Өмнөх үг..
Эдгээр он жилүүдэд Английн лигийн хамгийн шилдэг дасгалжуулагч хэн байсэн бэ.. Энэ асуултанд хамгийн их нэр дэвших нэрсүүд бол Билл Шэнкли, Жок Стэйн, Матт Басби, Алекс Фэргусон эсвэл Брайн Клоф... Магадгүй хэдэн жилийн дараа Арсэнэ Вэнгэр ч энэ жагсаалтанд орж магадгүй.. Гэхдээ ихэнхдээ хамгийн амжилттай дасгалжуулагчийн нэрийг хүмүүс дурдадгүй... Энэ бол Боб Пейсли..
Боб ПейслиБоб Пэйсли.. Европын аваргыг 3н удаа түрүүлж байсан бол түүнийг ажлаа хүлээлгэж өгсөний дараа түүний залгамжлагч Жое Фаган 4 дэх удаа Ливерпүүлд европын хамгийн том цомыг залж байсан билээ.. 9н жилийн дотор Пэйсли лигийн тайтлийг 6 удаа хүртэж байсан.. (Фэргусэнээс цөөхөн боловч хувийн амжилтаараа илүү).. Манчэстэр болон Чэлсигийн хуучийн менежир Томми буюу "The Doc" хэлэхдээ..
"Хүмүүсийн шилдэг дасгалжуулагчдийн тухай яриа намайг залхаадаг.. Учир нь түүний нэр энд дурдагдадгүй.. Тэр маш олон дасгалжуулагдчийн шилдэг нь байсан.."Зарим нэг шалгаанаас тэр хамгийн шилдэг багийг Европын тавцан үлдээж чадсан... Ноттингхэм ийн домогт дасгалжуулагч Брайн Клоф анх Дэрби багийг дасгалжуулж байсан бол Алэкс Фэргусэн мөн Шотландын Абэрдээн багаар хөлбөмбөгийн амжилтуудаа эхлэж асар их туршлага хуримтлуулсны дараа Манчэстэрт ирж байсан.. Харин үүнээс ялгаатай нь Боб Пэйсли дасгалжуулагчийн карээрийн түүхэнд ганцхан баг Мэрсэйсайдын Ливерпүүлийг дасгалжуулж алдар хүндийн оргилд хүрсэн билээ.. Тэр Ливерпүүлийн европын тавцан дахь эзэрхийллийг эхлүүлсэн ч анх түүнийг багаа авахад тийм ч муу бүрэлдхүүн угтаж аваагүй.. Аль хэдийнэээ шинэ давалгааг бий болгосон залуустай ажиллаж эхэлсэн..
Тэр сайн тоглолтын тухай хэвлэлийн хурал дээр ярьдаггүй байсан тухай зарим баримтууд байдаг.. Түүнд Шэнклигийн бардам зоригтой зан, Малколм Аллисон шиг биеэ тоож ихэмсэг алхаж байсангүй.. Гэсэн ч тэр хэн Марк Лэврэнсонийг багтаа урвуулхад тус болсон гэж зарим судлаачид үздэг юм..
Тухайн үеийн нөхцөл байдал..1974 он.. Тухайн үеийн эзэн Жон Смит болон өмнөх үзэн Виллиамс нарын хамт..
Боб Пэйсли Ливерпүүлийн дасгалжуулагчаар сонгогдож гарч ирээгүй.. Тамирчидда хэлснээр бол тэр энэ ажлийг албан хүчээр томлигдсон гэж ярьдаг..Шэнклиг явахыг сануулан занал хийлж байхад Пэйсли яг үүнийг хажуугаас нь харж байсан.. Гэхдээ Шэнкли Ливерпүүлийг орхихгүй байсаар ч байсан ч яг нэг өдөр орхино гэдгээ зарлахад хүмүүсд асар том цочрол өгсөн.. Билли эйнфилдийг орхиход Пэтэр Робинсон сүйрлийн цаг ирлээ гэж хэлж байсан.. Боб энэ ажлийг хүлээж авахаас татгалзаж байсан нь мөн маш гэнтийн үйл явдал болсон.. Шэйнкли эцэст нь Ливерпүүлийг орхисны дараа Пэйсли өмнөх даргаа яагаад татгалзах болсныг гайхширч байлаа.. Тухайн үеийн хөгширч буй тоглогчид Томми Смит, Крис, Лаулэр, Иан Галлагхэн зэрэг карээрийнхаа сүүлийн шатанд яваа тоглогчдоор багаа эргэн босгоход түүнд эргэлзээ байсан юм болвуу??.. Үнэн хэрэгтээ багтаа холбоотой ямар нэг орхих ямар нэг шалтгаан байгаагүй.. Багийн форм гайхалтай өсөн дэвжиж байсан.. Зөвхөн 2 тоглогч Лаулэр, Галлагхэн 2л 30 насны босго даваад байлаа..
Шэнкли тухайн үеийн клубын захирал Смит болон Робинсонд Пэйслиг өөрийнх нь оронд дасгалжуулагч болгох хүсэлтэй байгааг хэлсэн бол Пэйсли Шэйнклиг байр сууринд нь үлдээх хүсэлтэй байгаагаа мөн хэлсэн юм... Шэйнклийгийн үеийн Ливерпүүл европын тавцанд дэлхийг шуугиулж байсан шилдэг багийг удирдахыг 2 дасгалжуулагч маань 2лаа хүссэнгүй.. Гэхдээ хоёр маш өөр шалтгаанаар.. Шэйнкли тэгхэд 60н насны босго алхаж аль хэдийнээ хөлбөмбөгт амьдралынхаа 40 жилийг зориулаад амралтаа авахыг хүсэн байсан бол.. Пэйсли европын тавцанд үлдээсэн Шэйнклигийн хамгийн шилдэг багийг удирдаж чадна гэдэгт эргэлзэж байлаа.. Пэйсли энэ үед мөн тийм ч залуу байсангүй 55 настай байв..
Дурамжхан ажлаа хүлээж авсаны хэдэн долоо хоногын дараа Пэйсли халагдахыг хүссэн юм.. Хэдийгээр түүнийг хүмүүс таньдаг болсон ч гэсэн тэр энэ ажлыг хийж чадна гэдэгтээ эргэлзсээр л байлаа.. Тухайн үед түүнийг мөн хоёр сэтгүүлч түүнийг хатуухан шүүмжилсэн юм. Харин клубын удирдлагууд болон Пэтэр Робинсон түүнийг хийж чадна гэж зоригжуулж байлаа.. Робинсон хэвлэлээр түүнийг өмгөөлж байсан бол Саундэрс удирдлагт зөвлөж байлаа..
Билл Шэйнклигийн туслахаар ажиллаж байхдаа Пэйсли тоглогчдийг хөгжүүлхэд болон шинээр элсүүлхэд шууд нөлөөлдөг байлаа.. 1974 онд Шэйнкли Ливерпүүлийг орхиход багийн нөхцөл байдал сайн байлаа.. 7н жил лигийн тайтлгүй байсан багт 1973 онд 8 дахь аваргыг нь авч өгч мөн УЕФА капын аварга, жилийн дараа Нюкаслэийг Вэмблид 3-0 ээр хожиж 2 дохь ФА капаа өргөчихсөн байлаа..Энэ улирлдаа Ливерпүүл лигтээ Лийдсийн 5н онооны ард хоёрт 62 оноотой жагссан.. Гэхдээ клубийн хүчнээс харахад Лийдс Ливерпүүл хоёр 48 онооноос илүү дуусгах боломжгүй мэт харагдаж байлаа.. Нөгөө талд лигийн 12 баг 40 өөс дээш оноо цуглуулсан байсан юм..
Шэйнклигийн үлдээсэн багийн шилдэг тоглогч бол яах араггүй Кэвин Кийган.. Ливерпүүлд анхны Европын аварга авахад тусалсныхаа дараар тэрээр Германыг Хамбург багт очиж 3 удаа Европын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн билээ.. Кийган тухайн үедээ клубын алдсан хамгийн том анхны од тоглогч болсон юм.. Пэйсли ийм асуудалтай мөн өмнө нь тулгарч байсангүй.. 1976 онд Реал Мадрид £650,000 фунт кийганд санал болгосон ч мань эр өөрөө нэг жил үлдэхийг хүссэн юм.. Энэ ч шийдвэр зөв байж лигийн аварга болон Европын капын аваргыг давхараар нь тухайн жилдээ хамсан юм.. Харин үүний дараа Хамбург клуб түүнийг авахаар £150,000 санал болгосон ч Ливерпүүл клуб түүнийг лигийн рекорд тогтоож £500,000 зарж байсан юм..
Өөр нэг сонирхол татахаар зүйл бол 1974 оны зуны бүрэлдхүүн: Рэй Клэмэнс, Эмилн Хүес, болон фил Томпсон аль хэдийнээ шигшээдээ хүндлэгсэн хүмүүс байсан ба тухайн үедээ хэдэн жил тоглочих нөөц байлаа.. Мэдээж Иан Каллагхэн, Томми Смит, Жон Тошак, Алэк Линдсэй, Стиви Хэйвэй, Крис Лаулэр болон Пэтэр Кормак зэрэг өндөр зэрэглэл багтах тоглогчид бүрэлдхүүнд байлаа.. Бүрэлдхүүнд тэднээс гадна Ирээдүйн дасгалжуулагч
Рой Эванс(тоглогчоор 1965-1974 дасгалжуулагчаар 1991-1994 онд тус тус ажиллаж байсан),
Грэмэ Соунэсс (1978–1984 онд ажиллаж байсан бол дасгалжуулагчаар мөн 1991-1994 онуудад тус тус ажиллаж байв) болон түний туслах Фил Боэрсма.. Шэйнклиг ажлаа хүлээлгэж өгөхөд
Рэй Кэннэди тэй гэрээ байгуулсан нь хожим нь Пэйслид их тус хүргэсэн билээ...
Пэйсли аль хэдийнхээ асуудлуудтай тулгарч эхэлсэн юм.. Чарити бамбайны тоглолтын үеээр тэр багаа удирдаж орсон ба тухайн үедээ албан ёсоор менежир гэж зарлагдаагүй байв.. - Энэ тоглолтын үеэр Кэвин Кийган Лийдсийн Билли Брэмнэртэй нудрага зөрүүлсэн ба 2лаа улаан картаар шагнуулж талбайг чөлөөлсөн юм.. 2 тоглогч талбайгаас гархаас өмнө өмсгөлөө тайлж шидсэн нь урд хожид байгаагүй хатуу шийтгүүлжээ... Кийган тухайн үедээ улаан картны төлөө 3н тоглолтонд оролцох эрхээ хасуулсан бол өмсгөлөө тайлж шидсэний төлөө 8н тоглолт өнжих шийдвэр ФА гаргаллаа.. Энэ шийтгэл яг л аллагын төлөө 15н жил ял оноож харин 37н жил нэмж байгаатай адилхан сонсогдож байлаа.. Тийм учраас Пэйсли шилдэг тоглогчгүйгээр улирлын эхний 2 сарыг өнгөрөөх шаардлага гарсан юм.
Клубын бүтэц, бүрэлдхүүн..
Жон Смит.. Клубын захиралын ажлыг 1973 оноос эхлэж хийсэн хүн.. Түүнийг хожим нь
"Дэгжин захирал " хэмээн фэнүүдийн зүрх сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг.. 1973-1990 онуудад захирлын ажлийг 17н жилд Ливерпүүл кдуб 11н лигийн тайтл 4н Европын кап авсан.. Энэ хүн бол жинхэнэ Ливерпүүл клубын баатар..
Пэтэр Робинсон..
Тэрээр хожим нь ахлах гүйцэтгэгч болон гүйцэтгэх захирал болсон.. Харин тухайн үедээ ерөнхий нарийн бичгийн даргийн алба хашиж байв.. Хүмүүс тамирчид болон дасгалжуулагчдийн нэрийг тодхон санадаг гэхдээ Пэтэр Робинсон захирал нарийн бичгийн албанд нэрээ мөнхөлсөн хүн билээ.. Талбайн цаана Робинсон Смит нарын хамтын оролцоогоор Далглиг/Раш нар Эйнфилд роадад ирж байсан.. Тэгхээр энэ хүмүүсийн Ливерпүүлд клубт оруулсан хувь нэмэр хязгаарлашгүй их билээ..
Клубын туслах ажилчидын хамт..
Үргэлжлэл бий..