Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Spectre » Tue Nov 23, 2010 1:32 pm

Манай тамирчин Ганзоригийн Мандахнаран Азийн наадмын аваргын төлөө шалгарч үлдээд байна өнөө орой 19,10-с Японы бөхтэй аваргын төлөө барилдах юм байна
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Sat Dec 04, 2010 11:50 am

Азийн наадмаас медаль авсан тамирчид

Алтан медаль:
1. Д.Цэрэнтогтох 90 кг 1974 он
2. Х.Баянмөнх 100 кг 1974 он
3. З.Ойдов 68 кг 1978
4. Б.Болд 68 кг 1982
5. З.Дүвчин 82 кг 1982
6. П.Сүхбат 82 кг 1990
7. Ц.Цогтбаяр 57 кг 1994
8. О.Пүрэвбаатар 60 кг 2002
9. Г.Мандахнаран 60 кг Алт 2010
10. Г.Наранчимэг 72 кг Алт 2010
...

Мөнгөн медаль:
1. Х.Баянмөнх Сонгомол 100 кг 1974
2. Ло.Энхбаяр 74 кг 1990
3. Б.Жавхлантөгс -100 кг 1990
4. А.Баатархүү 130 кг 1990
5. Т.Зүүнбаян 48 кг 1994
6. О.Пүрэвбаатар 58 кг 1998
7. Д.Сумъяабазар 97 кг 1998
8. О.Насанбурмаа 63 кг Мөнгө 2010
9. Ж.Чулуунбат 120 кг Мөнгө 2010
...

Хүрэл медаль:
1. Ц.Нацагдорж 68 кг сонгомол 1974
2. Д.Цэрэндаш 82 кг сонгомол 1974
3. Ж.Мөнхбат 90 кг сонгомол 1974
4. Д.Адъяатөмөр +100 кг сонгомол 1974
5. Ц.Хосбаяр 48 кг 1994
6. Б.Бат-Эрдэнэ -100 кг 1994
7. Г.Өсөхбаяр -130 кг 1998
8. Ц.Буянтогтох 63 кг 1998
9. Ц.Энхжаргал 48 кг 2002
10. Н.Отгонжаргал 55 кг 2002
11. О.Мягмарсүрэн 63 кг 2002
12. Н.Баярмагнай 66 кг 2002
13. Ц.Энхжаргал 48 кг 2006
14. Н.Отгонжаргал 55 кг 2006
15. Б.Одончимэг 63 кг 2006
16. О.Бурмаа 72 кг 2006
17. Б.Батзориг 66 кг 2006
18. Д.Гомбодорж 74 кг Хүрэл 2010
19. П.Өсөхбаатар 84 кг Хүрэл 2010
...
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Г.Баяраа » Wed Dec 08, 2010 3:45 pm

Г.Мандахнаран : Асашёорюү аваргын үг намайг зоригжуулсан
Image
http://www.sportnews.mn/2010/12/07/%D0% ... AF-%D0%B0/
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Чөлөөт бөх

Postby Shaggy » Tue Dec 21, 2010 1:37 am

Мандахнаран ёстой мундаг юмаа энэ ярилцлагы нь уншаад үнэхээр таалагдав хичээгээд Лондонд шагнал авдаг юм шүү...


Шагналынхаа мөнгөөр хөл муутай аавдаа машин авч өгнө

2010.12.20
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Сингапурт болсон хүүхдийн олимпоос алтан медаль хүртээд л энэ жил Чөлөөт бөхийн тамирчид амжилт арвинтай байгаа. Саяхан Олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран “Азийн наадам-2010” -аас анхны алтан медаль хүртэж итгэл хүлээлгэж байсан Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн. Тамирчин хүний оргилуун хүслээр өмнөө олон зорилго тавьж “Азийн наадам-2010”-т оролцсон тэрбээр мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг биелүүлсэн аж. Түүнийг “Хөөрөлдөхүй” буландаа урьж ярилцлаа.
-“Гуанжоу 2010” буюу азийн наадамд өндөр амжилт үзүүлсэн танаар Монгол түмэн бахархаж байгаа.Тэмцээн ямар сэтгэгдэл үлдээв?
-Энэ тэмцээн миний сэтгэлд маш үнэт зүйл болж үлдлээ. Тэр дундаа анх удаа Азийн тоглолтонд орж эх орондоо алтан медаль авчирлаа. Монголчууд чөлөөтийнхөнд маш их найдвар тавьж байсан. Тэрхүү итгэлийг нь алдаагүйдээ сэтгэл өндөр байна. Алтан медаль авсны дараа өөрийнхөө хүсч явсан мөрөөдөлд хүрчихсэн юм шиг маш сайхан мэдрэмж төрсөн. Чөлөөт бөхийг уналтанд орсон гэсэн яриа ард түмний дунд байдаг. Гэхдээ би тэгтлээ уналтанд орсон гэж боддоггүй. Энэ жилийн л Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд азгүй оролцсон болохоос биш, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс байнга медальтай ирж байгаа шүү дээ. Залуу халаа болсон тамирчдын амжилт одоо гарч ирж байна ч гэж бодож байна.

-Таныг багаасаа чөлөөт бөхтэй холбогдсон гэж сонссон.Түүнийхээ үр шимийг хүртэж байна гэж хэлж болох байх?
-Би чөлөөт бөхөөр 12 настайгаасаа эхлэн хичээллэсэн. Анхны багш маань спортод дур сонирхолтой болгож өгсөн. Тийм учраас оюутан болоод “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Хосбаяр, Д.Цогтбаяр багш нарынхаа удирдлаган дор хичээллэж, мэргэжлийн тамирчин ямар байх ёстой, яаж биеэ хөгжүүлэх, яаж мэх техник сурах ёстой вэ гээд олон зүйлийг сурч авсан. БТСУГ, Үндэсний шигшээ баг, Чөлөөт бөхийн холбоо Азийн тоглолтонд амжилт гаргах бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн. Мөн Спорт анагаах ухааны алба дэмжиж эм тариагаар хангаж өгсөн нь амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гэж би хувьдаа бодож байгаа.

-Олимпид оролцох нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Тиймээс Лондонгийн олимпид оролцож улмаар амжилт гаргах таны туйлын хүсэл мөрөөдөл байх. Тийм үү?
-Би Бээжингийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцож байсан. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад туршлага багатай байж. Олимпийн эрх авч чадаагүй ч гэсэн надад маш сургамж өгсөн. Түүнээс хойш Лондонгийн олимпид бэлдсэн. Олимпид оролцоход ойрхон байна гэдгээ сая болсон Азийн тоглолтоос олж харлаа. Лондонгийн олимп болоход богино хугацаа үлдсэн учраас бэлтгэл сайн хийж, мэхээ илүү боловсронгуй болгох зорилгоор бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.

-Тэмцээнд сугалаа чухал байдаг. Азийн наадмын хамгийн хэцүү даваа юу байв?
-Хөнгөн жингийн бөхчүүд жин их хасдаг болохоор нэгдүгээр тойрогт гар бадайрах, цуцах тохиолдол гардаг. Эхний тойрогтоо Азид битгий хэл дэлхийд нэг номерт тооцогддог Ираны бөхтэй учраа таарсан. Ираны бөхчүүд сүүлийн хэдэн жил дэлхийд болон олимпид өндөр амжилт үзүүлж байгаа. Тийм хүчтэй өрсөлдөгчидтэй таарч ялсан болохоор хамгийн хэцүү даваа нь нэгдүгээр тойрог байсан. Алтын төлөө барилдаан хамгийн хариуцлагатай, хамгийн шийдвэрлэх мөч байсан. Гэхдээ би бүх барилдааныхаа турш хичээж барилдсан.

-Чөлөөт бөх маш их хүрээлэлтэй спорт. Аварга болоод ирсний дараа хүмүүс яаж хүлээж авч байна?
-Намайг өмнө нь таньдаггүй байсан бол одоо таньдаг болсон байна. Баяр хүргэе, аваргатай тааралдлаа, би хиймортой явна гэж хэлэхэд нь үнэхээр сайхан санагдаж байсан. Таньдаг хүмүүс дүүдээ баяр хүргэе гээд, зарим нь зурагтаар хараад уйллаа гээд ярихаар тэр хүмүүсийн өмнөөс юм хийчихсэн юм шиг сэтгэл маш өндөр байлаа. Тийм учраас тэднийхээ итгэлийг алдахгүй, улам их амжилт гаргана гэж бодож байгаа. Амжилт гаргахын хэрээр даруу ч байх ёстой. Чөлөөт бөх бол ууган спорт учраас хүмүүс их зүйлийг хүлээдэг. Харин амжилт гаргахгүй бол шүүмжлэлд өртдөг. Энэ утгаараа хариуцлагатай хатуу спорт.

-Та нэлээд сэтгэлийн хөдөлгөөнтэй юм шиг санагдсан. Аварга болсон мөчид бүр ч их догдолсон уу?
-Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Зурган дээр өөрийгөө харсан чинь зааланд чанга хашгираад, тугтайгаа хамт нисч байгаа харагдсан. Тэрхэн агшинд юу болоод өнгөрснөө ч мэдээгүй. Миний бодлоор тамирчин хүнд тодорхой хэмжээний сэтгэлийн хөдөлгөөн байх ёстой юм шиг санагддаг.

-Та хэр сүсэг бишрэлтэй вэ?
-Би өөрийгөө даатгуулдаг лам хуврагтай. Ганданд сүсэглэж, мөргөж, залбирч явж байвал ажил үйлс бүтдэг юм. Мөн чөлөөт бөхийн эрдэм заасан үе үеийн багш нараа шүтдэг. Багш гэдэг бас л нэг бурхан шүү дээ.

-Залуу хүний хувьд зөвхөн спорт хөөгөөд явахгүй хажуугаар нь олон зүйлийг сонирхдог л байлгүй?
-Би аль болох сурч боловсрохыг эрмэлздэг. Дээд сургуулиа төгссөн. Гадаад оронд очиход хэлний мэдлэг чухал болохоор хэлний курст явдаг. Мэдээж зөвхөн спорт хөөгөөд явахгүй шүү дээ. Төрийн захиргааны удирдлагын ангид суръя гэж бодож байгаа. Бас дуу хөгжим хүний сэтгэлийг тайвшруулдаг учраас хөгжим сонсох дуртай. Кроссоор гүйж, шатар тоглодог. Хүүхэд байхдаа хатгамал их оёдог байсан. Ангийн охидууд ямар гоё оёсон юм бэ гэхэд нь хэрдээ онгирдог байлаа. Түүнийгээ гэртээ хадах дуртай.

-Засгийн газраас амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгосон. Шагналаа юунд зарцуулна гэж бодож байна вэ?
-Жүдогийн тамирчид “Дэлхийн цом” цуврал тэмцээнд түрүүлээд 19 сая төгрөг авдаг. Гэтэл дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмын аварга болоод 13 сая төгрөг авах болсон. Энэ хоёр шагналын мөнгөн дүн харьцангуй санагдаж байлаа. Гэхдээ миний хувьд чамлахаар мөнгө биш ээ. Шагналынхаа мөнгийг аваад хамгийн түрүүнд аавдаа машин авч өгнө. Аав маань суунга хүн л дээ. Аав маань машин унаад гадуур явж, юм үзэж нийгэмтэйгээ танилцаг гэж бодож байгаа. Би багш дасгалжуулагч мэргэжилтэй. Яваандаа магистр, докторантурт сурна гэж бодож яваа. Одоо бакалаврын зэрэгтэй. Юмыг багаас нь эхэлнэ гэж боддог. Би нэг өдөр шууд цоорч амжилтанд хүрсэн тамирчин биш. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож л медалийнхаа эхлэлийг тавьсан хүн. Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Үүний дараагийн том тэмцээн нь Дэлхийн цом, Дэлхийн аварга, олимп байдаг учраас Дэлхийн цомд амжилт гаргахын төлөө зорьж байна.

-Найз охинтой юу?
-Найз охинтой. Гурван жил үерхэж байна. Цаашид гэрлэж хамтын амьдралаа зохионо гэж боддог. Тамирчин хүнд найз охинтойгоо хамт байх цаг бага олддог учраас утсаар л болздог доо. Бүтэн жилд найз охинтойгоо уулзсанаа тоолоход гарын арван хуруунд багтана. Түүнээсээ болж заримдаа найз охиндоо хаягдчих гээд байгаа шүү. /инээв/

-Цогтбаяр багш тань чөлөөт бөхийн нэгэн үеийн төлөөлөл. Багшаасаа арга техник их сурч байгаа биз дээ?
-Би багшийнхаа хэвтээ барилдааны техникээс суралцдаг. Энэ аргаа бусад тамирчдаас өөрөөр чөлөөтэй сэтгэх тал дээр түлхүү хөгжүүлэхээр анхаарч ажилладаг. Азийн тоглолтын барилдаанд хэвтээ барилдаанаар 60-70 хувьд нь оноо авсан. Үүнийг барилдааны онцлог гэж хэлж болно. Ер нь миний барилдаан харьцангуй уян хатан.

-Ингэхэд Азийн наадамд явахдаа аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Итгэлтэй байсан. Аварга болчихоод дэвжээн дээр ямар үйлдэл үзүүлэх вэ гэж төсөөлж байлаа. Үзэгчид рүү яаж хандах вэ гэдэг ч юм уу ер нь сайхан зүйлүүд их бодогдож байсан шүү. Алтан медаль авахын төлөө хичээнэ ч гэж багшдаа хэлж байсан. Явахын өмнө манай Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар аварга бидэнтэй уулзаад “жүдо, боксын төрлүүд уначихлаа, та нарт л ард түмэн чинь ч найдаж байна шүү” гэж хэлсэн. Бүр алтан медаль авна шүү гэж ярихдаа над руу харж хэлээд байгаа юм шиг санагдаад байсан. Бас Д.Дагвадорж аварга Японы бөхтэй барилдахын өмнө бэлтгэлийн өрөөнд орж ирээд “япончууд юу юм бэ, чи ахыгаа хардаг биз дээ, тэднийг алаад өг, дайраад байгаарай” гэхэд нь маш их зоригжсон. Мөн Д.Сумъяабазар аварга мөнгө гаргаж эм, витаминаар хангасан болохоор бусад орны тамирчдаас дутахгүй витамин хэрэглэсэн шүү.

-Азийн наадмын үеэр өрсөлдөг­чидтэйгээ хэр ойр дотно танилцав?
-Казакын бөхтэй их сайн танилцсан. Казак манай хоёрын хувцас адилхан болохоор бид хоёр цамцаа сольчихсон байсан. Бид хоёр бие биенээ дэмжээд бусад өрсөлдөгчдийнхөө судалгаан дээр үндэслээд ийм үед тийм мэх хийгээрэй гэх ч юм уу бие биедээ зөвлөж байсан. Их сайхан нөхөрлөл. Аваргын төлөө барилдсан Японы бөхийг ч гэсэн ерөнхийдөө мэднэ. Гаднаа найзууд ч дэвжээн дээр өрсөлдөгчид байдаг нь спортын хууль.

-Гэр хороололд амьдардаг гэсэн. Ус түлээ гээд л ажил ихтэй болохоор бэлтгэл хийхэд чинь бэрхшээлтэй санагддаг уу?
-Би оюутан дүүтэйгээ Шар хаданд айлын хашаанд гэрт амьдарч байгаа. Байр түрээслэхээр илүү их зардал гардаг. Ер нь ч ирээдүйд гэр толгойлж амьдрах учраас зах зухаас нь мэдэрье гэж бодсон юм. Гэр хороололд байгаа ч гэсэн бэлтгэлийн хувцсаа байнга угаадаг. Гэхдээ утааны үнэр хувцсанд шингэчихдэг юм билээ. Ямар сайндаа л манай нэг тамирчин өө Мандахын үнэр байна гэж наргиан болгож байхав дээ. Гэхдээ би шантардаггүй, хүн болгоны амьдралд тохиолддог зүйл шүү дээ. Энэ бүхнийг давж байж цаашид амжилтанд хүрнэ гэж боддог.

Д.Нэргүй /Улаанбаатар таймс/
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Чөлөөт бөх

Postby Г.Баяраа » Tue Dec 28, 2010 8:45 pm

Ирэх олимпоос чөлөөтийнхөн алтан медаль авах зорилго тавьжээ

чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Лондоны олимпоос 2 алтан медаль авахаар зорьж байна. Амжилтад хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа шаардлага хангасан танхимд хийх шаардлагатай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжиллаа.
Монголын чөлөөт бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайдад бараалхаж энэ талаар санал солилцов.
Спортын ордоны А танхимыг Чөлөөт бөхийн холбооны мэдэлд 2012 он хүртэл өгөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг тэд Ерөнхий сайдаас хүслээ. Холбооныхон өөрийн хөрөнгөөр энэ танхимыг засварлаж, бэлтгэл сургуулилт хийх шаардлага хангасан байртай болохоор төлөвлөсөн байна.
Олимпоос медаль авах том эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Спортыг эртнээс дэмжиж ирсний хувьд Чөлөөт бөхийн холбооныхны хүсэлтийг бодит ажил хэрэг болгоход туслана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн ахмад, дунд, залуу гурван үе хамтарч зүтгэн олон сайхан ялалтаар ард түмнээ баясгаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.
2011 он чөлөөтийнхний хувьд гялалзсан амжилтын жил болж тив, дэлхийн аваргаас алтан медаль, оролцсон бусад тэмцээн бүрээс 4-5 медаль хүртэж, Чөлөөт бөхийн холбоо шилдэг холбоогоор шалгарсанд Засгийн газрын тэргүүний хувиар болон тамирчдын багийн нөхрийн хувьд баяр хүргэж, ирэх жилийн дэлхийн аварга, 2012 оны Лондоны олимпод улам их амжилт гаргахыг тэрээр хүсэн ерөөв.
Гараа сайн бол бариа сайн гэдэг. Улс мөнгөгүй, бизнес эрхлэгчид ч хөрөнгө муутай байсан үед чөлөөт бөхийг дэмжиж, удирдлагаар нь ажиллаж байсанд Чөлөөт бөхийн холбооныхон Ерөнхий сайдад талархаад тэр цагаас өнөөг хүртэл медалийн буухиа тасраагүй гэлээ.
Уулзалтын үеэр 2012 онд Лондон хотноо болох олимпийн наадам, олимпийн эрх авах томоохон тэмцээн, бэлтгэл сургуулилтын талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Айнет.мн
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Jan 03, 2011 10:36 am

2010 оны тэргүүн шалгаруулах “Бөртө Чоно” наадам боллоо 2010 оны 12 дугаар сарын 23-ны vдэш Спортын шилдгvvдийг шалгаруулах “Бєртэ Чоно 2010” наадам МVОНТВ-ийн 600 студид амжилттай болж єндєрлєлєє. Нэр дэвшсэн 36 тамирчнаас шилдэг 10 тамирчныг спортын чиглэлээр мэргэшсэн сэтгvvлчдийн саналаар тодруулсан юм. Чөлөөт бөхийн төрлөөс дараах тамирчид тодорлоо.

- Шилдгийн шилдэг тамирчин МУГТ С.Батцэцэг
- Шилдэг дасгалжуулагч МУГД А.Цэдэнсодном
- Шилдэг тамирчин Г.Наранчимэг
- Шилдэг тамирчин Г. Мандахнаран
- Шилдэг залуу тамирчин Б.Батцэцэг

Шилдэг дасгалжуулагчдад 17 хvн єрсєлдсєнєєс хоёр шилдэг, шилдгийн шилдгийн нэг дасгалжуулагч тодорсон юм.

1. Зэвэгийн Дvвчин /чөлөөт бөх/
2. Чимэдбазарын Насантогтох /жvдо/
3. Арслангийн Цэдэнсодном /чөлөөт бөх/

Холбооны шилдэг ерєнхийлєгчєєр Батлан хамгаалахын сайд, Монголын хєнгєн атлетикийн холбооны ерєнхийлєгч Л.Болд, Шилдэг спортын холбоогоор Самбо бєх, Шатар, Жvдо, Гимнастикийн холбоод шалгарсан. Шилдгийн шилдэг спорт холбоогоор Л.Чинбат ерєнхийлєгчтэй Чєлєєт бєхийн холбоо шалгарч шагналаа гардлаа
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Sun Jan 30, 2011 12:46 am

Манай чөлөөтийнхөн Краснояркын дэвжээнд одтой байж, Иван Ярыгины нэрэмжит алтан гранпригээс Отгонцэцэг алтан медал авсан гэнэ дээ... Эмэгтэйчүүд ч мундаг л болоод байна даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby enhe » Tue Apr 05, 2011 8:18 pm


та нар энэ нөхрийг хардаа, ирээдүйтэй хүүхэд. Үс мүс, нүд харц гэж байнаа нээрээ. :lol: :lol: :lol:
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Sat Apr 30, 2011 9:20 pm

За улсын аварга юу болж байнаа, Наба ялагдсан гэнэ. Бусад нь яасын болдоо.., Гадныхан хэр сайн байгаа бол?
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Sat Apr 30, 2011 9:32 pm

Эмэгтэй 2 жинд АНУ-н бөх түрүүлсэн.
Энхжаргал түрүүллээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sat Apr 30, 2011 9:43 pm

Эрэгтэйчүүд хэр байгаан болдоо.

Нөгөө Батцэцэгүүд алга уу, гадны бөхөд алтаа алдчихдаг, муу байна
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Daramaa » Sat Apr 30, 2011 10:28 pm

За миний муу анд алт авлаа үнэхээр төрчихсөн хүн шдээ.чука чи монголын од ирээдүй шүү чамайг эд байхад чиний урдуур орох улаан хөлтөн үгүй монголын номэр нэг нь чи шүү андаа
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun May 01, 2011 8:07 pm

2011 оны Монгол улсын нээлттэй тэмцээн сайxан болж өнгөрлөө.Эмэгтэйчүүд 7жингийн 3-т аварга үлдсэн 4 жингийн 2-т америк 1 орос 1 франц авлаа xарин эрэгтэйчүүд 6 жинд аварга 1 жинд оросын бөx аварга боллоо 5сарын 19-22нд Азийн аваргатай баг тамирчидаа амжилт xүсье. :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Mon May 02, 2011 12:31 am

Гоё тэмцээн болжээ, иймэрхүү бодлогоор эх орондоо том тэмцээн зохиогоод байвал чөлөөт бөх сэргэнэ дээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon May 02, 2011 9:04 am

Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Mon May 02, 2011 1:06 pm

“Mongolian Open-2011” тэмцээний дүн:

Эмэгтэй 48 кг:
Д.Энхжаргал /Замчин/
В.Ванеса /Франц/
Кларисса Чун /АНУ/
Ч.Ганчимэг /Дархан/

Эмэгтэй 51 кг:
Д.Отгонцэцэг /Дархан Мегастар/
М.Баярмаа /Замчин/
Ж.Нямхишиг /Алдар/
Вилмова Марина /ОХУ/

Эмэгтэй 55 кг:
Нелен Марулис /АНУ/
Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/
Ирина Олгонова /ОХУ/
Д.Нармандах /Хүч/

Эмэгтэй 59 кг:
Вескан Аделин /Франц/
Л.Цэрэнчимэд /Алдар/
А.Чанцалнямаа /Хүч/
Гуа Яа Мей Гуа Яа Мей /Хятад/

Эмэгтэй 63 кг:
О.Насанбурмаа /Хүч/
С.Батцэцэг /Хилчин/
Елена /АНУ/
Ш.Түмэнцэцэг /Хилчин/

Эмэгтэй 67 кг:
А.Грей /АНУ/
Б.Оюунсүрэн /Хангарьд/
Санжиев Дарима /ОХУ/
Б.Мөнхтуяа /Алдар/

Эмэгтэй 72 кг:
Х.Воробева /ОХУ/
Г.Наранчимэг /Хилчин/
О.Бурмаа /Хүч/
Б.Одончимэг /Алдар/

Эрэгтэй 55 кг:
Д.Цогтбаатар /Алдар/
Т.Даваахуяг /Мега стар/
Петров Владислав /Киргиз/
Э.Бэхбаяр /Ирээдүй/

Эрэгтэй 60 кг:
Г.Мандахнаран /Алдар/
В.Виктор /ОХУ/
С.Өлзийбаяр /Хүч/
Б.Нэмэхбаяр /Дархан Мегастар/

Эрэгтэй 66 кг:
Б.Батзориг /Хилчин/
И.Касумов /ОХУ/
Г.Цэрэнпунцаг /Хангарьд/
Б.Анхбаяр /Сүлд/

Эрэгтэй 74 кг:
П.Өнөрбат /Дархан Мегастар/
Д.Гомбодорж /Хүч/
Б.Базаров /ОХУ/
Г.Эрхэмбаяр /Хилчин/

Эрэгтэй 84 кг:
А.Саритов /ОХУ/
Г.Пүрэвдорж /Тэмүүжин/
Д.Түгждорж /Хасу Мегаватт/
П.Өсөхбаатар /Алдар/

Эрэгтэй 96 кг:
Н.Золбоо /Баянгол/
Г.Дамдинхүү /Хасу Мегаватт/
Хүслэн /Хятад/
Б.Цыганов /ОХУ/

Эрэгтэй 120 кг:
Ж.Чулуунбат /Сүлд/
Б.Одгэрэл /Дархан/
Б.Гончигдамба /Алдар/
Н.Бүрэнбаатар /Хөвсгөлийн хүчтэн/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby munkhbayar_AC » Mon May 02, 2011 4:59 pm

Чулуунбат л олимпод юм дуулгаж магадгүй харагдаад байгаам даа азидаа бол яалтчгүй финалдаад байхаар болчиж.наранбаатар маань нас хэвийжээ аргагүй. олимпод бол өөр хүн л явах байх. 55 60 д бол 4-5 ойролцоо бөхчүүд харагдаад байна. Хэн нь ч хэнийгээ ялахаар.
66-д бол батзориг аваргын төлөө үнэндээ элэглүүлсэн шдэ. азаар халит дарахад л шууд ялалт өгчихсөн болохоос.муу байна лээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Thu May 05, 2011 4:05 pm

Ташкентад болоx Азийн аваргад оролцоx шигшээ баг тодорсон бна
Эрэгтэй
55кг ОУXМ Д.Цогтбаатар
60кгСпортын мастер Б.Нэмэxбаяр
66кгСпортын мастэр Б.Анxбаяр
74кг ОУXМ П.Өнөрбат
84кгСпортын мастерД.Xүдэрбүлга
96кг Спортын мастерН.Золбоо
120кгОУXМ Ж.чулуунбат
Эмэгтэй
48кгМУГТ Ц.Энxжаргал
51кгОУXМ Д.Отгонцэцэг
55кгДэд мастер Л.Xонгорзул
59кгС.Цэрэнчимэд
63кгСпортын мастер ш.Түмэнцэцэг
67кг Ц.Баярзаяа
72кг ОУXМ Б.Одончимэг тус тус оролцоxоор болжээ
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby enhe » Sat May 14, 2011 8:29 pm

Image
:lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol:
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Чөлөөт бөх

Postby enhe » Sat May 14, 2011 9:03 pm

judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Fri May 20, 2011 10:47 am

Ташкентад болж байгаа Азийн аваргад өчигдөр манай бөxчүүд 3 xүрэл медаль авсан бна.60кг Нэмэxбаяр 66кг Анxбаяр 74кг Өнөрбат 55кг-ын Цогтбаатар 4-р байрэзэлсэн бна Өнөрбат очиж очиж xужаагын бөxөд ялагдаад байxдаа яаxав ялсан бол аваргын төлөө байж дээ
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby bure » Fri May 20, 2011 11:28 pm

Ташкентад болж байгаа Азийн аваргад өнөөдөр манай бөxчүүд 2мөнгө 2xүрэл медаль авлаа.Эрэгтэй бөxчүүд багийн дүнгээр 3-р байранд орлоо xэрэв Цогтбаатар xүрэл медаль авсан бол багийн дүнгээр 2 байранд ч ороx боломж байлаа.96кг Золбоо 120кг чулуунбат 2 xүрэл 48кг Бямбазаяа 51кгОтгонцэцэг 2 мөнгөн медаль тус тус авчээ. :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Sat May 21, 2011 10:30 pm

3 мөнгө 8 хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа.
Багийн дүнгээр Япон,Хятадын араас 3т орлоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby Цоомоо » Mon Jul 04, 2011 12:17 pm

Оросын аваргууд.

55 кг

1. Виктор Лебедев (Якут, Красноярск)
2. Жамал Отарсултанов (“ЦСКА” клуб)
3. Александр Богомоев (Буриад)
3. Нариман Исрапилов (Дагестан)

60 кг

1. Бесик Кудухов (Краснодар, Алания)
2. Опан Сат (Тува-Красноярск)
3. Тимур Пестерев (Якут)
3. Расул Муртазалиев (Дагестан)

66 кг

1. Адам Батиров (Дагестан)
2. Мавлет Батиров (Дагестан)
3. Расул Жукаев (Чечень)
3. Жамалутдин Курбаналиев (Дагестан)

74 кг

1. Ирбек Фарниев (Алания)
2. Аниуар Гедуев (Кабардин-Балкар)
3. Рамазан Шамсутдинов (Дагестан)
3. Камал Маликов (Дагестан)

84 кг

1. Альберт Саритов (Красноярск)
2. Сослан Кцоев (Москва муж)
3. Анзор Уришев (Красноярск, Кабардин-Балкар)
3. Георгий Рубаев (Алания)

96 кг

1. Хажимурат Гацалов (“ЦСКА” клуб)
2. Юрий Белоновский (Красноярск хот)
3. Абдусалам Гадисов (Дагестан)
3. Арсланбек Алиев (Дагестан, Владимир муж)

120 кг

1. Бахтияр Ахмедов (Дагестан)
2. Барсаг Кесаев (Алания)
3. Эдуард Базров (Алания)
3. Рамазан Магомедов (Дагестан)
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Thu Aug 25, 2011 10:01 pm

Унгарт болж байгаа өсвөр үеийн дэлxийн аваргад эмэгтэйчүүдийн 38 кг барилдаж байгаа манай бөx Намуунцэцэг Оросын бөxтөи аваргын төлөө барилдаx юм бна...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests