 02, 2006 10:40 pm

Гэртээ л байгаа шд. Шведийн лигийн өвлийн амралт нь 3 сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тэр үеэрээ мань эр энд ирж тоглоно. 12 сарын дундуур ирж манайхантай бэлтгэлээ хийж байгаад гэртээ харьж баяраа тэмдэглэчээд он гарангуут буцаж ирнэ гэсэн.
Харин нэг балай мэдээ сонслоо. Ферги өвлийн цонхоор өөр ямар ч довтлогч авахгүй гэсэн байхын.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Sat Dec 02, 2006 11:31 pm

Яанаа өнөө орой Миддлесборотой тоглоно шд. Өнгөрсөн жилийн өдийд 4-1ээр хусуулж байснаа бодохоор дотор давчдаад байна. Новшийн Борогийнхонтой хийсэн сүүлийн үеийн тоглолтуудад манайх ганц л хожсон байна лээ. Нилээн хэд хожигдож бас баахан тэнцсэн. Өнгөрсөн жил талбайд нь 4-1 ээр хожигдоод талбай дээрээ тэнцээд.....

Энэ Боро ер нь их сонин баг өнгөрсөн улиралд манайхыг хожсоныхоо дараа Арсеналд 7-0дуулаад тэгснээ улирлын төгсгөл хавиар челсиг 3-0ээр билүү хожсон шд. Бас энэ улиралд эхний тойрогт бас л челсиг гол гаргасан тэгсэн хэрнээ 2р тойрогтоо Портсмутад талбай дээрээ 4-0дуулаад л..........
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Mojul » Sun Dec 03, 2006 11:57 am

Trafford Devil wrote:Chelsea-г тэгэж худлаа United-тай зүйрлэх учиргүй. John Davies-г
UNIVERSE wrote:Манай Роман шиг нөхөр болой
гэнэ үү? Bar-ны эзэн нефт-р баяжсан тербумтантай ижил гэсэн үг үү? Хэдэн төмөр замын ажилчдын өр ширийг дарах нь £1074.93 сая (2003 оноос хойш Chelsea-н нийт зардал)-тай ижил үү?

UNIVERSE wrote:Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсанаар /тэр үедээ энэ нь одоогийн Челсигийн хэрэгтэйгээ мөнгөөр зоддог шиг л юм/
"Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсан" Энэ өгүүлбэрт хаана мөнгө дурьдсан байна? :smile:

Мөн 1921-1945 оны хооронд манай баян Bar-ны эзэн яасан юм бол?

UNIVERSE wrote:Ямар нэг Басби шиг ид шидтэн, эвсэл Фэрги, Жозе шиг авъяаслаг менежер өөрт хэрэгтэй хүссэн тоглогчоо мөнгөөр, цалингаар, мөн бас илүү алдарт хүргэх боломжоор авсаны үндсэн дээр гарч ирдэг юм.


Sir Matt Busby 1946 онд менежер болохдоо өмнө нь ганц ч тоглолт дасгалжуулж үзээгүй байсан. Jose Mourinho Porto-той Champions League хожоод 20 минут ч өнгөрөөгүй байхад Chelsea руу явлаа гээд жилийн £5 сая-н гэрээнд гарын үсгээ зурсан. Sir Matt Busby Youth Team-c Geoff Bent, Duncan Edwards, Bobby Charlton, Roger Byrne, Wilf McGuinness зэрэг оддыг төрүүлсан. Sir Alex Ferguson Youth Team-с Gary Neville, Ryan Giggs, Nicky Butt, David Beckham, Paul Scholes нарыг гаргаж ирсэн. Jose Mourinho £7 сая-р Petr Cech, £24.4 сая-р Michael Essien, £3.4 сая-р Lassana Diarra, £19.8 сая-р Ricardo Carvalho, £30 сая-р Andriy Shevchenko, £5 сая-р Ashley Cole, £8.5 сая-р Khalid Boulahrouz, £24 сая-р Didier Drogba, £12 сая-р Mikel John Obi, £12.1 сая-р Arjen Robben, £13.2 сая-р Paulo Ferreira, £10 сая-р Salomon Kalou, £21 сая-р Shaun Wright-Phillips-г тус тус худалдаж авсан.

Chelsea-г Manchester United-тай харьцуулах ямар ч үндэс байхгүй.

UNIVERSE wrote:Үүнийг ойлгоход их ухаан шаардахгүй эд юмсан уул нь.

Saihan helleee MU BOro 2:1 denduu ih shar card avchlaa
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby rednasca » Mon Dec 04, 2006 9:54 am

боро ч танайд халгаатай л баг юм.....1-1 болсон байхаар нь их баярлаад үзсэн чинь хусуулваа....гэхдээ тэр роналдуг "жүжиглэж" пенальти авсаныг фэнүүд нь ч хүлээн зөвшөөрөх биз....одоо яая гэхэв дээ...авьяастай л юм....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Mon Dec 04, 2006 11:05 am

12 САРЫН 2-НД...........

FinalThe Riverside Stadium (31,238)
Middlesbrough 1 - 2 Man Utd
19' 0 - 1 L Saha (pen)
66' J Morrison 1 - 1
68' 1 - 2 D Fletcher
БОРО-г дэмжиж энэ тоглолтыг үзлээ.............
МАН-ы гараанд - Ван Дэр Сар, Хайнзэ, Видич, Рио, Гари, Гиггс, Скоулз, Флэтчэр, Роналдо, Рууний, Са нар гарч тоглосон............

тоглолт эхлээд 9 дэх минутанд Скоулз шар хүртлээ.........
Боро-н Кристиэ 16-н гаднаас кроссыг шууд баруун хөлөөр цохисон нь хаалганы гадуур гарлаа.........
Алэкс утсаар яриад л............ хэнтэйгээ яриад бгаам бүү мэд......... Ларссонтой ярисан юм болов уу...............
12 минутанд Гиггс-н булангийн цохилтыг Са 16-с мөргөсөн нь хаалганд орж бсныг Хутт цээжээрээ хааж хаасныг нь Шварцэр барьж авлаа............
14 минут - Роналдо холоос маш хүчтэй цохисныг Шварцэр хаасан ч ойчихов......... ойсныг Гиггс 16-с нэмж мөргөсөн нь хаалганы гадуур.............
19 минут - Роналдо 16 дотор бөмбөг авах үед Шварцэр унагаж шүүгч Фой шууд пэналти заалаа......... гэхдээ яг нарийн дахин удаашруулан харвал Шварцэр түүнд огт хүрээгүй бхад Роналдо уран чадварлаг жүжиглэжээ............
ингээд сүүлийн үед пэналти алдаад бгаа Са пэналтиг зүүн хөлөөр цохиж гоол............ 1-0........ зочид тэргүүлж эхэллээ.....
21 минутанд Боро золтойл хариуг нь барьсангүй ээ............. допингоос болж сүүлийн 1 жил тоглоогүй Савир Доунинг-н холын фрий кик-с өгсөн кроссыг 16-с мөргөсөн нь дээд хөндөл хусч ойсныг 16-с Вуудгэйт нэмсэн нь дээшээ нисчихэв.............
26 минут - Хутт холоос маш хүчтэй дээш нь цохиод л.............
31 минут - Рио Кристэг 16 дотор түлхэж унагахад шүүгч пэналти өгсөнгүй ээ.......... уул нь бол өгөхөөр л үйлдэл блаа...............
31 минут үүнд бухимдаж бгаад Кристэ шар авлаа..........
34 минут - Рууний хаалганы өмнөөс баруун хөлөөр Роналдо-н кроссыг цохисон нь хаалганы гадуур гарчихав.......... бас л сайхан боломж бсан..............
37 минут - Са Хайнз-н кроссыг шууд 16-с дээш нь цохичих юм............
Роналдо мундаг жүжиглэж бна аа........... албаар хүний хөлөнд тээглэж унаж бгаа юм шиг dive хийгээд л............
40 минут мань эр алдаа өгсөн газраас фрий кик цохилоо........... 16-н гаднаас......... хаалганы дээхнүүр гарав.......... маү хүчтэй цохилт.............
41 минут - Катэрмоул шар бас л Роналдо руу дайрч бгаад шар............
1-р үе дууслаа........
2-р үе эхлээд Роналдо холоос цохисон нь хаалганы гадуур............
Моррисоны тун эвгүй кроссыг Ван дэр гарч ирэн барив...........
Гиггс 16-с хаалгачийг давуулж цохисон нь хаалганы дээгүүр.........
66 минут - 16-с Моррисон Хайнз-н мөргөснийг шууд цохиж гоол....... 1-1.......... галзуу цохилт.........
үүнээс 2-хон минутын дараа Гиггс-н кроссыг Флэтчэр 16-с мөргөж хожлын гоолыг хийчихлээ............... гайтай Флэтчэр..............
сүүлд Моррисон 16-н гаднаас зүүн хөлөөр цохисныг Ван Дэр хаачихав..............
БОРО нутаг дээрээ нухуулчихлаа..............
эзэн багийн коуч Соутгэйт эхний пэналтид үнэхээр дургүйцжээ.......... тэр бол Роналдо-н жүжиглэлт бсан гэжээ..........
'Yes, it is as simple as that.
'It is very difficult for the referee because it happens very quickly, but how many times are we going to see it?
'The lad has got a history of doing it and in the end, that has cost us the game.
'If you go behind to a goal against a team like United, it is a mountain to climb.
'Our goalkeeper has done everything he can to get out of the way. There was clearly no contact, I did not think so at the time and when you see the replays there is nothing there.
'For me, it is never a penalty.
'I do not know what you do. That is for people who are better qualified than me to deal with.
'I am not interested in talking about him, really. He plays the way he obviously thinks is the right way. That's fine, but on the day, that has given us a mountain to climb.'

харин Фэрги - 'I thought it was a clear penalty to be honest with you.''
After being shown a replay, he added on PremPlus: 'He is trying to evade it, isn't he? But would he have scored? I think he would have.
'Anyway, it is a penalty kick.'
11 тоглолт дараалан хожигдоогүй бөгөөд 8 роуд тоглолтондоо ялалт бгууллаа............ энэ талаар Фэрги - 'Today was a very important result for us. It is not an easy place to come to, as we have experienced in the past, but they showed a great resolution today.
'Even when they equalised they came straight back at them and they wanted to win it.
'That is important. It is not an easy place and it was a very difficult game.
'It was hard for the referee with the crowd but it is a good result.'
хаалга руу цохилт 5-7, хаалганы гадуурх 15-12, булан 6-9, алдаа 12-16, отон 1-1, шар карт 2-3, бөмбөг эзэмшилт 43-57

Image
РОНАЛДО – ШВАРЦЭР.........

Image
ТЭЙЛОР РУУНИЙ РОНАЛДО............

Image
ФЛЭТЧЭРИЙН МӨРГӨЛТ............

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby mick » Mon Dec 04, 2006 11:14 am

.boldoo. wrote:Харин нэг балай мэдээ сонслоо. Ферги өвлийн цонхоор өөр ямар ч довтлогч авахгүй гэсэн байхын.


Мөнгөгүй юм чинь юугаараа авдийм :sad:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Dec 04, 2006 11:15 am

Роналдо ч нээрээ ой гутмаар залуу юмаа...:grin:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Mr S » Mon Dec 04, 2006 11:46 am

dive-г ч сайн хийж бсан............
Шварцэр хүрээгүйгээр барахгүй бүүр хол бсан юм билээ............ хөөрхий............
сүүлд бас хэний хөлд өөрийнхөө хөлийг дэгээдүүлээд бсан бэ........
хэхэхэ................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gooner » Mon Dec 04, 2006 1:39 pm

Роналдо хэт их амиа хичээгээд байгаа нь нөгөө Фэргитай барьсан мөрийнөөс болоод байгаа юм биш үү.
Түрүү жил 10 ч билүү 15-н гоол хийнэ гээд мөрийгөө авсан энэ жил бас 15-г хийнэ ээд Фэргитэй барьчихсан тэрийгээ гүйцээчих санаатай.
Гэхдээ л Роббэнээс хавьгүй дээр шд.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Hristos » Mon Dec 04, 2006 6:06 pm

роналду супер шүү
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Trafford Devil » Tue Dec 05, 2006 4:09 am

Penalty deer arai dive hiigeegui, hulunduu teegeldeed unasan. Harin daraa ni Boateng deer huluu albaar degeeduuleed hudlaa unaj bailee. 8)
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby engireman » Tue Dec 05, 2006 5:17 pm

МЮ-ынхан Гандан бууршгүй экс Барса Ларссоныг ирэх оны 1-3 сарын хооронд зээлээр авахар тохирсон байна. Хэ хэ сонин л юм болж байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby .boldoo. » Thu Dec 07, 2006 4:39 am

Эхний гоол ямар аймар оровоо.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby orangeman » Thu Dec 07, 2006 4:53 am

thhhhhhhhh :mrgreen:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Thu Dec 07, 2006 4:54 am

end BUUNUUD PORTO.chuudad husuulahad gants huruu dutuu bnaa :RD
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby El Payaso » Thu Dec 07, 2006 10:15 am

Бенфика гоолдуут ингээд МАН чадарчлаа гэж бодсон шүү... хамгаалсаар байгаад дуусгах байх гэж бодсон... тэгсэн дайрсаар байгаад видич гоолдсон гарууд ч сандарсан байх... Олд Траффорд ч шатаж байсан... Видич аймаар харагдаж байсан шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron